| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 154/2022/00117/И |
| Дугаар | 38 |
| Огноо | 2022-12-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 38
2022 12 20 206/МА2022/0008
*******ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 ******* сарын *******-ны өдрийн 154/ШШ2022/00218 ******* шийдвэртэй,
******* ******* ******* *******, ******* ******* *******, ******* , 8/б нэхэмжлэлтэй ,
Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт д холбогдох
Гэм хорын хохирол 21.500.000 /Хорин нэгэн сая таван зуун мянган төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 12 ******* сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр/цахимаар/ хариуцагч *******/цахимаар/ түүний өмгөөлөгч Б.Хосбаяр/цахимаар/, хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Мөнхтуул нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 ******* бид хоёр садан төрлийн холбоотой хүмүүс юм.2016 онд ******* нь надтай уулзаад бичил уурхай эрхэлдэг, хөрөнгө оруулалт хийгээч хамтарч ажиллая гэдэг санал гаргасны эцэст 20******* оны 0 сарын 15-ны өдөр БНХАУ-ын Манжуур *******ын Мон Шин Худалдаа ХХК-аас дизель мотор 1 ш, чулуу бутлагч 1 ш тус тус худалдан авч Монгол руу ачуулахаар худалдагчид даатган үлдээсэн юм.
1.2 Худалдагч нь уг ачаа барааг Дорнод аймгийн Архашаатын хилийн боомтоор илгээж дизель мотор, чулуу бутлагч нийлээд 2.5 тонн ачаа болсон бөгөөд гаалийн татварт болон Дорнод аймаг хүртэл тээвэрлэх төлбөр 4.0 сая төгрөг, Дорнодоос ******* хүртэл ачааны хөлс .0 сая төгрөг, *******аас Ховд хүртэл ачааны хөлс 2.0 сая төгрөг тус тус төлсөн.
Мөн ХААН банкны 584706880, 5847074665 тоот дансаар 8.0 сая төгрөг, бичил уурхайд ашиглах гэр авна гэж 2.0 сая төгрөг, бичил уурхайн зөвшөөрөл авахад 2.5 сая төгрөгийг тус тус авсан бөгөөд бэлнээр үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярьж мөнгө авч байсан. Эцэст нь бичил уурхай эрхэлдэг нь худлаа болж энэ талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг надад учруулсан зарим хохирлыг залилан авсан байна гэх үндэслэлээр шалгаж хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1. Хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар шат шатны байгууллагад гомдол гаргасан боловч хохирол төлбөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн.Иймд *******гаас гэм хорын хохирол төлбөрт 21.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал:
2.1 Миний бие нь ******* болон түүний нөхөр гэх БНХАУ-ын иргэн Wang Jjanguo нартай 2016, 20******* онуудад ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй.
БНХАУ-ын иргэн Wang Jjanguo гэх хүнээр орчуулга болон зуучлуулан өөр Хятад иргэнтэй бичил уурхайн чиглэлээр хамтарч ажиллах талаар хэлцэл хийж тохиролцсон.Уг хэлцлээр тухайн иргэн надад техник тоног төхөөрөмж болон түүнийг тээвэрлэх, бичил уурхай жигдрэх хүртэлх гарах зардлыг өгөхөөр тохиролцсон.
2.2 Ингээд тоног төхөөрөмж надад ирж тоног төхөөрөмж ачиж ирсний зардлыг надтай гэрээ хийсэн хятад иргэн шилжүүллээ гэж шилжүүлснийг би тухайн үед тээвэрлэгчид нь би төлсөн.2019 онд орон нутагт бичил уурхай үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул дээрх тоног төхөөрөмжийг шинээр нь түүний эзэн гэх хятад ирээд бүгдийг авч явахдаа надтай ямар нэгэн тооцоо, өр төлбөрийн талаар яриагүй.
2. Би *******тай дээрх үйл ажиллагаатай холбоотойгоор ямар нэгэн гэрээ хэлцэл, хийгээгүй мөнгө төгрөг шилжүүлж аваагүй.******* нь БНХАУ-ын иргэдийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 ******* сарын *******-ны өдрийн 154/ШШ2022/00218 ******* шийдвэрээр:
.1 Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас гэм хорын хохирол 8.000.000 /Найман сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,
.2. Нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 /Арван гурван сая таван зуун / төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
..Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 142950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:
5.1Хэлцэлээр БНХАУ-ын иргэн Ли Рунчианг надад техник тоног төхөөрөмж болон түүний тээвэрлэх, суурьлуулах бичил уурхайн үйл ажиллагаа жигдрэх хүртэлх гарах бүх зардлыг тухай бүр нь *******, түүний хамтран амьдрагч Wang Jianguo нараар дамжуулан надруу шилжүүлж байхаар тохиролцсон юм. Ингээд нэхэмжлэлд дурьдсан тоног төхөөрөмжүүд 20******* онд над дээр ирсэн. Энэхүү тоног төхөөрөмжийн тээврийн хөлсийг Wang Jianguo нь тээврийн хөлсөнд төл гэж надтай хэлцэл хийсэн Ли Рунчианг шилжүүллээ гэж надруу шилжүүлсэнийг миний бие тухайн үед тээвэрлэгчид төлсөн байдаг. 2019 онд орон нутагт бичил уурхайн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул дээрх тоног төхөөрөмжүүдийг шинээр нь ЛИ Рунчианг гэх хятад хүн Ховд аймгийн Булган суманд өөрөө ирээд бүгдийг нь аваад явсан ба тухайн үед надтай ямар нэгэн тооцоо, өр төлбөрийн асуудал байхгүй гээд явсан болно.
5.2 Миний бие *******ын эзэмшлийн данснаас орж ирсэн гүйлгээ түүний зарцуулалтын талаар тайлбар, мэдүүлгийг маш тодорхой өгч байгаа боловч шүүх бүрэлдэхүүн хүлээж авахгүй байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 4 дүгээрр зүйлийн 4..15 ******* хэсэгт заасан өмгөөлөгчийн эрхийг зөрчиж хэргийн оролцогчоос асуулт а боломж олгоогүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 ******* зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас гэм хорын хохирол 21,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өөрийн эзэмшлийн Хаан банкны 5042164555 *******тай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн өөрийн нөхөр БНХАУ-ын иргэн Wang Jianguo-ийн Хаан банкны 542006047 *******тай дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
8. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “би *******тай гэрээ хэлцэл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.
9. Анхан шатны шүүх “...хариуцагч ******* нь нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу дансаар шилжүүлсэн мөнгөн дүн болох 8 сая төгрөгийг хангаж үлдэх 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
10. Хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын маргаж буй “үйл баримт” тогтоогдоогүй байхад шүүх маргаантай үйл баримтын талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 ******* зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага ханаагүй байна.
10.1 Тухайлбал нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт хийх замаар, хариуцагч нь бичил уурхайгаар алт олборлохоор хамтарч ажиллахаар тохиролцсон, улмаар БНХАУ-ын Манжуур *******оос Дизель мотор 1 ширхэг, Чулуу бутлагч 1 ширхгийн тус тус худалдан авсан, Монгол руу ачуулсан хөлс, Дорнод аймгаас *******, *******аас Ховд хүртэл тээвэрлэхэд гарсан зардал зэргийг нэхэмжилсэн байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
10.2 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрийнх нь эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй ямар үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хорын хохирол учруулсан гэж үзэж гэм хорын хохирол нэхэмжилж байгаа, эсхүл хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдал нэхэмжилж байгаа эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг шүүх тодруулж, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
10. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “би *******тай гэрээ хэлцэл хийгээгүй харин нэхэмжлэгчийн нөхөр БНХАУ-ын иргэн Wang Jianguo-гоор орчуулга, зуучлал хийлгэж, нэрийг санахгүй БНХАУ-ын иргэнтэй бичил уурхайн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон” гэж тайлбарласан ба хариуцагчийн өмгөөлөгч эрүүгийн 181100214 *******тай хэрэгт байгаа нотлох баримтуудыг ******* дүүргийн прокурорын газраас авч хэрэгт хавсаргуулахаар хүсэлт гаргасан байна.
10.4 Гэтэл шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн эрүүгийн 181100214 *******тай хэргийг ******* дүүргийн прокурорын газраас авсан атлаа анхан шатны шүүх хуралдаанд тухайн эрүүгийн хэргээс ямар нотлох баримтыг судалж хэлэлцсэн, түүнийг шүүхээс хэрхэн үнэлсэн талаараа шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгаагүй, хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байна.
11. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
12. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй боловч түүний гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59. дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олголоо.
1.Цаашид анхан шатны шүүх шийдвэрээ бичихдээ Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 ******* тогтоолын 5 ******* хавсралтаар баталсан “Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-ыг баримтлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 ******* сарын *******-ны өдрийн 154/ШШ2022/00218 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.-т зааснаар хариуцагч ******* давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж түүнд буцаан олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.5 дахь хэсэг, *******2 ******* зүйлийн *******2.1, *******2.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР