Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 00155

 

   Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Т.Нарантуяа /онлайнаар/,

хохирогчийн өмгөөлөгч П. Ган-Очир,

 иргэний нэхэмжлэгч М.Мөнхгэрэл /онлайнаар/,

иргэний хариуцагч У.Эрдэнэчимэг /онлайнаар/,

иогэний хариуцагч Б. Энхжаргал,

иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,  

шинжээч Б.Өнөрбат, Ш.Дуламсүрэн,

шүүгдэгч С.Г , түүний өмгөөлөгч Д.Дарьбазар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2016/0100/Э индекстэй, 201606000179 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Б овгийн С.Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г  нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт "Соната 6" маркийн **-** ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж улмаар УАЗ Пургон маркийн **-** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн Д.Баярсайхан, М.Баасантуяа, Б.Отгонцэцэг нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, иргэн Т.Амгаланбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г гийн өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  чиглэлд 4 хүн тээвэрлэж яваад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутгаас 6-7 км зайтай явж байхад урд явсан “Соната-5” маркийн машин, түүний урд явсан мотоцикль нар гэнэт зогсох, замаас эсрэг тал руу гарах гэсэн үйлдлээс болж миний бие зогсоох гэсэн арга хэмжээ авсан боловч урд талын машиныг мөргөх аюул учирсан тул эсрэг талын урсгал руу орж зогсоох арга хэмжээг авсан. Тэгээд машины урд дугуй эсрэг талын урсгал руу 27 см хэтэрч орсноос болж эсрэг талын урсгалаас ирж явсан “УАЗ Пургон” маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Иймд юунаас болж осол аваар гарсан болохыг үнэн зөвөөр тогтоож өгөхийг шүүхээс хүсч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Нарантуяагийн өгсөн: Би амь хохирогч Амгаланбаатарын эгч нь байгаа юм. Манай дүү Амгаланбаатар тухайн болсон ослын улмаас нас барсан. 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр зам тээврийн осол болсон гэдгийг Амгаланбаатарын ажлын хүмүүс хэлсэн. Бид Дорноговь аймгаас гараад явсан боловч хол газар учир өдөртөө очиж амжаагүй, маргааш өглөө нь очсон. Тэр өдөр бид нар луу дүү маань ярьсан. Тэгэхэд нь “бид нарыг хүлээгээд яахав задлан шинжилгээ энэ тэр ажлаа хийж бай” гэж хэлсэн. Очоод амь хохирогчийн ажлын хүмүүстэй уулзаж юу болсныг асууж лавлан мэдсэн. Тэгээд бид мөрдөн байцаагчтай уулзаад амь хохирогч маань ажлаа хийж яваад осолд орж нас барсан байна. Гомдолтой байна гэдгээ хэлсэн. Энэ хэрэг 2 жил гаруй хугацаанд шийдэгдэхгүй явж байна. Энэ хэргийг харсан үзсэн хүмүүс нь бүгд гэрчээр мэдүүлэг өгчихсөн байгаа. Мөрдөн байцаагч, шинжээч нар ажлаа хийсэн гэж үзэж байна. Шүүхэд энэ хэрэг орж ирснээс хойш шийдэгдэхгүй их удаж байна. Хол газраас байнга ирж очих нь бид нарт их хэцүү байна. Талийгаачийн ар гэрийнхэн нь их хэцүү нөхцөл байдалтай байгаа. Талийгаач банкинд зээлтэй, ээж нь хүртэл тэтгэвэрийн зээлээ тултал авчихсан байна. Одоо талийгаачийн ар гэрийн байдал хэцүү байгаа. Шүүгдэгч С.Г  нь ажил явдал болж байх үед 500000 төгрөгийн тусламж үзүүлсэн. Өөр ямар ч мөнгө төгрөгийн тусламж үзүүлээгүй. Манай дүүг санаатай алчихлаа гэж би хэлэхгүй. Ямар ч жолооч хүн алдаа дутагдал гаргаж болно. Авто тээврийн осол чинь минут, секундээр хэмжигдэж, хурдан болоод өнгөрдөг асуудал. Шүүгдэгч та хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээгээд зохих хохирол төлбөрийг төлнө үү гэж хэлмээр байна. Би иргэний нэхэмжлэлтэй холбоотой  бүх баримтуудаа бүгдийг нь хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж  гэм буруутай этгээдээс хохиролыг гаргуулж шүүгдэгчийн өгсөн 500000 төгрөгийг хасч тооцохыг зөвшөөрнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч У.Эрдэнэчимэг: Манай зүгээс 15.588.900 төгрөгийн үнэ бүхий **-** ДГО улсын дугаартай Пургоны үнийг гэм буруутай этгээдээс төлүүлэх л хүсэлтэй байгаа. Өөр гомдол, санал байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Энхжаргал: Миний бодлоор амь хохирогч Амгаланбаатар нь 1.4%-ийн согтолттой, хэт ядарсан явж байсан гэж бодож байна. Манай байгууллагын зүгээс хууль, дүрэм, журманд заасны дагуу шалгах ёстой зүйлээ шалгаж, гэрээ байгуулж ажилд авсан. С.Г  нь ажилд орохдоо 197181 гэх дугаарын үнэмлэхээ надад үзүүлээд ажилд орсон. Тиймээс би эрхийн үнэмлэхгүй хүн аваагүй гэж үзэж байна. Мөн С.Г  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан мөртлөө түр үнэмлэх авчихсан байсан. Түр үнэмлэх нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай байсан. Тэр үнэмлэхийг би үзээд хуурамч эсэхийг тогтоох боломжгүй байсан. Тийм учраас манай байгууллагын зүгээс авах бүх төрлийн арга хэмжээгээ авч, өгөх үүрэг даалгавараа бүгдийг нь өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр эрхийн үнэмлэхгүй хүн авч тээврийн хэрэгсэл жолоодуулсан гэх үндэслэлээр манай байгууллагыг буруутгаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жолоочийн өөрийн хариуцлагагүй байдлын улмаас энэ хэрэг гарсан гэж дүгнэж байна. Хэрвээ манай байгууллага хариуцлага хүлээх ёстой гэвэл иргэний нэхэмжлэгч байгууллага бас хариуцлага хүлээх ёстой. Нэхэмжилсэн мөнгөн дүнг хувааж төлөх ёстой гэж дүгнэж байна. Яагаад гэвэл хамт олноороо болон байгууллагын удирдлага нь чиглүүлж явж байсан. Тиймээс иргэний нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлээд байгаа 15.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч М.Мөнхгэрэл: Манай байгууллага хамт олноороо явлаа гээд хариуцлага алдсан зүйл байхгүй, жолооч  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гээд байна. Бид архидан согтуурсан зүйл байгаагүй бөгөөд жолооч маань архины төрлийн ямар ч зүйл уугаагүй. Замдаа жолоочоо амрааж явж байсан. Манай байгууллагын зүгээс хариуцлага алдсан зүйл байхгүй гэж үзэж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

201606000179 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч М.Баасантуяагийн өгсөн…Хөвсгөл далай дээр очоод тэндээ 4 хоног амраад 7 дугаар сарын 15-ны өдрөө буцсан. Ингээд "Уньтын хөндий" гэх газарт жолоочоос бусад нь бүгд унтаж явахад 13 цагийн үед өөдөөс ирж явсан машинтай мөргөлдөөд осолд орсон. Би мөргөлдөх үед унтаж явсан болохоор яг юу болсоныг үнэхээр санахгүи байна нэг мэдэхэд л замын хажууд машин унасан байсан ба жолооч Амгаланбаатар эмнэлэг ирэхээс өмнө нас барчихсан байсан. Би хөдөлж чадахгүй газар хэвтэж байсан. Манай машины өөдөөс ирж явсан Соната 6 маркийн машинтай мөргөлдсөн байсан. Энэ ослын улмаас жолооч газар дээрээ нас барж бусад хүмүүс нь их бага хэмжээтэй гэмтэл авсан. Миний сээр нурууны 5 нуруу нь хугаралтай одоогоороо хэвтэрт байна. Шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан хүнд гэмтэл гэж гарсан байсан. Машиныг талийгаач Амгаланбаатар жолоодож явсан хажууд нь манай байгууллагын нягтлан Ариунбаатар суучихсан бид нар ард нь бүгд хэвтээд явж байсан. Энэ ослын улмаас би хамгийн хүнд гэмтсэн хүн нь байгаа юм. Эрүүл мэнд болон эдийн засагаараа их хохирч байна. Иймд гэм буруутай тухайн жолоочид гомдолтой байна. Эмчилгээний зардал болон ажилгүй байсан үеийн мөнгийг нэхэмжилж байна. Одоогийн байдлаар нэг сая орчим төгрөгний зардал гараад байна. Одоо удахгүй нурууны хагалгаанд орно. Энэ машин бол манай байгууллагын эзэмшлийн машин байгаа юм. Талийгаач Амгаланбаатар жолооч нь байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуудас/,

Хохирогч Б.Баярсайханы өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1030 цагт гэрээсээ гарсан бөгөөд 1100 цагт Дөмөг тээврийн зах дээр очсон. Намайг очиход шүүгдэгч өөрийнхөө машинд суулгасан. Бид хөдлөх гээд Дөмөг тээврийн захын хашаанаас гарсан бөгөөд хүнээс дайвар бараа авна гээд хэсэг хүлээж зогссон. Нөгөө дайвар бараа өгөх хүн ирэхгүй байсан учраас бид хөдлөөд явсан. Капитат өнгөрөөд явж байхад дайвар бараа өгөх хүн жолооч буюу шүүгдэгч рүү утсаар залгаж ярьсан. Тэр үед шүүгдэгч явъя гээд дайвар бараагаа авахгүй явсан. Бид Орхон аймгаас гарахад 1330 цаг болж байсан. Бидний замд явж байхад урд явж байсан Sonata 5 маркийн машин тоормос гишгэсэн. Би энэ үед суудлын урд талаар доошоо суусан. Энэ үед шүүгдэгч буюу жолооч яаанаа гээд байсан. Үүний дараа зорчигчид машинаас буусан. Харин би машин дотроос гарч байсан. Намайг машинаас гаргахад миний зүүн хөлний яс, эгэмний яс, хавирга хугарсан, мөн шүд унасан байсан. Намайг машинаас гаргаад шон мод түшүүлж суулгасан. Би шүүгдэгчээс эм байна уу гэхэд өвчин намдаах эм авчирч өгсөн. Би 3000000 төгрөг нэхэмжилж байна. Надад гомдол, санал байхгүй. Эмчилгээний зардал болох 3000000 төгрөгийг  авна гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

Хохирогч Б.Отгонцэцэгийн өгсөн...2016 оны 07 дугаар сарын 15-ны өглөө Сайншанд руу гарсан. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг "Уньт" гэсэн газар манай машин онхолдсон байсан. Би нэг мэдэхэд манай машин газарт бөмбөрч байх тэр үед нь би сэрсэн. Сэрэхэд машин доошоо харчихсан дээрээс бензин гоожиж байсан. Тэгээд бид нар цонх байсан уу? хаалга байсан уу? аль нэгээр нь гарсан. Гараад иртэл баахан хүмүүс гадаа зогсож байсан. Бид нарт тусламж үзүүлсэн. Би тухайн орчныг харж чадаагүй. Хөл хугарчихсан байсан болохоор дээшээ хараад л хэвтэж байхад эмнэлгийн машин ирээд бид нарыг аваад явсан. Ийм л зүйл болсон. Зүүн хөлний яс хугарсан, зүүн бөөрний хажууд язралт үүссэн. Сайншанд сумын эмнэлэгт зарцуулсан мөнгөө авмаар байна. Ойролцоогоор 300000 гаруй төгрөг зарцуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

Гэрч Д.Хэнчбишийн өгсөн...2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ганцаараа өөрийнхөө "Соната-5" маркийн машинтайгаа яваад Уньт өнгөрөөд 1 км орчим л явсан байх миний урд нэг мотоцикольтой хүн явж байгаад ус зайлуулагч далантай тойрог өнгөрч яваад замын урд тал руу салсан шороон зам руу гарах гээд дохио өгөхөөр нь би хурдаа сааруулаад бараг 20 км цагийн хурдтай л болсон байх харахад урдаас эсрэг урсгалд "Пургон" машин ойрхон ирж явсан мотоцикльтой хүн "Пургон" машиныг өнгөрөөгөөд эргэх гэж байгаа харагдсан. Тэгээд "Пургон" машин хажуугаар өнгөрөөд гарах шиг болсон чинь хойд талд хурд сааруулагчин дээр харайж байгаа юм шиг дуугараад хойд талын дугуй хагарчих шиг санагдсан тэгээд жаахан цаашаа явж зогсоод эргээд харсан чинь миний хажуугаар дөнгөж өнгөрч явсан "Пургон" машин миний ард явсан "Соната-6" маркийн машинтай мөргөлдөөд "Пургон" машин нь замын хажуу руу унаад "Соната-6" машин нь зам дээрээ үлдсэн байсан. Буугаад харсан чинь миний машины хойд зүүн талын гупер, гэрэл хагарчихсан байсан. Хоёр машин мөргөлдөөд миний машиныг “Соната-6” мөргөчихөж гэж бодсон. Учир нь миний хагарсан гупер дээр хар будаг наалдчихсан байсан. "Соната-6" машин хар өнгөтэй, "Пургон" нь саарал өнгөтэй байсан. Тэгээд байж байхад эмнэлэг цагдаа ирсэн. Би Хутаг-Өндөр сумын чиглэлд явж байсан. Би огцом тоормозлох үйлдэл хийгээгүй урд яваа мотоциколь замын урд тал руу гарах дохио өгсөн болохоор аажмаар хурдаа хассан юм. "Пургон" машин Булган сумын чиглэлд явж байсан. Эгнээндээ явж байсан. "Пургон" хэр хурдтай явж байсныг тодорхойлж хэлж мэдэхгүй байна. Тийм их хурдан бол яваагүй байсан. Би яг мөргөлдчихлөө гэж бодоогүй осол болоход харж чадаагүй. Миний бодож байгаагаар “Соната-6” машин гүйцэж түрүүлэх гэж байсан юм болов уу гэж санагдсан. Замын нөхцөл зүгээр байсан нартай халуун өдөр байсан. П.Цогтсайхан гэж манай хамаатны дүү байгаа юм. 2013 онд Солонгос улс руу гарах гээд надад машинаа зарсан. Тухайн үед Солонгос гарахаас нь өмнө нэр дээрээ шилжүүлж чадаагүй. Одоо хүртэл Солонгосоос ирээгүй байгаа. Гэхдээ би 2013 оноос хойш бүх даатгал, татвар зэргийг төлж явж байгаа миний өөрийн машин байгаа юм. Миний биед ямар ч гэмтэл учраагүй. Доргилт ч аваагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй зүгээр байгаа. Машинд учирсан хохирлоо нэхэмжилнэ өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,

Гэрч С.Амгаланбаатарын өгсөн...Би Дорноговь аймгийн "Эм эргэлтийн сан"-ийн нярав ажилтай. Манай ажилчид 2016 оны 07 сарын 10-15-ны хооронд Хөвсгөл аймагт аялалаар албаны **-** ДГО улсын дугаартай "Пургон" автомашинтай явж байгаад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт зам тээврийн осолд орж жолооч маань нас барсан юм. Тэгээд замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр манай машиныг мөргөсөн Хөвсгөл аймгийн машины буруу болох нь тогтоодсон болохоор би байгууллагаа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Манайх уг машиныг аваад 3 жил болж байгаа. Хохирлын үнэлгээгээр нийт 15.588.900 төгрөгний хохирол учирсан байгаа. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/

Иргэний хариуцагч Б.Энхжаргалын өгсөн...Манайх 2013 оноос мал аж ахуй, Хөвсгөл аймаг-Орхон аймгийн чиглэлд зорчигч нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа. С.Г  2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулж манай хоршоонд орсон. Би хэрэг болсон үед нь мэдсэн. Хөвсгөлөөс зорчигчдыг нь авах машин явуулсан. Тухайн үед манай механик Ё.Шүрэнчимэг шалгаж үзээд явуулсан. Хөвсгөлөөс 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг руу явсан байсан. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгаас гарч яваад ийм осол гаргасан байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгийг нь огт мэдээгүй. Таныг утсаар ярихад л мэдсэн. Манайд 3 сарын өмнө ажилд орохдоо жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/

Гэрч Б.Баярбатын өгсөн...Би өөрийн 83-61 УНУ улсын дугаартай "Кроун" маркийн машинтайгаа амраад Улаанбаатар хотоос гараад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн "Саахарын рашаан" орох гээд "Уньт" баг өнгөрөөд явж байхад хар өнгийн "Соната-6" маркийн машин миний машиныг гүйцэж түрүүлээд урд орсон. Урд ороод удаагүй тойрог хэсэг дээр хар “Соната-6” эхлээд миний урд явж байсан саарал өнгийн "Соната-5" маркийн машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад машинтай мөргөлдсөн. Тэгээд хоёр машин мөргөлдөөд урдаас ирж яваа машин нь агаар дээр эргээд гараад ирсэн. Тэгээд зам дээр унаад дахиж нэг эргээд зогссон. Тэгээд харахад саарал өнгийн "Пургон" машин байсан. Би машинаа зогсоогоод "Пургон" руу дөхөөд очсон чинь Пургоны ард явсан ногоон "Приус" машинтай залуу хүмүүсийг нь цонхоор нь гаргаж байсан. Тэгээд намайг түргэн дуудаачээ гэж хэлэхээр нь би хотын 103 руу залгаад болохгүй болохоор нь буцаж эргээд Уньт багийн төвөөс сувилагчийг нь авч ирэхэд жолооч нь Пургоноосоо жоохон зайтай хэвтэж байсан. Би “Соната-6” машинаас 40м орчим зайтай явж байсан. Би яг мөргөлдөхийг нь харсан. "Соната-6" машин урдах машинаа гүйцэж түрүүлэх гэж эсрэг урсгал руу ороод "Пургон" машиныг мөргөсөн. Гадаа үзэгдэх орчин сайн нартай байсан. Би бол 70-80 км цагийн хурдтай явж байхад намайг гүйцэж түрүүлсэн. Нилээн хурдтай явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/,

Гэрч М.Мөнхзаяагийн өгсөн...Би өөрийн "Приус-10" маркийн 49-87 УНБ улсын дугаартай машинтайгаа Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Орхон аймгийн чиглэлд явж байгаад "Уньт" багийн төв рүү орохоос наана "Саахарын рашаан" өнгөрөөд саарал өнгийн "Пургон" машины ард дагаад явж байсан. Уг "Пургон" машиныг гүйцэж түрүүлэх боломж олдохгүй урд эсрэг урсгалаас машинууд ирээд гүйцэж чадаагүй явж байхад яг "Уньт" орохоос наад талд тойрог зам дээр эсрэг урсгалд саарал өнгийн "Соната-5" машин явж байсан чинь араас нь хар өнгийн "Соната-6" машин гүйцэж түрүүлж гарч ирээд миний урд талд явж байсан саарал өнгийн Пургоныг жолооч талын хэсэг рүү нь мөргөөд Пургоны бөгс хэсэг нь босч ирээд бүтэн эргэн зам дээр унаад замын хажуу тал руу дахиж бүтэн эргээд унасан. Би тэгээд шууд машинаа зогсоогоод гүйж очоод урд хагарсан цонхоор хүмүүсийг нь гаргасан. 5-6 эмэгтэй хүн байсан. Унасан Пургоны цаад талд жолооч нь шидэгдчихсэн байсан. Жолооч нь туслаач дээ өвдөөд байна гээд орилоод байсан. Очоод харахад нүд, чих гээд толгой хэсэг нь нилээн их цус болчихсон байсан. Хар "Соната-6" машины жолоочийн эсрэг талаас баруун хаалганаас нь ногоон подволктой нүүр нь цус болчихсон хүн бууж ирж байсан. Би ойрхон 15-20 орчим метрийн зайтай явж байсан. Би яг сайн харсан. Гадаа үзэгдэх орчин сайтай нар тусч байсан. 13-14 цагийн үед энэ осол болсон. Пургон машин өөрийн урсгалдаа явж байсан. Хар "Соната-6" машин урсгал сөрж гарч ирээд мөргөчихсөн гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/,

Гэрч Б.Ариунбаатарын өгсөн...2016 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед Хөвсгөл аймгаас гараад өдөр 13 цагийн үед Булган Хутаг-Өндөр сумын Уньт багийн төв орох гээд явж байхад засмал зам дээр тойрог хэсэг дээр өөдөөс эсрэг урсгалаас нэг мотоцикольтой хүн ард нь саарал өнгийн “Соната-5” машин их эөөлхөн зогсох шахуу явж байхад нь манай "Пургон" машин мотоцикльтой дөнгөж зөрсөн байх урдаас хар өнгийн жижиг суудлын машин саарал өнгийн "Соната-5" машины хажуугаар манай явж байсан урсгал руу урд явж байсан машинаа гүйцэж түрүүлэх гээд гарч ирээд манай машины урдаас мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдээгүй замын хажуу руу машин 4-н дугуй нь дээшээ хараад уначихсан байсан. Миний дээрээс бензин асгараад би сэрээд машинаас гараад харсан чинь жолооч маань машинд байхгүй болохоор нь ойр хавьд харсан чинь машины ойролцоо шидэгдчихсэн хэвтэж байхаар нь гүйгээд очиход амьсгаатай байсан. Надтай зөрөөд хоёр залуу машинд байгаа хүмүүсийг гаргасан. Дараа нь харахад ногоон "Приус 10" машинтай хоёр залуу тусалсан байсан. Тэгээд түргэн дуудсан. Хар өнгийн "Соната 6" маркийн машин байсан номер дугаарыг нь санахгүй байна. Таксинд явдаг машин байсан. 40 орчим насны намхавтар нуруутай, эрэгтэй хүн байсан. Машин зогсоох ямар ч боломж байгаагүй. Эргэлтэн дээр гэнэт гарч ирж мөргөчихсөн. Би машины урд суудал дээр жолоочийн хажууд суугаад явж байсан. Манай байгууллагын жолооч Амгаланбаатар жолоодож явсан. Ерөөсөө замын турш машинаа барьж явсан. Манай байгууллагын машин байгаа юм. Миний биеийн байдал зүгээр надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/,

Гэрч Л.Лхагвадоржийн өгсөн...би халуун өдөр байсан болохоор нозоороод унтаад өгсөн. Түр тар хийх чимээ гараад сэрэхэд машин мөргөлдчихсөн байсан. Би буугаад харахад "Пургон" машин замын хажуу руу далантай хэсэг рүү унаад дээшээ харчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,

Гэрч Ч.Мөнхзаяагийн өгсөн...би унтаж байсан чинь манай хүмүүс гараарай гараарай гэж хашгираад бөөн юм болоод тэгээд би сэрсэн чинь машин дээшээ харчихсан хамаг хаалга үүд нь салаад уначихсан би машиныхаа жижигхэн цонхоор гарсан. Гараад ирэхэд машин дээшээ харчихсан жолооч хол шидэгдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/,

Гэрч Х.Энхсайханы өгсөн...унтаж байсан болохоор нэг л мэдэхэд тас няс буугаад л явчихсан. Би тэр үед машины дугуй хагарчихлаа л гэж бодсон чинь машин онхолдчихсон байсан. Машинаас гарч ирэхэд хүн, машин олон байсан. Бид нарыг хоёр залуу татаж гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/,

Гэрч Ш.Наранбаярын өгсөн... Тухайн үедээ шоконд орчихсон бид нар машины урд талын салхивчны шилээр гарч ирсэн тэр үед машин хөмөрчихсөн бензин дээрээс гоожиж байсан. Гадаа гараад ирэхэд манай жолооч шидэгдчихсэн ойролцоогоор машинаас 70 орчим метр байсан. Бууж ирээд тэр замыг нь харахад тойрог эргэлттэй өндөр далантай зам байсан ба Уньт багийн түргэн тусламж гэсэн байхаа би сайн мэдэхгүй байна хүмүүс ирээд бид нарт түргэн тусламж үзүүлсэн. Миний биеийн баруун талын 7 дугаар хавирга хугарч, зүүн хөлний шилбэний мах тасарсан өөр мэдэгдэх зүйл байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/

Гэрч Б.Сэргэлэнгийн өгсөн...2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн мөрөн сумын чиглэлд "Соната" маркийн **-** ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байгаад Булган аймгийн Уньт сумаас 1 км цаана зам тээврийн осолд орсон. Миний сууж явсан машин дотор жолоочтой нийлээд 5 хүн явсан. Миний тухайд жолоочийн хажуу талын урд суудалд сууж явсан. Хойд талын суудал дээр 3 хүн сууж явсан. Миний харснаар миний сууж явсан Соната маркийн тээврийн хэрэгслийн жолооч 100-110 км цагийн хурдтай явж байсан. Ингээд явж байхад бид нарын урд талд явж байсан машинуудын урдуур зам хөндлөн мотоцикольтой хүн гарсан бөгөөд тухайн үед миний сууж явсан машины урд талын машинууд бүгд тормос гишгээд зогссон. Харин миний сууж явсан машин хурдтай явсан болохоор тормос гишгээд зогсохгүй урд талынхаа машиныг мөргөсөн чинь жолооч нь рүлээ зүүн гар тийш нь дараад замын цагаан зураас даваад эсрэг урсгал руу "Соната" маркийн тээврийн хэрэгслийн хамар нь орж өөрийнхөө урсгалд явж байсан "Пургон" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Ийм л зүйл болсон. Би нүдээрээ харсан. Заримдаа 100-120 бараг хүрч байсан. Осол болох үед гадаа үзэгдэх орчин хэвийн салхи шуургагүй, бороогүй, сайхан өдөр байсан. Зам тээврийн осол болох үед миний сууж явсан "Соната" маркийн тээврийн хэрэгслийн жолооч хурдтай явсан болохоор машинтай зогсоож чадаагүй. Тухайн жолооч хурдаа тохируулж чадаагүй. Тэрнээс замдаа унтаж зүүрмэглэсэн зүйл байхгүй. Зам тээврйин ослын улмаас би нүүрэндээ болон цээж, хоёр өвдөгөндөө гэмтэл авсан. Одоо цээж өвдөж байгаа, мөн нүүр сорвижиж эдгэрч байгаа. Надад одоо ямар нэг гомдол санал, цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/,

Гэрч Б.Гантогтохын өгсөн:... Замаар явж байхад миний ард “Соната 5” маркийн тээврийн хэрэгслийн ард харин ямар машин байсан талаар мэдэхгүй байна. Би тэгээд дохио эгч зүүн гар тийшээ эргэж афальтан замаас салах гэж байхад миний өөдөөс Фургон авто машин ирж байсан. Тэгэхээр нь “Пургон” машиныг хүлээж дохиод өгөөд зогссон. Фургон авто машин миний хажуугаар өнгөрч яваад ард Хүчтэй дуу чимээ гарахаар нь би эргээд харсан чинь Фургон автомашин “Соната 6” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан... намайг мотоцикльтойгоо гэрэл дохио зүүн гар тийшээ эргэх гээд зогсож байхад миний арын тээврийн хэрэгсэл хурдаа сааруулаад зогсох гэж байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 118-119 тал,

 

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 48 тоот дүгнэлтээр: 1.Т.Амгаланбаатарын цогцост хийсэн задлан шинжилгээгээр хавсарсан олон гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, олон хавирганы хугарал. Дотор эрхтэнүүдийн цус эргэлтийн хямрал тэжээл хувирал, тархи, уушигны хаван, мөчдийн зулгаралт, хуйх уушиг, бөөрний өөхлөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Амь хохирогч Т.Амгаланбаатар нь хавсарсан олон гэмтэл гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, олон хавирганы хугарал зэрэг гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх /хх-ийн 56-58 хуудас/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 240 тоот дүгнэлтээр: М.Баасантуяагийн биед нурууны Тh2, ТhЗ, Тh4, Тh5 нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /хх-ийн 101 хуудас/,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 241 тоот дүгнэлтээр: 1. Б.Отгонцэцэгийн биед зүүн шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2 Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /хх-ийн 112 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 258 тоот дүгнэлтээр: Д.Баярсайханы биед зүүн дал, шаант, тахилзуур, өсгий, шуу ясны далд хугарал, баруун 5-р хавирганы далд хугарал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /хх-ийн 117 хуудас/,

Булган аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 42 тоот дүгнэлтээр: 1. **-** ХӨА улсын дугаартай "Соната" маркийн тээврийн хэрэгсэл, **-** ДГО улсын дугаартай " УАЗ Пургон" маркийн тээврийн хэрэгслийн зорчиж явсан хэсэг нь зам мөн. 2. Жолооч Т.Амгаланбаатар, С.Г  нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 3. Жолооч Т.Амгаланбаатар 2.7а "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч С.Г  нь Монгол улсын ЗХД-ийн 2.1а-д зааснаар "Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалт, мөн ЗХД-ийн 10.1а-д зааснаар "гүйцэж түрүүлэх үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх" ЗХД-ийн 10.1-д зааснаар "өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх" ЗХД-ийн 10.2-д зааснаар "гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино" гэсэн заалт, мөн ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын /хэвтээ тэмдэглэл/ 7.1 дэх заалт "хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийн тэмдэглээнүүдийг тус тус зөрчсөн байна. “Б ” хоршоо нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтын ЗБ заалт "тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн байна. 4. Жолооч Т.Амгаланбаатар нь /РД.ЕЭ85080971/ ВСДЕ ангилалын №466973 тоот тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй хүчинтэй байна. Жолооч С.Г  нь /РД:РС75120713/ ВСДЕ ангилалын №76070 тоот тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан боловч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс 2016 оны 11-р сарын 24-ны хооронд 06 сараар хасуулсан байна. 5. Уг **-** ХӨА улсын дугаартай "Соната" маркийн тээврийн хэрэгсэл, **-** ДГО улсын дугаартай "УАЗ-Пургон" маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй. 6. Уг ХАБАЖЭ гэмт хэрэг нь техникийн хувьд бүрэн бүтэн байдлаас шалтгаалан гарсан үндэслэл байсан эсэхийг тогтоох боломжгүй. 7. Уг ХАБАЖЭ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч С.Г  нь зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарласан шугамыг давж урсгал сөрснөөс үүдэн уг ХАБАЖЭ гэмт хэрэг гарсан байна гэх /хх-ийн 155-157 хуудас/, Шинжээч Б.Нямбаярын... Хэрвээ С.Г гийн мэдүүлж байгаагаар Соната 5 маркийн машиныг эхэлж мөргөсөн бол  Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 8.2-т Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээргээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь Соната 5 маркитйн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын мөргөсөн байгаагаас харагдаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 185 тал/,

 Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь жолооч С. С.Г  нь зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарласан шугамыг давж урсгал сөрснөөс үүдэн уг ХАБАЖЭ гэмт хэрэг гарсан талаар  бүрэлдхүүнтэй шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн дүгнэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, “Лэндс” ХХК-ны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн х/229 тоот **-** ДГО Улсын дугаартай Пургон тээврийн хэрэгслийн эвдрэлийн болон зах зээлийн үнэлгээг 15.588.900 /арван таван сая таван зуун наян найман мянга есөн зуу/ төгрөгөөр тогтоосон дүгнэлт /хх-ийн 182-191 хуудас/,

 “Ашид билгүүн” ХХК-ны 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 753 тоот 58-39 УНД улсын дугаартай “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг 530.500 /таван зуун гучин мянга таван зуу/ төгрөгөөр тогтоосон дүгнэлт/хх-ийн 195-196 хуудас,/ Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / хх-ийн 1 хуудас,гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2 хуудас/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 10-11, 12-15 хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 16-21 хуудас/, Эд зүйл хураан авах тогтоол / хх-ийн 22-23 хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-64 хуудас/ Өвчний түүх / хх-ийн 117-137 хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 163-164,182-191,195-196 хуудас/, Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 166-175 хуудас/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 176 хуудас/, Ял шалгах хуудас / хх-ийн 217 хуудас/, Хохирлын баримтууд / 1-р хх-ийн 231-240 , 2 дугаар хх-21-63, 204-210, 3-р хх-10-14,74-81  хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд  2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт шүүгдэгч С. С.Г  нь "Соната-6" маркийн **-** ХӨА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 10.1а, 10.2, 7.1-д заасан заалтуудыг зөрчиж улмаар **-** ДГО улсын дугаартай УАЗ-Пургон маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зам тээврийн осол гарч  иргэн Д.Баярсайхан, М.Баасантуяа, Б.Отгонцэцэг нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, иргэн Т.Амгаланбаатарын амь насыг хохироосон  үйл баримт болжээ.

Энэ үйл баримтын талаар хавтаст хэрэгт хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, схем зэрэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Нарантуяагийн...Пургон машиныг жолоодож явсан талийгаач Т.Амгаланбаатар нь миний төрсөн дүү байгаа юм. Энэ зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан. Хохирогчийн ар гэрийн зүгээс оршуулгын зардал 10629999 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгчийн өгсөн 500000 төгрөгийг хасч тооцно гэх, хохирогч Б.Баярсайханы...би машин дотроос гарч байсан. Намайг машинаас гаргахад миний зүүн хөлний яс, эгэмний яс, хавирга хугарсан, мөн шүд унасан байсан. Намайг машинаас гаргаад шон мод түшүүлж суулгасан. Би шүүгдэгчээс эм байна уу гэхэд өвчин намдаах эм авчирч өгсөн. Би 3000000 төгрөг нэхэмжилж ба хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн хэмжээгээр гаргуулна. Надад гомдол, санал байхгүй гэх, хохирогч Б.Отгонцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттуяагийн...хохирогч Отгонцэцэгийн эмчилгээ хийлгэсэн, эм, тарианы үнэ 520.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх, гэрч Б.Ариунбаатарын...амь хохирогч Амгаланбаатар замын турш жолоо барьж явсан. Тухайн үед урд талаас хар өнгийн Sonata 6 маркийн машин гарч ирсэн бөгөөд бид хоорондоо мөргөлдсөн. Sonata 6 маркийн машины урд Sonata 5 маркийн машин, түүний урд мотоциколь явж байсан. Мотоциколь зогсохоор дохио өгсөн бөгөөд үүнээс болж Sonata 5 маркийн машин хурдаа хасч удаанаар явж байсан гэх, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Хэнчбишийн…”Пургон” машин хажуугаар өнгөрөөд гарах шиг болсон чинь хойд талд хурд сааруулагчин дээр харайж байгаа юм шиг дуугараад хойд талын дугуй хагарчих шиг санагдсан тэгээд жаахан цаашаа явж зогсоод эргээд харсан чинь миний хажуугаар дөнгөж өнгөрч явсан "Пургон" машин миний ард явсан "Соната-6" маркийн машинтай мөргөлдөөд "Пургон" машин нь замын хажуу руу унаад "Соната-6" машин нь зам дээрээ үлдсэн байсан…, буугаад харсан чинь миний машины хойд зүүн талын гупер, гэрэл хагарчихсан байсан. Хоёр машин мөргөлдөөд миний машиныг “Соната-6” мөргөчихөж гэж бодсон. Учир нь миний хагарсан гупер дээр хар будаг наалдчихсан байсан. "Соната-6" машин хар өнгөтэй, "Пургон" нь саарал өнгөтэй байсан…, би огцом тоормозлох үйлдэл хийгээгүй урд яваа мотоциколь замын урд тал руу гарах дохио өгсөн болохоор аажмаар хурдаа хассан юм гэх, гэрч Б.Баярбатын...хар өнгийн "Соната-6" маркийн машин миний машиныг гүйцэж түрүүлээд урд орсон. Урд ороод удаагүй тойрог хэсэг дээр хар “Соната-6” эхлээд миний урд явж байсан саарал өнгийн "Соната-5" маркийн машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад машинтай мөргөлдсөн…, би бол 70-80 км цагийн хурдтай явж байхад намайг гүйцэж түрүүлсэн. Нилээн хурдтай явж байсан гэх, гэрч М.Мөнхзаяагийн...Уг "Пургон" машиныг гүйцэж түрүүлэх боломж олдохгүй урд эсрэг урсгалаас машинууд ирээд гүйцэж чадаагүй явж байхад яг "Уньт" орохоос наад талд тойрог зам дээр эсрэг урсгалд саарал өнгийн "Соната-5" машин явж байсан чинь араас нь хар өнгийн "Соната-6" машин гүйцэж түрүүлж гарч ирээд миний урд талд явж байсан саарал өнгийн Пургоныг жолооч талын хэсэг рүү нь мөргөөд Пургоны бөгс хэсэг нь босч ирээд бүтэн эргэн зам дээр унаад замын хажуу тал руу дахиж бүтэн эргээд унасан…, Пургон машин өөрийн урсгалдаа явж байсан. Хар "Соната-6" машин урсгал сөрж гарч ирээд мөргөчихсөн гэх, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ариунбаатарын...эсрэг урсгалаас нэг мотоцикольтой хүн ард нь саарал өнгийн “Соната-5” машин их зөөлхөн зогсох шахуу явж байхад нь манай "Пургон" машин мотоцикльтой дөнгөж зөрсөн байх урдаас хар өнгийн жижиг суудлын машин саарал өнгийн "Соната-5" машины хажуугаар манай явж байсан урсгал руу урд явж байсан машинаа гүйцэж түрүүлэх гээд гарч ирээд манай машины урдаас мөргөсөн гэх, гэрч Б.Сэргэлэнгийн…миний харснаар миний сууж явсан Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч 100-110 км цагийн хурдтай явж байсан. Ингээд явж байхад бид нарын урд талд явж байсан машинуудын урдуур зам хөндлөн мотоцикольтой хүн гарсан бөгөөд тухайн үед миний сууж явсан машины урд талын машинууд бүгд тормос гишгээд зогссон. Харин миний сууж явсан машин хурдтай явсан болохоор тормос гишгээд зогсохгүй урд талынхаа машиныг мөргөсөн чинь жолооч нь рүлээ зүүн гар тийш нь дараад замын цагаан зураас даваад эсрэг урсгал руу "Соната" маркийн тээврийн хэрэгслийн хамар нь орж өөрийнхөө урсгалд явж байсан "Пургон" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Ийм л зүйл болсон. Би нүдээрээ харсан. Заримдаа машины мил 100-120 бараг хүрч байсан гэх мэдүүлэг,” амь хохирогч Т.Амгаланбаатар нь хавсарсан олон гэмтэл гавал тархины битүү гэмтэл, суурь ясны

 

хугарал, тархины эдийн няцрал, олон хавирганы хугарал зэрэг гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 48 тоот дүгнэлт, “...хохирогч М.Баасантуяа нь нурууны Тh2, ТhЗ, Тh4, Тh5 нугалмын шахагдсан хугарал тогтоосон Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 240 тоот дүгнэлт, “...хохиоргч Б.Отгонцэцэг нь зүүн шилбэ ясны хугарал тогтоосон Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 241 тоот дүгнэлт, “...хохирогч Б.Баярсайхан нь зүүн дал, шаант, тахилзуур, өсгий, шуу ясны далд хугарал, баруун 5-р хавирганы далд хугарал, тархи доргилт тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 258 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч С.Г  нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 10.1а, 10.2, 7.1-д заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 42 тоот дүгнэлт  бүрэлдхүүнтэй шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн дүгнэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,  зэрэг нотлох баримтууд авагджээ.  

Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч С.Г  нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт "Соната 6" маркийн **-** ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж улмаар УАЗ Пургон маркийн **-** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн Д.Баярсайхан, М.Баасантуяа, Б.Отгонцэцэг нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, иргэн Т.Амгаланбаатарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хохирогч нарын биед учирсан гэмтэл, талийгаачийн амь хохирсон шалтгааныг тогтоосон болон зам тээврийн ослын дүгнэлтийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэгт ач холбогдолтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан тухайн өдөр  **-** ХӨА улсын дугаартай "Соната-6" маркийн тээврийн хэрэгсэлийн ард зорчиж явсан  гэрч Б.Баярбатын...хар өнгийн “Соната-6” эхлээд миний урд явж байсан саарал өнгийн "Соната-5" маркийн машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад машинтай мөргөлдсөн…,би 70-80 км/ц хурдтай явж байхад намайг гүйцэж түрүүлсэн бөгөөд нилээн хурдтай явж байсан гэх, … **-** ДГО улсын дугаартай "УАЗ-Пургон" маркийн тээврийн хэрэгсэлийн ард зорчиж явсан гэрч М.Мөнзаяагийн..."Соната-6" машин гүйцэж түрүүлж гарч ирээд миний урд талд явж байсан саарал өнгийн Пургоныг жолооч талын хэсэг рүү нь мөргөөд Пургоны бөгс хэсэг нь босч ирээд бүтэн эргэн зам дээр унаад замын хажуу тал руу дахиж бүтэн эргээд унасан…,

"Соната-6" машин урсгал сөрж гарч ирээд мөргөчихсөн гэх, гэрч Б.Ариунбаатарын...манай "Пургон" машин мотоцикльтой дөнгөж зөрсөн байх урдаас хар өнгийн жижиг суудлын машин саарал өнгийн "Соната-5" машины хажуугаар манай явж байсан урсгал руу урд явж байсан машинаа гүйцэж түрүүлэх гээд гарч ирээд манай машины урдаас мөргөсөн гэх, гэрч Б.Сэргэлэнгийн…миний харснаар миний сууж явсан Соната маркийн тээврийн хэрэгслийн жолооч 100-110 км цагийн хурдтай явж байсан…,“замын цагаан зураас даваад” эсрэг урсгал руу "Соната" 6 маркийн тээврийн хэрэгслийн хамар нь орж өөрийнхөө урсгалд явж байсан "Пургон" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Заримдаа 100-120 бараг хүрч байсан гэх мэдүүлэгүүдээс үзэхэд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн..."гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино" гэх, мөн "хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолыг хилийг тэмдэглээнүүдийг тус тус зөрчсөн, тухайн нөхцөлд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зурагт тромзны мөр илрээгүй болох нь нотлогдож байгаа бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г гийн...“Соната-5 машин огцом тооромслоод би араас нь мөргөж зогсоод тэгэхэд эсрэг урсгалд явж байсан Пургон машин хурдтай гарч ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг нь үүгээр няцаагдаж байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь шүүгдэгч С.Г гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Замын Цагдаагийн газраас авсан хүчин төгөлдөр түр үнэмлэх тул шүүгдэгч нь жолоодох эрхтэй байсан байна. Шүүгдэгчийн түр үнэмлэхийг хуурамч эсэхийг цагдаагийн байгууллага бүрэн шалгаж тогтоогоогүй. Иймд иргэний хариуцагч Б  Хоршоо нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтын Зб заалт "тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх" гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж мэтгэлцэж байгаа хэдий ч шүүгдэгч С.Г  нь 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасуулсан тухай замын цагдаагийн мэдээлэлийн санд бүртгэгдсэн талаархи баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б  хоршооны захирал Энхжаргал ...С. С.Г гийн жолооны үнэмлэхийг анх ажилд ороход нь үзэж шалгасан түүнээс хойш үзээгүй гэх мэдүүлсэнээс гадна шинжээч Д. Батнасан тусгай мэдлэгийнхээ хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр С. С.Г гийн № 76070 дугаартай жолооны түр үнэмлэх хуурамч болохыг тогтоож дүгнэлт гаргасан байна.

 Шүүгдэгч С. С.Г г Б  хоршоонд жолоочоор ороход нийтийн тээврийн “ Баян Бургуул” хоршоо жолооч нарын анкетэд...  № 76070 дугаартай жолооны үнэмлэхтэй гэж бичилт хийсэн , жолоочийн дэлгэрэнгүй мэдээлэл шалгасан баримт зэрэг нь  түр үнэмлэхний дугаартай тохирч байна.

 Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зураглалыг буруу тэмдэглэсэн, хэдэн удаа, ямар давтамжтай гэмт хэрэг гарсаныг тогтоож чадаагүй, иргэний хариуцагчаар Дорноговь  аймаг “эм эргэлтийн сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татсан атлаа яллах дүгнэлт үйлдэхдээ энэ талаар тусгаагүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесийн ажиллагаа зөрчсөн дахин шалгуулж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/2 –р хх-162 тал/ зам тээврийн хэрэг  осол гарсан газрын схем зураг /2-хх163 тал/ , гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-хх-164-172 тал/, гэрч Т. Мөнхбат... хэргийн газрын нөхөн үзлэгийг тухайн ослын үед мөргөлдсөн соната-6 машин, соната – 5 маркийн авто машины мөргөлдсөн байршил, мөргөлдсөний дараа зогссон байршлыг тогтоох зорилгоор явуулсан. Схем зурагт тэмдэглэсэн А цэгээр талийгаач Т. Амгаланбаатарын жолоодож явсан пурган авто машинтай С. С.Г гийн жолоодож явсан соната -6 маркийн авто машин мөргөлдсөн цэгийг, А1  цэгээр Хэнбишийн жолоодож явсан соната-5 маркийн машинтай С. С.Г гийн жолоодож явсан соната-6 маркийн авто машин мөргөлдсөн цэгийг тус тус хэмжиж тэмдэглэсэн гэх мэдүүлэг, Д. Баярсайханы...соната-6 машин соната 5 маркийн авто машиныг мөргөөд 2 удаагийн осол болсон асуудал болоогүй. Эхлээд миний сууж явсан соната-6 маркийн машин урдаа явж байсан соната-5 маркийн  автомашиныг гүйцэт түрүүлээд соната-5 авто машины ард орж ирсэн. Тэгээд миний сууж явсан соната -6 машин соната-5 машиныг бараг мөргөх шахаад ойртоод ирэхээр нь доошоо тонгойгоод 2 суудлын дунд ороход нэг л удаа түс тас хийх чимээ гараад л осол болсон. Соната -5 машиныг мөргөөд зогссон гэдэг худлаа. Тийм 2 удаагийн осол огт болоогүй гэх мэдүүлэг, гэрч Б. Баярбатын... ...соната-6  машин, соната -5 маркийн авто машиныг мөргөж зогсоогүй, би ард нь явж байсан сайн харсан. Соната-6 машин Соната-5 машиныг гүйцэт түрүүлж  эсрэг урсгалд ороод урдаасаа ирж явсан  машинтай мөргөлдөөд урдаас ирж явсан машин нь өөрийхөө эгнээний замын хажуу руу унаад соната -6 машин зүүн урьд талаараа мөргөөд буцаж ойхдоо соната -5 машины гуперыг мөргөөд зам дээрээ зогссон. Соната-5 машин зогсоогүй чигээрээ цаашаа яваад өөрийнхөө явж байсан эгнээний шороон хэсэг рүү гарч зогссон. Соната-6 машин, Соната-5 машинууд огцом торомзлох үйлдэл хийгээгүй . Соната-6 машин Соната-5 машиныг гүйцэт түрүүлэх гэж байгаад л урдаас ирж явсан машинтай мөргөлдсөн гэх мэдүүлэг, гэрч Д. Хэнбишийн..миний машиныг соната-6 машин мөргөхийг мэдээгүй. Хурд сааруулагч юмуу, харалгүй юман дээгүүр харайчихлаа дугуй хагарчихлаа  гэж бодсон.Тэгээд зам чөлөөлөөд замаас гарч зогссон гэх мэдүүлэг, гэрч Б. Гантогтохын...замаар явж байхад миний ард Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл явж байсан . Би дохио өгч зүүн гар тийшээ эргэж хар замаас салах гэж байхад миний өөдөөс Пурган авто машин ирж байсан. Түүнийг хүлээж байгаад дохио өгөөд зогссон хажуугаар машин өнгөрч яваад,  ард хүчтэй дуу чимээ гарахаар нь эргээд харахад пурган машин Соната-6 маркийн тээврийг хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан. гэх мэдүүлгүүдээр Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл пурган маркийн машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдож байх ба энэ талаар тусгай мэдлэгийнхээ хүрээнд дүгнэлт  гарсан бүрэлдүүнтэй шинжээчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар Дорноговь  аймаг “эм эргэлтийн сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татаж эрх үүргийг танилцуулж, тайлбар авсан баримт / 3-хх-109-112 тал / авагдсан байна. Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ иргэний хариуцагчаар татагдсан Дорноговь  аймаг “эм эргэлтийн сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын мэдүүлгийг бичээгүй боловч энэ нь хэргийг шийдэрлэхэд саад болохгүй бөгөөд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч С.Г г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хохирогч М.Баасантуяа, Б.Баярсайхан, Б.Отгонцэцэг нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, Б.Амгаланбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Нарантуяа оршуулгын зардалд 10.629.996 төгрөг, / 1 дүгээр хх-230-240, 3- дугаар хх-74-80/ тал, хохирогч Б.Отгонцэцэг 883796 төгрөг /2-р хх-41-42,44-56 / тал, хохирогч М.Баасантуяа 8847200 төгрөг /2-р хх-021-039, 043/ тал, хохирогч Баярсайхан 3501300 төгрөг /3-р хавтасны хх-10-14/ тал2-р хх-204-208/ тал, иргэний нэхэмжлэгч Д.Хэнчбиш 530.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрдэнэчимэгийн УАЗ-пургон маркийн **-** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан  15588900 /арван таван сая таван зуун наян найман мянга есөн зуун/ төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус  гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар  **-** ХӨА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн  хэрэгсэл нь Б  Хоршооны өмч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон авто тээврийн газрын лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар”...тээврийн хэрэгслийг ашиглах явцад...”эд юмс нь устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорын нөхөн төлөх үүрэгтэй байх ба иргэний хариуцагч Б  Хоршооноос12465456 төгрөг гаргуулж, хохирогч Нарантуяад 9529310 /есэн сая таван зуун хорин есэн мянга гурван зуун арван төгрөг/, хохирогч Д.Баярсайханд 377650 /гурван зуун далан долоон мянга зургаан зуун тавин төгрөг/, Баасантуяад 1664200 / нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга хоёр зуун төгрөг/, Отгонцэцэгт 363796 /гурван зуун жаран гурван мянга долоон зуун ерин зургаан төгрөг/, иргэний нэхэмжлэгч Хэнчбишид 530500 /таван зуун гучин мянга таван зуун / төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

  Нэхэмжлэлийн шаардлагаас хохирогч Нарантуяагийн оршуулахтай холбогдон гарсан зардалд С. С.Г гийн төлсөн 500000 төгрөг, нотлох баримтын шаардлага хангахгүй 100686 төгрөг нийт   600686 / зургаан зуун мянга зургаан зуун наян зургаан төгрөг/, Баасантуяагийн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 7183000 /долоон сая нэг зуун наяан гурван мянга/, Баярсайханы  зээлийн 2554600 төгрөг, баримтгүй болон нотлох баримтын шаардлага хангахгүй 431050 төгрөг нийт 2985650 / хоёр сая есөн зуун наян таван мянга зургаан зуун тавин төгрөг/-ийг тус тус хэрэгсэхгүй болгох, хохирогч С. Нарантуяа нь тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах тухай, хохирогч Отгонцэцэг ажлаас чөлөөлөгдсөн цалин таксигаар үйлчлүүлсэний зардал, хохирогч Баярсайханы таяг, таксигаар үйлчлүүлсэний зардалаа нотлох баримтаа  бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, **-** ДГО УАЗ-пургон авто машиныг журмын хашаанд тавигдсаны төлбөр 1.260.000 төгрөг, **-** ДГО УАЗ-пургон автомашинд  үнэлгээ хийлгэсний 350.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг тус тус  хэлэлцэхгүй орхилоо.

 

Иргэний нэхэмжлэгч Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт **-** ДГО улсын дугаартай УАЗ-пургон маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр /хх-1 дүгээр хх-210 тал/ түүний өмчлөгчөөр Дорноговь  аймаг “эм эргэлтийн сан” бүртгэгдсэн, тус  орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төлөөлж тээврийн хэрэгслийн эзэмшигч Эрдэнэчимэгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх ба түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт байгууллагынхаа хөрөнгө болох  УАЗ-пургон маркийн **-** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 15588900 төгрөг нэхэмжилнэ гэх, гэрч С.Амгаланбаатарын өгсөн... Манай ажилчид 2016 оны 07 сарын 10-15-ны хооронд Хөвсгөл аймагт аялалаар албаны **-** ДГО улсын дугаартай "Пургон" автомашинтай явж байгаад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт зам тээврийн осолд орж жолооч маань нас барсан юм. Тэгээд замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр манай машиныг мөргөсөн Хөвсгөл аймгийн машины буруу болох нь тогтоогдсон болохоор би байгууллагаа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Манайх уг машиныг аваад 3 жил болж байгаа. Хохирлын үнэлгээгээр нийт 15.588.900 төгрөгний хохирол учирсан байгаа. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байна гэжээ. /хх-ийн 40 хуудас/

Хөрөнгө даатгалын үнэлгээний “Лэндэс” ХХК-ны гаргасан хохиролын үнэлгээгээр **-** ДГО улсын дугаартай УАЗ-пургон маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой  15588900 төгрөгийн хохирол Дорноговь  аймаг “эм эргэлтийн сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт учирсан болохыг тогтоосон байна.

Зам тээврийн ослын улмаас учирсан хор уршиг, хохирол нь Б  хоршооны **-** ХӨА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн  хэрэгсэлийг жолоодож явсан С.Г   Монгол улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 10.1а, 10.2, 7.1-д заалтуудыг зөрчсөнтэй шууд шалтгаант холбоотой байгаа хэдий ч  дээрхи осол болоход **-** ДГО улсын дугаартай УАЗ-пургон маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч,эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл тус Дорноговь  аймаг “эм эргэлтийн сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хамт олон Хөвсгөл аймагт аялалаар албаны **-** ДГО улсын дугаартай "Пургон" автомашинтай явж буцах замдаа осолд орж, осол гарах үед уг тээврийн хэрэгслийн жолооч 1.4%-ийн промиль спирт хэрэглэсэн  хөнгөн зэргийн согтолтой байсан нь аюул саад бий болсоныг даруй мэдэх түүнийг зайлуулах, учрах хор уршгийн хэмжээг бууруулах,  самбаачлах, зөв шийдвэр гаргах зэрэгт нөлөөлсөн гэж үзнэ.   Иймд Дорноговь  аймаг “эм эргэлтийн сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын **-** ДГО улсын дугаартай УАЗ-пургон маркийн тээврийн хэрэгсэлд учирсан 15588900 төгрөгийн хохирол гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт “ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохиролыг хууль ёсоор харицвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу иргэний хариуцагч гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг хамтран хариуцах боломжтой бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хрэгийн оролцогчдын хүсэлтээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч Дорноговь  аймаг “эм эргэлтийн сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон Б  хоршоог тус тус иргэний харицагчаар татан ороцуулсан болно.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар “Б ” хоршоог иргэний хариуцагчаар татаж, хохиролыг хариуцуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин “Б ” хоршоо нь өөрт учирсан хохиролоо гэм буруутай этгээдээс  нэхэмжлэх эрхтэй  ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар  иргэний хариуцагч Дорноговь  аймаг “эм эргэлтийн сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар иргэний хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болохыг  дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч С. С.Г гийн хөгшин настай ээж, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, түүнийг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.  / 2 дугаар хх-194 тал/

Шүүгдэгч С. С.Г гийн  цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох , хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй,  2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С.Г гийн №76070 дугаартай  жолооны түр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,  **-** ХӨА Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл, №01119151 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч “Б ” Хоршоонд  олгох,  Дорноговь  аймаг “эм эргэлтийн сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын  УАЗ-пургон маркийн **-** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад  эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол байхгүй хэрэгт авагдаагүй байх тул журмын хашааны төлбөр 1260000 төгрөг,  УАЗ-пургон автомашинд  үнэлгээ хийлгэсний төлбөр 350.000 төгрөгийн  иргэний нэхэмжлэлийг хэлцэхгүй орхиж тус тус шийдвэрлэв.

Харин хэрэгт авагдсан баримтаар иргэний хариуцагч Б  хоршоо нь **-** ХӨА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 4.620.000 төгрөгийг талаархи нэхэмжлэлийг шүүхэд ирүүлээгүй байх тул энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1- 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Б овогт С.Г г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Г гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 / дөрвөн/ жилийн хугацаагаар хасаж, 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч С. С.Г гийн  цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хүчингүй болгож, Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №76070 дугаартай шүүгдэгч С.Г гийн жолооны түр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, **-** ХӨА Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг №01119151 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч Б  Хоршоонд  олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан   иргэний хариуцагч “Б ” хоршооноос 12465456 төгрөг гаргуулж, хохирогч Нарантуяад 9529310 /есэн сая таван зуун хорин есэн мянга гурван зуун арван төгрөг/, хохирогч Д.Баярсайханд 377650 /гурван зуун далан долоон мянга зургаан зуун тавин төгрөг/, Баасантуяад 1664200 / нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга хоёр зуун төгрөг/, Отгонцэцэгт 363796 /гурван зуун жаран гурван мянга долоон зуун ерин зургаан төгрөг/, иргэний нэхэмжлэгч Хэнчбишид 530500 /таван зуун гучин мянга таван зуу/ төгрөгийг олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас Нарантуяагийн  600686 / зургаан зуун мянга зургаан зуун наян зургаан төгрөг/, Баасантуяагийн 7183000 /долоон сая нэг зуун наян гурван мянга/, Баярсайханы 2985650  / хоёр сая есөн зуун наян таван мянга зургаан зуун тавин / төгрөг, иргэний нэхэмжлэгч Дорноговь  аймаг “эм эргэлтийн сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын  УАЗ-пургон маркийн **-** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан  15588900 /арван таван сая таван зуун наян найман мянга есөн зуун/ төгрөгийн хохирол гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч С. Нарантуяа нь тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах тухай, хохирогч Отгонцэцэг ажлаас чөлөөлөгдсөн цалин, таксигаар үйлчлүүлсэний зардал, хохирогч Баярсайхан таяг,таксигаар үйлчлүүлсэний зардалаа тус тус нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, **-** ДГО УАЗ-пургон авто машиныг журмын хашаанд тавигдсаны төлбөр 1.260.000 төгрөг,  УАЗ-пургон автомашинд  үнэлгээ хийлгэсний төлбөр  350.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Б  хоршоо нь өөрт учирсан хохиролоо гэм буруутай этгээдээс  нэхэмжлэх эрхтэй  бөгөөд  иргэний хариуцагч Дорноговь  аймаг “эм эргэлтийн сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар иргэний хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болохыг тус тус дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төрсөн охин С.Г гийн Нарантуяад харгалзан дэмжигч  томилохыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  5-р багийн засаг даргад    даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Г д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж түүний ял эдлэх хугацааг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С. С.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                                  

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ