Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00020

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00020

 

 

,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/03434 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 21,808,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь Л.Баярсайханд холбогдуулан

1.а. Б.Тэмүүжинг 18 нас хүртэл сар бүр 2,000,000 төгрөг /хариуцагч тус бүрээс сар бүр 1,000,000 төгрөгөөр/ нийт 24,000,000 төгрөг гаргуулах

1.б. Лексус-470 маркийн авто машиныг бүрэн засварлахад 19,808,700 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, Б. Батбаяр нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 9,904,350 төгрөг нийт 43,808,700 төгрөг гаргуулахаар шаардсан.

,,,,,,,,,,,,, нь Л.Баярсайхантай 1993 онд гэр бүл болж, 3 хүүхэдтэй болсон хүүхдүүд 9, 19, 25 настай. Л.Баярсайхан нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 87-80 УБО улсын дугаартай Лексус 470 маркийн автомашинтай Хэнтий аймгийн чиглэлд зорчиж яваад зам тээврийн осолд орж нас барсан. Зам тээврийн осолд эрүүгийн хэрэг үүсэж, С. Тэгшжаргал, ,,,,,,,,,,,,,,, нарыг гэм буруутай болохыг анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоосон.

Л.Баярсайханы бага хүү Б.Тэмүүжин нь одоо 9 настай. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар Б.Тэмүүжинг 18 нас хүртэл сар бүр 2,000,000 төгрөгийг хариуцагч тус бүрээс 1,000,000 төгрөгөөр гаргуулна. Хүүхдэд сард нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжид 300,000 төгрөг авдаг. Л.Баярсайхан нь сарын 2,000,000 төгрөгийн цалинтай байсан.

Дээрх ослоос шалтгаалж 87-80 УБО улсын дугаартай Лексус 470 маркын автомашин бүрэн эвдэрсэн.

Лексус 470 маркийн авто машиныг бүрэн засахад 19,808,700 төгрөг шаардлагатай. Иймд эд хөрөнгөд учирсан хохирол болох 19,808,700 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 9,904,350 төгрөгөөр гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүхын татгалзал, тайлбарын агуулга: Нас барагч нь тэтгэврийн шимтгэлийг төлж байсан эсэх, Б.Тэмүүжин нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй атлаа сар бүр ямар үндэслэлээр тус бүрээс 1,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нь тодорхойгүй. Ослын хэргийн байцаалтын шатанд Авто прайм ХХК-ны эзэмшлийн дээрх автомашинд Жандаг ХХК-аар дүгнэлт гаргуулж нийт хохирлын үнэлгээ нь 20,191,300 төгрөг болсон.

Үнэлгээг тухайн эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, Б.Мандуул нар нь хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын хувьд уг автомашины хохирлыг бүрэн төлсөн. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолд заасан.

Шүүх амь хохирогчийн оршуулгын болон хоног хураах зардалд зан үйлийн зардал, хохирогч ,,,,,,,,,,,,,ын эмчилгээний зардлыг баримтаар ирүүлсэн хэмжээгээр буюу 31,023,390 төгрөг, Тоёота Лексус-470 маркын хэрэгслийн 1-р хавтаст хэргийн 72-74-р хуудсанд авагдсан үнэлгээгээр буюу 20,191,300 төгрөг, нийт 51,214,690 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолд шүүгдэгч ,,,,,,,,,,,,,,,д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн. Учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан тэнсэж хянан харгалзсан. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын зүгээс төлөгдсөн автомашины хохирлыг дахин нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэгийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь: 9 настай хүү Б.Тэмүүжинд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д зааснаар 18 нас хүртэл сар бүр 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан боловч мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.3-т буюу тэжээгчээ алдсаны тэтгэврийг тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно гэжээ. Нэхэмжлэгч амь хохирогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Авто ослын улмаас бүрэн эвдэрсэн 87-80 УБО улсын дугаартай, Лексус 470 загварын тээврийн хэрэгслийн хохиролд 19,808,700 төгрөг гаргуулахаар мөн нэхэмжилжээ. Авто ослын эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг эрх бүхий байгууллага буюу Жандаг хордон ХХК дүгнэлт гаргаж хохирлын хэмжээг нийт 20,191,300 төгрөгөөр тогтоож хохирлын үнэлгээний талаар ямар нэгэн гомдол тухайн үед гараагүй бөгөөд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШШ/38 дугаар шийтгэх тогтоолоор амь хохирогчийн оршуулгын болон хоног хураахад зарцуулсан зардал, хохирогч ,,,,,,,,,,,,,ын эмчилгээний зардал зэргээс баримтаар тогтоогдсон зардал болох 31,023,390 төгрөг, Лексус 470 загварын машины хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 20,191,300 төгрөг нийт 51,214,690 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж ,,,,,,,,,,,,,,, тус өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаагаар хорих ял эдэлсэн. Энэхүү шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа бөгөөд ,,,,,,,,,,,,,,,ын хувьд хорих ял эдэлж гарч ирсэн ч эргэн төрийн албанд ажиллах боломжгүй болж ажилгүй орлогогүй байсан учраас өөрийн өмчлөлд, эзэмшилд байх газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгчид үнэлгээ тогтоолгохоор гэрчилгээг өгсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хохирол төлүүлэх ажиллагаа хийгдэх шатандаа явж байгаа түүний банкны харилцах дансанд хаалт хийсэн байдалтай одоо ,,,,,,,,,,,,,,, Өмнөговь аймагт ажилд ороод 1 сар гаруй хугацаа өнгөрч байгаа. Шийтгэх тогтоолоор төлөхөөр заасан хохирлыг барагдуулах тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан 43,808,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534,944 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/03434 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй. гэж заасан.

Гэтэл Анхан шатны шүүхээс түүний хүүхдийг гэм хор учруулсны төлбөрийг авах эрхгүй мэтээр дүгнэж байгаад гомдолтой байна.

2. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар машин эвдэрсэн нь бүрэн нотлогдож байхад мөн төлбөрийг авах эрхгүй гэж шийдэж байгаад гомдолтой байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно:

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан

2.а. Хүү Б.Тэмүүжинг 18 нас хүртэл сар бүр 2,000,000 төгрөг/ хариуцагч тус бүрээс сар бүр 1,000,000 төгрөгөөр/ нийт 24 000 000 төгрөг гаргуулах,

2.б.Лексус-470 маркийн авто машиныг бүрэн засварлахад 19,808,700 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 9,904,350 төгрөгөөр, нийт 43,808,700 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч нас барагч Л.Баярсайхан сард 2,000,000 төгрөгийн цалинтай байсан нь нотлогдоогүй, Лексус 470 маркийн автомашины хохирлыг бүрэн төлсөн гэж маргасан.

 

3.Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

3.а. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,, нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 87-80 УБО улсын дугаартай, Лексус 470 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн 3 дугаар бүлгийн 3.4-т жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэх заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж,

хариуцагч ,,,,,,,,,,,,,,, нь мөн өдөр 40-22 СҮА улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-т заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн 10 дугаар бүлгийн 10.9-д заасан уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Л.Баярсайханы амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/38 тоот шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ДШМ/41 тоот магадлалаар тус тус тогтоогдсон./хх5-20/

3.б. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь нас барагч Л.Баярсайхантай гэрлэлтээ бүртгүүлсэн, албан ёсны гэр бүл байсан нь гэрлэлтийн бүртгэлийн 0238042 тоот гэрчилгээгээр, тэдний дундаас 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Тэмүүжин төрсөн болох нь 0000814871 тоот төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдсон./хх21-22/

3.в. Нас барагч Л.Баярсайхан нь Их Монгол язгууртан ГҮТББ-ийн гишүүн байсан гэх тус төрийн бус байгууллагын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/18 тоот албан бичиг хэрэгт авагджээ./хх5-20/

 

4. Зохигч Л. Баярсайхан сарын 2,000,000 төгрөгийн цалинтай байсан нь үндэслэлтэй эсэх, Лексус 470 маркийн авто машинд учирсан эвдрэл хохирол бүрэн төлөгдсөн эсэхэд маргаж байна.

4.а. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн 2.а. хэсэгт холбогдох шаардлагыг тодруулахад Л.Баярсайхан нь 2,000,000 төгрөгийн цалин авдаг байсан. Зарим сардаа орж ирэхгүй дараа сард нөхөж авдаг байсан. Улсаас тэтгэмжид 300,000 өгч байгаад сүүлд 100,000 төгрөгөөр нэмэгдсэн гэжээ.

Мөн 2.б хэсэгт холбогдох шаардлагын хувьд эвдэрсэн автомашин нь 60,000,000 төгрөгийн үнэтэй байсан гэжээ.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дах хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа зөвхөн цалин хөлсийг анхаарч, нас барагчийн орлогын дундаж гэх ойлголтыг анхаарч тогтоогоогүй байна.

Хэрэгт авагдсан нас барагч Л.Баярсайханы дансны хуулгаас үзэхэд орлого хэсэгт тодорхой мөнгөн дүн орж ирсэн байснаас гадна түүний бүх дансны мэдээлэл авагдсан эсэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

Сарын цалин хөлс, орлогын дундаж тодорхойгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон зөрүү үүсэх эсэхийг анхан шатны шүүх шалгаж тогтоох ёстой юм. Мөн нас барагчийн сарын цалин хөлсийг Нийгмийн даатгалын байгууллага хэрхэн тооцсон талаар задаргаа баримт авагдаагүй байна.

4.б. Нэхэмжлэгчийн Лексус-470 маркийн авто машиныг бүрэн засварлахад 19,808,700 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 9,904,350 төгрөгөөр шаардсан шаардлагын агуулга тодорхойгүй, энэ шаардлагыг тодруулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт мөн эсэхийг дүгнэх юм.

Нэхэмжлэгч нь Анхан шатны шүүхээс нас барагчийн хүүхдийг гэм хор учруулсны төлбөрийг авах эрхгүй мэтээр дүгнэж байгаад гомдолтой мөн машин эвдэрсэн нь бүрэн нотлогдож байхад мөн төлбөрийг авах эрхгүй гэж шийдвэрлэсэн гэх агуулгаар гомдол гаргасан.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

6. Зохигчдын хүсэлтийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/03434 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД