2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2026/05245

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 13 191/ШШ2026/05245

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч З.Баярмаа, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн фж******* регистрийн дугаартай,  дүүрэг,  дүгээр хороо,  тоотод оршин суух З******* овогт Ш******* Ц******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  дүүрэг,  дугаар хороо,  тоотод оршин байрлах С******* ХХК,

 

Хариуцагч: Монгол Улсын иргэн ХЗ******* регистрийн дугаартай  дүүрэг,  дугаар хороо,  гудамж,  тоот хаягт оршин суух Х******* овогт Сүх-Очирын Х нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 79,833,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч С******* ХХК-ийн төлөөлөгч Н.Г, түүний өмгөөлөгч Л.Жа, Ц.Б, хариуцагч С.Х, түүний өмгөөлөгч Ц.Б, иргэдийн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч С******* ХХК-ийн инженер ажилтай С.Хтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж  аймгийн  сумын  дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын гадна болон дотор заслын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн бол хариуцагч "С*******" ХХК нь ажлын үр дүнг хүлээж авах, ажлын хөлсөнд 115,867,600.00 төгрөгийг өгөхөөр тус тус тохиролцсон юм.

Тус гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ өөрийн багаас гадна мэргэжлийн 4 баг, мөн орон нутгаас туслах ажилтныг оролцуулаад нийт 21-32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, тохирсон ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч С******* ХХК нь гэрээний хэрэгжилтийн явцад болон ажил дууссанаас хойш хугацаанд ажлын хөлсөнд 44,433,880 төгрөгийг өгснөөс өөр мөнгө өгөөгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч С.Х нь миний ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж, ажлын хөлсний талаар тооцоо нийлсэн.

Ингээд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бид гэрээнд заасан ажлаа бүрэн дуусгаад ажлын үр дүнг инженер С.Хад хүлээлгэн өгч, үлдэгдэл хөлсөө авах гэхэд тэрээр манай компани одоо мөнгө муутай байна, ажлын хөлсний үлдэгдэл 71,433,720 төгрөг болсныг захиралд хэлсэн, Улсын комисс ажиллаагүй байна гэж хэлсэн. Түүнээс хойш намайг ажлын хөлсөө удаа дараа шаардахад тус компанийн захирал Н.Г нь ажлын хөлсний талаар санаа зоволтгүй, өгөх болно, инженер С.Хтай ярь гэдэг, харин инженер С.Х нь захиралтай ярьсан, мөнгөний боломжгүй гэнэ, хүлээж бай гэж худал хэлсээр өнөөдрийг хүрсэн. Иймд миний бие 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71,433,720.00 төгрөгийг хариуцагч С******* ХХК, С.Х нараас нэхэмжилсэн. Мөн намайг  аймагт тус ажлыг гүйцэтгэж байх үед 2017 оны 9 дүгээр сарын дундуур хариуцагч С******* ХХК-ийн инженер С.Х та нар энэ ажлаа түр орхиод  аймаг руу яаралтай очиж тэнд ажил хийх боллоо, би хамт явж гүйцэтгэлийг чинь хянах болно, захирал та нарын ажлын хөлсийг  гүйцэтгэж буй ажлын нөхцөлөөр тооцож өгнө, одоо явах бэлтгэлээ ханга гэсний дагуу бид нар бэлтгэлээ хангаад ажлын байраа битүүмжлээд  аймаг руу явсан юм. Би, суманд очсоны дараагаар инженер С.Хтай хийх ажлаа хэмжиж үзээд 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж  аймгийн  сумын Иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч С******* ХХК нь ажлын үр дүнг хүлээж авах, ажлын хөлсөнд 22,206,800 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Миний бие уг гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэхдээ өөрийн багаас гадна нэмж 2 багийн хамтаар 9-13 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан ба хариуцагч С******* ХХК нь ажлын хөлсний урьдчилгаанд 13,766,950 төгрөгийг өгснөөс өөр мөнгө өгөөгүй бөгөөд энэ талаар тус компанийн инженер С.Хтай тооцоо нийлж баталгаажуулсан. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай бригад  аймаг дахь гэрээнд заасан ажлаа бүрэн дуусгаад ажлын үр дүнг хариуцагч С******* ХХК-нд хүлээлгэн өгөөд ажлын хөлсөө авах гэхэд инженер С.Х ... энд захирал Н.Г, түүний эхнэр 2 ирээд явсан, та нар мэдэж байгаа, бас би энэ компанийн төлөөлөгч, хэн ч та нарыг хуурахгүй, Өвөрхангай аймгийн ажлаа хийж дуусгасны дараа ажлын чинь хөлсийг хамтад нь тооцож өгнө гэж захирал хэллээ, та нарын хоол, унд, байрны зардлыг компани хариуцаж байгаа, тийм болохоор нэгэнт эхэлсэн  аймгийн ажлаа дуусгах хэрэгтэй гэсэн. Үүний дагуу би,  аймгаас  аймаг руу явж, тэнд ажлаа үргэлжлүүлэн хийж дуусгасан юм. Иймээс нэхэмжлэгч би, дээрх үндэслэлээр буюу 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 8,439,850 төгрөгийг хариуцагч С*******" ХХК, С.Х нараас нэхэмжилсэн гэв.

 

Хариуцагч С******* ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа:

 

Өнөөдөр Х хариуцагч мөн үү, хариуцагч биш үү. Хариуцагчийн төлөөлөгч гэж анхнаасаа татагдсан. Би төлөөлөгч юм уу, хариуцагч юм уу. Нэхэмжлэгч өнөөдөр намайг хариуцагчаар татсан юм уу, ямар нөхцөлөөр татсан бэ. Нэхэмжлэгч өнөөдөр хэнийг хариуцагчаар татсан бэ гэдгийг мэдэхгүй байна. Х хоёрын хэн нь хариуцагч вэ, бид хоёр хоёулаа хариуцагч юм бол би юу хариуцах вэ, Х юу хариуцах вэ, Х хэдэн төгрөг төлөх вэ, би хэдэн төгрөг төлөх вэ гэдгийг яриагүй байж тооны машин дээр бичсэн тоог яриад байна. Х би компанийг төлөөлж Ц гэрээ байгуулсан гэж хэлээд үүгээр дамжуулаад Ц надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Х шүүхэд худал мэдүүлэг өгсөн талаараа Баянзүрх дүүргийн Цагдаагийн 02 дугаар хэлтэст шалгагдаад шүүхэд худал мэдүүлэг өгсөн зүйл ангиар яллагдагчаар татагдаад Х Америк улс руу оргон зайлсан болохоор хэрэг гацсан байгаа. 2022 оноос хойш Хад холбогдуулан  дүүрэгт энэ асуудлаар шүүхэд өгсөн. Олон удаагийн шүүх хурал болсон. Анхан шатны шүүхэд, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хавсаргаж өгсөн. 2 шатны шүүхээр Хыг манай компанид инженерээр ажилладаггүй болохыг тогтоож, компаниас Хын нийгмийн даатгалд төлсөн төлбөрийг хүчингүй болгоод, тэр төлбөрийг манай компанид буцаан төлөх шийдвэр гараад шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр албажсан байгаа. Хын нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан төлбөрийг Х 10,300,000 төгрөгийг манай компанид төлсөн. Ц нэхэмжлэл гаргахдаа хэнд холбогдуулж гаргасан бэ гэдгийг ярих ёстой. Ц******* өмнө би яагаад төлбөр төлөгч болсон бэ гэхээр Хаар дамжуулан намайг төлбөр төлөгч болгосон. Х гэдэг хүн Ц бид хоёрын гол байгаа юу, эрх зүйн үндэслэл байгаа юу. 2015 оны 12-р сараас 2018 оны 12-р сар Х манай компанид ажиллах санал тавиад намайг нийгмийн даатгал төлөөд өгөөч, би эргээд нийгмийн даатгалд төлсөн төлбөрийг төлнө гэж бичсэн байна. Хын өөрийнхөө гараар бичиж өгсөн бичиг хэрэгт авагдсан байгаа. 2018 оны 12-р сарын 28-ны өдөр Х манай компанид би нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн төлбөрөө эргүүлэн төлөх болно гэж бичиж байгаа Хын төлбөр байгаа. С.Х нь 2015 оны 12-р сараас 2018 оны 12-р сарын 28-ны өдөр С******* ХХК-иар нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж байсан боловч тухайн компанийн үндсэн ажилтны нэгэн адил хөдөлмөрийн гэрээ байгуулж цалин хөлс авч байгаагүй болно гэсэн аудитын дүгнэлт байгаа. Бид нар энэ дүгнэлтийг гаргуулахын тулд 2015 оноос 2018 онуудын мөнгөн хөрөнгийн тайлан , цалингийн тооцооны хүснэгт болон тэдгээртэй холбоотой журналын бичилтүүдийг нягтлан шалгасан бөгөөд үйлчилгээ үзүүлэхдээ компаниас хараат бус ажиллаж бусад ёс зүйн үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлсэн болно. Бидний олж авсан баримт нь аудитын дүгнэлт гаргахад хангалттай бөгөөд бөгөөд зохистой үндэслэл болно гэж бид үзэж байна. Бусад мэдээлэл, ажлын тухай, компанитай холбоотой бусад асуудал болон түүнтэй холбоотой бидэнд бидэнд хамааралгүй болно. Дүгнэлт хийхдээ зөвхөн Хтай холбоотой дүгнэлтийг л гаргасан. Удирдлага нь бусад мэдээлэл, мэдээлэлтэй холбоотой үүрэг хариуцлагыг хүлээнэ. Ажилтны үндсэн ажилтнаар ажиллаж байгаагүйгээр талаарх дээрх дүгнэлт бусад мэдээлэлд хамааралгүй болно. Санхүүгийн тайлантай холбоотойгоор компанийн удирдлагыг хүлээх үүрэг хариуцлага манайд энэ аудитаас үүрэг өгсөн хариуцлага тооцсон юм. Удирдлага нь Хын нийгмийн даатгалын тайлан дээр цалин хөлс болон татвар шимтгэлийн өглөгийг өсгөж, санхүүгийн тайланд бэлтгэж байсан талаарх үүрэг хариуцлагыг хүлээх, злах эрх мэдэл бүхий этгээдүүд нь компанийн санхүүгийн тайлагналын үйл явцад хяналт тавих үүрэг хариуцлагатай байна. Энэ дүгнэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн шүүхээс манай компанийн Хын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Х гэдэг хүн нийгмийн даатгал төлж байсан болохоор би компанийг төлөөлнө гэж шүүхэд мэдүүлэг өгсөн. Х, Ц хоёрын хоорондох асуудал. Хуурамч худал байсан гэдэг нь СД-д бичигдсэн байнгаа. Манай компанид орж ирэхдээ гэрээ хэлцэлгүй орж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Бид нар тайлан тооцоог хийгээд ирнэ гэж хэлээд гарсан бичиглэл нь байхад алга болоод шүүхэд өгсөн. Шүүхээс хариуцлага хүлээх этгээд нь хэн бэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Х хариуцлага хүлээх хэрэгтэй. Би Ц рүү нэг ч удаа төлбөр шилжүүлж байгаагүй гэв.

 

Хариуцагч С.Х шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч С******* ХХК-тай байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу аймгийн  сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна болон дотор заслын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаад доголдолгүй ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн. Тухайн үед би С******* ХХК-ийн инженерээр ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг өдөр тутам хянаад гүйцэтгэлийг хүлээн авч байсан. Анх 2017 оны 02 болон 03 дугаар сарын үед захирал н.Г намайг дуудаж уулзаад  аймгийн 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын гадна болон дотор заслын ажлыг Ш.Ц******* бригадаар хийлгэнэ, туршлагатай, мэргэжлийн хувьд сайн хүмүүс, түүнтэй уулзъя гэсний дагуу бид түүнийг дуудаж уулзсан. Ингээд уулзалтын эцэст Өвөрхангай аймаг руу явж дээрх ажлыг танилцуулж, хэмжилт хийхээр болсон. Тэгээд би, нэхэмжлэгч Ш.Ц хамт тус аймаг руу явж цэцэрлэгийн шинэ барилгыг үзүүлж, хийх ёстой бүх ажлын хэмжилтийг гаргасан. Ингээд хотод ирсний дараа би, нэхэмжлэгчийн хийх ёстой нийт ажлын хэмжээг захирал н.Гд танилцуулж, баримтыг түүнд өгсөн. Түүнээс хойш 1 cap гаруй хугацааны дараа захирал н.Г нь нэхэмжлэгч Ш.Цг дуудаж, миний дэргэд уулзахдаа ажлын хөлсний талаар нэг бүрчлэн тохиролцсон бөгөөд тэр бүрийг нь би тэмдэглэж авсан, захирал н.Г нь надад та  аймаг руу явах бэлтгэлээ хангаарай, Ш.Ц******* бригадын ажилчдын хоол хүнс, байрыг манай компани бүрэн хариуцна, харин энэ хүмүүсийн ажлыг та хянаж, гүйцэтгэлийг хүлээж авах учир гэрээгээ байгуулаарай, тань руу компаниас мөнгө шилжүүлнэ, тооцоогоо нягтланд өгч байгаарай гэсэн юм. Ийм учраас миний бие нэхэмжлэгч Ш.Ц компаниа төлөөлөн гэрээ байгуулсан. Миний хувьд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна болон дотор заслын ажлыг эхнээс нь дуустал хугацаанд компаниа төлөөлөн өдөр тутам хяналт тавьж, гүйцэтгэлийг хүлээж авч байсан. 2017 оны 09 дүгээр сард захирал Н.Г над руу утсаар холбогдоод  аймгийн цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар асуугаад та нар ажлаа түр орхиод  аймагт яаралтай ирж, сумын Иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгын заслын ажлыг хийж дуусгах хэрэгтэй байна, заслын ажил нь эхлээгүй, яаралтай оч гэсэн. Тэгэхэд би, Ш.Ц зөвшөөрөх болов уу гэхэд захирал маань Өвөрхангай аймгийн нөхцөлөөр ажлын хөлсийг тооцож өгнө гэж хэл, би ч бас түүнтэй ярина гэсэн. Ийнхүү бид нар Өвөрхангай аймгийн ажлаа түр орхиж  сумд очиж хийж гүйцэтгэх ажлыг нэхэмжлэгч Ш.Цагаанхуүтэй хамт хэмжиж дуусаад би компаниа төлөөлөн түүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээ нь аймаг дахь 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын гэрээний нөхцөлөөр ажлын хөлсийг тооцсон бөгөөд захирал Н.Г нь эхнэрийн хамт  аймагт ирэхэд би түүнд гэрээний хувийг өгсөн. Нэхэмжлэгч Ш.Ц нь  аймгийн  сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгын заслын ажлыг бүрэн хийж дуусгаад ажлын үр дүнг надад буюу компанид хүлээлгэж өгсөн. Хариуцагч С******* ХХК болон нэхэмжлэгч Ш.Ц нарын хооронд байгуулсан  аймгийн 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын гадна болон дотор заслын ажлын гэрээний үнэ 115,867,600.00 төгрөг,  аймгийн  сумын Иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгын заслын ажлын гэрээний үнэ 22,206,800.00 төгрөг байсан. Манай компаниас нэхэмжлэгчийн ажлын хөлс болон түүний бригадуудын ажилчдын хоол, байрны зардлыг миний данс руу шилжүүлж байсан тул шилжүүлсэн мөнгөнөөс би нэхэмжлэгчид  аймгийн заслын ажлын хөлсөнд тооцож 44,433,880.00 төгрөг,  аймгийн заслын ажлын хөлсөнд тооцож 13,766,950.00 төгрөгийг тус тус өгч, үлдсэн мөнгийг хоол хүнс, байр, тээвэр зэрэг бусад зардалд зарцуулсан. Энэ талаарх баримтыг захиралдаа танилцуулж, нягтланд өгч байсан. Компаниас над руу шилжүүлсэн мөнгийг миний бие зөвхөн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зарцуулж байсан, тухайн гарсан зардалтай холбоотой мэдээллийг захиралд танилцуулж, нягтланд жагсаалтыг нь өгч байсан. Нөгөө талаар компаниас шилжүүлсэн мөнгийг буруу зарцуулсан байна гэж өнөөдрийг хүртэл хугацаанд компани болон хэн нэг эрх бүхий албан тушаалтнаас надад мэдэгдээгүй нь миний гаргаж буй дээрхи тайлбарын үнэнийг нотолсон баримт гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь надад хамааралгүй тул түүнийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэв.

 

Хэрэгт зохигч талуудаас гаргаж өгсөн нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Ш.Ц******* иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны З д 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Тодорхойлолт /хх-6/, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх-7-10/, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх-11-13/, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Тооцоо нийлэх гэрээ /хх-14/, Хаан банк дахь 5064628037 тоот дансны хуулга /хх-15-17/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШЗ2020/04374 дүгээр захирамж /хх-18/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01543 дугаар захирамж /хх-19-21/, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-34-35/, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх-43/, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Ажил хүлээлцсэн акт /хх-44/, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх-45/, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Ажил хүлээлцсэн акт /хх-46/, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх-47/, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Ажил хүлээлцсэн акт /хх-48/, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх-49/, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ажил хүлээлцсэн акт /хх-50/, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №202 тоот Итгэмжлэл /хх-121-122/,  аймаг,  сумын  дугаар цэцэрлэгийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 31 тоот Тодорхойлолт /хх2-42-45/, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ш.Цгээс Д.Нд олгосон 1790 дугаартай Итгэмжлэл /хх3-124/, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ш.Цгээс Д.Нд олгосон 1920 дугаартай Итгэмжлэл /хх4-93-94/,

 

Хариуцагч Сизу ХХК-аас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-25/, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 106 тоот Итгэмжлэл /хх-26/, Сизу ХХК-ийн дүрэм /хх-30-31/, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 120 тоот Итгэмжлэл /хх-32/, хариу тайлбар /хх-33/, Сөрөг нэхэмжлэлийн шаардлага /хх3-170-171/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3-172/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх3-173/, Сизу ХХК-ийн дүрэм /хх3-174-177/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай Прокурорын тогтоол /хх4-244-245/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/01211 дугаартай Магадлал /хх4-248-250, хх5-1-3/, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Үүсгэх тухай тогтоол /хх5-4/, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 25-11/1064 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх5-9/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02791 дугаартай шийдвэр /хх5-10-24/, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Баталгаа гаргах тухай С.Хын гар бичмэл /хх5-60/, Сизу ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 24/2015 дугаартай Тушаал /хх5-61/, 2016-2018 онд С.Хад өгсөн мөнгөний тооцоо /хх5-63-64, 70/, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд Ш.Цгээс авсан гэрчийн мэдүүлэг /хх5-65-67/, Н.Гантулгын Хас банк дахь 5000026226 тоот дансны хуулга /хх5-68-69/, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сизу ХХК-д гаргасан С.Хын хүсэлт /хх5-71/,ЦЭСБ-Ауди ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 223/115 тоот Аудиторын дүгнэлт /хх5-76-77/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02145 дугаар шийдвэр /хх5-83-85/, утсаар ярьсан ярианы бичлэг диск,

 

Хариуцагч С.Хаас нотлох баримтаар: хариу тайлбар /хх-65-67/, №А1491688 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр /хх-68/, №301449 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр /хх-69/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-70/, Сизу ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 159 дугаартай Тодорхойлолт /хх-71/, Сизу ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43/2018 дугаартай Захирлын тушаал /хх-72/, 0212569 дугаартай тэтгэврийн дэвтэр /хх-73/, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 340,000 төгрөгийн зарлагын баримт /хх-137/, Б29 үйлчилгээний тасалбар /хх-138/, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 200,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-139/, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 42,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-140/, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 4,620 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-141/, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-142/, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үйлчилгээний тасалбар /хх-143/, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 60,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-144/, 95,000 төгрөгийн Нэхэмжлэх /хх-145/, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 30,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-146/, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 140,000 төгрөгийн Зарлагын баримт /хх-148/, 207,500 төгрөгийн зарлагын баримт /хх-149/, 2017 оны 8 дугаар сарын зарлагын баримт /хх-150/, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зарлагын баримт /хх-151/, 302,600 төгрөгийн зарлагын баримт /хх-152/, 1,368,100 төгрөгийн зарлагын баримт /хх-153/, 190,200 төгрөгийн зарлагын баримт /хх-154/, 116,900 төгрөгийн зарлагын баримт /хх-155/, 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн зарлагын баримт /хх-156/, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зарлагын баримт /хх-157/, 157,000 төгрөгийн зарлагын баримт /хх-158/, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зарлагын баримт /хх-159/, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зарлагын баримт /хх-160/, Үйлчилгээний тасалбар /хх-161/, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Зарлагын баримт /хх-162/, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Зарлагын баримт /хх-163/, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зарлагын баримт /хх-164/, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын баримт /хх-165/, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын баримт /хх-166/, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зарлагын баримт /хх-167-171/, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зарлагын баримт /хх-172/, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зарлагын баримт /хх-173/, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зарлагын баримт /хх-174/, 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зарлагын баримт /хх-175/, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын баримт /хх-176/, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн зарлагын баримт /хх-177/, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн зарлагын баримт /хх-178/, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зарлагын баримт /хх-179/, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай зарлагын падаан /хх-180/, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зарлагын баримт /хх-181/, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын баримт /хх-182/, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зарлагын баримт /хх-183/, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн зарлагын баримт /хх-184/, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт /хх-185/, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зарлагын баримт /хх-186/, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0005370 дугаартай зарлагын баримт /хх-187/, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зарлагын баримт /хх-188/, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн зарлагын баримт /хх-189-190/, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зарлагын баримт /хх-191/, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зарлагын баримт /хх-192/, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зарлагын баримт /хх-193-194/, Зарлагын баримт /хх-195-198/, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх3-135-136/-г гаргаж өгсөн байна.

 

Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сизу ХХК-ийн хууийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-89-90/, Дорноговь аймгийн З д Т газраас, Дорноговь аймгийн З д 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай захирамж /хх-92/, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ОНХО-НШТ-01/2017 дугаартай  аймгийн  сумын  дугаар багт иргэдийн хөгжлийн төвийн барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ /хх-93-96/, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 33/2017 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-97-100/,  аймгийн З д Т газрын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2в/371 дугаартай албан бичиг /хх-113/, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2б/139 дугаартай албан бичиг /хх-222-250, хх2-1-29/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 06/9143 дугаартай албан бичиг /хх-116-117/, Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлан /хх3-191-206/-г тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь


1. Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч С******* ХХК, С.Х нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 79,833,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд хариуцагч С.Хад холбогдох шаардлагаасаа татгалзсан.

 

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч С******* ХХК-ийн инженер ажилтай С.Хтай аймгийн сумын  дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын гадна болон дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсны дагуу ажлын хөлсний үлдэгдэл 71,433,720 төгрөг, мөн 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр  аймгийн  сумын Иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсны дагуу ажлын хөлсний үлдэгдэл 8,439,850 төгрөг, нийт 79,833,570 төгрөгийг хариуцагч С******* ХХК-аас гаргуулна гэж тайлбарласан.

 

1.2. Хариуцагч С******* ХХК нь татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгчтэй хариуцагчийн зүгээс ямар нэг ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, хариуцагч С.Х нь тус компанид хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаагүй учир 2017 оны 5 дугаар сарын 08, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Тооцоо нийлэх гэрээнүүд нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хүчин төгөлдөр байх хэлцэл тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

1.3. Нэхэмжлэгч нь хариуцагч С.Хад холбогдох шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С******* ХХК хариуцах эсэх талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийж, талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Хэрэгт талуудын маргаан бүхий дараах гэрээнүүдэд авагдсан байна. Үүнд:

а. Ш.Ц, С******* ХХК-ийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Ш.Ц нь  аймгийн  сумын нутаг дэвсгэрт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна, дотор заслын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч С******* ХХК нь ажлын хөлс 115,867,600 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байх ба уг гэрээнд захиалагч талыг төлөөлж С******* ХХК-ийн инженер С.Х гарын үсэг зурсан байна. /1 дүгээр х.х-ийн 7-10 дахь талд/

 

б. Ш.Ц, С******* ХХК-ийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Ш.Ц нь  аймгийн сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна, дотор талын заслын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч С******* ХХК нь ажлын хөлс 22,206,800 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байх ба уг гэрээнд захиалагч талыг төлөөлж С******* ХХК-ийн инженер С.Х гарын үсэг зурсан байна. /1 дүгээр х.х-ийн 11-13 дахь талд/

 

в. Ш.Ц, С******* ХХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр  аймгийн  сумын нутаг дэвсгэрт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна, дотор заслын ажлын хөлс 115,867,600 төгрөгөөс 44,433,880 төгрөгийг төлж, үлдэгдэл 71,433,720 төгрөг,  аймгийн  сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна, дотор талын заслын ажлын хөлс 22,206,800 төгрөгөөс 13,766,950 төгрөгийг төлж, үлдэгдэл 8,439,850 төгрөг ажлын хөлсний нийт үлдэгдэл дүнг 79,873,570 төгрөг гэж тооцоо нийлж, уг гэрээнд захиалагч талыг төлөөлж С******* ХХК-ийн инженер С.Х гарын үсэг зурсан байна. /1 дүгээр х.х-ийн 14 дэх талд/

 

3. Хариуцагч С******* ХХК нь нэхэмжлэгч Ш.Цгээр ажил гүйцэтгүүлэхээр тус гэрээний хүсэл зоригийг илэрхийлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй С******* ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан С.Хад гэрээ байгуулах эрх байхгүй, хуулийн этгээдийн захирлын зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.

 

Гэрээ хүчин төгөлдөр байж талуудын эрх ашгийг хангахад тухайн гэрээ субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд хангагдсан байх шаардлагатай.

 

Дээр дурдсан гэрээнүүд агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсэн энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

 

Тус гэрээнүүдийг байгуулсан субъектын хувьд хариуцагч С******* ХХК-ийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус гэж хариуцагч татагалзлын үндэслэлээ тодорхойлсон.

 

3.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

 

Хуулийн энэ зохицуулалтад хуулиар тогтоосон хэлбэр-ийг зөрчсөн буюу хэлбэрийн шаардлага, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн буюу субъектын шаардлага хангаагүй хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байх бөгөөд талуудын маргаан субъектын шаардлагын хувьд маргаантай байна.

 

Уг зүйл, хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно.

 

3.2. Дээрх 2 дугаар хэсгийн а, б, в хэсгүүдэд дурдсан гэрэний хүсэл зориг, агуулга нь нэг талаас ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажлын хөлс төлөхөөр илэрхийлэгдсэн байх тул энэ агуулга Иргэний хуульд заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ний агуулгад нийцнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хэлцлийг байгуулахдаа зохих этгээдийн зөвшөөрлийг авснаар Ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр байх талаар хуульд заагаагүй буюу энэ гэрээ Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан Зөвшөөрлөөр хийх хэлцэл-д хаамарахгүй тул хариуцагчийн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж татгалзаж байгаа татгалзал үндэслэлгүй юм.

 

4. Хариуцагч С******* ХХК гэрээ байгуулсан С.Х тус компанид ажилладаггүй байсан учир уг гэрээний хүсэл зоригийг хуулийн этгээд илэрхийлээгүй гэж маргасан учир тус үндэслэлд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийв.

 

4.1. Баянгол, Хан-Уул, Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02791 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Хаас 10,031,262 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,197,134 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он)-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С******* ХХК-нд холбогдох 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл С******* ХХК-нд талбайн инженерээр ажилласан болохыг тогтоолгох, ажилласан хугацааны цалин 44,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Хын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Хад холбогдох компаниас шилжүүлэн авсан 77,532,533 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг, нэхэмжлэгч С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоосон тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг, нэхэмжлэгч Н.Гантулгын нэхэмжлэлтэй хариуцагч С.Хад холбогдох 18,884,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрт зохигчид давж заалдах гомдол гаргаж, улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01211 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан болох нь шүүхийн шийдвэр, магадлалын хуулбараар тус тус тогтоогдож байна. /4 дүгээр х.х-ийн 248-250, 5 дугаар х.х-ийн 1-3, 10-24 дэх талд/

 

Баянгол, Хан-Уул, Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02791 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д ... Түүнчлэн хариуцагч С.Х нь С******* ХХК-ийн гүйцэтгэсэн  аймгийн  сум болон аймгийн суманд баригдсан барилгын талбайн инженерээр ажиллаж уг барилгуудыг улсын комисст хүлээлгэж өгсөн, ... С******* ХХК болон С.Х нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн үндэслэл болохгүй юм, ... Тодруулбал, нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч С.Хын нэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хууль тогтоомжийн дагуу хүлээгээгүй байна гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэдэгт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн тухайн харилцааг дуусгавар болгосон үйл явдал хамаарах бөгөөд уг шүүхийн шийдвэрээр С******* ХХК болон С.Х нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй нь тогтоогдсон гэж үзэх юм.

 

Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 3 дугаар дэд хэсгийн Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэг-ийн бүтцэд хамаарах төсөөтэй гэрээнүүдийн нэг төрөлд хамаарах бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссээгүй гэж дүгнэсэн нь тус зохицуулалтад хамаарах ижил төсөөтэй ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний бусад үүрэг үүсээгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй.

 

4.2. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 1.2 дахь хэсэгт зааснаар Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчим-д үндэслэнэ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын бие даасан байдлыг хангах зарчим нь хэрэглээний зарчим бөгөөд шүүх маргааныг шийдвэрлэхдээ маргалдагч талуудын хооронд үүссэн харилцааны хүрээнд хэргийг шийдвэрлэх бие даасан байдлыг хангах зарчимтай.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ш.Цгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн харилцааны хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэх учир С******* ХХК болон С.Х нарын хоорондын харилцаа нь гэрээний үндсэн дээр үүссэн эсэх тухайн гэрээ нь ямар гэрээний төрөлд хамаарах эсэх талаар тусгайлан дүгнэлт өгөх үндэслэлгүй.

 

4.3. Хэдийгээр, талуудын хооронд нэг талаас тодорхой ажлын байранд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллуулахаар ажилтныг ажилд томилж, хөдөлмөрийн хөлсийг сар бүр төлөх, хөдөлмөр хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих хэмжээгээр суутган нийгмийн даатгалын байгууллагад төлж холбогдох бичилтийг хийх, нөгөө талаас үндсэн ажилтанаар томилогдсон ажлын байранд тогтоосон цагийн хуваарь, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн дагуу ажил гүйцэтгэхтэй холбоотой харилцаа үүсээгүй ч хариуцагч С.Х нь С******* ХХК-нд ажил үүрэг гүйцэтгэж байсан эсэхэд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийв.

 

4.4. Хэрэгт авагдсан С******* ХХК-ийн нягтлан бодогчийн гаргасан баримтад 2016-2018 онд С******* ХХК нь хариуцагч С.Хад 2026 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ажлын хөлс, зардал, Баточирт, цементийн үнэ, материалын үнэ, Заслын ажлын хөлс , Пасад урьдчилгаа, цемент, замаск, шатны тээврийн хөлс, техникийн дүгнэлт, хүнсний материалд,  Хүнсэнд, Х эгч материал,  ажлын хөлс, дэвсгэр, шохой, тог, С******* ХХК ажлын хөлс, будаг, цалин, Х, хаалга үнэ зэрэг гүйлгээний утгаар мөн бэлнээр нийт 88,532,533 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. / 3 дугаар х.х-ийн 50-52 59 дахь талд/

 

4.5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 02145 дугаар шийдвэрийн хариуцагч С******* ХХК-ийн тайлбарт ... Эдгээр хүмүүс талбайн инженерээр ажилласан С.Хтай тохиролцсон байдаг. болон зарим хүмүүстэй тооцоог эцэслэн хийхийг С.Хад олон удаа шаардсан... Ажил хариуцаж байсан С.Хтай манайх тооцоо бүрэн нийлэхээс нааш эдгээр хүмүүсийн нэхэмжилсэн мөнгийг төлөх бүрэн үндэслэлгүй тул тодорхой хугацаа алдах болоод байна гэж тайлбарлажээ. /5 дугаар х.х-ийн 83-85 дахь талд/

 

4.6. Хариуцагч С******* ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр  аймгийн З д барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 851,565,272.00 төгрөгөөр, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр аймгийн З д барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж аймгийн сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгыг 359,214,484.00 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбаруудаар тус тус тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 93-96, 230-235 дахь талд/

 

4.7. Хариуцагч С******* ХХК С.Х нь компанид ажиллаж байгаагүй, өөрөө барилгын инженерийн мэргэжлийн хүрээнд компаниас ажил авч ажиллаж байсан гэж тайлбарлаж байх боловч С.Хын дансанд 2016 оноос 2018 оны хооронд маргаан бүхий болон аймгийн барилгын гадна дотор заслын ажлын хөлсийг С.Хын дансанд шижлүүлж байснаас гадна шүүхэд талбайн инженерээр ажилласан С.Хтай гэрээ байгуулсан, ажлыг С.Х хариуцаж байсан гэж тайлбар гаргаж байсан зэргээс үзэхэд С.Х нь өөрийн нэрийн өмнөөс бус С******* ХХК-ийг төлөөлөн ажлыг хариуцан ажиллаж байсан гэж үзэхээр байна.

 

Хэрэв С.Х нь С******* ХХК-иас ажил авч, тухайн ажлын хөлсөөрөө өөрийгөө санхүүжүүлж, ашиг орлогоо өөрөө захиран зарцуулсан гэж хариуцагч С******* ХХК татгалзаж байгаа тохиолдолд С.Хад өөрийн хариуцан барьж байсан ажлаас барилгын гадна, дотор заслын ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон гэдгээ баримтаар нотлох үүргийг нь С******* ХХК хүлээх юм.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж зааснаар туслан гүйцэтгэгчээр ажил үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүнийгээ С******* ХХК нотлох үүрэгтэй.

 

Гэтэл, хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн БУ-02/2018 дугаартай  аймгийн суманд баригдсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд барилгын ажил гүйцэтгэгчийг Сизу ХХК, туслан гүйцэтгэгч байхгүй гэж, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн КД-22/2017 дугаартай  аймгийн  сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгыг ашгилалтад оруулах комиссын дүгнэлтэд барилгын ажил гүйцэтгэгчийг С******* ХХК гэж тус тус тусгасан байна. /1 дүгээр х.х-ийн 97-100, 2 дугаар х.х 19-28 дахь талд/

 

5. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж зааснаар хариуцагч С.Хыг хариуцагч С******* ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч Ш.Ц ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч С******* ХХК нь  аймгийн З д барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга,  аймгийн З д барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж  аймгийн  сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгыг барьж гүйцэтгэхээр тохиролцсон нь тогтоогдсон учир нэхэмжлэгч Ш.Ц******* хувьд тухайн барилгын дотор гадна заслын ажлыг гүйцэтгэхээр инженер С.Хтай байгуулсныг С******* ХХК гэж үзэн байгуулсан түүний итгэл үнэмшил хамгаалагдах учиртай.

 

5.1. Иймд зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудыг шинжлэн судлаад 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн  аймгийн сумын  дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын гадна болон дотор заслын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн  аймгийн сумын Иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэх гэрээний хүсэл зоригийг нэхэмжлэгч Ш.Ц хариуцагч С******* ХХК-ийн хооронд илэрхийлэгдэж, улмаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж зааснаас гадна 343.3-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.

 

6.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгчийн ажлын үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлж өгснөөр гүйцэтгэгчид гэрээгээр хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх ба тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн биет байдлын доголдолгүй байх шаардлагатай.

 

Хэрэгт авагдсан баримтаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгыг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр,  аймгийн  сумын нутаг дэвсгэрт баригдсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус тус ашиглалтад оруулахаар тус тус улсын комисс хүлээн авснаас гадна тус барилгын гадна болон дотор заслын ажил нь аливаа доголдолтой талаар баримтгүй, талууд энэ талаар маргаж мэтгэлцээгүй.

 

6.2. Талууд гэрээндээ  аймгийн  сумын нутаг дэвсгэрт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна, дотор заслын ажлын хөлсийг 115,867,600 төгрөг гэж,  аймгийн сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна, дотор талын заслын ажлын хөлсийг 22,206,800 төгрөг гэж тохиролцсон.

 

Хэдийгээр, гэрээнд талууд ажлын хөлсийг анх байгуулахад тохиролцсон ч ажлыг гүйцэтгэсэний дараа ажлын хөлс тохиролцсон хэмжээнд тохирсон байх эсэхийг хэрэгт авагдсан баримтаар тодорхойлов.

 

Хэрэгт хариуцагч С.Хын гараар бичсэн  аймгийн  сумын нутаг дэвсгэрт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын нийт бодогдох ажлын хөлсийг 96,511,000 гэж тусгасныг нэхэмжлэгч Ш.Ц эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэж, шинжээчээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилсон байна. /2 дугаар х.х-ийн 200-201 дэх талд/

 

Шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-д аймгийн А сумын нутаг дэвсгэрт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна, дотор заслын ажлыг 113,246,250 төгрөг гэж, аймгийн  сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлыг 17,321,840 төгрөг гэж дүгнэсэнтэй талууд маргаагүй учир уг баримтыг шүүх үнэн зөв гэж үзнэ. /3 дугаар х.х-ийн 189-206 дахь талд/

 

6.3. Иймд шүүх  аймгийн сумын  дугаар багийн нутаг дэвсгэр 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын гадна болон дотор заслын ажлыг хийж гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 113,246,250 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 44,433,880 төгрөгийг хасаж 68,812,370 төгрөг,  аймгийн  сумын Иргэдийн хөгжлийн төвийн шинэ барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 17,321,840 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 13,766,950 төгрөгийг хасаж 3,554,890 төгрөг нийт 72,367,260 төгрөгийн ажлын хөлсийг С******* ХХК төлөх үүрэгтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлэх гэрээнд  аймгийн сумын нутаг дэвсгэрт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна, дотор заслын ажлын хөлсөнд 44,433,880 төгрөг,  аймгийн сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгын гадна, дотор талын заслын ажлын хөлөнд 13,766,950 төгрөгийг төлсөн талаарх тооцооны баримтыг шүүх харгалзсан болно. /1 дүгээр х.х-ийн 14 дэх талд/

 

7. Дурдан буй үндэслэлүүдээр хариуцагч С******* ХХК-аас 72,367,260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Цд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,466,310 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7.1. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын хэн алинаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зохицуулсантай нийцсэн.

 

8. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Нэхэмжлэгчийн шарадлагыг хариуцагч нар өөрсдийн хэмжээнд нотлох баримтын дагуу барагдуулах нь зөв болоб уу гэж дүгнэлтэд хүрлээ гэсэн нь дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг дурдав.

 

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарм хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 783,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 512,786 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Цд олгохоор шийдвэрлэсэн болно.

 

9.а. Хариуцагч С******* ХХК 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэгч Ш.Цгээс 38,291,244 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 5 дугаар сарын 08, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Тооцоо нийлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар өөрчилсөн бөгөөд тус өөрчилсөн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзсан тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,406 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

10. Нэхэмжлэгч нь хариуцагч С.Хад холбогдох шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С******* ХХК-аас 72,367,260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Цд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,466,310 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч С.Хад холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, хариуцагч С.Хад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 783,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 512,786 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Цд олгож, хариуцагч С******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,406 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД З.БАЯРМАА

 

Д.ЯНЖИНДУЛАМ