Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 189

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Б.Бямбажав, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лувсаа, Л.Балжмаа,

хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Навчаа, тэдний өмгөөлөгч Н.Баяр,

хохирогч Д.Батхуяг, Н.Мөнхгэрэл, тэдний өмгөөлөгч Б.Сонинбайгаль,

гэрч С.Батсайхан,

шинжээч Ж.Мягмаржав, Б.Баярсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Шир Заан овгийн Баяндалайн Бямбажавд холбогдох эрүүгийн 1734000450002 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймагт 1980 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын байцаагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, 1-30-25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ТВ80092071 дугаарын регистртэй, Шир Заан овгийн Баяндалайн Бямбажав

 

Холбогдсон хэргийн талаар

                             /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Бямбажав нь Төв аймгийн Баянчандмань сумын нутагт 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хьюндай Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Б.Навчаагийн эрүүл мэндэд хүнд, Б.Баасандоржийн эрүүл мэндэд хөнгөн, Б.Лхагвадоржийн эрүүл мэндэд хөнгөн, Д.Батхуягийн эрүүл мэндэд хүнд, Н.Мөнхгэрэлийн эрүүл мэндэд хүнд П.Нямдоржийн эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Эрдэнэчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Гантөмөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж Тоёота Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Л.Батзулын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчоос

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Бямбажавын:

Би Дарханаас өглөө 9 цагийн орчим 4 хүн аваад Улаанбаатар хот орох гээд гарсан. Тэгээд Төв аймгийн  Баянчандмань орох гээд явж байхад урд соната 6, альфард машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд би альфард машин дээр торомз гишгээд тулаад ирэхэд машин дотор хүүхдүүд харагдсан. Тэгэхлээр нь гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд урагшаа харсан чинь машин байхгүй, нилээд цаана хол зайнд ист машин өөдөөс ирж байсан. Тэгээд би гүйцэд түрүүлэх үйлдлээ хийгээд урд талын соната 6-тай зэрэгцээд ирэхэд урдаас явж байсан ист ирээд тэрхэн зуур мөргөсөн. Би торомз дараад зогссон, ист машин хажуу тийшээ дараад зогссон гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лувсаагийн:

Газрын өөд өнхөрсөн чулуу хүчтэй юу, газрын уруу өнхөрсөн чулуу хүчтэй юу гэдгийг бодох хэрэгтэй. Хүүгийн маань цусыг тогтоочихсон байсан бол хүү маань амьд байх байсан гэв.

 

1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Балжмаагийн:

Осол болох шалтгааныг үнэн зөвөөр нотлох баримт нь бүрдсэн тохиолдолд буруутай этгээд нь тогтоогдох байх гэж найдаж байна. Анхнаасаа энэ хэргийг хуурамчаар нотлох баримтыг бүрдүүлж бид нарыг хэдэн жилээр төөрөгдүүлж байна. Урьд нь аваар гарчихаад байхад Д.Батхуяг жолоочынхаа хариуцлагын хуулиар хүн тээвэрлэж явна гэдгээ мэдсээр байж хүн алсан. Өөдөөс нь өгсүүр замд хурд багатай машин явж байхад хурд ихтэй машин мэдээж газрын уруу явсан. Шинжээч нарын дүгнэлтээр хурдыг тодорхойлох боломжгүй гэсэн. Тийм асар хурдтай явж байсан гэж би ойлгож байна. Хурдыг тодорхойлох боломжгүй гээд дүгнэлт гарчихаад байхад 40 км цагийн хурдтай яваад байна гээд байна. Мөрдөн байцаалтанд Д.Батхуяг дүүгийн маань цусыг тогтоосон гээд байгаа үхлийн шалтгаан нь цус тогтоогоогүй учраас үхсэн. С.Батсайхан гэдэг хүн худлаа мэдүүлэг өгсөн. Д.Батхуяг цусыг нь тогтоосон гээд худлаа мэдүүлэг өгөөд байна. Д.Батхуяг анхны тусламж үзүүлэх чадваргүй согтуу хүн машиныхаа цаана очоод сууж байсан. Ийм байхад ийм хүнийг хаацаалаад дүгнэлтээ гаргаад явж байгаад харамсаж байна. Гэрч С.Батсайхан худлаа мэдүүлэг өгөөд байж байна. Энэ бүх будлианы эзэн нь С.Батсайхан. Би дүүгээ алдсан харамсалтай байна. Д.Батхуягийн өмгөөлөгч өнөөдөр уучлалт гуйя гэж биднийг доромжилсон, учир битүүлэг хүн чанаргүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Иймд мөрдөн байцаалтанд буцааж ахин шалгуулахаас нааш энэ шүүх хурлыг зөвшөөрөхгүй гэв.

 

1.4. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаагийн:

Тухайн 2017 оны 7 дугаар сарын 9 өдөр 10, 11 цагийн үед Улаанбаатар хотоос Дархан руу явах гээд Драгон дээрээс нөхөр хоёр хүүхдийн хамт Д.Батхуягийн машинд суугаад явсан. Замдаа тос масло авсан, жолооч нилээд хурдтай явсан. Би та ямар мал ачиж яваа биш дээ хүний амь хариуцаж яваа шүү гэж сануулсан боловч тоохгүй чимээгүй яваад байсан. Тэгээд осол болсон, би орилж чарлаад хүүхдээ наашаа цаашаа болгож байхад хэн ч надад туслаагүй. Тэгээд байж байхад 30 минутын дараа цагдаа ирсэн. Тэгээд би машинаас арай гэж буусан. Гэтэл Д.Батхуяг нөхрийн маань цусыг дарсан гэж худал мэдүүлэг өгсөн. Би нөхрөө алдаад хүүхдүүд минь өнчир ч хоцорсон, харамсалтай байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Д.Батхуяг гадаа сууж байсан. Эхнэр нь харин эмнэлэг дуудсан, миний ухаан санаа эрүүл байсан. Эмнэлэгт очоод намайг хөнгөн гэмтэл гээд хүлээж аваагүй. Өнөөдөр худлаа мэдүүлэг өгөөд байна. Хэдийгээр нөхөр маань үхсэн ч гэсэн эцгээрээ овголсон 2 хүүхэд нь байна. Д.Батхуяг худал мэдүүлэг өгч байгаад нь харамсалтай байна гэв.

 

1.5. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Д.Батхуягийн:

2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр  Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн пост өнгөрөөд 50 км цагийн хурдтай явж байсан. Тэгсэн миний эсрэг урсгалд соната 6 маркийн машин зүүн гар тийшээ дохио өгсөн, түүний ард соната 7 маркийн машины хойноос альфард машин мөргөсөн байсан. Би хажуугаар нь хурд сааруулаад соната 6 дөнгөж өнгөрөөд соната 7-гийн харалдаа ирэхэд намайг ирж мөргөсөн. Тэгээд мөргөлдчихөөд би машинаасаа буугаад тойрч очоод хоёр хүүхдийг нь буулгасан. Тэгсэн Б.Навчаа өөрөө би буучихна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр хавчуулагдсан байсан болохоор хаалгыг нь татаж онгойлгоод буулгасан. Тэгээд амь хохирогчийг дээш нь харуулсан чинь толгой нь язарсан байхаар нь гараараа дарсан. Тэгсэн чинь цагдаа нар ирээд та жолооч уу гээд намайг цаашаа сууж бай гээд мөргөсөн жолоочийг нь дуудсан. Тэгээд намайг та цаанаа сууж бай гэсэн. Тэгээд удаачгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан. Намайг Баянчандмань сумын эмнэлэг ирээд аваад явсан  гэв.

 

1.6. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Н.Мөнхгэрэлийн:

2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянчандмань дөнгөж орох гээд замын цагдаагийн пост өнгөрөөд явж байсан. Эсрэг урсгалд хоёр машин зогсож байсан. Тэгээд эхний машин өнгөрөөд хоёр дахь машин өнгөрөөд явж байхад мөргөлдсөн. Би яг сайн мэдээгүй гэв.

 

1.7. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч С.Батсайханы:

2017 оны 7 дугаар сарын 9-ний  өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт зам тээврийн осол гарсан. Тэгээд дуудлага ирээд би хэргийн газарт очсон. Соната 6, ист маркийн хоёр машин мөргөлдсөн байсан. Ист сууж явсан хүмүүсийг гэмтсэн гээд эмнэлэг аваад явсан байсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд

2.1.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Балжмаагийн:

“...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай бэр дүү Навчаа над руу утсаар залгаад Батзул бид гэр бүлээрээ явж байгаад Баянчандмань суманд осолд орлоо, яаралтай ир гэж ярисан. Тэгээд Баянчандмань руу явсан юм. Гэмтлийн эмнэлэг дээр 20 цагийн үед очиход манай дүү Батзул гэмтлийн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2017 оны 07 дугаар сарын 10-ны өглөө нас барсан. Дүү маань 2 хүүхэдтэй эхнэртэйгээ амьдардаг байсан бөгөөд Батзул, Сүхбаатар аймгийн хилийн цэргийн 338 дугаар ангид арын албаны даргаар айлын 9 хүүхдийн 6 дахь хүүхэд нь байгаа юм. Дээрээ 3 эгчтэй, 2 ахтай, доороо 3 дүүтэй байсан. Талийгаач нь бие эрүүл, архаг хууч өвчингүй, хүн байсан. Зан аашийн хувьд дөлгөөн ааштай, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй, хүүхдүүддээ сайн аав, эхнэртэй сайн хань байсан юм. Бидний хувьд сэтгэл санаа, эрүүл мэнд болон эд материалын хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Хохирлын баримтыг гаргаж өгнө...” / 1 дүгээр хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

2.2.Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Балжмаагийн:

“...Манай бэр Навчаа Улаанбаатар хотын Цэргийн госпиталд хэвтэн эмчлүүлж байгаа ба тэрээр хэлэхдээ “Хошууч Батсайхан надтай нэг удаа уулзсан ба дахин ирж уулзаагүй, хамт явсан гэх жолооч нь анхны тусламж бидэнд үзүүлээгүй, эхнэр гэх эмэгтэй миний машин гээд байсан гээд байсан. Мөн тус сууж явсан автомашины жолооч маш хурдтай явж байсан гэж хэлэхэд нөгөө жолооч хурдаа хасаагүй, зам тээврийн осол гаргасан. Тийм болохоор миний талийгаач дүүг авч явсан жолоочид би маш их гомдолтой байгаа. Одоог хүртэл бид нартай ирж уулзаагүй, утсаар ч яриагүй...” / 1 дүгээр хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

2.3.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Навчаагийн:

“...Би 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн орчим Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу явсан юм. Тухайн үед би Тоёота Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаарын тээврийн хэрэгсэлд нөхөр Батзул, хүү Баасандорж, хүү Лхагвадорж нарын хамт суусан ба тус автомашиныг Батхуяг гэх залуу жолоодоод, жолоочийн хажуу талд түүний эхнэр нь сууж явсан. Түүний эхнэрийн ард манай талийгаач нөхөр Батзул, талийгаачийн хажууд би, миний өвөр дээр Лхагвадорж, миний хажууд буюу жолоочийн ард том хүү Баасандорж сууж явсан. Тэгээд замдаа зогсоод тос, масло авсан ба тэр автомашины жолооч замд нилээд хурдтай яваад байсан болохоор би тэр жолоочид хандаж “ахаа аяархан зөөлөн яваач, хүн тээвэрлэж явж байж” гэхэд талийгаач намайг холын замд явж байж яах гээд байгаа юм гэсэн. Тэгээд бид нар Төв аймгийн Баянчандмань сумын нутагт явж байсан ба би тэр үед доошоо хараад утсаа оролдоод явж байтал гэнэт тас гээд явсан. Тэгээд би юу болов гээд нөхөр рүүгээ хартал толгойноос нь цус садарч асгарч байсан. Тэгэхэд жолооч машинаасаа гараад суусан, бид нарыг машин дотор орилоод байж байхад тэрээр ямар анхны тусламж үзүүлээгүй, зүгээр гадаа суугаад байсан. Тэгтэл цагдаа нар ирээд түргэн тусламж дуудсан. Жолоочийг согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Жолоочийг яг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн маш хурдтай явсан. Жолооч тухайн үед машинаа зогсоох арга хэмжээ аваагүй. Жолоочийг хурдтай явснаас болж осол болсон гэж бодож байна. Тухайн үед замын нөхцөл байдал хэвийн, үзэгдэх орчин чөлөөтэй байсан ба зам дээр бас өөр 2 автомашин зогсож байсан. Би маш их гомдолтой байна. 2 жолоочид гомдож байна. Энэ хэрэгт холбогдон гарсан зардлаа нөхөн төлүүлмээр байна...” / 1 дүгээр хх-ийн 35-37 дугаар хуудас/,

 

2.4.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Д.Батхуягийн:

“...Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эхнэр Мөнхгэрэлийн хамт Тоёота Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Түшиг сум руу хүүхдүүд рүүгээ явсан ба Драгоны буудлаас эхнэр, нөхөр, хоёрыг хүүхдийнх нь хамт аваад явсан юм. Тухайн үед би Тоёота Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, жолоочийн хажуу талын суудалд манай эхнэр Мөнхгэрэл, арын суудалд нөгөө эхнэр, нөхөр хоёр хүүхдүүдийн хамт сууж явсан ба Төв аймгийн Баянчандмань сумын төв руу орж явахад эсрэг талд Соната маркийн тээврийн хэрэгслийн араас Альфард маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёр машины хажуугаар эгнээндээ явж байтад гэнэт эсрэг урсгалаас нүр ирмэхийн зуур Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд миний жолоодож явсан тээврийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Ослын дараа би машинаас гараад хоёр хүүхдийг болон хойн явсан эмэгтэйг гаргаад, дараа нь эхнэрээ машинаас гаргаад, талийгаачийн толгойноос цус гарч байсан болохоор түүний толгойг гараараа дараад байж байтал цагдаа ирсэн. Би тухайн үед архи уугаагүй, эрүүл байсан ба зам тээврийн осол болох үед 40 орчим км/ цагийн хурдтай явж байсан. Тус Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт орж ирсэн болохоор автомашинаа зогсоох гээд тормоз гишгэхэд ирээд мөргөсөн байгаа. Замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Осол болох үед манай эхнэр хамгаалах бүс бүсэлсэн, ард сууж явсан хүмүүс хамгаалах бүс бүслээгүй байсан...” / 1 дүгээр хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

2.5.Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн хохирогч Д.Батхуягийн:

“...Тухайн үед миний жолоодож явсан автомашины урд том оврын автомашин явж байсан. Барагцаагаар 60 орчим метрийн зайтай явж байсан. Миний биеийн байдлын хувьд өмнөхөөсөө арай дээр болж байгаа боловч гэдсээр хатгуулж өвдөөд, ажил төрөл хийж чадахгүй байгаа...” /1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

2.6.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Н.Мөнхгэрэлийн:

“...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орохоор нөхөр Батхуяг болон Драгон төвөөс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн болон 2 хүүхдийг машиндаа суулган авч явсан юм. Би жолоочийн хажууд сууж байсан манай нөхөр Батхуяг жолоо барьж явсан. Эрэгтэй хүн нь миний ард талд сууж явсан, түүний хажууд эхнэр нь гэх эмэгтэй, хүүхдүүд нь жолоочийн ар талд сууж явсан. Төв аймгийн Баянчандмань сумын төв рүү орж явахад нөгөө урсгалд хоёр машин мөргөлдсөн бололтой зогсож байсан урд талд нь зогсож байсан жижиг тэрэг нь өөрийн урсгалдаа зогсож байсан хойд талд нь зогсож байсан Альфард машин зам хөндлөн зогсож байсан тэр машины араас саарал өнгийн жижиг машин гэнэт хурдан гараад ирсэн. Яах ийхийн зуургүй машины урд талаас мөргөөд манай машин баруун гар тал руу замаас гарч бүтэн шахуу эргээд зогссон. Миний ард сууж явсан эрэгтэй хүний толгойноос маш их хэмжээний цус гарсан, тэгээд түргэн тусламж ирээд машинд байсан хүмүүсийг аваад сумын эмнэлэг орсон. Манай нөхөр машин дээрээ хоцорсон. Батхуягийн жолоодож явсан машин нь миний эзэмшлийнх юм. Батхуяг бид хоёр гэр бүлийн баталгаатай. Баянчандмань сумын замын цагдаагийн постоор өнгөрч байхад 30 км/цагийн хурдтай явж байсан, түүнээс өнгөрөөд доогоо явж байхад 60км/цагийн хурдтай явж байсан. Батхуяг бид хоёр урд суудалд сууж явсан тул хамгаалах бүстэй байсан, хойно сууж явсан хүмүүс хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Уг ослын улмаас миний зүүн гар булчингаараа хугарсан, баруун хөлөнд шилбэнд оёдол тавьсан. Би гомдолтой байна. Бидэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ...” /1 дүгээр хх-ийн 43-45 дугаар хуудас/,

 

2.7.Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн хохирогч Н.Мөнхгэрэлийн:

“...Тоёота Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл боловч ер нь бол нөхөр Батхуяг бид хоёрын дундын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн үед миний нөхөрр бид хоёрын сууж явсан Тоёота Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд том оврын автомашины байсан ба нилээд зайтай явж байсан. Барагцаагаар 100 метр зайсан явж байсан. Би тус тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг хараагүй. Эсрэг урсгалд орж ирсэн автомашины жолооч бид нартай огт ярихгүй байна. Эмчилгээний төлбөрөө болон бусад нэхэмжлэх зүйлээ баримтаар нэхэмжилнэ...” / 1 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

2.8.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Т.Эрдэнэчимэгийн:

“...Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Дархан-Уул аймаг ороод машины зогсоод дээрээс Улаанбаатар хот явна гэсэн Х.Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад Улаанбаатар хот руу явсан. Тухайн машинд надтай нийлээд 5 хүн сууж явсан ба би машины арын суудалд гол хэсэгт суугаад унтаад явж байтал нэг мэдэхэд миний сууж явсан тээврийн хэрэгсэл өөр машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд би эмнэлэгт хүргэгдсэн. Жолооч тухайн үед эрүүл байсан. Миний сууж явсан машин хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Замын нөхцөл байдлын хувьд хэвийн, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Миний биеийн байдал хэвийн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” / 1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

2.9.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Э.Гантөмөрийн:

“...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан зах дээрээс Улаанбаатар хот явсан ба Хьюндай Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суусан. Тус автомашиныг нэг залуу жолоодоод жолоочийн хажуу талын суудалд нэг ах, арын суудалд би нэг ах, эгчийн хамт сууж явсан. Төв аймгийн Баянчандмань сумын нутагт явж байтал бидний урд явсан хоёр тээврийн хэрэгсэл ард ардаасаа мөргөлдсөн ба энэ үед манай машины жолооч эсрэг урсгалд ороод эсрэг урсгалаас ирж байсан Тоёота Ист маркийн машинтай мөргөлдсөн. Удалгүй эмнэлэг, цагдаа нар ирсэн. Жолооч 40 км/цагийн хурдтай явж байсан. Замын нөхцөл байдлын хувьд хэвийн, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” / 1 дүгээр хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 

2.10.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч О.Дөлгөөний:

“...Хьюндай Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Мэндбаярын Мөнхчимэг гэх хүн 2017 оны 06 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд 1.200.000 төгрөгний барьцаанд тавьсан. Гэхдээ Мөнхчимэг гэх хүн өрөө төлж барагдуулаад одоо ямар нэгэн зээлгүй нэрээ шилжүүлэх дутуу байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

2.11.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.Баасандоржийн:

“...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос аав Батзул, ээж Навчаа, дүү Лхагвадоржийн хамт Тоёота Ист маркийн машинд суугаад Сэлэнгэ аймаг руу явсан юм. Тухайн үед бид нарын сууж явсан Тоёота Ист маркийн машиныг нэг эрэгтэй ах жолоодоод, хажуу талын суудалд тэр ахын эхнэр нь сууж явсан ба машины арын суудалд аав, ээж, дүү бид сууж явсан. Уг машин дотор ороод суухад архи үнэртэж байсан бөгөөд машин хөдлөх гэж байхад эхнэр нь нөхрөө хүн тээвэрлэж яваа шүү дээ чи гэж хэлээд гар рүү нь цохисон. Тэндээсээ бид нар 10 цаг өнгөрч байхад хөдлөөд би замдаа унтаж явсан ба нэг мэдэхэд зам тээврийн осол болсон байсан бөгөөд намайг сэрэх үед эмнэлэгт ирсэн байсан. Тэр үед манай аав ухаангүй байсан, харин ээж, дүү нарын хамт би эмнэлэгийн машинд суугаад Баянчандмань сумын эмнэлэгт ирсэн. Тэндээсээ Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний сууж явсан машины жолооч ахын машинаас нь архи үнэртэж байсан яг хэрэглэсэн үгүйг нь мэдэхгүй байна. Миний байнга толгой, хамар өвдөж байгаа болохоор эм ууж байгаа...” /1 дүгээр хх-ийн 57-58 дугаар хуудас/,

 

2.12.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч М.Мөнхчимэгийн:

“...Хьюндай Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл ба би уг тээврийн хэрэгслийг Бямбажавд 2017 оны 06 дугаар сарын 10-ны орчим амаар гэрээ хийж 6.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцоод эхний ээлжинд 3.000.000 төгрөг бэлнээр аваад үлдэгдэл 3.000.000 төгрөгийг нь дараа авахаар тохиролцсон. Тэгээд би уг машинаа Энхжин Инвест ХХК-д 1.200.000 төгрөгний барьцаанд тавиад зээл аваад зээлээ 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлж дуусгасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” / 1 дүгээр хх-ийн 64-65 дугаар хуудас/,

 

2.13.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч П.Нямдоржийн:

“...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу орох гээд саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хажууд суусан. Тухайн үед Дархан-Уул аймгаас гараад Төв аймгийн Баянчандмань сумын Шунхлай клонкийн зүүн урд намайг унтаад явж байхад машин маань нэг машинтай мөргөлдөж би сэрсэн. Тэгэхэд цээжин дээр юмаар дарчихсан юм шиг хөдөлж чадахгүй байхаар нь би амь авраарай гэж орилоод тэнд байсан хүмүүс намайг гаргасан. Замын нөхцөл байдлын хувьд хэвийн, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй. Миний өвчүүний толгой цөмөрч хоёр гар бугалгаагаа тулаад цээжний 7,8 дугаар хавирга хугарсан байсан. Ослын улмаас эмчилгээний зардал 215.000 төгрөг болж байгаа. Гар утас Нексийн хар өнгийн гар утас 180.000 төгрөгөөр худалдаж авч байсан, энэ бүгдийгээ төлүүлж авбал гомдол саналгүй...” /1 дүгээр хх-ийн 67 дугаар хуудас/

 

2.14.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ч.Энхбаатарын:

“...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу орох гээд саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад Улаанбаатар хот руу явсан. Төв аймгийн Баянчандмань сумын нутагт явж байгаад машинтай мөргөлдсөн. Тухайн үед юу болсон талаар мэдэхгүй, машиндаа унтаж явсан. Хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Миний биед гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” /1 дүгээр хх-ийн 72 дугаар хуудас/,

 

2.15.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч М.Анх-Учралын:

“...Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгаас нөхөр Лхагва-Очирын хамт 27-41 ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад Завхан аймаг руу явсан. Би машинд унтаж явж байсан, манай машины араас машин мөргөх үед би сэрсэн. Бид хоёр машинтай Төв аймгийн Баянчандмань суманд явж байсан. Машинаас гарч ирээд хартал манай машиныг мөргөсөн машины хажууд 2 машин мөргөлдсөн байсан...” /1 дүгээр хх-ийн 74 дүгээр хуудас/,

 

2.16.Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн М.Анх-Учралын:

“...Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгаас нөхөр Лхагва-Очирын хамт 27-41 ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад Завхан аймаг руу явсан. Бид хоёр замаараа Улаанбаатар хот руу орж манай аав, ээж хоёрыг аваад цаашаа Завхан аймаг явах гэж байсан. Тэгээд Төв аймгийн Баянчандмань сумын төв өнгөрөөд Улаанбаатар хот руу гарч байх үед зам тээврийн осол болсон. Би ослын дараа Тоёота Ист маркийн машин дээр очоогүй. Би тухайн үед айсан байсан. Миний харснаар нэг эмэгтэй хүний гар цус болчихсон байсныг харсан, өөр зүйл анзаараагүй. Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй...” /1 дүгээр хх-ийн 75 дугаар хуудас/,

 

2.17.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Т.Лхагва-Очирын:

“...Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгаас Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу өөрийн эзэмшлийн 27-41 ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн машиныг жолоодон эхнэр Анх-Учралын хамт явж байсан. Манай машин Төв аймгийн Баянчандмань сумын төв өнгөрөөд Улаанбаатар хот руу гараад явж байтал зүүн гар тал руу салсан шороон замаар миний урд явсан Соната-6 маркийн машин гарах гээд дохиогоо өгөөд зам дээр зогсож байсан би тэр машины ард нь замын баруун гар тал руу шахаад тойроод гарах үед миний машины араас мөргөсөн. Тэгээд би машинаасаа буугаад ирэхэд миний ард байсан машиныг хажууд Соната-6 маркийн машин урсгөл сөрж гарч ирээд миний эсрэг талаас явж байсан Тоёота Ист маркийн машинтай мөргөлдсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Би осол болох үед зогсож байгаад дөнгөж хөдлөж байсан тул 10 км/цагийн хурдтай явж байсан. Тоёота Ист маркийн машинд хэдэн хүн байсныг мэдээгүй, хүмүүсийн бие муудсан гээд түргэн тусламжий машин ирээд хүмүүсийг эмнэлэг рүү авч явж байсан. Зам тээврийн ослын улмаас миний машинд 800.000 төгрөгний хохирол учирсан, миний машины араас мөргөсөн Альфард машины жолооч хохирлыг төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй...” / дүгээр хх-ийн 76 дугаар хуудас/,

 

2.18.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Бямбажавын:

“...Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 08 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан зах дээрээс Улаанбаатар хот руу явах 4 хүнийг аваад Улаанбаатар хот руу явсан. Өдөр 12 цагт Төв аймгийн Баянчандмань сумд орж ирсэн. Тухайн үед миний урд явж байсан 2 машин мөргөлдсөн, би тэр 2 машины араас тормоз гишгэсэн эсрэг урсгалд том ачааны машин хажуугаар зөрсөн би урд байсан 2 машиныг тойрч гарах үйлдэл хийгээд эсрэг урсгал руу зүүн дараад орсон тэр үед тэр том ачааны машины ард явж байсан машинтай урд урдаасаа мөргөлдсөн. Би ойролцоогоор 70 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед зогсоох арга хэмжээ авсан, би сандарсан тул тойрч гарах шийдвэр гаргасан. Би том ачааны машины ард машин байхгүй гэж бодсон. Тэгээд том машин өнгөрөөд ортол тэр машин урдаас гарч ирсэн...” /1 дүгээр хх-ийн 77-79 дүгээр хуудас/,

 

2.19.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ш.Эрдэнэчимэгийн:

“...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын амралтын би нөхөр Болдбаатар болон 0-10 насны 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот орохоор явж байсан бөгөөд манай нөхөр Болдбаатар охин Оюунсайханы 91-95 УНӨ улсын дугаартай машиныг жолоодоод явж байсан юм. Тэгээд Төв аймгийн Баянчандмань сумын төвөөр дайран өнгөрч яваад манай явж байсан машины урд талд 2 машин байсан бөгөөд нөгөө машин руу тулаад очихоор нь би нөхөртөө хөөе зогсоороо тормозоо гишгээрэй гэж хэлээд нөгөө машины араас түг гээд тулаад зогссон. Тэгтэл хойноос тас буугаад явсан. Би машинаас буугаад хартал манай машины эсрэг урсгалд машин мөргөлдөөд замын эсрэг талд бараан өнгийн суудлын жижиг машин замаас гараад баруун урагшаа хараад зогсож байсан. тэр үед тухайн машинаас нэг эмэгтэй бууж ирээд амь авраарай гээд орилоод байсан. би өөрийн машины ард талаар очиход саарал өнгийн суудлын тэрэг манай машиныг бөгсөөрөө мөргөөд наалдаад зогссон байсан. Манай машин бол 40 км/цагийн хурдтай явж байсан...” /1 дүгээр хх-ийн 82 дугаар хуудас/,

 

2.20.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Болдбаатарын:

“...Би Төв аймгийн Борнуур сумын “Ёл хад” амралтын газар руу Тоёота Альфард маркийн 95-91 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод өөрийн эхнэр Эрдэнэчимэг, болон 4 зээгийн хамт амраад 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буцаад амралтын газраас Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээ Баянчандмань сумын Шунхлай шатахуун түгээх станц өнгөрөөд явж байтал миний урд хоёр Соната маркийн тээврийн хэрэгсэл явж байсан бөгөөд урд нь явж байсан Соната маркийн тээврийн хэрэгсэл болон миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл ар, араасаа мөргөөд зогссон юм. Тэгэхэд миний араас явж байсан Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж гүйцэт түрүүлээд эсрэг урсгалд явж байсан Тоёота Ист маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн ба нөгөө эсрэг урсгалд ордог Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгслийн хажууд хойд хэсгээс мөргөж зогссон. Ослын дараа Тоёота Ист машины жолооч машинаасаа гараад арынхаа хаалгыг онгойлгох гээд онгойлгож чадахгүй байсан удалгүй цагдаа, эмнэлэг ирээд машинд байсан хүмүүсийг гаргасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /1 дүгээр хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

 

2.21.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч С.Батсайханы:

“...Би тухайн үед дуудлага мэдээллийн дагуу хэрэгт хойшлуулашгүй ажиллагаа явуулж иргэн Бямбажав, Батхуяг нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор цусны дээж авч ажилласан юм. 2017 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-ны хооронд Баянчандмань сумын наадам болж байсан тул хэсгийн алба хаагч нарт үүрэг чиглэл өгөх, наадмын хамгаалалтын ажил, дууддага мэдээлэл ихтэй байсан. Мөн 2017 оны 07 дугаар сарын 11-нээс 2017 оны 07 дугаар сарын 16-ны хооронд Төв аймгийн Жаргалант, Сүмбэр, Борнуур, Баянцогт сумдын наадмын хамгаалалтыг зохион байгуулж ажилласан юм. Тэгээд хэрэг материалтай танилцахад Зам тээврийн осол дээр тогтоосон акт дээр 4 жолоочийн согтуурлыг 0% гэж бичсэн байсан тул өгөөгүй байж байгаад сүүлд акт тогтоосон зохицуулагч, цагдаагийн дэслэгч Мөнх-Эрдэнээс асуухад шалгасан тэмдэглэл бахйгүй, шалгаагүй гэж ярьсан тул Бямбажав, Батхуяг нарын цусыг оройтож шинжилгээнд явуулсан. Гэхдээ тус 2 жолоочийн цусыг Баянчандмань сумын эрүүл мэндийн төвийн хөлдөөгчинд хадгалсан байсан. Би Бямбажав, Батхуяг нартай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тухайн үед хэргийн газар нөүтбүүктэй очсон, тэгээд өрөөндөө ирж тэмдэглэлээ хэвлэж оролцогч нараас гарын үсэг зуруулсан...” / 1 дүгээр хх-ийн 85 дугаар хуудас/,

 

2.22.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Х.Мөнх-Эрдэнийн:

“...Би тухайн үед хэсгийн дарга, цагдаагийн хошууч Батсайханы хамт хэргийн газарт оролцсон. Хэсгийн дарга, цагдаагийн хошууч Батсайхан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн Нөүтбүүк дээр бичиж үзлэгийг дуусгасны дараа өрөөнд оруулж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг гаргаж оролцогч нарт танилцуулан гарын үсэг зуруулсан. Батхуяг, Бямбажав нарын согтуурлын зэргийг шалгаагүй. Тэр хүмүүстэй уулзахад тэр хоёр хүнээс архи үнэртэхгүй, эрүүл гэдэг нь илт мэдэгдэхээр байсан. Тийм болохоор би зам тээврийн ослын схем зургийн холбогдогч жолооч нарын биеийн байцаалт хэсэгт 0% гэж тэмдэглэсэн байгаа...” /1 дүгээр хх-ийн 86 дугаар хуудас/,

 

2.23.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 114 дугаартай дүгнэлтэд:

“...Талийгаач Л.Батзулын биед суурь ясны хугарал, духны цөмөрсөн хугарал, тархи дахь цус хураа, эд няцрал, хатуу хальсан дахь цусан хураа, хуйхан дор цус хураа, уушигны няцрал, цээж хэвлийн хөндийн битүү цус алдалт дэлүү задрал, чацархай дахь цус харвалт, баруун чамархай, баруун хацар, зүүн мөр, бугалга, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон эрхтэний цусан хангамжийн дутагдал, гэмтлийн шокийн улмаас амьсгал зүрх судасны хурд дутагдалд орж нас баржээ.

Талийгаачийн биед үүссэн гэмтэл нь эмнэлэгийн тусламж авсан ч амьдрах боломжгүй хүнд гэмтэл байжээ.

Талийгаач 1-р бүлгийн харъяалалын цустай байжээ.

Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно.

Талийгаач  нь элэгний архаг хатууралтай байна. Энэ нь үхэлд шууд нөлөөлөх өвчин биш болно...” /1 дүгээр хх-ийн 87-97 дугаар хуудас/,

 

2.24.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 404 дугаартай дүгнэлтэд:

“...Б.Навчаагийн биед аарцаг ясны хугарал, баруун 3-р хавирганы хугарал, зүүн нүд, баруун мөр, баруун гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” /1дүгээр хх-ийн 105 дугаар хуудас/,

 

2.25.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 421 дугаартай дүгнэлтэд:

“...Б.Баасандоржийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” /1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/,

 

2.26.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 420 дугаартай дүгнэлтэд:

“...Б.Лхагвадоржийн биед тархи доргилт, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” /1 дүгээр хх-ийн 109 дүгээр хуудас/,

 

2.27.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 431 дугаартай дүгнэлтэд:

“...Д.Батхуягийн биед дэлүүний няцарсан шарх, хэвлийн хөндийн сул шингэн, хэвлийн мэс заслын шарх, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу доргилтын үед үүсэх боломжтой.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /1 дүгээр хх-ийн 111-112 дугаар хуудас/,

 

2.28.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 432 дугаартай дүгнэлтэд:

“...Н.Мөнхгэрэлийн биед зүүн атгаалын ил хугарал, зүүн суга, бугалга, баруун шилбэнд шарх, зүүн нүдний зовхи, баруун шуунд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” /1 дүгээр хх-ийн 114-115 дугаар хуудас/,

 

2.29.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8864 дугаартай дүгнэлтэд:

“...Нямдоржийн биед зүүн хөхний доор, зүүн баруун бугуйнд цус хуралт, зүүн 6, 7-р хавирганы хугарал үүсчээ.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /1 дүгээр хх-ийн 117 дугаар хуудас/,

 

2.30.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8861 дугаартай дүгнэлтэд:

“...Эрдэнэчимэгийн биед баруун шуу ясны доод 1/3-ийн далд хугарал үүсчээ.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /1 дүгээр хх-ийн 119 дүгээр хуудас/,

 

2.31. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8860 дугаартай дүгнэлтэд:

“...Гантөмөрийн зүүн мөрний үеийн суналт үүсчээ.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” /1 дүгээр хх-ийн 121 дүгээр хуудас/,

 

2.32.Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Х.Мөнх-Эрдэнийн гаргасан 2017 оны 07 дугаар сарын 31-ний 00000073 дугаартай дүгнэлтэд:

“...Хавтаст хэрэгт байгаа материалтай уншиж танилцахад Х.Соната-6 маркийн 27-41 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Тэгшжаргал овогтой Лхагва-Очир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв.

-Хавтаст хэрэгт байгаа материалтай уншиж танилцахад Т.Альфхард маркийн 91-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Бүрнээ овогтой Болдбаатар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11 дэх хэсэгт зааснаар “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж Х.Соната-6 маркийн 27-41 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсөн байна гэж үзэв.

-Хавтаст хэрэгт байгаа материалтай уншиж танилцахад Т.Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дамбийням овогтой Батхуяг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв.

-Хавтаст хэрэгт байгаа материалтай уншиж танилцахад Х.Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баяндалай овогтой Бямбажав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт зааснаар “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчиж Т.Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урсгал руу орж урдаас нь мөргөж, тээврийн хэрэгслийн хойд хэсгээрээ Т.Альфхард маркийн 91-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хэсгээс мөргөсөн гэж үзэв.

-Хавтаст хэрэгт байгаа материалтай уншиж танилцахад Х.Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баяндалай овогтой Бямбажав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт зааснаар “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал зөрөхийг хориглоно” мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэж үзэв...” / 1 дүгээр хх-ийн 122-123 дугаар хуудас/,

 

2.33. Замын Цагдаагийн албаны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 345 дугаартай дүгнэлтэд:

“...Х.Соната-6 маркийн 27-41 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Лхагва-Очир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

-Тоёота Альфард маркийн 91-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Болдбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11 дэх хэсэгт зааснаар “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

-Тоёота Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Батхуяг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

-Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Бямбажав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15 “Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

-Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон -Тоёота Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явсныг тодорхойлох боломжгүй.

-Тоёота Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зам тээврийн осол болохоос өмнө тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авах боломжтой эсэхийг тодорхойлох боломжгүй.

-Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Бямбажав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15 “Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл нь осол болох шалтгаан нөхцөл үүссэн байх үндэслэлтэй байна.

-Асуултанд дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” /1 дүгээр хх-ийн 128-129 дүгээр хуудас/,

 

2.34.Техникийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/03 дугаартай дүгнэлтэд:

“...Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.2-т “шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг тул өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь үнэн зөв үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна.

-Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад Х.Соната-6 маркийн 27-41 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Лхагва-Очир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

-Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад Тоёота Альфард маркийн 91-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Болдбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11 дэх хэсэгт зааснаар “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

-Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад Тоёота Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Батхуяг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

-Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад Х.Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Бямбажав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 7.15 “Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн байна.

-Уг зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл нөлөөлөөгүй.

-Тоёота Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан эсэх нь тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарна.

-Тоёота Альфард маркийн 91-95 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Болдбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11-т заалтыг зөрчсөн нь Соната-6 маркийн 27-41 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араа мөргөсөн ослын шалгаан нөхцөл болсон байна.

-Х.Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Бямбажав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2,  7.15 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн нь Тоёота Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдаас мөргөсөн ослын шалтгаан, нөхцөл болсон байна.

-Асуултанд дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно.

-Хавтаст хэрэгт авагдсан материалуудад үндэслэн аль ч тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.

-Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормозны мөр гараагүй байгаа нь уг тээврийн хэрэгслийн жолоочийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй. Учир нь уг осол гарахыг жолооч ямар хугацааны өмнө, ямар зайнаас харсныг тогтоох боломжгүй /тухайн агшинд жолооч осол болсныг мэдээгүй байх болно. Учир нь осол эсрэг урсгалд араас мөргөх хэлбэрээр гарсан/, мөн урсгал сөрж тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирэх үед түүнд зогсоох арга хэмжээ авч амжих хангалттай хугацаа байсан гэх үндэслэл харагдахгүй байна. 1995 оноос хойш үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийн тоормозны ABS систем нь стандарт тоноглолд тооцогдох болсон бөгөөд ийм системээр тоноглогдсон тээврийн хэрэгслийн тоормозны мөр гарахгүй байж болно. Схем зурагт авагдсан Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн мөр нь тоормозны мөр биш ба энэ нь автомашин чиглэлээ өөрчлөх үед үүсдэг дугуйн ташилтын мөр байх магадлалтай. Учир нь автомашин чиглэлээ өөрчлөхөд автомашины дотор талын дугуйд үүсэх ачаалал ихсэж уг дугуй гадна талын дугуйнаас бага хурдаар эргэж, түүнд дамжих мушгих момент ихэсдэг. Энэ үед дотор талын дугуйн ташилтын мөр гадна талын дугуйны мөрөөс урт гардаг.

-Х.Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урсгал сөрж гэнэт гарч ирсэн тохиолдолд Ист маркийн 57-20 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч мөргөлдөхгүйгээр зөрж гарах үйлдэл хийж амжих хангалттай хугацаа байсан гэх үндэслэл харагдахгүй байна. хоёр тээврийн хэрэгслийн мөргөлдсөн байдлаас харахад Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ослоос зайлуулах арга хэмжээ авах гээд амжилгүй мөргөлдсөн байх магадлалтай байна. Аюултай байдал үүссэн үед хүн ямар ч үйлдэл хийж болох учраас осол хэрэг гарах шалтгааныг үүсгэхгүй байх нь чухал юм. Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 заалтуудыг зөрчөөгүй байна.

-Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батхуяг хөдөлгөөнд саад бий болохыг мэдэнгүүт зогсоох арга хэмжээ авах ёстой боловч урсгал сөрж тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирэх үед түүнд зогсоох арга хэмжээ авах хугацаа хангалтгүй байсан, мөн тоормозны мөр гараагүй байж болно. Иймээс жолооч Батхуяг зогсоох арга хэмжээ аваагүй гэх үндэслэлгүй тогтоогдохгүй байна.

-Хамгаалах бүс бүсэлсэн зорчигч хүндээр гэмтэх, амь нас сүйдэх эсэх нь тухайн осол хэргийн нөхцөл байдлаас хамаарна. Бүс бүсэлсэн үед хүнд бэртлээс 50 хувь хүртэл сэргийлж чадна гэсэн статистик судалгааны дүн байдаг. Осол хэргийн үед зорчигчийн амь нас сүйдэх шалтгаан нь мөргөлдөлтөөс үүдсэн ачаалал болдог.

-6 дахь асуулт нь техникийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй.

-Уг зам тээврийн осол хэрэгт холбогдсон тээврийн хэрэгслүүдийн жолооч, зорчигчид хамгаалах бүсээ бүсэлсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

-Ист 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Батхуяг нь хамгаалах бүс хэрэглэсэн зорчигч тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хохирогч нарын авах гэмтэл багасах боломжтой. Харин хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэсэн нь уг осол гарах үндэслэл болохгүй.

-Тоёота Ист маркийн тээврийн хэрэгслийн масс Х.Соната-6 маркийн тээврийн массаас 400 орчим кг бага бөгөөд кинетик энерги багатай тээврийн хэрэгсэл илүү цохилт авч, түүнд гэмтэл их үүсдэг, мөн Ист маркийн тээврийн хэрэгсэл мөргөлтийн үеийн хүчний үйлчлэлийн нөлөөгөөр хол зайд шилжсэн зэргээс уг автомашины зорчигчид илүү гэмтсэн байх боломжтой.

-Зам тээврийн ослын хэлбэр, нөхцөл байдлаас хамаарч хамгаалах бүс бүсэлсэн зорчигч автомашины цонхоор шидэгдэж гарахгүй байх боломжтой.

-Уг зам тээврийн осол хэрэгт холбогдсон тээврийн хэрэгслүүдийн жолооч, зорчигчид хамгаалах бүсээ бүсэлсэн эсэхийг тогтоох боломжгүй байгаа учир 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Батхуяг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б заалтыг зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

-57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Батхуяг нь өөрөө зам тээврийн осолд холбогдсон, тухайн үеийн нөхцөл байдал, жолоочийн бие болон сэтгэл зүй ямар байсан нь тогтоогдохгүй учир түүнийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3ж-д заасан үүргийг биелүүлэхийг шаардах боломжгүй.

-57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Батхуяг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а заалтыг зөрчөөгүй байна.

-Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Батхуяг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заалтын дагуу ажилласан эсэхийг тогтоох боломжгүй. Учир нь жолооч аюултай байдлыг харснаас хойш түүнд зогсоох арга хэмжээ авч амжих хангалттай хугацаа байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Х.Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрөн гэнэт гарч ирсэн учир Д.Батхуяг зогсоох арга хэмжээ авч амжихгүй байх үндэслэлтэй. Хүн аюултай байдал үүссэнийг харснаас хойш 0.8 секундын дараа зогсоох арга хэмжээ авч эхэлдэг. Мөр тоормозны механик ажиллаж эхлээд 0.2 секундээс ихгүй хугацааны дараа автомашин тоормослож эхэлдэг. Өөрөөр хэлбэл жолооч аюултай нөхцөл үүссэнийг мэдсэнээс хойш дунджаар 1 секундын дараа автомашин зогсож эхлээд түүний хурдаас хамаараад тодорхой замыг туулаад бүрэн зогсдог.

-57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь болон уг осол хэрэгт холбогдсон бусад тээврийн хэрэгслүүдийг хурдыг тогтоох боломжгүй.

-57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зорчигч тээвэрлэх зориулалттай бөгөөд түүгээр хот хооронд зорчигч тээвэрлэх боломжтой, харин жолооч Батхуяг нь хот хоорондын тээвэрлэлт явуулж зорчигч тээвэрлэх тусгай зөвшөөрөл аваагүй байна...” /1 дүгээр хх-ийн 138-144 дүгээр хуудас/,

 

2.35.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7913 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн Батхуяг 46/эр гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

Шинжилгээнд ирүүлсэн Батхуяг 46/эр гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна...” /1 дүгээр хх-ийн 146 дугаар хуудас/,

 

2.36.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7914 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн Бямбажав 38/эр гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

Шинжилгээнд ирүүлсэн Бямбажав 38/эр гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна...” / 1 дүгээр хх-ийн 148 дугаар хуудас/,

 

2.37.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч Б.Бямбажавын:

“...Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн үед би тус тээврийн хэрэгслийг жолоодоод Дархан-Уул аймгаас 4 хүнийг авч явсан ба миний хажууд 40 орчим насны эрэгтэй хүн, арын суудалд 60 орчим насны эмэгтэй, 60 орчим насны эрэгтэй, 40 орчим насны эрэгтэй танихгүй хүмүүс сууж явсан. 12 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын нутагт явж байтад миний урд явж байсан Альфард маркийн тээврийн хэрэгсэл нь өөрийн урд явж байсан Х.Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн ба энэ үед би өөрийн жолоодож явсан Х.Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ тоормозыг гишгээд автомашинаа зогсоох арга хэмжээ авсан боловч тэр Альфард маркийн тээврийн хэрэгслийн араас нь мөргөх гээд байсан болохоор би эсрэг урсгалд орж тус Альфард маркийн тээврийн хэрэгслийг тойрч гарах гэхэд эсрэг урсгалаас ирж байсан Тоёота Ист маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байгаа. Ослын дараа эмнэлэг, цагдаа нар ирж осолд орсон хүмүүст тусламж үзүүлсэн. Миний автомашинд сууж явсан нэг 60 орчим насны эмэгтэй хүний гар хугарсан, бусад хүмүүсийн биеийн байдал гайгүй байх шиг байсан. Харин эсрэг урсгалаас ирсэн Тоёота Ист маркийн машинд сууж явсан нэг залуу нас барж, эхнэр нь гэмтсэн. Миний урд Альфард маркийн тээврийн хэрэгсэл явж байсан ба тус машинд хүүхэд сууж явсныг би харсан бөгөөд Х.Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөх үед би Альфард машины араас мөргөхгүйн тулд тоормозоо гишгээд эсрэг урсгалд ороод гаръя гэж бодоход өөдөөс явж байсан Тоёота Ист маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байгаа. Би тухайн үед 60 км/цагийн хурдтай явж байсан. Замын нөхцөл байдал хэвийн, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би хохирлыг өөрийн чадлаар төлж барагдуулах болно...” /1 дүгээр хх-ийн 173-174 дүгээр хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 11 дүгээр хуудас/,

3.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 12-27 дугаар хуудас/,

3.3. Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 100-103 дугаар хуудас/,

3.4 Тэнцвэр Эстимэйт ХХК, Ашид Билгүүн ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан, хавсралтууд /1 дүгээр хх-ийн 151-160 дугаар хуудас/,

3.5. Хохирогч Д.Батхуяг, Н.Мөнхгэрэл нарын мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн хохирлын баримтууд / дүгээр хх-ийн 245-249 дүгээр хуудас/,

3.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Балжмаа, Б.Навчаа нараас мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн хохирлын баримтууд /2 дугаар хх-ийн 1-95 дугаар хуудас/,

3.7. Шүүгдэгч Б.Бямбажавын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 193, 205 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Б.Бямбажав нь 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт дэвсгэрт “Хьюндай Соната-6” маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас Д.Батхуягийн жолоодож явсан “Тоёота Ист” маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган Б.Баасандорж, Б.Лхагвадорж, Э.Гантөмөр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Т.Эрдэнэчимэг, П.Нямдоржийн нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Навчаа, Н.Мөнхгэрэл, жолооч Д.Батхуяг нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, зорчигч Л.Батзулын амь нас хохирсон болох нь

хохирогч Б.Навчаагийн ...бид нар Төв аймгийн Баянчандмань сумын нутагт явж байсан ба би тэр үед доошоо хараад утсаа оролдоод явж байтал гэнэт тас гээд явсан. Тэгээд би юу болов гээд нөхөр рүүгээ хартал толгойноос нь цус садарч асгарч байсан... /1 дүгээр хх-ийн 35-37 дугаар хуудас/,

хохирогч Д.Батхуягийн ...Төв аймгийн Баянчандмань сумын төв руу орж явахад эсрэг талд Соната маркийн тээврийн хэрэгслийн араас Альфард маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёр машины хажуугаар эгнээндээ явж байтад гэнэт эсрэг урсгалаас нүр ирмэхийн зуур Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд миний жолоодож явсан тээврийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн... /1 дүгээр хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

хохирогч Н.Мөнхгэрэлийн ...Төв аймгийн Баянчандмань сумын төв рүү орж явахад нөгөө урсгалд хоёр машин мөргөлдсөн бололтой зогсож байсан урд талд нь зогсож байсан жижиг тэрэг нь өөрийн урсгалдаа зогсож байсан хойд талд нь зогсож байсан Альфард машин зам хөндлөн зогсож байсан тэр машины араас саарал өнгийн жижиг машин гэнэт хурдан гараад ирсэн. Яах ийхийн зуургүй машины урд талаас мөргөөд манай машин баруун гар тал руу замаас гарч бүтэн шахуу эргээд зогссон... /1 дүгээр хх-ийн 43-45 дугаар хуудас/,

хохирогч Т.Эрдэнэчимэгийн ...Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Дархан-Уул аймаг ороод машины зогсоод дээрээс Улаанбаатар хот явна гэсэн Х.Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад Улаанбаатар хот руу явсан. Тухайн машинд надтай нийлээд 5 хүн сууж явсан ба би машины арын суудалд гол хэсэгт суугаад унтаад явж байтал нэг мэдэхэд миний сууж явсан тээврийн хэрэгсэл өөр машинтай мөргөлдсөн байсан... /1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Э.Гантөмөрийн ...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан зах дээрээс Улаанбаатар хот явсан ба Хьюндай Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суусан... ...Төв аймгийн Баянчандмань сумын нутагт явж байтал бидний урд явсан хоёр тээврийн хэрэгсэл ард ардаасаа мөргөлдсөн ба энэ үед манай машины жолооч эсрэг урсгалд ороод эсрэг урсгалаас ирж байсан Тоёота Ист маркийн машинтай мөргөлдсөн... /1 дүгээр хх-ийн 51-52 дугаар хуудас/,

насанд хүрээгүй хохирогч Б.Баасандоржийн ...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос аав Батзул, ээж Навчаа, дүү Лхагвадоржийн хамт Тоёота Ист маркийн машинд суугаад Сэлэнгэ аймаг руу явсан юм... ...би замдаа унтаж явсан ба нэг мэдэхэд зам тээврийн осол болсон байсан бөгөөд намайг сэрэх үед эмнэлэгт ирсэн байсан... /1 дүгээр хх-ийн 57-58 дугаар хуудас/,

хохирогч П.Нямдоржийн ...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу орох гээд саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хажууд суусан... ...Төв аймгийн Баянчандмань сумын Шунхлай клонкийн зүүн урд намайг унтаад явж байхад машин маань нэг машинтай мөргөлдөж би сэрсэн... /1 дүгээр хх-ийн 67 дугаар хуудас/,

гэрч Ч.Энхбаатарын ...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу орох гээд саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад Улаанбаатар хот руу явсан. Төв аймгийн Баянчандмань сумын нутагт явж байгаад машинтай мөргөлдсөн. Тухайн үед юу болсон талаар мэдэхгүй, машиндаа унтаж явсан... /1 дүгээр хх-ийн 72 дугаар хуудас/,

гэрч Т.Лхагва-Очирын ...Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгаас Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу өөрийн эзэмшлийн 27-41 ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн машиныг жолоодон эхнэр Анх-Учралын хамт явж байсан. Манай машин Төв аймгийн Баянчандмань сумын төв өнгөрөөд Улаанбаатар хот руу гараад явж байтал зүүн гар тал руу салсан шороон замаар миний урд явсан Соната-6 маркийн машин гарах гээд дохиогоо өгөөд зам дээр зогсож... ...би тэр машины ард нь замын баруун гар тал руу шахаад тойроод гарах үед миний машины араас мөргөсөн. Тэгээд би машинаасаа буугаад ирэхэд миний ард байсан машиныг хажууд Соната-6 маркийн машин урсгөл сөрж гарч ирээд миний эсрэг талаас явж байсан Тоёота Ист маркийн машинтай мөргөлдсөн... /1 дүгээр хх-ийн 76 дугаар хуудас/,

гэрч Ш.Эрдэнэчимэгийн ...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын амралтын газар би нөхөр Болдбаатар болон 0-10 насны 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот орохоор явж байсан бөгөөд манай нөхөр Болдбаатар охин Оюунсайханы 91-95 УНӨ улсын дугаартай машиныг жолоодоод явж байсан юм. Тэгээд Төв аймгийн Баянчандмань сумын төвөөр дайран өнгөрч яваад манай явж байсан машины урд талд 2 машин байсан бөгөөд нөгөө машин руу тулаад очихоор нь би нөхөртөө хөөе зогсоороо тормозоо гишгээрэй гэж хэлээд нөгөө машины араас түг гээд тулаад зогссон. Тэгтэл хойноос тас буугаад явсан. Би машинаас буугаад хартал манай машины эсрэг урсгалд машин мөргөлдөөд замын эсрэг талд бараан өнгийн суудлын жижиг машин замаас гараад баруун урагшаа хараад зогсож байсан. /1 дүгээр хх-ийн 82 дугаар хуудас/,

гэрч Б.Болдбаатарын ...Би Төв аймгийн Борнуур сумын “Ёл хад” амралтын газар руу Тоёота Альфард маркийн 95-91 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод өөрийн эхнэр Эрдэнэчимэг, болон 4 зээгийн хамт амраад 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буцаад амралтын газраас Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээ Баянчандмань сумын Шунхлай шатахуун түгээх станц өнгөрөөд явж байтал миний урд хоёр Соната маркийн тээврийн хэрэгсэл явж байсан бөгөөд урд нь явж байсан Соната маркийн тээврийн хэрэгсэл болон миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл ар, араасаа мөргөөд зогссон юм. Тэгэхэд миний араас явж байсан Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж гүйцэт түрүүлээд эсрэг урсгалд явж байсан Тоёота Ист маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн ба нөгөө эсрэг урсгалд ордог Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгслийн хажууд хойд хэсгээс мөргөж зогссон... /1 дүгээр хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

гэрч Х.Мөнх-Эрдэнийн ...Би тухайн үед хэсгийн дарга, цагдаагийн хошууч Батсайханы хамт хэргийн газарт оролцсон. Хэсгийн дарга, цагдаагийн хошууч Батсайхан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн Нөүтбүүк дээр бичиж үзлэгийг дуусгасны дараа өрөөнд оруулж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг гаргаж оролцогч нарт танилцуулан гарын үсэг зуруулсан. Батхуяг, Бямбажав нарын согтуурлын зэргийг шалгаагүй. Тэр хүмүүстэй уулзахад тэр хоёр хүнээс архи үнэртэхгүй, эрүүл гэдэг нь илт мэдэгдэхээр байсан. Тийм болохоор би зам тээврийн ослын схем зургийн холбогдогч жолооч нарын биеийн байцаалт хэсэгт 0% гэж тэмдэглэсэн байгаа... /1 дүгээр хх-ийн 86 дугаар хуудас/ мэдүүлгүүд,

шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 114 /1 дүгээр хх-ийн 87-97 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 404 /1 дүгээр хх-ийн 105 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 421 /1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 420 /1 дүгээр хх-ийн 109 дүгээр хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 431 /1 дүгээр хх-ийн 111-112 дугаар хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 432 /1 дүгээр хх-ийн 114-115 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8864 /1 дүгээр хх-ийн 117 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8861 /1 дүгээр хх-ийн 119 дүгээр хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8860 /1 дүгээр хх-ийн 121 дүгээр хуудас/,

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний 00000073 /1 дүгээр хх-ийн 122-123 дугаар хуудас/, Замын Цагдаагийн албаны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 345 /1 дүгээр хх-ийн 128-129 дүгээр хуудас/, Техникийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/03 /1 дүгээр хх-ийн 138-144 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 11 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 12-27 дугаар хуудас/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 100-103 дугаар хуудас/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК, Ашид Билгүүн ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан, хавсралтууд /1 дүгээр хх-ийн 151-160 дугаар хуудас/ болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лувсаа, Л.Балжмаа, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Навчаа, тэдний өмгөөлөгч Н.Баяр нар ...ослын улмаас хүн нас барсан, нас барсан шалтгаан нь хамгаалах бүс зүүгээгүйгээс болсон эсэхийг тогтоолгох тухай шинжээчийн дүгнэлт гаргуулах, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт дээр авагдсан тоормозны мөр нь дугуйны даралтын мөр болж хувирсан, хурдыг тогтоох боломжгүй бол зогсоох арга хэмжээ авах цаг хугацаа байгаагүйг яаж тогтоогоод байгааг тодруулах, хохирогч Батхуяг нь зам тээврийн осолд буруутай учраас хохирогч Батхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү... гэх мэдүүлэг, дүгнэлтийг,

 

шүүгдэгч Б.Бямбажавын өмгөөлөгч Б.Баярмагнай ...хэргийн газрын үзлэгийг хуульд заасны дагуу хийгээгүй, зөрчсөн, хэргийн бодит байдал тогтоогдоогүй, шинжээч нарын дүгнэлт ойлгомжгүй, эргэлзээтэй, хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг хэдий ч дээрх мэдүүлэг, дүгнэлтүүд нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, шинжээч нар гаргасан дүгнэлтийнхээ талаар тайлбарласан мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байгаа болно.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Баярсүрэн, Ж.Мягмаржав нар өмгөөлөгч Н.Баяр, Б.Баярмагнай нарын суудлын хамгаалах бүс бүслээгүй нь зам тээврийн осолд нөлөөлсөн эсэх, амь нас эрсдэхгүй байх, хүнд гэмтэл учрахгүй байх, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт дээр авагдсан тоормозны мөр нь дугуйны даралтын мөр болж хувирсан, хурдыг тогтоох боломжгүй бол зогсоох арга хэмжээ авах цаг хугацаа байгаагүйг яаж тогтоогоод байгааг тодруулах, “Тоёота Ист” маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батхуяг нь тухайн зам тээврийн осолд буруутай эсэх, зогсоох арга хэмжээ аваагүй эсэх талаар асуусан асуултад 5 техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/03 дугаартай дүгнэлтэд бичигдсэн хариултууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нарын санал нэгтэй гаргасан дүгнэлтийнхээ талаар тайлбарласан мэдүүлэг, асуулт, хариултыг үндэслэлтэй гэж үзэн шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

 

Түүнчлэн тухайн зам тээврийн осол гарах болсон нөхцөл нь шүүгдэгч Б.Бямбажавын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д заасан “...саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...”, 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг тус тус зөрчиж хийсэн буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд тухайн зам тээврийн осолд шүүгдэгч Б.Бямбажавын буруутай үйлдэл шууд шалтгаант холбоотой байна.

 

Түүнээс хохирогч Д.Батхуягийн зорчигчид хамгаалах бүс бүслүүлээгүй байдал нь зам тээврийн осол гаргах нөхцөл байдлыг бий болгоогүй, амь хохирогч, хохирогч нарт учирсан хохиролтой шалтгаант холбоогүй ба харин учирч болох аюулыг багасгах хөнгөрүүлэх магадлалтай юм.    

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн өмгөөлөгч Н.Баярын ...хохирогч Батхуягийн зорчигчид хамгаалах бүс бүслүүлээгүй, зогсоох арга хэмжээ аваагүй, аюул саадыг тойроод замаас гарах үйлдэл хийгээгүй зэргээс болж хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан тул түүний үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжид хамаарах боломжтой... гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэсний дагуу хохирогч Д.Батхуягийн өөрийн зорчих ёстой эгнээндээ зорчиж явсан үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болон өмгөөлөгч нь хуулийн зөв ойлгож, тайлбарлаж, хэрэглэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Бямбажавыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бямбажавд ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулж,

уг оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Б.Бямбажавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулж байгаа тул уг ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолно.

 

Шүүгдэгч Б.Бямбажав цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Т.Эрдэнэчимэг, Э.Гантөмөр, П.Нямдорж нарт төлөх төлбөргүйг, хохирогч Т.Эрдэнэчимэг, Э.Гантөмөр, П.Нямдорж нар нь шүүгдэгч Б.Бямбажавд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Бямбажавын жолоочийн 139475 дугаартай үнэмлэхийг эрх хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг,

мөн “HYUNDAI SONATA-6” маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01404692 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Б.Бямбажавт буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лувсаа, Л.Балжмаа нар оршуулгын зардал болон хохирогч Б.Навчаа, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын эмчилгээний зардал 53.000.000 төгрөг, хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаа тэжээгчээ алдсаны тэтгэмж 72.630.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг тус тус нэхэмжилдэг ба дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лувсаа, Л.Балжмаа, хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаа нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь нэмж тооцоход 156.430.000 төгрөг болж байна.

 

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лувсаа, Л.Балжмаа нарын гаргасан 53.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирогч Б.Навчаа, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын эмчилгээний зардалтай холбоотой хавтас хэрэгт баримтаар авагдсан 9.452.178 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгчөөр тэдний төрсөн эх хохирогч Б.Навчаа тогтоогдсон тул хохирогч Б.Навчаа нь насанд хүрээгүй хохирогч нарын болон өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лувсаа, Л.Балжмаа нарын 44.347.822 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шашин зан үйлтэй холбоотой 814.000 төгрөг, талийгаачийн ар гэрээс өгсөн гэх 3.000.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг, нийт 4.814.000 төгрөгийг,

 

хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаагийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийг тус тус энэ шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгосныг,

 

мөн хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаа тэжээгчээ алдсаны тэтгэмж 72.630.000 төгрөг нэхэмжилсэн ба хавтас хэрэгт энэ талаарх баримт дутуу, учир нь амь хохирогчийн хүүхдүүд болох Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарт сар бүр тэжээгчээ алдсаны тэтгэмж хэдэн төгрөгөөр тогтоосон нь тодорхойгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

 

мөн хохирогч Н.Мөнхгэрэл ажилгүй байсан хугацааны цалин 2.920.949 төгрөг, машины буюу эд хөрөнгөд учирсөн хохирол 4.058.000 төгрөг, авто машины үнэлгээ хийлгэсэн 190.000 төгрөг, эмчилгээний зардал 916.348 төгрөг, нийт 7.585.297 төгрөг нэхэмжилсэнээс шүүх ажилгүй байсан хугацааны цалин гэж үзэх боломжгүй, харин шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэнээр хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс нэхэмжилж байна гэж үзэж, үүнтэй холбоотой баримт хэрэгт дутуу, учир нь хөдөлмөрийн чадвар алдалт хэдэн хувиар тогтоогдсон, нийгмийн даатгалын сангаас хэдэн төгрөгийн тэтгэмж авсан талаарх баримт авагдаагүй байх тул энэ шийтгэх тогтоолоор хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

 

хохирогч Н.Мөнхгэрэл нь зам тээврийн ослын улмаас эвдэрсэн “Тоёота Ист” маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачуулсан ачилтын унааны зардлын баримтан дээр хохирогч нарын нэр нь байхгүй байгаа учир нотлох баримтаас хасуулж байна. Иймд шинээр гаргаж өгсөн ачилтын 150.000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар тооцохгүй баримтаа буцааж авсан болохыг

 

харин шүүгдэгч Б.Бямбажаваас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лувсаа, Л.Балжмаа нарт оршуулгын зардал 39.533.822 төгрөг, хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаад эмчилгээний зардал 9.452.178 төгрөг, хохирогч Д.Батхуягт эмчилгээний зардал 216.644 төгрөг, хохирогч Н.Мөнхгэрэлд эмчилгээний зардал, эд хөрөнгөд учирсан хохирол 4.974.348 төгрөг тус тус олгохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг      хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4., 36.6., 36.7., 36.8.,

36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шир Заан овгийн Баяндалайн Бямбажавыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Шир Заан овгийн Баяндалайн Бямбажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Шир Заан овгийн Баяндалайн Бямбажавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шир Заан овгийн Баяндалайн Бямбажав нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Т.Эрдэнэчимэг, Э.Гантөмөр, П.Нямдорж нарт төлөх төлбөргүй, хохирогч Т.Эрдэнэчимэг, Э.Гантөмөр, П.Нямдорж нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Шир Заан овгийн Баяндалайн Бямбажавын жолоочийн 139478 дугаартай үнэмлэхийг эрх хасагдсан тул зохих байгууллагад шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг,

мөн “HYUNDAI SONATA-6” маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01404692 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Шир Заан овгийн Баяндалайн Бямбажавт буцаан олгохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шир Заан овгийн Баяндалайн Бямбажаваас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч УТ41031775 дугаарын регистртэй, Буурлууд овгийн Хүүхээгийн Лувсаа, ОТ72021760 дугаарын регистртэй, Борлууд овгийн Лувсаагийн Балжмаа нарт 39.533.822 /гучин сая таван зуун гучин гурван мянга найман зуун хорин хоёр/ төгрөгийг,

хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч ОО81112762 дугаарын регистртэй, Харагчууд овгийн Батжаргалын Навчаад 9.452.178 /есөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга нэг зуун далан найм/ төгрөгийг,

хохирогч МН75112561 дугаарын регистртэй, Боржигон овгийн Нямсүрэнгийн Мөнхгэрэлд 4.974.348 /дөрвөн сая есөн зуун далан дөрвөн мянга гурван зуун дөчин найм/ төгрөгийг,

хохирогч УЖ71102413 дугаарын регистртэй, Гонжав овгийн Дамбийнямын Батхуягт 216.644 /хоёр зуун арван зургаан мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лувсаа, Л.Балжмаа нарын нэхэмжлэлийн шаардлагаас шашин зан үйлтэй холбоотой 814.000 /найман зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг, талийгаачийн гэрээс өгсөн гэх 3.000.000 /гурван сая/ төгрөгийг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 /нэг сая/ төгрөгийг, нийт 4.814.000 /дөрвөн сая найман зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг,

хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаагийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 30.000.000 /гучин сая/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

мөн хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаа нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилдэг ба энэ талаарх баримтаа,

мөн хохирогч Н.Мөнхгэрэл нь хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс нэхэмжилдэг ба энэ талаарх баримтаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Шир Заан овгийн Баяндалайн Бямбажавт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэл шүүгдэгч Шир Заан овгийн Баяндалайн Бямбажавд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН