Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 205/МА2023/00006

 

Д.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 140/ШШ2022/00*******16 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух, Д.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багт байрлах, Завхан аймгийн *******т холбогдох Завхан аймгийн ******* сум ******* баг ******* дугаар гудамж *******ийн баруун талд байрлах Улсын бүртгэлийн ******* дугаартай оффис, гражын зориулалттай 71.1 24 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Y- дугаартай үйлчилгээний зориулалттай 12 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Г- бүртгэлийн дугаартай 3,*******00 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг 110,840,000 төгрөгөөр үнэлсэн "" ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 309 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.гийн давж заалдах гомдлоор 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., Ц. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.*******а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.*******а миний Завхан аймгийн ******* сум ******* баг ******* дугаар гудамж *******ийн баруун талд байрлах Улсын бүртгэлийн ******* дугаартай оффис, гражын зориулалттай 71.1 24 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Y- дугаартай үйлчилгээний зориулалттай 12 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Г- бүртгэлийн дугаартай 3,*******00 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг 110,840,000 төгрөгөөр үнэлсэн "" ХХК-ны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 309 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч танай хөрөнгөнд үнэлгээ хийх гэж байна гэж утсаар мэдэгдсэн. Тэр үед манайх гэрээрээ Улаанбаатар хотод байсан. Шийдвэр гүйцэтгэгч гийн дуудлагаар 4 удаа аймагт ирсэн. Эд хөрөнгөнд үнэлгээ хийхээр өөрсдөө байх шаардлагатай гэсэн учраас бид бүхэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд бид нар ирээд шинжээч гэдэг хүн рүү утсаар залгаад манайхан ирсэн хөрөнгөө үнэлүүлье гэж хэлсэн чинь би Ховд аймагт байна, манай итгэмжлэгдсэн төлөөлөгч очиж үнэлгээ хийнэ гэж хэлсэн. Тэгээд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн утасны дугаарыг нь аваад ярьсан чинь амралтын газар байна, танай хөрөнгийг үнэлсэн гэж хэлсэн. Хэзээ ирээд үнэлснийг нь мэдээгүй, Шийдвэр гүйцэтгэгч г ирж үнэлгээтэйгээ танилц гэж хэлэхээр нь танилцсан. Манай хөрөнгийг үнэлэхдээ учир дутагдалтай үнэлсэн байна гэж үзэж байгаа. Одоогоос 12 жилийн өмнө анх газар өгч эхэлж байхад 0.7 га газрыг манайх 3.000.000 төгрөгөөр тооцож 21,000,000 төгрөгөөр газраа авч байсан. Манай газарт халаалтын шугам татагдаж 0.7 га газрын үнэлгээ 10,000,000 төгрөг болсон байхад манайх 12 жилийн өмнө худалдаж авсан үнэ болох 21,000,000 төгрөгөөрөө л үнэлэгдсэн байна лээ. Мөн барилгыг үнэлэхдээ гадна талаас нь хараад үнэлсэн байна лээ. Хөрөнгийг үнэлэхдээ харьцуулсан хөрөнгө нь тодорхой биш, барилгыг үнэлэхдээ материалаас нь шалтгаалж үнэлэгдэх байх. Жишиг хорооллын цаана хаус хороолол барих гээд 1 метр квадратыг нь 2,*******00,000 төгрөг гэж байхад манай баригдаад дуусчихсан барилга 1 метр квадрат нь 1,000,000 төгрөг ч хүрээгүй үнэлэгдсэн байна лээ. Тийм учраас хөрөнгөнд үнэлгээ хийлгүүлэхдээ өөрсдөө байж байгаад үнэлүүлье гэж шүүхэд хандсан. Манай барилгад орсон материалууд нь дандаа чанартай материалуудаар баригдсан учраас нэг бүрчлэн үнэлэх юм бол арай л өөр үнэлгээ гарах байсан. Манай хөрөнгөд хийсэн үнэлгээг дахиж хийлгүүлмээр байна. Өөрсдөө байж байгаад хөрөнгөө үнэлүүлэх хүсэлтэй байна. Манайх анх газар авахдаа 10 айлын 0.7 га газар авсан. Би газар худалдаж авсан компаниа хайгаад олсонгүй, Улаанбаатар хотод байдаг сураг байсан. Энэ талаар судалж тогтоож амжсангүй. Манай гражын хаалга гэхэд л 10,000,000 төгрөгийн үнэтэй. Гэтэл манай байшин бүхэлдээ 60,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Цонх гэхэд л зүгээр энгийн вакум биш, давхар төмөртэй вакум цонх. Гэтэл энгийн байшингуудтай адилхан үнээр үнэлэгдсэн байгаад гомдолтой байна. Өөрсдөө байж байгаад дахин үнэлгээ хийлгүүлмээр байна. Манай хөрөнгийг үнэлэхдээ харьцуулсан зүйлийг би огт ойлгоогүй, харьцуулсан олон л зүйл байна лээ. Тийм учраас өөрсдөө байж байгаад хөрөнгөө үнэлүүлнэ гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Д.*******ын материалыг хүлээж аваад барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллаагаа хийсэн. Д.*******а төлбөрөө төлөөгүй учраас хөрөнгийн үнэлгээний санал авсан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар хөрөнгийн үнэлгээ дээр санал нийлээгүй учраас 2022 оны 7 дугаар сарын 04-нд шинжээч томилж шинжээчийн эрх үүргийг танилцуулж Д.*******ын хөрөнгийг зураг тайлбарын хамт явуулж үнэлгээ хийлгүүлэх хугацаа мөн хөрөнгө үнэлэх газрыг нь зааж өгсөн. Шинжээчийн дүгнэлт нь 2022 оны 7 дугаар сарын 20-нд ирсэн. Шинжээчийн дүгнэлтийг төлбөр авагч төлбөр төлөгч нарт 2022 оны 7 дугаар сарын 22-нд танилцуулсан. Мэргэжлийн үнэлгээчид үнэлсэн учраас шинжээчийн үнэлгээг буруу гэж үзэхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Д.*******а гэдэг хүний шүүхийн гаргасан шийдвэр 4*******,380,000 төгрөг гэж гарсан. Тэр үнийн дүнд хөрөнгөө барьцаалсан. Манайх шүүхээс гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлнэ. 3 шатны шүүхийн шийдвэртэй, гүйцэтгэх хуудсыг 2022 оны 4 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээж аваад 2022 оны 4 дүгээр сарын 2*******-ны өдөр ажиллагаа үүсгэсэн. Манайх анх материалаа хүлээж аваад барьцаа хөрөнгөд ажиллагаа явуулах хуулийн заалтын дагуу барьцаа хөрөнгөд ажиллагаа явуулсан. Ажиллагаагаа явуулахдаа талуудаас санал авсан. Төлбөр авагч тал нэхэмжлэлийн шаардлагад заагдсан үнийн дүнгээр үнэлсэн, төлбөр төлөгч тал барьцаа хөрөнгөө 380,000,000 төгрөгөөр үнэлсэн. Хоёр тал үнийн тал дээр тохиролцоогүй учраас үнэлгээчин томилсон. Үнэлгээчин томилоход манайх ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй, үнэлгээчнийг үнэлгээгээ гаргахад бид нар ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан хугацаандаа явагдсан гэж үзэж байгаа. Үнэлгээчин яаж үнэлгээ гаргах нь манайд ямар ч хамааралгүй. Тийм учраас шинжээчийн дүгнэлтийг хүлээж аваад ажлын 3 хоног дотор талуудад танилцуулсан. Тэгээд талууд шинжээчийн үнэлгээнд гомдол гаргах эрхтэй учраас төлбөр төлөгч тал гомдол гаргасан гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 140/ШШ2022/00*******16 дугаар шийдвэрээр

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.7-д зааснаар хариуцагч Завхан аймаг дахь *******т холбогдох Завхан аймгийн ******* сум ******* баг ******* дугаар гудамж *******ийн баруун талд байрлах Улсын бүртгэлийн ******* дугаартай оффис, гражын зориулалттай 71.1 24 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Y- дугаартай үйлчилгээний зориулалттай 12 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Г- бүртгэлийн дугаартай 3,*******00 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг 110,840,000 төгрөгөөр үнэлсэн "" ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 309 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.гийн давж заалдах гомдлын агуулга:

Д.*******а нь Завхан аймаг дахь *******т холбогдуулан Завхан аймгийн ******* сумын ******* ******* дугаар гудамж *******ийн баруун талд байрлах Улсын бүртгэлийн ******* дугаартай оффис, гражын зориулалттай 71.1.24 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Y- дугаартай үйлчилгээний зориулалттай 12 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Г- бүртгэлийн дугаартай 3,*******00 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг 110 840 000 төгрөгөөр үнэлсэн '" ХХК-ны 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 309 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан.

2022 оны 11 сарын 10-ны өдөр Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т. даргалж явагдсан. Уг шүүх хурлын шийдвэрт Д.*******ын гаргасан "" ХХК-ны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 309 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг нотлох баримт дутуу гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Иймд Д.*******ын Завхан аймгийн ******* сум ******* баг ******* дугаар гудамж *******ийн баруун талд байрлах Улсын бүртгэлийн ******* дугаартай оффис, гражын зориулалттай 71.1 24 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Ү- дугаартай үйлчилгээний зориулалттай 12 мкв талбайтай ул хөдлөх хөрөнгө. Г- бүртгэлийн дугаартай 3,*******00 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг 110,840,000 төгрөгөөр үнэлсэн "" ХХК-ны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 309 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Анх шүүхээс Д.*******аас 4*******.388.000 төгрөг гаргуулж , нарт олгох шийдвэр ирсэн. Манайх бол шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлдэг байгаа. Д.*******а нь тухайн хүнээс зээл авахдаа хөрөнгөө барьцаалсан байдаг. Барьцаа хөрөнгө нь дээр манайх ажиллагаа явуулж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд процесс алдаа гаргасан гэж үзэхгүй байна. Манай байгууллага хуулийн дагуу тойргийн харьяаллаар харьяалагдах шийдвэр гүйцэтгэгчид нь гүйцэтгэх албан бичгийг хуваарилж өгөөд барьцаа хөрөнгө нь дээр дуудлага худалдаа зарлахаар талуудад мэдэгдэж, талууд хөрөнгө нь дээрээ тохиролцоогүй учраас шинжээч томилсон. Шинжээчийн үнэлгээнд Д.*******а гомдол гаргасан байгаа. Шинжээчийн үнэлгээнд манай талаас нөлөөлөх ямар ч боломж байхгүй юм. Шинжээчийн гаргасан үнэлгээ бол 110.840.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Харин Д.*******а болохоор 380.0 сая төгрөг гэж үзээд байдаг. Тэгэхээр манай зүгээс тодорхой тусгай зөвшөөрөлтэй гэрээ байгуулсан шинжээчийг томилсон байгаа. Манай талаас бол шинжээчийг үнэн, зөв дүгнэлт гаргасан гэж үзэж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.*******а нь Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах, нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... ХХК-ны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 309 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг нотлох баримт дутуу гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Иймд Д.*******ын... эд хөрөнгүүдийг 110.840.000 төгрөгөөр үнэлсэн ХХК-ны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 309 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *******68 дугаартай шийдвэрээр Д.*******аас 4*******.380.000 төгрөгийг гаргуулж, Ш., Г. нарт олгохоор шийдвэрлэжээ.

2022 оны 4 дүгээр сарын 2*******-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 22120164 дугаар тогтоол-ын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын ирүүлсэн үнийн санал нийлээгүй байх тул хариуцагч байгууллага 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинжээч томилох тухай 22120164 дугаар тогтоолоор маргаж буй эд хөрөнгийн үнэлгээг гаргах шинжээчээр ХХК-г томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шинжээч нь Завхан аймгийн ******* сум ******* баг ******* дугаар гудамж *******ийн баруун талд байрлалтай Оффис гражын зориулалттай зөөврийн сууц зэрэг хөрөнгүүдийг зах зээлийн хандлагын аргыг хэрэглэж, 110.840.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Хариуцагч байгууллага нь хөрөнгө үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч маргаж буй эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс доогуур үнэгүйдүүлж үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий ХХК шинжээчээр томилж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул ...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 140/ШШ2022/00*******16 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.*******, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР