Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/174

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

Улсын яллагч Д.Дуламжав

Өмгөөлөгч Ж.Энхжаргал

Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ш.*******, М.*******

Шүүгдэгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1, 27. дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.т холбогдох эрүүгийн 183*******016501 дугаартай, 178/2018/0171/Э/ индекстэй хэргийг 2018 оны дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, өвчний учир групэд байдаг, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* багийн *******- тоотод оршин суух, ФД5806*******17 регистрийн дугаартай, Сартуул овогт ын    

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.  нь 2018 оны ******* дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт - ХОҮ улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй хохирогч М., Ц. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болох цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нараас уучлалт гуйж байна.Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн ...хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах их тойруугийн засмал зам дээр байв.Машин мотоцикль мөргөлдсөн гэх цэгийг А үсгээр тэмдэглэж, мотоцикль унаж болон сууж явсан хүмүүсийн унасан цэгийг 2-ын тоогоор тэмдэглэж, - ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс унасан гэрлийг 3-ын тоогоор тэмдэглэв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх -2--р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 7--р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч М.ийн / ПД032**************/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны ******* дугаар сарын 01-ний өдөр манайх багийн -1 тоот хашаанаас багийн - тоот хашаа руу нүүж байсан.Сүүлийн ачаагаа Портер машинд тавьчихаад гэрийнхээ ачааг дагаад Г.Мөнхзориг ахын мотоцикльтой Ц. бид гурав ачаа ачсан портерийнхоо араас 8-р цэцэрлэгийн урд засмал замаар явж байсан.Тухайн үед бид гуравын урд Приус-20 маркийн машин явж байсан ба тэр машин явж өнгөрөөд бидний урдаас нэг цагаан өнгийн Аксент машин ирээд тухайн машин бид нарыг гүйцэт зөрж амжаагүй байхад дээшээ эргээд миний сууж явсан мотоциклийн бөгсөн хэсэг рүү мөргөөд бид гурав газарт унасан.Тэгтэл бид гурвын мотоциклийг мөргөдөг машин зогсолгүй зугтаад явсан ба тэнд явж байсан нэг хүн наад машиныхаа араас хөөгөөч гэхээр нь Мөнхзориг ах мотоциклио асаагаад араас нь хөөгөөд ололгүй буцаж ирсэн.Тэгээд эмч нар ирээд Ц. бид хоёрыг эмнэлэг рүү авч яваад зураг авхуулсан чинь миний зүүн гар хугарсан, Ц.ын зүүн хөлийн шагайн дээд талаар хугарсан байсан ...гэх мэдүүлэг /хх 18-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Ц.ын /ПЗ0337/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны ******* дугаар сарын 01-ний өдөр хичээл тарчихаад ангийхаа М.ийн гэрт очиход тэднийх өөр хашаа руу нүүж байсан.Тэдний гэрийг нүүлгэлцээд хамгийн сүүлийн ачааг нь Портер машинд ачаад араас нь Мөнхзориг гэдэг хүний мотоцикльтой М. бид хоёр явсан.Би Мөнхзориг ахын ард, М. миний ард сууж явсан.8 дугаар цэцэрлэгийн урд талын засмал замаар явж байтал гэнэт цагаан өнгийн Аксент машин гарч ирээд бид гурвыг мөргөж унагачихаад яваад өгсөн.Тэр хавьд явж байсан нэг эгч ирээд эмч цагдаа дуудсан. Тухайн үед М.ийн гар, миний зүүн хөл шилбээрээ хугарсан. Бид хоёр эмнэлэг дээр ирээд гипс тавиулаад гэртээ гарсан, хэвтээгүй... гэх мэдүүлэг /хх-22--р хуудас/

Гэрч Г.Мөнхзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны ******* дугаар сарын 01-ний өдөр би дүү Золоо, түүний найзын хамт мотоцикльтой 8 дугаар цэцэрлэгийн хар зам дээр хойноос урагшаа явж байтал миний урд талд цэнхэр өнгийн ачааны машин явж байсан.Гэнэт хажуу талаас нэг машин гарч ирээд миний жолоодож явсан мотоциклийн ард талын дугуйн хэсгийг мөргөхөд бид гурав мотоциклиос шидэгдэж унасан.Тэгээд мотоцикль мөргөсөн тээврийн хэрэгсэл зогсохгүй яваад өгсөн.Тухайн үед бид нарыг харсан хүмүүс цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн байсан.Тэр машины араас хөөгөөд олоогүй ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-27-2-р хуудас/

Гэрч Л.Чулуунбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны ******* дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр Д.  өөрийн - ХОҮ улсын дугаартай машинаараа намайг ХОИС дээр хүргэж өгчихөөд охидуудаа хүргэж өгөхөөр явсан. Би орой 21 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Д. “хүүхдүүдээ хүргэчихээд ******* дугаар цэцэрлэгээс хойшоо явж байгаад өөрийнхөө гудам руу дээшээ эргэх гээд явж байтал эхлээд Маяти машин өнгөрөхөөр нь дээшээ гудам руугаа эргэтэл миний урдаас мотоцикль ирж байгааг харалгүй дараад мотоцикльтой хүмүүсийг мөргөчихлөө, тэгээд айсандаа хэргийн газар зогсолгүй шууд гэрлүүгээ хүрээд ирлээ” гээд айсан байдалтай байж байсан... гэх мэдүүлэг /хх-32-33-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн 570 дугаартай ...М.ийн биед зүүн гарын бугалга ясны тохойн үений далд хугарал,зулгаралт,зөөлөн эдийн няцрал, зүүн бөөр болон зүүн хавирганы гадаргууд 2х3см, 2х2см, баруун гарын шуунд 5х2см тус бүр зулгаралтууд,зүүн ташаанд 2х2см, 1х1 см цус хуралтууд, зүүн хөлийн 1дүгээр хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

  • М.ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинээр үүссэн гэмтлүүд байна.
  • М.ийн биед учирсан дээрхи гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт /хх- 56-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаартай ...Ц.ын биед зүүн том шилбэ ясны дунд 1/3 хэсгийн хөндлөн зөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

  • Ц.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаг хугацааны хувьд  шинээр үүссэн гэмтлүүд байна.
  • Ц.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хх-*******-р хуудас/

Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны ******* дугаар сарын -ний өдрийн 26 дугаартай ...жолооч Д. нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.******* дахь хэсгийг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан болсон.

-Жолооч Д., Г.Мөнхзориг нар нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй байна.

-Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь жолооч Д. Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэлтэй байна... гэх дүгнэлт / хх-70-71-р хуудас/

Шүүгдэгч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн...2018 оны ******* дугаар сарын 01-ний өдөр би эхнэр А.Чулуунбатыг Ховд их сургууль дээр буулгачихаад тэндээсээ хүүхдүүдээ гэр гэрт нь буулгачихаад ******* дугаар цэцэрлэгийн уулзвар буюу дөрвөн зам өнгөрөөд хойшоо явж байгаад дээшээ өөрийнхөө гудам руу эргэхээр явж байтал миний урдаас ачаатай Маяти маркийн машин ирж байхаар нь тухайн машиныг өнгөрөөгөөд дээшээ эргэхээр дохиогоо өгөөд зогсож байсан.Тухайн үед нар жаргаж байсан учир өмнөөс нар тусахаар нь би гараараа саравчилж урд машин байгаа эсэхийг харахад машин харагдахгүй болохоор дээшээ эргэтэл урдаас ирж байсан мотоцикльтой хүмүүсийг гүйцэт өнгөрөөлгүй эргээд мотоциклийн ар талын дугуй хэсэг рүү мөргөөд унагачихаар тормозоо гишгэх гэсэн чинь хаазан дээрээ гишгээд зогсолгүй тэндээсээ шууд өөрийнхөө гэрт очоод машинаа хашаандаа оруулчихаад гэртээ орж хүйтэн цай уучихаад би тэндээсээ 15 орчим минут болоод хэрэг болсон газар луу алхаж явж байгаад гудмын эхэн дээр байсан дугуйн дээр суугаад харахад *******3-ын машин ирээд миний мөргөсөн 2 хүүхдийг аваад явсан, араас нь цагдаа нар ирэхээр нь очиж болсон явдлаа ярих гэтэл айгаад хэлж чадалгүй буцаж гэр лүүгээ ороод эм хайгаад тайшруулдаг эм уучихаад дахиад 15 минут болоод гартал манай үүдэн дээр цагдаа нар ирээд намайг аваад явсан.Би тухайн үед зам тээврийн осол гаргачихаад шоконд ороод зугтсан нь миний буруу ... гэх мэдүүлэг /хх-1-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч, гэрч, шүүгдэгч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Д. нь 2018 оны ******* дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт - ХОҮ улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.*******-д “ жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй  М., Ц. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан “ гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 27. дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Д.ийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно

Шүүгдэгч Д. нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх гэсэн заалтыг /ЗХД-ийн 12.*******/ зөрчиж, уулзвараар зүүн гар тийш огцом эргэж улмаар хүний / насанд хүрээгүй хоёр хүний / эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь гэм буруугийн болгоомжгүй гэмт хэрэг боловч  зам тээврийн осолд орсон хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх, осол болсон талаар зохих байгууллагад мэдэгдээгүй буюу авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч  хэргийн газрыг зориуд орхин зугтаах  гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай үйлдэгдсэн гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1-д зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан мөн хуулийн 27. дүгээр зүйлийн 1-д зааснаар авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч  хэргийн газрыг зориуд орхин зугтаах гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д. нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-8/, насанд хүрээгүй хохирогч Ц., М. нарын хууль ёсны төлөөлөгч Ш.*******, М.******* нарт тус бүрт 700.000 төгрөгний хохирол төлсөн болох нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар  / хх-127-128-р / тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.ийн  хувийн байдлын талаар гэрч Л.Хаш-Эрдэнийн өгсөн...Би Д.ийн дэх охинтой суусан хүргэн нь байгаа юм. Манай хадам аав гэдэг хүний 2 дахь хүүхэд, дээрээ нэг ах, доороо дүүтэй. Говь-Алтай аймгийн ТМС-д суралцаж төгсөөд Эрдэнэт хотод илгээлтээр ажиллаж байгаад оройгоор сурч бүрэн дунд боловсрол эзэмшсэн.10 онд Ховд аймагт шилжиж ирсэн.Манай хадам аав Д. нь эелдэг зөөлөн зан ааштай,төлөв даруу хүнд уурлаад байдаггүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй  хүн байгаа юм гэх мэдүүлэг /хх-31-р хуудас/

Гэрч А.Чулуунбатын өгсөн...Бид хоёр 182 онд танилцаж гэр бүл болоод Эрдэнэтэд амьдарч байгаад 10 онд Ховдод шилжиж ирсэн.Манай нөхөр төлөв даруу, хүнд тусархуу, ажилсаг хүн юм.Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаг, хөл гар нь өвддөг, ясны идээт үрэвсэл гэсэн оноштой хүн байгаа юм ... гэх мэдүүлэг / хх32-33-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагдсан.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдлууд болон шүүгдэгчийн өмгөөлөгч, прокурорын санал зэргийг харгалзан шүүх түүнд хуульд зааснаар гэмт хэргийн үйлдэл тус бүрт торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар нэмж нэгтгээд нийт 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 / есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр тогтов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч тус бүрт 700.000 төгрөгний хохирол төлсөн, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг тус тус дурьдаж, шүүгдэгчийн - ХОҮ улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2018 оны ******* дугаар сарын 2-ний өдрийн 5/25 дугаартай Прокурорын тогтоолыг  цуцлах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17., 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.7,36.8,36.*******, 37.1, 37. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сартуул овогт ын ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч  хэргийн газрыг зориуд орхин зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сартуул овогт ын ийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дүгээр зүйлийн 1-д зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-д зааснаар шүүгдэгч Д.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэж нийт 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 / есөн зуун мянган/ төгрөгөөр тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч Д.аар торгох ялын 00000 төгрөгийг 01 /нэг/ жилийн хугацаанд төлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.т тайлбарласугай.

6.Шүүгдэгч Д.т оногдуулсан 00 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 000000 / есөн зуун мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-57 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1., 1.8, 1.-д зааснаар шүүгдэгч Д. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг  тус тус дурьдаж, шүүгдэгч Д.ийн - ХОҮ улсын дугаартай Аксент маркийн автомашин битүүмжилсэн 2018 оны ******* дугаар сарын 2-ний өдрийн 5/25 дугаартай Прокурорын тогтоолыг цуцалсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-д зааснаар хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар ньэмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

.Шүүгдэгч Д.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 1 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ГАНТӨГС