Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1481

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч А.С, хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Б, шүүгдэгч Ж.О өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.С-с  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806053111646 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ж.О нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 32-526 тоот гэрийнхээ орчим Н.Б хамт архидан согтуурч улмаар шалтгаангүйгээр маргалдан баруун шуу, хэвлийн тус газарт нь хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.     

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б мэдүүлэхдээ: “...Би энэ хүнээс болоод бүтэн 1 сар ажилгүй байсан. Би хувиараа тавилгын үйлдвэрт гэрээтээр ажилладаг. Миний сарын орлого болох 1.500.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал болох 500.000 төгрөгийг нэмээд нийтдээ 2 сая төгрөгийг нэхэмжилж байна. Гэхдээ энэ талаар баримт хэрэгт байхгүй байгаа. Би хохирлоо авмаар байна. Одоо миний биеийн байдал гайгүй байгаа” гэв.                

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Б хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-8-11, 36-37/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Д гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-12/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ү.М гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-15-17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Э гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дүгээр сарын 18-ны өдрийн 7609 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-55/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас Ж.О нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 32-526 тоот гэрийнхээ орчим Н.Б хамт архидан согтуурч улмаар шалтгаангүйгээр маргалдан баруун шуу, хэвлийн тус газарт нь хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Ж.О 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Б хамт архидан согтуурч байхдаа улмаар маргалдан баруун шуу, хэвлийн тус газарт нь хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Б огчоор өгсөн: “... ” гэх мэдүүлэг /хх-н 8/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Д гэрчээр өгсөн: “...

” гэх мэдүүлэг /хх-12/, 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7609 дугаар,

          1. Н.Б биед баруун шуу, хэвлийн шарх, 2 өвдөгний үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо,  

          2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн нэг болон бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

          3. Дээрх  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

         5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. ..” гэх дүгнэлт /хх-21/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ж.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгч Ж.О ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоолын хүрээнд хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас 110.800 төгрөг баримттай нэхэмжилсэнг шүүгдэгч төлсөн болох нь хэрэгт авагдсан “Хаан банк”-ны баримтаар тогтоогдож байна.

Харин хохирогч ажилгүй байсан хугацааны орлого 1.500.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал болох 500.000 төгрөг, нийт 2 сая төгрөгийг нэхэмжилж байгаа боловч холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.