Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 140/ШШ2023/00116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын ******* багт оршин суух, Г.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн сумын *******,

Хамтран хариуцагч: Завхан аймгийн сумын *******д холбогдох,

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш одоог хүртэл Завхан аймгийн сумын ын даргаар ажиллаж байгаа Г.*******ийн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлс, мөн 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн 2022 оны 10 сар, 11 сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс нийт 13,830,571 төгрөгийг гаргуулах, мөн 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр зохих санд тус тус төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу хамтран хариуцагч З.*******, нарийн бичгийн дарга М. нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд сумын *******-ын даргын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд юу болсон бэ гэхээр манай сум ******* хийж чадахаа байгаад 2021 оны сумын төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө гээд он дамнаж болдоггүй ажлуудыг хийх шаардлагатай болсон тул ******* хуралдаад намайг хурлын даргаар томилсон. *******-ын даргын ажлыг хийж байх зуур ******* төлөөлөгчтэй хэсэг бүлэг хүмүүс хуралдаад уг хурлаар *******ыг *******-ын даргаар томилсон. Үүнтэй холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргахад уг нэхэмжлэлийн дагуу ямар шийдвэр гарсан бэ гэхээр энэ хэргийг эцэслэн шийдэгдэх хүртэл *******, ******* хоёрыг сумын *******-ын үйл ажиллагаанд оролцохыг түдгэлзүүлсэн. Харин энэ хэргийг эцэслэн шийдэгдэх хүртэл намайг сумын *******-ын даргаар ажиллах гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Үүний дагуу ажлаа хийгээд явж байтал 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлээд миний цалинг олгогдохоо байсан. *******-ын данснаас ямар ч гүйлгээ хийгдэхээ байсан учраас би бүх газарт албан бичиг өгсөн. Үүний дагуу сумын аас ямар хариу өгсөн бэ гэхээр санхүүгийн албаны дарга нь болон хуралд ямар ч гүйлгээ хийж болохгүй гэсэн тайлбар өгөөд ямар ч цалин олгоогүй. Би энэ хугацаанд хурлын даргын бүрэн эрхээ хэрэгжүүлээд үүрэгт ажлаа хийж байсан. Ингэж явсаар байгаад аймгийн санхүүгийн албанд хандахад танай сумын асуудал бол бидэнд хамаагүй сумынхаа санхүүгийн албатай учраа ол гэсэн хариу өгсөн. 2021 оны 7 сараас 2022 оны 4 сар хүртэл би цалин авалгүй ажилласан. Энэ хугацаанд ажилласан цагийн тооцоо бусад баримт бичгийг түүвэрлээд хэрэгт хавсаргасан. 2022 оны 5 сараас хуульд өөрчлөлт ороод *******-ын санхүүг *******-ын нарийн бичгийн дарга мэддэг болсон. Тэгээд би 2022 оны 5 сараас 2022 оны 9 сар хүртэл *******-ын даргын албан тушаалын цалингаа авч ажилласан. Би 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн 2022 оны 10 сар, 11 сарын 15-ны өдөр хүртэлх цалин хөлсийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсээр байгаад 11,530,571 төгрөг дээр 2,300,000 төгрөгийг нэмээд нийт 13,830,571 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч маань тухайн ажлын чиг үүргийг хийж гүйцэтгэсэн, Завхан аймгийн сумын *******-ын даргын үүрэгт ажил буюу төрийн ажлыг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэсэн. Энэ бол Монгол улсын Үндсэн хуульд зааснаар шударгаар хөдөлмөрлөх, хөдөлмөрлөснийхөө үр дүнд цалин хөлс авах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр томилогдсон асуудал дээр дүгнэлт хийгээгүй байна гэсэн. Түүндээ Г.*******ийн ажилд томилогдсон асуудал яригдахаас биш ажилласан гэдгийг нь үгүйсгэх боломжгүй. Хэрвээ Г.*******ийг ажиллаагүй гэж үзэх юм бол нэг ч шийдвэр гарах боломжгүй. Харин ажилласан гэдэг нь ямар ч тохиолдолд хангалттай нотлогдож байгаа. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс томилогдсон асуудал дээр дүгнэлт хийгээгүй байна гэсэн. Энэ дээр дүгнэлт хийх шаардлагатай. Дүгнэлт хийхдээ дараах асуудал яригдаж байгаа. ******* захиргааны хэргийн шүүхэд ардчилсан намаас сонгогдсон зохион байгуулж явуулсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хүчингүй болгуулах буюу өнөөдөр шүүхийн шийдвэрийг өглөө гэж бодоход шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож өгөөч гэх юм бол тэр нь өөрөө хэзээ хүчин төгөлдөр болох вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Хэн аль нь гомдол гаргах юм бол Улсын дээд шүүхийн тогтоол гараад тэр хүмүүс хүлээж авсны дараа хүчингүй болж байгаа. Тэр болтол Г.*******ийг томилсон тогтоол нь хүчинтэй байгаа. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр томилсон тогтоол нь хэзээ хүчингүй болж байгаа юм бэ, хүчингүй болоод тэр хүчингүй болсон шийдвэр нь хэзээ хүчин төгөлдөр болсон юм бэ гэдэг дээр анхан шатны шүүх дүгнэлт хийх хэрэгтэй. 2022 оны Улсын дээд шүүхийн тогтоол дээр Г.******* дээр хэзээ ирсэн бэ гэхээр 2022 оны 10 сард ирсэн. Г.******* дээр ирээд Г.*******ийн томилсон тогтоол нь хүчингүй болж байгаа гэсэн үг. Тэгээд энэ нь юу гэж яригдаж байгаа вэ гэхээр Г.******* гэдэг хүн өөрөө шийдвэр гүйцэтгэлийн журмаар ашигласан хугацаа огт байхгүй. Захиргааны хэргийн шүүхээс Г.*******ийг томилсон тогтоолыг хүчингүй болгосноос *******-ын дараагийн даргыг дахин шинээр томилох шийдвэр гараагүй. Шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэх боломжгүй байсан. Г.******* дараагийн ******* хуралдах хүртэл ажлаа хийгээд явах бүрэн боломжтой байсан. *******ыг *******-аар томилох байсан. Гэтэл Г.******* өөрөө сум орон нутгийнхаа эрх ашгийг бодоод нэгэнт намайг *******-ын даргаар хүлээн зөвшөөрөхгүй юм байна, ард иргэдэд намайг буруугаар ойлгуулж байна, тамгын газар манай сумд ******* байхгүй учраас ард иргэдэд гоожин өгөх боломжгүй гэж байгаа учраас би сум орон нутгийнхаа эрх ашгийг бодоод ******* гэдэг хүнд шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэх эрхгүй ч гэсэн ажлаа өгье гээд *******д 2022 оны 11 сард ажлаа өгсөн. Энэ хүртэл хугацаанд Г.******* ажил хөдөлмөрөө эрхэлж байсан. Тогтоол шийдвэр нь хүчин төгөлдөр үйлчилж байсан. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг судлаагүй байна гэсэн шийдвэр гаргасан гэж би ойлгосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хууль дээр юу гэж байгаа вэ гэхээр хүчингүй болгуулах шаардлага нь өөрөө хүчин төгөлдөр болох хүртэл тэр захиргааны акт нь үйлчлээд явна. ******* гэдэг хүн нэхэмжлэлийн шаардлагадаа илт хууль бус болохыг тогтоол гэж оруулсан бол Г.*******ийн анх гаргасан тушаал шийдвэр бүгд хүчингүй болно. 2021 оны 1 сараас Г.*******ийн гаргасан бүх захирамжууд илт хууль бус гээд бүгд хүчингүй болно. Хуулийн зохицуулалт нь тэр. Үүнтэй адилхан Г.*******ийн цалин хөлс олгогдохгүй байх боломжтой. Гэтэл ******* гэдэг хүн уг хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, түүнийг нь захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон. Хүчингүй болох хүртэл хугацаанд Г.******* төрийн ажлыг хийж гүйцэтгээд явсан. Өөрөөр хэлбэл хүчингүй болгосон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад энэ ажлыг хэн хийх юм бэ, захиргааны анхан шатны шүүхийн шийдвэр нь гарлаа гэж бодоход энэ хүн дээшээ гомдол гаргасан байж болно, тийм гомдол гаргачхаад миний шийдвэр гарсан юм чинь гээд давж заалдах шатны шүүх дээр гомдол нь явагдаж байх хугацаанд энэ хүн төрийн ажлыг хаях ямар ч боломжгүй. Төрийн ажлыг хэн хийх юм бэ, харин тэр хугацаанд ******* гэдэг хүн өөрөө төрийн ажлыг хийгээд яваад байсан. Дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр гуравдагч этгээдээр татагдсан одоогийн *******-ын даргын хувьд цалин хөлс яригдах ямар ч боломж байхгүй. Яагаад вэ гэхээр Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн гаргасан цалин хөлс тооцох журмаар сүүлийн 3 сарын тухайн байгууллага дээр ажилласан цалин хөлснөөс дундаж цалин хөлс тооцож гаргадаг. Энэ журмаар сүүлийн 3 сар битгий хэл нэг сар нэг өдөр *******-ын даргаар ажиллаагүй. Харин ******* гэдэг хүн нэг өдөр ажилдаа томилогдоод нэг өдрийн цалин хөлс гарсан байх юм бол Г.******* дээр цалин хөлсний давхардал үүссэн гэж үзэх боломжтой. Гэтэл энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримт байхгүй. сумын *******-ын даргыг хэн хийсэн юм бэ гэхээр Г.******* гэдэг хүн сүүлийн 2 жилийн хугацаанд хийсэн байна. Гэхдээ ажил хийсэн хугацааны цалин хөлсийг нь гаргахгүй, хоёрдугаар гарын үсэг зурахгүй, хийсэн хөдөлмөрийнх нь авах ёстой цалин хөлсийг нь өгөхгүй байна. Энэ нь юу гэж харагдаж байна вэ гэхээр *******-ын даргын ажил албан тушаалын цалин хөлс Г.*******ид гарахгүй, *******д гарахгүй, тэгэхээр төр өөрөө дундаас нь 2 жилийн хугацаанд иргэнийг үнэгүй ажиллуулсан байна гэж харахаар байна. Төр ямар ч цалин өгөхгүйгээр нэхэмжлэгчийг ажиллуулсан байна. 2 жилийн хугацаанд төрийн ажлыг хийлгэчхээд цалин хөлсийг нь өгөхгүй, чиний томилогдсон тогтоол чинь хууль бус гэх нь Үндсэн хуульд заагдсан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байна гэж харахаар байна. сумын *******-ын даргын ажил хөдөлмөрийг ямар нэгэн хүн хийж гүйцэтгээд ямар нэгэн үр дүн гарсан байгаа. Төрийн ажлыг нэг ч тасалдаагүй, *******-ыг татан буулгаагүй, ******* гэдэг хүнд бүрэн эрхээ шилжүүлээд хэвийн үйл ажиллагааг нь огт алдагдуулахгүйгээр хүлээлгэж өгсөн байна. Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр жишээ авах юм бол сургуулийн үйл ажиллаагаа бол сургалтын үйл ажиллагаа. Үүнтэй адилхан *******-ын үйл ажиллагаа бол хуралдаан болон хуралдааны чөлөө цагт дарга болон тэргүүлэгч нар *******-ын өдөр тутмын үйл ажиллагааг хангаад явдаг үндсэн чиг үүрэгтэй. Г.*******ийн цалин хөлсийг сүүлд нь олгож явж байгаад хэний ямар шийдвэрээр олгохгүй байгаа нь тогтоогдохгүй байгаа. 2021 оны 8 сараас хойш 2022 оны 4 сар хүртэл хугацаанд Г.*******ид цалин хөлс олгож болохгүй гэсэн шүүхийн шийдвэр гараагүй. Мөн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл энэ хугацаанд Г.*******ийг ажиллуулахгүй гэсэн шүүхийн шийдвэр байхгүй. Шүүхийн шийдвэр битгий хэл дээд шатны байгууллага болох сумын ын даргын албан тоот байдаггүй. Гэхдээ Г.*******ийг үл хүндэтгэсэн байдлаар цалин хөлсийг нь өгөхгүй, хоёрдугаар гарын үсгийг нь зурахгүй байгаа. Нэхэмжлэгч цалин хөлсөө бодоод *******-ын нарийн бичгийн даргадаа өгөхөд бусад хүмүүсийн цалин хөлсийг өгчхөөд Г.*******ийн цалин хөлсийг шилжүүлэхгүй байгаа. Ийм байдлаар Г.*******ийн ажилласан хугацааны цалин хөлсийг өгөхгүй байгаа. Тийм учраас ажилласан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: сум 2020 оны орон нутгийн сонгуулиар 2 *******-тай болсон. 2020 оны 11 дүгээр сарын 30 буюу анхдугаар хуралдаан, 2020 оны 12 дугаар сарын 30-нд бас нэг *******-ын хуралдаан болсон. Энэ 2 хуралдааны аль нь хүчинтэй аль нь хүчингүй вэ ******* нь уу, Г.******* нь уу аль даргынх нь удирдсан хурал хүчинтэй вэ гээд захиргааны хэргийн 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлээд 2020 оны 11 дүгээр сарын 30 буюу 50 хоног дотроо багтаж хуралдсан хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзсэн. *******-ын даргын цалинг битгий олгоорой гэсэн асуудлыг би шүүхэд хариуцагчаар татагдсаныхаа дараа шүүх дээр мэдсэн. Тийм учраас захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн захиргааны актыг түдгэлзүүлэх тухай гэсэн шийдвэр дээр аймгийн *******-аас сумын *******-ын албан бланк ашиглан аль нэг хурлын тамгатай албан бичиг тогтоол гаргахгүй байхыг зөвлөж байна. дийн хуулиар хүлээсэн чиг үүргийг иргэдийн хурлын нарийн бичгийн дарга хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна гэсэн зөвлөмжийн дагуу санхүүгийн алба, нягтлан бодогч нар *******-ын даргаар ажиллаж байсан Г.*******ийн цалинг нь олгоогүй юм байна лээ. Энэ хэрэг маргаан нэгэнт 3 шатны шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, давж заалдах шатны шүүхээс аль нэг сонгуульт албан тушаалтан Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан шалгуурыг хангаагүй тохиолдолд гэж үзэж анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан байна гэж үзсэн байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу хамтран хариуцагч З.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн 3 шатны шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан *******-ыг зөв гэж 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Захиргааны хэргийн танхимын тогтоол гарсан. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлыг зөв гэж үзсэн учраас Г.*******ийн нэхэмжлээд байгаа цалин хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Завхан аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны тодорхойлолт, Завхан аймгийн сумын ын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тогтоолын хуулбар, цалингийн тооцооны хүснэгтүүд, цагийн тооцооны хүснэгтүүд, Завхан аймгийн ын даргын албан тодорхойлолтууд, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 257 дугаартай шүүгчийн захирамж болон мэдэгдлийн хуулбарууд, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Завхан аймгийн сумын ын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай захирамж, түүний хавсралт, мөн хурлын даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай захирамж, Завхан аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 01, 02 дугаартай тогтоолууд, Завхан аймгийн ын 2021 оны 04 дугаартай тогтоол, Завхан аймгийн ын тэргүүлэгчийн 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12, 13, 14, 15 дугаартай тогтоолууд, Завхан аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 73, 34, 35, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 01, 02, 03, 04, 05, 07, 06, 10, 11, 08, 09, 13, 12, 14, 15, 16, 18, 19, 16, 17, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 тоот албан бичгүүд, Завхан аймгийн ын даргын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай захирамж, Завхан аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 29, 30, 28, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 41, 60, 58, 59, 54, 55, 56, 57, 48, 49, 47, 52, 53, 50, 51, 46, 45, 40, 43, 44 тоот албан бичгүүд, мөн ын даргын 2022 оны 10, 09, 08, 07, 06, 05, 04, 01, 03 дугаартай захирамжууд, Завхан аймгийн сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын 2022 оны 26, 27, 28, 29, 30, 31, 25, 24, 22, 23, 20, 21, 18, 19, 16, 17, 15, 13, 14, 09, 10, 11, 12, 07, 08 тоот албан бичгүүд, Завхан аймгийн сумын ын даргын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай захирамж, мөн мөн хурлын даргын 09 дугаартай захирамж, мөн сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын 2022 оны 04, 05, 02, 03, 01 тоот албан бичгүүд, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 04/957 тоот албан бичиг, Завхан аймгийн Прокурорын газар Прокурорын мэдэгдэл, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 06/1632 тоот албан бичиг, Завхан аймгийн ын 2021 оны 149, 152, 106, 100, 83, 80, 70, 69, 67, 59, 56, 50, 45, 53, 49, 13, 07, 172 тоот албан бичгүүд, Завхан аймгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/1304 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс З.*******ын нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, ажилгүйдлийн тэтгэмж авсан талаарх баримтууд, 2014-2022 он хүртэлх цалингийн тодорхойлолт зэрэг баримтууд

Хариуцагч тал нотлох баримтаар: Завхан аймгийн сумын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийн хуулбар, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаартай шийдвэр, Завхан аймгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/14 дугаартай тодорхойлолт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 293 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 348 дугаартай тогтоол зэрэг баримтуудыг бүрдүүлжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч Г.******* нь Завхан аймгийн сумын ******* болон хамтран хариуцагч Завхан аймгийн сумын *******д холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш одоог хүртэл Завхан аймгийн сумын ын даргаар ажиллаж байгаа Г.*******ийн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлс, мөн 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн 2022 оны 10 сар, 11 сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс нийт 13,830,571 төгрөгийг гаргуулах, мөн 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр зохих санд тус тус төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг ажлын гүйцэтгэл байхгүй, хууль бусаар ажилд томилогдсон нь Захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон тул ажилласан гэх хугацааны цалин хөлс шаардах эрхгүй гэж маргасан.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.*******ийг Завхан аймгийн сумын ын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай ын дарга сонгох тухай тогтоолоор тус сумын ын даргаар сонгож баталсан баримт,

мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу хамтран хариуцагч З.*******ыг Завхан аймгийн сумын ын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай ын даргыг сонгох тухай тогтоолоор тус сумын ын даргаар сонгогдсон үйл баримтууд хэрэгт авагджээ.

Улмаар нэхэмжлэгч Г.******* нь Захиргааны хэргийн шүүхэд Завхан аймгийн сумын ын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдаан болон уг хуралдаанаас гаргасан тогтоолууд болох 01, 02, 03, 04, мөн дугааргүй нэг тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг,

хамтран хариуцагч З.******* нь Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Завхан аймгийн сумын ын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр явагдсан хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

Үүний улмаас Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 118/ШШ2021/0045 дугаартай шийдвэрээр хамтран хариуцагч З.*******ын гаргасан Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай ын дарга сонгох тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.******* нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 293 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Монгол улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 348 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

Иймд нэхэмжлэгч Г.*******ийн Завхан аймгийн сумын ын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай ын дарга сонгох тухай тогтоолыг хууль бус гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан учир түүнд дээрх хугацаанд ажиллаж байсны цалин хөлс олгогдох боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.*******ийг хурлын даргаар сонгосон Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай хурлын тогтоолыг хууль бус байна гэдгийг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт ...Г.******* нь Завхан аймгийн сумын *******-ын даргын үүрэгт ажил буюу төрийн ажлыг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэсэн. Энэ бол Монгол улсын Үндсэн хуульд зааснаар шударгаар хөдөлмөрлөх, хөдөлмөрлөснийхөө үр дүнд цалин хөлс авах эрхтэй. ....Г.*******ийн ажилд томилогдсон асуудал яригдахаас биш ажилласан гэдгийг нь үгүйсгэх боломжгүй, ...ажилласан гэдэг нь ямар ч тохиолдолд хангалттай нотлогдож байгаа, ... ******* гэдэг хүн нэг өдөр ажилдаа томилогдоод нэг өдрийн цалин хөлс гарсан байх юм бол Г.******* дээр цалин хөлсний давхардал үүссэн гэж үзэх боломжтой, гэтэл энэ талаар баримт байхгүй, сумын *******-ын даргын ажлыг Г.******* сүүлийн 2 жилийн хугацаанд хийсэн байна, ...ажил хийсэн хугацааны цалин хөлсийг нь гаргахгүй, хоёрдугаар гарын үсэг зурахгүй, хийсэн хөдөлмөрийнх нь авах ёстой цалин хөлсийг нь өгөхгүй байна. ...*******-ын даргын ажил албан тушаалын цалин хөлс Г.*******ид гарахгүй, *******д гарахгүй, тэгэхээр төр өөрөө дундаас нь 2 жилийн хугацаанд иргэнийг үнэгүй ажиллуулсан байна гэж харахаар байна. Төр ямар ч цалин өгөхгүйгээр нэхэмжлэгчийг ажиллуулсан байна. 2 жилийн хугацаанд төрийн ажлыг хийлгэчхээд цалин хөлсийг нь өгөхгүй, чиний томилогдсон тогтоол чинь хууль бус гэх нь Үндсэн хуульд заагдсан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн... гэж тайлбарлаж байгаа боловч Г.*******ийг ажиллаагүй, тухайн ажлыг хийж гүйцэтгэж байсныг талууд үгүйсгээгүй, харин хууль бус шийдвэрийн улмаас ажиллаж байсан хугацааны цалин хөлс нэхэмжилснийг шүүх шударгаар олж авсан хөдөлмөрийн хөлс гэж үзэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...******* гэдэг хүн 2021 оны 3 дугаар сард багийн даргын ажлаа өгсөн. Багийн даргаа хийж явж байгаад цалин хөлсөө багийн даргаар авсан. ******* сумын ын даргын ажлыг огт хийгээгүй. Энэ хугацаанд сумын Богдын гол багийн үүрэгт ажлаа хийж байсан... гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үйл явдал нь З.*******ын өөрийн буруугаас болоогүй ч гэсэн тэрээр тухайн хугацаанд ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь харагдаж байна.

Мөн нэхэмжлэгч Г.*******ид 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн сумын ын даргаар ажилласан хугацааны цалин хөлсийг нь бодож олгосон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдах нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ: 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 49 дүгээр 49.1-т зааснаар хариуцагч Завхан аймгийн сумын ******* болон хамтран хариуцагч Завхан аймгийн сумын аас 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан хугацааны цалин 11,530,571 төгрөг, мөн 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилласан хугацааны цалин 2,300,000 төгрөг, нийт 13,830,571 төгрөгийг гаргуулах, 2021 оны 1 дүгээр сарын 01-ний хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр зохих санд төлүүлэх тухай нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ