Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2020/00987

 

 

 

 

 

 

 

 

2020 04 15

181/ШШ2020/00987

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АИХ ХХК

Хариуцагч: П.Г нарт холбогдох,

АИХ ХХКболон П.Г нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхарын 105 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 10 сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ний төлбөр тооцоо дууссан болохыг тогтоож өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг АИХ ХХК-д даалгах, 2017 оны 10 сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу илүү төлсөн 10 748 300 төгрөгийг АИХ ХХК-иас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч П.Гын нэхэмжлэгч Б.Эт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхарын 105 тоот хаягт байрлах 68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э хариуцагч АИХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч П.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э би 2017.10.16-ний өдөр АИХ ХХК-тай Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамъяан гүний гудамж, 10 тоот /хаалганы №105/ хаягт байршилтай 68м2 үл хөдлөх эд хөрөнгийг 1м2-ийг нь 4,500,000 төгрөгөөр 306,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ байгуулсан. 2017.10.16-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч АИХ ХХКнь худалдан авагч Б.Э надад 68 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч 60.7 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байсан. Б.Э би худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгө 7.3 м.кв дутуу байсан болохыг мэдэхгүйгээр 283,898,300 /хоёр зуун наян гурван сая найман зуун ерэн найман мянга гурван зуун/ төгрөг төлсөн ба 10 748 300 /арван сая долоон зуун дөчин найман мянга гурван зуун төгрөг/-ийг илүү төлсөн байна. Худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан учир өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг худалдагч АИХ ХХК-ний захирал П.Төмөр-Очирт мэдэгдэхэд өмчлөх гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээсээ санаатайгаар зайлсхийж өөрийн төрсөн дүү болох П.Гт шилжүүлсэн байсан. Б.Э би худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөр тооцоог бүрэн төлж дуусгавар болгосон боловч өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй хохирч байна. Өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авсан П.Г нь Б.Э намайг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оноос хойш төлбөр тооцоог хийж худалдан авч байгаа болохыг маш сайн мэддэг бөгөөд өөрийн төрсөн ах П.Төмөр-Очирын хамт худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоог авдаг байсан. Гэвч ах дүү 2 нийлж нэг нь худалдсан дүр үзүүлж нөгөө нь худалдаж авсан дүр үзүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг нэг нэгэн рүүгээ шилжүүлж Б.Э намайг хохироож байна. Иймд

1. АИХ ХХКболон П.Г нарын хооронд байгуулагдсан 2019.9.19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамъяан гүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр Б.Э намайг тогтоож өгнө үү

2. 2017.10.16-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан болохыг тогтоож өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг АИХ ХХК-д даалгаж өгнө үү

3. 2017.10.16-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу илүү төлсөн 10,748,300 төгрөгийг АИХ ХХК-с гаргуулж Б.Э надад олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч АИХ ХХКболон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: АИХ ХХК болон П.Г нарын хооронд байгуулагдсан 2019.09.19-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох гэсэн тухайд, Нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлээ: тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оноос хойш төлбөр тооцоо хийж худалдан авч байгаа болохыг маш сайн мэдэж байж өмчлөх эрхийн гэрчилгээг ах дүү хоёр дүр үзүүлэн нэг рүүгээ шилжүүлсэн тухайд 2019.09.25-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах хүдалдан авах гэрээний аль ч заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцлийн 10 заалтад хамаарахгүй бөгөөд хэдий миний төрсөн ах болох нь үнэн боловч П.Г нь өөрийн гэр бүл үр хүүхэд, ахуй амьдралтай, бидний өмч хөрөнгө мөнгө төгрөг тооцоо туурга тусдаа билээ. П.Г манай компанид түшиг тулгуур минь болж дэд захирлын ажил албан тушаалд ажилдаг учир Б.Эийн худалдан авч чадаагүйгээс манай компани зээлийн хугацаа хэтэрч удаан хугацаанд хүү алданги төлж алдагдал хүлээсэн өнгөрсөн хугацаанд компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад өөрийн хөрөнгө мөнгийг Б.Эээс ч илүү төлж зарцуулсан болно. П.Г нь тус компанид 2018-2019 онд зээлийн эргэн төлөлт хийсэн, бэлэн мөнгө компанид төлсөн зэрэг баримтаар 300 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул маргаж байгаа 105 тоот өрөөний өмчлөх эрхийг шилжүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсан болно. Нэхэмжлэгч Б.Э 2019.01.11-ны өдөр 2019.02.20-ны өдрөөр тасалбар болгон худалдан авалтаа зогсоох баталгаа гарган өгсөн тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч миний өөрийн үзэмжээр захиран зарцуулж худалдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй болно. 

2. Нэхэмжлэгч Б.Э нь Сүхбаатар дуурэг, 1-р хороо, Соёл амралтын 14240, Жамъян гүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэсэн тухайд, 2017.10.16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 2 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 306 сая төгрөгөөр худалдах-аар үнийг тодорхойлсон бөгөөд гэрээний 3 дугаар зүйлд Худалдан авагчид төлбөр тооцоо хийж дууссан өдрөөс эхлэн эзэмших, ашиглах, захиран зарцуулах ЭРХ үүснэ" гэж үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөх шаардлага тавигдсан юм.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар бид Б.Эээс худалдан авч байгаа бол үнийг цувуулж биш нэг дор бүрэн хийхийг удаа дараа шаардаж ирсэн билээ. Гэтэл нэхэмжлэгч Б.Э гэрээнд заасан 306 000 000 төгрөгийг төлж дуусгах 2017.12.31 өдөр, гэрээний хавсралт гэх баримтад хугацаа сунгагдсан 2018.07.01-ны өдөр, бичгээр гаргасан хүсэлтэндээ товлосон 2019.02.20-ны өдөр бүрэн төлөөгүй юм. Тухайлбал, 2019.02.20-ны өдрийн байдлаар тэрээр нийтдээ тус компанид 67 удаагийн үйлдлээр 210 878 300 төгрөг төлснөөс гэрээнийн хугацааны хэтрүүлсэн хохиролд тооцон 25 110 000 төгрөг төлснийг нь хасвал худалдан авалтад зориулж дөнгөж 185 768 300 төгрөг төлж гэрээгээр тохирсон 306 000 000 төгрөгийн үнээс 120 231 700 төгрөг дутуу байсан болно.

Иймд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй, 226.1.1-д заасан ямар нэг үр дүн гарахгүй болох нь илт болсон нөхцөл байдал тодорхой болж компанийн өр зээлийг яаралтай хаах зорилгоор өөр худалдан авагчид үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн 2019.02.25-ны өдрийн хурлаар Б.Эийн худалдан авалтыг зогсоож, П.Гт худалдах шийдвэр анх гаргасан болно. Энэхүү шийдвэр нь 2017.10.16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 12 дугаар зүйл буюу Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дах хэсэгт "гэрээнд заасан үндэслэл-ээр Б.Эийн худалдан авах үүрэг дуусгавар болсон тухай нотлох баримт болно.

Иймд нэхэмжлэгч Б.Эийг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй учир өмчлөх эрхийг шилжүүлээгүй бөгөөд өмчлөгчөөр тогтоолгох түүний нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэлийн шаардлагынхаа 2 дугаарт 2017.10.16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан болохыг тогтоож гэсэн тухайд, Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлийг худалдсан байрны талбайн хэмжээ дутуу байсан мэтээр 60,7 м.кв талбайн үнээ тооцоо хийнэ гэжээ. 2017.10.16- ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь барилга угсралтын захиалгын гэрээ биш бөгөөд энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан 306 000 000 төгрөг гэсэн үнэ бол 68 м.кв талбай бүхий өрөөний зах зээлийн үнэ ханш бөгөөд гэрээнд нэг м.кв-ийн үнийг 4 500 000 төгрөг тодорхойлж заагаагүй, ашиглалтанд ороод компанийн үйл ажиллагаа явагдаж байсан сургалтын зориулалтаар ашиглаж байсан заал буюу дотроо өрөө тасалгаа гаргаагүй том нэг өрөөг харилцан тохиролцож 306 000 000 төгрөгөөр худалдан авахаар Б.Э хүсч үнийг төлөх үүрэг хүлээсэн юм. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар болон талбайн хэмжээтэй холбоотой санал гомдол гэрээний хугацаанд огт гаргаж байгаагүй бөгөөд шүүхэд үнийг бүрэн төлсөн мэтээр үндэслэл гаргахын тулд м.кв дутуу гэх гэрээнд заагаагүй худал үндэслэл гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Э 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөөрс хойш эзэмшиж ирсэн хугацаандаа нэг том заал байсан өрөөг 5 жижиг өрөө болгон хана тасалгаа гарган ашиглаж байгаа билээ. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заажээ. Нөгөө талаар манай 105 тоот өрөө эд хөрөнгийн доголдолгүй байсан (1) 2017.10.16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд худалдсан өрөөг нэгж талбайн хэмжээгээр тооцож үнэ тодорхойлоогүй, (2) худалдан авах гэрээний хугацаа болон нэмэлт тогтоосон хугацаа дуусгавар болсон тул талуудын үүрэг дуусгавар болсон, (3) нэхэмжлэгч Б.Э тасалгаа гарган нэмж хана өрж өрөөний талбайн хэмжээг багасгасан, (4) Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ", 251.2 дах хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ" гэж тус тус зааснаар манай компанийн сургалтын зориулалтаар ашиглаж ирсэн, Б.Эт шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө болон одоо ч ашиглаасаар байгаа тул энэхүү шаардлага нь үндэслэлгүй байна.

4. Нэхэмжлэгч Б.Э нь өмчлөх эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлэхийг манай компанид даалгах шаардлага гаргаж байгаа тухайд: Нэхэмжлэгч Б.Этэй байгуулсан 2017.10.16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнийг бүрэн төлөөгүй, үнэ төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон талаар дээр дэлгэрэнгүй тайлбар хийсэн бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгч нь Б.Э биш, шударга бус эзэмшигч учир өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхгүй юм. Манай компанийн өмчлөх эрх тухайн үл хөдлөх эд хөрөнгийг П.Гт хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар дуусгавар болсон билээ. Иймд энэ шаардлагын хариуцагч нь манай компани биш болсон бөгөөд 2017.10.16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг дараагийн худалдан авагчид шилжүүлсэн болно.

5. Ихэсгэсэн шаардлагын 3 дугаарт: 2017.10.16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу илуу төлсөн 10 748 300 төгрөгийг гаргуулж Б.Эт олгох гэсэн тухайд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнэ болох 306 000 000 төгрөгөөс илүү төлөлт хийгдээгүй, нийт 283 898 300 төгрөг Б.Э төлсөн баримтыг шүүхэд гарган өгсөн байсан. Түүний төлбөр төлсөн огноо болон дүн манай санхүүгийн баримттай нийлж байгаа тул энэхүү шаардлага нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч Б.Э өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгон Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөр төлөх хугацааг нэмж тогтоох талаар бичгээр баталгаа гарган өгч байсан болон төлбөр тооцоо нийлж байсан баримтаар илүү төлөлт хийсэн баримт байхгүй билээ. Харин нэхэмжлэгчийг өрөөг чөлөөлж өгөхийг эвийн журмаар шаардаж ирсэн боловч одоо хүртэл чөлөөлөөгүй маргаж байгаа тул Б.Эийн байр талбайг эзэмшсэн хугацаанд зах зээлийн үнэ ханшаар түрээсийн төлбөр тооцоог хийх бөгөөд эзэмшиж байсан хугацааны ашиглалтын зардал, манайд учирсан хохирол, алдагдлыг арилгахыг шаардаж байна гэв.

Хариуцагч П.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн П.Г нь АИХ ХХК-д 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 20 000 000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 24-ний өдөр 20 000 000 төгрөг гэх мэтээр 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 11 удаагийн үйлдлээр нийт 301 000 000 төгрөгийг зээлдүүлсэн байдаг. АИХ ХХКнь иргэн П.Гаас авсан зээл 301 000 000 төгрөгийн компанийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягийн үл хөдлөх эд хөрөнгийг дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцон шилжүүлэхээр болж АИХ ХХКболон иргэн П.Г нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж, гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлснээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх АИХ ХХК-иас иргэн П.Гт шилжсэн байна. Өөрөөр хэлбэл, иргэн П.Гын өмнө 301 000 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээгээд байсан АИХ ХХКнь уг үүргээ сольж, өөр үүргийн гүйцэтгэлийг буюу компанийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг П.Гт шилжүүлснээр талуудын зээлийн хэлцлээр хүлээсэн үүрэг тус тус дуусгавар болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлснээр хэлцэл хуулийн хүчин төгөлдөр байхыг ИХ-109, 110 дугаар зүйлд заасан бөгөөд АИХ ХХКболон иргэн П. Ганбаатар нарын хооронд байгуулагдсан дээрх 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь нотариатаар баталгаажсан, улмаар гэрээ нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байх бөгөөд энэ ч үүднээс АИХ ХХК-иас иргэн П.Гт дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. Иймд АИХ ХХКболон иргэн П.Г нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр буюу ИХ-109, 110 дугаар зүйлд заасантай нийцсэн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл биш гэж үзнэ. АИХ ХХКболон иргэн П.Г нарын хооронд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ үндэслэн дурдсан дүр үзүүлсэн хэлцэл хийгдээгүйг дээрхээр тайлбарлаж байгаа бөгөөд нөгөөтээгүүр, АИХ ХХКболон иргэн П.Г нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг ямар ч байдлаар (худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ, төлбөрт гүйцэтгэх гэрээ) гэх мэтээр нэрлэн зааж, гэрээг байгуулж болох бөгөөд гагцхүү тэдгээр хэлцэл нь нотариатаар баталгаажиж, зохих Төрийн байгууллагад бүртгэгдсэн байхыг л хуулиар шаардсан байна. Мөн талууд тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгч үүрэг дуусгавар болохыг ИХ-236 дугаар зүйлийн 236.1.2-т зааж зохицуулагдсан байна.

Иймд нэхэмжлэгчийн АИХ ХХКболон П.Г нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна.

 

Хариуцагч П.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П.Г би АИХ ХХК-д 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 11 удаагийн үйлдлээр нийт 301 000 00 төгрөгийг зээлдүүлсэн. АИХ ХХКнь П.Г надаас авсан дээрх 301 000 000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг өөр үүргийн гүйцэтгэлээр орлуулан гүйцэтгэх болсноор буюу тус компанийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягийн 68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлдүүлэгч П.Г надад шилжүүлэхээр болсон. Үүний дагуу бид 2019 оны 9 дүгээр сарын 19-ны "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл, П.Г миний өмнө 301 000 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээгээд байсан АИХ ХХКнь уг үүргээ сольж, өөр үүргийн гүйцэтгэлийг буюу компанийнхаа өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг П.Г надад шилжүүлснээр АИХ ХХК-ийн зээлийн хэлцлээр хүлээсэн 301 000 000 төгрөгийн үүрэг дуусгавар болсон болно. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлснээр хэлцэл хуулийн хүчин төгөлдөр байхыг Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан байх бөгөөд АИХ ХХКболон П.Г бидний хооронд 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр байгуулагдсан дээрх Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь нотариатаар баталгаажиж, гэрээ Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд энэ ч үүднээс П.Г миний нэр дээр тар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягийн 68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 000702487 дугаартай гэрчилгээ гарч надад уг үл хөдлөх эд эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн болно. Энэхүү 68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх АИХ ХХК-иас П.Г надад шилжих үед иргэн Б.Э гэх эмэгтэйн эзэмшилд түр хугацаатайгаар байсан ба АИХ ХХК-иас ...манай компани ойрын хугацаанд Б.Этэй тооцоо нийлж дууссаны дараагаар үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж П.Г танд хүлээлгэн өгнө... гэж хэлсний дагуу миний бие Б.Э гэх эмэгтэйг үл хөдлөх эд хөрөнгийг минь чөлөөлж өгөхийг тодорхой хугацаанд хүлээхээр болсон. Гэвч, Б.Э нь АИХ ХХК-д холбогдуулан 2019 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягийн 68 мкв2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан буюу П.Г миний өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандсан нь үндэслэлгүй төдийгүй миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа түүний энэ үйлдлийг таслан зогсоолгох үндэслэлтэй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр, миний бие өмчлөх эрхийг нь хуульд заасны дагуу олж авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгөө Б.Э-ийн хууль бус үйлдлээс болж өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж чадахгүй байна. Иймд П.Г миний өмчлөх эрхийн гэрчилгээний 000702487 дугаартай, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягийн 68 мкв2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: П.Гын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. П.Г нь дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцлээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан тул өмчлөгч биш юм. иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч АИХ ХХК, П.Г нарт холбогдуулан АИХ ХХКболон П.Г нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхарын 105 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 10 сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ний төлбөр тооцоо дууссан болохыг тогтоож өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг АИХ ХХК-д даалгах, 2017 оны 10 сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу илүү төлсөн 10 748 300 төгрөгийг АИХ ХХК-иас гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч П.Г нь нэхэмжлэгч Б.Эт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхарын 105 тоот хаягт байрлах 68 м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

АИХ ХХКнь Б.Этэй 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулж, худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаар барилгын 1 давхарын 68 мкв талбайтай 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнэ 306 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Худалдан авагч Б.Э нь үнэ 306 000 000 төгрөгнөөс 30 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2017.10.20-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг, 2017.11.30-ны өдрийн дотор 180 000 000 төгрөг, 2017.12.31-ний өдрийн дотор 76 000 000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон боловч, уг үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, Б.Э 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хүртэл хугацаанд нийт 283 898 300 төгрөгийг төлсөн /хх-17-53х/ ба энэ талаар зохигч маргаагүй. /хх-210-212х/

 

Хариуцагч АИХ ХХКнь Б.Эийг төлбөрөө төлөхийг шаарддаг байсан боловч Б.Э нь төлбөрөө бүрэн төлөхгүй, бага багаар төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримт /хх-82-85х/, гэрчийн мэдүүлэг /хх-179-182х/, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч АИХ ХХКнь Б.Эийг төлбөрөө төлөөгүйн тул 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг П.Гт худалдахаар шийдвэрлэж, 2019.09.19-ний өдөр П.Гтай Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 2019.09.25-ны өдөр П.Гын нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан, энэ тухай Б.Эт 2019.10.21-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн /хх-76х/ гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

Хариуцагч АИХ ХХК-ийг Б.Эт үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэх болон Б.Этэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс 2019 оны 02 сарын 25-ны өдөр татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь: Б.Э нь 2019.01.11-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлөх хүсэл зоригийг илэрхийсэн байх бөгөөд хариуцагч АИХ ХХКнь уг хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн нь үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Б.Э нь 2019 оны 2 сараас 9 сарыг хүртэл хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлснийг хариуцагч АИХ ХХКнь хүлээн авч байсан бөгөөд АИХ ХХКнь 2019.03.27-ны өдөр гэрээний дагуу Б.Эийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад татгалзах зүйлгүй болохыг Голомт банкинд тодорхойлж өгсөн байх тул 2019 оны 02 сарын 25-ны өдөр гэрээнээс татгалзсан гэж үзэх бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байна. /хх-62-67х/

АИХ ХХКнь 2019.02.25-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх-126-127х/-ийг шүүхэд ирүүлсэн боловч уг хурлын тэмдэглэл, шийдвэрийг Б.Эт танилцуулаагүй, гэрээнээс татгалзах тухайгаа Б.Эрдэнчимэгт мэдэгдсэн болохоо баримтаар нотлоогүй тул хариуцагч АИХ ХХК-ийн гэрээнээс татгалзсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болж, түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний 1, 2 дугаар зүйлийн агуулгаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 1мкв-аар тооцоолж тохиролцоогүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Э нь үл хөдлөх эд хөрөнгийг Түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаад худалдан авсан тул худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Б.Эийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө 7,3 мкв дутуу байсныг мэдэхгүйгээр 10 748 300 төгрөгийг илүү төлсөн гэх тайлбар үндэслэлгүй тул түүний 2017 оны 10 сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу илүү төлсөн 10 748 300 төгрөгийг АИХ ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнчимэг нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 305 000 000 төгрөгийг төлөхөөс 283 898 300 төгрөгийг төлж, 22 101 700 төгрөгийг төлөөгүй буюу гүйцэтгэх үүргийнхээ 92,8%-ийн гүйцэтгэж, 7,2%-ийг гүйцэтгээгүй байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасны дагуу Б.Эийг үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх бодит нөхцөл байдалтай байх тул хариуцагч АИХ ХХКнь гэрээнээс татгалзах эрхгүй байна.

 

Хариуцагч АИХ ХХКнь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г П.Гтай байгуулж, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаар барилгын 1 давхарын 68 мкв талбайтай 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 5 000 000 төгрөгөөр худалдаж, түүний нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна. /хх-102-119х/

Хариуцагч АИХ ХХКнь П.Гаас 2017 оны 01 сарын 23-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 11 удаагийн үйлдлээр нийт 301 000 000 төгрөгийг зээлж, зээлийн төлбөрт Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаар барилгын 1 давхарын 68 мкв талбайтай 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Мөн хариуцагч П.Г ч зээлийн төлбөртөө тооцож үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаар барилгын 1 давхарын 68 мкв талбайтай 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээ нь хуулийн хүрээнд гэдэг нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байж, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийг бүрэн хангах ёстой. Гэрээ хуулийн хүрээнд, хүчин төгөлдөр байх шалгуурыг гэрээний агуулга хүчин төгөлдөр байх, гэрээ байгуулж буй субъектын шинжээр хүчин төгөлдөр байх, гэрээ байгуулсан хэлбэр хүчин төгөлдөр байх, гэрээний субъектив талын хувьд хүчин төгөлдөр байх гэсэн шинжүүдээр тодорхойлно.

Гэрээ субъектив талын хувьд хүчин төгөлдөр байх ойлголт нь, гэрээ байгуулж буй дотоод зорилго, түүний гадаад илэрхийлэл хоёр нэгдмэл байх ойлголт бөгөөд сайн дураар, чөлөөтэй буюу ямар нэг хязгаарлалтгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэх бодит боломжтой байх ойлголт юм.

 

Хариуцагч АИХ ХХК, П.Г нар нь Б.Эийг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, эзэмшиж байгаа, гэрээний үүрэг дуусгавар болоогүйг мэдэж байсан, П.Г нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор мөнгө шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийг бодитойгоор хүлээн аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбаруудаар тогтоогдож байх бөгөөд худалдах худалдан авах гэрээ нь субъектив шинжийн хувьд зөрчилтэй байх тул АИХ ХХК, П.Г нарын хооронд хийсэн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, ...үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч П.Г нь Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаар барилгын 1 давхарын 68 мкв талбайтай 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг АИХ ХХК-д буцаан шилжүүлэх үүрэгтэй.

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч Б.Эийн Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаар барилгын 1 давхарын 68 мкв талбайтай 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг АИХ ХХК-д даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Эийн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн худалдах худалдах худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан болохыг тогтоолгох гэж тодорхойлсон шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг АИХ ХХК-д даалгах шаардлагын үндэслэл нь юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

АИХ ХХК, П.Г нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул П.Г нь Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаар барилгын 1 давхарын 68 мкв талбайтай 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхгүй юм.

 

Иймд П.Г нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасны дагуу өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй тул түүний нэхэмжлэгч Б.Эт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаар барилгын 1 давхарын 68 мкв талбайтай 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг АИХ ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээний үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул дутуу төлсөн 164 250 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 дахь хэсэгт зааснаар АИХ ХХК, П.Г нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасны дагуу хүчин төгөлдөр бус тул хариуцагч АИХ ХХК-д Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхарын 105 тоот хаягт байрлах 68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Эрдэнэчимэгт шилжүүлэхийг даалгаж, Б.Эийн нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, илүү төлсөн 10 748 300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу П.Гын Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхарын 105 тоот хаягт байрлах 68 м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Эрдэнэчимэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 851 700 төгрөгийг, хариуцагч П.Гаас төлсөн 1 687 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Эээс дутуу төлсөн 164 250 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, АИХ ХХК-иас 1 687 950 төгрөгийг гаргуулж Б.Эт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА