Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01768

 

 

2022          09           19                                         210/МА2022/01768

 

.....-рын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/02737 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....-рын нэхэмжлэлтэй, хариуцагч .....-д холбогдох Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс (16010), Нарны гудамж ....-байр, ....- тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.....-р нь .....-тай 2017 оны 09 дүгээр сард танилцаж 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин .....- төрсөн. Тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй. Бид мөнгө цуглуулж эхэндээ хүүтэй зээлдүүлэн, хүүд нь орон сууцад үнэгүй суудаг байсан. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Засгийн газар, Улаанбаатар хотын захирагчийн албанаас олгосон батламжийн дагуу төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах Засгийн газрын хөтөлбөрт хамрагдах батламжийг авсан. Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоол, 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам, “Ковид-19” цар тахлын эрсдэлтэй нөхцөлд биечлэн үүрэг гүйцэтгэн ажилласан төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцаар хангах тусгай журмын дагуу .....-р нь Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Хаппинес таун” хотхоны ....-дүгээр байрны 1 давхарт ....- тоот хаягт байршилтай 56.6 м.кв хоёр өрөө орон сууцыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц түрээслээд өмчлөх К/508 тоот гэрээг байгуулан тус хөтөлбөрт хамрагдаж нийт 121,690,000 төгрөг төлөхөөс 21,690,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр гэрээ байгуулсан. .....- 2020 оны 10 дугаар сарын эхээр цоожны голыг сольж .....-р нь гэртээ орох боломжгүй болж тэрээр бусдын гэрт амьдрах болсон. Мөн .....-р охинтойгоо уулзаж чадахгүй, уулзахаар очиход .....- хэл амаар доромжилдог. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 0....- дүгээр сард хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/0118....- дугаар шийдвэрээр .....-рыг охин .....-гийн төрсөн эцгээр тогтоож хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн. .....- тэтгэлэг авахгүй гэсэн тул 2021 оны 09 дүгээр сарын 1....--ний өдрөөс эхлэн “Хас банк” ХХК-д ам.долларын хугацаатай хадгаламжийг нээн охин .....-д хуримтлал үүсгэсэн. Орон сууцны урьдчилгаа төлбөр 17 сая орчим төгрөгийг эх, эцэг болон төрлийн хүмүүсээс зээлэн бүрдүүлсэн. Түрээслээд өмчлөх хэлбэр бүхий байр нь Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчийн хөдөлмөрийг үнэлсэн шагнал хэмээн үзэж байна. .....-р нь “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-тай байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц түрээслээд өмчлөх 508 тоот гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлээ ханган биелүүлж байгаа бөгөөд хувийн авьяас чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого нь хуваарьт хөрөнгө тул Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс (16010), Нарны гудамж ....-байр, ....- тоот хаягт байршилтай орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзлал, тайлбарын агуулга:

 .....-ртай 2017 оны 09 дүгээр сард танилцаж, 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин .....- төрсөн. Мөн өөрийн дагавар 2 охины хамт ам бүл тавуулаа амьдардаг. Хамт амьдрах хугацаанд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгаас Улсын Их хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоол, 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам, “Ковид-19” цар тахлын эрсдэлтэй нөхцөлд биечлэн үүрэг гүйцэтгэн ажилласан төрийн албан хаагчдын гэр бүлийг түрээслээд өмчлөх, орон сууцаар хангах тусгай журмын дагуу манай гэр бүлийг 3 хүүхэдтэй гэж Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс (16010), Нарны гудамж ....-байр, ....- тоот хаягт байршилтай орон сууцад орох батламжийг .....-рт өгсөн. .....- нь аарцаг нурууны эмчилгээний бариа засалч мэргэжилтэй, Лаймонд озон хүчилтөрөгчийн эмнэлэгт нөхөн сэргээх бага эмчийн ажилтай байсан төдийгүй сайн дурын байгууллагатай хамтран ажилладаг тул тодорхой хэмжээний ашгийг сар бүр авдаг. .....-р нь .....-тай суухдаа эрхэлсэн ажилгүй байсан. Түүнийг ирээдүйд эцэг хүн үр хүүхдэдээ ажил төрөлтэй, үүрэг хариуцлагатай байх ёстой гэж ярилцан цагдаагийн байгууллагад эргүүлэн ажилд нь оруулсан. .....-р нь сард 900,000-1,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд .....-ын цалин, орлогоор амьдардаг байсан. Орон сууцны зээлд хамрагдахын тулд 2 охины 10,000,000 төгрөгийн хадгаламжийг цуцалсан, үлдсэн мөнгийг тухайн үед цалингийн зээлээр автомашин худалдаж авсныг буцаан зарж зөрүүг нь өгсөн.

.....-р нь охин .....-тэй уулзахаар ирж байгаагүй, гудамжинд тааралдсан ч танихгүй мэт өнгөрдөг атлаа охинтой уулзуулдаггүй, гэр бүлээс гадуурх харилцаагүй гэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Бид хамтын амьдралтай болсноос хойш .....-рт биш түүний гэр бүлийн байдлыг харгалзан орон сууцны батламж олгосон. Орон сууцанд .....- 3-1....- насны 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. .....-р тус орон сууцыг охин .....-гийнх гэж ярьдаг байсан. Хэрэв .....-р ипотекийн зээлээ төлж чадахгүй бол .....- төлөх боломжтой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч .....-д холбогдох Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс (16010), Нарны гудамж ....-байр, ....- тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч .....-рын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заасны дагуу нэхэмжлэгч .....-р нь хариуцагч .....-д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх шаардлагаас татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч .....-раас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1....-0,....-00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

....-. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. .....-р нь Засгийн газар болон Улаанбаатар хотын захирагчийн албанаас олгосон батламжийн дагуу төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөрт хамрагдаж Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоол, 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”, “Ковид-19” цар тахлын эрсдэлтэй нөхцөлд биечлэн үүрэг гүйцэтгэн ажилласан төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцаар хангах тусгай журам”-ын дагуу .....-рт Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрлах, “Хаппинес таун” хотхоны ....-дүгээр байрны 1 дүгээр давхарт ....- тоот хаягт байршилтай 56,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Орон сууц түрээслээд өмчлөх” 508 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.2.1-т “Ковид-19” цар тахлын эрсдэлтэй нөхцөлд албан үүрэг гүйцэтгэсэн буюу гүйцэтгэж байгаа жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч гэсэн томъёоллын дагуу гэрээ байгуулах эрх замын цагдаагийн албан хаагч .....-рт үүссэн. Тус гэрээнд заасны дагуу орон сууцны нийт 121,690,000 төгрөгөөс урьдчилгаа 21,690,000 төгрөгийг төлж, хуваарийн дагуу төлөлт хийснээр нийт 2....- сая орчим төгрөг төлсөн. .....- нь 2020 оны 10 дугаар сард орон сууцны хаалганы цоожны голыг сольж .....-рыг тухайн орон сууцанд амьдрах боломжгүй болгосон. Шүүх .....- нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 7,912,000 төгрөгийг “ХААН банк” ХХК дахь 5025835061 тоот дансанд “байрны зөрүү” гэсэн утгаар шилжүүлсэн тул маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. .....-р нь тухайн орон сууцыг эзэмших, ашиглах  эрхээ хэрэгжүүлэхийг .....- хязгаарлаж байна. .....-р “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхэд ур чадвараа дайчлан ажилласныг үнэлсэн тул эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 

.....-, .....-р нар хамтын амьдралтай байсан ба цагдаагийн албан хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцаар хангах тусгай журмын дагуу .....-рын гэр бүлийг судлаад 3 хүүхэдтэй, түрээсийн байранд амьдардаг нөхцөлийг харгалзан орон сууц олгосон. .....- нь 7,912,000 төгрөгийг шилжүүлсэн талаар баримт хэрэгт авагдсан. Мөн 3 хүүхдийнхээ хадгаламжийг цуцалж орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн баримт хэрэгт авагдсан. Зохигчид хамт амьдарч байх хугацаандаа орон сууцтай болж .....-ын хувьд хууль ёсоор эзэмшиж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ....-0 дүгээр зүйлийн ....-0.1, ....-0.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч .....-р нь хариуцагч .....-д холбогдуулан Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс (16010), Нарны гудамж ....-байр, ....- тоот хаягт байршилтай орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “... маргааны зүйл болсон орон сууц нь хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө тул хууль бусаар эзэмшээгүй...” гэж маргасан байна.

 

1.б. .....-р, .....- нар нь 2017 онд танилцаж, хамтран амьдарч байсан, улмаар тэдний дундаас 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин .....- төрсөн ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/0118....- дугаар шийдвэрээр .....-гийн төрсөн эцэг нь .....-р мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэжээ. (хх-ийн 7)

 

1.в. Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас .....-рт “Ковид-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах батламж олгосон ба “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Орон сууц түрээслээд өмчлөх гэрээ”-г байгуулсан байна. (хх-ийн 1....--18)

 

Талууд дээрх орон сууцанд хамт амьдарч байсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон ба хариуцагч .....- нь “ХААН банк” ХХК дахь 5025835061 тоот данснаас 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Баярмагнай Түвшинбаяр 88075566 байрны зөрүү” гэх утгаар 7,912,000 төгрөгийг шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан “ХААН банк” ХХК-ийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрх талуудын хэн нэгний өмчлөлд шилжээгүй боловч дээрх “Орон сууц түрээслээд өмчлөх гэрээ”-нд заасан урьдчилгаа төлбөрт хариуцагч хөрөнгө оруулснаар тухайн орон сууцыг  гэрээний дагуу эзэмших эрхийг хамтын хөрөнгөөр олж авсан, талууд дундаасаа хүүхэдтэй болж гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран уг орон сууцанд амьдарч байсан зэрэг үйл баримтаас үзэхэд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

1.г. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч байна” гэж тус тус зааснаар дүгнэвэл, хариуцагч .....-ыг маргааны зүйл болсон орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч гэрээ байгуулах эрх олж авснаар түүнийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.....- дэх хэсэгт заасан хууль ёсны эзэмшигчийн хувьд шаардах эрхтэй  гэж үзэх үндэслэлтэй боловч мөн хуулийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл дээрх байдлаар үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно. үХхр

 

            Зохигчид  хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй дундын хөрөнгийн талаар хэн аль нь шаардлага гараагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэррлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт тус тус нийцсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/02737 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.....- дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1....- хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

....-. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.....-, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 1....- хоног өнгөрснөөс хойш 1....- хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

                                                    ШҮҮГЧИД                                   С.ЭНХБАЯР

 

                                                                                                        Н.БАТЗОРИГ