Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2019/00021

 

29 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 208/МА29/00021

 

 

 

 

 

******* ******* *******ийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/29/00112

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч:

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид:

Хариуцагч *******

Хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 29 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 150 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор ******* ******* *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын нэхэмжлэлтэй *******од холбогдох Гэм хорын хохирол 482.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 29 оны 05 дугаар сарын 08ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: ... Ганболдын хэлсний дагуу 54.000 төгрөг, 3 доллар тушаан явж ирэх зөвшөөрөл авсны дараа Ганболд бидэнд та одоо хүүтэйгээ хилээр чөлөөтэй зорчиж болно гээд явуулсан. Бид Москвад суудаг хүнээр дамжуулж онлайнаар захиалан 29 оны дүгээр сарын 22-ны өглөө 08 цагт Улан-Үдээс Москва орох онгоцонд суух 2 хүний билет 183 рублиэр аваад Дарханаас Улан-Үдэ орох таксинд /жолоочийн утас: *******/ хоёр хүний 80.000 төгрөг төлөн сууж 29 оны дүгээр сарын 21-ний өглөө 5 цагийн үед Алтанбулаг боомтоор хил нэвтрэхээр очиход Гадаадын иргэн харьяатын газрын ажилтан ******* гэгч биднийг саатуулан улмаар Сүхбаатарт дагуулан аваачиж 3 хоног хүлээлгэсний эцэст одоо зорчиж болно гээд явуулсан.

29 оны дүгээр сарын 21-ний өдөр бид Ганболдод сууж ирсэн такси хаяад явснаас 80.000 төгрөгөөр хохирлоо. Онгоцны билет 11000 рублиэр авчихсан 01 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагт Улан-Үдээс Москва руу нисэх онгоцноос хоцорвол ядарсан бид их хохирох нь та нар биднийг явуулаад өгөөч гэхэд Н.Ганболд 11000 рубль чинь 440.000 төгрөг болох юм байна, би төлчихнө гэж аашлан зандарч байсан. Одоо явж болно гэсэн өдөр нь 11000 рублийг өгнө үү гэхэд би уурандаа тэгж хэлсэн юм харин ч та нарыг 2.500.000 төгрөгийн торгуулиас чөлөөлсөн их юм, тэгж ярих юм бол та нарт арга хэмжээ авах эцсийн шийдвэр гараагүй байна гэж дарамтлан зүй зохисгүй авирлаж яасан ч чадна шүү гэсэн маягтай айлган сүрдүүлж заналхийлэн доромжилсон.

Хойшоо явахаасаа 10-аад хоногийн өмнө Сэлэнгэд очиж уулзан шаардлагатай бичиг баримтыг үзүүлэхэд 54.000 төгрөг 3 доллар тушаалгаад хилээр зорчиж болно гэсэн зөвшөөрөл олгосон Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтан Ганболд нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36.1.3, 36.2 дахь заалтуудыг ноцтой зөрчин ажилдаа хариуцлагагүй, хэнэггүй хайхрамжгүй хандсанаас болж дайнаас дайжин амь зууж, ээж маань хүндээр өвчлөөд сэтгэл санаагаар унан зүдэрч явсан бидний хувьд маш ихээр чирэгдэж бухимдан сэтгэл санааны гүн шоконд орж асар их цаг хугацааг алдаж, мөнгө санхүүгээр хохирсон.

Ингээд Улаанбаатар хотын Гадаадын иргэдийн бүртгэл мэдээллийн төвд энэ хүнд холбогдуулж гомдол гаргахад Ганболдоор хохирлыг төлүүлэх шийдвэр гаргасан. Бид анх 29 оны дүгээр сарын 11-нд Ганболдтой уулзахад ыг аавынхаа паспортын хавсралтаар хамт явахад асуудал үүсэхийг мэдсэн бол хүү нь Монголд ирээд хүүхдийн гэрчилгээ авсан байгаа тул гадаад паспорт аваад явуулах, эсвэл явуулахгүй үлдээгээд аав нь ганцаараа явах байдлаар зохицуулах боломжтой байсан. Иймд энэ ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох онгоцны зардал 183 рубль буюу тухайн өдрийн ханшаар 1 рублийг 40.5 төгрөгөөр бодоход 432.000 төгрөг, уг асуудлыг шүүхээр шийдүүлэхийн тулд Дархан Сэлэнгийн хооронд хүүтэйгээ гурвуул нааш цааш явсан зардал 50.000 төгрөг нийт 482.000 төгрөгийг Гадаадын иргэн харьяатын газрын ажилтан Ганболдоос гаргуулан бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Дархан-Уул аймаг, Дархан сумын Өргөө баг, 15-53 тоотод оршин суугч Украйн улсын иргэн ******* ******* ******* / , оны дугаар сарын -ний өдөр төрсөн, эрэгтэй, дугаар паспорттай, дугаар оршин суух үнэмлэхтэй/-ийн эхнэр овогтой Алтанзул нь 29 оны дүгээр сарын 10-ны өдөр Хойд бүс дэх газрын албаны суурин утас /утасны дугаар: 733100/-аар холбогдож, зандрангуй байдалтайгаар манай нөхөр Украйн улсын иргэн, оршин суух үнэмлэхтэй, Украйн улс руу түр хугацаагаар яваад буцаж ирэхэд ямар нэг гарах зөвшөөрөл авах уу гэж асуухад нь Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн Монгол Улсаас гараад буцаж ирэх тохиолдолд гарах-орох виз авах шаардлагатай" гэж зөвлөгөө, мэдээлэл өгсөн.

Улмаар ******* ******* ******* нь эхнэр *******ын хамт 29 оны дүгээр сарын 11-ний өдөр Хойд бүс дэх газрын байранд ирж Монгол Улсын виз мэдүүлэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үнэртүүлсэн байдалтай, хэл ярианы өөрчлөлттэй байсан. Бидний зүгээс тиймэрхүү байдалтай ирсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болох байсан. Гэвч ээжийн эрүүл мэндийн байдал хүнд, яаралтай Украйн улс руу явах шаардлагатай байна, виз олгож өгөөч гэсэн хүсэлтийг нь харгалзан хүндрэл чирэгдэл учруулалгүй, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс тус иргэнд Засгийн газрын 145 дугаар тогтоол Монгол Улсын виз олгох журам-д заасны дагуу виз олгоход шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн авч, виз олголтын үйлчилгээ үзүүлсэн.

Тухайн иргэн нь Монгол Улсын виз хүссэн гараар бичсэн өргөдөл болон виз мэдүүлгийн хуудаст хүүхдийн талаар огт дурдаагүй болно. ******* ******* ******* нь 29 оны дүгээр сарын 21-ний өдөр ******* гэгчийн хамт Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсаас гарахаар бичиг баримтаа Хил хамгаалах байгууллагад шалгуулах үед ******* ******* *******ийн хүү нь 25 оноос хойш Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдож, Хойд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Ж.*******т зөрчилтэй иргэнийг нотломжоор хүлээлгэн өгсөн. ******* ******* ******* болон түүний эхнэр ******* нар ******* ыг 25 онд орж ирсэн даруйд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу зохих байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байсан боловч анхнаасаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, мөн зөрчилтэй иргэнийг Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гаргасан учраас түр саатуулагдсан.

Дээрх иргэд миний виз олголтын үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотойгоор Улсын хил дээр түр саатуулагдаагүй. Дээд байгууллагын шийдвэрээр цалингийн арга хэмжээ авагдаж одоо цалингаасаа төлж байгаа.

Иймд нэхэмжлэлд дурдсан нисэх онгоцны тасалбар үрэгдсэн, замын зардлаар хохирсон гэх төлбөрийг миний бие төлөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 29 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 150 дугаартай шийдвэрээр:

  - Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар ******* ******* *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын нэхэмжлэлтэй *******од холбогдох гэм хорын хохирол 482.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар шүүгчийн 29 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 372 тоот захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Бид шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлд заасны дагуу нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн. Тухайн үед онгоцны билетийг орчуулах, валютын ханшны талаар Худалдаа Хөгжлийн Банкнаас бус Монгол банкнаас тодорхойлолт авах шаардлагатай зэргийг бидэнд ойлгуулан хэлж мэдэгдэн буцаасан бол бид шаардлагатай материалыг бүрдүүлэн өгөх бүрэн боломжтой байсан. Улан-үдээс Москва хүрэх онгоцны билет нь хэн ч харсан ойлгомжтой бөгөөд нислэг үйлдэж байгаа авиа компанийн нэр хаяг болон сууж явах зорчигчийн нэрс латин үсгээр бичигдсэн, билетийн дугаар зардлын хэмжээг тоогоор бичсэн зэрэг нь орчуулах шаардлагагүй бичиг баримт гэж үзэх боломжтой юм. Тэгээд ч шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 39-р зүйлийг үндэслэн өөрийн эрх үүргийн хүрээнд Оросын Холбооны Улсын Победа авиа компаниас болон Монгол банкнаас тодруулж шалгах, эсвэл шинээр нотлох баримт шаардлагатай байсан бол шүүх хурлыг нэг удаа хойшлуулах арга хэмжээ авах боломжтой байсан.

Шүүх хавтаст хэрэгт хавсаргагдсан Гадаадын Иргэн Харьяатын Газрын хойд бүсийн виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн *******ын ажилдаа хариуцлагагүй хандан үндсэн үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэснээс иргэдэд чирэгдэл үүсгэн хохирол учруулсан үйлдлийг дээд байгууллага нь шалган тогтоогоод арга хэмжээ авсан тухай албан бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн хэдий ч шийдвэр гаргахдаа үүний эсрэг гаргасан нь *******ыг хаацайлж нотлох баримтуудыг дутуу дулимаг үнэлэн 1 талыг барьсан шийдвэрийг гаргалаа гэж үзэж байна. Энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр болсон.

29 оны 1 сарын 11-ний өдөр ******* виз зөвшөөрөл олгох үедээ: ******* та хүүтэйгээ хоёулаа хамт Монголд орж ирсэн энэ паспортаараа хойшоо явж болно гэж хэлж байсан болон асуудал үүсээд саатуулагдсан үед 29 оны 1 сарын 21-ний өдөр онгоцны билетийг үзүүлж онгоцноос хоцорвол хоёр хүний зардлаар хохирох болчихоод байгааг хэлж шаардлага тавихад өөрийнх нь буруугаас болсныг хүлээн зөвшөөрч хохирлыг би төлнө гэж хэлж байсныг гэрчилсэн хоёр хүний гэрчийн мэдүүлэг, Гадаадын иргэн, харьяатын газраас *******ын буруутайг шалган тогтоосон тухай ирүүлсэн албан тоот зэрэг шууд эргэлзээгүй нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдаагүй орхигдуулсан байна.

Ажлын хариуцлага алдаж иргэдийг хохироон чирэгдүүлж, үнэнч шударгаар ажиллах үүрэг бүхий төрийн албан хаагчийн нэр хүндийг гутаан дээд газрынхаа шийдвэрийг ч үл тоомсорлон, урьд өмнө хэлсэн ярьсанаа умартан шүүхийн өмнө худлаа ярьж хэргээ булзааруулах оролдлого хийн иргэдийг гүтгэж мэлзэн, басамжлан доромжилж суугаа ёс зүйгүй албан хаагч *******оос бидний 482000 төгрөгийн хохирлыг гаргуулан гомдлыг барагдуулж хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү?

Бид Дарханаас Улан-Үдэ орохоор 80000 төгрөгийн хөлс төлөн сууж явсан таксины зардлыг хасаж тооцон зөвхөн Улан-Үдээс Москва орох онгоцны хоёр хүний билетийн зардал болон Дархан Сэлэнгийн хооронд энэ асуудлаас болж олон удаа нааш цааш ирж буцаж байгаа унааны зардлын талыг нэхэмжилсэн болно гэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...хэлэх зүйлгүй гэв....

Хариуцагчийн өмгөөлөгч: Давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв...

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* ******* *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан гэм хорын хохирол 482.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийг судлан үзвэл: Тухайн хэргийн нэхэмжлэгч нь Украйн улсын иргэн ******* ******* Николаевч бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөн оролцох эрхийг өөрийн эхнэр *******д олгосон байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийгөө тэмдэгтийн хураамж төлөх төлбөрийн чадваргүй гэсэн үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хүсэлт гаргаж хүсэлтдээ хамт холбогдох баримтыг ирүүлснийг шүүх хүлээн авч 29 оны 02 сарын 28-ны өдрийн 372 дугаартай

 

шүүгчийн захирамжаар итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ыг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон эсхүл хуульд заасан бусад үндэслэлээр түүнийг тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлж болохоор заасан бөгөөд энэхүү заалт нь зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх атал хуулийг буруу тайлбарлан хэрэглэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас өөрт учруулсан хохирол гаргуулах гэж тодорхойлж, тухайн хэргийн хариуцагчийг Сэлэнгэ аймаг дахь гадаадын иргэн харьяатын газрын ажилтан *******ыг тодорхойлжээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т ...хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл/ эс үйлдэхүй/-ээрээ бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана... гэж заасан байна.

Тус хэргийн хариуцагч ******* нь төрийн албан хаагч бөгөөд түүнийг нэхэмжлэгч албаны үүргээ хэрэгжүүлж байхдаа ажилдаа хайхрамжгүй хандсанаас өөрт нь хохирол учруулсан гэж тодорхойлсоор байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар хариуцагч солих эсэхийг нэхэмжлэгчээс тодруулах ажиллагаа хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасан эрх үүргийг тайлбарлан өгөх үүргээ шүүх хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул хэргийн шийдвэрлэлтэд дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 29 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 150 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргах тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН