Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 205/МА2022/00015

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 259 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын 6 дугаар багт оршин суух Сартуул овгийн Ганзоригийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш одоог хүртэл Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаа Г.*******ийн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс, мөн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр зохих санд тус тус шилжүүлэн олгож, гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.*******гийн давж заалдах гомдлоор 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******, нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Г.******* нь 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс, мөн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр зохих санд тус тус шилжүүлэн олгож, гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... би Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилогдсон. Би томилогдон ажилласнаас хойш нэлээдгүй ажлуудыг хийсэн. 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойш хэн нь ямар үүрэг даалгавар өгсөн гэдгийг мэдэхгүй Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын цалинг олгохгүй, ямар нэгэн гүйлгээ хийхгүй өдийг хүрсэн. Үүний дараа санхүүгийн албаны дарга данс хаагаад 2021 оны 9 дүгээр сараас цалин олгохгүй байсан учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2 сар өнжөөд 2021 оны 9 дүгээр сараас хэлээд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын цалингийн гүйлгээг хийхгүйгээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, хурлын нарийн бичгийн дарга нарын цалинг олгож эхэлсэн. Мөн ******* гэдэг хүн бид хоёрын маргаан шүүхийн шатанд маргаантай байгаа учраас эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл миний бие Г.*******ийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажлыг түр гүйцэтгэ гэж би ойлгоод өнөөдрийг хүртэл төрийн ажлыг тасалдуулахгүй хийж байна. Гэтэл миний цалин олгогдохгүй байсан учраас сумын санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан ... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2020 оны орон нутгийн сонгуулиар улс төрийн хүчнүүд сонгуульд оролцсон. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж алхах түшмэлийн орон тоо дээр ажиллаж байгаа миний зүгээс харахад Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал олонх нь ирсэн тохиолдолд хүчинтэй болно, 50 хоног дотроо Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаагүй тохиолдолд тухайн хурал тарна гэж заасан байдаг. Манай сум 2016 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуралдаагүй байж байгаад тарж байсан. 2020 оны 11 сарын 30-ны өдөр 12 хүний бүрэлдэхүүнтэй 52.7 хувийн ирцтэй хуралдсан хурал, 2020 оны 12 дугаар сарын 30 буюу өөрөө хэлбэл 50 хоногийн хугацаа хэтэрч хуралдсан хурал буюу 42.7 хувийн ирцтэй хуралдсан 9 хүний бүрэлдэхүүнтэй хурлаас сонгогдсон энэ 2 даргын шийдвэр 2021 оны 01 дүгээр сарын 07-нд аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан бичиг дээр байгаа. Үүнийг нотлох баримтаар гаргаж өсгөн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т захиргааны актын аль нэг хэсэг нь илт хүчингүй бол тухай актыг бүхэлд нь хүчингүй болгож үзнэ гэж аймгийн Засаг дарга зааж хэлж өгсөн учраас үүний дагуу хуулийг хэрэгжүүлж ажил гэсэн албан бичгийг ******* даргад ирүүлсэн байдаг. Төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм гээд шинээр батлагдсан маш олон заалтууд байгаа. Энэ бүхнийг Г.******* ухамсарлаад нэгэнт хууль бус зүйл хийснээ хүлээн зөвшөөрөөд болих хэрэгтэй гэж үзэж байна. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн актыг бид бүхэн зогсоохгүй явсаар байгаад 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зогсоосон. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 105 тоотоор гэж зааж өгсөн байна лээ.  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын аль нэг дарга нь эцэслэн шийдвэрлэгдэж гараагүй байхад яагаад цалин хөлсийг олгосон юм бэ гэдэг асуудал гарч ирсэн. Үнэхээр энэ хэрэг маргаан шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдээд гарах юм бол аль нэг даргынх нь цалин хөлсийг олгоно. Жилийн эцсийн цалин хөлс бол олгогдоогүй хүлээгдэж байгаа. Үнэхээр шүүхийн шийдвэр эцэслээд гарах юм бол цалин хөлс нь олгогдоно. 2022 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр давж заалдах шатны шүүх хурал болж уг хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүний дараа дээд шатны шүүхэд гомдлоо гаргаад явах магадлалтай. Би давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй байна. Анхнаасаа хууль бусаар сонгогдсон хууль бусаар тамга ашиглаж байгаа. 2020 оны санхүүгийн албаны тайланг 11 дүгээр сарын 30-ны өдрийн захирамж гаргаж албан тушаалаа ашиглаж урамшуулал олгосон юм бэ, 2020 оны 7 сараас хойш цалинг нь олгоогүй байхад сайн ажиллаж байна гээд 3 сарын урамшуулал олгосон байгаа байдал нь ёс зүйтэй үйлдэл гаргасан байна гэж харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

Хамтран хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би сумын санхүүгийн албаны даргын ажлыг 2021 оны 6 дугаар сарны 28-ны өдөр хүлээж авсан. Энэ ажлыг хүлээж авах сум Иргэдийн төлөөлөгчийн хуралгүй, Иргэдийн төлөөлөгчийн хурлын асуудал нь эцсийн байдлаар шийдэгдээгүй, 9 гишүүний бүрэлдэхүүнтэй цөөнхөөр сонгогдсон нэг даргатай, 12 гишүүний бүрэлдэхүүнтэй олонхоор сонгогдсон бас нэг даргатай гэсэн мэдээлэлтэй орж ирсэн учраас би ажилд орсон цагаасаа эхлээд сумын санхүүг зогсоох хүсэлтийг тавьсан. Миний ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод тухайн сумын санхүүгийн бүхий л үйл ажиллагааг зохицуулах ажил үүргийн хуваарь байдаг учраас үүний дагуу зогсоохыг хүссэн боловч тухайн үед ковидын тархалт их байсан учраас эмнэлгийн үйл ажиллагаа зогсох гээд байсан учраас сумын санхүүг зогсоох боломжгүй учраас шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл тухайн 2 даргын аль алиных нь цалинг өгөхгүй байх шийдвэр байгаа юм байна гэж үзээд зогсоосон. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар нь төлөгдсөн байгаа. Хэрвээ Г.*******ийн талд шүүхийн шийдвэр гарах юм бол цалинг нь өгнө гэсэн үүднээс дээрх шийдвэрийг гаргаад өдийг хүртэл шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа ... гэжээ.

Хамтран хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний хувьд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж 40 хувийн цалин авдаг. 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сар хүртэл Г.*******ийн цалин хөлсийг олгож байсан. Ямар учраас цалин хөлсийг нь олгож байсан бэ гэхээр цалин мөнгийг чинь олгохгүй маргаантай байгаа гэж хэлэхээр намайг байнга дарамталж цалин хөлс хийсэнгүй гэх асуудал гаргадаг учраас би 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сар хүртэл цалин хөлсийг нь олгож байсан. 2021 оны 8 дугаар сард санхүүгийн албаны дарга орж ирж Г.*******ийн цалинг олгохгүй гэсэн учраас цалинг нь олгоогүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын маргаантай асуудал шийдэгдээд ямар нэгэн шүүхийн шийдвэр гарах юм бол Г.*******ийн цалин хөлсийг олгох боломжтой. Г.*******ийн цалин хөлс дансандаа байгаа учраас шилжүүлэхэд бэлэн ...гэжээ. 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 259 дугаартай шийдвэрээр  

1.  Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар нэхэмжлэгч Сартуул овгийн Ганзоригийн ******* /РД:*******/-ид

-     2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин 5.460.959 төгрөг,

-     2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлс 6.044.071 төгрөг нийт 11.530.571 төгрөг гаргуулж, олгож, шилжүүлэхийг Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын дарга, Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн дарга, Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч нарт тус тус даалгаж, 

2.  Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ид олгох 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны цалин 6.044.071 төгрөгийн цалин хөлснөөс Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын дарга, Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн дарга, Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч нарт даалгаж, 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас 199.030 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гийн давж заалдах гомдлын агуулга:

... нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "Би Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар томилогдсон" гэж тайлбарлажээ. Г.*******ийн томилогдсон гэх 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хурлыг хууль бус болохыг Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 118/ШШ2021/0045 дугаартай шийдвэр мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай шүүхийн магадлал гарсан. Гэвч одоогийн байдлаар хэргийн оролцогч нарт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүхийн магадлал ямар шалтгааны улмаас ирээгүй байгааг мэдэхгүй байна. Тодруулбал Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 118/ШШ2021/0045 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 4-т Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.4, 23 дугаар зүйлийн 23.4, 23.6, 23.7, 23.8, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд баримтлан нэхэмжлэгч 3.*******ын нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хангаж, Завхан аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 дүгээр, Хуралдааны дэг батлах тухай 02 дугаар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай 03 дугаар тогтоол, Ажлаас чөлөөлөх тухай 04 дүгээр тогтоол, Тэргүүлэгчдийг сонгох тухай 05 дугаар тогтоол, Сумын Засаг даргыг уламжлах тухай 06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай гэж тодорхой заасан байдаг. Гэтэл Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Илт хууль бус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хурлын тогтоолыг үндэслэж Г.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх Г.*******, 3.******* нарын нэхэмжлэлтэй сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай холбоотой Захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа Г.*******ийн гаргасан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын цалин, хөлсний тухай нэхэмжлэлийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Мөн Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаартай тогтоолын хавсралт болох Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмыг Г.******* гэх этгээд зөрчсөн байтал илт нэг талыг барин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчиж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 140/ШШ2022/00259 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Г.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.*******ийг ажиллаж байгаа эсэх дээр манай тал маргасан. Огт ажилдаа ирдэггүй тамгын газар, иргэдийн хурал 2 нь хамт байдаг ба бусад холбогдох газруудад М.*******ийн албан бичиг тоот нь очоод хууль бус шийдвэр гэж үзээд хэрэгждэггүй. Одоо гэхэд л манай сумд малын хөлийн татвараас өгсүүлээд газар зохион байгуулалтын ажил, модны гоожинтой холбоотой асуудлууд зэрэг иргэдэд маш их хүндрэл учирсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэв.

Г.******* шүүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хурал нь хойшилсон гэж хурлын дарга мэдэгдсэн бөгөөд 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж надад тамгын даргын албан үүргийг өгч би 2020 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хийсэн ажлынхаа цалин хөлсийг нэхэмжилж байгаа. Миний хувьд ажлынхаа хүрээнд ирсэн албан бичиг тоотод хариу хүргүүлээд ажлаа хийж байгаа. Манай сумд 2 хурал гэдэг зүйл байхгүй. ******* гэдэг хүн 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар томилогдсон гэж байгаа ч албан ёсны зүйл байдаггүй. Мөн энэ ******* гэх хүн нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл багийн даргын ажлыг хийж байгаад өгсөн байдаг гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага бол ажиллаж байсан хугацааны цалин хөлсийг өгөөгүй, шилжүүлэхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан. 2021 оны 08 дугаар сараас хойш сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны цалин хөлсийг ямар нэгэн шийдвэргүйгээр зогсоосон байдаг. Гомдол гаргаад 09 дүгээр сард нь шийдвэрлэж 6 багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын цалингуудыг шилжүүлж эхэлсэн. Харин дарга буюу М.*******ийн цалин хөлсийг шилжүүлэхгүй байгаа зэрэг нөхцөл байдал үүссэн. Аймгийн төрийн сангаас гараад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дансанд орсон байхад түүнийг нь шилжүүлэхгүй байлгаад байдаг. Энэ талаарх шалтгаан нь өөрийн чинь асуудал шүүх дээр явагдаж байгаа. ******* гэдэг хүнийг томилсон тэр хүн цалингаа нэхвэл яах вэ? гэдэг байдлаар М.*******ийн цалинг өгдөггүй. ******* гэдэг хүн 11 дүгээр сард иргэдийн хурлын даргаар томилогдсон болов ч тус асуудал нь хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа. Энэ хооронд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд М.******* ажлаа хийгээд одоог хүртэл явж байгаа. Илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол анхнаасаа үйлчлэл нь хүчин төгөлдөр бус гэж явах боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгчийг томилсон иргэдийн хурлын тогтоолыг хүчингүй болгох гэсэн шаардлага оруулаад энэ нь 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх юм бол шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш энэ хүн ажил хийж цалин авах боломжгүй болоод байгаа. Тэрнээс наана нь энэ хүн төрийн ажлыг хэвийн явуулахын тулд багийн иргэдийн нийтийн хурлын даргын цалин хөлсийг олгох, төрийн жинхэнэ албан хаагч буюу сумын иргэдийн төлөөлөгчдийн нарийн бичгийн даргын цалинг авна. 2022 оны 05 дугаар сараас хойш энэ хүн цалин хөлсөө аваад явж байгаа. Хариуцагч талын гаргасан гомдол нь зөвхөн хуралтай холбоотой асуудлаар гомдол гаргасан байсан. Анхан шатны шүүхийн цалин хөлсийг нь өгөх ёстой гэж шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байна.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Завхан аймгийн сумын засаг даргын тамгын газарт холбогдуулан 2021 оны 8, 9, 10,11 сарын цалин 4.392.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл цалин хөлсөө гаргуулах гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...шүүхийн асуудалтай байгаа тул цалин хөлс олгоогүй, энэ хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй учир цалин хөлс олгохгүй... гэж маргажээ.

сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар төрийн улс төрийн албан тушаалтай адилтгах албан тушаал байна.

Төрийн албан хаагчийн цалин хөлсийг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт Ажилтан...гүйцэтгэсэн ажил үүрэгтэй тохирсон цалин хөлс авах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтаас харахад нэхэмжлэгч Г.*******ийг Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгосон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийдвэрээр ... хүчингүй болгосон байна.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийдвэр нь хуулийн хүчинтэй болсон эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой бус байна. Энэ талаар талууд маргаантай байна.

Анхан шатны шүүх талуудын маргаж буй үйл баримтыг зөв тодорхойлж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.******* нь Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар хууль ёсны дагуу сонгогдсон, томилогдсон эсэх, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээтэй, тодорхой бус байхад Г.*******ийг ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэн цалин хөлс олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байна.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Завхан аймгийн сумын засаг даргын тамгын газарт холбогдуулан 2021 оны 8, 9, 10,11 сарын цалин 4.392.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл цалин хөлсөө гаргуулах гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...шүүхийн асуудалтай байгаа тул цалин хөлс олгоогүй, энэ хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй,учир цалин хөлс олгохгүй... гэж маргажээ.

сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар төрийн улс төрийн албан тушаалтай адилтгах албан тушаал байна.

Төрийн албан хаагчийн цалин хөлсийг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт Ажилтан...гүйцэтгэсэн ажил үүрэгтэй тохирсон цалин хөлс авах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтаас харахад нэхэмжлэгч Г.*******ийг Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгосон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийдвэрээр ... хүчингүй болгосон байна.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийдвэр нь хуулийн хүчинтэй болсон эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой бус байна. Энэ талаар талууд маргаантай байна.

Анхан шатны шүүх талуудын маргаж буй үйл баримтыг зөв тодорхойлж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.******* нь Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар хууль ёсны дагуу сонгогдсон, томилогдсон эсэх, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээтэй, тодорхой бус байхад Г.*******ийг ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж цалин хөлс олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 259 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.*******гийн давж заалдах гомдлыг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71819 төгрөг 18 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР 

Б.АРИУНБАЯР