Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 66

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Д

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: “М” ХХК

Гуравдагч этгээд “К ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “М ХХК-нийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014411 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109450 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн ,,,,байрны зоорийн давхрын 113 тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Э.Д-ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, авто зогсоолыг иргэн Э.Д-ын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, гуравдагч этгээд “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, “К ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, С.Я шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.Д нь 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “М ” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Б ” хотхоны 44В байрны зоорийн давхрын 113 тоот автозогсоолыг захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Ингээд “М ” ХХК-иас автозогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул иргэн Э.Д нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ийнхүү тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03353 дугаар захирамжаар иргэн Э.Д ыг Хан-Уул дүүргийн “Б ” хотхоны 44В байрны зоорийн давхрын 113 тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон билээ. Дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн Э.Д нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр автозогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч болох өөрийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ олгохыг хүсч, хүсэлтэнд хууль ёсны өмчлөгч болохыг нотлох бүхий л баримт бичгүүдийг хавсарган өгсөн байх боловч Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс нь “М ” ХХК нь өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж аваад, “К ” ХХК-ийн барьцаанд тавьсан тул мэдүүлгийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгсөн.

Э.Д ын зүгээс уг хариуг эс зөвшөөрч, дээд шатны байгууллагад гомдол гаргасан боловч мөн л “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус үндэслэн “К ” ХХК-иас зөвшөөрөл авч, мэдүүлгээ дахин гаргана уу" гэх үндэслэлгүй хариу өгч, автозогсоол нь иргэн Э.Д ын өмч хөрөнгөөр бий болсон, хууль ёсны өмчлөгч нь иргэн Э.Д болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байхад иргэн Э.Д ын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Б ” хотхоны 44В байрны зоорийн давхрын 113 тоот автозогсоолыг иргэн Э.Д нь захиалан бариулж, төлбөрийг төлсөн байтал “М ” ХХК нь Э.Д ын өмч хөрөнгийг өөрийн нэр дээр хууль бусаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээд зогсохгүй хууль ёсны өмчлөгч болох Э.Д т огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр “К ” ХХК- тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан, Э.Д т огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь иргэн Э.Д ын эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл юм.

Гэтэл Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг зөрчиж, “М ” ХХК нь автозогсоолыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн нь мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх” шаардлагыг ноцтой зөрчсөн байхаас гадна өөрсдийн хууль бус үйлдлийг зөвтгөж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна.Түүнчлэн Э.Д ын хувьд “К ” ХХК-ийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага байхгүй, өөрийн өмч хөрөнгийг барьцаалах талаар хүсэл зориг илэрхийлээгүй бөгөөд “К ” ХХК нь автозогсоолын хууль ёсны өмчлөгч Э.Д ын зөвшөөрөлгүйгээр, түүний өмч хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгийг Э.Д т огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.3, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, “Иргэний хууль”-ийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл байх тул иргэн Э.Д ын зүгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

Тиймээс автозогсоолын өмчлөгчөөр иргэн Э.Д ыг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр “К ” ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”- ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан "... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд" гэдэгт “К ” ХХК нь хамаарахгүй гэж үзэж байна.

Иймд “М ” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014411 дугаарт бүртгэсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109450 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue sky” хотхоны 44В байрны зоорийн давхрын 113 тоот автозогсоолын өмчлөгчөөр иргэн Э.Д ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, автозогсоолыг иргэн Э.Д ын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньханган, шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч нь нэхэмжлэгчийн автозогсоопын өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан үндэслэлээ “Автозогсоолын өмчлөгчөөр “М ” ХХК буртгэгдсэн гээд 2010 оны 07/141 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй учраас "К ” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч Э.Д нь 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “М ” ХХК-тай 165 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б " хотхоны 44 В байрны зоорийн давхрын 113 тоот автозогсоолыг захиалж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. “Мфикс Калитал” ХХК нь дээрх автозогсоолыг иргэн Э.Д ын мөнгөн хөрөнгөөр барьсан бөгөөд автозогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж, хүлээлгэн өгөх үүргээ эс биелүүлсэн тул иргэн Э.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар “М ” ХХК нь тус автозогсоолын хууль ёсны өмчлөгч нь иргэн Э.Д гэдгийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03353 дугаар шийдвэрээр дээрх автозогсоолын хууль ёсны өмчлөгч нь иргэн Э.Д болохыг тогтоосон болно. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэр дээр бүртгэгдсэн автозогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр шүүхийн шийдвэр, “М ” ХХК-ийн албан бичиг зэргийг хавсарган Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан байх боловч автозогсоолын хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Учир нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлзэн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэж заасны дагуу өмчлөгчийг еөрчлөн бүртгэх хууль зүйн үндэслэлтэй болно. 

Хариуцагч нь хариу тайлбартаа “Э.Д нь үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын буртгэлд өөрийн нэр дээр буртгүулэхээр мэдүүлснийг “Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын буртгэлийн тухай"-ийн 19 дугээр зүйлийн 19.2-т заасныг баримтлан бүртгэхээс татгалзсан" гэж тайлбарлаж буйг хулээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд “М " ХХК нь барилгын гүйцэтгэгч этгээд атлаа 2010 онд өөрсдийн барьж гүйцэтгэсэн 4 блок барилгын 96 орон сууц, 205 автозогсоолын өмчлөх эрхийг тус компанийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон байдаг. Зүй нь “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д “Улсын бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах эрхтэй” гэж заасны дагуу “М ” ХХК-иас гаргасан мэдүүлгийн үнэн зөвийг нягтлан шалгах бүрэн эрхтэйгээс гадна “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1 -д “Мэдүүлэгт тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргана”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 -д “Мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гэж заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах бүрэн боломжтой байсан. 

Мөн “М ” ХХК-ийн нэр дээр нэхэмжлэгчийн автозогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014411 дугаарт бүртгэж, 000109450 дугаартай гэрчилгээг олгох үед улсын бүртгэлийн байгууллага нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хөтлөхдөө Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 50 тоот тушаалаар баталсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам”-ыг мөрдөж байсан бөгөөд хариуцагч “М ” ХХК-ийн нэр дээр автозогсоолуудын өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгосон үйлдэл нь уг журмын дараах заалтуудыг ноцтой зөрчжээ. Үүнд: Журмын 1.2-д “Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаархи нотлох баримтуудхоорондоо бие биенээ үгүйсгэсэн буюу эргэлзээ төрүүлэхүйц ямар нэгэн зөрчилгүй, хууль тогтоомж эрх зүйн актуудтай зөрчилдөөгүй байх зарчмыг баримтална.” Журмын 1.3-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр бүрдүүлж буй эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх нь аль болох хөдлөшгүй нотлох баримтаар нотлогдсон байвал зохино.” Журмын 2.1.в-д “Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэл явуулахад хүлээн авсан баримт бичгүүдийг судалж, хууль эрх зүйн дүн шинжилгээ, дүгнэлт хийж бусад хууль тогтоомж, эрх зүйн актууд, нотлох баримтуудын хооронд зөрчил байгаа эсэхийг нягтлан хянаж шалгана.” Гэтэл хариуцагч нь автозогсоолын өмчлөгчөөр бүртгэгдсэн “М ” ХХК нь бүртгүүлэх эрхгүй этгээд гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйл баримт, иргэн Э.Д ыг автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл харгалзан, өөрсдийн хууль бус үйлдлийг зөвтгөж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд хариуцагчийн гаргасан дээрх үйлдэл нь “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь үнэн зөв, бодитой байх", 3.1.5-д нотлох баримтад үндэслэсэн байх”, мөн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлд заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх” зарчим, шаардлагыг ноцтой зөрчсөн болохыг тодорхой харуулж байна.

 Түүнчлэн “К ” ХХК болон “М " ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ" байгуулагдаж, барьцааны эрх улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б ” хотхоны 44В байрны зоорийн давхрын 113 тоот автозогсоолыг иргэн Э.Д нь 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууц захилагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсны үндсэн дээр худалдан авсан буюу автозогсоолын өмчлөх эрх “К ” ХХК-ийн барьцааны эрхээс цаг хугацааны хувьд өмнө үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Иймээс “М ” ХХК нь автозогсоолын өмчлөх эрхийг хууль бусаар өөрийн дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгчид нь огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр “К ” ХХК-тай “Зээлийн барьцааны гэрээ"-г байгуулан, нэхэмжлэгчид огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл юм. 

Учир нь “К ” ХХК нь 2010 онд “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулах үедээ иргэд нь орон сууцандаа нүүн орж, өөрсдийн орон сууц, автозогсоолуудыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн байхад барьцааны зүйлийг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр бусдын өмч хөрөнгийг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр барьцаалсан нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна.” гэж заасныг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд “М ” ХХК болон “К " ХХК-иуд нь “Иргэний хууль”-ийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болно. Тиймээс “М ” ХХК болон “К ” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ”-ний оролцогч бус, банкны өмнө үүрэг хариуцлага хүлээгээгүй иргэн Э.Д ын өмч хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр түүнд огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул банкны хувьд “М ” ХХК-д олгосон зэзлийн эрсдэл хариуцлагыг өөрсдөө хүлээх буюу тухайн компаниас шаардах хууль зүйн үндэслэлтэй юм. 

Иймд дээрх үндэслэлээр иргэн Э.Д ын нэр дээр автозогсоолыг бүртгэхээс татгалзсан Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд гаргасан тайлбартаа: “...Иргэн Э.Д ын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт иргэн Э.Д ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. 

Иргэн Э.Д ын нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор/17021/, Зайсангийн тойруу 44 в байрны 113 тоот зогсоолыг М ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014411 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд К тай байгуулсан барьцаат зээлийн бүртгэлтэй, эрх бүхий байгууллагаас өмчлөх эрхийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Э.Д ыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2016 оны 102/ШШ/2016/03353 дугаар захирамжаар дээрх автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэж заасан байдаг тул өмчлөх эрхийн гэрчилгээг олгох боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13,9 -д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зав гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө ” гэж заасны дагуу Мфикс ХХК –г, хэргийг хянан шийдвэрлэх тохиолдолд эрх ашиг нь хөндөгдөж болох К ыг гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү.” гэв. 

Гуравдагч этгээд “М ” ХХК-ийн захирал Б.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Иргэн Э.Д нь 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай компанитай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Blue sky” хотхоны 44В байрны 5 тоот орон сууцыг тус байрны зоорийн давхрын 113 тоот авто зогсоолын хамт захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03353 дугаар шүүгчийн захирамжаар Э.Д ийг Ха0,,,,от авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно. “М ” ХХК, “К ” ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т7/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг “М ” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж буй “Blue sky” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм. Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд “М ” ХХК нь 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Батхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хатан туул” хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм.

Мөн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр “Ф ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М ” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 44В тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 44Г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг “К ” ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд иргэдэд “Blue sky” хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар “К ” ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт “Зээлийн барьцааг чөлөөлөх тухай” албан бичгийг хүргүүлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 44В, 44Г тоотод байрлах, тус бүр 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас өөрсдийн санаачлагаар чөлөөлсөн.

Манай компани “К ” ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, автозогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлж барагдуулсан боловч, “К ” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50%-иар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан. Ингээд 2010 оны 05 дугаар бид “К ” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдпөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор “К ” ХХК нь орон сууц болон автозогсоолуудын гэрчилгээг өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-нй  өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр иргэн Э.Д ийн “Blue sky” хотхоны 44В байрны зоорийн давхарт байрлах 113 тоот автозогсоолыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд “М ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Э.Д ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Blue sky " хотхоны 44В байрны зоорийн давхрын 113 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно” гэв.

Гуравдагч этгээд “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Д нь 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай компанитай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Вluе Sку” хотхоны 44В байрны 5 тоот орон сууцыг тус байрны зоорийн давхрын 113 тоот авто зогсоолын хамт захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03353 дугаар шүүгчийн захирамжаар Э.Д ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Вluе Sку” хотхоны 44В байрны зоорийн давхрын 113 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно. “М ” ХХК, “К ” ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг “М ” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж буй “Вluе Sку” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм. Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ"-нд “М ” ХХК нь 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. Манай компани “К ” ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, авто зогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банканд төлж барагдуулсан боловч, “К " ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50 хувиар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан. Ингээд 2010 оны 05 дугаар бид “К ” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор “К ” ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр иргэн Э.Д ийн “Вlие Sку” хотхоны 44В байрны зоорийн давхарт байрлах 113 тоот авто зогсоолыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Гуравдагч этгээд “К ”-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь “М ” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот "Зээлийн гэрээ”-г байгуулж. 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянган) ам.долларыг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн "М ” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот "Зээлийн барьцааны гэрээ” байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар. дэд бүтцийн хамт, 205 томашины гараж, 3 өрөө орон сууц, гаражийн хамт, Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон "М " ХХК-ийн бараа материалын үлдэгдэл. Мөн тус банк нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/252 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-г "Ф ” ХХК-тай байгуулж, "Ф ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд: “М ” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008714 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016261 тоот гэрчилгээний дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн 44Г тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, “М ” ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар

 Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М ” ХХК-ийн өмчлөлд 44А, 44Б, 44В, 44Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр 44 А, Б, В, Г дүгээр байрны 1-205 тоот авто зогсоолыг нэг бүрчлэн, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ"-ээр 44 АБВГ дүгээр байрны 1-205 тоот орон сууцнуудыг нэг бүрчлэн барьцаалсан.Тус банкны “М ” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм. Гэтэл “М ” ХХК нь иргэн Э.Д той 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Blue sky” хотхоны 44В дүгээр байрны 113 тоот автозогсоолыг худалдсан байна. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6-д “Өмчпөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Э.Д нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/03353 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02 ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.Д ын өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М ” ХХК-ийн өмчлөх эрхийг Э.Д д шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу К наас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна. Иймд нэхэмжлэгч Э.Д ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “К ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн болон зээлийн барьцаатай холбоотой асуудлыг “М ” ХХК тайлбарлаж байна. Уг асуудал бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал тул хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. “М ” ХХК-ний 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 90 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээг хүчингүй болгохоор ярьж байгаа тул үүнд холбогдуулан тайлбар өгье. 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн гэрчилгээ гарахаас өмнө нь гэрчилгээ гараагүй гэж тайлбарлаж байна. “М ” ХХК 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ гаргуулсан байдаг. Үүнийг нэхэмжлэгч ойлгож байх шиг байна. Анх удаа 2010 онд мэдэгдэлгүйгээр гэрчилгээ авсан мэтээр тайлбарлаж байна. Энэ нь буруу ойлголт юм. Нотлох баримтаар 55 хувийн гүйцэтгэлтэй 1692 м.кв талбайтай барилгын 50 хувь нь баригдсан байсан. Тэгэхээр энэ гэрчилгээ анх удаа гарч байгаа асуудал биш “М ” ХХК өмчилж байсан. Нэхэмжлэгч тал 55 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээний асуудлыг огт дурдаагүй байгаа. 44в байрны 113 тоот бол үүнд бас хамрагдаж байгааг ойлгох хэрэгтэй байх.

2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэж бодож байтал нэхэмжлэгч 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэж хэлж байна. Үүнд ямар нэгэн ач холбогдол байхгүй, гэрчилгээ гарсан юм. 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн барьцааны гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч ямар эрх эдэлж, хөндөгдөж байсныг шүүх бодолцох хэрэгтэй байх. 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч тал гэрээ байгуулсан гэж байгаа. Хуулиар өмчлөх эрх хөндөгдөх асуудал яригдаж байгаа. Хуулиар өмчлөх эрх нь хөндөгдсөн бол өөр асуудал яригдах байх. Баримтын хүрээнд өмчлөх эрх хөндөгдсөн эсэх нь тодорхой бус байгаа. Өмчлөх эрхийн хувьд хуулийн зохицуулалттай нийцэхгүй, төлбөр төлөөд үл хөдлөх эд хөрөнгийн эрх үүснэ гэх хуулийн зохицуулалт байхгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-д тодорхой заасан. Өмчлөх эрх нь хөндөгдсөн гэж үзэж байгаа бол 4.2-д заасан шаардлагыг Э.Д ын хувьд хангасан байх шаардлагатай.  

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д бичгэн зөвшөөрөл авахаар зохицуулсан. Улсын бүртгэл бүртгэхээс татгалзаж байгаа нь барьцаа хөрөнгийг гэрчилгээгүй байна гэж байгаа юм. Бүртгэхээс татгалзаж байгаа нь 19.2 дахь заалттай холбоотой юм. Нэхэмжлэгчийн ямар эрх нь хөндөгдөж байгаа нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул хариуцагчийн тайлбар эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Э.Д ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2009 онд орон сууц захиалагчтай худалдах, худалдан авах гэрээг захиалан төлбөр төлсөн зогсоолын улсын бүртгэлийн үйл ажиллагаанд гомдол гаргасан нэхэмжлэлийн шаардлага байгаа. Өмнөх “М ” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэл нь өөрөө хууль бус гэж уг бүртгэлийг хүчингүй болгож иргэн Э.Д ын нэр дээр бүртгэхээс татгалзаж байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны байгууллага тухайн үед “М ” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн бүртгэлийг бүртгэх журмыг үйл ажиллагаандаа баримтлах ёстой. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай зөрчсөн. “М ” ХХК-иас гаргаж өгсөн нотлох баримтыг харахад “К ” ХХК-ийн зүгээс 2007 онд барьцаалсан гэж ярьдаг. 44в байрыг 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Ф ” ХХК-ийн нэр дээр барьцаалсан байдаг. 55 хувийн гүйцэтгэлтэй барилгын сууриар дутуу барьсан барилгын гэрчилгээтэй байсан. 2007 онд “Ф ” ХХК-нд барьцаалсан зээлийн барьцааны асуудлын талаар нотлох баримт гаргаж өгч байна. 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний 1.1 “Ф ” ХХК-тай байгуулсан P07252 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан байгаа юм. Үүнийг хангасан болох албан бичиг байгаа юм. 2008 онд “К ” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар хүргүүлсэн байдаг. 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ф ” ХХК байгуулсан зээлийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээл болон зээлийн хүүг төлж барагдуулсан тул барьцаа хөрөнгийг чөлөөлнө үү гэсэн албан бичиг өгсөн.

“М ” ХХК-иас Аудитын дүгнэлт ирүүлж байна. Үүнд Ф ” ХХК-ийн төлсөн зээл 983.000 ам.доллар төлж, хүүнд 383.000 ам.доллар, 2 тэрбум орчим төгрөгийг төлж зээл хаагдсан байгаа юм. “К ” ХХК тухайн хотхоныг барихын тулд “М ” ХХК-иас барьцаалсан. 2009 онд 44в байр ямар нэгэн байдлаар барьцаагүй байсан нь харагдаж байна. Үл хөдлөх эд хөрөнгө барихдаа зээлсэн зээлээ төлж барагдуулсан байна. Энэ үед Э.Д нь “М ” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны төлбөрөө төлж, авто зогсоолын төлбөрийн мөн адил төлсөн. Гэтэл 2010  оны 05 дугаар сарын 19-ний өдөр “М ” ХХК-ийн нэр дээр авто зогсоол нь 90 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуучлалын зориулалттайгаар шинээр бүртгэгдэнэ. Улсын бүртгэлийн байгууллага нь 44в байр дээр 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2 дахь гэрчилгээг гаргадаг. Үүнд авто зогсоол тус бүрээр нь салгаж бүртгэж байгаа талаар тайлбар өгдөг. Улсын бүртгэлийн байгууллага нь эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой улсын бүртгэлийг хөтлөх журамд заасан 4.10-д зааснаар хориглосон үйлдэл хийнэ. Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлснээс хойш гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэдгээр дахин улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах ёсгүй байсан. Энэ бүртгэлийг хийснээс болж 44в байрны айлуудын эрх нь зөрчигдөж байгаа юм. 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй  барилга гэж өгөөд байгаа нь өөрөө иргэний эрхийг зөрчиж байгаа юм. 2010 оны 10 дугаар сард уг барилгыг улсын комисс хүлээж авсан ашиглалтад орсон. Ашиглахаас нь 3 сарын өмнө захиргааны байгууллага үйл ажиллагаандаа баримтлах ёстой хориглосон хэм хэмжээг зөрчин хоёр дахь удаагаа бүртгэн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгснөөс үүдэн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “К ” ХХК, “М ” ХХК-иуд хоорондоо зээлийн барьцааны гэрээ байгуулсан. 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Э.Д худалдан авсан авто зогсоолыг “М ” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн гэдгийг мэдэх боломжгүй. Учир нь улсын комисс хүлээж авсны дараа айлууд нүүн орж амьдарна. Одоог хүртэл 44в байранд амьдарч, авто зогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа юм.

2011 оноос хойш “М ” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар шаардаж эхэлнэ. Дам ярианаас “К ” ХХК-нд зээлийн барьцааны гэрээтэй гэж сонсдог. Улмаар иргэний хэргийн шүүхэд хандаж Э.Д ын өмчлөл гэдгийг тогтоолгодог. Улсын бүртгэлийн байгууллагад хандахад “К ” ХХК-нд барьцаатай гэдэг асуудлаар бүртгэхээс татгалздаг. Улсын бүртгэлийн байгууллага иргэдэд тэгш бус хандаж байгаа, зарим иргэдийг бүртгэдэг, нөгөө хэсгийг нь бүртгэхээс татгалздаг. Бүртгүүлэх эрхгүй этгээд бүртгүүлсэн байгаа тохиолдолд Иргэний хуулийн 181 дүгээр заалтыг дурдаж байгаа бэ гэхээр бүртгүүлэх эрхгүй этгээд бүртгүүлснийг цуцалж бүртгүүлэх эрхтэй этгээдийг бүртгэж болдог. Тэгтэл улсын бүртгэлийн байгууллага өмнө бүртгэснээс болоод бүртгэхээс татгалздаг. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэлийн дагуу тухайн актын талаар мэдэгдэх үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан. Улсын бүртгэлийн байгууллага журмуудыг үйл ажиллагаандаа баримтлах ёстой байтал уг журмын 4.3, 4.5 заалтуудыг зөрчин урьдчилан шаардаж аваагүй.

“К ” ХХК нь “М ” ХХК-иар төлүүлэх ёстой өр төлбөрийг төлүүлж авсан байна. “К ” ХХК нь барьцаа эд хөрөнгөө нягталж шалгадаггүй юм. Мөн “М ” ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг иргэнээс шаардах ёсгүй. Банкны буруутай үйл ажиллагаа байгаа юм. Аудитын дүгнэлтээс харахад “М ” ХХК нь 15 тэрбум төгрөг аваад 27 тэрбум төгрөг төлсөн байна. Өнөөдөр “К ” ХХК 1.9 тэрбумыг төлөх шийдвэртэй гэж байна. Заавал сайд 205 иргэнийг хохироох ёстой юм. Иргэдийн эрх ашгийг хамгаалахыг шүүхээс хүсэж байна.

Өмчлөх эрх үүсээгүй, иргэн Э.Д ын ямар эрх ашиг хөндөгдөж байгаа талаар тайлбарлаж байна. 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүссэн байсан. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” заасан. Заавал Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийг хэрэглэх гээд байна. Шилжүүлэх үүрэг нь “М ” ХХК-нд байна. Эд хөрөнгө өмчлөх эрх нь төлбөрөө төлсөн, орон сууц захиалгын гэрээг байгуулж төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд өмчлөх эрх 100 шилжинэ гэсэн гэрээний заалттай. Өмчлөх эрх үүснэ гэдэг бол тусдаа асуудал юм. Үл хөдлөх эрхийн тухайд өмчлөх эрх албан ёсоор хэдийд үүсч байгаа бэ гэхээр Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд эрхийг олж авч байгаа этгээд нь мэдүүлгээ гаргаж Улсын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд албан ёсны өмчлөгч болно. Үүргээ биелүүлэхгүй байгаа этгээдийн хувьд яах ёстой юм. Хуулийг агуулгаар нь тайлбарлаж болохгүй. Үнэ төлбөрийг төлсөн бол үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх үүссэн байгаа юм. Өмчлөх эрх үүссэн эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээд байгаа гэдгийг захиргааны байгууллага 205 авто зогсоолд нэг бүрчлэн гэрчилгээ олгох боломжтой гэдгийг мэдэж байгаа. Энэ бүртгэлийг яагаад нэхэж аваагүй гэдэгт гомдож байгаа юм. Эрх нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдэд мэдэгдэж болоогүй юм уу? Мөн жагсаалтыг нэхэж аваагүй юм. Иргэний гаргасан гомдолд хариу өгөхдөө хууль ёсны эрх нь хөндөгдөж байгаа “К ” ХХК гэж байна. Улсын бүртгэлийн байгууллага уг компаниас зөвшөөрөл ав гэж иргэнд мэдэгдэж байгаа. Харин хууль бус бүртгэл хийхдээ гуравдагч этгээд байгаа гэдгийг мэдэгдээд үйл ажиллагааныхаа журмыг хэрэгжүүлээгүй. Уг үйл ажиллагааг хэрэгжүүлээгүйтэй холбоотой тайлбараа өгөх хэрэгтэй. Мөн 90 хувийн гүйцэтгэлтэй барилгад дахин гэрчилгээ олгосон талаар, 2010 онд мэдэгдээгүй талаар тайлбарлаж өгмөөр байна. 55 хувийн гүйцэтгэлтэй барилгын хувьд “М ” ХХК-ийн өмчлөл байсан бол яг юугаар нь ялгаж салгах юм бэ? Авто зогсоолын  хувьд ганцхан суурь цутгаад бий болдог үл хөдлөх эд хөрөнгө болдог зүйл биш юм. Тиймээс л эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх үүснэ гэсэн хуулийн заалт байгаа. Өмчлөх эрхгүй этгээдийн нэр дээр бүртгэл хийгдээгүй байсан бол, улсын бүртгэлийн байгууллага чиг үүргээ хэрэгжүүлсэн бол, нэхэмжлэгч өөрийн нэр дээр өмчлөх эрхээ бүртгүүлэн Иргэний хуулийн 109-д заасан улсын бүртгэлийг хийлгэх боломжтой байсан. Үүнийг шүүх ойлгоосой гэж хүсэж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Д оос 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд “М ” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014411 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109450 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue ” хотхоны 44В байрны зоорийн давхрын 113 тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Э.Д ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, автозогсоолыг Э.Д ын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэл, ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэг. “М ” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014411 дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109450 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч Э.Д оос маргаан бүхий авто зогсоолыг худалдан авах гэрээг “М ” ХХК-тай 2009 онд байгуулж, гэрээний үнийг 2010 онд бүрэн төлсөнөөр уг үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилд хүлээн авч өмчлөх эрхтэй болсон байхад “М ” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хууль бус бөгөөд 2016 онд шүүхээс түүнийг эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтооосон тул түүний нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийж, гэрчилгээ олгох үндэслэлтэй гэж маргана.

1.1 Нэхэмжлэгч Ц.Амарсайхан “М ” ХХК-тай 165 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г  2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, гэрээгээр тохиолцсон авто зогсоолын үнэ 10000 долларыг 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлж, тооцоо нийлсэн акт  үйлджээ. Байрыг ашиглахыг зөвшөөрсөн “Барилга багууламжийг ашиглалтанд орулах улсын комиссын акт”  2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан байна.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1. “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.”, 243 дугаар зүйлийн 243.1.”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч Э.Д нь 113 тоот авто зогсоолын үнийг бүрэн төлснөөр тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн тухайд Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1. “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.”,182.3.”Энэ зүйлд заасан эрхийг бүртгэх журмыг хуулиар зохицуулна.”гэж Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүлийн 4.1.”Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.“ заасан байх тул нэхэмжлэгч Э.Д нь өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан 113 тоот авто зогсоолыг өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгүүлж, гэрчилгээ авах шаардлагатай байна.  

Нэхэмжлэгч Э.Д нь “Blue sky” хотхоны 44В байрны орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг 2012 онд авсан гэх ба зоорийн давхрын 113 тоот авто зогсоолын өөрийн эзэмшилд авснаас хойш 2016 оныг хүртэл эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад хандаж байгаагүй байна. Харин уг үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор 2016 онд иргэний хэргийн шүүхэд хандаж, “М ” ХХК-иас уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ  . 

Улмаар нэхэмжлэгч Э.Д нь “Blue sky” хотхоны 44В байрны орон сууцны зоорийн давхрын 113 тоот авто зогсоолын өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр анх удаа 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг  гаргаж, улсын бүртгэлийн байгууллагаас уг үл хөдлөх эд хөрөнгө нь “М ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд түүний К тай байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байх тул К инд хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсаргаж дахин мэдүүлэг гаргах талаар хариуг  өгсөн байна. 

Нэхэмжлэгч Э.Д т маргаан бүхий авто зогсоолыг өмчлөх эрх “М ” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгүүлэхээс өмнө үүссэн байх хэдий ч эрхээ баталгаажуулж бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгуулагад хандаагүй, “М ” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийгдэж, мөн К ны зээлийн барьцааны гэрээ бүртгэгдсэний дараа мэдүүлэг гаргажээ. 

 1.2. Гуравдагч этгээд “М ” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа  “М ” ХХК, “К ” ХХК нь  2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ТО7/141 тоот “Зээлийн гэрээ”, ТО7/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг Хан-Уул дүүргийн 11 хороонд баригдаж барьж буй “Blue sky” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм. Хэдийгээр дээр дурдсан ТО7/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.” гэжээ.            

“М ” ХХК , К ны хооронд байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ТО7/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” -ний 3. Барьцааны зүйл хэсгийн 3.1-д “205 автомашины гараж”, 3.2-д “Гэрээ дуусгавар болох хүртэл хугацаагаар барьцаа хөрөнгийг барьцаалуулагчийн талд хадгалуулах, түүнийг өмчлөх, эзэмших эрхийн бичгийн эх хувийг банкинд хадгалуулахаар талууд тохиролцов.” гэж, “Зээлийн гэрээ” -ний 3.5. Зээл олгох бусад нөхцөлүүд хэсгийн 3.5.2-д “7000м.кв талбайтай, 205 автомашины гаражийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2007 оны 08 дугаар 30-ны өдрийн дотор гаргуулан, барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх”, 3.5.4-д “Тус зээлээр санхүүжүүлэгдэж баригдах 5 блок 120 айлын орон сууцны дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргуулан барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн дэд бүтцийг баригдаж дуусахад нэмж барьцаалах” гэж заасан тус тус байх ба гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байна.

Уг гэрээнд заасны  дагуу “М ” ХХК нь 55 хувийн гүйцэтгэлтэй “Blue sky” хотхоны 44-А,Б,В,Г барилгыг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ  авч, 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ТО7/252 тоот   “Зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулжээ. Зээлийн гэрээнд 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр , 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр” , 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдөр  тус тус өөрчлөлт оруулж нэмэлт гэрээ байгуулж байсан байх ба эдгээрт зээлийн барьцааны зүйлийн талаар зохицуулагдаагүй зөвхөн зээлийн хэмжээ, эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд өөрчлөлт оруулсан агуулгатай төдийгүй нэмэлт гэрээ нь 2007 онд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний салшгүй хэсэг бөгөөд эдгээр гэрээний бусад заалт хэвээр үйлчлэх, зээлдэгчээс бүх өр төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэхийг дурдсан байна.   

Эндээс үзвэл 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 55 хувийн гүйцэтгэлтэй “Blue sky” хотхоны 44-А,Б,В,Г барилгын зоорийн давхрын 205 авто зогсоол зээлийн барьцааны гэрээний барьцааны зүйл хэвээр байсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч Э.Д ыг “М ” ХХК-тай 165 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” байгуулахаас өмнө уг дуусаагүй барилга нь “М ” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэгдсэн төдийгүй зээлийн гэрээний барьцааны зүйлээр бүртгэгдсэн байжээ.  

Иймд нэхэмжлэгч Э.Д нь 2007 онд “Blue sky” хотхоны 44-А,Б,В,Г 55 хувийн гүйцэтгэлтэй барилгыг “М ” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн талаар маргах эрхгүй байна гэж үзлээ.

Маргаан бүхий бүхий 2010 оны бүртгэлийн тухайд “М ” ХХК нь 2007 онд 55 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн “Blue sky” хотхоны 44-А,Б,В,Г дуусаагүй барилгын зогсоол тус бүрээр тухайлбал 113 тоот авто зогсоолын хувьд өмчөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүсэлт , 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэг  гаргаснаар 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 113 тоот авто зогсоол нь улсын бүртгэлийн Ү-2206014411 дугаарт бүртгэгдэж  000109450  дугаартай гэрчилгээг авсан байна. 

“М ” ХХК нь 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулснаар зээлийн барьцааны гэрээг  2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинэчлэн байгуулж, гэрээний хавсралтаар барьцааны зүйл болох 205 автомашины зогсоолын жагсаалтаар баталгаажуулжсаны дотор маргааны бүхий 113 тоот зогсоол багтсан байх ба мөн өдөр “М ” ХХК улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт  гаргаж барьцааны гэрээг бүртгүүлжээ. 

Нэхэмжлэгчээс дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгэсэн нь үндэслэлгүй, уг бүртгэл хийгдэх үед нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэн байсан тул улсын бүртгэлийн байгууллагаас түүнд мэдэгдэх байсан, “М ” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэх тогтоохгүйгээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжоор зохицуулсан журамласан харилцааг зөрчиж бүртгэсэн гэж маргаж байна.

Эд хөрөнгө өмчлөх эх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно.” гэж заасан байх тул маргаан бүхий авто зогсоол хамаарах орон сууцны барилгыг 55 хувь болон 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д мэдүүлэг гаргахад хавсаргах баримт бичгийг хуульчилж, 13.9, 13.10-т мэдүүлэг үнэн зөв гаргаагүйгээс бусдад хохирол учруулах, гэрээг бүртгүүлэх тохиолдолд түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг талууд хариуцахаар заажээ. 

Иймд “Blue sky” хотхоны 44-А,Б,В,Г дуусаагүй барилгын 113 тоот зогсоолыг “М ” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн 2010 оны бүртгэл нь 2007 онд уг барилгыг 55 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгүүлсэн бүртгэл, зээлийн барьцааны гэрээний барьцааны зүйлтэй холбоотой байх тул уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх боломжгүй байна. 

Хариуцагчаас уг бүртгэлийн талаар нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой байсан эсэх тухайд Эд хөрөнгө өмчлөх эх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан дуусаагүй барилгыг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх шаардлагад хамаарахгүй, уг бүртгэл нь 2007 онд бүртгүүлсэн зээлийн барьцааны гэрээг шинэчлэн бүртгэхтэй холбоотой бөгөөд уг гэрээнд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч өөрчлөгдөөгүй, нэхэмжлэгч Э.Д уг бүртгэлийг хийгдэхээс улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж байгаагүй байх тул энэ талаар үүрэг хүлээх үндэслэлгүй байна.  

Харин уг бүртгэл хийгдэхээс өмнө нэхэмжлэгч Э.Д оос “М ” ХХК-тай байгуулсан орон сууц худалдан авах гэрээний үнийг бүрэн төлсөн байхад маргаан бүхий авто зогсоолыг түүний нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх талаар арга хэмжээ аваагүйд “М ” ХХК  буруутай бөгөөд тухайлбал зээлийн барьцааны гэрээний талаар нэхэмжлэгчид мэдэгдэх улмаар түүний төлсөн гэрээний дүнг К инд шилжүүлэх замаар хүсэлт гаргаж зээлийн барьцааны зүйлээс чөлөөлүүлэх замаар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой байжээ.    

Иймд  2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “М ” ХХК –нийн нэр дээр “Blue sky” хотхоны 90 хувийн гүйцэтгэлтэй 44-А,Б,В,Г байрны зоорийн давхрын 113 тоот авто зогсоолыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийж, гэрчилгээг олгосон болон барьцааны гэрээг бүртгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль зөрчөөгүй байх бөгөөд “М ” ХХК-аас нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар арга хэмжээ аваагүй, нэхэмжлэгч Э.Д өөрөө энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. 

К наас “Ф ” ХХК-д барьцааны гэрээнд бүртгэлтэй зээлийн барьцааг чөлөөлөхөд маргаан бүхий барилгад хамаарах хэсэг орсон байхад 2010 онд дахин барьцаалсан нь хууль бус гэх нэхэмжлэгч талын тайлбарын тухайд К ны “Зээлийн барьцааг чөлөөлөх тухай” 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2229 тоот албан бичигт  55 хувийн гүйцэтгэлтэй байхад эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байсан барилгыг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хүссэн байх ба барьцааны зүйлийг бүрэн чөлөөлсөн эсэх, зээлээс чөлөөлөх хэсэгт маргаан бүхий авто зогсоол хамаарах эсэх талаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарахгүй байх тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.  

Учир нь тухайн үед нэхэмжлэгчид маргаан бүхий авто зогсоолыг өмчлөх эрх үүсээгүй байсан тул энэ талаар маргах эрхгүй, түүнчлэн барьцааны зүйлийг чөлөөлүүлсний дараа дахин барьцаалах эсэх нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийн асуудал тул “М ” ХХК нь 2010 онд 205 автомашины зогсоолыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж тус бүрт гэрчилгээ гаргуулан К инд дахин барьцаалсан үйлдэлд дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд харин уг үйлдлийн улмаас  бусдад хохирол учруулсан бол өөрөө хариуцан арилгах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.      

Иймд М ” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014411 дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109450 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хоёр. “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue sky” хотхоны 44В байрны зоорийн давхрын 113 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр Э.Д ыг бүртгэж, гэрчилгээ болгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолыг түүний нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн  ерөнхий газар даалгах” шаардлагын тухайд :

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох “Blue sky” хотхоны 44В байрны зоорийн давхрын 113 тоот авто зогсоол нь “М ” ХХК болон “К ” ХХК хооронд 2007, 2010 онд тус тус байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаанд байх ба уг гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байх тул нэхэмжлэгч Э.Д ыг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн өмчлөгчөөр сольж бүртгэх үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрилгээ олгохыг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох...”, Эд хөрөнгө өмчлөх эх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “..мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол... улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээнэ авахаас татгалзах...”, гэж зааснаас үзэхэд маргаан бүхий авто зогсоолуудыг барьцааны зүйлд бүртгүүлсэн улсын бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд нэхэмжлэгч Э.Д ын нэр дээр давхар бүртгэх эсвэл өөрчлөн бүртгэх хууль зүйн боломжгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна."Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.2-д “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Э.Д нь шүүхийн шийдвэрээр эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон үйл баримт нь урд бүртгэгдсэн эрхийн бүртгэлд өөрчлөлт орох үндэслэл болох хэдий ч уг бүртгэлд барьцааны гэрээ бүртгэлтэй байх тул түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх “К ” ХХК-иас зөвшөөрөл зайлшгүй авах хуулийн шаардлагатай байх бөгөөд энэ талаар улсын бүртгэлийн байгууллагаас өгсөн хариуд тодорхой дурдсан байна . 

Гэтэл нэхэмжлэгч Э.Д нь  маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой мэдүүлэг гаргаж байгаагүй, уг эрхийг бүртгэхэд эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх барьцаалагч “К ” ХХК-нийн  зөвшөөрлийг аваагүй нь тогтоогдож байх ба энэ талаар  талууд маргахгүй байна.

Мөн “М ” ХХК –ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг битүүмжилж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрх бүхий байгууллагаас шийдвэрлэсэн талаар эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийгдсэн бол тус шийдвэрийг гаргасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах болохыг дурдах нь зүйтэй байна.    

Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue Sky” хотхоны 44В байрны зоорийн давхрын 113 тоот автомашины зогсоолуудын өмчлөгчөөр Э.Д ыг бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул “өмчлөгчөөр сольж бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Дүгнэвэл улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Э.Д ын Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх” эрх хязгаарлагдсан, зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь холбогдох хуульд заасан шаардлагыг хангуулсны дараагаар өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад дахин мэдүүлэг гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Д ын “М ” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014411 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109450 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул д,,,,,” хотхоны ,,,, тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр Э.Д-ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолыг түүний нэр дээр эрхийн улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”  шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. “М ” ХХК-нийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014411 дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109450 дугаартай гэрчилгээг үйлчлэлийг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 8023 дугаар захирамжиг хүчингүй болсонд тооцсугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                С.ОЮУНГЭРЭЛ