Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 205/МА2022/00024

 

 

Б.*******, В.******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 140/ШШ2022/00470 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ******* баг ******* хэсэг ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын *******,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ******* баг ******* хэсэг ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын багт оршин суух овгийн ийн д холбогдох худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдсан төлбөрийн үлдэгдэл 13.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор 2022 оны 1 сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М., нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдсан төлбөрийн үлдэгдэл 13.000.000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.*******, В.******* нар нь 2021 оны 3 сард газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу Улиастай сумын багийн ийн тоот хаягт байрлах 300 метр квадрат талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө болон 158 метр квадрат газрын хамт Э.тай тохиролцсоны дагуу 190.000.000 төгрөгөөр зарсан. Э. нь банкнаас зээл авна гэдэг үүднээс гэрээг 250.000.000 төгрөгөөр хийж зээл авсан мөнгө нь В.*******ын дансанд 250.000.000 төгрөг орсноор Э.ын данс руу илүү орсон 60.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Мөн 10.000.000 төгрөгийг тодорхой хэмжээний засвар хийхээр Э. руу шилжүүлж засвар үйлчилгээ дууссаны дараа авъя гээд нийт 75.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 5.000.000 төгрөг юу юм бэ гэхээр өмнө авсан байсан. 10.000.000 төгрөгийг яагаад завсар үйлчилгээ хийсний дараа авъя гэсэн бэ гэхээр 2021 оны 5 сард халаалтын шугам задарсан, ус алдагдалтай гээд халаалтыг 2021 оны 5 сард салгасан юм байна лээ. Ингээд халаалтын шугамаа засаад дараа нь 10.000.000 төгрөгийг авъя гэдэг үндэслэлээр 10.000.000 төгрөгийг үлдээсэн байсан. Халаалтын шугам засаж явж байх явцад ус алдаж байсан хэсгийг нь олоод нөхсөн, дараа нь ахиад ус алдаад байна гэхээр нь засаж чадаагүй байж байтал Б.*******ийн эхнэр В.******* нь яаралтай Улаанбаатар хот явах болоод ус алдсан гэх ажлыг 70 хувьтай хийгээд явсан. Үлдсэн ажлыг Э.ын нөхөр хийсэн учраас 3.000.000 төгрөгийн зардал гарсан байх. 3.000.000 төгрөг бол хангалттай зардал учраас 10.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 7.000.000 төгрөгийг нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манайх 2021 оны 2 сард гадуур байр сонирхож явж байгаа 300 метр квадрат талбайтай байрыг Б.*******, В.******* нартай ярилцаад 190.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед ковид-19 цар тахал, хорио цээртэй үе байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр В.******* залгаад 5.000.000 төгрөгийг түрүүлээд өгч байгаач, дараа нь байрныхаа үнээс хасаж тооцъё гэж хэлэхээр нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн. Тэр үед банкнаас 250.000.000 төгрөгийг зээл авах гэтэл 161.000.000 төгрөгийн зээл гарахаар байсан. Тэгээд Б.*******, В.******* нарын байрыг 250.000.000 төгрөгөөр авч байгаа гээд банкнаас 250.000.000 төгрөгийн зээлийг авахаар болж авсан.

Ингээд банкнаас В.*******ын данс руу 250.000.000 төгрөгийг шилжүүлсэн. В.******* буцаагаад миний данс руу өмнө 5.000.000 төгрөгөө оролцуулаад 75.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. 10.000.000 төгрөг дээр Б.*******, В.******* болон манай нөхөр бид 4 ярилцаад тохиролцсон. Манайх уг байранд 2021 оны 4 сард орсон, ингээд ороход халаалт байхгүй хүйтэн байсан. Б.*******, В.******* нар ямар ч асуудалгүйгээр халаалт чинь ажиллана, тэр үед 10.000.000 төгрөгөө авъя гэдэг тохиролцоонд хүрээд гараар гэрээ хийсэн. Гэрээн дээрээ тамга тэмдэг даруулах гэсэн чинь Б.*******, В.******* нар яах юм бэ, бид хоёр халаалтыг чинь оруулж өгнө гэдэг зүйлийг ярьсан. Тэгээд 2021 оны 9 сард халаалт ирчхээд байдаг, гэтэл манайх халаалтгүй байгаад байсан.

Тэгээд нөхөр бид 2 Б.******* рүү залгасан чинь ажил амжихгүй байна, та хоёр өөрсдөө халаалтаа хий, би Улаанбаатар хот явлаа, эхнэрийн бие өвдөөд байна гэж хэлэхээр нь манай нөхөр өөрөө халаалтынхаа шугамыг хийж эхэлсэн. 2021 оны 1 сарын 20-ны өдөр хүртэл халаалтыг хийж оруулсан. Халаалт ороход дунд нь гарсан зардлууд зөндөө олон байгаа. Б.*******, В.******* нарын өгсөн 10.000.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгт нь халаалтаа хийсэн. Одоо ахиад зөвшөөрөлгүй гээд ухаагүй үлдсэн явган хүний зам доорх газар байгаа. 2022 оны 9 дүгээр сарын 28-нд халаалтаа холбуулсан. Хавар 4 дүгээр сарын 10 гээд манай халаалтыг бас хаасан. Ус алдаад байна, ус алдсан шугамаа олохгүй бол халаалтыг чинь хаалаа гээд хаасан. Тэр үед дулаарсан байсан учраас халаалтаа хаалгасан байж байгаад сая бүтэн шугам ухаад нийт 80 метр газраас 34 метр газрыг ухаж халаалтын шугам шинээр хийсэн. Манайхаас халаалт оруулах гэж олон ажил хийсэн учраас Б.*******, В.******* нарын нэхэмжлээд байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 140/ШШ2022/00470 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч овгийн ийн д холбогдох худалдах худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны төлбөрийн үлдэгдэл 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******ийн ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******, В.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч Б.*******, В.******* нарын давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Б.*******, В.******* нар нь Э.д холбогдох иргэний хэрэгт Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 022 оны 10-р сарын 05-ны өдрийн 140/ШШ2022/00470 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. нь 2022 оны 10-р сарын 20-ны өдөр хүлээн асан бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрөн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Тухайн дулааны шугам хоолойн тухай товч мэдээлэл 1.1 Нэхэмжлэл гаргагч Б.*******, В.******* нар нь анх барилга байгууламжийг ашиглах явцдаа гадна дулааны эрчим хүчний ф50 мм-н голчтой ган хоолой өгөх буцах шугам нийт 300 м, цэвэр усны ф25 мм голчтой хуванцар хоолой 150 м, дулааны сувгийн урт 150 м, 3 м дулааны худаг, хаалт арматурын хамт аймгийн мэргэжлийн байгууллага болох Амь-Ус трейд ХХК-ний инженер техникийн ажилчдаар 2020 оны 06 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 15- ны хооронд хийлгэж ажлын хөлс 12.5 сая төгрөгийг төлсөн байна 1.2 Уг барилгыг дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл зөвшөөрлийг Дулааны эрчим хүч үйлдвэрлэгч "Илчит наран" ХХК-ний ажил хариуцсан захирлаас авч тус шугам хоолойн угсралтын ажлыг хийсэн байна. 1.3 Шинээр мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн уг дулааны шугам хоолойд ашиглалтын явцад усны алдагдал гарсан тул нэхэмжлэгч бид өөрсдөө мэргэжлийн хүмүүстэй хамтран 2021 оны 09 дүгээр сарын 15 гэхэд засварын ажлын 70-80 хувийг хийж дуусгаад эхнэрийн бие өвдсөн тул Улаанбаатар хот явсан болно. Энэ ажлыг хийх явцдаа халаалтын зуухны хүмүүс болон хариуцагч нарт үзүүлж байсан болно. 1.4 Уг дулааны шугам хоолойн эвдрэл гэмтэл нь 6 м-ийн урттай ган хоолойн залгаасны хэсэгт гагнуураар ус алдаж байсныг илрүүлж нарийн мэргэжлийн гагнуурчнаар гагнуулж хэвийн болгосон. Энэ ажлын хөлс нь 1.2 сая төгрөг болсон..  

Нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай эхнэр бие муутай сар болгон Улаанбаатар хотод очиж эмчилгээнд ордог юм. Түүнээсээ болж яаралтай мөнгөний хэрэг гараад манайх 300м2 2 давхар байраа зах зээлийн үнэнээс маш хямдаар буюу 190.0 сая төгрөгөөр зарсан байгаа. Үүнийг 1м2 -ийн үнийг нь бодохоор 630.000 төгрөг болж байдаг. Энэ байраа зарахдаа , нарт зарахаас өмнө өөр хэд хэдэн хүмүүс манай байрыг авахаар ирсэн боловч дээрх хоёр хүнийг адилхан залуус хүмүүс юм чинь гэдэг утгаар боломж олгож залуу хүмүүсээ сонгож зарсан юм. Тэгээд энэ хоёр хүн маань 2021 оны 02 дугаар сараас хойш манай байрыг авахаар хөөцөлдөж байгаад 05 дугаар сард манайх байраа суллаж өгөөд 06 дугаар сард эдний зээл нь бүтсэн. Тухайн үед энэ хоёр хүн маань манай барьцаа огт хүрэхгүй байгаа тул танайх байраа манайд шилжүүлээд өгөөч. Манайх банкны барьцаанд тавиад танай мөнгийг чинь гаргаж өгье гэхээр нь манайх газар болон байрны гэрчилгээг шилжүүлж өгсөн. Гэтэл энэ хоёр хүн банкнаас 250.0 сая төгрөгийн зээл авсан байсан. Тэгээд 250.0 сая төгрөгөөсөө 70.0 сая төгрөгийг эхнэр нь өөр өөр хүмүүсийн данс руу хувааж шилжүүлүүлж авсан. 10.0 сая төгрөг нь ямар учиртай вэ? гэхээр.

Тухайн үед манайх төвийн цэвэр, бохирын шугамд холбогдсон бөгөөд тодорхой хэмжээний усны алдагдалтай байгаа талаар уурын зуухны эзэн нь хэлж, энийгээ олж засварлаарай гэсэн юм. Тэгэхээр нь би энэ хоёр хүнд манайх ийм усны алдагдалтай байгаа юм байна. Үүнийг манайх засварлаж өгье гэж тохиролцсон. Уг нь 10.0 сая төгрөг нь дээрээ гэрээ хийх гэж байсан юм. Тэгээд манайх 2021 оны 06 дугаар сараас эхэлж шугамаа эхнээс нь шалгаж явсаар 70-аас 80 хувийн гүйцэтгэлтэй байсан чинь уурын зуух нь барилгаа шинэчилж байгаа гээд байшингаа нурааж том, том төмөр, яндангуудаа хашаандаа хураасан бөгөөд тэр хураасан зүйлсийн доор нь манай үлдэгдэл засварлаж, үзэх ёстой хэсэг нь байсан тул тухайн үед ийм зүйл боллоо 09 дүгээр сараас үлдэгдлийг нь засварлаж өгье гэж ярилцсан юм. Тэгээд үлдэгдэл зүйлсээ засварлах гэж байтал манай эхнэрийн бие нь муудаж яаралтай Улаанбаатар хот руу явахаар болж тэй уулзаж үлдсэн 30 хувийн ажлаа хийгээд янзалчхаарай 10.0 сая төгрөг байгаа юм чинь үүнээс тодорхой хэмжээний зардал гарах байх түүнээс зарцуулчих гэсэн чинь за гэсэн юм. Анхнаасаа би энэ хоёр хүнд итгэсэн бөгөөд бүх юм болоод өнгөрсний дараа очоод мөнгөө авах гэсэн чинь надад мөнгө өгөхгүй гээд хэрэлдээд байгаа. Иймд миний энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байгаа. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар биет байдлын доголдолгүй, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн өгсөн зүйл байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт хэлцлийг нуух зорилгоор үнийг зөрүүтэй бичсэн байна гэдэг тайлбар хэлж байгаа боловч Иргэний хуульд зааснаар үнэ тохиролцоно гэсэн зүйл байгаа. Үнэ тохиролцоно гэдэг нь хариуцагч шүүх хуралдаанд оролцоход 190.0 сая төгрөг нь дээр ямар нэгэн зөрүү байхгүй гэдэг. Шугам сүлжээ гэдэг нь уурын зуухнаасаа үл хөдлөх эд хөрөнгөд хүрэх зам буюу уурын зуухны хашаанд хийгдэж байгаа ажил, шугам сүлжээ нь газар доорх дундын өмчийн асуудлууд яригдаад байгаа. Түүнээс биш зарж байгаа үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээ, үл хөдлөхийн гэрчилгээтэй холбоотой эд хөрөнгийн зөрчилтэй зүйл байхгүй байхад зөрчилтэй байдлаар дүгнэж байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл үлдэгдэл 10.0 сая төгрөг байгаа гэдгийг хариуцагч болон нэхэмжлэгч нар хэлдэг бөгөөд үүн дээр маргаан байдаггүй. Гол маргаад байгаа зүйл нь үлдэгдэлд байгаа мөнгөө нэхэмжлэх эрхтэй юу гэдэг асуудал байгаа юм. Миний зүгээс үзэхдээ нэхэмжлэх эрхтэй байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр энэ гэрээг хүчин төгөлдөрт тооцогдохоор байгаа.

Тийм учраас 190.0 сая төгрөг дээр маргаан байхгүй байна. Үлдэгдэл 10.0 сая төгрөг бий гэдэг дээр аман хэлцэл, тохиролцлын дагуу 3.0 сая төгрөгийг хийсэн ажлынх нь хөлсөнд үлдээж нэхэмжлэлийн шаардлагаа 10.0 сая биш 7.0 сая болгож буруулж байгаа нь нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх ашиг учраас нэхэмжлэлийн дүн тодорхойгүй гэж үзэх байх. Тийм учраас хариуцагч талыг засварын ажил хийгдсэн байна гэдэг дээр нэхэмжлэгч маргаагүй гэж байгаа болов ч хэдэн төгрөгөөр хийсэн гэдэг нь тодорхойгүй байхад хэт нэг талыг барьж шүүх шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс сар болгон Улаанбаатар хот руу эмчилгээнд явдаг тул зарим нэгэн баримтыг гаргаж өгч чадаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь зохицуулалтыг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

Нэхэмжлэгч Б.******* В.******* нар нь хариуцагч Э.д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 7000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Э.тай 2021 оны 3 сард худалдах худалдан авах гэрээ хийж, үйлдвэр үйлчилгээний зориулалттай 300 метр кв талбайтай 2 давхар үл хөдлөх хөрөнгө болон 158 метр газрын хамт гэрээний 190.000.000 төгрөгөөр худалдахаар тохирсон. 180.000.000 төгрөгийг авсан. 10.000.000 төгрөгийг халаалтын шугам задарсан, ус алдагдалтай байсан учраас халаалтын шугамаа засаад 10.000.000 төгрөгөө авъя гээд үлдээсэн. Халаалтын шугам засаж явж байхад ус алдаж байсан эсэхийг нь олоод нөхсөн. Үлдсэн ажлыг нь Э. хийсэн. 3000.000 төгрөг хангалттай зардал учраас 10.000.000 төгрөгөөс хасч, гэрээний үүрэг 7000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа, гэрээний үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөгийг халаалт чинь ажиллана тэр үед 10.000.000 төгрөгөө өгье гээд тохирсон. Манайх 8000.000 төгрөгт нь халаалтаа хийсэн байсан. 2022 оны 9 сард холбуулсан боловч хавар ус алдаад байсан ус алдсан шугамаа олохгүй байна гээд халаалтыг хаалаа гээд хаасан. Сая бүтэн шугам ухаад олон ажил хийсэн учир Б.*******, В.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаар талууд 2021 оны 03 дугаар сард Завхан аймгийн Улиастай сумын багт байрлах 300 метр кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийг 158 метр кв газрын хамт 190.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон үйл баримт тогтоогджээ. 

Гэрээний дагуу худалдагч байрыг шилжүүлсэн, худалдан авагч нь 180.000.000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байна. Талууд гэрээний үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөгийг төлөх эсэх талаар маргаантай байна.  

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөх байдлын талаар маргаагүй байна. 

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 25 зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.

Мөн хуулийн 25 зүйлийн 251.2 дахь хэсэгт хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заажээ.

Гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой байсан талаар талууд маргаагүй, худалдагч нь доголдлын талаар худалдан авагчид мэдэгдэж, доголдлыг арилгаж өгөхөөр тохиролцсон байна. Энэ нь худалдагч нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн доголдлын талаарх үүргээ биелүүлэхээр тохиролцсон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт худалдан авагч нь доголдолтой эд хөрөнгийг засуулахыг, доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгуулахад гаргасан зардлаа нөхөн төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгийн заалтын үгийн шууд утгаар нь авч үзвэл худалдан авагч дээрх шаардлагыг хуульд заасан дараалалаар гаргах гаргах эрхтэй. Маргааны үйл баримтаас харахад худалдагч өөрөө доголдлыг арилгаж өгөхөөр тохиролцсон байна. 

Иргэний хуулийн 253 дугаар зүйлд заасан худалдагчийн үүрэгт доголдлыг гуравдагч этгээдээр арилгуулснаас гарсан зардлыг худалдан авагч буцаан төлөх ёстой гэсэн ямар нэгэн үүргийг хадалдагчид хариуцуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2-т зөвхөн доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардлыг худалдагч өөрөө хариуцна л гэж заасан бөгөөд энэ заалт нь доголдлыг арилгах ажлыг худалдагч өөрөө гүйцэтгэх нь илүү хямд өртгөөр гүйцэтгэх санаанд тулгуурласан байна.  

Худалдагч доголдлыг 3000.000 төгрөгт арилгах боломжтой гэж үзэж, гэрээний үүргээс 3000.000 төгрөгийг хасч тооцож, 7000.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд хариуцагч хариу тайлбар татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, уг доголдлыг заавал гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх шаардлагатай байсан эсэх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд нийт хэдэн төгрөгийн зардал гарсан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна. Мөн худалдан авагч энэ талаар гаргаагүй байна.

Хэрэгт худалдан авагч тал доголдлыг арилгахад бараа материал худалдаж авсан гэх зарлагын баримтууд байгаа боловч энэ зарлагын баримтын нийт дүн нэхэмжлэгчийн доголдлыг арилгах зардалд тооцсон 3000.000 төгрөгтэй дүйцэж байна.  

Иймд хариуцагч Э.ын гэрээний үүрэг 7000.000 төгрөг төлөхийг татгалзсан тайлбар нь үндэслэлгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* нь худалдах худалдан авах гэрээний үүрэг 7000.000 төгрөгийг хариуцагч Э.аас шаардах эрхтэй байна. гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 140/ШШ2022/00470 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Э.аас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 7.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******, В. ******* нарт олгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******, В.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 222.950 төгрөг гаргуулж, Б.*******, В.******* нарт олгохоор тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангасугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД   Ч.ЭНХТӨР 

Б.АРИУНБАЯР