Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01946

 

С.М, А.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02076 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч:  С.М

Нэхэмжлэгч: А.Н

Хариуцагч: “А” ХХК

Хариуцагч: Л.Ннарт холбогдох

Гуравдагч этгээд: “Ф” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, А.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Наранцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ф” ХХК-ийн төлөөлөгч У.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:  

1.1 С.М 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “А” ХХК-тай МА21-в/19-001 дугаартай “Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ”-г байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, 00-Н төслийн байрны А блок-00 давхрын 46.29 м.кв талбайтай, 2 өрөө 0 айлын орон сууцыг захиалсан. Тухайн орон сууц захиалгын гэрээг өмнө нь Л.Нболон “А” ХХК нар нь байгуулсан байсан бөгөөд “А” ХХК, Л.Г, С.М нар харилцан тохиролцож, Л.Ггийн “А” ХХК-тай байгуулсан уг “Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ”-г цуцалж, “А” ХХК нь С.Мтай гэрээг байгуулсан.  С.М нь гэрээний төлбөрт 80,000,000 төгрөгийг Л.Гд 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн.

1.2 А.Н 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “А” ХХК-тай МА21-в/23-005 дугаартай “Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ”-г байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, 00-И төслийн байрны А блок-2 давхрын 46.43 м.кв талбайтай, 2 өрөө Ы айлын орон сууцыг захиалсан. Тухайн орон сууц захиалгын гэрээг өмнө нь Л.Нболон “А” ХХК нар нь байгуулсан байсан бөгөөд “А” ХХК, Л.Г, А.Н нар харилцан тохиролцож, Л.Ггийн “А” ХХК-тай байгуулсан дээрх “Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ”-г цуцалж, “А” ХХК нь А.Нтай гэрээг байгуулсан.  А.Н нь гэрээний төлбөрт 88,821,700 төгрөгийг Л.Гд шилжүүлсэн.

1.3 Нэхэмжлэгч нар орон сууцны үнийг төлөх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч “А” ХХК нь тодорхой бус шалтгаанаар орон сууцыг бидний өмчлөлд шилжүүлэхгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, 00-Н төслийн байрны А блок-00 давхрын 46.29 м.кв талбайтай, 2 өрөө 0 айлын орон сууцны өмчлөгчөөр С.Мг, Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, 00-И төслийн байрны А блок-2 давхрын 46.43 м.кв талбайтай, 2 өрөө Ы айлын орон сууцны өмчлөгчөөр А.Өвыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч “А” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч А.Н, С.М нартай байгуулсан дээрх орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Бид орон сууцыг нэхэмжлэгч нарт өгөхгүй гэж маргаагүй. Тухайн маргаан нь хуулиар эцэслэгдэж дуустал гэрээнд дахин өөрчлөлт хийгдэхгүй тухай мэдэгдсэн. Тиймээс худалдан авагч А.Н болон С.М нар нь бартерын байр худалдан авснаар, тухайн бартерын компанийн захирлууд хоорондын маргаантай асуудлаас үүдэж иргэн хохирч болохгүй гэжээ.

3. Хариуцагч Л.Ггийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 “Ф” ХХК нь “С” БГБХН-өөс авсан хайрганы төлбөрт “А” ХХК-ийн барьж буй Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, 00 II төслийн байрны А блок-00 давхрын 46.29 м.кв талбайтай 2 өрөө 0 айлын орон сууц, 00- II төслийн байрны А блок-2 давхрын 46.43 м.кв талбайтай 2 өрөө Ы айлын орон сууцыг тус тус “С” БГБХН-д өгсөн.

3.2 Миний бие “С” БГБХН болон “Ф” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу дээрх 2 ширхэг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэхээр “А” ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр МА21-1/6-2 дугаартай, “орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг”-г байгуулсан.

3.3 Улмаар “А” ХХК болон А.Н, С.М, Л.Ннар харилцан тохиролцож, “А” ХХК болон Л.Ннартай байгуулсан дээрх гэрээг цуцалж, “А” ХХК нь гэрээг шинээр А.Н, С.М нартай байгуулсан.

Иймд нэхэмжлэгч нарт дээрх орон сууцны өмчлөх эрх үүссэн тул нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

4. Гуравдагч этгээд “Ф” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 “Ф” ХХК нь “А” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр МА21-5/10-1 дугаартай “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулж, гэрээний дагуу 10,000 м.куб бетон зуурмагийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн. Гэрээний төлбөрийг бартераар тооцохоор тохиролцсон. Үүний дагуу “А” ХХК-ийн барьж буй Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хорооны нутагт байрлах 00-П төслийн барилгын А блокоос 45,83-46,82 м.кв талбайтай 2 өрөө, 5 ширхэг орон сууц /А, К, Ы, А, 0 тоот/-ыг төлбөрт тооцон өгөхөөр 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр МА21-6/30-009 дугаартай “Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ”-г “А” ХХК-тай байгуулсан.

4.2 Манай компани нь “А” ХХК-аас өгөх дээрх бартерын орон сууцнаас худалдан борлуулах зорилгоор Л.Ггийн нэр дээр 2 ширхэг орон сууц захиалгын гэрээ хийх хүсэлтийг “А” ХХК-д 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21/107 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл Л.Ннь манай компанид мэдэгдэлгүйгээр 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар албан бичгийг хуурамчаар үйлдэж, маргааны зүйл болох 2 ширхэг орон сууцны захиалгын гэрээг С.М, А.Ц нэр дээр шилжүүлэх хүсэлтийг “А” ХХК-д тус тус хүргүүлсэн. Улмаар “А” ХХК болон С.М, А.Н нарын хооронд захиалгын гэрээ байгуулагдсан байна.

4.3 Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, 00-Н төслийн байрны А блок 00 давхрын 46,29 м.кв талбайтай, 2 өрөө, 0 айлын орон сууц, 2 давхрын 46,43 м.кв талбайтай, 2 өрөө, Ы айлын орон сууц нь “А” ХХК болон “Ф” ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн МА21-5/10-1 дугаартай “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний төлбөрт авсан “Ф” ХХК-ийн өмч бөгөөд нэхэмжлэгч нар нь дээрх орон сууцыг худалдан авсан гэх төлбөрийг “Ф” ХХК-д шилжүүлээгүй.

4.4 Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст “Ф” ХХК-ийн захирал У.Ааас Л.Ггийн хуурамч бичиг баримт үйлдэх замаар манай компанийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг шалгуулахаар өргөдөл гаргасан. Тус дүүргийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 000000000000000 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Иймд энэхүү эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэх нь уг иргэний хэрэгт нөлөөлөхөөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А овогт Сын Мг Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00-II төслийн байрны А блок 00 давхрын 46.29 м2 талбай бүхий 2 өрөө 0 айлын орон сууцны өмчлөгчөөр, нэхэмжлэгч Б овгийн Йийн Өвыг Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00-II төслийн байрны А блок 2 давхрын 46.43 м2 талбай бүхий 2 өрөө Ы айлын орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мгийн улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 558,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 50 төгрөгийг, хариуцагч “А” ХХК болон Л.Ннараас тус бүр 278,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мд, нэхэмжлэгч А.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 599,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 65 төгрөгийг, хариуцагч “А” ХХК болон Л.Ннараас тус бүр 299,517.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Нд тус тус олгож шийдвэрлэсэн байна.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 “Ф” ХХК нь “А” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр МА21-3/10-1 дугаартай “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулж, 10,000 м.куб бетон зуурмагийг “А” ХХК-д нийлүүлсний төлбөрт 5 ширхэг орон сууцыг авахаар тохиролцож, тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулсан. Уг 5 ширхэг орон сууцны 2 ширхэг орон сууцыг “С” БГБХН-с 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн 83 дугаар хүсэлтийн дагуу 2021 онд манай компанид нийлүүлэх элс, хайрганы төлбөрийг урьдчилан төлөх зорилгоор Л.Нгэж хүний нэр дээр орон сууц захиалгын гэрээ байгуулах эрхийг түр хугацаанд шилжүүлсэн.

6.2 Гэтэл Л.Нболон “С” БГБХН нь тохиролцооны дагуу тухайн байрны төлбөрийг бидэнд төлөөгүй боловч төлсөн мэтээр холбогдох баримтууд “Ф” ХХК-аас “С” БГБХН-д явуулсан. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны 21/102 дугаар албан бичиг, 2021.01.01-2021.08.30-ны өдрийг хүртэлх хугацааны авлага, өглөгийн тооцоо зэргийг гаргаж өгсөн ба эдгээр баримтуудтай холбоотой асуудлыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус шалгаж байгаа. Түүнчлэн, манай компанийн хуучин бланк, компанийн тамга дардсыг ашиглан, гүйцэтгэх захирлын гарын үсгийг дуурайлган зурж, тухайн орон сууцуудыг А.Н, С.М нарт шилжүүлэх утга бүхий албан бичгүүдийг “А” ХХК-д хүргүүлж, “Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ”-г шинээр байгуулсан байдаг.

6.3 Нэхэмжлэгч нартай гэрээг шилжүүлэн байгуулсан талаар манай компани “А” ХХК-аас 2022 оны 01 дүгээр сард олж мэдсэн бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “А” ХХК-д 1/04 дугаартай албан бичгээр дээрх “Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ”-үүдийг цуцлуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

6.4 Цагдаагийн байгууллагаас Л.Ннь тухайн үйлдлийг хийсэн байх магадлалтай гэж үзэн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 000000000000000 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Л.Ггийн хуурамч баримт үйлдсэн эсэх асуудал нь иргэний хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэн, “С” БГБХН болон “Ф” ХХК-ийн хоорондох арилжааны гэрээ дуусгавар болсон, өөрөөр хэлбэл талуудын хоорондын төлбөр тооцооны асуудал дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.5 Л.Ггийн хуурамч баримт үйлдэх замаар “Ф” ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдан борлуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаатай холбоотойгоор гуравдагч этгээдийн зүгээс иргэний хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.

6.6 Түүнчлэн, шүүх хуралдаан даргалагч нь хүсэлт хэлэлцэх шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022 оны 08 сарын 22-ны өдрийн 000000000000000 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолын агуулгыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй “хангалттай үндэслэл болж чадахгүй байна” гэх үндэслэлээр татгалзсан. Мөн нотлох баримт шинжлэн судлах шатанд хариуцагчаас шинжлэн судлуулахаар санал гаргаагүй байхад хариуцагч талд ашигтай гэсэн баримтуудыг шүүх өөрийн санаачилгаар судалж байсан зэрэг үйлдлүүд нь илтэд хариуцагч Л.Г, болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяртай хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ бий болгож, цаашилбал ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүссэн.

6.7 Шүүгч нь бусдад буруу ойлголт төрүүлэхээс ямагт зайлсхийж, хэргийн оролцогч нартай эрх тэгш хүндэтгэлтэй харилцаж, тэдэнд шүүгчийн зүгээс хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл, үнэмшлийг өөрийн үйл ажиллагаа, үг яриагаар төрүүлж чадахуйц байх ёстой. Гэтэл дээрх үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байгаа талаар гуравдагч этгээдээс татгалзан гаргах үндэслэл байгааг мэдэгдэж, татгалзах тухай хүсэлт гаргасан байхад шүүгч үүргээ биелүүлэх битгий хэл хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, энэ талаар шийдвэртээ хурал хойшлуулах, шүүн таслах ажиллагаанд саад учруулах зорилготой байсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсанд прокурор н.Эын “...Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч н.Батжаргалд ирсэн Л.Гтай холбоотой “Ф” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаартай, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай албан бичгүүдийг мэдсээр байж ашигласан гэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ. Иймд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож буцаан хүргүүлсэн болно...” гэсэн бичиг өгсөн. Өөрөөр хэлбэл, Л.Гг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. С.М, А.Н нар төлбөрийг тухай бүр төлж, 100 хувь төлсөн тул хууль ёсны өмчлөгч болсон.

7.1 “А” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 83 дугаартай хүсэлтийг үндэслэж Л.Ггийн нэр дээр тухайн маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулах эрхийг “Ф" ХХК-ийн зүгээс шилжүүлсэн гэдгээ мэдүүлсэн. Дээрх үйл баримтыг үндэслэж нэхэмжлэгч нар “А” ХХК-ийн орон сууц захиалах худалдан борлуулах гэрээг байгуулсан нь өнөөдрийг хүртэл уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс анхан шатны шүүх хурал эхлээд иргэний хэрэг үүсгэхээс хэлэлцэж дуусах хүртэл тооцоо нийлсэн акт хуурамч эсэх талаар ямар нэг баримт гаргаагүй. Гэтэл давж заалдах гомдолд гэнэт хуурамч баримт байсан гэж байгаа нь үндэслэлгүй.

7.2 Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч нартай гэрээ байгуулсан талаар мэдээгүй гэж байгаа боловч 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн гэж тайлбар өгсөн. Энэ нь үндэслэлгүй. Учир нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Ф” ХХК-ийн албан бичигт зөвхөн С.М, А.Н нартай холбоотой төлбөр тооцоо дуусаагүй гэсэн албан бичиг өгсөн. Хэрэв 01 дүгээр сард баримт хуурамч байсан гэдгийг мэдэж байсан бол тухайн албан бичигт дурдах бүрэн боломжтой байсан.

7.3 “С” БГБХН-ийн зүгээс 0,5 хэмжээтэй хайрга нийлүүлж тухайн нийлүүлсэн хөлсөнд “Ф” ХХК нь тухайн 2 орон сууцыг авсан. Тухайн баримтыг хуурамч гэх нотлох баримт байхгүй. “Ф” ХХК-ийн нягтлан н.Угийн зүгээс эдгээр орон сууцыг тооцоондоо бодож өгсөн гэдгийг нотолдог. Мөн нэхэмжлэгч нарын зүгээс Л.Гд орон сууцны төлбөрийг 100 хувь шилжүүлсэн.

7.4 Анхан шатны шүүх хуралдаан хуульд заасан дэг журмын дагуу явагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан 4 үндэслэлээс татгалзан гарах үндэслэлд хамаарах заалт байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

2. Нэхэмжлэгч С.М, А.Н нар нь хариуцагч “А” ХХК болон Л.Ннарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зөвшөөрсөн, гуравдагч этгээд “Ф” ХХК эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч С.М болон хариуцагч “А” ХХК-ийн хооронд 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр МА21-в/19-001 дугаартай “Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ”, нэхэмжлэгч А.Н болон хариуцагч “А” ХХК-ийн хооронд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “А” ХХК-тай МА21-в/23-005 дугаартай “Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ” тус тус байгуулагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

3.1 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн МА21-в/19-001 дугаартай “Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ”-ний дагуу хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгч С.Мд Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, 00-Н төслийн байрны А блок-00 давхрын 46.29 м.кв талбайтай, 2 өрөө 0 айлын орон сууцыг шилжүүлэх, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн МА21-в/23-005 дугаартай “Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ”-ний дагуу хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгч А.Нд тус тус шилжүүлэх, нэхэмжлэгч нар нь гэрээний зүйл болох дээрх орон сууцны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 8-11, 22-25/

3.2 Улмаар нэхэмжлэгч С.М нь гэрээнд заасан орон сууцны үнэ 80,000,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Л.Гд, нэхэмжлэгч А.Н нь орон сууцны үнэ 88,217,000 төгрөгийг хариуцагч Л.Гд тус тус шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Талууд энэ талаар маргаагүй.

3.3 Дээрх гэрээний зүйл болон талуудын эрх үүрэг, гэрээний үнийг төлсөн үйл баримт болон талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нар болон хариуцагч нарын хороонд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Тодруулбал, нэхэмжлэгч нар нь орон сууцны үнийг төлөх, хариуцагч “А” ХХК нь гэрээнд заасан орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

3.4 Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уг үүргийг гүйцэтгэсэнд тооцно. Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгч С.М орон сууцны үнэ 80,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч А.Н нь орон сууцны үнэ 88,217,000 төгрөгийг тус тус хариуцагч Л.Гд төлснийг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн гэж маргаагүй буюу үүнийг үүрэг гүйцэтгүүлэгч “А” ХХК нь зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгч нарыг хариуцагч “А” ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн орон сууцны төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.  

Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас гэрээний зүйл болох дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй болжээ.

4. Харин анхан шатны шүүх гуравдагч этгээд “Ф” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй байхад түүний хариуцагч “А” ХХК-тай байгуулсан гэх “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний талаар эрх зүйн дүгнэлт хийж, “...арилжааны гэрээ байгуулсан, ...уг гэрээ дуусгавар болсон” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт “Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй” гэсэнтэй нийцээгүй байна.

4.1 Түүнчлэн, анхан шатны шүүх “Ф” ХХК болон “С” БГБХН-ийн хооронд үүссэн гэх эрх зүйн харилцааг “...“Ф” ХХК нь ...орон сууцыг “С” БГБХН-өөс худалдан авсан бетон зуурмагийн түүхий эд болох элс, хайрганы төлбөрт тооцож өгөхөөр тохиролцож, хоорондын өглөг, авлагын тооцоог нийлсэн тухай актыг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үйлджээ”, мөн “...энэхүү тохиролцооны дагуу “С” БГБХН-д өмчлөх эрхийг шилжүүлэх 2 орон сууцыг тус нөхөрлөлийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зөвшөөрлийн дагуу Л.Ггийн нэр дээр захиалгын гэрээг шилжүүлэхээр тохирсон нь” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, “С” БГБХН нь энэ хэргийн оролцогч бус этгээд байхад анхан шатны шүүх түүнтэй холбоотой бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон хариуцагч Л.Ннарын хооронд үүссэн гэх эрх зүйн харилцааны талаар дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

5. Л.Гд холбогдуулан эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа нь уг иргэний хэргийг шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо өөрийн эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Мөн гуравдагч этгээдийн “үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байгаа талаар гуравдагч этгээдээс татгалзан гаргах үндэслэл байгааг мэдэгдэж, татгалзах тухай хүсэлт гаргасан байхад шүүгч үүргээ биелүүлээгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Учир нь, анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө талуудаас шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад талууд хүсэлт гаргаагүй. /хх 128/

6.1 Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд завсарлахаас өмнө гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчийг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байгаа үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасныг /хх 138/ анхан шатны шүүх хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол шүүгч тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны явцад татгалзан гарах үндэслэл тогтоогдвол шүүгч өөрөө татгалзан гарах үүрэгтэй. Хэргийн оролцогч нь шүүгчид энэ талаар мэдэгдэж болох бөгөөд харин шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхийг эдлэх боломжгүй. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуянгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээдээс төлсөн 1,157,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

    ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                   М.БАЯСГАЛАН