Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00019

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00019

 

 

,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02349 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох,

1. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн худалдах-худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхрын 105 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан болохыг тогтоож өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг ,,,,,,,,,,,,,,,,-д даалгах, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу илүү төлсөн 10,748,300 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,-аас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай.

2. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхрын 105 тоот хаягт байрлах 68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ,,,,,,,,,,,,,,,ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

3. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан түрээсийн төлбөр 197,100,000 төгрөг, ашиглалтын зардал 12,751,939 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үнэ төлөх хугацаа хэтрүүлснээс банкны зээлийн хүүд төлсөн 116,796,439 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 306,000,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүйгээс олох байсан орлого 41,665,355 төгрөг байсныг арилжааны банкны хугацаагүй хадгаламжийн хүүгийн хувиар тооцож, 12,680,763 төгрөг, нийт 54,346,118 төгрөг, ,,,,,,,,,,,,,,, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс Жин тээг ХХК-д дамжуулан түрээсэлж олсон орлого, 900 ам.доллар x 2,852.81=2,567,529 төгрөг, 15,000,000 төгрөгийн арматур төмөр нийт 17,575,529 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,ийн түрээсэлсэн байрыг хуучин байдалд нь оруулахад гарах зардал 19,365,500 төгрөг, нийт 417,935,526 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч ,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, /Эрх залгамжлан авагч ,,,,,,,,,,,,,,,/ нь ,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан

1.а. ,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан

2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ,,,,,,,,,,,,,,,ийг тогтоолгох.

1.б. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан болохыг тогтоолгох,

1.в. Өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг ,,,,,,,,,,,,,,,,-д даалгах.

1.г. 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр илүү төлсөн 10,748,300 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,-аас гаргуулж ,,,,,,,,,,,,,,,т олгохоор шаардсан.

,,,,,,,,,,,,,,, нь 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,-тай Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаар барилгын 105 хаягт байршилтай 68 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв-ыг 4,500,000 төгрөгөөр нийт 306,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлж 283,898,300 төгрөгийг төлсөн. Гэрээгээр 306,000,000 төгрөгийг төлөх байсан боловч худалдагч тал болох ,,,,,,,,,,,,,,,, нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 68 м.кв үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээс 60.7 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байсан. Иймээс 7.3 м.кв-ын зөрүү /4,500,000 төгрөгөөр тооцвол 32,850,000 төгрөг болж байна.

Худалдан авч буй үл хөдлөх эд хөрөнгийг бодит хэмжилт болох 60.7 м.кв-аар тооцвол ,,,,,,,,,,,,,,, нь худалдан авагч талд 273,150,000 төгрөгийг төлөх байсан боловч дутуу байсан болохыг мэдэхгүйгээр 10,748,300 төгрөгийг илүү төлсөн байна.

 

Иймд 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний 1 дэх хэсэгт зааснаар 68 м.кв гэх хөрөнгө нь Брайт Пойнт ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэмжилтийн тайлангаар 60.7м.кв болох нь тогтоогдсон.

Хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөр тооцоог дуусгавар болгосон боловч өнөөдрийг хүртэл худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөнийхөө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадахгүй хохирч байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ,,,,,,,,,,,,,,,, нь 2016 онд Голомт банкны зээлийг эргэн төлөх шаардлагатай болсон тул өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 1 давхрын 105 тоот оффис, үйлчилгээний зориулалттай 68 м.кв талбайтай 1 өрөө байрыг худалдахаар зар гаргасны дагуу нэхэмжлэгч энэ өрөөг худалдан авах хүсэлтээ илэрхийлж уулзсан. Тэрээр эхний удаа 3 cap өрөөг түрээсээр эзэмших дараа нь худалдан авна гэсэн. Иймд түүнтэй анх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлын байрны эрх шилжүүлэх болон түрээслүүлэх гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. Түрээсийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дуусахад үл хөдлөх хөрөнгийн үнэ 306,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,, төлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргасан боловч удахгүй мөнгө орно гэсээр 6 сарын дараа манайтай 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, авах гэрээг байгуулсан. ,,,,,,,,,,,,,,, 306,000,000 төгрөгийг гэрээний 2 дугаар зүйлд заасан хуваарийн дагуу төлөх, ,,,,,,,,,,,,,,,,-ийн зүгээс төлбөрийг бүрэн төлөгдсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон.

Гэрээний 12 дугаар зүйлд заасан гэрээний хугацаа болох 2017 оны 1,2 дугаар сарын 31-ний өдөр болоход ,,,,,,,,,,,,,,, нь ердөө 78,100,000 төгрөг төлж, 227,900,000 төлөлт дутуу байсан учир үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бид шилжүүлээгүй. ,,,,,,,,,,,,,,, нь худал хэлж, байнга хүлээлт үүсгэн биднийг санхүүгийн байгууллагаас зээл авахад хүргэн, зээлийн гэрээний дагуу хүү алданги санхүүгийн эрсдэл хүлээлгэн, компанийг их хэмжээний алдагдалд оруулсан. Зээлийн хүүг төлөхөөр амлаж, өөрийнхөө тогтоосон хугацаандаа 100% төлж чадахгүй бол үл хөдлөх эд хөрөнгийг өөр худалдан авагчид шилжүүлэхээр ,,,,,,,,,,,,,,, нь худалдан авалтыг зогсоож, өрөөг түрээсийн журмаар төлбөрөө төлнө гэсэн бичиг өөрийн гараар үйлдэж өгсөн.

Хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүсэлт гаргаснаар түүний үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах хугацаа 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон. ,,,,,,,,,,,,,,, нь гэрээ болон өөрийн хүсэлтээр тогтоосон хугацаандаа үнийг бүрэн төлөөгүй тул дүү ,,,,,,,,,,,,,,,,,т 68 м.кв оффисын өмчлөх эрхийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлэн төлбөр тооцоо хийж, түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Энэ талаар ,,,,,,,,,,,,,,,т амаар болон бичгээр мэдэгдсэн боловч манай мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан. ,,,,,,,,,,,,,,,,, манай компанид түшиг тулгуур болж дэд захирлын ажил албан тушаалд ажилладаг, өнгөрсөн хугацаанд компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад өөрийн хөрөнгө мөнгийг ,,,,,,,,,,,,,,,ээс ч илүү төлж зарцуулсан гэжээ

 

3. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ын гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэл: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягт байрлах 68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ,,,,,,,,,,,,,,,ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай,

Иргэн П. Ганбаатар би ,,,,,,,,,,,,,,,,-д 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 11 удаагийн үйлдлээр нийт 301,000,000 төгрөгийг зээлдүүлсэн.

,,,,,,,,,,,,,,,, нь П. Ганбаатар надаас авсан дээрх 301,000,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг өөр үүргийн гүйцэтгэлээр орлуулан гүйцэтгэх болсноор буюу тус компанийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягийн 68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлдүүлэгч ,,,,,,,,,,,,,,,,, надад шилжүүлэхээр болсон. Үүний дагуу бид 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан билээ.

Өөрөөр хэлбэл, ,,,,,,,,,,,,,,,,, миний өмнө 301,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээгээд байсан ,,,,,,,,,,,,,,,, нь уг үүргээ сольж, өөр үүргийн гүйцэтгэлийг буюу компанийнхаа өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ,,,,,,,,,,,,,,,,, надад шилжүүлснээр ,,,,,,,,,,,,,,,,-ийн зээлийн хэлцлээр хүлээсэн 301,000,000 төгрөгийн үүрэг дуусгавар болсон болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлснээр хэлцэл хуулийн хүчин төгөлдөр байхыг Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан байх бөгөөд ,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,, бидний хооронд 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр байгуулагдсан дээрх Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь нотариатаар баталгаажиж, гэрээ Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд энэ ч үүднээс ,,,,,,,,,,,,,,,,, миний нэр дээр Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягийн 68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 000702487 дугаартай гэрчилгээ гарч надад уг үл хөдлөх эд эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн болно.

Энэхүү 68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх ,,,,,,,,,,,,,,,,- аас П. Ганбаатар надад шилжих үед иргэн ,,,,,,,,,,,,,,, гэх эмэгтэйн эзэмшилд түр хугацаатайгаар байсан ба ,,,,,,,,,,,,,,,,-аас манай компани ойрын хугацаанд ,,,,,,,,,,,,,,,тэй тооцоо нийлж дууссаны дараагаар үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж ,,,,,,,,,,,,,,,,, танд хүлээлгэн өгнө гэж хэлсний дагуу миний бие Б. Эрдэнэчимэг гэх эмэгтэйг үл хөдлөх эд хөрөнгийг минь чөлөөлж өгөхийг тодорхой хугацаанд хүлээхээр болсон. Гэвч, ,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,-д холбогдуулан 2019 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягийн 68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан буюу ,,,,,,,,,,,,,,,,, миний өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандсан нь үндэслэлгүй төдийгүй миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа түүний энэ үйлдлийг таслан зогсоолгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон худалдан авалтаа зогсоох баталгаа гарган өгсөн тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч миний өөрийн үзэмжээр захиран зарцуулж худалдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй болно.

Миний бие өмчлөх эрхийг нь хуульд заасны дагуу олж авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгөө Б. Эрдэнэчимэгийн хууль бус үйлдлээс болж өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж чадахгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-аас гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэл: Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, нь

4.а. ,,,,,,,,,,,,,,,ийн эзэмшилд байсан хугацааны түрээсийн төлбөр 126,700,000 төгрөг шаардсан бөгөөд

2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 28 хүртэл хугацаанд тооцогдох хугацааны түрээсийн төлбөрт 160,700,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн, мөн

2017 оны 03 дугаар сарын 28-аас 2021 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацаанд тооцогдох хугацааны түрээсийн төлбөрт 174,300,000 төгрөг болгосон. Мөн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс шүүх хурал болох 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 56,800,000 төгрөг,

2017 оны 4 сараас 9 сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 197,100,000 төгрөг болгон шаардсан.

4.б. Мөн хугацааны ашиглалтын зардал 7,276,789 төгрөг шаардаж байснаа 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 28 хүртэлх нийт ашиглалтын зардалд 9,171,016 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн.Улмаар 2017 оны 7,8 cap, 2018 оны 9, 11 cap, 2019 оны 1, 5-8 cap, 10 сараас 2022 оны 8 cap хүртэл төлөөгүй ашиглалтын зардал 12,751,939 төгрөгөөр эцсийн шаардлагаа тодорхойлсон.

4.в. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, нь гэрээний үнэ төлөх хугацаа хэтрүүлсэн учир худалдагч талаас гарсан үргүй зардал буюу банкны зээлийн хүүд төлсөн 157,774,739 төгрөгийн хохирол учирснаас нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,ийн энэ зориулалтаар төлсөн 40,978,300 төгрөгийг хасаж, 116,796,439 төгрөгийг гаргуулах ,

4.г. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 306, 000,000 төгрөгийг хугацаандаа төлсөн бол банкны 125,000,000 төгрөгийг зээлийн өрийг төлөөд үлдсэн 181,153,724 төгрөгийг компани үйл ажиллагаагаа өргөтгөж тоног төхөөрөмж шинээр авч ашиг орлого нэмэгдэх байсан тул арилжааны банкны хугацаагүй хадгаламжийн хүүгийн хувиар тооцож худалдагч компанид зайлшгүй орох байсан орлого 41,665,354 төгрөг байсан гэж үзэж хохиролд тооцон гаргуулахаар шаардаж байснаа өнгөрсөн хугацааны хадгаламжийн хүү 12,680,763 төгрөгийг нэмэгдүүлж 54,346,118 төгрөг болгон нэхэмжилсэн.

4.д. ,,,,,,,,,,,,,,, нь маргаж байгаа талбайг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс Жин Тээг ХХК-д дамжуулан түрээсэлж, 900 ам доллар, /900 ам доллар х 2852,81/ 2,567,529 төгрөг бэлэн авсан мөн 15,000,000 төгрөгийн арматур төмөр бэлнээр авч төлбөртөө компанийн өмчлөлийн байрыг барьцаалан шилжүүлж эзэмшүүлж байгаа тул ,,,,,,,,,,,,,,,ийн эзэмшлээс байр талбайг чөлөөлүүлж, олсон орлогыг нь хохиролд тооцож 17,575,529 төгрөг гаргуулах

4.е ,,,,,,,,,,,,,,, нь 68 м.кв талбайг анх хүлээн авснаас хойш Сантавич ХХК-ийнхаа үйл ажиллагаа явуулах зорилгоор жижиг өрөөнүүд гаргасан бөгөөд түрээсийн байрыг анх хүлээн авсан байдалд нөхөн сэргээж буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн босгосон ханыг буулгах ажлын зардалд гаргах 19,365,500 төгрөг гаргуулна.

Анх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлын байрны эрх шилжүүлэх болон түрээслүүлэх тухай гэрээний 1.1 дэх заалтад Энэхүү гэрээний зорилго нь түрээслүүлэгч тал түрээслэгчид 68 метр талбай бүхий өрөөг оффисын зориулалтаар, нэг сарын 2,040,000 / НӨАТ-гүй дүн /төгрөгийн түрээсийн төлбөртэй 3 сарын хугацаатай түрээслэх, 3 сарын дараа түрээсээр ашиглаж буй оффисын өрөөг 306,000,000 төгрөгөөр худалдан авах харилцааг зохицуулна гэж заасан юм. Үнийг бүрэн төлөх хүртэл хугацаанд түрээсээр эзэмших, түрээсийн төлбөр тооцоог худалдан авалтын үнээс суутган тооцуулахаар хүсэлт гаргаж байсан юм.

,,,,,,,,,,,,,,, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмших болж, 2020 оны 7 cap хүртэл /38 сар/ энэ байранд өөрийн компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулсан.

Манай өмчлөлийн 68 м.кв талбай бүхий офиссын өрөө нь 2016 оны 12 дугаар сараас түрээсийн гэрээний харилцааны үндсэн дээр нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,ийн эзэмшилд шилжсэн. Түрээсийн төлбөр тооцоог нэхэмжлэгч хариуцан барагдуулах үүрэгтэй.

,,,,,,,,,,,,,,,ийн тус компанид төлсөн мөнгө нь дан ганц худалдан авалтын мөнгө байсан гэж тооцож болохгүй бөгөөд түүний эзэмшиж байсан өрөөний түрээс болон ашиглалтын зардлыг тооцон суутгахаар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний 12 дугаар зүйлд заасан гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,,,,,,ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ,,,,,,,,,,,,,,,,, нь дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцлээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан тул өмчлөгч биш юм. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх бөгөөд нарийн тооцоо гаргаж ирээгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь маш тодорхой байх ёстой байдаг. Тэгсний дараагаар үндэслэлээ тодорхой бичих ёстой бөгөөд хэдэн сарын төлбөр эсэх нь тодорхой бус байна. Ашиглалтын зардлын зөрүү нь мөн хэдэн сарын мөнгө нэхэж байгаа эсэх нь задаргаа байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

6 .Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Жин тээг ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: ,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,-ийн хооронд болсон маргаанд бидний эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй байгаа тул оролцох боломжгүй гэх тайлбар бичгээр гаргасан.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 дахь хэсэгт зааснаар ,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-д Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхрын 105 тоот хаягт байрлах 68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг /нас барсан Д.Эрдэнэчимэгийн эрх залгамжлан авагч/ ,,,,,,,,,,,,,,,д шилжүүлэхийг даалгаж, ,,,,,,,,,,,,,,,ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, илүү төлсөн 10,748,300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасаар ,,,,,,,,,,,,,,,,,ын Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхрын 105 тоот хаягт байрлах 68 м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгийг /нас барсан Д.Эрдэнэчимэгийн эрх залгамжлан авагч/ ,,,,,,,,,,,,,,,ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 318 угаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар /нас барсан Д.Эрдэнэчимэгийн эрх залгамжлан авагч/ ,,,,,,,,,,,,,,,ээс үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардал 12,751,939 төгрөг гаргуулан ,,,,,,,,,,,,,,,,-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 405,183,597 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1дэх хэсэгт зааснаар /нас барсан Д.Эрдэнэчимэгийн эрх залгамжлан авагч/ ,,,,,,,,,,,,,,,ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,851,700 төгрөгийг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ын төлсөн 1,687,950 төгрөгийг, ,,,,,,,,,,,,,,,,-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,895,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, /нас барсан Д.Эрдэнэчимэгийн эрх залгамжлан авагч/ ,,,,,,,,,,,,,,,ээс дутуу төлсөн 164 250 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, 218,981 төгрөг гаргуулан ,,,,,,,,,,,,,,,,-д олгож, ,,,,,,,,,,,,,,,,-аас 1,687,950 төгрөгийг гаргуулж /нас барсан Д.Эрдэнэчимэгийн эрх залгамжлан авагч/ ,,,,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн байна.

 

8. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас дүгнэж шийдвэрлэсэнгүй. Нэхэмжлэгч Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээгээр тохирсон үнийг бүрэн төлөөгүй байхад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-д даалгаж шийдвэрлэсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээг болон Иргэний хуулийн 112 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн шийдвэр боллоо.

1. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ажлын байрны эрх шилжүүлэх болон түрээслүүлэх тухай 16/БГ-208 дугаартай гэрээний 1.1-т Энэхүү гэрээний зорилго нь түрээслүүлэгч тал түрээслэгчид 68 м.кв талбай бүхий өрөөг оффисын зориулалтаар, нэг сарын 2,040,000 /НӨАТ-гүй дүн/ төгрөгийн түрээсийн төлбөртэй 3 сарын хугацаатайгаар түрээслэх, 3 сарын дараа түрээсээр ашиглаж буй оффисын өрөөг 306,000,000 төгрөгөөр худалдан авах харилцааг зохицуулна гэж заасан.

2. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд 306,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд төлбөрийг 4 хуваан бүрэн төлж барагдуулна, хэрэв хуваарийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 306,000,000 төгрөг төлөхгүй бол үл хөдлөх эд хөрөнгийг дараагийн худалдан авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэвч ,,,,,,,,,,,,,,, нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үнийг бүрэн төлөөгүй, талууд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хавсралтыг бичгээр үйлдсэн. Энэхүү хавсралтад Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хугацааг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тогтоосон.

3. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, агсан бичгээр баталгаа хүсэлт гаргаж өгсөн /1-р хавтаст хэргийн 83-85-р хуудас/ бөгөөд худалдах худалдан авах ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс дуусгавар болгож, эзэмшлийн хугацааны түрээсийн төлбөр тооцоог төлөх баталгаа гаргасан. Худалдах худалдан авах ажиллагааг үргэлжилж байсан, гэрээний дагуу төлбөр төлөгдөж байсан гэж анхан шатны шүүх ташаа дүгнэлт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн нийт төлсөн үнийн дүнгээр тооцоход үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 306,000,000 төгрөгийн төлбөр хийгдсэн мэт шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна.

4. Нэхэмжлэгч нийт 90 удаагийн гүйлгээгээр 283,898,300 төгрөг төлсөн бөгөөд гэрээний үүргийн хугацаанд төлбөр бүрэн хийгдээгүй талаар баримтыг анхан шатны шүүх хэрэгсэж үзсэнгүй.

5. Аль ч цаг хугацааны хэрчимд хамаарагдах төлбөр нь худалдан авах үнийн хэмжээнд хүрээгүй буюу нийт 283,898,300 төгрөг төлсөн.

6. Нэхэмжлэгч Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох 306,000,000 төгрөгөөс түрээсийн болон ашиглалтын зардлыг суутган төлөх үүрэг хүлээж энэ талаар бичгээр амлалт баталгаа өгч байсан бөгөөд хариуцагч компанид удаан хугацааны хүлээлт үүсгэж шууд алдагдалд оруулж хохирол учруулсан, үүнийг нэхэмжлэгч талын шилжүүлсэн мөнгөнөөс хасаж тооцвол үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд хичнээн төгрөг төлсөн болохыг шүүх тогтоогоогүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 405,183,597 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын төлсөн 283,898,300 төгрөгийг бүхэлд нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ гэж тооцооллын ноцтой алдаатай дүгнэлт хийжээ.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, агсан худалдах худалдан авах гэрээний хугацаа хожимдуулсан хохиролд тооцож ,,,,,,,,,,,,,,,,-ийн зээлийн хүүгийн төлбөрт 40,978,300 төгрөг төлсөн бөгөөд нийт 283,898,300 төгрөгийн төлбөрөөс хасаж тооцогдох дүн юм. Гэтэл анхан шатны шүүх нийт төлбөрийг худалдан авах үнийг ихэнх хэсгийг төлсөн гэх дүгнэлт хийж өмчлөх эрхийг шилжүүлэх шаардлагыг хангаж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

8. Анхан шатны шүүх, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 417,935,536 төгрөгөөс нэхэмжлэгч талын төлсөн 283,898,300 төгрөгийг хасаж, харилцан тооцон нэхэмжлэгч талаас 134,037,236 төгрөг гаргуулахаар шийдвэрлэх боломжтой байсан.

9. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-д өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шийдвэр нь өмчлөх эрх нь ,,,,,,,,,,,,,,,,,т шилжсэн байхад хэрэгжих боломжгүйгээс гадна хэлцлийг аливаа этгээд өөрийн хүсэл зорилгод нийцүүлэн хийх Иргэний хуулийн 39, хариуцагчийн өмчийн зүйлээ чөлөөтэй захиран зарцуулах эрхийг хориглон хязгаарлан 101 дүгээр зүйлийг зөрчсөн, өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхийг даалгаж мөн хуулийн 112 дугаар зүйлийг зөрчиж, дээрмийн шинжтэй хураан авах, хариуцагчийн Үндсэн хуулиар эдлэх эрхэд шууд халдсан шийдвэр гаргасан. Түүнчлэн ,,,,,,,,,,,,,,,, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулсан байхад энэхүү дуусгавар болсон гэрээг одоо ч үргэлжилж байгаа мэтээр анхан шатны шүүх цаг хугацааны хувьд алдаатай дүгнэж хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-ийг нэхэмжлэгчтэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, нь маргаан бүхийн 68 м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, энэхүү бүртгэл хүчин төгөлдөр хэвээр тул нэхэмжлэгч талын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул маргаан бүхий 68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхгүй гэж зөвхөн ах дүүс хөрөнгийг бие биедээ шилжүүлсэн гэх тайлбарт үндэслэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,аас 301,000,000 төгрөгийг зээлж, компанийнхаа үйл ажиллагаанд захиран зарцуулсан тул ,,,,,,,,,,,,,,,,,аас зээлсэн мөнгөө буцааж өгөх нь зүй ёсны хэрэг юм. ,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,аас зээлсэн мөнгөө буцааж өгөх үүргээ 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн маргаан бүхий 68 м.кв байрыг бартердаж, зөрүү 5,000,000 төгрөгийн үнийн дүнгээр Үл хөдлөх эд хөрөнгийн худалдах худалдан авах гэрээг байгуулсан бодит баримттай үйл явдал гэдгийг хариуцагч нотлох баримтаар баталсан. Үүнийг үнэн зөв тайлбар гэж үзэх боломжгүй гэсэн тодорхой бус дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

2017.10.16-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 12 дугаар зүйлд ...Худалдан авагч тал нь төлбөрийг гэрээний хуваарийн дагуу 2017.12.31-ний дотор төлөхгүй бол уг үл хөдлөх хөрөнгийг дараагийн худалдан авагчид шилжүүлнэ..., нас барсан ,,,,,,,,,,,,,,,ийн 2018.08.06-ны өдрийн гараар бичиж өгсөн Баталгаа-нд 2018.08.06-ны өдөр 105 тоот өрөөний төлбөрийг 2018.08.06-ны өдөр 100% төлж барагдуулна. Төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд өрөөг хураан авахад татгалзах зүйлгүй 2019.01.11-ний өдрийн Хүсэлт-нд 2019.02.20-ыг дуустал ажлаа хийж байгаад үлдэгдэл төлбөрийг 100% орж ирвэл төлөөд байраа авах, орж ирэхгүй бол байрыг чөлөөлөх, төлбөр тооцоо нийлэх, өгөх, авах асуудал шийдэхэд татгалзах зүйлгүй. Хүсэлтийг хүлээн авна уу гэж тохиролцсон. Мөн өдөр гаргасан өөр нэгэн баталгаа бичигтээ худалдан авах ажиллагааг дуусгавар болгож байна гэж бичсэн байдаг.

Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүргээ зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлсон байх бөгөөд үнийг бүрэн төлсөн гэх шаардлагыг хэрхсэн тухай шийдвэр гаргаагүй, дүгнэлт хийгээгүй атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар өмчлөх эрхтэй болохыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Энэ заалтад өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг үүрэг болгосон нь ойлгомжгүй, зөрчилтэй болсон байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гуравдагч этгээдэд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлсэн. Жин Тээг ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан ч хэргийн энэ ноцтой нөхцөл байдлыг шүүх тодруулаагүй, түрээсийн гэрээг нотлох баримтын шаардлага хангуулж нэхэмжлэгчээс гаргуулах захирамж шийдвэрийн биелэлтийг хангаагүй, гуравдагч этгээдээр татсан ажиллагаа хуульд зааснаар бүрэн дүүрэн гүйцэтгээгүй. Гуравдагч этгээдээс олсон орлого нь өмчлөгчийн хууль ёсны орлого байх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч талын эрх ашгийг хэт илүүд тооцон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч тал 2020.06.19-ны өдрөөс Жин Тээг ХХК-д дамжуулан түрээсэлж үндэслэлгүй хөрөнгөжиж байхад Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн зохих заалтуудыг хэрэглэвэл зохих байтал огт хэрэглээгүй, ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлийн дагуу хариуцагчид нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулахад саад учруулахгүй байхыг даалгасан захирамжийг урвуулан ашиглаж бусдын өмчлөлийн зүйлийг хариу төлбөртэй захиран зарцуулж орлого олсон байхад баримтыг нягтлан шалгаж үзэлгүй иргэн ,,,,,,,,,,,,,,,,,ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шударга ёсонд нийцээгүй шийдвэр болсон гэж үзнэ. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, нь өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж чадахгүй хохирсон байхад анхан шатны шүүх нь маргаан бүхий 68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх... эрхэд халдсан шинжтэй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Манай тал нь сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг тооцохдоо тооцооллын алдаа гаргасан байх бөгөөд нийт нэхэмжлэлийн үнийн дүнг 452,703,258 төгрөг хэмээн тооцон улсын тэмдэгтийн хураамжид 2,895,320 төгрөгийг төлсөн. Сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн нь 417,935,536 төгрөг тул энэхүү үнийн дүнд 2,247,627 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байснаас 2,895,320 төгрөгийг төлж, 647,693 төгрөгийг илүү төлсөн. Энэ талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх нь илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох шийдвэр гаргаагүй, шүүхийн шийдвэртээ энэ тухай огт дурдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан нэг дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх сөрөг нэхэмжлэлийг ханган, ,,,,,,,,,,,,,,,,-д учирсан хохирол болох 417,935,536 төгрөгөөс нэхэмжлэгч талын нийт төлсөн 283,898,300 төгрөгийг харилцан тооцож ,,,,,,,,,,,,,,,,-д 134,037,236 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулж шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримттай бодит байдалтай нийцээгүй, хууль бус нотлох баримтад тулгуурлаж, худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй, бусдын зээлийн гэрээний гүйцэтгэлийг үндэслэлгүйгээр шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж түүндээ тулгуурлаж хариу тайлбар гаргасан. Анх 3 сарын хугацаатай түрээслүүлж түрээсэлж дуусаад 306,000,000 төгрөгөөр үргэлжлүүлэн худалдаж авах харилцааг зохицуулсан гэрээг хийсэн. Түрээсийн төлбөр дуусаж 306,000,000 төгрөгийн төлбөр рүү орсон. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хоёр нөхцөлтэйгөөр 40,000,000 төгрөг төлсөн гүйлгээний утгад 105 дугаартай өрөөний төлбөр гэж бичигдсэн бөгөөд энэ талаар хариуцагч тал маргаагүй. Үүнээс хойш худалдагч тал 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хавсралт гэрээгээр өмнөх гэрээг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. 306,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлөхгүй бол үл хөдлөх эд хөрөнгийг дараагийн худалдан авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэвч 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээний хавсралтыг бичгээр үйлдсэн. Гэтэл шүүх ,,,,,,,,,,,,,,,ийг түрээсийн төлбөр тооцоог төлөх баталгаа гаргасан, худалдах, худалдан авах ажиллагааг үргэлжлүүлж байсан, гэрээний дагуу төлбөр төлөгдсөн гэж шүүх үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн. Баталгаа гаргасан гэх 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 210,878,300 төгрөг төлөгдсөн байсан. П.Төмөр-Очир нь над дээр орж ирээд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай үүд хаалга, сандал ширээг эвдсэн. Иймд би Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэдэг. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр П.Төмөр-Очир нь нэхэмжлэгч дээр орж ирээд та надад ийм тайлбар бичээд өгчих гэсний дагуу бичиж өгсөн гэдгээ тайлбарладаг. Баталгааг харахад 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлбөр хийхгүй тохиолдолд байрыг түрээсэлсэн гэж бодохоор тохиролцож худалдан авалтыг зогсооно гэж тохиролцсон. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 73,020,000 төгрөг төлсөн. Энэ хугацаанд нөгөө талаас ямар нэг шаардлага өгөөгүй, татгалзан гаргах хүсэлт, тооцоо бодох мэдэгдэл огт өгч байгаагүй. Ингэж 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 283,898,300 төгрөгийг төлсөн. Төлбөр төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж тооцоо хийнэ гэсэн зохицуулалттай. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 73,020,000 төгрөг хийсэн гүйлгээний утагт худалдан авсан төлбөр гэж тодорхой бичсэн. Метр квадратыг хэмжүүлэхэд маш их дутсан буюу 10,000,000 төгрөгийг илүү төлсөн байсан. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж ,,,,,,,,,,,,,,,,,т 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 417,935,526 төгрөг гэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс 134,337,236 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх боломжтой байхад шийдэж өгөөгүй гэдэг. Гэрээний хугацаа хожимдуулсан хохиролд ,,,,,,,,,,,,,,,ийн худалдах, худалдан авах гэрээний төлбөр огт хамааралгүй. ,,,,,,,,,,,,,,, нь ийм үүрэг хүлээгээгүй, хоорондоо гэрээ хийсэн зүйл байхгүй, манай зээлийн хүүг төлнө гэсэн үүрэг хүлээсэн зүйл байхгүй. Нийт зээлсэн мөнгөний хүүг тооцохдоо аль гэрээний, хэдэн оны, хэдэн сарын төлөлтийн хүүг тооцож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус. Олох байсан орлогыг банкны хүүгийн ханшаар тооцож нэхэмжилж байна гэж байгаа боловч нотлох баримтаар тооцож гаргаж өгөөгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар тогтоогдоогүй. ,,,,,,,,,,,,,,,,,ын худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ,,,,,,,,,,,,,,,,, нь П.Төмөр-Очирын төрсөн дүү нь. Анх ,,,,,,,,,,,,,,,тэй холбогдож байрны түрээсийн гэрээг хийсэн. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр компани хуралдаж нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг ,,,,,,,,,,,,,,,,,ын нэр дээр шилжүүлэх, тооцоо нийлж дуусах талаар шийдвэрлэсэн. Энэ хуралд эрх ашиг нь хөндөгдөж ,,,,,,,,,,,,,,,ийг уг хуралд оролцуулаагүй. Сүүлд нөхөн хийсэн хураамж нотлох баримт байж болохоор байна. ,,,,,,,,,,,,,,, нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж дууссан байсан. П.Төмөр-Очир гэх захирал нь Голомт банканд тодорхойлолт хийж өгсөн. Энэ нь 03 дугаар сарын 18-ны өдөр уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болно гэсэн тодорхойлолтыг хийж өгсөн. Үүнээс үзэхэд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2 дугаар хавтасны 65 дугаар талд байгаа. Мөн гэрч үл хөдлөх хөрөнгө нь ,,,,,,,,,,,,,,,ийн нэр дээр гарах байх гэж бодсон боловч ,,,,,,,,,,,,,,,,,ын нэр дээр гарсан байсан гэж мэдүүлдэг. Мөн ,,,,,,,,,,,,,,, нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр захирлын өрөөнд орж гэрээг сунгаад төлбөрөө хийж байсан гэж мэдүүлдэг. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрээнээс татгалзсан гэх ямар ч үндэслэл байхгүй. Худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл төлбөрийг авсан. Төлбөрөө бүрэн төлсний дараа худалдах, худалдан авах гэрээг хийж 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүх зүйл дууссан, өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн гэх мэдэгдлийг өгсөн. Энэ бүх нотлох баримтаар худалдан, худалдан авах гэрээний төлбөр бүрэн гүйцэд төлөгдсөн гэж шүүх үзэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсгийг барьсан нь үндэслэлтэй. 306,000,000 төгрөг төлөхөөс 283,898,300 төгрөгийг төлж, 22,101,700 төгрөг үлдсэн. Хариуцагч тал гэрээнээс татгалзаж байсан хугацааны түрээсийг тооцно гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Өмнө нэг ч удаа гэрээнээс татгалзаж байна, төлбөрийг авахгүй гэсэн зүйл хэлж байгаагүй. Субъктив байдлаар ингэх байсан, тэгэх байсан гэж олон тооны тооцоолол хийсэн. Гаргасан сөрөг нэхэмжлэлээс үзэхэд субъекив байдлаар сорчилж авсан, гаргаж өгсөн баримт нь бусад баримттай зөрчилдөж байна гэжээ.

 

10 .Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд Жин тээг ХХК нь тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, /Эрх залгамжлан авагч ,,,,,,,,,,,,,,,/ нь ,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан

1.а. ,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан

2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамъяан гүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ,,,,,,,,,,,,,,,ийг тогтоолгох.

1.б. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан болохыг тогтоолгох,

1.в. Өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг ,,,,,,,,,,,,,,,,-д даалгах.

1.г. 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр илүү төлсөн 10,748,300 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,-аас гаргуулж ,,,,,,,,,,,,,,,т олгохоор шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:

2.а. Маргааны зүйл болж байгаа эд хөрөнгө ,,,,,,,,,,,,,,,ийн эзэмшилд байгаа хугацаа буюу 2017 оны 03 дугаар сарын 28-аас 2022 оны 9 сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 197,100,000 төгрөг,

2.б. Мөн хугацааны буюу 2017 оны 7,8 cap, 2018 оны 9, 11 cap, 2019 оны 1, 5-8 cap, 10 сараас 2022 оны 8 cap хүртэл төлөөгүй ашиглалтын зардалд 12,751,939 төгрөг гаргуулах,

2.в. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, гэрээний үнэ төлөх хугацаа хэтрүүлсэн учир худалдагч талаас гарсан үргүй зардал буюу банкны зээлийн хүүд төлсөн 157,774,739 төгрөгийг хохирол учирснаас нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,ийн энэ зориулалтаар төлсөн 40,978,300 төгрөгийг хасч 116,796,439 төгрөг гаргуулах,

2.г. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 306,000,000 төгрөгийг хугацаандаа төлсөн бол банкны 125,000,000 төгрөгийн зээлийн өрийг төлөөд үлдсэн 181,153,724 төгрөгийг тус компани үйл ажиллагаагаа өргөтгөж тоног төхөөрөмж шинээр авч ашиг орлого нэмэгдэх байсан тул арилжааны банкны хугацаагүй хадгаламжийн хүүгийн хувиар тооцож худалдагч компанид зайлшгүй орох байсан орлого 54,346,118 төгрөг болгон нэхэмжилсэн.

2.д. ,,,,,,,,,,,,,,, нь маргаж байгаа талбайг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс Жин-Тээг ХХК-д дамжуулан түрээсэлж, 900 ам доллар, /900 ам доллар х 2852,81/ 2,567,529 төгрөг бэлэн авсан мөн 15,000,000 төгрөгийн арматур төмөр бэлнээр авч төлбөртөө манай өмчлөлийн байрыг барьцаалан шилжүүлж эзэмшүүлж байгаа тул ,,,,,,,,,,,,,,,ийн эзэмшлээс байр талбайг чөлөөлүүлж, олсон орлогыг нь компанийн хохиролд тооцон 17,575,529 төгрөг гаргуулах

2.е. ,,,,,,,,,,,,,,, нь 68 м.кв талбайг анх хүлээн авснаас хойш Сантавич ХХК-ийнхаа үйл ажиллагаа явуулах зорилгоор жижиг өрөөнүүд гаргасан бөгөөд түрээсийн байрыг анх хүлээн авсан байдалд нөхөн сэргээж буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн босгосон ханыг буулгах ажлын зардалд 19,365,500 төгрөг, нийт 417,935,526 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд түүний хүү болох ,,,,,,,,,,,,,,, нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн эрх залгамжлагчаар оролцжээ. /3-р хх120-123,133-135/

3.б. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, нь Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхрын 105 тоот хаягт байрлах оффисын талбайг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,-аас Ажлын байрны эрх шилжүүлэх болон түрээслэх нэртэй гэрээ байгуулан, 3 сарын хугацаанд сарын 2,040,000 төгрөгөөр түрээсэлж байгаад уг оффисыг 306,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь гэрээ, тайлбар зэргээр тогтоогдсон. /1-р хх124,125 /

,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,тэй 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд Сүхбаатар дүүргийн 1 хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаар барилгын 1 давхрын 68 м.кв талбайтай 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнэ 306,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцон, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /1-р хх7,8/

3.в. Мөн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,тай дээрх 105 тоотыг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,ын нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан үйл баримт тогтоогджээ./1-р хх81/

3.г. Худалдан авагч ,,,,,,,,,,,,,,, нь 306,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 180,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 76,000,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон./1-р хх7/

Хэрэгт ,,,,,,,,,,,,,,, нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 283,898,300 төгрөгийг төлсөн, энэ талаар зохигчид маргаагүй. /1-р хх 17-53, 210-212 /

3.д. Маргааны зүйл болох 105 тоот үл хөдлөх хөрөнгийг ,,,,,,,,,,,,,,, нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эзэмшиж ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон. /1-р хх124-125/

3.е. Анхан шатны шүүхээс илүү төлсөн гэх 10,748,300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд, мөн ашиглалтын зардалд 12,751,939 төгрөг гаргуулан ,,,,,,,,,,,,,,,,-д олгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

4.Зохигчид ,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,тэй байгуулсан гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй эсэх, ,,,,,,,,,,,,,,,,-ийн ,,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр эсэх болон талуудын хоорондын тооцооллын асуудалд маргаантай байна.

4.а. Анхан шатны шүүхээс ,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,, нарын хооронд Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

Мөн ,,,,,,,,,,,,,,, нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 306,000,000 төгрөгийг төлөхөөс 283,898,300 төгрөгийг төлж, 22,101,700 төгрөгийг төлөөгүй байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн ялимгүй зөрчил бөгөөд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, нь гэрээнээс татгалзах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй.

Хэдийгээр ,,,,,,,,,,,,,,, нь 22,101,700 төгрөгийг төлөөгүй дутуу байгаа боловч гэрээний тал болох ,,,,,,,,,,,,,,,, гэрээний зүйлийг өөр этгээдэд буюу ,,,,,,,,,,,,,,,,,ын өмчлөлд шилжүүлсэн, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж, эрхийн хамгаалалт хүсэх шаардлага үүссэн тул нэхэмжлэл гаргасныг зөв гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой юм.

4.б. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.

Анхнаасаа хөрөнгийн бодит эзэмшлийг шилжүүлэн авсан, түрүүлж гэрээ хийсэн этгээд буюу ,,,,,,,,,,,,,,, нь 105 тоотыг эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэйгээс гадна ,,,,,,,,,,,,,,,,,ыг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Учир нь ,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,-д дэд захирлаар ажиллаж, 2016 оноос үнэ төлж, бодитойгоор эзэмшиж байгаа этгээд буюу ,,,,,,,,,,,,,,,ийн талаар мэдэж байсан. Дээр дурдсанаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн ялимгүй зөрчилд гэрээнээс татгалзаж болохгүй юм.

Харин анхан шатны шүүх ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,-ийн хоорондын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн маргааны зүйл болох 105 тоотыг худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж буруу дүгнэсэн. ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,-ийн хоорондын дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ. Хууль зөрчсөн хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар арилгах буюу буцаалт хийх юм.

Маргааны зүйл болох 105 тоотын өмчлөх эрхийг ,,,,,,,,,,,,,,,т шилжүүлэхийг ,,,,,,,,,,,,,,,,-д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэх юм. Шүүх нь маргааныг буюу эрхийн тодорхойгүй байдлыг тодорхой болгож, эрхийн зөрчлийг арилгаж, иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар нь иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Харин 105 тоотын үнийн үлдэгдэл 22,101,700 төгрөгийг шаардан нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй юм.

4.в. Шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой, биелүүлэх арга журам нь тодорхой байхаас гадна маргааныг эцэслэсэн шинжтэй байх юм. Талууд нэгэнт хоорондын тооцооны хувьд маргаж байх тул шүүхээс тооцооллыг тодорхой болгож, хэн нь хэнд хэдэн төгрөг төлөх, ямар үүрэгтэй,үүргийн хэмжээ зэргийг тодорхой болгох юм.

Нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардалд 12,751,939 төгрөг гаргуулан ,,,,,,,,,,,,,,,,-д олгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчид төлөх үүрэгтэй.

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хоорондын түрээсийн гэрээний харилцаа тодорхой хугацаатай байгаад дуусгавар болсноос гадна 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хэн аль нь гарын үсэг зурж, худалдах худалдан авах гэрээний үнийг төлж дуусах хүртэл хугацаанд 29,600,000 төгрөгийг түрээсд авахаар тохиролцсон. Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсгэж байх тул түрээсийн төлбөр нэхэмжилсэн шаардлагаас 29,600,000 төгрөгийг нэмж гаргуулах нь зүйтэй. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

5. Хариуцагч талын анхан шатны шүүх нотлох баримтыг зөв дүгнээгүй гэх гомдлыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй байна.

5.а. Харин Иргэний хуулийн 112 дугаар зүйлийг зөрчсөн шийдвэр гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

5.б. Нэхэмжлэгчийн төлсөн 283,898,300 төгрөгийг бүхэлд нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэх гомдлыг мөн хүлээн авах боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй юм.

5.в. ,,,,,,,,,,,,,,,,, нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх гомдлыг мөн хангах үндэслэлгүй байна.

5.г. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх бүртээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасны дагуу зохих улсын тэмдэгтийн хураамжийг төлжээ.

Анхан шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад 417,935,522 төгрөг гэж тодорхойлсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй. Иймд илүү төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаагаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Холбогдох улсын тэмдэгтийн хураамжид мөн өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг буцаан олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02349 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 гэснийг 56 дугаар зүйлийн 56.1.1 гэж, 3 дахь заалтын 12,751,939 гэснийг 42,351,939 гэж, 405,183,597 гэснийг 375,583,587 гэж, 4 дэх заалтын ...218,981 гэснийг 369,710 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,183,868 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,687,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД