Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01847

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01847

 

 

 

 

 

 

 

2022 10 03 210/МА2022/01847

 

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/02641 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х.Б-

Хариуцагч: Э- ХХК, Д.Б- нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 49,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Э- эмнэлэгт эрүүл мэндийн даатгал болон статистикийн эмчээр ажилласан. Энэ хугацаанд байгууллагын удирдлага Д.М-, Д.Б- нар нь удаа дараа дуудаж эмнэлэгт мөнгөний хэрэгцээ гараад байна, мөнгө байвал 1 сарын хугацаатайгаар зээлээч гэхээр нь байрны урьдчилгаа төлбөр болох 60,000,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тэдний хэлсэн данс руу шилжүүлсэн. Байр ашиглалтад орж байрны урьдчилгаа төлбөр төлөх болоход мөнгө байхгүй, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Д.Б- байрны захиалга өгсөн Олон хээ ХХК-тай уулзаж урьдчилгаа төлбөрийг төлөхөө илэрхийлж 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2019/ОХ-05 тоот нэмэлт гэрээг байгуулсан. Цувуулан 11,000,000 төгрөг авсан, үлдэх мөнгөө өнөөдрийг хүртэл авч чадахгүй байна. Иймд Э- ХХК-аас 49,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Э- ХХК нь 60,000,000 төгрөгийг аваагүй, эмнэлгийн үйл ажиллагаанд зарцуулаагүй. Хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Хувь хүнд зээлсэн мөнгийг эмнэлэг хариуцах учиргүй. Хамт олон жил ажилласан юм чинь Д.М- захирлын авсан мөнгийг компани төлнө гээд гэрээ байгуулахаар ярьсан ч нэхэмжлэгч нь кассаар ажиллаж байхдаа байгууллагаас мөнгө завшсан байсан. 11,000,000 төгрөгийг компани өгөөгүй, өөрөө кассад байсан мөнгөнөөс авчихсан байх тул зээлийн мөнгийг компани төлөхгүй байхаар шийдэж компанийн тамга тэмдгийг дараагүй, тэр хэлцэл хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дэх заалтыг баримтлан хариуцагч Э- ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 49,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

7-д ... Зохигчийн тайлбар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаар нэхэмжлэгч нь Э- XХК-ийн захирал ажилтай байсан Д.М- гэх хүнд мөнгө зээлдүүлсэн болох нь тогтоогдож байна.

10-д ... Д. М-ын зээлийн төлбөр төлөх үүргийг гуравдагч этгээд Э- ХХК нь гүйцэтгэхээр болж, улмаар уг үүргээ Х.Б-ын өмнө биш Олон хээ ХХК-ийн өмнө төлж бaparдyyлaxaap хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх ... хариуцагч нь Олон хээ ХХК, Э- ХХК, X.Б нарын бaйryyлcaн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдpийн 2019/YX-05 тоот гэрээний нэмэлтээр хүлээсэн 60,000,000 төгрөгийг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, Олон хээ XXK-аас өгсөн мэдэгдэл зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Гэрээний гол зopилro бoл 2019 oны 07 дугаар capын 05-ны өдрийн 2019\ОX-05 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ОX-05 тоот гэрээний нэмэлт гэрээгээр Э- ХХК нь Х.Б-ын 111111 тоотод байpлах 75 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөр болох 60,000,000 төгрөгийг төлөх байсан. Гэвч гэрээний дaгyy төлбөрийг хариуцагч Э- XХК төлөөгүй болох нь Олон хээ ХХК-аас өгсөн мэдэгдэл болон 210500689 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээс гэрч Д.Б-, У.Т-д, Д.М- нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдоно.

Харин нэхэмжлэгч Х.Б- нь өөрийн захиалсан орон сууцаа алдахгүйн тулд Олон хээ ХХК-д орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан. Ийм учраас нэхэмжлэгч X.Б нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдpийн 2019\YX-05 тоот гэрээний нэмэлтээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Э- ХXK-ийн захирал Д.Б-, Д.М- нарт залилyулсан тaлaaр цarдaaгийн бaйryyллaraд өprөдөл гаргасан боловч эpүүrийн гэмт хэргийн шинжгүй гэрээтэй холбоотой иргэд хоорондын маргаан гэх үндэслэлээр хэргийг хаасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч Э- ХХК, Д.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э- ХХК-аас эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 27/

 

3.а. Х.Б- нь ...Э- ХХК-ийн захирал Д.Б-, зөвлөх эмч Д.М- нарын хүсэлтээр эмнэлгийн хэрэгцээнд яаралтай мөнгөний шаардлага гарсан гэсэн тул 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 60,000,000 төгрөгийг Д.М-, Д.Б- нарын нэрлэн заасан У.Т-ын дансанд шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

3.б. С.Б- болон Х.Б- нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ОХ-05 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 2.3-д 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Х.Б-ын ажлын газраас /Э- ХХК/ 60,000,000 төгрөгийг шилжүүлэх гэж заасан тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор Олон хээ ХХК, Э- ХХК, Х.Б-ын хооронд 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2019/ОХ-05 тоот гэрээний нэмэлт гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Х.Б-ын захиалсан орон сууцны урьдчилгаа төлбөр 60,000,000 төгрөгийг Э- ХХК-ийн эмнэлгийн орлогоос 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс сар бүр 5,000,000 төгрөгөөс доошгүй дүнгээр төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх. 9-12/

 

Маргааны зүйл нь дээрх гэрээний урьдчилгаа төлбөрт төлөх үүрэг хүлээсэн 60,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргийг шаардаагүй, харин дээрх гэрээний харилцаа үүсэхээс өмнөх гэрээний үүрэг шаардсан болохыг анхан шатны шүүх анхаарах нь зүйтэй.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Э- ХХК болон Э- ХХК-ийн захирал Д.Б-ыг хамтад нь хариуцагчаар тодорхойлсон байтал анхан шатны шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2022/03359 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ Э- ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцэхгүй байна. /хх15/

 

Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэнийг хариуцагчаар татан оролцуулах эсэх асуудал нь нэхэмжлэгчид олгосон субьектив эрх тул шүүх хөндлөнгөөс хариуцагчийг тодорхойлох эрхгүй.

 

5. Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/02641 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 402,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

С.ЭНХБАЯР