Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 116/2018/0021/З |
Дугаар | 221/МА2019/0029 |
Огноо | 2019-01-10 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2019/0029
2019 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 221/МА2019/0029 | Улаанбаатар хот |
Б.Ш-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн Б.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ш-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 28¹ дугаар зүйлийн 28¹.1-д заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт холбогдох, нэхэмжлэгч Б.Ш-ийн “Боловсрол, соёл урлагийн газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан Хэрлэн сумын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Б.Ш- нь давж заалдах гомдолдоо:“Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт салбар зөвлөлд болон аймаг нийслэлийн боловсролын газарт харьяаллын дагуу ирүүлнэ” гэж заасан.
Гэтэл хариуцагч Дорнод аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дарга Н.Н-ийн гаргасан тайлбартаа “аймгийн Засаг дарга нь сургуулийн захирлыг томилох эрх бүхий албан тушаалтны хувьд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2125 дугаартай албан бичгээр Хэрлэн сумын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн албан тушаалын сул орон тооны захиалга, ажлын байрны тодорхойлолтыг батлан тус газарт ирүүлсэн /аймгийн Засаг Даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны 1/2125 дугаартай албан бичгийн хавсралт ажлын байрны захиалга, ажлын байрны тодорхойлолтын хуулбарыг хавсаргав/’ гэжээ.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн уг албан бичиг нь 2017 оны 12-р дугаар сарын 22-ны өдрийнх байтал түүний хавсралт ажлын байрны тодорхойлолт нь 28 хоногийн дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр боловсруулагдсан байна. Үүнээс үзвэл 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн гэх “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлын ажлын байрны захиалга нь хууль бус болох нь нотлогдож байна.
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын 2.1, 2.2-т заасныг зөрчин аймгийн Засаг дарга М.Б хууль бус захиалга өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан. Иймээс Дорнод аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2125 дугаартай хууль бус захиалгыг үндэслэн 2017 оны 02-р сарын 23-ны өдөр зохион байгуулсан Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалт нь хууль бус юм.
Гэтэл шүүхээс “Уг сонгон шалгаруулалт нь хууль тогтоомж зөрчөөгүй" гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчин нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэнгүй.
Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн Дорнод аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 18 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү”
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Б.Ш нь “...Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2.1, 2.2-т заасныг зөрчин аймгийн Засаг дарга М.Б хууль бус захиалга өгсөн, Дорнод аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2125 дугаартай хууль бус захиалгыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан Хэрлэн сумын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалт нь хууль бус гэж маргажээ...”
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анх Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Сургуулийг татан буулгаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай” 12 дугаар захирамжаар Б.Ш-ийг “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Төрийн албаны зөвлөлийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу төрийн албаны зөвлөлийн ахлах референт Н.Э, референт Н.Насанжаргал нар нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 13-ны өдрүүдэд Дорнод аймагт Төрийн албаны хяналт шалгалт хийсэн байна.
Уг шалгалтын үеэр Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгчид болон тус газрын төрийн захиргааны албан хаагчдын хувийн хэрэгтэй танилцсанаар нэхэмжлэгч Б.Ш нь “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлаар 11 жил түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, уг албан тушаалын сул орон тоон дээр 2006 оноос хойш сонгон шалгаруулалт зарлагдаж байгаагүй нь тогтоогдсон байна.
Улмаар Төрийн албаны зөвлөлийн 178 дугаар тогтоолоор “Дорнод аймгийн нутгийн захиргаанд 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зарлан зохион байгуулахыг даалгасан” байна.
Аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сул орон тооны захиалга”-ын дагуу Дорнод аймгийн Боловсрол соёл, урлагийн газар нь Төрийн албаны зөвлөлийн 178 тогтоол, Боловсролын тухай хуулийн 28¹ дугаар зүйлийн 28¹.1-д “Аймгийн нийслэлийн боловсролын газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 28¹.7-д “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, захирал эрхлэгчийн сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасныг баримтлан бүрэн эрхийнхээ хүрээнд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулж, дүнг аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зүйтэй байна.
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.3-т “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухай аймаг, нийслэлийн Боловсролын газар энэхүү журамд заасны дагуу зохион байгуулна”. Хоёрдугаар бүлгийн 2.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон Боловсролын газарт харьяаллын дагуу ирүүлнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч нь “бүтэн 12 жилийн дараа сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь буруу” гэсэн агуулгаар тайлбар гаргаж, маргаж байгаа боловч түүнийг анх түр орлон гүйцэтгэгчээр томилсноос хойш бүтэн 12 жил шахам ажиллуулсан нь түүний эрхийг хөндсөн бус харин ч түүнд олон жилийн турш давуу байдал эдлүүлж байжээ гэж дүгнэхээр байна.
Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаал сул орон тооны захиалга” болон 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Хэрлэн сумын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт”-ууд Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт хугацааны хувьд зөрүүтэй боловч 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлагдахаас өмнө хүргэгдсэн байх тул уг сонгон шалгаруулалтыг хууль бус болсон гэж үзэхгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Б.Ш нь иргэн М.Э-д “Нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл”-ийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар олгосон байна. Нэхэмжлэгч нь уг итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсаны үндсэн дээр олгосныг баталгаажуулсан нь хэрэгт авагдсан ба хуулийн буруу зүйл заалт барьсан гэсэн үндэслэлээр М.Э нэхэмжлэгч Б.Ш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхгүй этгээд биш гэж үзэхгүй.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн Б.Ш давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР