2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/06687

 

 

 

 

 

 

 

 

 

2026 05 12 191/ШШ2026/06687

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: ХК /РД:/ нарт холбогдох,

*******е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ХХК /РД:/,

*******е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: овогт ын /рд:/,

 Баянзүрх дүүргийн ********* тоот 46.4 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн тоотод холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээг Ц.*******гийн нэр дээр шилжүүлэхийг ХК-д даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.,

Хариуцагч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,

Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

*******е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлдээ:

2013 оны 10 сарын 16-ны өдөр 46,4м.кв талбайтай 2 өрөө орон сууц захиалгаар бариулах гэрээг ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээний 2.1-т зааснаар гэрээт ажлын үнэд барилга угсралтын болон холбогдох татвар хураамж, НӨАТ болон зардал тооцоолол гэсэн ХХК-ийн 2015 оны 02 сарын 04-ний өдрийн 15/126 тоот албан бичигт зааснаар ******* ******* ******* ******* ХХК-ийн барьж буй орон сууцны орон сууц захиалгын гэрээний төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг нотолсон байдаг. Хавтаст хэрэгт тухайн төлбөр тооцоо дууссан талаарх нотлох баримтыг гаргаж хүргүүлсэн. Энэ нь 2015 оны төлбөр тооцооны асуудал байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2018/01766 дугаарт шийдвэр байх бөгөөд уг шийдвэрт Хариуцагч "******* ******* ******* Проперти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлд дурдсан HPT13А11, HPT13А12, HPT13A13, HPT13A14, HPT13A15, HPT13A16, HPТ13А17 тоот гэрээг манай компани " " ХХК-тай бус иргэн Ц.******* болон Юн Кён Ну нартай байгуулсан" гэж тайлбар гаргасан байдаг. Энэ гэрээг байгуулах болсон үндэслэл нь манай компани Холдинг" ХХК-д өгөх өглөгийн хүрээнд ХХК-ийн зөвшөөрлөөр 2 иргэнтэй гэрээ байгуулсан. Орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эзэмшилд нь шилжүүлэн өгсөн бөгөөд тодорхой шалтгааны улмаас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбогдсон баримт бүрдүүлэх боломж нөхцөл бүрдээгүй байна гэх тайлбарыг гаргасан байдаг. 2018 оны 08 сарын 20-ны өдрийн 5 дугаартай албан тоотоор ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал Ганзориг орон сууцыг хүлээлгэн өгсөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус иргэний нэр дээр гаргахад татгалзах зүйлгүй гэрээний үүргээ хүлээн зөвшөөрсөн албан бичгийг анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан бөгөөд ийм тайлбарыг өгсөөр ирсэн. 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХT2019/00383 дугаар тогтоолд " ХXК нь "өндөр Холдинг" ХХК-д уг 40, 70 хувийн барилгуудыг худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж, " Холдинг ХХК нь үлдэгдэл төлбөртөө тооцож өөрийн охин компани болох "******* ******* ******* Проперти ХХК-ийн барьж байсан " орон сууцны * байрнаас нийт 7 орон сууц оруулан тооцсонд Ц.*******гийн байр багтсан гэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр явсаар байгаад магадлал гараад 283 дугаар Монгол Улсын дээд шүүхийн тогтоол гараад " Холдинг ХХК-ийн хувьд өр төлбөрийн худалдан авах асуудал дууссан. Энэ 7 байраар төлбөрийн асуудал дууссан, нэг байр нь *******гийн хувьд шийдэгдсэн. Ц.******* "******* ******* ******* Проперти" ХХК-тай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн НРТ13А11 дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан бөгөөд 2014 оны 12 сарын 01-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг дүгнээд, орон сууц хүлээлцэх акт үйлдээд *******д шилжүүлж өгсөн. Энэ нь ******* ******* ******* ******* ХХК-ийн 2014 оны 02 сарын 05-ны өдрийн 14/142 дугаартай албан бичгээр орон сууц ашиглалтад ороход үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө гэдэг. 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ байранд ******* амьдарч байгаа. *******гийн хувьд ******* ******* ******* ******* ХХК болон " Холдинг ХХК нэг компани гэсэн ойлголттой байгаа, нэг газар сууж байсан. ******* " Холдинг ХХК-ийн удирдлагуудтай уулзаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг шаардсан боловч удахгүй гаргаж өгнө, жоохон хүлээж байгаарай гэдэг байдлаар хүлээлгээд байсан. Гэтэл ******* ******* ******* ******* ХХК-тай хийсэн гэрээний 6.5-д заасныг зөрчөөд мэдэгдэхгүйгээр өр төлбөрт шилжүүлснийг сүүлд мэдсэн. 2013 онд гэрээ байгуулсан, 2016 онд ХК-л шилжсэн байдаг. Иймд ******* ******* ******* ******* ХХК-ийн барьсан орон сууц захиалгын гэрээний үүрэг захиалагч миний хувьд дууссан буюу гэрээний үүргээ хуульд зааснаар, зохих ёсоор биелүүлсэн тул Баянзүрх дүүргийн ******* дугаар байрны 3 дугаар орц 5 давхарт тоот 46,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г үндэслэн Ц.******* намайг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож гэрчилгээ гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг анх гаргасан. Сүүлд 2022 онд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж уг байр нь Хөгжлийн анд шилжээд Ү- дугаартай бүртгэгдсэн учраас бид нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Хариуцагч ХК нь 2022 оны 07 сарын 05-ны өдөр 5/578 дугаар тайлбартаа ******* ******* ******* ******* ХХК нь ХК-тай 2016 оны 05 сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө түүний эрхийн барьцааны гэрээг байгуулсан 48,725,000,000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлж авсан гэж байгаа. Зээлдэгч нь зээлийн гэрээний баталгаа болгож үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хувьд дууссан буюу гэрээний үүргээ хуульд зааснаар, зохих ёсоор биелүүлсэн тул Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороололд байрлах "НАPРY хотхоны ХД-71, 72, 73 дугаар байрны орон сууцуудыг холбогдох хуульд заасны дагуу барьцаалж үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан гэж байна. Үүнээс харахад ХК-ийн барьцаанд байхгүй, өмчлөлд шилжсэн гэж харагдаж байна. Тиймээс барьцаанаас чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж Иргэний хуулийн 106.1-т заасны дагуу нь хууль ёсны өмчлөгч *******гийн нэр дээр өмчлөлд бүртгэгдсэн нь улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ХК-ийн өмнөөс шилжүүлэхийг анд даалгаж өгнө үү гэж өөрчилсөн. ХК тухайн 2016, 2018 онуудад тухайн барьцааны гэрээний үүргээ хангуулаад, тухайн 71, 72, 73-р байрууд болох 48 тэрбум төгрөгийн гэрээг хийсэн байдаг. Энэ гэрээг хийхдээ тухайн байруудыг бодит байдлаар нь шалгаж аваагүй. ******* нь тухайн байранд 2014 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байхад очоод хэн амьдарч байгааг шалгаагүй. Банкны зээлийн өр төлбөрт шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ , ХК хооронд хийгдсэн байна. Гэтэл энэ гэрээний 2.1-т хөлслөгч, түрээслэгч, гуравдагч этгээд байгаа эсэхийг нь заавал биет байдлаар тухайн төлбөр төлөгч мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэтэл ******* гэдэг хүн амьдарч байгаа гэдгийг мэдэхгүй, өнөөдрийг хүртэл ХК-аас тухайн байрыг биет байдлаар шалгаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэ байрнаас гаргаач гэсэн ямар асуудал байдаггүй. Тиймээс *******д мэдэгдэхгүйгээр энэ олон байрыг шилжүүлж аваад ямар нэгэн байдлаар ХК-ийн барьцаанд шилжүүлсэн нь *******гийн өмчлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 1/ ХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хууль ёсоор олж авсан шударга өмчлөгч байгаа. ХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг олж авсан үйл баримтын тухайд анх ******* ******* ******* ******* ХХК-тай 2016 оны 05 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нийт 48,7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаан бүхий орон сууц болох хотхоны 73-р байрны тоотод байрлах орон сууцыг өмчлөгч тай байгуулсан барьцааны гэрээний үндсэн дээр барьцаалсан. Ингээд зээлдэгч ******* ******* ******* ******* ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй санхүүгийн нөхцөл байдал үүссэн учраас 2018 оны 10 сарын 30-ны өдөр ХК-д барьцаалуулагч буюу маргаан бүхий орон сууцны өмчлөгч тай хэлэлцэн тохиолцож ны зээлийн өр төлбөрт тооцсон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх шилжүүлж авах гэрээ байгуулаад, энэхүү гэрээгээ улсын бүртгэлийн газарт бүртгүүлсний үндсэн дээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг олж авсан. Иргэний хуулийн 110.1, 109 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлж байгаа тохиолдолд уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр шинээр өмчлөх эрх олж авч байгаа бол өмчлөх эрх үүсээд өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох үр дагавартай. Хэлцэл хийх үед өмчлөх эрх шинээр олж авч байгаа этгээд нь уг хэлцлийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх бүхий этгээд нь хэн байна гэдгийг улсын бүртгэлд үндэслээд шалгаж байгаа. Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд Иргэний хуулийн дугаар зүйд заасны дагуу ХК маргаан бүхий орон сууцыг шилжүүлэх үед улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэлтэй байсан этгээд болох О.тай хэлцэл хийгээд, тухайн хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлж авсан байгаа. Тухайн үед нэхэмжлэгч ыг өмчлөгчөөр бүртгэсэн тухайн улсын бүртгэлийг үнэн зөв биш, энэ буруу бүртгэл гэдгийг эсэргүүцээгүй учраас Иргэний хуулийн .2-т заасны дагуу улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзээд тухайн бүртгэлд итгэсэн итгэлийг хамгаалж ХК-г шударгаар өмчлөх эрх олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

2/ Нэхэмжлэгч нар ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөр тооцоогоо бүрэн төлсөн бөгөөд гэрээний үүрэг биелэгдсэн учраас өмчлөгчөөр тогтоох эрхтэй гэж маргадаг. Гэтэл хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж байж тухайн үүргийн хэлцлийн үндсэн дээр шаардах эрх үүснэ. Иргэний хуулийн 109.1, 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ нь нотариатаар гэрчлүүлсэн байх хэлбэрийн шаардлагатай. Энэ хэлбэрийн шаардлагыг хангаагүй тохиолдолд Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу тухайн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байх үр дагавартай. Гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байх тохиолдолд шаардах эрх анхнаасаа үүсэхгүй. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгоод байгаа ******* ******* ******* ******* ХХК болон Ц.******* нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 сарын 16-ны өдрийн НРТ13А11 тоот гэрээ нотариатаар гэрчлүүлээгүй учраас хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ байна. Энэ гэрээний үндсэн дээр анхнаасаа шаардах эрх үүсээгүй байна. Нэхэмжлэгч нар нь энэ гэрээг үндэслэн шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

3/ Нэхэмжлэгч нар нь 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж маргаад байдаг. Энэ хэрэг нь констракшн ХХК болон ХХК нарын хооронд 2010 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Энэхүү гэрээний дагуу констракшн ХХК тодорхой гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг ХХК-д шилжүүлэх, ХХК нь гэрээнд тохирсон үнэ хөлсөө өгөхөөр харилцан тохиролцсон байдаг. Энэ гэрээний дагуу ХХК нь төлбөрийн өрийг гүйцэтгээгүй улмаас констракшн ХХК төлбөрийн өрийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Улмаар 3 шатны шүүхийн шийдвэр буюу хуулийн хүчин төгөлдөр болсон Улсын дээд шүүхийн тогтоолоор ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт тооцоод 7 орон сууцыг констракшн ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсоныг констракшн ХХК зөвшөөрснөөр Иргэний хуулийн 236.1.3-т зааснаар нэг үүргийг нөгөө үүргээр сольсноор өмнөх худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн өр дуусгавар болсон гэсэн дүгнэлт хийсэн. Мөн ******* нь тухайн хэргийг 3 шатны шүүхээр шийдвэрлэхэд хэргийн оролцогч байгаагүй. Улсын дээд шүүхийн шийдвэрээр ******* нь маргаан бүхий орон сууц болох тоотын өмчлөгч гэсэн дүгнэлт хийгээгүй. констракшн ХХК болон ХХК нарын хооронд үүссэн үүргийн харилцаа гэсэн шийдвэр байдаг. Тус шийдвэрийг үндэслээд өмчлөгч болсон. Энэ шийдвэр дээр орон сууцны төлбөр тооцоо дууссан болохыг дүгнэсэн гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

4/ Хавтаст хэрэгт ******* болон ******* ******* ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлбөр төлсөн баримт авагдаагүй. Ямар нэгэн байдлаар орон сууцны өмчлөх эрх олж авсан гэж маргаж байгаа бол төлбөр төлсөн баримт, төлбөрийн тооцоо дууссан талаарх ******* ******* ******* ******* ХХК зөвшөөрсөн тухай баримт хүсэл зоригийн илэрхийллийг бататгах баримт байх ёстой. Гэтэл хэрэгт ийм баримт авагдаагүй учраас төлбөр тооцоо хийсэн гэж үзэх боломжгүй байдаг.

5/ Нэхэмжлэгч нарын үндэслээд байгаа 3 шатны шүүхийн шийдвэрийг энэ маргаан бүхий 7 орон сууцыг констракшн ХХК-д шилжүүлсэн байна гэсэн байдаг. ******* энэ орон сууцыг шаардах эрхтэй байхын тулд констракшн ХХК шаардах эрх шилжүүлж авсан баримт байх ёстой. Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхээ шилжүүлэх бол нээлттэй байгаа. Шаардах эрхийг шилжүүлж авахын тулд шаардах эрхийг шилжүүлэх хэлцэл нь үндсэн хэлцэлтэй нэг адил хэлбэрээр хийгдсэн байх шаардлагатай. констракшн ХХК 7 орон сууцны нэг болох тоотын өмчлөх эрхийг шаардах эрхийг шилжүүлж авсан бол үндсэн гэрээтэй нэгэн адил бичгээр шаардах эрх шилжүүлэх хэлцэл хийгдсэн байх шаардлагатай. Хэрэгт ийм хэлцэл авагдаагүй, байхгүй байдаг. Нэхэмжлэгч нь анхнаасаа гэрээний маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрхгүй байна. Мөн тухайн үед буюу 2013 онд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулаад өмчлөх эрхээ олж авсан гэж байгаа бол тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар урьдчилсан тэмдэглэл хийлгэх бүрэн боломжтой байсан. Худалдан авагчийн эрхийг хамгаалахын тулд худалдан авагч нь төлбөр тооцоогоо бүрэн төлсөн, ийм учраас гэрээний дагуу энэ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өмчлөгч нь худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй гэдгийг улсын бүртгэлээр баталгаажуулаад урьдчилсан тэмдэглэл хийлгэх бүрэн боломжтой байсан. Тухайн тэмдэглэл хийлгэх хүсэлтийг худалдан авагч, өмчлөгчийн хэн аль нь гаргах эрхтэй байхаар тухайн үед мөрдөгдөж байсан хуульд заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ байгуулаад хэрвээ төлбөрөө төлсөн бол хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд урьдчилсан тэмдэглэл хийлгэх эрхтэй байхад хийлгээгүй байна. Үүнээс үүссэн үр дагаврыг өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээд хариуцах үр дагаваргүй гэж үзэж байна. ХК маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авах үедээ бодитоор шалгаагүй, шинэчлэл гаргаагүй гэх асуудлыг ярьдаг. Энэ нь өөрөө *******г өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн асуудал биш. ХК-аас орон сууц өмчлөх эрхийг шилжүүлж авсныхаа дараа тухайн орон сууцны оршин суугчдад удаа дараа мэдэгдэл хүргүүлж явдаг байсан. Удалгүй нэхэмжлэгч Ц.******* нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг ын нэр дээр бүртгэсэн бүртгэл, цаашдаа дамжуулаад аас ХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн маргаанд миний бие ХК-ийг төлөөлөн оролцож байсан. Тэр үеэс эхлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй явж байсан нь өөрөө энэ үл хөдлөх хөрөнгө манай өмчлөл шүү, *******гийнх биш шүү гэдэг хүсэл зоригийг илэрхийлж байгаа бодит байдал байгаа. Захиргааны хэрэг шийдэгдэж дуусаад 2021 оны 01 сарын 26-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гараад явж байхад иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбараа гаргаад шүүх хуралдаанд оролцоод явж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй буюу маргаан бүхий орон сууцны өмчлөгч манайх гэдгийг хангалттай тодорхой илэрхийлээд явж байгаа гэж үзэж байна. Тэр утгаараа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2013 оны 10 сарын 16-ны өдрийн ******* болон ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж байгаа. Тус гэрээнд ямар нэгэн байдлаар констракшн ХХК болон ХХК нарын хоорондын өр төлбөрийг энэ орон сууцны гэрээгээр төлбөрийг хааж байгаа гэсэн зохицуулалт гэрээнд байдаггүй. ******* өнөөдрийн байдлаар гэрээний нэг тал захиалагч, манайх төлбөрөө төлсөн учраас өмчлөх эрхийг шилжүүлж өгнө үү гэдэг нэхэмжлэлийг 2013 оноос хойш 8 жилийн дараа иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. 2013 оны 10 сарын 16-ны өдрийн энэ гэрээний шаардах эрхийн хугацаа Иргэний хуульд заасны дагуу 6 жилийн хугацаатай байгаа. 2013 оны 10 сарын 16-наас 2019 оны 10 сарын 16-ны өдрийн байдлаар ******* хариуцагч ******* ******* ******* ******* ХХК, цаашлаад констракшн ХХК, ХХК нартай холбоотойгоор энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний үүрэг шаардсан талаар ямар нэг байдлаар тогтоосон журмаар буюу Иргэний хуулийн 79.1-т зааснаар шаардах эрхийг хэрэгжүүлээгүй. Тиймээс шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзнэ үү

2013 оны 10 сарын 16-ны өдрийн үнийн дүн 87,232,000 төгрөгийг *******гийн хувьд хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй. ******* констракшн ХХК нарын хооронд хэн нь хэндээ ямар төлбөр төлсөн, энэ байдлаар тооттой холбоотой аливаа төлбөр төлөгдсөн талаарх баримт байхгүй байгаа. констракшн ХХК-аас *******д шаардах эрх шилжүүлсэн талаарх баримт мөн байхгүй байна.

2015 онд төлсөн төлбөр нь ХХК-аас констракшн ХХК-д бичсэн албан тоот байдаг. Гэтэл энэ байрны хууль ёсны өмчлөгч буюу 2013 оны нэхэмжлэлийн үндэслэл болоод байгаа гэрээний төлбөр авах тал нь ******* ******* ******* ******* ХХК байгаа. 2014 оны 10 сарын 07-ны өдөр тай гэрээ байгуулах хугацаанд аливаа байдлаар дээрх компаниудын өмнө төлбөрийн үүрэг хүлээсэн үйл явдал тогтоогддоггүй. Нэхэмжлэгч өнөөдрийн байдлаар өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрхгүй байна. ХК-ийн өмчлөлийг шууд хүчингүй болгоод намайг өмчлөгч болохыг даалгах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. *******е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч нарт холбогдуулаад Баянзүрх дүүргийн ************* тоот 46,4м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ХХК-ийн 2015 оны 02 сарын 04-ний өдрийн 15/126 дугаартай албан бичиг, 2018, 2019 оны 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслээд төлбөр мөнгийг төлсөн тул өмчлөгч болгож өгнө үү гэж тайлбарладаг. Тухайн ХХК-ийн албан бичгийн талаар тодруулбал анх 2010 оны 08 сарын 28-ны өдөр констракшн ХХК болон ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Тухайн гэрээний үүрэгт үлдэгдэл 531,000 ам.долларт ХХК нв 7 ширхэг орон сууцыг өгөөд тохиролцсон гэдгийг тогтоосон байгаа. ХХК нь констракшн ХХК-ийн өмнө хариуцлага хүлээж байгаа болохоос биш нэхэмжлэгч Ц.*******гийн өмнө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээгээгүй. *******той аливаа хэлбэрээр үүргийн эрх зүйн харилцаанд ороогүй. 2015 оны 02 сарын 04-ний өдрийн албан бичиг нь ХХК-аас констракшн ХХК руу явуулсан бичиг байдаг. Тухайн албан бичигт констракшн ХХК-д өгөх өглөгтэй талаар 7 байр шилжүүлж, 7 байрны төлбөр тооцоо асуудалгүй гээд констракшн ХХК болон ХХК нарын хоорондын иргэний эрх зүйн харилцаа байгаа. Гэтэл энэ албан бичгийг үндэслээд би өмчлөгч гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 2018 оны 09 сарын 05-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрт ******* ******* ******* ******* ХХК тайлбарлахдаа ХХК-д өгөх өглөгтөө тухайн 7 байрыг ХХК констракшн ХХК руу шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж тайлбарладаг. ХХК-аас *******гийн өмнө үүрэг хүлээсэн зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

5. *******е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Ц.*******гийн нэхэмжлэлтэй. ******* би эйч ******* ХХК, ХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт Гуравдагч этгээд О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

1. Нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй байх тухай

Нэхэмжлэгч Ц.******* нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргахдаа гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар шаардан маргадаг. Гэвч тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлд хэдэн төгрөг төлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болсон, тухайн төлбөрийг хэзээ, ямар хэлбэрээр төлсөн талаар ямар нэгэн нотлох баримт огт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т "эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зорчигдсон тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл'-ээр иргэний хэрэг үүсгэхээр тодорхой тусгасан. Гэвч нэхэмжлэгч өөрийнх нь эдийн баялагтай холбоотой ямар эрх нь зорчигдсон, хэдийн хэмжээний төлбөр төлсөн нь тодорхойгүй байна.

ИХШХШтХ-ийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүйн зэрэгцээ нэхэмжлэлийн үндэслэл болгож буй гэрээ нь Иргэний хуулийн 109.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүйн хувьд мөн хуулийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

2. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцах этгээдийг тодорхойлох нь нэхэмжлэгчид олгогдсон эрх хэдий ч тухайн нэхэмжлэлийн шаардлага, түүнийг хариуцах этгээд нь туйлын тодорхой байх шаардлагатай бөгөөд үүнээс шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага, уг шийдвэр биелэгдэх бодомж тодорхойлогдоно.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд орон сууцны өмчлөгчөөр тоглоолгох боловч уг шаардлагыг хариуцагчдын, эсхүл гуравдагч этгээдийн хэнээс шаардаж буй нь туйлын ойлгомжгүй байна.

Гуравдагч этгээдийн хувьд маргаан бүхий орон сууцыг тухайн цаг үед хуулийн хүчин төгөлдөр гэрээ, хүсэл зоригийн үндсэн дээр шилжүүлэн авсан бөгөөд дээрх бүгд улсын бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон. Үүнээс гадна дээрх орон сууц нь одоо гуравдагч этгээдийн өмчлөлд, эзэмшилд байхгүй тул нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах ямар ч үүрэггүй бөгөөд тэгэх ч боломжгүй юм.

Нөгөөтэйгөөр нэхэмжлэгчийн өөрийн шаардлагын үндэслэл болгож буй №НРТ3А11 Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг гэрээний үндсэн дээр дээрх шаардлагыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл, боломж байхгүй. Харин энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56.5-д зааснаар өгссөн авснаа харилцан буцаах шаардлага буюу гэрээний үнийг төлснөө нотолж, тухай эдгээдээ уг төлбөрийг буцаан гаргуулах шаардлагыг хэрэгжүүлэх эрх нь нээлттэй билээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлагыг гуравдагч этгээд биелүүлэх эрх зүйн үндэслэл, боломж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Жич: Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан холбогдох журмын дагуу шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн зүгээс татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

6. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 140,400+70,200 төгрөг төлсөн баримт, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн НРТ13А11 дугаар Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, Ц.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2173 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаар тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15/126 дугаар, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14/142 дугаар ХХК-ийн албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 7/848 дугаар тоот, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 98/2013 дугаар төлбөр тооцооны баримт, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14/142 дугаар ХХК-ийн албан бичиг, 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10/25 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц бүртгүүлэх тухай албан бичиг, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ******* ******* эйч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол,2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн О.ын хүсэлт, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ХХК-ийн хүсэлт, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн tdbm/362/2018 дугаар Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/10907 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 49559 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан тоот, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/2111 дугаар албан тоот, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01/266 дугаар ХХК-ийн албан бичиг, харилцагчийн гүйлгээ, ХХК-ийн төлбөрийн баримтууд, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн өмгөөлөгч Г.ийг оролцуулах хүсэлт, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0026 дугаар Б.өд олгосон итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаар Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0033 дугаартай Б.өд олгосон итгэмжлэл, өмгөөлөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0430 дугаар Б.өд олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Хариуцагч ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/930 дугаар итгэмжлэл, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 5/4969 дугаар П.Энхболдод олгосон итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5/7358 дугаар Э., Б. нарт олгосон итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5/1712 дугаар Т.Түшигт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №ЗГ/СС160506007-5 дугаар Зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт-1, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №ЗГ/СС160506007-5-12 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн tdbm/362/2018 дугаар Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5/9815 дугаар Э., Ц. нарт олгосон итгэмжлэл, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/295 дугаар Э.т олгосон итгэмжлэл, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/1348 дугаартай итгэмжлэлийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/9818 дугаартай Ц., Э. нарт олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 06/15 дугаар М., Н. нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, өглөг авлагын дэлгэрэнгүй лавлагаа, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 26/01 дугаар А.д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

*******е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22/26 дугаар У.-д олгосон итгэмжлэл, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 22/31 дугаар Б.д олгосон итгэмжлэл, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 26/07 дугаар Б.д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

*******е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.аас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Г.т олгосон итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаар шийдвэртэй констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХК, ******* ******* ******* ******* ХХК нарт холбогдох иргэний хэргийн материалаас ******* ******* ******* ******* ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 18/35 дугаартай Нэмэлт тайлбар гаргах тухай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ******* би эйч ******* ХХК болон Б. нарын хооронд байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ, Ү- дугаар бүхий Баянзүрх дүүргийн ************* тоот 1,075.84 мкв талбайтай орон сууцны зориулалттай барилга үл хөдлөх хөрөнгийг ******* ******* ******* ******* ХХК-иас иргэн О.ын нэр рүү анх шилжүүлэхэд орон сууцны захиалгын гэрээ, улсын бүртгэлд бүртгүүлсэн хавсаргасан бусад баримтуудыг бүхэлд нь дэлгэрэнгүй тодруулга, лавлагаа нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн ************* тоот 46.4 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн тоотод холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээг Ц.*******гийн нэр дээр шилжүүлэхийг ХК-д даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. 2013 оны 10 сарын 16-ны өдрийн ******* болон ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнд констракшн ХХК болон ХХК нарын хоорондын өр төлбөрийг энэ орон сууцны гэрээгээр төлбөрийг хааж байгаа гэсэн заалт байдаггүй. 8 жил шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээний дагуу төлбөрөө төлсөн гэх баримт байхгүй, ..Нэхэмжлэгч өнөөдрийн байдлаар өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрхгүй байна.. нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэх тайлбар гарган нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

4. Хариуцагч ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ц.*******той байгуулсан Орон сууц захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.******* ямар ч төлбөр төлөөгүй, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т заасан шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул эрх, үүрэг анхнаасаа үүсээгүй. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу өмчлөх эрх тогтоолгохыг шаардах эрхгүй. ыг өмчлөгчөөр бүртгэсэн тухайн улсын бүртгэлийг үнэн зөв биш, энэ буруу бүртгэл гэдгийг эсэргүүцээгүй учраас Иргэний хуулийн .2-т заасны дагуу улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзээд тухайн бүртгэлд итгэсэн итгэлийг хамгаалж ХК-г шударгаар өмчлөх эрх олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна гэх тайлбар гарган нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

5. *******е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн ... №НРТ3А11 Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг гэрээний үндсэн дээр дээрх шаардлагыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл, боломж байхгүй. Харин энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56.5-д зааснаар өгссөн авснаа харилцан буцаах шаардлага буюу гэрээний үнийг төлснөө нотолж, тухай эдгээдээ уг төлбөрийг буцаан гаргуулах шаардлагыг хэрэгжүүлэх эрх нь нээлттэй, нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлагыг гуравдагч этгээд биелүүлэх эрх зүйн үндэслэл, боломж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж эс зөвшөөрч маргасан.

 

6. *******е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн ...2018 оны 09 сарын 05-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрт ******* ******* ******* ******* ХХК тайлбарлахдаа ХХК-д өгөх өглөгтөө тухайн 7 байрыг ХХК констракшн ХХК руу шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж тайлбарладаг. ХХК-аас *******гийн өмнө үүрэг хүлээсэн зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.1. ******* ******* эйч ******* ХХК, Ц.******* нар 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр HPT13A11 тоот Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулжээ.

 

7.2. Уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ******* эйч ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун хотхоны ХД-73 дугаар байрны тоот 46.4 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж 2014 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, захиалагч Ц.******* нь 1 м.кв-ын үнийг 1,880,000 төгрөгөөр тооцож, 87,232,000 төгрөгийг гэрээ батлагдах үед 100 хувь төлөх үүрэг хүлээсэн байна. /1хх, 5-8/

 

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

9. Нэхэмжлэгч нь ХХК нь констракшн ХХК-тай 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №10/25 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийн 530.916 ам долларт тооцон Баянзүрх дүүргийн ********** дугаар байрнаас өгөхөөр тохиролцсон 7 орон сууцны нэг нь миний байр багтсан байгаа. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2173 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00383 дугаар тогтоолын дагуу шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

9.1. 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр HPT13A11 тоот Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний захиалагч Ц.******* төлбөрийг төгрөгөөр төлж барагдуулахаар тохирсон байх боловч 87,232,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт хавсаргаагүй, дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ц.******* нь маргаан бүхий орон сууц болох тоотын өмчлөгч, төлбөрийг төлсөн эсхүл ХХК-аас гэрээний үнийг Ц.*******гийн өмнөөс төлсөн талаар дүгнээгүй.

Харин ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 7 орон сууцыг тооцож констракшн ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсоныг констракшн ХХК зөвшөөрч гэрээний төлбөрийн өр дуусгавар болсон талаар дүгнэсэн байх бөгөөд Ц.******* нь тухайн маргаанд хэргийн оролцогч биш байна.

 

9.2. Ц.******* болон констракшн ХХК нарын хооронд хэн нь хэндээ ямар төлбөр төлсөн энэ байдлаар тооттой холбоотой аливаа төлбөр төлөгдсөн талаарх баримт, констракшн ХХК-аас Ц.*******д шаардах эрх шилжүүлсэн талаарх баримт мөн хэрэгт байхгүй бөгөөд ХХК-аас констракшн ХХК-д хаяглан бичсэн 2013 оны 98/2013 тоот баримт нь Ц.******* болон ******* ******* ******* ******* ХХК нарын хоорондын харилцааг нотлоогүй.

 

10. HPM13A11 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээгээр захиалагч тал тухайн орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, захиалагч тал 87,232,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээснээс үзэхэд нэг тал нь төрлийн шинжээр тодорхойлогдох, ирээдүйд бий болох эд хөрөнгийг худалдах, нөгөө тал нь үнийг төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь бичгээр байгуулагдсан боловч нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ.., 110 дугаар зүйлийн 110.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байх тул дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч Ц.******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгахаар шаардах эрхгүй гэж үзлээ.

 

11. 2014 оны 10 сарын 07-нд ******* ******* ******* ******* ХХК нь О.т Баянзүрх дүүргийн************ тоот 46.4 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг гэрээний дагуу худалдсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.ын эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн,

2016 оны 05 сарын 06-ны өдөр ХК нь ******* ******* ******* ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулж нийт 48,7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн орон сууцыг өмчлөгч О.тай байгуулсан барьцааны гэрээний үндсэн дээр барьцаалж, барьцаалуулагч О.тай хэлэлцэн тохиолцож 2018 оны 10 сарын 31-ны өдрийн Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрх ХК-д шилжсэн.

О.ын өмчлөлд Улсын бүртгэл эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэсэн, Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр ХК-д шилжсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 26-ны өдрийн шийдвэрээр тогтоогдож байна.

 

12. Иймд Иргэний хуулийн 109.1, 110.1, 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн хариуцагч ******* ******* ******* ******* ХХК, ХХК нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн ************* тоот 46.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн тоотод холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээг Ц.*******гийн нэр дээр шилжүүлэхийг ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

14. Шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.т хэргийн материалтай танилцах талаар удаа дараа мэдэгдсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 29 дүгээр заасан эрхээ эдлээгүй. Мөн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан холбогдох журмын дагуу шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн зүгээс татгалзах зүйлгүй болно гэсний дагуу хэргийг түүний эзгүйд хянан хэлэлцэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан ******* ******* ******* ******* ХХК, ХХК нарт холбогдох Баянзүрх дүүргийн ************ тоот 46.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн тоотод холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээг Ц.*******гийн нэр дээр шилжүүлэхийг ХК-д даалгуулах тухай Ц.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР