Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 29

 

 

    2022          11           08                                    206/МА2022/00029

 

 

 

******* ******* ******* ******* *******

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэртэй, ******* ******* ******* орлогч *******ы/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* аймаг, *******,*******, айлын орон сууцны тоотод байрлах, ХХК -д холбогдох,

Гэрээний үүрэг 200,000,000 төгрөг, хугацааны хүү 12,448,611 төгрөг, нийт 212,448,611 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Мөнхтуул нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл: Аймгийн ИТХ-ын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Төсөл сонгон шалгаруулах журам-ыг батлан гаргасан бөгөөд уг журмын хүрээнд ******* ******* 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/374 дүгээр захирамжаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан.

******* ******* агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ирүүлсэн төслүүдийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авсан ба  ХХК-ийн төслийг шалгаруулан мөн оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* ******* орлогч ******* болон  ХХК-ийн захирал П.Энхтайван нарын хооронд ******* ******* агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ-г байгуулсан.

Гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийн зээлийг сарын 0,025 хувь буюу нийт 12,448,611 төгрөгийн хүүтэйгээр, 36 сарын хугацаагаар олгосон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дууссан тул гэрээг цуцлах шаардлагагүй болсон ба гэрээний үүргийн дагуу ХХК-д олгосон зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 12,448,611 төгрөг, нийт 212,448,611 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 ХХК-ийн зүгээс 200,000,000 төгрөгийн зээл авсан, зээлийг төлнө гэдэгт маргахгүй байна. Нэхэмжлэгч ******* ******* ******* орлогч *******, хариуцагч ХХК-ийн хооронд байгуулагдсан ******* ******* агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, зээлээр олгосон 200,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгч нь зээлийн хүүг бүхэлд нь шаардах эрхгүй. Анх шүүхэд нэхэмжлэл гаргасан огноо буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацааны хүүг нэхэмжлэх эрхгүй. Учир нь тухайн үед гэрээний хугацаа дуусаагүй байсан. Одоо гэрээний хугацаа дууссан тул гэрээний үүргийг хэрхэн биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй. Үндсэн зээл 200,000,000 төгрөгийг төлөх бөгөөд зээлийн хүүг төлөхгүй гэжээ.

3.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар ХХК-иас гэрээний үүрэг 200,000,000 төгрөг, хугацааны хүү 12,448,611 төгрөг, нийт 212,448,611 (Хоёр зуун арван хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга зургаан зуун арван нэг) төгрөгийг гаргуулан ******* ******* ******* Тамгын газарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

3.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,220,193 (Нэг сая хоёр зуун хорин мянга нэг зуун ерөн гурав) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Зээлийн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ тул хүүг бүхэлд нь төлөхөөс татгалзаж байга тухай тайлбарласныг шүүх үндэслэх хэсэгтээ хариуцагчаас гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох талаар нэхэмжлэл гаргаагүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан шаардах эрхийн үндэслэлийг шалгахдаа тухайн хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр бий болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт өгөх нь зүйтэй. Гэтэл хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаагүй нь үндсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр эсэхийг хянах боломжгүй мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч тал шүүхэд зээлийн гэрээний хугацааг дуусахаас өмнө хандсанаар тухайн зээлийн гэрээг цуцлагдсан тооцож зээлийн хүү бүхэлдээ зогсоно гэж үзэж байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойшх хүүг төлөх үндэслэлгүй болно.

Иймд ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэрт зээлийн хүү 12,448,611 төгрөгөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 4,149,537 төгрөгийг хасаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчдын хооронд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр нэхэмжлэгчээс хариуцагчид 200,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн хүүг 3 жилийн хугацаанд 12,448,611 төгрөг байхаар тохирсон. Манай талаас нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын -ны өдөр гаргасан. Нэхэмжлэл гаргах үед гэрээний хугацаа дуусаагүй байсан тул бид үндсэн зээл болох 200,000,000 төгрөг, нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү болох 8,299,074 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хуралдаан 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр болсон. Уг хуралдаанаас өмнө манай талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн хүүд 12,448,611 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолтой санал нийлэхгүй байнан. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

6.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар  ******* ******* ЗДТГ-ын нэхэмжлэлтэй ХХК-д   холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7.Нэхэмжлэгч ******* ******* ******* орлогч ******* нь зээлийн гэрээний дагуу  зээлдүүлсэн  үндсэн зээл 200.000.000 төгрөг, хүү 8.299.074 төгрөг, нийт 208.299.074 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ХХК-д холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, “******* ******* агаар орчны бохирдлыг бууруулах” төслийн хүрээнд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан” гэх үндэслэлээр үндсэн зээл 200.000.000 төгрөг, зээлийн хүү 12.448.611 төгрөг, нийт 212.448.611 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.

8.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор талуудын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “******* ******* агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ”,   ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ******* ******* ******* Тамгын газраас 200.000.000 төгрөг нэхэмжилсэн баримт, ******* Тамгын ******* хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс санхүү, төрийн сангийн хэлтэст санхүүжилтийн эрх нээх мэдэгдэл, ******* Санхүү төрийн сангийн дарга Ч.Багдалд ******* ******* орлогч ******* 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ХХК-ийн төсөл шалгарсан тул холбогдох санхүүжилтийг олгохыг хүссэн” 1/1697 дугаар албан тоот, Орон нутгийн хөгжлийн сангаас   ХХК-ийн Хаан банкны 5862042079 тоот дансанд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 100.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 100.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн төлбөрийн хүсэлт зэрэг баримтуудын хуулбарыг гаргаж өгчээ.

9. Хариуцагч ХХК нь Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сард дууссан тул гэрээний дагуу ямар ажил гүйцэтгэгдсэн бэ гэдэгт дүгнэлт хийх шаардлагагүй болсон. ХХК нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 200.000.000 төгрөгийг төлөхөд маргахгүй. Харин нэхэмжлэгчээс анх шүүхэд 2021 онд нэхэмжлэл гаргасан, тухайн үед гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээ цуцлагдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн нэмэгдүүлсэн шаардлагаар зээлийн хүүг шаардах эрхгүй. Харин гэрээ цуцлагдсаны улмаас хохирол үүссэн гэж үзвэл уг хохирлоо нэхэмжлэх эрх нь ******* орлогчид байгаа гэж тайлбарлан, татгалзлаа нотлохоор нэхэмжлэгчийн дээр шүүхэд гаргаж өгсөн,  нотлох баримтуудын хуулбарыг  ирүүлсэн байна.

10.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч ******* ******* ЗДТГ-ын хариуцагч ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсан, талуудын хооронд байгуулсан  уг гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийг эс зөвшөөрч  “зээлийн хүү 12.448.611 төгрөгөөс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 4.149.538 төгрөгийг хасаж” өгөхийг хүсэж давж заалдах журмаар  гаргасан гомдлын дагуу хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл. 

12.Хэрэгт авагдсан баримтаар ******* ******* Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор “Төсөл сонгон шалгаруулах журам”-ыг баталж, журмын дагуу ******* ******* ******* 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/374 дугаар захирамжаар “Төсөл сонгон шалгаруулах” ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ******* ******* “агаар орчны бохирдлыг бууруулах” төсөл сонгон шалгаруулалтад ХХК-ний ирүүлсэн төсөл шалгарсан үйл баримт тогтоогдсон байна.

12.******* ******* “агаар орчны бохирдлыг бууруулах” төслийн хүрээнд  2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* ******* ******* орлогч ******* ХХК-ийн захирал П.Энхтайван нарын хооронд “******* ******* агаар орчны бохирдлыг бууруулах” зээлийн гэрээ байгуулж, гэрээний 2.1-д Гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчид 200.000.000 төгрөгийн зээл олгож байгаа болно, 2.2-д Зээлийн хүү нь нэг сард 0,025 хувь буюу нийт 12.448.611 төгрөг байна, 7.4-т Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж тус тус тусгажээ.

13. Зээлдүүлэгч ******* ******* ******* Тамгын газар нь “******* ******* агаар орчны бохирдлыг бууруулах” төслийн хүрээнд төрийн сангаас орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан зээлдэгч ХХК-д  2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 100.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 100.000.000 төгрөгийг тус тус  шилжүүлсэн, зээлдэгч нь гэрээний 1.1-д зааснаар ...гэрээгээр зээлдэгч зээлдүүлэгчээс тодорхой хугацаа, хүүтэйгээр зээл авах, түүнийг эргүүлэн төлөх ... үүргийг хүлээсэн   зээлийн гэрээ нь  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заалтад нийцсэн байна.

14.Зээлдэгч нь зээлдүүлэгчээс 200.000.000 төгрөгийг хүлээн авсан, зээл төлөгдөөгүй байгаа талаар маргаагүй, үндсэн зээл 200.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, зээлийн гэрээг зээлдэгчийн санаачилгаар хугацаанаас өмнө цуцалсан, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүү шаардах эрхээ алдана гэж  зээлийн хүү 12,448,611 төгрөгийг төлөхөөс татгалзсан  байна.

15.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл” байхаар, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж хуульчилсан байна.Энэ хуульд  зээлийн гэрээг эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр хэлцэлд тооцохоор тусгагдаагүй  байна. Харин зээлийн гэрээний хувьд хүү шаардах бол  гэрээг бичгээр хийхээр хуулийн шаардлагыг зохицуулжээ.

16.Талууд хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн  үйлдэж гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт нийцсэн байна.

17.Гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дууссан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд хугацаа дууссан ч гэрээнд заасан зээлийг хүүгийн хамт зээлдүүлэгчид төлөх үүргээ зөрчсөн байна.Өөрөөр хэлбэл зээлдэгч нь зээлийн хүүгийн хамт зээлдүүлэгчид төлөх  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

.Иймд зээлдүүлэгч нь зээлдэгчээс гэрээний 2.1-дэх хэсэг,   2.2-дахь хэсэгт заасны  дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт шаардах  эрхтэй байна.

19. анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул  шийдвэрийг хэвээр  үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

20. Хуульд зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.637 төгрөгийг төрийн сангийн  орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.637 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1,172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ТУЯА