Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2022/01323

 

 

 

 

 

 

2022 07 18 210/МА2022/01323

 

А.Г-гийн хүсэлттэй

дампуурлын хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/00803 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч А.Г-гийн Н ХХК -ийг төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампууруулах хүсэлттэй, нэхэмжлэгч Г ХК , З ХХК , Г ХХК , У , У ХХК -иудын хариуцагч Н ХХК -д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Г ХК нь 107,182,208 төгрөг, нэхэмжлэгч З ХХК нь 62,176,968 төгрөг, нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2,485,772,543,11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын У нь 949,468,247 төгрөг, У ХХК нь 15,730,711 төгрөг тус тус гаргуулах тухай дампуурлын хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, нэхэмжлэгч Г ХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл А.Г-гийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Н ХХК -д 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан АР/01 тоот зээлийн гэрээний дагуу 1,114,000,000 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдүүлсэн. Улмаар зээлийн гэрээний хугацааг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар тус тус сунгасан. Мөн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1,730,000,000 төгрөгийг сарын 1,65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж нийт 31 сарын хугацаатай зээлдүүлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх 2 зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,844,000,000 төгрөг, зээлийн хүү 1,648,428,599,97 төгрөг, нийт 4,492,428,599,97 төгрөг болсон байх бөгөөд энэхүү гэрээнүүдийн үүргийг гүйцэтгэх хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч би хариуцагч Н ХХК -аас зээлийн төлбөрийг барагдуулахыг удаа дараа хүсэж албан хүсэлтүүдийг хүргүүлж байсан бөгөөд Н ХХК -аас 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 18/189 тоот албан бичгээр тус компани нь төлбөрийн төлөх чадваргүй болоод байгаа тухай мэдэгдсэн, тус компаниас ирүүлсэн 2018 оны санхүүгийн тайлангаар бусдад төлөх өр төлбөр 8,216,078,700 төгрөг байх бөгөөд энэ нь өөрийн хөрөнгийн хэмжээнээс 4 дахин илүү байна. Үүнээс үзэхэд тус компани санхүүгийн төлбөрийн чадваргүй, өөрийн хөрөнгөөсөө хэд дахин давсан өртэй, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх чадваргүй болсон байх тул Нейшнл девелопер ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэл Г ХК -ийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00819 дүгээр шийдвэрээр Н ХХК -аас 106,492,208 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 690,411 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК -д олгохоор шийдвэрлэсэн. Тус компани нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул манай компанийн зүгээс дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч төлбөр төлөгч компанид холбогдуулан дампуурлын хэрэг үүссэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Иймд Н ХХК -аас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн нийт 107,182,619 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэл З ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: З ХХК нь Н ХХК -тай харилцан тохиролцож 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км зам барилгын ажил гүйцэтгэх гэрээг, 2012 оны 04 дүгээр сарын 10, 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрүүдэд нэмэлт гэрээнүүдийг байгуулсан. Дээрх гэрээнүүдийн хүрээнд, 50 км авто замын 5 дугаар хэсэг болох 25-33 дахь км-ын шороон далангийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээг дуусгавар болгон, холбогдох албан тушаалтнуудад ажил хүлээлцсэн акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Дээрх гэрээнүүдийн нийт дүн 1,343,243,406,66 төгрөг бөгөөд гэрээний ерөнхий нөхцөлийн 45.1, тусгай нөхцөлийн 26-д заасны дагуу гүйцэтгэсэн гэрээт ажлын дүнгээс барьцаа төлбөр 5 хувь буюу 67,647,996 төгрөг суутган авсан, үлдэх 62,176,968 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэл Г ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Н ХХК нь Г ХХК -тай 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ипотекийн гэрээг тус тус байгуулж 1,920,000,000 төгрөгийн зээлийг, 14 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, эргэн төлөлтийн хувиар өөрчлөн, мөн өдрөө дахин зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ипотекийн гэрээ, батлан даалтын гэрээ байгуулж 1,400,000,000 төгрөгийн зээлийг, 18 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэтэл гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгийн төлбөрөө бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийн байдлаар 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,450,572,873.94 төгрөг, зээлийн хүү 816,425,548.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,258,247.20 төгрөг нийт 2,392,256 669.66 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 60,927,803.45 төгрөг, зээлийн хүү 27,156,725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,431,345 төгрөг, нийт 93,515,873.45 төгрөг болж байна. Иймд нийт 2,485,772,543.11 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэл Улсын төсвийн орлого, хяналтын газрын нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Нейшнл девелопер ХХК нэмэгдсэн өртгийн албан татвараар 2014 онд 401,893,658.50 төгрөг, 2015 онд 222,994,817 төгрөг, 2016 онд 218,959,269.40 төгрөг, 2017 онд 75,635,884.70 төгрөг, 2018 онд 25,257,214.30 төгрөг, 2019 онд 4,727,403,10 төгрөг нийт 949,468,247 төгрөгийн өртэй байна. Дээрх татварын өрийг төлүүлэхээр 2014 оны 02 дугаар сарын 21, 2016 оны 06 дугаар сарын 16, 2016 оны 10 дугаар сарын 05, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд татвар төлөгчид хүргүүлэх мэдэгдэх хуудсыг, Татварын албанаас банкны байгууллагад хүргүүлэх мэдэгдэх хуудсыг 2016 оны 06 дугаар сарын 23, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд тус тус хүргүүлж харилцагч банкин дахь дансыг нь хааж татварын өр барагдуулах ажиллагааг хийсэн боловч өнөөдрийг хүртэл татварын өр барагдаагүй. Иймд Н ХХК -аас 949,468,247 төгрөгийн өрийг гаргуулж өгнө үү гэжээ

6. Нэхэмжлэл У ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Н ХХК -аас гэрээний үүргийн дагуу 15,781,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхийн шүүхээс тухайн гэрээний үлдэгдлийг Н ХХК -аас гаргахаар шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх хуудас ажиллагаа явагдаж байсан. Ажиллагааны явцад тухайн компани дампуурлаа зарласан гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн тул 15,967,361 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Н ХХК -ийн тайлбар, татгалзлын агуулга: Тус компани нь нэхэмжлэгчээс 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 605,000,000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 509,000,000 нийт 1,114,000,000 төгрөгийг сарын 1,3 хувийн хүүтэй зээлж, гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Мөн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр 1,730,000,000 төгрөгийг сарын 1,65 хувь, жилийн 19,8 хувийн хүүтэй зээлсэн. 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгалтаар дээрх зээлийн гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Үндсэн төлбөр 2,844,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,648,428,599,97 төгрөг, нийт зээл, зээлийн хүүгийн төлбөрт 4,492,428,599,91 төгрөгийг төлөөгүй нь үнэн бөгөөд энэхүү байдлаа санхүүгийн тайландаа тусгаж байсан. Н ХХК нь зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан, дээрх гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд зээлийн хөрөнгийг зарцуулсан юм. Гэрээний тусгай нөхцөлийн 41-д гэрээт ажлын 50 хувийг гүйцэтгэсний дараа гэрээний үнийн дүнгийн 50 хувийг, ашиглалтад оруулсны дараа 45 хувийг, баталгаат хугацаа дууссаны дараа 5 хувийг тус тус санхүүжүүлэхээр тохиролцсон боловч энэхүү хугацаанд төсвийн санхүүжилт орж ирээгүй 3 жил хойшилсны улмаас манай компани өнгөрсөн жилүүдэд санхүүгийн ихээхэн алдагдалд орж, мөн улс орны эдийн засгийн хүндрэл ч манай компанийн санхүүгийн байдалд хүндээр нөлөөлж, үйл ажиллагаа зогссон. 2018 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан тэнцлээр бусдад төлөх өр төлбөрийн дүн 8,816,454,173,17 төгрөгт хүрсэн, компанийн өөрийн хөрөнгөөс 3 дахин илүү болсон. Иймд тус Н ХХК нь төлбөрийн чадваргүй, эд хөрөнгөгүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь нэгэнт тодорхой болсон тул Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгаж өгнө үү. Г ХХК болон Татварын ерөнхий газрын У нь шүүхэд хуульд заасан хугацаанд хандаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бусад шаардлагын хувьд зөвшөөрч оролцож байна гэжээ.

8. Хэрэг гүйцэтгэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: Н ХХК нь 2019 оны эхний хагас жилийн байдлаар санхүүгийн тайланд мэдүүлснээр татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн болон Голомт банк, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад богино хугацаат зээл 6,129,721,200 төгрөг, цалингийн өр 4,969,600 төгрөг, татварын өр 1,054,514,200 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 258,107,100 төгрөг, нийт 7 447 312 100 төгрөгийн өр төлбөртэй байх ба дээрх дүн санхүүгийн тайлан баланс болон тооцоо нийлсэн актаар нотлогдсон, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхэд нийт 8,112,996,338.08 төгрөгийн нэхэмжлэлүүдийг ирүүлсэн байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2015-2019 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 7,447,312,100.00 төгрөг болж өөрийн хөрөнгийн 115.72 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Н ХХК -ийн шүүхэд ирүүлсэн 2015-2019 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2015 оноос өмнө үүссэн байх ба 2015 онд 3,885,401,500 төгрөг, 2017 онд 5,649,319,900 төгрөг, 2018 онд 7,149,920,000төгрөгийн тус тус алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Арилжааны банкууд дахь Н ХХК -ийн харилцах дансны үлдэгдэл 864,031.16 төгрөг, 9373 УБТ улсын, KN3HDP333YK700345 арлын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, КИА Бонгофронтиер маркийн ногоон өнгөтэй, дунд оврын ачааны автомашин, Н ХХК -ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 253 нэр төрлийн 513 ширхэг 706,658,399 төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий хөдлөх болон бусад эд хөрөнгө, Н ХХК -ийн бараа материалд бүртгэлтэй эд хөрөнгийн жагсаалт нийт 362 нэр төрлийн 77,937,378 төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий хөрөнгө, Н ХХК -ийн бусдаас авах авлага 171,812,793.70 төгрөг байна. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээр тус Н ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Н ХХК -ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Н ХХК -ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЗББ ХХК-ийн 62,176,968 төгрөг гаргуулах тухай, У ХХК -ийн 15,967,361 төгрөг гаргуулах тухай, Г ХК -ийн 107,182,619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н ХХК зөвшөөрснийг баталж, тус нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н ХХК -аас зээлийн гэрээний үүрэгт 2,485,772,543.11 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК -д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Н ХХК -ийн хувьцааны Б.Гансүхийн эзэмшлийн 100 ширхэг хувьцаа, машин, тоног төхөөрөмж, Г ХХК дахь 8115006575 тоот төгрөгийн, 8145100303 тоот төгрөгийн, 8115006577 тоот ам.долларын дансны орлого,улсын бүртгэлийн ГД-000303901 дугаартай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, нэгж талбарын 8041/5715 дугаар бүхий 20000 м.кв талбайтай, мод үржүүлгийн зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-2206029155 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Бэлла виста хотхон, Дүнжингарав гудамж, 24 дүгээр байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар Н ХХК -аас 949,468,247 төгрөг гаргуулан У т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК -аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ганхуягт олгож, нэхэмжлэгч Г ХХК -аас 12,586,813 төгрөг, нэхэмжлэгч ЗББ ХХК-аас 234,417 төгрөг, нэхэмжлэгч У ХХК -аас 118,301 төгрөг, нэхэмжлэгч Г ХК -аас 346,930 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Н ХХК -аас 12,586,813 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК -д, 234,417 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЗББ ХХК-д, 118,301 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ХХК -д, 346,930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХК -д тус тус олгож, Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн зардлыг нэхэмжлэгч нарт хариуцуулж, төлбөрийг барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгаж шийдвэрлэжээ.

10. Хариуцагч Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 12. Хариуцагч Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Нэхэмжлэгч нар хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдөр болох 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 21 хоногийн дотор буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч нэхэмжлэгч Г ХХК нь нэхэмжлэлээ тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан. Дээрх хуулийг зөрчиж шүүх нэхэмжлэгчээр оролцуулж шийдвэрлэсэн. Энэхүү хууль зөрчсөн захирамжийг нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосонд гомдолтой байна. Мөн шүүхээс Г ХХК -ийн хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13086 дугаар захирамжаар Улсын орлого, хяналтын газрын мөн хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13087 дугаар захирамжаар тус тус хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн гэж үзэж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Дээрх захирамжуудаар нэхэмжлэгчээр оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийг шийдвэрлэх үед хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн, тус захирамжаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан нотолсон баримтгүй. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бол Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8 дах хэсэгт тодорхой зохицуулсан ба Г ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хуульд заасан үндэслэл байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах шаардлагагүй. Хэрэв шүүх хөөн хэлэлцэх хугацааг тодорхой баримтыг үндэслэн, хууль зүйн үндэслэл бүхий захирамжийг гаргасан байсан бол хариуцагчийн зүгээс зээлийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр бус байдлын талаар тайлбар гаргах улмаар дампуурлын хэрэгт бусад нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөхгүй. Шүүхээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Гансүх, Я.Н нарын гаргасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан атлаа уг батлан даалтын гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталсан. Мөн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13086 дугаар захирамжид гомдол гаргах эрхгүй байсан болохыг дурдах байсан. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хэрэгсэхгүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

11. Нэхэмжлэгч Г ХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх хариуцагч Н ХХК -ийг дампуурсан тооцож, татан буулгахдаа хэрэгт цугларсан баримтад дүгнэлт, талуудын тайлбар зэрэгт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх хуулийн шаардлага хангаагүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ нь гэрээ байгуулснаар бус зээл олгосноор хүчин төгөлдөр болох ба зээлийг бодитоор олгосон тохиолдолд зээлийг шаардах эрх зээлдэгчид үүсдэг. Тиймээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, зээлээ төлөх чадваргүй болсон бодит нөхцөл байдал үүссэн эсэх, А.Ганхуяг нь зээлийг бодитоор олгосон эсэхийг шүүх шалган, тогтоож уг үйл баримтад хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн тул холбогдох баримтуудыг гаргуулах шаардлагагүй гэж үзэн ашиг сонирхол нэгтэй этгээдүүдийн зөвхөн тайлбарт үндэслэн буюу тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй, дэмжигдэхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус юм. Мөн хариуцагчийн төлөөлөгч болон А.Г-гийн төлөөлөгч нар нь шүүх хуралдааны явцад талуудын хооронд мөнгө өгсөн, авсан гэх баримт байхгүй, бэлнээр өгч авсан гэж удаа дараа мэдүүлж байсан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн Н ХХК -ийн тамга, тэмдэг дарагдсан санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргаж өгсөн нь үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна. А.Ганхуяг бус М Си Эс Холдинг ХХК-аас 1,114,000,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн болох нь нотлогддог. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчээр оролцож буй этгээдүүдийн нэхэмжлэлд эзлэх хувь хэмжээг тогтоосон хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт нь үнэн зөв эсэхийг шалгаж дүгнэх ёсгой байтал энэ талаар нэг ч дүгнэлт хийгээгүй нь хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

12. Нэхэмжлэгч ЗЗБ ХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Г ХХК болон У хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. З ХХК нь хуулийн хугацаанд Н ХХК -д холбогдуулан Зам барилгын ажлын баталгаат хугацааны барьцаа төлбөр болох 62,176,968 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байхад манай нэхэмжлэлийн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэсэн нь компанийн хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхолыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

13. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Г ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар Я.Н , Б.Гансүх нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар гэж зааж байгаа нь шүүх нэг талыг баримталж нотлох баримтыг үндэслээгүй. Нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2,485,772,543.11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөрийг чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдөр болох 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 21 хоногийн дотор буюу Иргэний хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацаа тоолох журмын дагуу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Гэтэл Г ХХК нь нэхэмжлэлээ 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 13 хоногийн дараа шүүхэд өгсөн ба Г ХХК нь мөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт шүүхэд гаргаагүй. Хэрэгт нотлох баримт авагдсан байтал шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй. Г ХХК -тай Я.Н нь зээлийн гэрээ байгуулаагүй, гэрээний нэг тал биш нэхэмжлэгч нарын өмнө үүрэг хүлээсэн этгээд биш гэдгийг хэрэг гүйцэтгэгч дүгнэлтэндээ тусгасан нь хууль зүйн үндэстэй хэмээн үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

14. Давж заалдах гомдолд гаргасан хэрэг гүйцэтгэгчийн тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3, 4, 5, 7 дугаар зүйлүүд хуульд нийцээгүй гэж үзэн талуудын гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт нэхэмжлэл гаргах хугацааг заасан. Энэ хугацааг Г ХХК болон Улсын төвийн орлого, хяналтын газар хэтрүүлж гаргасан. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлж гаргасан нэхэмжлэлийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл хугацаа сэргээх тухай заалт байдаг. Хэргийн баримтанд хугацаа сэргээсэн заалт болон хүндэтгэн үзэх шалтгаантай талаар ирүүлсэн баримтууд байдаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт нэг гүйцэтгэх баримт бичгээр шаардлага гаргасан хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол төлбөр авагч нэг бүрийн авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоно гэж заасан. Тус компанийн Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хувиарлагдах эд хөрөнгө нь хугацаа хэтрүүлээд гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авсан тохиолдолд бусад этгээдүүдэд хувиарлагдах эд хөрөнгө оногдохгүй байгаа учраас талууд гомдол гаргасан. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хэрэг гүйцэтгэгчид биш Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан. Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн эд хөрөнгийг худалдах, борлуулах, хувиарлах энэ эрх зөвхөн хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүрэг юм. Шүүхийн шийдвэрийн 7 дахь заалтад хэрэг гүйцэтгэгчид мөн энэ үүргийг зааж өгсөн. Шүүхийн шийдвэр өөрөө биелэгдэх боломжтой байх ёстой. Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хөрөнгийг Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу өндөр үнийн аргаар худалдан мөнгөн хөрөнгө болгосны дараа хамгийн түрүүнд Татварын байгууллагын өрийг барагдуулж түүний дараа бусад этгээдүүдийн өр төлбөрийг барагдуулдаг. Гэтэл хувиарлагдах хөрөнгөд хамаарахгүй бусад этгээдийн хөрөнгөөр Н ХХК -ийн татварын өр, төлбөрийг барагдуулсан нь бусдын эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулж байгаа алдаатай шийдвэр болсон байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдлууд тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

3. Хүсэлт гаргагч Адилбишийн Ганхуяг Н ХХК -ийг төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампууруулах тухай хүсэлт гаргаж, нэхэмжлэгч Г ХК 107,182,208 төгрөг, нэхэмжлэгч З ХХК 62,176,968 төгрөг, нэхэмжлэгч Г ХХК зээлийн гэрээний үүрэгт 2,485,772,543,11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын У 949,468,247 төгрөг, У ХХК 15,730,711 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ХХК -ийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгахыг хүлээн зөвшөөрч оролцсон байна.

4. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2019/10462 дугаар захирамжаар хариуцагч Н ХХК -ийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зарлаж, тус компаниас авлагатай иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагаврын талаар болон нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд явуулах талаар тодорхой заасан байна.

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана. гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.8 дахь хэсэгт Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хугацаанаас хожимдож гаргасан нэхэмжлэлийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн бол уг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хуулийн З5.4-т заасан дарааллыг баримтлан хангана. гэж тус тус заажээ.

Тус шүүхэд нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,485,772,543.11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын У нь татварын өр 943,468,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гаргасан байх ба Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна. /2хх-92-94, 2хх131-132/

Шүүх нэхэмжлэгч Г ХХК , Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого, хяналтын газрын хуульд заасан хугацаанаас хожимдуулан гаргасан нэхэмжлэлийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэлгүйгээр нэхэмжлэгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Энэ агуулгаар гаргасан хариуцагч Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч З ХХК -ийн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч иргэн Адилбишийн Ганхуяг нь нэхэмжлэл гаргасан үндэслэлээ ...хариуцагчаас 4,492,428,599.97 төгрөгийн авлагатай, хариуцагч нь бусдад 8,216,078,700 төгрөгийн өр төлбөртэй, төлбөрийн чадваргүй болсон тул төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах арга хэмжээ авч өгнө үү гэж тодорхойлж, хариуцагч Н ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тайлбар гаргаж оролцсон байна. /1хх1-94, 101, 102, 2хх92, 3хх147, 149/

Нэхэмжлэгч А.Г-гийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр авсан 1,114,000,000 төгрөгийн, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр авсан 1,730,000,000 төгрөгийн зээлийн зарцуулалт, буцаан өгөх үүргийн дүн, дээрх гэрээний үүргийг А.Ганхуяг нэхэмжилж байгаа эсэх, уг дүн хариуцагчийн бусдад төлөх төлбөрийн дүнд орох эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Дээрх ажиллагаа нь Дампуурлын тухай хуулийн 3 дугаар рзүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн төлбөрийн чадварын талаар дүгнэлт гаргахад ач холбогдолтой.

Энэ талаар нэхэмжлэгч Г ХК -ийн гаргасан ..., А.Ганхуяг нь зээлийг бодитоор олгосон эсэхийг шүүх шалган, тогтоож уг үйл баримтад хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байсан, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн гэж ашиг сонирхол нэгтэй этгээдүүдийн зөвхөн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус, хариуцагчийн төлөөлөгч болон А.Г-гийн төлөөлөгч нар нь шүүх хуралдааны явцад талуудын хооронд мөнгө өгсөн, авсан гэх баримт байхгүй, бэлнээр өгч авсан гэж удаа дараа мэдүүлж байсан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн Н ХХК -ийн тамга, тэмдэг дарагдсан санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргаж өгсөн нь эргэлзээтэй, А.Ганхуяг бус М Си Эс Холдинг ХХК-аас 1,114,000,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн болох нь нотлогддог..., гэх гомдлыг анхаарч үзэх нь зүйтэй.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Г ХК , З ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/00803 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г ХК нь 70,200 төгрөг, З ХХК нь 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь 70,200 төгрөг, давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН