Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1004

 

                    Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Шүүгдэгч М., түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далай ээж овогт ...ийн т холбогдох 1808012491193 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баня-Өнжүүл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүухдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 17 дугаар байрны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Далай ээж овогт ...ийн  /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

           М. нь 2018 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 198 тоотод иргэн А....“утсаар чинь яриад өгье” гэж “Айпони-7” маркийн гар утсыг нь буюу эд хөрөнгийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэж, бусдад нийт 570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой найзуудтайгаа уулзаад пиво уусан. Машин дотор уусан бөгөөд Ардын эрхийн буудлын тэнд би буугаад такси барьсан. Тэгээд 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны 6 дугаар орцны гадаа хүргүүлсэн. Тэгээд хэд болсон талаар асуутал тэд болсон гэж хэлсэн. Одоо яг хэдэн төгрөг гэж хэлснийг санахгүй байна. Надад 2500 төгрөг байсан учир мөнгө хүрэхгүй байна гэрээсээ ороод аваад өгье гэсэн. Тэгээд таксинаас буугаад 5 давхарт байх гэрийн хаалгыг онгойлгож ороход таксины жолооч залуу дагаад орсон. Тэгээд гэрт хүн байгаагүй учир жижиг өрөөнд орж охины түрүүвчнээс мөнгө авч өгөх гээд эргэх гэхэд араас “гар утсаа өгч бай утсаар чинь яриад өгье” гэсэн. Тэгэхээр нь би гар утсаа өгөөд мөнгө авах гээд явсан. Тэгтэл миний гар утсыг аваад шатаар буугаад явсан. Би араас нь гар утсаа өгчих наадахыг чинь хэрэглэж болохгүй. Мөнгөө аваачээ гэсэн. Тэгээд тоогоогүй яваад өгсөн. Би араас нь гараад хартал байхгүй байсан. ... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн гар утсаа 2018 оны 03 сард таксины жолооч залуугаас эргүүлээд авсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18, 19-21 хуудас/,

 

2.Шүүгдэгч М.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Надад дээрэмдсэн зүйл байхгүй. ... таксины мөнгө 7000 төгрөг гарлаа гэсэн чинь “мөнгө байхгүй, гэртээ ороод аваад өгье” гээд дагуулж орсноо 2000 төгрөг гаргаж өгөхөөр нь би аваагүй ... тэгээд би “эхнэр лүү чинь ярья” гэж хэлээд гар утсыг нь аваад явсан. ... Би хохирлоо барагдуулсан ... гэм буруу дээр маргахгүй, хөнгөн ял оноож өгнө үү?” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-44, 47-49 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “IPhone 7 загварын гар утас 570,000 төгрөгийн үнэлгээтэй” /хэргийн 31-32 хуудас/,

 

4.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би ыг 1 жилийн өмнөөс таньдаг болсон. Бид 2 одоо хувиараа хонь бойлох ажил хийж байгаа юм. Найз нөхдийн холбоотой.  дуу шуу багатай гайгүй даруухан олон таван үггүй санагддаг. Найз нөхдийн дунд нэр хүндтэй ажилд сайн, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй сайн залуу байгаа юм. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг гэсэн тэрнээс өөрөөр сайн хэлж мэдэхгүй байна. ...“ гэх мэдүүлэг /хэргийн 28-29 хуудас/,

5.М.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 50 хуудас/,

6.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 53 хуудас/,

7.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.

Прокуророос М.т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүгдэгчийн үйлдэлд тохироогүй гэж шүүх үзсэн.

Шүүгдэгч М.ын үйлдэлд Дээрэмдэх гэмт хэргийн хууль бусаар авсан гэх шинж тогтоогдоогүй.Хохирогчийн эд хөрөнгийг “эхнэр лүү чинь утсаар яриад өгье” гэж хэлээд аваад явсан нь Залилах гэмт хэргийн шинжид хамааралтай, гэмт хэргийн үйл баримт нэг, эрх зүйн байдал нь дээрдэж байгаа тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.

           М. нь 2018 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 198 тоотод иргэн А....“эхнэр лүү чинь утсаар яриад өгье” гэж хэлээд “Айпони-7” маркийн гар утсыг нь хууран авч 570, 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч А....ын “...Тэгээд гэрт хүн байгаагүй учир жижиг өрөөнд орж охины түрүүвчнээс мөнгө авч өгөх гээд эргэх гэхэд араас “гар утсаа өгч бай утсаар чинь яриад өгье” гэсэн. Тэгэхээр нь би гар утсаа өгөөд мөнгө авах гээд явсан. Тэгтэл миний гар утсыг аваад шатаар буугаад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18, 19-21 хуудас/,

Шүүгдэгч М.ын “…би “эхнэр лүү чинь ярья” гэж хэлээд гар утсыг нь аваад явсан. ... Би хохирлоо барагдуулсан тул хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-44, 47-49 хуудас/

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “IPhone 7 загварын гар утас 570,000 төгрөгийн үнэлгээтэй” /хэргийн 31-32 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

                

             М.ын хүний гар утасыг “эхнэр лүү чинь яриад өгье” гэж хэлээд аваад явсан үйлдэл нь Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн “хуурч” гэх шинжийг хангасан.

                 “Хуурч ” гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлийн алинаар нь ч илрэх боломжтой бөгөөд шүүгдэгчийн “эхнэр лүү чинь яриад өгье” гэх үгэнд хууртаж хохирогч эд хөрөнгөө сайн дураараа шилжүүлж өгсөн үйлдлийг хуурч мэхлэх аргаар авсан гэж үзнэ.

            Залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар өөртөө шилжүүлэн авснаар уг гэмт хэргийн шинж бүрэн хангагдана.

 Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хохирол хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хохиролд зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол иргэн А....ын “Айпони-7” маркийн гар утсыг шүүгдэгч М. хуурч өөртөө шилжүүлж авсан үйлдлээс хохирогчид 570,000 төгрөгийн хохирол учирсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой.

Гэмт хэргийн санаа зорилгын хувь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

            Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

            Шүүгдэгч М. нь хохирогчийн гар утсыг худал үгээр хуурч авсан үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.  

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, М.ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч А.... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, гар утасаа буцааж авсан болох  хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 17-18, 19-21 х/-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Улсын яллагч:М. нь хохирол төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдооогүй зэргийг харгалзан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч:М. нь гэм буруу дээр маргаагүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? гэсэн.

 

           Шүүгдэгч М. нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдлэж байгаагүй,  гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирол, хор уршиг их биш, бүрэн арилсан, уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

        2.Далай ээж овогт ...ийн ыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр М.тыг 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар М.т Зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

        5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг М.т мэдэгдсүгэй.

       

        6.М.Буянбаатрын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

        7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

        8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ДАШДОНДОВ