Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 208/МА2022/00030

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 208/МА2022/00030

 

******* ХХК, ******* ******* ******* ХХК,

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 384 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ******* ХХК, ******* ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК

 

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Мод худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор 14,067,900 төгрөг гаргуулах, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,000,000 төгрөг, нийт 24,067,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай

 

Хэргийг хариуцагч ******* ******* ХХК-н давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахим/, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч , түүний өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ:

 

1. Нэхэмжлэгч нар нь ******* ******* ХХК-тай мод худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулж, хамтран ажиллаж байсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалаагүй модыг урьдчилан мэдэгдэлгүй нийлүүлсэн. Нэхэмжлэгч нараас захиалаагүй боловч нэгэнт нийлүүлсэн модыг цаашдын хамтын ажиллагаа харгалзан үзэж, хамт хүлээн авч төлбөрийг бүрэн төлсөн. Гэвч дээрх моднуудыг хүлээн авах үед биет байдлын доголдлын талаар мэдэх боломжгүй байсан ба тун удалгүй модыг үйл ажиллагаандаа ашиглахаар дахин шалгаж үзэхэд эдгээд модны 70 орчим хувь нь нэлэнхийдээ яртай, мөн их хэмжээний хагарал үүссэн, өөрөөр хэлбэл чанарын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой мод болох нь тогтоогдсон.

Тиймээс нэхэмжпэгч Кэчок ХХК, ******* ******* ******* ХХК нар нь чанарын доголдолтой модыг өөр модоор солих, эсхүл нийлүүлсэн модоо авч төлбөрийг буцаан шилжүүлэх талаах утсаар мэдэгдсэн боловч тодорхой үрд дүнд хүрээгүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар мод худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзсан тухай мэдэгдэж, гэрээнээс татгалзсантай холбоотой модны үнэ болох нийт 14,067,900 төгрөгийг буцааж төлөх тухай мэдэгдлийг 2021 оны 08 сарын 12-ны өдөр хариуцагчид шуудангаар хүргүүлсэн боловч биелүүлээгүй.

Иймд мод худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Кэчок ХХК нь хариуцагчаас 5.364.000 төгрөг гаргуулах,

******* ******* ******* ХХК нь хариуцагчаас 8,703,900 төгрөг гаргуулах,

Кэй грийл ******* ХХК нь мөн өөрийн толгой компани болох Кэчок ХХК-тай хамтран хариуцагч ******* ******* ХХК-тай мод худалдан худалдан авах гэрээг амаар байгуулж хамтран ажиллаж байсан. Гэтэл хариуцагч нь 2020 оны 02 сарын 17-ны өдөр хариуцагчаас мод худалдан авахаар 15,000,000 төгрөгийг хаан банк дахь ******* ******* ХХК-ийн дугаарын дансаар шилжүүлсэн боловч хариуцагч нь уг үнийн дүнд таарах модыг бүрэн нийлүүлэлгүй 10,000,000 төгрөгийн үнэ бүхий мод дутуу нийлүүлсэн тул нийлүүлээгүй модны үнэ болох 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...гэжээ.

 

Хариуцагч ******* ******* ХХК нь хариу тайлбартаа:

 

1. ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2. ... Тус шүүхэд гаргасан Кэчок ХХК, ******* ******* ******* ХХК, Кэй ******* ******* ХХК-ийн тус тус нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Манай компанийн зүгээс нэгэн компанийн Солонгос захиралтай харилцан тохиролцож мод бэлтгэн нийлүүлж байсан. Яг дээрх компаниудтай хамтран ажиллах гэрээг албан ёсоор хийгээгүй. Дээрх Солонгос захирлын хүсэлтээр 2019 оны 12 сарын 16-ны өдөр 90 ширхэг мод нийлүүлсэн ба тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс тухайн модыг шалгаж авсан ба ямар нэгэн байдлаар муу мод явуулсан гэж хэлээгүй.

Дээрх компани нь бидний явуулсан модыг ямар нэгэн асуудал гаргаагүй авсан учраас дараагийн 1000 ширхэг модыг 2020 оны 01 сарын 07-ны өдөр хүргүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч компанийн зүгээс биет байдлын доголдолгүй, чанарын шаардлага хангаагүй гэдэг талаар компанид мэдэгдсэн зүйл байхгүй.

Хэрвээ эхний явуулсан модыг чанарын шаардлага хангаагүй гэсэн юм бол бидний зүгээс дараагийн модыг явүүлахгүй байсан. Мөн 2020 оны 02 сарын 10-ны өдөр 681 ширхэг мод, 224 ширхэг мод, 2020 оны 02 сарын 15-ны өдөр 347 ширхэг мод, 570 ширхэг чанарын шаардлага хангасан моднуудыг мөн адил Солонгос захиралтай харилцан тохиролцсоны үндсэн дээр нийлүүлсэн.

Манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн үндсэн дээр моднуудыг бэлтгэн янзалж, өөрсдөө унаа гарган тээвэрлэн хүргэж өгдөг. Бүгд ижил мод учраас зарим нь шаардлага хангахгүй гэсэн үндэслэл байхгүй юм. Мөн 10,000,000 төгрөгийн модыг ******* ******* ******* ХХК-д нийлүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар ч байсан захиалсан моднуудыг цаг тухайд нь нийлүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 384 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК-аас нийт 14,067,900 төгрөг гаргуулах тухай ******* ХХК, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, 10,000,000 төгрөг гаргуулах тухай Кэй ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,940 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээнд улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан модны хэмжээг нийт 64м3 гэж заасан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нь тус модыг бүгдийг нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, мөн модны 1м3 тутам нь 38,300 төгрөгийн үнэтэй гэж тайлбарласан. Дээрхээс үзэхэд тухайн модны нийт 24,512,000 (64x38.300=24.512.000) төгрөгийн үнэ бүхий мод байсан болох нь тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид 15,000,000 төгрөгийн үнэ бүхий мод нийлүүлэх байсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод хариуцагчийн тээвэрлэж ирсэн мод нь нэхэмжлэгчид нийлүүлэх модноос илүү хэмжээтэй байхад шүүх энэ үйл баримтыг харгалзаж үзээгүй.

2. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох мөнгө шилжүүлсэн тухай Хаан банкны дансны хуулга /хх-ийн 36-р тал/, модны гэрчилгээ /хх-ийн 48-р тал/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн байхад нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн.

Нэхэмжлэгч ******* ХХК, ******* ******* ******* ХХК-ийн гомдол гаргах хуулиййн хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана.

Харин ******* ******* ******* ХХК- аас хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкан дахь тоот дансаар 15,000,000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй, мөн татгалзлын үндэслэлтэй холбоотой нотлох шүүхэд огт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт зөвхөн ...10,000,000 төгрөгийн модыг ******* ******* ******* ХХК-д нийлүүлсэн гэж үзсэнд гомдолтой байна.

Хариуцагчаас шүүхэд мэдүүлсэн ... захиалсан моднуудыг цаг тухайд нь нийлүүлж байсан. Надаас 15,000,000 төгрөг нэхсэн байдаг. Би одоо өөрөө 5,000,000 төгрөгийг төлсөн талаар сайн мэдэхгүй байна байна.. гэж мэдүүлсэн тайлбараас өөрөөр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолттой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр ******* ******* ******* ХХК- ны нэхэмжлэлийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Талуудын хооронд бичгийн гэрээг ямар нэгэн хэлбэрээр байгуулаагүй, хариуцагч ******* ******* ХХК нь энэ олон компанитай гэрээ байгуулж байгаа талаар огт ойлголтгүй байдаг. Учир нь Солонгос хүнтэй харьцаж түүний хүсэлтээр мод нийлүүлсэн гэдэг. Модны чанарын талаар талууд огт ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Харин шилжүүлсэн мөнгийг хүлээн авч, модоо нийлүүлсэн гэж тайлбарладаг. Энэ нь модон материалын гарал үүслийн гэрчилгээгээр нотлогддог.

Одоо талуудын хооронд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй гэдгээ хариуцагч тайлбарладаг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

3.Хэргээс судлан үзвэл: нэхэмжлэгч ******* ХХК, ******* ******* ******* ХХК-ууд нь хариуцагчаас чанарын шаардлага хангаагүй мод нийлүүлсэн гэсэн үндэслэлээр учирсан хохирол гаргуулах, нэхэмжлэгч Кэй ******* ******* ХХК нь мод / бүтээгдэхүүн / дутуу нийлүүлсэн гэсэн үндэслэлээр хариуцагч ******* ******* ХХК -аас 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

4.Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК, ******* ******* ******* ХХКын нэхэмжлэлийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар эд хөрөнгийн талаар гомдол гаргах эрхтэй боловч мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх шийдвэрт нэхэмжлэгч ******* ХХК, ******* ******* ******* ХХК-ууд нь гомдол гаргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Кэй ******* ******* ХХК-аас хариуцагч ******* ******* ХХК-нд 2020 оны 02 сарын 17-ны өдөр шилжүүлсэн 15.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийн мод дутуу нийлүүлсэн энэ талаар нотлох баримт гаргаж өгсөн байхад шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй дүгнэлт хийсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан байна.

 

5.Нэхэмжлэгч ******* ХХК, ******* ******* ******* ХХК-ууд нь шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Кэй ******* ******* ХХК-ны гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцэв.

 

6.Нэхэмжлэгч Кэй ******* ******* ХХК-ний нэхэмжлэлийг хариуцагч ******* ******* ХХК нь 15.000.000 төгрөг хүлээн авсан боловч мод дутуу шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй, хариуцагчаас модыг нэхэмжлэгчид бүрэн шилжүүлсэн гэж маргасан байна.

 

7.Хэргийн 45-46 талд авагдсан мод модон материалын гарал үүслийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нарт хариуцагч ******* ******* ХХК-иас арилжааны болон үйлдвэрлэлийн зориулалт бүхий аргаар бэлтгэсэн нарс, шинэс модыг 4 удаа /61,7м3, 54,7м3, 63м3, 64м3/ нэхэмжлэгч нарт хүргэж өгсөн, нэхэмжлэгч нь тухайн модон материалуудыг хүлээн авсан тухайн баримт авагдсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Мод модон бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь ...худалдан авсан мод нь хэмжээндээ хүрээгүй буюу хариуцагч нь барааг дутуу нийлүүлсэн... гэж маргаж байгаа боловч ямар үнэлгээтэй, ямар төрлийн модон материалыг ямар үнээр худалдан авахаар тохиролцсон болон хэдий хэмжээний мод нийлүүлэхээс хэдий хэмжээг нь нийлүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан зарлагын баримт, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ.

Дээрхи баримтууд нь тухайн хэрэгт ач холбогдол бүхий гэж үзэх үндэслэлгүй өөрөөр хэлбэл зарлагын баримтад бүтээгдэхүүн нийлүүлсэн болон хүлээн авсан тухай тэмдэглэл бүрэн тусгагдаагүй буюу бүрэн бичигдээгүй, хариуцагч ******* ******* ХХК-аас мод тээвэрлэхдээ Мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ бичигдсэн, тухайн гэрчилгээнд тээвэрлэгдэж байгаа модон материалын нийт хэмжээг заасан боловч хүлээн авах этгээдийн нэр, модон материалын төрлийг тодорхой тэмдэглээгүй байх тул дээрхи баримтуудыг тухайн маргаанд хамааралтай ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй байна.

 

8.Иймд нэхэмжлэгч Кэй ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 384 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Кэй ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 174.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН