Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00057

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00057

 

 

,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/03506 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй ,,,,,,,,,,,,,,,д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 24,175,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч ,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан

1.а. 2022 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 22,385,000 төгрөг,

1.б. Хүү /сарын 2 хувь буюу/ 1,790,800 төгрөг, нийт 24,175,800 төгрөг гаргуулахаар шаардсан.

,,,,,,,,, нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,тай 0098 дугаар зээлийн гэрээг байгуулж, 22,385,000 төгрөгийг 18 сарын хугацаатай буюу 2022 оны 2 дугаар сарын 18-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 18-ний өдрийг хүртэлх хугацаанд,сарын 2 хувийн хүүтэй зээлсэн. Уг гэрээгээр ,,,,,,,,,,,,,,, нь зээл, хүүгийн хамт cap бүрийн 20-ны өдрийн дотор 1,493,126 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй, үүргээ ноцтой зөрчсөн. ,,,,,,,,, нь удаа дараа зээлийг хугацаандаа төлөх талаар шаардаж, мэдэгдэж байсан. Удахгүй төлнө гэх тайлбарыг өгдөг байснаа сүүлдээ гар утсаа авахаа больж холбоогүй болсон.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т ...зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөн бол уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй... ,мөн 5 дугаар зүйлийн 5.1-т ...зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн нөхцөл зөрчсөн, зээлдэгч худал мэдүүлэг өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авсан бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож, гэрээг цуцалж, алданги торгууль, төлөгдөөгүй үлдсэн зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус заасан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т сарын 2 хувийн хүү төлөхөөр тохиролцсон бөгөөд хүүг тооцож үзвэл 22,385,000 х 2% = 447,700/нэг сарын/ төгрөгийн хүү, үүнээс төлөөгүй 4 /сар/ х 447.700 = 1,790,800 төгрөгийн хүү зээлдэгчээс шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,гаас зээлийн гэрээний үүрэгт 24 175 800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278 830 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 278 830 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 он 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/шш202203425 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад хууль зүйн хувьд үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хэт нэг талыг барьсан байр сууринаас шийдвэрлэж хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч ,,,,,,,,, нь хариуцагчаас үндсэн зээлд 22,385,000 төгрөг, зээлийн хүүд 1,790,800 төгрөг нийт 24,175,800 төгрөг нэхэмжилсэн боловч түүнийгээ нотлох баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Тиймээс нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид бодитойгоор олгосон болохыг баримтаар нотлох үүргийг хүлээнэ. Энэ үүргийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 22,385,000 төгрөгийг хариуцагчид бодитойгоор олгосон нь тогтоогдоогүй.

Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэхээр шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөвхөн нэхэмжлэгч талаас тодруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Хариуцагч талаас тухайн зээлийг олгосон гэх баримтыг шилжүүлээгүй байна гэх гомдлыг гаргасан байна. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх үндэслэл бүхий үнэн зөв хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсанаар ,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж Богд банк ХХК-аас зээл авсан атлаа зээлээ буцаан төлөхгүй байсан. Мөн тухайн нөхцөл байдлын улмаас ,,,,,,,,, нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулах болсон. Тухайн үйл явдлаас болж, ,,,,,,,,, нь өөрийн Хаан банкны данснаас ,,,,,,,,,,,,,,,гийн 32,105,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,гийн зээлийг хаав гэх агуулгаар шилжүүлсэн нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл, талууд 22,000,000 төгрөгийг нь ,,,,,,,,,,,,,,, хариуцах ёстой байсныг бичгийн хэлбэрт оруулж, гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талууд гэрээний чөлөөт байдлыг тодорхойлж, гэрээг байгуулсан. Хариуцагч нь иргэний хэрэг үүсгэснээс хойш хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргах үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг эзгүйд шийдвэрлэх хүсэлт гаргасны дагуу шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн атлаа өөрсдөө шүүх хуралдаандаа биечлэн оролцдоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт

1.а. Зээл 22,385,000 төгрөг,

1.б. Хүү /сарын 2 хувь буюу/ 1,790,800 төгрөг, нийт 24,175,800 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч хариу тайлбар гаргаагүй байна./хх1-2/

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а. Нэхэмжлэгч ,,,,,,,,, нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 22,385,000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай хариуцагч ,,,,,,,,,,,,,,,д зээлдүүлсэн талаарх зээлийн гэрээ, Хаан банкны зарлагын мэдүүлэг, Богд банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.Талууд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. /хх 5-6/

2.б. Талуудын гэрээний 3.4-т зээлийн мөнгөн хөрөнгийг бэлэн бусаар Богд банкны 8130005444 тоот /,,,,,,,,,,,,,,,гийн/ дансанд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зээлдүүлэгч шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээнд заасан дансанд Анхбаяраас ,,,,,,,,,,,,,,,гийн зээлийг хаав гэсэн утгатайгаар зээлийг бүрэн шилжүүлжээ. /хх6/

2.в. Хэргийн 9 дүгээр талд ,,,,,,,,,,,,,,, Зээлийн гэрээ хийсэн. Сар бүрийн 20-нд мөнгөө төлнө гэсэн агуулгатай бичиг үйлджээ. /хх8/

 

3. Анхан шатны шүүхээс Хариуцагч нь зээлийн гэрээний 3.6-д нийт хугацааны зээл, хүүгийн хамт 1,493,126 төгрөгийг сар бүрийн 20-ны өдрийн дотор гэрээний хугацаа дуустал бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн ч үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан.

Иймд хэргийн хэмжээнд авагдсан баримтуудыг нэхэмжлэгчийн тайлбартай харьцуулан дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасантай нийцсэн.

3.а. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн.

 

4. Хариуцагч нь зээлийг бодитойгоор шилжүүлэн өгөөгүй гэх агуулгатай давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь:

4.а. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заажээ. Талуудын гэрээнд заасан дансанд мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч ,,,,,,,,, шилжүүлсэн, уг үйл баримтыг хариуцагч няцаагаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзнэ.

 

4.б. Хариуцагч нь зөвхөн нэхэмжлэгчээс тодруулах замаар хэргийг шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж гомдол гаргажээ.

Хариуцагч нь тайлбар гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг харьцуулан судалсныг буруутгах боломжгүй.

 

5. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримталсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүүгийн талаар харилцан тохиролцсон, зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн үүргийг буцаан шаардсан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан маргааныг хянан шийдвэрлэх ёстой байжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/03506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 186.1, 282.3 гэснийг 282.1, 282.4 гэж өөрчлөн, 284.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД