Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2022/00090

 

“А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, тус шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2022/00579 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч **** багт үйл ажиллагаа явуулах, “А” ХХК /захирал Х.Б /-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** оршин суух, Б овогт Ө.Е , хамтран хариуцагч **** тоотод оршин суух, Ж  овогт А.Б  нарт тус тус холбогдох

15000000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ө.Е- гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, хариуцагч Ө.Е, түүний өмгөөлөгч С.Нургайып, орчуулагч М.Айдынгүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр А.Б гээд Улаанбаатарын иргэн манай компанид ирж өөрийгөө нэг компанийн захирал болгон танилцуулаад Баянхонгор аймгаас мал цуглуулж өгөх талаар ярьсан. Анхандаа өөрсдийнхөө компаниас мөнгө гаргах болоод сүүлдээ манай компаниас мөнгө гаргая гэсэн болохоор бид зөвшөөрөөгүй. Тухайн үед манай компанид өмнө нь хэд хэдэн удаа мал өгч байсан Ө.Е гэх залуу ирж мал цуглуулж өгье, та надад мөнгө гаргаж өгөх боломж байгаа юу гэсэн. Тухайн үед Ө.Еыг сайн танихгүй ч гэсэн аавыг нь таньдаг мундаг хүн байсан тул итгээд мөнгө гаргаж өгсөн. Тухайн үед манай “А” ХХК Иран улс руу мах гаргах гэрээтэй байсан, тэр махыг манай компани гаргаж өгөх болоод Ө.Ед итгэж А.Бтай хамт Баянхонгор аймагт мал цуглуулахаар явуулсан. 15000000 сая төгрөгийг А.Бд биш Ө.Еы дансанд шилжүүлсэн. Өдий хүртэл мөнгө буцааж аваагүй. Баянхонгорт очоод мал авч байна гэж ярьсан, сүүлдээ мал ачих машин эвдэрсэн гэж над руу холбогдсон.А.Бд итгээгүй тулӨ.Етай холбогдож байсан.

1.2. Эхний малыг 5 хоногийн дотор нийлүүлэхээр тохирсон. Уг тохиролцсон хугацаа дууссан боловч Ө.Е, А.Б нар мал ч нийлүүлээгүй, мөнгийг ч буцааж өгөөгүй. Энэ талаар компанийн хуулийн зөвлөхГ.Б шүүхэд хандсан боловч нэхэмжлэгч нь биш гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд миний урьдчилгаанд өгсөн мөнгө болох 15000000 төгрөгийг иргэн Ө.Е,А.Б нараас гаргуулж өгнө үү.

2. ХариуцагчӨ.Еы хариу тайлбар, татгалзал: 

2.1.Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэхүү 15 сая төгрөгийг урьд нь Г.Б нь миний мөнгө байсан хэмээн надаас нэхэмжилж шүүхээр шийдвэрлүүлж байсан. Тухайн үед “А” ХХК-ийн захирал Х.Бын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаартай албан тоотоор “тус компанийн хуулийн зөвлөх Г.Бд өгөх ёстой 15 сая төгрөгийг 2020 онд түүний хүсэлтээр иргэн Ө.Еы данс руу шууд шилжүүлсэн. Учир нь уг мөнгийг Г.Б нэхэмжлэх эрхтэй болохыг тодорхойлов” хэмээн тодорхойлолт гаргаж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байсан. Ингэж намайг чирэгдүүлж шүүхэд хариуцагчаар татан хэргийг шийдвэрлүүлж амжилт олоогүй тул дахин “А” ХХК-ийн нэр дээр тухайн мөнгийг дахин намайг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаж дахин чирэгдүүлж байгаад гомдолтой байна. “А” ХХК-ийн захирал Х.Б хуурамч тодорхойлолт бичиж, үүнийг ашиглан Г.Б гэгчээр нэхэмжлэл гаргуулж намайг хохироосон явдалд Цагдаагийн газарт гомдол гарган шалгуулах болно.

2.2. "А" ХХК болон "Б" ХХК-ийн захирал А.Б-тай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, 15 сая төгрөгт хонь худалдан авахаар болж харилцан тохиролцсон байсан. Тэдний гэрээнд зааснаар "А” ХХК-ийн төлөөлөл нь "Б" ХХК-ийн захирал А.Б хонь худалдан авах үед мөнгө төгрөгийг шилжүүлж, тухайн хонийг автомашинаар ачиж авч ирэхээр тохиролцсон байна. “А” ХХК-ийн захирал Х.Б надад санал тавьж "Б" ХХК-тай гэрээ хийсэн гэдгээ хэлж, А.Б гэдэг залууд итгэхгүй байна, чи цуг яваад ирээч гэсэн. Миний очиж ирэх хоол ундыг А.Б хариуцна, харин чиний хөлсийг чинь ирсний дараа би гомдоохгүй өгнө гэсэн тул зөвшөөрөл өгч хамт явахаар болсон. Ингээд А.Б гэдэг хүнтэй 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Х.Б мөнгийг миний дансанд шилжүүлж,А.Б хонь худалдан авсан үед тухайн хүний дансанд тухай бүрд шилжүүлэг хийхээр болж явсан.

2.3. 2020 оны 02 дугаар сарын сүүл хүртэл би А.Б гэдэг хүнтэй цуг Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээр явж хонь авахаар болсон боловч зарим аймгийн нутаг дэвсгэрт өвөлжилт хүндэрсэн, зудтай байсан тул санаанд тохирох хонь олдоогүй. Худалдаж авахаар болсон малчид үнэ нэмж хямд үнээр хонь худалдаж авах боломжгүй байдалд хүрсэн. Би тухайн үед намайг төлөөлөл болгож явуулсан Х.Бын утсанд өдөр бүр нөхцөл байдлыг мэдэгдэж байсан. Явсаар байгаад Баянхонгор аймгийн малчдаас А.Б хонь авахаар болж тохиролцсон тул надад хэлсний дагуу тэдгээр хүмүүсийн дансанд малын үнэ гэж мөнгийг шилжүүлдэг байсан. Өвлийн цаг учир худалдаж авсан хонио ачих машин олдохгүй байсан тул А.Б нь Улаанбаатар хотоос машин авчирна гэсэн тул түүнтэй хамт хот руу явсан.А.Б нь хотын хүн бөгөөд Улаанбаатар хотоос хямдхан хонь ачих машин олдоно гэж хэлж байсан. Хотод ирээд би нөгөө хүнд итгээд машинаа хүлээгээдХ.Бад болсон явдлыг өдөр болгон хэлээд байж байсан ба машинаар ачихаар болж тохиролцсон малчдад очиход тэд хонио өгөхүй, малын үнэ нэмэгдсэн нэг хоньд 10000 төгрөг нэмж өг хэмээн урьд тохиролцсон үнэ дээр мөнгө нэмсэн тул А.Б малаа авч чадаагүй.

2.4. Харин А.Б нь хонио зарсан хүмүүстэй тусдаа тооцоо хийж, мөнгөө буцааж авна хэмээн яваад өгсөн. Өөрөөр хэлбэл 2019 оны 12 дугаар сараас 02 дугаар сарын сүүл хүртэл Х.Бын даалгавраар явж түүний шилжүүлсэн 15 сая төгрөгөөс 14,2 сая төгрөгийг 36 удаагийн гүйлгээгээр А.Б хонь худалдаж авч байна гэж надаар шилжүүлэг хийлгэсэн. Үлдсэн мөнгийг бусад зардалд бүрэн зарцуулж дуусгасан. Харин А.Б гэгч нь “А” ХХК-ийг анхнаасаа залилан мэхлэх зорилготой байсан гэдгийг би сүүлд ухаарсан.Х.Б нь Бд итгэхгүй түүнд бэлэн мөнгө шилжүүлэхгүйгээр, түүний мал авах гэж очсон иргэнд л мөнгөө шилжүүлэхийг хүсэж түүний хажууд намайг дагуулж явуулсан байсан. Гэхдээ энэ нь хангалтгүй байсан байна. Гэтэл А.Б нь хонь худалдан авч байгаа хэмээн иргэдтэй уулзуулж, тэдгээр иргэдийн дансыг ашиглан мөнгө шилжүүлж авчихсан атлаа “А” ХХК-нд хонио цуглуулж өгөхгүйгээр хохироосон. Мөнгөө нь ч буцаан өгөөгүй.А.Б нь маш их зальтай этгээд болохыг тухайн үед мэдсэн. Тэгээд хонь ч байхгүй мөнгө ч байхгүй болсон учир биА.Бд хүчээр чи өөрөө очижХ.Бад учраа хэлж, тооцоо хий" гэж 2020 оны 02 дугаар сарын сүүлд хотоос дагуулж Өлгийд авчирчХ.Бтай уулзуулсан.

2.5. Тэд тухайн үед хоорондоо уулзаж ярилцаж хонь өгөх, эсхүл мөнгөө өгөх талаар тохиролцсон байсан. Гэрээнд заасан малыг А.Б өгч чадаагүй учраас төлбөр тооцоогоо яаж барагдуулах талаар, мөн 15 сая төгрөгийн өртэй болсон учраас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нотариатад очиж хуурамч гэрээ хийж өгөхөөр болсон талаар ярьж байсныг гар утсаар бичлэг хийж өөртөө хадгалсан. Утсаар бичиж авсан тэдгээр дуу бичлэгүүдийг DVD хуурцагт буулгаж, шүүхийн журмаар үзлэг хийлгэж байсан бөгөөд энэ нь Г.Бы нэхэмжлэлтэй надад холбогдох иргэний хэрэг дотор байгаа.  Иймд “А” ХХК-ийн нэхэмжлэлийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2022/00579 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А.Б, Ө.Е нараас 15000000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ө.Е, А.Б нараас 232950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

 

4. Хариуцагч Ө.Еы давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой хамааралтай талаас нь дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэснээс гадна нэхэмжлэгч “А” ХХК-ны захирлын шүүх хуралдааны шатанд 15 сая төгрөгийг А.Бгаас гаргуулахыг хүссэн хүсэлтийг харгалзахгүйгээр буруу шийдвэр гаргасан хэмээн үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

4.2. “А" ХХК нь "Б" ХХК-ны захирал А.Бтай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, 15 сая төгрөгт хонь худалдан авахаар болж харилцан тохиролцсон байсан. “А” ХХК-ийн захиралХ.Б надад санал тавьж "Б" ХХК-тай гэрээ хийсэн гэдгээ хэлж,А.Б гэдэг залууд итгэхгүй байна, чи цуг яваад ирээч гэсэн.Ө.Е намайг "А" ХХК-ны төлөөлөл болгон томилон явуулсан ба "Б" ХХК-ны захирал А.Бн авч өгсөн хонийг ачиж авчрахаар болж явуулж байсан. ТодруулбалА.Б хонь худалдан авах үед мөнгө төгрөгийг “А” ХХК-ны өмнөөс шилжүүлж, тухайн хонийг автомашинаар ачиж авч ирэхээр тохиролцсон. Миний очиж ирэх хоол ундыг А.Б хариуцна, харин чиний хөлсийг чинь ирсний дараа би гомдоохгүй өгнө гэсэн тул зөвшөөрч хамт явахаар болсон. Ингээд Б гэдэг хүнтэй 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Х.Б мөнгийг миний дансанд шилжүүлж, А.Б хонь худалдан авсан үед тухайн хүний дансанд тухай бүрд шилжүүлэг хийхээр болж явсан. 2020 оны 02 дугаар сарын сүүл хүртэл би Б гэдэг хүнтэй цуг Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээр явж хонь авахаар болсон боловч зарим аймгийн нутаг дэвсгэрт өвөлжилт хүндэрсэн, зудтай байсан тул санаанд тохирох хонь олдоогүй. Худалдаж авахаар болсон малчид үнэ нэмж хямд үнээр хонь худалдаж авах боломжгүй байдалд хүрсэн. Би тухайн үед намайг төлөөлөл болгож явуулсанХ.Бын утсанд өдөр бүр нөхцөл байдлыг мэдэгдэж байсан. Явсаар байгаад Баянхонгор аймгийн малчдаас Б хонь авахаар болж тохиролцсон тул надад хэлсний дагуу тэдгээр хүмүүсийн дансанд малын үнэ гэж мөнгийг шилжүүлдэг байсан. Өвлийн цаг учир худалдаж авсан хонио ачих машин олдохгүй байсан тул Б нь Улаанбаатар хотоос машин авчирна гэсэн тул түүнтэй хамт хот руу явсан. Б нь хотын хүн бөгөөд Улаанбаатар хотоос хямдхан хонь ачих машин олдоно гэж хэлж байсан.

4.3. Хотод ирээд би нөгөө хүнд итгээд машинаа хүлээгээд Х.Бад болсон явдлыг өдөр болгон хэлээд байж байсан ба машинаар ачихаар болж тохиролцсон малчдад очиход тэд хонио өгөхүй, малын үнэ нэмэгдсэн нэг хонинд 10,000 төгрөг нэмж өг хэмээн урьд тохиролцсон үнэ дээр мөнгө нэмсэн тул Б малаа авч чадаагүй. Харин Б нь хонио зарсан хүмүүстэй тусдаа тооцоо хийж, мөнгөө буцааж авна хэмээн яваад өгсөн. Өөрөөр хэлбэл 2019 оны 12 дугаар сараас 02 сарын сүүл хүртэл Х.Бын даалгавраар явж түүний шилжүүлсэн 15 сая төгрөгөөс 14,2 сая төгрөгийг 36 удаагийн гүйлгээгээр Б хонь худалдаж авч байна гэж надаар шилжүүлэг хийлгэсэн. Үлдсэн мөнгийг бусад зардалд бүрэн зарцуулж дуусгасан.

4.4. Харин Б гэгч нь “А” ХХК-ыг анхнаасаа залилан мэхлэх зорилготой байсан гэдгийг би сүүлд ухаарсан.Х.Б нь Бд итгэхгүй түүнд бэлэн мөнгө шилжүүлэхгүйгээр, түүний мал авах гэж очсон иргэнд л мөнгөө шилжүүлэхийг хүсэж түүний хажууд намайг дагуулж явуулсан байсан. Гэхдээ энэ нь хангалтгүй байсан байна. Гэтэл Б нь хонь худалдан авч байгаа хэмээн иргэдтэй уулзуулж, тэдгээр иргэдийн дансыг ашиглан мөнгө шилжүүлж авчихсан атлаа “А” ХХК-нд хонио цуглуулж өгөхгүйгээр хохироосон. Мөнгөө нь ч буцаан өгөөгүй. Б нь маш их зальтай этгээд болохыг тухайн үед мэдсэн. Тэгээд хонь ч байхгүй мөнгө ч байхгүй болсон учир би Бг хүчээр “чи өөрөө очиж Б-д учраа хэлж, тооцоо хий" гэж 2020 оны 02 дугаар сарын сүүлд хотоос дагуулж Өлгийд авчирч Бтай уулзуулсан.

4.5. Тэд тухайн үед хоорондоо уулзаж ярилцаж хонь өгөх, эсхүл мөнгөө өгөх талаар тохиролцсон байсан. Гэрээнд заасан малыг А.Б өгч чадаагүй учраас төлбөр тооцоогоо яаж барагдуулах талаар, мөн 15 сая төгрөгийн өртэй болсон учраас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нотариатад очиж хуурамч гэрээ хийж өгөхөөр болсон талаар ярьж байсныг гар утсаар бичлэг хийж өөртөө хадгалсан. Утсаар бичиж авсан тэдгээр дуу бичлэгүүдийг DVD хуурцагт буулгаж, шүүхийн журмаар үзлэг хийлгэж тухайн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч байсан.

4.6.А.Б нь “А” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсны дараа эс зөвшөөрч ямар нэгэн тайлбар ирүүлээгүй бөгөөд, хамтран хариуцагч миний тайлбартай мөн танилцсан. Гэтэл А.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэл, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч гаргаж өгөөгүй. ИХШХШТХ-ийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэсний дагуу А.Бгаас 15 сая төгрөгийг гаргуулан шийдвэрлэх ёстой боловч хариуцагч Ө.Е надаас хамтран гаргуулсан явдалд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өөрчлөлт оруулан шийдвэрлэж, надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгч тус болно уу.

 

ХЯНАВАЛ:

5. Хэргийг хариуцагч Ө.Еы давж заалдах гомдлын хүрээнд хянаж үзээд, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчӨ.Еы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6.Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Ө.Е, А.Б нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг үндэслэж, үүрэг гүйцэтгэгчийн биелүүлээгүй үүрэг 15.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч Ө.Е “"А" ХХК болон "Б" ХХК-ийн захирал А.Бтай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, 15 сая төгрөгт хонь худалдан авахаар болж харилцан тохиролцсон. Тэдний гэрээнд зааснаар "А” ХХК-ийн төлөөлөл нь "Б" ХХК-ийн захирал А.Б хонь худалдан авах үед мөнгө төгрөгийг шилжүүлж, тухайн хонийг автомашинаар ачиж авч ирэхээр тохиролцсон. “А” ХХК-ийн захиралХ.Б надад санал тавьж "Б" ХХК-тай гэрээ хийсэн гэдгээ хэлж, А.Б гэдэг залууд итгэхгүй байна, чи цуг яваад ирээч гэсэн. Миний очиж ирэх хоол ундыг А.Б хариуцна, харин чиний хөлсийг чинь ирсний дараа би гомдоохгүй өгнө гэсэн тул зөвшөөрөл өгч хамт явахаар болсон. Ингээд А.Б гэдэг хүнтэй 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Х.Б мөнгийг миний дансанд шилжүүлж, А.Б хонь худалдан авсан үед тухайн хүний дансанд тухай бүрд шилжүүлэг хийхээр болж явсан.А.Б тэдгээр иргэдийн дансыг ашиглан мөнгө шилжүүлж авчихсан атлаа “А” ХХК-нд хонио цуглуулж өгөхгүйгээр хохироосон. Мөнгөө нь ч буцаан өгөөгүй. Б нь маш их зальтай этгээд болохыг тухайн үед мэдсэн. Тэгээд хонь ч байхгүй мөнгө ч байхгүй болсон учир би Бг хүчээр “чи өөрөө очиж Бад учраа хэлж, тооцоо хий" гэж 2020 оны 02 дугаар сарын сүүлд хотоос дагуулж Өлгийд авчирч Б тай уулзуулсан” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд мэтгэлцжээ.

Харин хариуцагч А.Бд дээрх нэхэмжлэлийг 2022 оны 4 дугаар сарын 04-ний өдөр гардуулж, хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлан өгсөн боловч хариуцагч А.Б хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч А.Б нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдан авагч “А” ХХК нь 15.000.000 төгрөгийг худалдагчид шилжүүлж, худалдагч буюу хариуцагч А.Б нар нь гэрээний дагуу хонь нийлүүлэхээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч “А” ХХК-ийн ********* дугаартай данснаас хариуцагч Ө.Еы ********* дугаартай данс руу “Хонины урьдчилгаа” гэсэн утгатайгаар 15.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлжээ. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан талаар буюу хариуцагч Ө.Е нь “А” ХХК-ийг төлөөлж, хариуцагчА.Бг дагаж явсан, мөнгийг бүгдийг нь хонь авсан иргэдэд тарааж шилжүүлсэн гэж маргах боловч талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх, няцаах хууль зүйн болон бодит үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн түүнчлэн хариуцагчийн энэхүү тайлбар нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэж хуульчилсан. Хариуцагчийн энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Хэрэгт авагдсан баримтаар “А” ХХК болон “Б” ХХК /захиралА.Б/ нар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний зорилго нь хонь нийлүүлэх, худалдан авах гэжээ.

            Гэрээ “А” ХХК,А.Б нарын хооронд байгуулагдаж, гэрээнд заасанчлан эхний удаа 15.000.000 төгрөгийг А тал шилжүүлэхээр тохиролцоод  нэхэмжлэгч талаас хариуцагчӨ.Еы ********* дугаартай данс руу “Хонины урьдчилгаа”  гэсэн утгатайгаар 15.000.000 төгрөгийг шилжүүлж, улмаар хариуцагчӨ.Е нь хариуцагчА.Бн хамтаар Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нутгуудаар явж, нэхэмжлэгч “А” ХХК-ийн шилжүүлсэн дээрх мөнгөнөөс хариуцагчА.Бн уулзаж хонь авахаар тохирсон иргэдийн данс руу тухай бүр шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсоноос дүгнэвэл хариуцагчӨ.Е,А.Б нар нь хамтдаа нэхэмжлэгч “А” ХХК-нд хонь нийлүүлэх гэрээний ажиллагаанд үйлдлээрээ оролцсон байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

 8. ХариуцагчӨ.Еаас “...А.Бгаас 15 сая төгрөгийг гаргуулан шийдвэрлэх ёстой боловч хариуцагчӨ.Е надаас хамтран гаргуулсан явдалд гомдолтой байна.” гэх давж давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, хариуцагчӨ.Еы хаан банкны ********* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар нэхэмжлэгч буюу худалдан авагч “А” ХХК-ийн хариуцагч Ө.Еы Хаан банкны ********** дугаартай данс руу шилжүүлсэн 15.000.000 төгрөгт хонь нийлүүлэх үүргийг хариуцагчӨ.Е,А.Б нар нь хамтран хүлээсэн байх тул хариуцагчӨ.Еы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Хуульд зааснаар хариуцагч Ө.Еы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2022/00579 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,    хариуцагчӨ.Еы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Еы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ