Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 77

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Э.

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар.

Гуравдагч этгээд: “М” ХХК болон “К” ХХК.

Нэхэмжлэлийн шаардлага: “М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхонд байрлах 44В байрны 110, 123 тоот авто зогсоолуудын Улсын бүртгэлийн Ү-*******, ******* дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******, ******* дугаартай гэрчилгээг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх автозогсоолуудын өмчлөх эрхийг иргэн Н.Эын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л,  гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа, гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, гуравдагч этгээд “К” ХХК-ийн өмгөөлөгч Г.Ч нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Э миний бие 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “М" ХХК-тай 111 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Blue Sky” хотхоны 44В байрны зоорийн давхарын 110, 123 тоот авто машины зогсоолыг захиалж, гэрээний үнийг бүрэн төлснөөр “М” ХХК-тай “Тооцоо нийлсэн акт” үйлдэж, авто машины зогсоолыг өөрийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авсан. Улмаар “М” ХХК нь авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж 

өгөхгүй, холбогдох материалыг өгөхгүй байсан тул миний бие шүүхэд хандан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 Оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01831 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хандахад надад “К”-ны барьцаанд байгаа тул бүртгэх боломжгүй” гэсэн бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн, мөн Улсын бүртгэл,Статистикийн Ерөнхий газарт 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргахад 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөн л бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэх хариуг өгсөн.

Гэтэл “М” ХХК нь “К’’-тай миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буюу ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Blue Sky" хотхоны 44В байрны 110, 123 тоот авто зогсоолыг надад огт мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавихын тулд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 90%-ийн гүйцэтгэлтэй хэмээн бүртгүүлсэн нь “Иргэний хууль”-ийн 183 дугаар зүйлийн 183.3-д “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй”, түүнчлэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 7.5-д: Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд М” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн ХУД-ийн 11 дүгээр хороо,

Зайсангийн гудамж, “Blue Sky” хотхоны 44В байрны 110, 123 тоот авто зогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Н.Э миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Н.Э миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай ирүүлсэн тайлбартаа: Н.Эын нэхэмжлэлтэй, УБСЕГ-т холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насандэлгэр миний бие дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд “М” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Blue Sky” хотхоны 44В байрны 110,123 тоот автозогсоолуудын гэрчилгээг миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тасагт даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Дээрх нэхэмжлэлийн шаардлагад “М” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 44В байрны 110, 123 тоот автозогсоолуудын эрхийн улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар зэргийг тодорхойлоогүй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийн гэрчилгээний дугаарууд нь тогтоогдож байна. 

Иймд М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхонд байрлах 44В байрны 110, 123 тоот авто зогсоолуудын Улсын бүртгэлийн Ү-*******, ******* дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******, ******* дугаартай гэрчилгээг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх автозогсоолуудын өмчлөх эрхийг иргэн Н.Эын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах тухай болгон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тайлбартаа: Иргэн Н.Эын нэхэмжлэлтэй, УБСЕГ-т холбогдох захиргааны хэргийн нэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагчийн хариу тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Хариуцагч нь нэхэмжлэгчийн автозогсоолуудын өмчлөх эрхийг буртгэхээс

татгалзсан үндэслэлээ “Орон сууц болон автозогсоолын өмчпөгчөөр “М"

ХХК  бүртгэгдсэн гээд 2010 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр “Капитоон банк” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг бүртгүүлсэн байна" гэж тайлбарлажээ. Иргэн Н.Э нь “М” ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Блью Скай хотхоны 44В байрны 6 тоот орон сууц болон зоорийн давхрын 110, 123 тоот автозогсоолуудын хамт захиалан, гэрээний үүргээ бүрэн биелүүлж, автозогсоолуудын үнийг бүрэн төлж барагдуулсан ба 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдэж баримтжуулсан байдаг.

“М” ХХК нь дээрх автозогсоолуудыг нэхэмжлэгчийн өмч хөрөнгөөр

барьсан бөгөөд иргэн Н.Э гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул тус

автозогсоолуудын хууль ёсны өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №102/ШШ2016/01831 дугаар захирамжаар иргэнН.Эыг автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн

бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэр дээр бүртгэгдсэн орон сууц, автозогсоолын өмчлөх 

эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр шүүхийн шийдвэр, “М” ХХК-ийн албан 

бичиг зэргийг хавсарган, Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан байх боловч орон сууц болон автозогсоолын хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын

бүртгэлийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлзх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын. бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т ”Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэж заасны дагуу өмчлөгчийг өөрчлөн бүртгэх хууль зүйн үндэслэлтэй болно.

Хоёр. Хариуиагч нь хариу тайлбартаа “Н.Э нь үл хөдлөх хөрөнгүүдийг эрхийн

улсын буртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлснийг “Улсын буртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зуйлийн 18.1.8, 18.1.10 дахь заалт. “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын буртгэлийн тухай хууль"-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг баримтлан бүртгэхээс татгалзсан" гэж тайлбарлаж буйг хулээн зөвшөөрөхгүй байна.

2.1) Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох

баримтуудаас дүгнэхэд “М” ХХК нь тус барилгын гүйцэтгэгч этгээд атлаа 2010 онд өөрсдийн барьж гүйцэтгэсэн 4 блок барилгын орон сууц, автозогсоолын тоот тус бүрээр өмчлөх эрх бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргасан байх бөгөөд хариуцагчийн хувьд “М” ХХК-ийг тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг хууль ёсоор өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр 4 блок барилгын 96 орон сууц, 205 автозогсоолын өмчлөх эрхийг тус компанийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон байдаг.

Зүй нь “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д “Улсын

бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар,

лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах эрхтэй” гэж заасны дагуу “М” ХХК-иас гаргасан мэдүүлгийн үнэн зөвийг нягтлан шалгах бүрэн эрхтэйгээс гадна “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д “Мэдүүлэгг тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргана”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гэж заасны дагуу мэдүүлгийг хүлээн 

авахаас татгалзах ёстой байсан.

Гэтэл хариуцагч нь автозогсоолуудын өмчлөгчөөр бүртгэгдсэн “М” ХХК нь бүртгүүлэх эрхгүй этгээд гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйл баримт, иргэн Н.Эыг

автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл харгалзан, өөрсдийн хууль бус үйлдлийг зөвтгөж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд хариуцагчийн гаргасан дээрх үйлдэл нь “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь үнэн зөв, бодитой байх”, 3.1.5-д “Нотлох баримтад үндэслэсэн байх”, мөн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлд заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх” зарчим, шаардлагыг ноцтой зөрчсөн болохыг  тодорхой харуулж байна.

2.2) Түүнчлэн “К” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2010

оны 09 дүгээр сарын 02-ны өдөр №Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ” №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулагдаж, барьцааны эрх улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Блью Скай” хотхоны 44В байрны 6 тоот орон сууц болон мөн байрны зоорийн давхрын 110, 123 тоот автозогсоолуудыг иргэн Н.Э нь 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулсны үндсэн дээр худаЛдан авсан буюу автозогсоолуудын өмчлөх эрх “К” ХХК-ийн барьцааны эрхээс цаг хугацааны хувьд өмнө үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно.

Иймээс “М” ХХК нь автозогсоолуудын өмчлөх эрхийг хууль бусаар

өөрийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгчид нь огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр “К” ХХК-тай “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуул нэхэмжлэгчид огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл юм

Учир нь “К” ХХК нь 2010 онд “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулах

үедээ иргэд нь орон сууцандаа нүүн орж, өөрсдийн орон сууц, автозогсоолыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн байхад барьцааны зүйлийг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр бусдын өмч хөрөнгийг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр барьцаалсан нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон

зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд

бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна ", мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч 

банк, эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэгбүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна.” гэж заасныг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд “М” ХХК болон “К” ХХК-иуд нь “Иргэний хууль”-ийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болно.

Тиймээс “М” ХХК болон “К” ХХК-ийн хооронд

байгуулагдсан “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ”-ний оролцогч бус, банкны өмнө үүрэг хариуцлага хүлээгээгүй иргэн Н.Эын өмч хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр түүнд огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байхад хариуцагчийн зүгээс “Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд “К” ХХК-иас зөвшөөрөл авах ёстой” гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзаж буй нь үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр иргэн Н.Эын нэр дээр бүртгэхээс татгалзсан нь

хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Н.Эын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хан-Уул дүургийн 11 дүгээр хороо, Зайсан 44а,б,в,г дүгээр байрны зоорийн

давхарын 110 тоот авто зогсоолын зориулалттай 18м.кв талбай бүхий үл хөдлөх

хөрөнгийг холбогдох нотлох баримтыг үндэслэн 90%-ийн гүйцэтгэлтэйгээр 2010

оны 7 дугаар сарын 6-ны өдөр “М” ХХК /РД*******/-ийн өмчлөлд

эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн ******* дугаартай гэрчилгээ олгосон байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан 44а,б,в,г дүгээр байрны зоорийн

давхарын 123 тоот авто зогсоолын зориулалттай 18м.кв талбай бүхий үл хөдлөх

хөрөнгийг холбогдох нотлох баримтыг үндэслэн 90%-ийн гүйцэтгэлтэйгээр 2010

оны 5 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК /РД*******/-ийн өмчлөлд

эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн

******* дугаартай гэрчилгээ олгосон байна.

Ктай байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ, 2007 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ тус тус бүртгэлтэй байна.

Эрхийн улсын бүртгэлийн *******, Ү-******* дугаартай эд

хөрөнгүүдийг нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар

 сарын 30-ны 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн

байх бөгөөд, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн

705 дугаартай Б.Б*******ын нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг хойшлуулсан тухай

шүүгчийн захирамж нотлох баримтанд байна.

“Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1,8-т Улсын

бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ

олгох, 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай

Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчижулсын

бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно гэж заасан байдаг: '

 “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн

улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 20.5-д “Энэ хуулийн 20.1.4-т заасан

үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан

этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна”

хэмээн тус тус заасан байдаг.

Мөн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотрй эд хөрөнгийн бусад эрхийн

улсын бүртгэлийн тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд

зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг

сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий

байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс

олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” хэмээн заасан байдаг.

“М” ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгө барьцаалан “Капитрон"

банкнаас зээл авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар

албан ёсоор дуусгавар болоогүй байна.

Иймд барьцаалагч болох К, захиран зарцуулах эрхийг

түдгэлзүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зөвшөөрөлгүйгээр тухайн

үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байна.

Иргэн Н.Эын шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь

хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх ашиг нь

хөндөгдөж болох “К” “М” ХХК-ийг гуравдагч этгээдээр

татан оролцуулж өгнө үү.

Гуравдагч этгээд М ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Монгол улсын иргэн аын Эын нэхэмжлэлтэй Улсын бүртгэл,

статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

Н.Э нь 2008 оны 02дугаар сарын 01-ний өдөр манай компанитай 111 тоот

“Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “*******” хотхоны 44В байрны 6 тоот орон сууцыг тус байрны зоорийн давхрын 110, 123 тоот авто зогсоолуудын хамт захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01831 дугаар шүүгчийн захирамжаар Н.Эыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Вlие Sку” хотхоны 44В байрны зоорийн давхрын 110, 123 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

“М" ХХК, “К” ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг “М” ХХК нь Хан-Уул дүургийн 11 дүгээр хороонд барьж буй ******* хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм.Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд “М” ХХК нь 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалууЛахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Батхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хатан туул” хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм. Мөн 2007 оны12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр Файндеко ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М” ХХК- ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр Хороо Зайсангийн 44В тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 44Г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг К ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд иргэдэд “*******” хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар “К" ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт “Зээлийн барьцааг чөлөөлөх тухай албан бичгийг хүргүүлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 44В, 44Г тоотод байрлах, тус бүр 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас өөрсдийн санаачлагаар чөлөөлсөн “К” ХХК-ийн 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн Зээлийн  барьцааг чөлөөлөх тухай” албан бичгийг тайлбарт хавсаргав.

Манай компань “К” ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, автозогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг    

тус банкинд төлж барагдуулсан боловч, “К” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50%-иар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг дог*******уулсан.

Ингээд 2010 оны  05 дугаар бид “К” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгмэжлэл олгосноор “К” ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр иргэн Н.Эын “*******” 44В байрны зоорийн давхарт байрлах 110, 123 тоот автозогсоолуудыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг зөвшөөрч байна.

Иймд “М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Н.Эын нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “*******” хотхоны 44В байрны зоорийн давхрын 110, 123 тоот авто зогсоолуудын өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн 50 гаруй хуудас нотлох баримттай танилцах боломжоор шүүх хангасангүй. Нэгэнт бидний хүсэлтийг хүлээж аваагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбараа хэлье. Нэхэмжлэгч захиалгаар бариулсан орон сууцаа 2012 оноос бодитой ашигласан юм бол шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл яагаад өмчлөх эрхээ хамгаалуулж бүртгэлийн байгууллагад хандаагүй юм бэ. Урьдчилсан тэмдэглэлд яагаад тэмдэглүүлээгүй юм бэ. Төлбөрөө 2008 онд төлчихөөд 9 жил хаяснийг юу гэж ойлгох вэ? Улсын бүртгэлийн байгууллага М ХХК-ийн мэдүүлгээр л бүртгэсэн. Мэдүүлээгүй нэхэмжлэгчийг захиргааны байгууллага яаж мэдэх юм бэ.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр бүртгэсэн. К 2010 оноос эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулаад явж байгаа. Эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар зөвшөөрөл аваад л явах ёстой. Яагаад асуугаагүй юм бэ? Улсын бүртгэлийн газарт гомдол гаргаагүй. Бүртгэлийн байгууллага хэн нэгний өмнөөс ажилладаг газар биш. К Энхб*******ын хөрөнгийг барьцаалаагүй. М ХХК-ийн хөрөнгийг л барьцаалж зээл олгосон. Шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн эсэх талаар зөв дүгнэлт хийж шийдэх байх гэж найдаж байна. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан эс үйлдэхүйг заасан. Нэхэмжлэлийн шаардлагаар бол хуульд байхгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа нь буруу. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийг зааж ярьж байна. Энэ заалт үл хөдлөх эд хөрөнгө дээр хэрэглэгдэхгүй. Мфиксээс өөр өмчлөгч байгаа эсэхийг бүртгэлийн байгууллага мэдэх боложгүй, шалгах чиг үүрэггүй юм. М ХХК нуусан байхад захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна гэв. Гуравдагч этгээд “К” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч анх 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, зогсоолын төлбөрийг төлсөн гэж хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гарын үсэггүй баримтаар ярьж байгаа. Өмчлөгч энэ хөрөнгөө шүүхийн шийдвэрийн үндсэн дээр л олж авсан. Нэхэмжлэгч 2008 оноос 2016 он хүртэл өмчлөх эрхээ баталгаажуулахаар бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаагүй байна. Мөнгө төлснөөр өмчлөх эрх үүсэхгүй ээ. К ХХК-ийн барьцааны гэрээ бүртгэлтэй байгаа, М ХХК өмчлөгч байгаа талаар хэн ч маргаагүй. Нэхэмжлэлийн агуулга нь М ХХК өмчлөх эрхээ шилжүүлэхгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгэж өгнө үү л гэсэн. Ийм учраас 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрчилгээг хүчингүй гэж үзэхгүй. Бүртгэлийн байгууллага нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхгүй байгаа нь яагаад хууль бус бэ гэдгийг нэхэмжлэгч тал тодорхой ярихгүй байна.Энхб******* шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхтэй. Гэхдээ бүртгэлийн байгууллагын бүртгэл хуулийн дагуу л явагдсан.Барьцааны эрх хүчинтэй байгаа. Энэ барьцааны асуудал хүчин төгөлдөр эсэх нь Иргэний эрхийн маргаан.Захиргааны байгууллага мэдүүлэг түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэдэг. М ХХК өмчлөгч гэдгээ хангалттай нотолсон байхад дахин шалгах эрх захиргааны байгууллагад байхгүй. Нөгөө талаар банкны байгууллага ч гэсэн шалгах чиг үүрэггүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Н.Э “М” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Blue Sky”  хотхоны 44В байрны зоорийн давхарын 110, 123 дугаар авто зогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, дээрх зогсоолын улсын бүртгэлийг иргэн Н.Э миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг Н.Эын нэр дээр  бүртгэж гэрчилгээ олгохыг  Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хурлын шатанд “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Blue Sky”  хотхоны 44В байрны зоорийн давхарын 110, 123 дугаар авто зогсоолын улсын бүртгэлийн Y-*******, ******* дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэл болон уг бүртгэлийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******, ******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож тус автозогсоолуудын өмчлөгчөөр Н.Эыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх автозогсоолуудын өмчлөх эрхийг Н.Эын нэр дээр улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн тасагт даалгах гэж тодруулжээ. 

Нэхэмжлэгчээс маргаан бүхий автомашины зогсоолуудыг худалдан авах гэрээг “М” ХХК-тай 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  байгуулж, зогсоолын үнийг  тухайн өдөр бүрэн төлсөнөөр уг үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилд хүлээн авч өмчлөх эрхтэй болсон байхад 2010 онд “М” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хууль бус гэж маргажээ.

Нэхэмжлэгч Н.Э “М” ХХК-тай 111 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г 2008 оны 02 дугаар сарын 01-ны өдөр байгуулж, гэрээгээр тохиолцсон авто зогсоолын үнэ 10.000 долларыг тухайн өдөр төлж, уг байрыг 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барилга байгууламжийг  ашиглалтанд оруулах улсын комиссын № 01/01/2011 тоот акт гарснаар хүлээн авчээ.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.”, 243 дугаар зүйлийн 243.1.”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын дог*******олгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч Н.Э 110, 123 дугаар автозогсоолын үнийг бүрэн төлснөөр тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон гэж үзэх үндэслэлтэй юм.

Харин Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1. “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.”, 182.3-д ”Энэ зүйлд заасан эрхийг бүртгэх журмыг хуулиар зохицуулна.” гэж, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.“ гэж заасан байх тул нэхэмжлэгч Н.Э өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан 110, 123 дугаар автомашины зогсоолуудаа өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар баталгаажихаар байна.  

Нэхэмжлэгч Н.Э “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу “Blue sky” хотхоны 44В байрны 06 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2011 онд авсан гэх ба зоорийн давхрын 110, 123 тоот автомашины зогсоолыг өөрийн эзэмшилд авснаас хойш 2016 оныг хүртэл эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад хандаж байгаагүй байх бөгөөд харин хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандаж, хариуцагч “М” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ. 

Улмаар 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдөр нэхэмжлэгч эд хөрөнгө өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, улсын бүртгэлийн байгууллагаас уг эд хөрөнгө нь “М” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, уг бүртгэлд Ктай байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байх тул Кинд хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсаргаж дахин мэдүүлэг гаргах талаар хариу өгснийг буруутгах үндэслэлгүй байна. 

Энэ хэргийн гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан 2007 онд уг барилгын гүйцэтгэл 55 хувьтай байх үед анх зээлийн барьцааны гэрээ бүртгүүлснийг хэрэгт нотлох баримтаар авах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй бөгөөд тухайн үед зээлийн барьцааны зүйл болох маргаан бүхий автозогсоол биет байдлаар бий болоогүй, нэхэмжлэгчид автозогсоолын дугаар, байршил, талбайн хэмжээ тодорхойгүй байхад хийгдсэн гэх дээрх гэрээг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул барилгын гүйцэтгэл 55 хувьтай байх үеийн зээлийн барьцааны гэрээг бүртгүүлсэн талаарх үйл баримтыг дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

Түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох “Blue sky” хотхоны 44В байрны зоорийн давхрын 110, 123 тоот автомашины зогсоолууд нь “М” ХХК болон “К” ХХК-иудын хооронд 2010 онд байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний 

барьцаанд байх ба уг гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байх тул нэхэмжлэгч Н.Эыг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн өмчлөгчөөр сольж бүртгэх үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

  Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох...”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн  бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “..мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр  этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол... улсын  бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах...”, гэж зааснаас үзэхэд маргаан  бүхий авто зогсоолуудыг барьцааны зүйлд бүртгүүлсэн улсын бүртгэл хүчинтэй  байгаа тохи************** нэхэмжлэгч Н.Эын нэр дээр давхар бүртгэх эсвэл өөрчлөн бүртгэх хууль зүйн боломжгүй байна.

Мөн Үл хөдлөх  эд хөрөнгийн  барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд  хөрөнгийн бусад  эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн  өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг  нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэж заасан байх тул  нэхэмжлэгч  маргаан бүхий үл хөдлөх эд  хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгосон шүүхийн шийдвэрээ үндэслэн “К” ХХК-д хүсэлт гаргаж зөвшөөрөл авсан тохи************** өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх боломжтой байна . 

Гэтэл нэхэмжлэгч Н.Э   маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой мэдүүлэг  гаргаж байгаагүй, уг эрхийг бүртгэхэд эрх хууль ёсны 

 

 ашиг сонирхол нь шууд хөндөгдөх барьцаалагч  “К” ХХК-ийн  зөвшөөрлийг 

аваагүй нь тогтоогдож байх ба энэ талаар  талууд маргахгүй байна.

Иймд  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue sky”  хотхоны 44В байрны  зоорийн давхрын 110, 123 тоот  автомашины зогсоолуудын өмчлөгчөөр Н.Эыг бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын  шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул “өмчлөгчөөр сольж бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд улсын бүртгэлийн байгууллагын үйл 

Ажиллагааны  улмаас нэхэмжлэгч  Н.Эын  Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх” эрх  хязгаарлагдсан, зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг  бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх ба нэхэмжлэгч хуульд заасан шаардлага хангаснаар өмчлөх эрхээ бүртгүүлэхээр  улсын бүртгэлийн байгууллагад  дахин мэдүүлэг гаргах эрхтэй болно.  

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Blue Sky”  хотхоны 44В байрны зоорийн давхарын 110, 123 дугаар  авто зогсоолын улсын  бүртгэлийн Y-*******,  *******  дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэл  болон уг  бүртгэлийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******, ******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож тус автозогсоолуудын өмчлөгчөөр  Н.Эыг  бүртгэж, гэрчилгээ  олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх автозогсоолуудын өмчлөх эрхийг Н.Эын нэр дээр улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн тасагт даалгах шаардлага  бүхий  Н.Эын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. “М” ХХК-ийн нэр  дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, ******* дугаарт бүртгэгдсэн, өмчлөх  эрхийн улсын бүртгэлийн *******, ******* дугаартай гэрчилгээг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 7365 дугаар захирамжийн холбогдох хэсгийг  хүчингүй болсонд тооцсугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн  47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70200  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          А.НАСАНДЭЛГЭР