Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 181

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч О.Ганхуяг, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

хохирогч Ө.Саранцацрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүү овгийн Осоржавын Ганхуягт холбогдох эрүүгийн 1834002630151 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Баянцагаан суманд 1983 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуягт танкны мэргэжилтэн мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хуягт техникийн хадгалалтын инженер ажилтай, ам бүл-4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зэвсэгт хүчний гудамж 3/58 айлын байр 51 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруутад тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЗ83122676 дугаарын регистртэй, Хүү овгийн Осоржамын Ганхуяг,

 

Холбогдсон хэргийн талаар

                                 /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч О.Ганхуяг нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Сэрүүн Дэнжийн 29-10 тоотод 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орой гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ө.Саранцацралыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар архи уулаа гэх шалтгаанаар зодож, бие махбодийн болон сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч О.Ганхуягийн:

2018 оны 04 сарын 27-ны өдөр цэргийн төв эмнэлэгт хэвтэж байхад 2 цагийн орчим Совд гэгч хүүхэн над руу утсаар ярьсан. Танай эхнэр чинь ажилдаа ирэхгүй алга болчихлоо архи уугаад байна гэж хэлсэн. Орой 19 цагийн үед сувилагчаас чөлөө аваад Төв аймагт 20 цагийн үед ирсэн. Гэртээ ирэхэд Саранцацралт нь нэлээн согтуу байдалтай гэртээ хэвтэж байсан. Тэгээд ороод архи уулаа гээд уурласан. Чамд хамаагүй гээд хэрэлдсэн. Ор засаж өгсөн. Би хувцсыг нь бүгдийг нь тайлж өгсөн. Бид хоёр хэрэлдээд байж байхад хаалга нүдээд Саранцацралтын ээж нь манай бага охин Сэлэнгэтэй хамт орж ирсэн. Чи хүүхэд алчихлаа. Цагдаа дууд гээд байсан. Би шууд гараад явсан. Цэргийн төв эмнэлэгтээ ирээд хоносон гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Ө.Саранцацралын:

2018 оны 04 сарын 27-ны өдөр өглөө манай найз охин нэг найзтайгаа пиво барьж орж ирсэн. Би авгайгаа дуудаа гэж хэлсэн. Дуудах гээд байж байтал эхнэр нь орж ирээд чи гэр орондоо нөхөр оруулаад байгаа юм бэ гэсэн. Би  оруулаагүй дөнгөж сая орж ирээд чамайг дуудаа гээд байж байсан гэж хэлсэн. Тэгсэн чинь танай нөхрийг дуудаж зодуулна. Эмнэлэгт байгаа хүнийг яахаараа дууддаг юм бэ гэхэд дуудаж зодуулна гээд байсан. Би тоглож байна гэж бодсон. Үдээс хойш орой Ганхуяг ирсэн. Дуудчихаад намайг бааранд оръё, караокед сууя гээд байсан. Тэгснээ уучлаарай хөгшөөн нөхрийг чинь дуудсан шүү гэж хэлсэн. Цагдаад битгий хэлээрэй гээд байсан. Би халамцуу байсан болохоор гэртээ орж унтлаа маргааш ажилтай гээд гэр рүүгээ явсан. Манайа ажлынхан намайг хүргэж өгсөн. Гантуяа, Даашка, Баярцэцэг, Совд гээд хүүхнүүд Ганхуягтай үүдэнд тааралдсан байсан. Авгайгаа битгий зодоорой дөнгөж сая унтсан шүү гэж хэлсэн байсан. Хаалга нүдээд би онгойлгохоор нь үсдээд авсан. Би юм уугаагүй шүү сая ажлынхаасаа салж байна. Ганхуягаа битгий намайг зодоорой гэж хэлсэн. Чи яахаараа уудаг юм. Чи уух ёстой юм уу гээд зодоод байсан. Нэг мэдэхэд би ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд ээж орж ирээд хүүхэд алчихлаа. Наадах чинь хөдөлж чадахгүй байна шүү дээ гэж хэлсэн. Би орон дээр шав шалдан хэвтэж байсан. Тэрнээс хойш юм санахгүй байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас хэлэлцүүлж, судлуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Ө.Саранцацралын:  

“...Би анх Ганхуягтай 2009 оны 05 дугаар сарын үед танилцаад бид хоёр 2009 ондоо нэг гэр орсон. Ганхуяг манай гэрт ирсэн юм. Тухайн үедээ би 7-8 сартай хүүхэдтэй байсан. 2011 онд бага хүүхэд маань төрсөн. Хүүхэд төрснөөс хойш намайг харааж зүхэж элдвээр хэлээд янхан, алаа гэж дууддаг болсон. Би энэ үгийг анх хэлэхэд нь ухаан алдаж унаж байсан, би энэ үгийг сонсоогүй болохоор юу хэлээд байгаа юм бэ гээд ухаан алдаж унаж байсан. Түүнээс хойш байнга намайг хэл амаар доромжилж гар хүрнэ, гар хүрэхгүй үедээ намайг элдвээр харааж зүхнэ, хүнтэй зүгээр юм яриулахгүй үхсэнээ инээсэн гичий, янхан бэ гээд л хэлдэг байсан. 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр намайг Ганхуг зодож миний ахар сүүл хугарч цэргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж цагдаагаар шалгуулж байсан. мөн 2016 оны 07 дугаар сарын 10-ны үед Ганхуяг намайг зодож би энэ тухай цагдаагийн байгууллагад хандаж, прокурор, шүүхээр ороод шүүх дээр эвлэрч хэрэг хэрэгсэхгүй болж хаагдсан. Түүнээс хойш намайг зодоогүй Ганхуяг, Зүүнбаянгийн цэргийн анги руу шилжсэн. Бид хоёр таарч нийлэхгүй байсан болохоор Аймгийн шүүхээр 2017 оны 10 дугаар сард хүүхдийн мөнгө тогтоолгосон бид хоёр гэрлэлтийн баталгаа байгаагүй, Ганхуяг Зүүнбаянд оччихоод хөнжил гудасгүй байна, энд зовж байна гээд намайг дуудаад байхаар нь очсон. Тэгээд тэнд байж байгаад нэг өдөр Ганхуягийг чи их тамхи татах юм аа, хоёулаа нэг юмны тооцоог хийж гээд тамхины мөнгөний тооцоог нь гаргасан чинь намайг цохиж зодсон, тэр үед цагдаад хандаагүй. Ганхуяг шүүхээс орсноос хойш хүүхэд дээрээ ирж байна, хүүхэдтэйгээ уулзана гэж над дээр ирээд байсан болсон. Би Ганхуягийг битгий ирж бай гэж гэхээр гэрт ирээд элдвээр хэлнэ, пизда, гичий, бузар архичин, утсаа авдаггүй, янхан ал гэх зэргээр хэлнэ, би хараалыг нь сонсохгүй гээд утсаа салгачихаар утсаа салгалаа, бузар янхан гээд байдаг байсан. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би өглөө 08 цаг өнгөрч байх үед манай найз хүүхэн Сувдаагийн нөхөр Сэр-Од нэг найзын хамт манай гэрт пиво барьчихсан орж ирсэн юм. Тэр пивоо уугаад байж байсан чинь Сувдаа манай гэрт орж ирээд нөхөр рүүгээ чи яахаараа энд байж байдаг юм гээд Сараа чи яахаараа ажилдаа явдаггүй юм гээд нөхрөө загнаад гаргасан. Тэгээд Сувдаа үлдээд бид хоёр пиво уугаад сууж байснаа Сувдаа би Ганхуягийг дуудлаа, дуудаж авчраад чамайг зодуулна гээд Ганхуяг руу залгаад танай гэрт Сараа манай нөхөртэй нэг найзтай нь архидаад сууж байна, хурдан ирээрэй, такси бариад яваад ир, хурдлаарай гээд байсан. Тэгээд Сувдаа миний НӨҮТ-ийн мөнгө орсон гээд дахиж юм ууя гээд ажлын газрын охидууд руу залгаад дуудсан. Тэгээд Сувдаа бид хоёр Шүрээгийн баар руу орж ажлын газрын хүүхдүүдтэйгээ караокед сууцгааж ганц, ганц пиво ууцгаасан. Тэгээд сууж байтал манай ажлын нярав ирээд бид нарыг одоо гарцгаа гээд гэрт хүргэж өгсөн. Би гэртээ ороод хаалгаа түгжээд хэвтэж байсан чинь хаалга хүн нүдэхээр нь онгойлгосон чинь Ганхуяг үүдээр орж ирээд муу янхан бузар архичин чинь ямар даварсан пизда вэ алсан ч чамайг багадна гээд миний үснээс зулгаагаад доош нь тонгойлгож дараад ар нуруу руу өшиглөөд ар нуруу руу гараараа цохиод байсан. Намайг үснээс зулгааж тонгойлгочихоод миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Миний хамаг хувцасыг урсан, намайг газар уначихсан байсан чинь миний бие рүү хөлөөрөө өшиглөж, дэвссэн. Би гэрээс гараад зугтаах гэсэн чинь араас барьж аваад яасан овоо муу гичий бэ гээд намайг цохиод байсан. Би Ганхуягаас битгий зодооч гэж зөндөө гуйсан боловч Ганхуяг чамайг алчихаад амиа хорлоно гээд зодоод байсан. Нуруу руу хатуу ултай гутлаар цохиод байсан, би сүүл рүүгээ ухаан алдсан тэгсэн ч гэсэн намайг зодоод цохиод байсан. Миний хамаг хувцасыг тайлаад орон дээр хэвтүүлчихсэн байсан. Тэгж байтал манай ээж гаднаас гэр рүү ороод ирсэн, би ухаан орж ээж минь ирлээ гээд ухаан алдсан, нэг сэрэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Би Ганхуягаас эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа ч нэхэмжилнэ. Маш их гомдолтой байна...” /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн хохирогч Ө.Саранцацралын:

“...2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт Ганхуяг цэргийн гуталтай хөлөөрөө миний ахар сүүл сүүж рүү өшиглөж миний биед гэмтэл учраад цагдаа, прокурор, шүүхээр дамжиж шалгагдаж бид хоёр эвлэрээд хэрэг хэрэгсэхгүй болсон. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр наадмаар Ганхуяг архи авч ирээд өөрөө ганцаараа уугаад миний багалзуур хоолойг шахаж зодсон. Тэгээд цагдаагаар шалгагдаад хэрэг үүсээд бас эвлэрч хэрэг хэрэгсэхгүй болсон. 2009 онд Ганхуяг бид хоёр нийлсэн 2010 оноос хойш Ганхуяг архи уугаад агсан тавиад байхаар нь цагдаад дуудлага өгдөг болсон. 2011, 2012, 2012, 2014, 2015, 2016 онуудад Ганхуяг агсан тавьж элдэв үгээр хэлэх болгонд нь байж суух аргагүй болоод цагдаад дуудлага өгдөг байсан. 2017 оны төрсөн өдрөөр хүн баяр хүргэдэг байтал Ганхуяг надад гэртээ агсан тавиад болохгүй болохоор нь цагдаа дууддаг. Мөн 2014 он, 2016 оны наадмын өдрүүдэд Ганхуяг архи уучихаад намайг элдвээр хэлээд байхаар нь зодуулахаасаа өмнө цагдаа дуудаж өгч байсан. Одоо миний баруун гар талаар мэдээ алдаад байгаа, хацар одоо хүртэл хөндүүрлэж байна. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилнэ...” /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Даариймаагийн:

“...2018 оны 04 дүгээр сарын 27-ны орой 21 цаг 45 минутын орчим охин Саранцацралын гэрт зээ охиноо дагуулаад ирсэн чинь гэрийнх нь гэрэл асаалттай хаалга дотроосоо цоожтой хаалгаа тайлж өгөхгүй байсан. Саранцацралын охин ээжээ хаалгаа тайл гээд цонх хаалгыг нь нүдсэн чинь хаалгаа онгойлгож өгөхгүй дотор нь Саранцацрал ёолж байгаа дуу гарсан тэгээд байж байгаад Ганхуяг хаалга онгойлгож өгсөн. Би гайхаад Ганхуягийг чи Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаа хүн яагаад хаалга тайлж өгдөг юм гээд гайхаад цааш нь орсон чинь миний охин диван орон дээрээ дээшээ хараад хэвтчихсэн ээжээ Ганхуяг намайг өдөржингөө зодлоо би хөдөлж чадахгүй байна гээд ор нь засаастай хөнжил нөмөрсөн байдалтай нүүр ам нь хавдаад тагларчихсан хөхөрчихсөн байдалтай хүн харахын эцэсгүй юм болчихсон хэвтэж байсан. Саранцацралын хүүхэд ээжийг яагаад ийм болгож байгаа юм бэ гээд уйлаад байсан. Би Ганхугт чи яагаад хүүхэд ийм болгочихвоо гэсэн чинь Ганхуяг өөдөөс энэ хоёр хоног утсаа аваагүй, утсаар ярих гэсэн чинь утсаа аваагүй, ажлаа тасалж архидсан гэж хэлсэн. нэг нэгнийгээ яагаад ингэж байгаа юм бэ би чамд зөндөө хэлсэн гээд цагдаад дуудлага өгч, эмнэлэгт дууддага өгсөн. Ганхуяг зугтаагаад гараад явсан. Тэгээд цагдаа ирсэн, цагдаа ирэх үед Саранцацралын хөнжлийг сөхөж үзсэн чинь ямар хувцасгүй нүцгэн байж байсан. Гэрийн доторх замбараагүй ширээ нь ийш тийш болчихсон, хамар хувцас хунар нь газраар урагдаад хаячихсан байсан, газар юм гялалзаад байхаар нь юу юм бол гээд хартал хэд хэдэн зүү зарим нь хугарчихсан, зарим нь цус болчихсон байсан. Тэгээд эмнэлэг ирээд Саранцацралын гар хурууг нь үзсэн чинь зүүний ором гарсан, хуруунуудад нь зүүний ором гарсан байсан. тэгээд Саранцацрал эмнэлэгт хэвтэж би сахиж байгаад өнөөдөр эмнэлэгээс гарч байна. Ганхуяг нь Саранцацралын урьд өмнө зодож байсан, наадмаар ч зодно, мөн төрсөн өдрөөр нь ч зодно, баяр ёслолоор Саранцацралын нүүр ам нь хөхөрчихсөн байдаг. 2016 оны 7 дугаар сард наадмаар гэрт нь очиход Ганхуяг нь Саранцацралын үснээс нь зулгаагаад зодоод хаясан байсан. 2017 оны 10 сард шүүхээр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгосон боловч хүүхдийнхээ мөнгийг өгөхгүй өөрөө хүүхэддээ мөнгөөрөө юм авч өгнө гээд гэрээр нь ирээд байдаг юм байна лээ. Ганхуяг их хартай, хар нь өвчин болчихсон хаа байсан гадаадад ч байхдаа шөнө дунд хүртэл над руу залгаж танай банзал завхай янхан гичий охин гээд орилж хашгирна. Манай нөхөр бид хоёртой Ганхуяг, Саранцацрал нар нь 2 жил гаруй хугацаанд хамт амьдрахдаа охинд чинь гар хүрнэ, хоёр ч удаа зодож эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ болгонд нь Ганхуягийг өршөөж, уучилж байсан. Намайг ч хүртэл янхан, гичий авгай гэх зэргээр хэлнэ, муу лалрын авгай гэж хэлдэг, хөгшин настай хүн байна ч гэж бодохгүй, хүндлэхгүй байдаг. Би тэр өдөр Ганхуягийг хотод эмнэлэгт хэвтэж байгаа болохоор Саранцацралын гэрээр нь ороогүй, Ганхуягийг байхад би гэрээр нь өдөр 2-3 удаа орж эргэдэг юм. Би Сувдаад их гомдож байна. Ганхуягийг хартай зоддог гэдгийг мэдсээр байж эмнэлэгт хэвтэж байгаа хүнийг дуудаж авч ирээд зодуулж байдаг, багийн найз байж ийм найз нөхөр гэж байхгүй...” /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Сувдын:

“...Би 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед цайны цагаараа нөхөр Сэр-Одыг хайгаад Саранцацралын гэрт очиход манай нөхөр, нөхрийн найз Амгаланбаатар, Саранцацрал нар нь том пиво тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд би уурлаад ажил төрөлдөө явахгүй гэж хэлээд нөхөртэйгээ хэрэлдэж байгаад нөхрөө хөөгөөд явуулчихсан. Тэгээд би Саранцацрал болон ажлын газрын Дашцэрмаа, Баярцэцэг нарын хамтаар Сувд бааранд орох гэж байхад Саранцацралын нөхөр ирсэн байсан тул Сарааг үлдээгээд бид нар явсан юм. Явахдаа Баярцэцэг нөхөрт нь эхнэр чинь өдөржингөө уусан юм шиг байна унтуулчихлаа одоо хэрэлдэж муудалцаад яахав гэж хэлээд явсан. Ганхуягт утсаар би манай нөхөр танай эхнэр хоёр уугаад байж байна гэж хэлчихсэн юм. Би Саранцацралын хүнтэй суухаас өмнө мэддэг байсан, Ганхуягтай сууснаас хойш Ганхуягт байнга л зодуулдаг байсан. Миний хувьд зодуулж байхад нь өмнө ганц, хоёр удаа харж байсан, зодохдоо үсдээд чирээд өшиглөж цохиод байдаг байсан. Саранцацралын нүүр ам нь хөхөрчихөөд байдаг юм...” /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

2.5. Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн гэрч Б.Сувдын:

“...Саранцацрал бид хоёр найзлаад 17 жил болж байна. Ганхуягийг Саранцацралтай суусан цагаас нь эхлэн мэднэ. Би 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед цайны цагаараа нөхөр Сэр-Одыг хайгаад Саранцацралын гэрт очиход манай нөхөр, нөхрийн найз Амгаланбаатар, Саранцацрал нар нь том пиво тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд би уурлаад ажил төрөлдөө явахгүй гэж хэлээд нөхөртэйгээ хэрэлдэж байгаад нөхрөө хөөгөөд явуулчихсан. Тэгээд сууж байтал Ганхуяг над руу залгасан. Тэгэхээр нь би утсаа аваад Ганхуягт Саранцацралыг манай нөхөртэй уугаад сууж байсан талаар хэлсэн. Ганхуяг 2-3 хоног утсаа авахгүй байсан, янхан гэж дуудсан. Би Ганхуягаас тэгээд яах юм наашаа ирэх юм уу гэж асуусан чинь эмчилгээтэй байна, эмчилгээгээ хийлгэчихээд яваад очно гэж хэлсэн, тэгээд дахиж яриагүй. Миний дансанд орох ёстой мөнгө ороод ирэхээр нь би онгироод Саранцацралтай хамт Сувд баар руу ороод улаан касс нэртэй пиво 2-3 лаазыг авч уусан. Тэгээд Саранцацрал гараа дэрлээд унтах маягтай болчихоор нь ажлынхаа хэдэн найз руугаа залгаад хүрээд ирж гэж дуудахад манай ажлын Баярцэцэг, Дашцэрмаа нар ирсэн. Тэр хоёрыг орж ирэхэд Саранцацрал агсараад орилж чарлаад байсан, тэгээд Сараа больчихож гэж бодоод гэрт нь хүргэж өгье гээд Дашцэрмаагийн машинаар гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд Саранцацралыг гэрт нь оруулж өгсөн. Энэ үед нэг машинаас Ганхуяг бууж ирсэн. Баярцэцэг Ганхуягтай уулзаад цаадах чинь ямар хүн амьтантай явсан биш, Сэркотой л байсан байна лээ, цаадахаа зодож нүдэв гэж хэлж байсан. Тэгээд Ганхуягт Саранцацралын утсыг өгөөд явсан... ...Саранцацрал Ганхуяг хоёр бол гэртээ байнга л хэрүүлтэй байдаг, Саранцацрал утсаа унтраагаад ажлаа таслаад явчихдаг, Ганхуяг араас нь хайж утсаар залгана утасны дугаарыг мэддэг хүн рүү залгана над руу залгаж Саранцацралыг асуудаг, Ганхуяг зан харилцааны хувьд эхнэрээ болох болохгүй үгээр хэлнэ, утсаар ал, янхан, дэвсгэр минь гээд доромжилдог тэгэхээр нь Саранцацрал утсаа салгачихдаг юм шиг байсан, Ганхуяг утсаар залгана, утсаар авангуут нь ал минь янхан минь дэвсгэр минь гэх мэтээр хэлнэ, эмэгтэй хүнийг аль доромжилж болох муухай үгээр хэлдэг, намайг ч гэсэн тэгж хэлж байсан, биеэ үнэлдэг, янхан гээд л байдаг. Энэ хоёр сална гээд байгаа боловч байнга л уулзаад хамт байгаад байдаг... Саранцацрал, Ганхуяг хоёр хэрэлдээд Ганхуяг Саранцацралын зодох гээд дайрж байх үед би дундуур нь орж салгаж байсан, Саранцацрал 2 удаа Ганхуягт зодуулаад цагдаагаар шалгуулсан талаар мэднэ, Ганхуяг Саранцацралыг зодоод шүүхээр орсноос хойш ерөөсөө зодож гар хүрлээ гэж сонсоогүй...” /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

2.6. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ө.Саранцэцэгийн:

“...Саранцацрал нь миний төрсөн дүү, бид эцэг эхээс 6-уулаа юм. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны орой манай ээж Даариймаа утсаар яриад Саранцацралыг гэртээ ирэхгүй болохоор нь гэрт нь яваад очтол Ганхуяг Саранцацралыг зодоод нүднээс нь бусад зүйл нь хөдлөхгүй болохоор нь 103, 102-т дуудлага өгсөн, тэгтэл Ганхуяг зугтаагаад явчихсан байна гэж хэлсэн. Миний дүүг зодсон асуудал нь ганц удаа болоогүй, урьд өмнө цохиж, зоддог байсан тул цагдаа шүүхээр явж байсан. Тэд шүүхээр ороод гэр бүлээ салгуулсан. Одоо тусдаа амьдраад 3 жил болж байна. Саранцацрал, Ганхуяг нар нь гэр бүл болсноос хойш таарч тохирохгүй, 3-4 жилийн өмнө шүүхээр орж салцгааж байсан. Ганхуяг нь бас архины асуудалтай, харгис хэрцгий хүн байгаа юм...” /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

2.7. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Н.Дашцэрмаагийн:

“...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн цайны цагийн үед Сувдаа эгч манай нөхөр утсаа авахгүй байна утас нь холбогдохгүй байна, Сараа бас утсаа авахгүй, холбогдохгүй байна тэр хоёр хамт явж байгаа байх чи хамт яваад өгөөч Сараагийн гэрт очоод ирье гэхээр нь бид хоёр миний машинтай Саранцацралын гэрт очиход Сувд эгчийн нөхөр болон нэг залуугийн хамт Саранцацрал нь пиво уугаад, газраар нь пивний савнууд байсан. Тэгээд би ажлаа хийж байтал Сувд эгч миний утас руу залгаад Шүрээгийн бааранд байна, хүрээд ирээч гэхээр, Баярцэцэг эгчийг хамт дагуулаад яваад очтол Саранцацрал Баярцэцэг рүү дандаа ууж иддэггүй, найзаа гэж боддоггүй хань болоод байчихгүй гэх зэргээр орилж хашгираад байсан. Тэгэхээр нь бид нар Саранцацралыг гэрт нь хүргэж өгөхөөр яваад гэрт нь оруулж өгчихөөд явах гэтэл нэг машинаас Ганхуяг нь гарч ирэхээр нь нөхөр нь байна гэж хэлээд Баярцэцэг эгч бид хоёр машинаасаа суугаад нөхөртэй нь уулзсан чинь нөхөр нь тавчиктай, биеийн тамрын өмдтэй хотоос эмнэлэгт хэвтэж байгаад такси бариад ирлээ гэж хэлж байсан. Баярцэцэг бид хоёр нөхөрт нь бид нар ерөөсөө идэж уугаагүй шүү, бааранд байхад нь гэрт нь авч ирээд унтуулсан шүү гэж хэлээд утсыг нь нөхөрт нь өгөөд явцгаасан...” /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

2.8. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Г.Гантуяагийн:

“...Би чөлөөтэй байж байгаад ажилдаа ороход Сараа эгч чөлөө хүссэн өргөдөл бичүүлж авсан тэр өргөдөл нь эмнэлэг үзүүлнэ гэсэн утгатай байсан. Тэгээд Сараа эгч Дорноговь руу нөхөр рүүгээ явсан юм шиг байна лээ. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сараа эгч ажилдаа нэг ирсэн, түүнээс хойш ажилдаа ирээгүй, сураг сонсоход архи ууж байна гэж байсан. Гар утсаа алга болгочихлоо гэж мөн хэд хоногийн өмнө Сараа эгч намайг дуудсан. Сувдаа эгч Сараа дуудаад байна гэхээр нь би яваагүй. Сараа эгч архи уухаараа их тавьтаргүй, ууж идэхээрээ орилж хашгираад элдвээр дуудаад байдаг, үе үе ажлаа таслаад алга болчихдог...” /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

2.9. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Баярцэцэгийн:

“...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орой 19 цаг 30 минутанд ажлаасаа тараад Дашцэрмаагаар гэр рүүгээ хүргүүлэхээр машинд нь суугаад явж байтал Сувд утсаар дуудсан, ер нь бол Сувд, Сараа хоёр 16 цагаас хойш утсаар залгаад дуудаад байсан. Тэгээд Шүрээгийн бааранд очсон чинь Сувд халамцуу, Сараа нилээн согтчихсон над руу пиво уусангүй, нөхрийнхөө найз нөхөдтэй ууж иддэг байж гээд над руу дайраад байхаар нь би гэр рүү нь хүргэж өгье гээд Дашцэрмаагийн машинаар түүний гэр рүүг нь хүргэж өгөхөөр болж явсан. Сарааг гэрт нь оруулчихаад явах гэж байтал нэг машинаас хүн буухаар нь харсан чинь Ганхуяг байсан. Би Ганхуяг дээр очоод цаадахаа битгий зодож цохиорой, сая бааранд байхаар нь гэр рүү нь оруулж өглөө гэж хэлээд Ганхуягт утсыг нь өгсөн. энэ үед ойролцоогоор 20 цаг өнгөрч байсан. Тэгээд бид нар явцгаасан...” /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

2.10. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 252 дугаартай дүгнэлтэд:

“...Ө.Саранцацралын биед зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний ухархайн ханын хугарал, зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн баруун нүдний зовхи, зүүн хацар, баруун зүүн бугалага, шуу, баруун зүүн гуя, шилбэ, нуруунд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4894 дугаартай дүгнэлтэд:

“...Зүү мэт төмөр зүйл 7 ш дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй...” /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

2.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5526 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн эмэгтэй хүний цайвар ногоон өнгийн дотоожин дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

Эмэгтэй хүний цайвар ногоон өнгийн дотоожин дээр илэрсэн цусны бүлгийн харъяалалтыг тогтоох боломжгүй байна...” /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

2.13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаартай дүгнэлтэд:

“...Ө.Саранцацралын хэрэг болох үед өмсөж явсан саарал өнгийн цамц, цагаан өнгийн майк мэт зүйлд урагдалтууд, цайвар өнгийн дотуур хувцасны мөрөвчинд тасралт байна.

Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлийн дээр тогтоогдож байгаа дээр урагдалт тасралт нь татаж чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна.

Хэдэн удаагийн нөлөөгөөр үүссэнийг тогтоох боломжгүй.

Хүний гараар үүсэх боломжтой...” /хх-ийн 53-56 дугаар хуудас/,

 

2.14. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн шинжээч Э.Эрхэмбаярын:

“...Тухайн үед Саранцацралын биед үзлэг хийхэд Саранцацрал нь өөрөө хоёр гарын алга болон сарвуунуудад зүүгээр шивсэн гэж хэлсэн боловч үзэгдэх ул мөр байгаагүй, зүүгээр шивсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Саранцацралын биед үүссэн зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна, уг шалгуурыг үндэслэсэн. Зүүн нүдний ухархайн гэмтэл, биед үүссэн цус хуралт болон зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Саранцацралын биед үүссэн гэмтлүүд нь бие махбодийн болон сэтгэл санааны хувьд шаналал зовиуртай байна. Хавирганы хугарал нь 4 долоон хоногоос дээш хугацаагаар бороолж эдгэнэ...” /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

 

2.15. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч О.Ганхуягийн:

“...Би тухайн өдөр Улаанбаатар хотод Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад манай эхнэр Саранцацралын ажлын газрын хүн болох Сувдаа утсаар над руу яриад би танайд байна, Сэр-Од өглөө ажилдаа явлаа гээд гарсан чинь ажилдаа очоогүй, танайд Саранцацралтай архи уугаад сууж байна гэж над руу ярьсан. Тэрнээс хойш манай эхнэр улам согтуу яриад байсан. Тэгээд би тэвчээр алдаад оройхон дахиад Сувдаа руу залгаад асуусан чинь чи хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би шууд такси бариад гэртээ ирээд залгасан чинь хажуу талын бааранд байна гэж байсан, тэгээд би таксиндаа сууж байхад ажлынхаа газрын өөр хоёр хүүхний хамтаар ирээд тэр хоёр хүүхэд нь гэрт оруулж өгчихөөд надад утсыг нь өгчихөөд яваад өгсөн. Би гэртээ ороод чи одоо ажил төрлөө тасдаад хоёр гурав хоног архи уулаа шдээ гэж хэлсэн чинь яадаг юм, чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би орыг нь засаад унт гэсэн чинь унтахгүй өөдөөс хэрэлдээд байсан. Тэгэд над руу пивны сав шидсэн, тэгээд би бие рүү нь пивний саваар нилээд хэдэн удаа цохисон, тэр үед халтираад нүүр рүү нь цохигдсон байсан. Тэгээд ноцолдож байгаад хувцасыг нь тайлаад оронд оруулаад хэвтүүлсэн тэгээд байж байтал ээж нь манай бага охинтой ирсэн. Тэгээд ирээд намайг загнаад охиноо өмөөрөөд цагдаа дуудлаа гэхээр нь би гараад явсан. Би 2 л удаа алгадсан. Пивний саваар бие рүү нь нилээн хэдэн удаа цохисон, яг тоогоо санахгүй байна. Миний хувьд архи уугаагүй байсан. Бид хоёр шүүхээр ороод салчихсан, гэхдээ бид өөрсдөө ямар нэгэн байдлаар салаагүй. Би Саранцацралын зүүгээр шивсэн асуудал байхгүй, пивний саваар л зодсон... ” /хх-ийн 22-23, 65, 69-70 дугаар хуудас/,

 

            Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт дээрхи шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас гадна шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад бичгийн нотлох баримтууд: Үүнд:

3.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

3.2. Хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 дугаар хуудас/,

3.3. Хохирогч Ө.Саранцацрын өвчний түүхийн хуулбар, эмчилгээний зардлын баримтууд  /хх-ийн 88-101, 105-112 дугаар хуудас хуудас/,

3.4. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2017/01013 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

3.5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтын хуулбар /хх-ийн 114-125 дугаар хуудас/,

3.6. 80300390 дугаарын тоотод дурдсан хугацааны орсон гарсан дуудлага, мессежний лавлагааны хуулбар /хх-ийн 127-136 дугаар хуудас/,

3.7. Шүүгдэгч О.Ганхуягийн ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 160 дугаартай шийтгэвэрийн хуулбар, Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 234 дугаартай тогтоолын хуулбар, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар  /хх-ийн 71, 77, 78, 80-81, 84, 138, 139-140 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч О.Ганхуяг нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны орой Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Сэрүүн Дэнжийн 29-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ө.Саранцацралыг “архи уулаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодийн болон сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч Ө.Саранцацралын...Сувдаа би Ганхуягийг дуудлаа, дуудаж авчраад чамайг зодуулна гээд Ганхуяг руу залгаад танай гэрт Сараа манай нөхөртэй нэг найзтай нь архидаад сууж байна, хурдан ирээрэй, такси бариад яваад ир, хурдлаарай гээд байсан... ...гэртээ ороод хаалгаа түгжээд хэвтэж байсан чинь хаалга хүн нүдэхээр нь онгойлгосон чинь Ганхуяг үүдээр орж ирээд муу янхан бузар архичин чинь ямар даварсан пизда вэ алсан ч чамайг багадна гээд миний үснээс зулгаагаад доош нь тонгойлгож дараад ар нуруу руу өшиглөөд ар нуруу руу гараараа цохиод байсан. Намайг үснээс зулгааж тонгойлгочихоод миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Миний хамаг хувцасыг урсан, намайг газар уначихсан байсан чинь миний бие рүү хөлөөрөө өшиглөж, дэвссэн... ...Ганхуягаас битгий зодооч гэж зөндөө гуйсан боловч Ганхуяг чамайг алчихаад амиа хорлоно гээд зодоод байсан. Нуруу руу хатуу ултай гутлаар цохиод байсан, би сүүл рүүгээ ухаан алдсан тэгсэн ч гэсэн намайг зодоод цохиод байсан. Миний хамаг хувцасыг тайлаад орон дээр хэвтүүлчихсэн байсан... ...2011, 2012, 2012, 2014, 2015, 2016 онуудад Ганхуяг агсан тавьж элдэв үгээр хэлэх болгонд нь байж суух аргагүй болоод цагдаад дуудлага өгдөг байсан... ...одоо миний баруун гар талаар мэдээ алдаад байгаа, хацар одоо хүртэл хөндүүрлэж байна. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилнэ...

гэрч Д.Даариймаагийн...Саранцацрал ёолж байгаа дуу гарсан тэгээд байж байгаад Ганхуяг хаалга онгойлгож өгсөн... ...гэрт нь орсон чинь миний охин диван орон дээрээ дээшээ хараад хэвтчихсэн ээжээ Ганхуяг намайг өдөржингөө зодлоо би хөдөлж чадахгүй байна гээд ор нь засаастай хөнжил нөмөрсөн байдалтай нүүр ам нь хавдаад тагларчихсан хөхөрчихсөн байдалтай хүн харахын эцэсгүй юм болчихсон хэвтэж байсан... ...нэг нэгнийгээ яагаад ингэж байгаа юм бэ би чамд зөндөө хэлсэн гээд цагдаад дуудлага өгч, эмнэлэгт дууддага өгсөн. Ганхуяг зугтаагаад гараад явсан... ...Саранцацралын хөнжлийг сөхөж үзсэн чинь ямар хувцасгүй нүцгэн байж байсан. Гэрийн доторх замбараагүй ширээ нь ийш тийш болчихсон, хамар хувцас хунар нь газраар урагдаад хаячихсан байсан, газар юм гялалзаад байхаар нь юу юм бол гээд хартал хэд хэдэн зүү зарим нь хугарчихсан, зарим нь цус болчихсон байсан... ...манай нөхөр бид хоёртой Ганхуяг, Саранцацрал нар нь 2 жил гаруй хугацаанд хамт амьдрахдаа охинд чинь гар хүрнэ, хоёр ч удаа зодож эмнэлэгт хэвтүүлсэн... ...намайг ч хүртэл янхан, гичий авгай гэх зэргээр хэлнэ, муу лалрын авгай гэж хэлдэг, хөгшин настай хүн байна ч гэж бодохгүй, хүндлэхгүй байдаг...

гэрч Б.Сувдын...Ганхуягт Саранцацралыг манай нөхөртэй уугаад сууж байсан талаар хэлсэн. Ганхуяг 2-3 хоног утсаа авахгүй байсан, янхан гэж дуудсан. Би Ганхуягаас тэгээд яах юм наашаа ирэх юм уу гэж асуусан чинь эмчилгээтэй байна, эмчилгээгээ хийлгэчихээд яваад очно гэж хэлсэн... ...Саранцацралыг гэрт нь оруулж өгсөн. Энэ үед нэг машинаас Ганхуяг бууж ирсэн. Баярцэцэг Ганхуягтай уулзаад цаадах чинь ямар хүн амьтантай явсан биш, Сэркотой л байсан байна лээ, цаадахаа зодож нүдэв гэж хэлж байсан. Тэгээд Ганхуягт Саранцацралын утсыг өгөөд явсан... ...Ганхуяг зан харилцааны хувьд эхнэрээ болох болохгүй үгээр хэлнэ, утсаар ал, янхан, дэвсгэр минь гээд доромжилдог тэгэхээр нь Саранцацрал утсаа салгачихдаг юм шиг байсан... ...Саранцацрал, Ганхуяг хоёр хэрэлдээд Ганхуяг Саранцацралын зодох гээд дайрж байх үед би дундуур нь орж салгаж байсан, Саранцацрал 2 удаа Ганхуягт зодуулаад цагдаагаар шалгуулсан талаар мэднэ...

гэрч Ө.Саранцэцэгийн...манай ээж Даариймаа утсаар яриад Саранцацралыг гэртээ ирэхгүй болохоор нь гэрт нь яваад очтол Ганхуяг Саранцацралыг зодоод нүднээс нь бусад зүйл нь хөдлөхгүй болохоор нь 103, 102-т дуудлага өгсөн, тэгтэл Ганхуяг зугтаагаад явчихсан байна гэж хэлсэн...  ...миний дүүг зодсон асуудал нь ганц удаа болоогүй, урьд өмнө цохиж, зоддог байсан тул цагдаа шүүхээр явж байсан...

гэрч Н.Дашцэрмаагийн...Саранцацралыг гэрт нь хүргэж өгөхөөр яваад гэрт нь оруулж өгчихөөд явах гэтэл нэг машинаас Ганхуяг нь гарч ирэхээр нь нөхөр нь байна гэж хэлээд Баярцэцэг эгч бид хоёр машинаасаа суугаад нөхөртэй нь уулзсан чинь нөхөр нь тавчиктай, биеийн тамрын өмдтэй хотоос эмнэлэгт хэвтэж байгаад такси бариад ирлээ гэж хэлж байсан. Баярцэцэг бид хоёр нөхөрт нь бид нар ерөөсөө идэж уугаагүй шүү, бааранд байхад нь гэрт нь авч ирээд унтуулсан шүү гэж хэлээд утсыг нь нөхөрт нь өгөөд явцгаасан...

гэрч Д.Баярцэцэгийн...Сарааг гэрт нь оруулчихаад явах гэж байтал нэг машинаас хүн буухаар нь харсан чинь Ганхуяг байсан. Би Ганхуяг дээр очоод цаадахаа битгий зодож цохиорой, сая бааранд байхаар нь гэр рүү нь оруулж өглөө гэж хэлээд Ганхуягт утсыг нь өгсөн...

шинжээч Э.Эрхэмбаярын...зүүгээр шивсэн гэж хэлсэн боловч үзэгдэх ул мөр байгаагүй, зүүгээр шивсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй... ... Саранцацралын биед үүссэн зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна, уг шалгуурыг үндэслэсэн... ... Зүүн нүдний ухархайн гэмтэл, биед үүссэн цус хуралт болон зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Саранцацралын биед үүссэн гэмтлүүд нь бие махбодийн болон сэтгэл санааны хувьд шаналал зовиуртай байна. Хавирганы хугарал нь 4 долоон хоногоос дээш хугацаагаар бороолж эдгэнэ...гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 252 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4894 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5526 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаартай дүгнэлт болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  хохирогч Ө.Саранцацрын өвчний түүхийн хуулбар, эмчилгээний зардлын баримтууд, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2017/01013 дугаартай шийдвэрийн хуулбар, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтын хуулбар, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 160 дугаартай шийтгэвэрийн хуулбар, Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 234 дугаартай тогтоолын хуулбар, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч О.Ганхуягийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд бие махбодийн сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Ганхуягт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хохирогчийг бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд зааснаар хорих ял оногдуулж, харин оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж тус тус үзлээ.

 

            Шүүгдэгч О.Ганхуягийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл баривчлагдсан 48 цаг буюу 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн уранхай цамц, цайвар өнгийн дотоож, хөхөвч, хүний үс мэт зүйл, 7 ширхэг төмөр зүү мэт зүйл зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг,

хохирогч Ө.Саранцацрал цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4., 36.6., 36.7., 36.8.,

36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Хүү овгийн Осоржамын Ганхуягийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодийн сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Хүү овгийн Осоржамын Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хүү овгийн Осоржамын Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хүү овгийн Осоржамын Ганхуягийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл баривчлагдсан 48 цаг буюу 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн уранхай цамц, цайвар өнгийн дотоож, хөхөвч, хүний үс мэт зүйл, 7 ширхэг төмөр зүү мэт зүйл зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

            6. Шүүгдэгч Хүү овгийн Осоржамын Ганхуяг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

            7. Хохирогч Ө.Саранцацрал нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Хүү овгийн Осоржамын Ганхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

            9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Хүү овгийн Осоржамын Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН