Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 660

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.6 дугаар зүйл, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас шүүгдэгч А.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010003 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Ж-г цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч А.Ж-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар А.Ж нь энэ хуульд заасны дагуу хохирлоо

арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн 1 ширхэг CD-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц А.Ж 1142198 дугаартай жолооны үнэмлэхийг буцаан олгож,

-хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн эд хөрөнгөгүй, тусгаарласан болон нэгтгэсэн хэрэггүй, А.Ж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ИДЭР