Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 30

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Х

Нэхэмжлэгч:Ц.С

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э

Хариуцагч: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Н.Х-ыг ажлаас чөлөөлсөн Б/07 дугаар тушаал, Ц.С-йг ажлаас чөлөөлсөн Б/13 дугаар тушаалыг тус тус илт хууль бус болохыг т*******оож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн т*******оож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Нэхэмжлэгч Н.Х, Ц.С бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 23 дугаар зүйлийн 23.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно гэж заасныг үндэслэн хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан энэхүү нэхэмжлэлийг хамтран гаргаж байна. Хүүхдийн төлөө үндэсний газар нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар т*******оолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэй болж өөрчлөгдсөн болно.

Нэхэмжлэгч Ц.С-ийн тухайд: Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 тоот тушаалаар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, тусламжийн утас хариуцсан мэргэжилтэн төрийн жинхэнэ албан хаагч албан тушаалд томилогдон ажиллаж ирсэн.

Нэхэмжлэгч Н.Х-ны тухайд: Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/115 тоот тушаалаар Захиргаа, хүний нөөцийн албаны даргын төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдон ажиллаж ирсэн.

Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/57 тоот тушаалаар шинээр зохион байгуулагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажилтан, албан хаагчдыг цалингийн сангийн хамт шилжүүлсэн байдаг. Гэтэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/07 тушаалаар Н.Х-г, №Б/13 тушаалаар Ц.С-ийг тус тус ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байна. Уг тушаалуудын үндэслэл нь нэгэн адил буюу Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар т*******оол, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр т*******оолыг үндэслэсэн байна. Нэхэмжлэгч нар нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2, 39.4-т заасны дагуу Төрийн албан зөвлөлд гомдол гаргасан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №979, №980, №981 тоот албан бичгээр нэгэн адил “...Иймд таныг бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажил, албан тушаалаас чөлөөлсөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалд холбогдох асуудлаар шүүхийн байгууллагад хандаж, шийдвэрлүүлнэ үү.” гэсэн хариу өгсөн тул Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж хуульчлан заасны дагуу тус нэхэмжлэлийг гаргаад байна.

Хариуцагч байгууллага нь өөрчлөн зохион байгуулагдаж ажилтан, албан хаагчид цалингийн хамт шилжин ирсэн ба өмнөх бүтцэд дээд хязгаар 35 орон тоотой, шинэ бүтцэд 35 оронтойгоос гадна нэхэмжлэгчдийн ажлын байрны чиг үүрэг байхгүй болоогүй, орон тоо хасагдаагүй тул Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын дээр дурдсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Газрын даргын тус тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд нэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль т*******оомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан боловч уг хуулийн заалтын аль үндэслэлээр чөлөөлж байгаа эсэх нь тодорхойгүй, түүнчлэн орон тоо хасагдсан гэх үндэслэлгүй тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэж заасан баталгаагаар төрийн жинхэнэ албан хаагчид бид хангагдах эрхтэй боловч хариуцагч нэхэмжлэгчдийн эрхийг ноцтой зөрчсөн байна.” гэжээ.

- 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Иргэн Н.Х-, Ц.С- нарын нэхэмжлэлтэй Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч Н.Х-ы нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 тоот тушаалын 1 дэх хэсэгт “Хүүхдийн төлөө үндэсний газрын Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Н.Х-ыг ажлаас чөлөөлж, ажил хүлээлцүүлэх тухай 2016 оны Б/07 дугаар тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн байна. Уг Б/70 тоот тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байна. “Хүүхдийн төлөө үндэсний газар” өөрчлөн зохион байгуулагдсан учир тус газын даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/57 тоот тушаалаар нэр бүхий ажилтан албан хаагчдыг өөрчлөгдөн зохион байгуулагдсан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-т шилжүүлснээр шинэ газрын Захиргаа, хүний нөөцийн албаны дарга албан тушаалд нэхэмжлэгч Н.Х- хамгийн сүүлд ажиллаж байсан. Ингээд 1 сар гаруй дараа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн байдаг.

Өөрөөр хэлбэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 тоот тушаалын 1 дэх хэсэгт 2016 оны 07 дугаар сараас өөрчлөгдсөн газар болох “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ын Захиргаа, хүний нөөцийн албаны даргатай холбоотой шийдвэр гаргасан нь илт үндэслэлгүй байна. Үүнийг нэхэмжлэгч Н.Х-ыг ажлаас чөлөөлсөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны Б/07 тоот тушаалаас мөн харж болно. Хариуцагч нь байхгүй газрын албан хаагчийг Б/07, Б/70 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, мөн түүнтэй холбоотой шийдвэр гаргаж байгаа юм. Хэрэв “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ын Захиргаа, хүний нөөцийн албаны даргын асуудлаар төрийн албанаас чөлөөлөх болон томилохтой холбоотой шийдвэр гаргах бол Хүүхдийн төлөө үндэсний газар гэсэн нэртэй газрын дарга /агентлагийн дарга/ шийдвэр гаргах ёстой. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 тоот тушаалын 2 дахь хэсэгт “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Б/42 тоот тушаалаар баталсан орон тооны хязгаарт багтаан зохих албан тушаалд томилохыг Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасугай.” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Газрын даргын Б/70 тоот тушаалаар хэнийг зохих албан тушаалд томилохыг тодорхой заагаагүй, түүнчлэн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-т “хууль т*******оомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” бүрэн эрх нь агентлагийн даргын буюу манай хэрэгт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын эрх хэмжээ тул “зохих албан тушаал томилох”-ыг Тамгын газрын даргын үүргийг түр орлоно гүйцэтгэгчид даалгасан нь хууль зөрчжээ. Үүнээс шалтгаалан Тамгын газрын дарга зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж чадахгүй байгаа гэж үзэж ч болохоор байна.

 Иймд нэхэмжлэгч талаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 тоот тушаалыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөх боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. 2016 оны 7 дугаар сараас өөрчлөгдсөн Хүүхдийн төлөө үндэсний газрын Захиргаа, хүний нөөцийн албаны даргатай холбоотой шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн, хуулиар эрх олгогдоогүй этгээдэд төрийн албаны албан тушаалд томилох шийдвэр гаргасан нь хууль зөрчиж байх тул Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 тоот тушаалыг нь хүчингүй болгож өгнө үү.

Ч.С-ийн хувьд хариуцагчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг хийж эхэлснээс хойш нэг л зүйл ярьж байгаа. Тэр нь төрийн жинхэнэ албан хаагчийн шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна. Сэлгэн ажиллуулах нөөцөөс авах гэсэн тайлбар өгөөд байгаа. Энэ тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчийн шаардлагыг хангахгүй байна гэсэн байдлаар ажлаас нь чөлөөлж байгаа тушаал бол биш. Орон тоо чинь байхгүй боллоо гэж тушаал гаргасан. Өнөөдөр яг энэ тушаалын үндэслэлээс өөр тайлбар өгөөд байна. Хэрэв өмнө нь тэгж үзсэн бол тэр талаараа тушаал гаргасан бол бид нар энд өөр юм ярих ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрт нь бүх эрх байгаа гэж шүүх хуралдаан эхлэхэд хэлсэн. Энэ эрхийнхээ хүрээнд тайлбар өгч байгаа гэж ойлгож байна. Хариуцагчийн байр суурь бол төрийн жинхэнэ албан хаагчийн шалгуур, шаардлагыг хангаагүй учраас чөлөөлсөн гэдэг тайлбарыг нь энэ утгаар нь ойлгож байна. Шүүхэд ч бас ингэж тайлбарлалаа. Үүнээс харахад та бүхэн орон тоо хасагдсан гэдгээр биш Ч.С*******ийг төрийн жинхэнэ албан хаагчийн шалгуур хангаагүй гэдгээр нь чөлөөлсөн гэж харагдаж байна. Энэ хүний ажлын байр, чиг үүрэг нь байгаа эсэх талаар ******* тайлбарлаагүй. Н.Х-ы хувьд өөрийн эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн т*******оолгоё гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлага нь хэвээрээ. Би энэ шаардлагатай холбоотой бас Ч.С-йн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж магадгүй болоод байна гэдэг талаараа хүсэлт гаргасан. Шүүгч хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр өмнөх шаардлагаа дэмжиж Б/70 тушаалаар хариуцагч байгууллага өөр ажил, албан тушаалд томилоё гэдэг ийм үндэслэл зааж Б/70 тушаалыг гаргасан юм. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага Захиргаа, хүний нөөцийн албаны дарга дээр томилуулна гэдэг нь хэвээрээ байгаа. Орон тоо байхгүй болсон, ажлын байр үгүй болсон гэдгийг Улсын Дээд шүүх тайлбарласан байдаг. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль 2-ыг ялгаж салгахгүй. Орон тоо хасагдсан, ажлын байр үгүй болсон гэдгийг Улсын Дээд шүүхийн 33 дугаар т*******оол дээр тодорхой тайлбарласан байгаа. Чиг үүрэг нь хэвээрээ байх, гүйцэтгэж байгаа ажил хэвээрээ байвал орон тоо хасагдсан гэх үндэслэл биш. Ч.С-гийн хувьд та бид 2 өөр зүйл яриад байна. Б/70 тушаалаар өөр албан тушаалд томилоё гэж ярьж байгаа. Яагаад ахлах мэргэжилтэн гэж байгаа юм бэ. Доороо ямар ч ажилтангүй, хүний нөөцийн мэргэжилтэнгүй ахлах мэргэжилтэн байна гэдгийг анхаарч үзэхэд их эргэлзээтэй байна. Шүүх талуудын мэтгэлцээний үр дүнд, нотлох баримтын хүрээнд шийдэх байх. Нэхэмжлэгчийн зүгээс энэ тушаал нь хүмүүсийг байхгүй болгох зорилгоор ийм өөрчлөлт хийж, хууль зүйн үндэслэлгүй тушаалыг гаргасан. Бид энэ тушаалыг хүчингүй болгож, өмнөх албан тушаалдаа томилуулъя гэдгээ дэмжиж байгаа.“гэжээ.

Хариуцагч О.А шүүхэд гаргасан тайлбартаа: “...Иргэн Н.Х, Ц.С нарын нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Н.Хы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Н.Хы нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий акт болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хариуцагчийн зүгээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгон шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч Ц.Сийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар т*******оолоор хуучнаар Хүүхдийн төлөө үндэсний газар нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр т*******оолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орон тооны дээд хязгаарыг 35 байхаар баталсан. Хуучнаар хүүхдийн төлөө үндэсний газрын орон тоо мөн 35 байсан. Шинээр байгуулагдсан агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд гэр бүл, залуучуудын асуудал хариуцсан чиг үүрэг нэмэгдсэн. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/42 тоот тушаалаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталсан.

Уг хөтөлбөрийн дагуу батлагдсан бүтцээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зохион байгуулалтын бүтцэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан учир хариуцагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлж хуульд заасан тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн болно.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.С-ийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингөөр нь сонгон шалгаруулах замаар орон тоог нөхнө гэсэн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл юуг зохицуулж байна гэхээр сул орон тоо гарсан байсан учраас Ч.С******* нь хамгийн сүүлийн албан тушаал буюу 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 тушаал дээр Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, тусламжийн утас хариуцсан мэргэжилтний албан тушаалд ТЗ-6 гэсэн ангилал дээр томилогдсон байдаг. Өөрөөр хэлбэл ТЗ-6 гэдэг нь төрийн жинхэнэ албан хаагч. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог 17.1-д заасан албан хаагчдаар нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай төрийн албаны төв байгууллагад тавина. Төрийн албаны төв байгууллага төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам буюу мэргэжлийн шалгалт авах замаар энэ захиалгыг хангадаг. Хүсэлт гаргасан нэхэмжлэгч Ч.С-ийг төрийн жинхэнэ албан тушаалд мэргэжлийн шалгалт өгсөн эсэхийг тодруулж өгнө үү гэхэд өгөөгүй гэсэн тайлбарыг холбогдох байгууллагуудаас өгсөн байдаг. Тэгэхээр Ч.С-йг ажилд нь эргүүлэн томилуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байна.

Н.Хы хувьд хуучин Захиргаа, хүний нөөцийн албаны даргын албан тушаал дээр ажиллаж байсан. Одоо бол Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын Б/42 гэсэн тушаалаар энэ орон тоо нь байхгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагаар яг энэ албан тушаал дээр томилуулна гэж байгаа бол хариуцагчаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдыг татах хэрэгтэй. Манайх бол хариуцагч биш. Тийм болохоор бид 2-ын хооронд ямар мэтгэлцээн явагдахгүй юм.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан тайлбар хэлэхэд нэхэмжлэгч Н.Хы өөрийнх нь ажлын байр байхгүй болсон хэдий ч хүний нөөцийн албан тушаалтан байсан, хуучин чиг үүргийг хариуцан ажиллаж байсан хүний хувьд томилоход бэлэн байна. Тэгэхээр энэ албан тушаал дээр өөрөө сонирхолтой бол нэмэгдүүлсэн шаардлага гаргах шаардлагагүй байгаа юм. Албан тушаалд нь шууд томилъё. Орон тоо хасагдсан гэдэг шалтгаанаар халах тушаал гаргасан нь үнэн. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 гэсэн заалт байгаа. Үүнд 16.2, 17.4 заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж байгаа.

Ч.С-ийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр албан тушаалд томилсон байгаа, жинхэнэ албан тушаалд томилогдсон гэдэг утгаараа энэ тушаал өөрөө хууль зөрчсөн байна гэдгийг хэлж байгаа юм. Магадгүй шүүх Ч.С-ийн албан тушаалд нь эгүүлэн т*******оолгох гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангавал шүүх өөрөө хууль зөрчсөн үйлдлийг буцаагаад хангаж байгаа нөхцөл байдал руу орох юм. Ч.С өөрөө төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэх талаар асуугаад байгаа юм. Хэрэв биш байвал шүүх энэ шийдвэрийг гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалт байна. Ахлах гэхээр заавал доороо хүнтэй байх ёстой гэсэн зүйл яриад байна. Яг бүтцийг нь та олоод үзсэн бол хүний нөөцийн ахлах ажилтан гэдэг нь Тамгын газрын бүтэц дотроо байгаа. Тамгын газар нь доороо мэргэжилтнүүдтэй. Энэ мэргэжилтнүүдийн ахлагч гэдэг утгаараа орж ирсэн ажлын байр байгаа юм. Түүнээс биш Н.Хыг ажлаас халах гээд тавьсан гэж ойлгоод байгаа чинь буруу. Учир нь энэ бүтцийг манай агентлагийн дарга баталдаггүй. Үүний Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар Н.Н- сайдын баталсан бүтэц юм. Хэрэв байхгүй болгосон гэж байгаа бол Н.Н- сайдыг хариуцагчаар татаж маргах хэрэгтэй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Х, Ц.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- тус шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар “Нямын Халиуныг ажлаас чөлөөлж, ажил хүлээлцэх тухай”, Б/13 дугаар “Ц*******ын С*******ийг ажлаас чөлөөлж, ажил хүлээлцэх тухай” тушаалыг тус тус  илт хууль бус болохыг т*******оож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн т*******оож, ажилгүй  байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаар “Тушаал хүчингүйд тооцох тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба шүүх хуралдаанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын Б/07, Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн т*******оолгох, ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулан нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, Б/70 дугаар тушаалын 2 дахь заалтыг илт хууль бусад тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. 

Хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын О.Аээс итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-т хариуцагч болон төлөөлөгчийн тусгайлан эдлэх бүрэн эрхийг итгэмжлэлээр  олгосон байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг түүнд гардуулсан бөгөөд шүүх хуралдаанаас өмнө бичгээр тайлбар ирүүлээгүй ч, шүүх хуралдаанд амаар тайлбар гаргах боломжтой гэж тус тус тайлбарласан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болохыг тэмдэглэж байна.  

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Н.Х, Ц.С нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэг. “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар “Н---ын Х-ыг ажлаас чөлөөлж, ажил хүлээлцэх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн т*******оолгох, ажилгүй  байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулан нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах”, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаар “Тушаал хүчингүйд тооцох тухай” тушаалын 2 дахь заалтыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:   

Нэхэмжлэгч Н.Х нь Хүүхдийн төлөө Үндэсний газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар  тус газрын Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар томилогдож ажилласан ба уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч байна. Нэхэмжлэгчээс түүнийг байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргажээ. 

 Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар “Төрийн захиргааны байгууллагын т*******олцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” т*******оол, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” т*******оолоор Хүүхдийн төлөө үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөн байгуулсантай холбоотойгоор Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/57 дугаар “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” тушаалаар  тус байгууллагын ажилтан, албан хаагчдыг тус өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр зохион байгуулагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шилжүүлсэн байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/68 дугаар “Хүүхдийн төлөө үндэсний газрын зохион байгуулалт, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар  баталсан бүтцээр тус газар нь дарга, дэд дарга, тамгын газар-14 /захиргаа, хүний нөөцийн алба, олон нийт түншлэл хамтын ажиллагааны алба, хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлтийн алба, нийтлэг үйлчилгээний албатай/ Хүүхэд, гэр бүлийн бодлого хэрэгжилтийн газар-8, Бодлого судалгаа, төсөл хөтөлбөрийн газар-5, Хяналт шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн технологийн газар-6 гэсэн бүтэцтэйгээр нийт 35 орон тоогоор ажиллаж байсан бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь дарга, дэд дарга, тамгын газар-15 /хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Гадаад харилцааны алба, Хуулийн алба, Санхүү аж ахуйн албатай/, Гэр бүл хөгжлийн газар-4, хүүхдийн хөгжил, хамгааллын газар-6, Залуучуудын хөгжлийн газар-4, Хяналт шинжилгээ, үнэлгээний газар-4 гэсэн бүтэцтэйгээр орон тооны хувьд мөн адил 35 байхаар баталжээ.

Үүнээс үзвэл тус байгууллага өөрчлөн байгуулагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч Н.Хы ажиллаж байсан Захиргаа, хүний нөөцийн алба татан буугдсан байх ба харин орон тооны хувьд өөрчлөлт ороогүй байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/68 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар  Хүүхдийн төлөө үндэсний газрын 35 ажлын байр, албан тушаалыг нэрчлэн баталж байсан бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/42 дугаар тушаалаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан байх тул тус орон тоонд багтаан ажлын байрны зохион байгуулалт хийх нь тус газрын даргын эрх хэмжээний асуудалд хамаарч байна.

Иймд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/34 дүгээр “Агентлагийн орон тоо, цалингийн сан т*******оох тухай” тушаалаар  шинэчилсэн бүтцээр ажиллах албан тушаалын жагсаалтаас баталсан байна. Уг жагсаалтаас үзвэл  нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргаа, хүний нөөцийн албаны чиг үүрэг тамгын газарт хамаарч байх ба тухайлбал нэхэмжлэгчийн эрхэлж байсан чиг үүргийг ажлын байрны тодорхойлолтонд  зааснаар хүний нөөц, судалгаа мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн хэрэгжүүлэхээр болсон гэж хариуцагчаас тайлбарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн ажлын байрын чиг үүрэг хэвээр хадгалагдаж, нийт орон тоонд өөрчлөлт ороогүй байхад бүтцийн өөрчлөлт нэр дор ажлын байрыг нь хууль бусаар хасч, “...ахлах мэргэжилтэн” болгон өөрчилсөн нь үндэслэлгүй гэж маргаж байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргаа, хүний нөөцийн албыг татан буулгасан нь тухайн байгууллагыг ажиллагааны чиглэл, стратеги өөрчлөгдөж, бүтэц шинэчлэн зохион байгуулсантай холбоотой байх тул “орон тоог хууль бусаар хассан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд үүнд хариуцагчийг буруутгах боломжгүй байна. Харин харицагчаас байгууллагын бүтцэд хамаарах ажлын байрны жагсаалтыг нэрчлэн батлаагүй байхдаа нэхэмжлэгчийг ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр  чөлөөлсөн нь буруу болжээ. 

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.-д зааснаар төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол тул түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар бөгөөд харин орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох зохицуулалттай байхад нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хадгалагдан үлдэх эсэх, уг орон тоог хасах эсвэл цөөрүүлсэн талаар шийдвэр гаргахгүйгээр байгуулалтын бүтэц баталсан сайдын тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. 

Гэвч хариуцагчаас өөрийн алдааг залруулж нэхэмжлэгч Н.Хыг түүний урьд хариуцаж байсан ажлын чиг үүрэгт хамаарах ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллуулах боломжтой гэж үзэж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б/70 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгосон байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн т*******оолгох, албан тушаалын зэрэглэл бууруулсан ажилд ажиллах боломжгүй эсвэл адилтгах албан тушаал буюу “албаны дарга”-ын ажилд томилох ёстой, Б/70 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Н.Хыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон Б/70 дугаар тушаал нь түүнд ашигтай байдлыг бий болгож, өөрөөр хэлбэл урьд эрхэлж байсан ажилдаа ажиллах боломжтой болсон байна. Гэвч нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаал нь байгууллага өөрчлөн байгуулагдсантай холбоотойгоор татан буугдсан байх тул тухайн ажлын байрны чиг үүргийн дагуу тамгын газарт хамаарах албан тушаал /хүний нөөц, судалгаа мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн/-д томилохоор Б/70 дугаар тушаалын 2 дахь заалтаар тамгын газарт даалгасаныг буруутгахааргүй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх үндэслэл т*******оогдохгүй байна. 

Иймд нэхэмжлэгч Н.Хыг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий актыг хүчингүй болгож Б/70 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх бус зөрчигдсөн эрхийг нь сэргээсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх тул түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.  

Иймд нэхэмжлэгч Н.Хыг ажлаас чөлөөлсөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгосон байхад урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн т*******оолгох шаардлагыг хангах үндэслэлгүй бөгөөд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаар тушаалын 2 дахь заалт нь илт хууль бус болох нь т*******оогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын тухайд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс уг тушаалыг хүчингүй болгосон хугацаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр түүнийг ажилд эгүүлэн т*******оогдсон гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “.........ажилтныг албан тушаалд нь эгүүлэн т*******оосон бол ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг... олгоно.” гэж заасны дагуу тооцон олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хариуцагчаас нэхэжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг нэхэмжлэгчийн хувийн данс руу шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч Н.Х уг тэтгэлгийг авахыг хүлээн зөвшөөрснөөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эсвэл хариуцагчийн санал болгосон ажилд үргэлжүүлэн ажиллах эсэхийг өөрөө шийдвэрлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Хоёр. “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар “Ц*******ын С*******ийг ажлаас чөлөөлж, ажил хүлээлцэх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн т*******оолгох, ажилгүй  байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулан нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:   

 Нэхэмжлэгч Ц.С нь Хүүхдийн төлөө Үндэсний газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар  тус газрын Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, тусламжийн утас хариуцсан мэргэжилтнээр томилогдож ажилласан ба уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч байна. Нэхэмжлэгчээс түүнийг байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргажээ. 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/68 дугаар “Хүүхдийн төлөө үндэсний газрын зохион байгуулалт, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар баталсан бүтцээр нэхэмжлэгч Ц.Сийн эрхэлж байсан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, тусламжийн утас хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Хүүхэд гэр бүлийн бодлого, хэрэгжилтийн газарт хамаарч байсан ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар уг газар нь татан буугдаж, Гэр бүл хөгжлийн газар, Хүүхдийн хөгжил хамгаалын газар болж өөрчлөгдсөн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү сайдын тушаалыг үндэслэн баталсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/34 дүгээр “Агентлагийн орон тоо, цалингийн сан т*******оох тухай” тушаалын хавсралтаас үзвэл нэхэмжлэгчийн хариуцаж байсан ажлын чиг үүрэг Хүүхдийн хөгжил хамгаалын газарт хамаарч байх ба ажлын байрны тодорхойлолтоос  үзвэл тус газрын хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд чиг үүрэг хэвээр хадгалагдаж байх тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргаж байна. 

Харин хариуцагчаас нэхэмжлэгч Ц.Сийг төрийн жинхэнэ албан хаагч биш гэж маргах боловч түүнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон шийдвэртэй маргаагүй, мөн ажлаас чөлөөлсөн үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.  

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.-д зааснаар төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол тул түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар бөгөөд харин орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох зохицуулалттай байхад нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хадгалагдан үлдэх эсэх, уг орон тоог хасах эсвэл цөөрүүлсэн талаар шийдвэр гаргахгүйгээр нэхэмжлэгч Ц.Сийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. 

Иймд  нэхэмжлэгч Ц.Сийг түүнийг ажлаас чөлөөлсөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хууль бус болохыг т*******оон хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн т*******оолгох шаардлагын тухайд ажлын байрны нэр, чиг үүрэгт өөрчлөлт орсон байх тул чиг үүрэг нь хадгалагдсан үлдсэн адилтгах албан тушаалд томилох, ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “.........ажилтныг албан тушаалд нь эгүүлэн т*******оосон бол ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг... олгоно.”гэж заасны дагуу тооцож олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хариуцагчаас нэхэжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг нэхэмжлэгчийн хувийн данс руу шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч Ц.С уг тэтгэлгийг авахыг хүлээн зөвшөөрснөөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эсвэл хариуцагчийн санал болгосон ажилд үргэлжүүлэн ажиллах эсэхийг өөрөө шийдвэрлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.3.13 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүлийн 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.4, 47 дугаар зүйлийн 47.1.7, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Хы нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах шаардлагыг хангаж, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн т*******оолгох, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаар тушаалын 2 дахь заалтыг илт хууль бус болохыг т*******оолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Сийн нэхэмжлэлийн шаардлагаас “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хууль бус болохыг т*******оон хүчингүй болгуулах, ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгон нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийхийг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн т*******оолгох шаардлагыг ажлын байрны чиг үүрэг нь хадгалагдсан үлдсэн адилтгах албан тушаалд томилох гэж өөрчлөн хангасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас 70200 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНГЭРЭЛ