Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00229

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00229

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.э даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/05160 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: Э ХХК

Хариуцагч: Д.Ф

Хариуцагч: Ө.м нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, гудамжинд байрлах 0 дугаар байшинг хариуцагч Э ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хэлцлээр шилжсэн газар эзэмших эрхээ сэргээлгэх, худалдах- худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л., хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., өмгөөлөгч Ө., хариуцагч Ө.мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр С ХХК болон Э ХХК-ийн хооронд Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, гудамж 0 тоотод байрлах 900 м.кв, контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдах-худалдан авах гэрээг байгуулж, нийт 1,500,000 ам доллараар Э ХХК-д худалдахаар тохирсон. Бидэнд урьдчилгаа 500,000 долларыг өгсөн. Гэрээндээ үнийн дүнг 500,000 ам доллараар бич гэж Н.э хэлсэн тул 500,000 ам доллараар бичсэн. Учир нь Н.э нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, нөхцөл байдал хүнд байна гэсэн.

Иймд бидний гомдлын дагуу Авилгатай Тэмцэх Газраас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.э, Д.Ф нарыг мөрдөн шалгасан. Эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Д.Фийг Эрүүгийн хуулийн 17.3-р зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй ч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10-р зүйлийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 000 дүгээр тогтоолоор Эрүүгийн 00000000000 дугаартай хэргийн яллагдагч Н.эыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлж прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Дээрх үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг Н.э, Д.Ф нар нь гэр бүлийн харилцааны хамаарал бүхий этгээд болох Н.Цгийн Э ХХК гэх хуулийн этгээдээр дамжуулан хуурч мэхлэх аргаар хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

1.2 Худалдах-худалдан авах гэрээг Э ХХК-ийг төлөөлөн ерөнхий захирал Н.Цгаас олгосон итгэмжлэлийн дагуу Д.Ф гарын үсэг зурсан. Гэтэл итгэмжлэл олгох цаг хугацаанд Н.Ц нь Монгол Улсад байгаагүй болох нь баримтаар тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад болон тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтүүдээр Н.Цгаас Д.Фд олгосон итгэмжлэл хуурамч буюу Н.Цгийн гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Иймд тус итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т заасныг хангаагүй гэж үзнэ.

1.3 Нотариатч Ө.м нь Бельгийн Вант Улсын иргэн быг худалдах-худалдан авах гэрээний нэг талыг төлөөлөн гарын үсэг зурж, оролцож байгааг мэдсээр байж хуульд заасны дагуу хэлмэрч, орчуулагч оролцуулалгүй нотариатын үйлдлээ хийж, хууль бус үр дагавар бүхий нөхцөл байдлыг бий болгосон байдаг. Энэ нь Нотариатын тухай хуулийн 35, 44, 46 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

Мөн нотариатч нь Э ХХК-ийн ерөнхий захирал Н.Цгаас Д.Фд итгэмжлэл өгөх үед Монгол Улсад байгаагүй, түүний гарын үсэг биш болохыг нягталж үзэлгүй нотариатын үйлдлийг хийсэн. Контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар худалдах-худалдан авах гэрээг хуульд заасан шаардлага хангаагүй итгэмжлэлийг үндэслэн байгуулсан, нотариатчийн гэрээ гэрчилсэн үйлдэл нь бүхэлдээ хүчингүй тул уг хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэл. Иймд Сүхбаатар дүүргийн тойргийн 180 тоот Ө.мгийн 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн С ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ гэрчилсэн нотариатын үйлдлийг бүхэлд нь хүчингүй болгуулж өгнө үү.

1.4 Мөн хариуцагч Э ХХК нь эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлээгүй учир нийтээр хүлээсэн зан суртахууныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 59 дүгээр зүйлийн 59.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.3 дахь хэсэгт зааснаар 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн С ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, гудамжинд байрлах 0 дугаар байшинг хариуцагч ХХК /хуучин нэрээр Э ХХК/-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С ХХК-ийг бүртгэж, хэлцлээр шилжсэн газар ашиглах эрхийг сэргээж, уг гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Э ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 С ХХК болон Э ХХК-уудын хооронд 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, гудамжид байрлах 900 м.кв бүхий 0 дугаар байшинг худалдахаар тохиролцсон. Гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгийн хувьд гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний үнэ 500,000 ам.доллар гэж тохиролцсон. Тус мөнгийг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор төлөх үүргийг хүлээсэн. 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр С ХХК-ийн дансанд 500,000 ам.долларыг шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Үүнтэй холбоотой Улсын бүртгэлийн газраар үл хөдлөх хөрөнгийг М ХХК /хуучин нэрээр Э ХХК/-ийн нэр дээр бүртгүүлж, 2012 оны 0 дугаар сард үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргасан. Газар эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А450 дугаар шийдвэрээр Э ХХК-д олгож, гэрчилгээ олгосон.

2.2 Д.Ф нь 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Э ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан. Гэрээг байгуулахаас бүтэн 5 сарын өмнө компанийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг байсан. Харин хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглосон эрх бүхий байгууллагын шийдвэрийн улмаас Д.Ф гүйцэтгэх захирлын өөрчлөлтөө бүртгүүлж чадаагүй байсан. Иймд тус үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, төлбөр тооцоолол хийх эрхийг олгосон итгэмжлэлийг Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Н.Ц нь 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3550 дугаартай итгэмжлэл олгож компанийн тамга тэмдэг дарсан.

Н.Ц нь сүүлд Монгол улсад ирээд итгэмжлэлийг хүчин төгөлдөр болохыг баталгаажуулсан баримтыг үйлдэж, нотариатаар гэрчлүүлж, хэрэгт өгсөн. Шинжээчийн дүгнэлт гарын үсгээ өөрөө зураагүй гэж биш, тохирохгүй байна гэж дүгнэлт гарсан. Настай хүний гарын үсэг өөрчлөгдөх боломжтой байдаг. Иймд Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар төлөөлүүлэгчийн хүсэл, зоригийг харгалзаж үзнэ гэсний дагуу итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй.

2.3 Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, гудамжид байрлах 900 м.кв бүхий 0 дугаар байшинг худалдан авах тухай шийдвэр, эх хувиараа ирсэн. Анхны хүсэл зориг нь 500,000 ам.доллараар зарах тухай өөрсдийнх нь гаргасан баримтаар нотлогдоно. Эрүүгийн хэрэгт шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй. Н.э ерөнхийлөгчийн нэр дурдагдаад байдаг боловч эдгээр хүмүүс хэрхэн холбогдоод байгаа нь тодорхойгүй. Д.Ф хувь хүнийхээ болон компанийн хувьд хуурамч гэрээ хийх гэж гарын үсэг зураагүй. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байхдаа компанидаа гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

3. Хариуцагч Ө.мгийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Талуудын хооронд байгуулагдсан гэрээг гэрчлэхдээ холбогдох бүхий л хууль, дүрэм, журам, зааврын дагуу гэрчилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нотариатч гэрээний талуудын эрх бүхий этгээд мөн, биш эсэхэд нотариатчийг оролцсон гэх үндэслэл байхгүй. Нотариатчийн үйлдэл нь өмчлөх эрхийг шилжүүлсэн үйлдэлтэй холбоотой хөндлөнгийн үйлдэл байсан. 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр талуудын төлөөлөгч нар ирэхдээ холбогдох баримт бичгүүдээ хуулийн шаардлага хангуулан гэрээний төслөө ч аль хэдийн боловсруулсан байсан. Нэхэмжлэгч талыг төлөөлж ирсэн этгээд нь хуульчидтай ирсэн. Гадаад улсын иргэн байхад нь нотариатч орчуулагч оролцуулах талаар асуухад шаардлагагүй, хуульчтай тул түүгээрээ дамжуулан оролцоно гээд бүртгэлийн дэвтэрт энэ талаараа тэмдэглэл хөтлүүлсэн байдаг. Хууль, нотариатын дүрэмд заасан бүх зүйлийг хэрэгжүүлж нотариатч гэрээг баталсан.

Гэрээ байгуулснаас хойш 10 жилийн дараа нэхэмжлэл гаргаж орж ирж байгаа нь үндэслэлгүй. Үүнтэй холбоотой хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа дууссан. Н.Цгаас олгосон итгэмжлэл нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсан. Нотариат хуульд заасны дагуу үйлдлээ хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.2, Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХХК /хуучин нэрээр Э ХХК/, Д.Ф, Ө.м нарт холбогдох 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, гудамжинд байрлах 0 дугаар байшинг хариуцагч ХХК /хуучин нэрээр Э ХХК/-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хэлцлээр шилжсэн газар эзэмших эрхээ сэргээлгэх, худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,326,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүх нь Э ХХК-ийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдийг зөв олж тогтоогоогүй бөгөөд итгэмжлэлгүйгээр хэн төлөөлөх эрхтэйг шүүх нотлох баримтыг үндэслэн үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй.

Маргаан бүхий худалдах-худалдан авах гэрээг байгуулах үед Хуулийн этгээдийн улсын бүртгэлд хариуцагч Э ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Н.Ц бүртгэлтэй байсан. Иргэний хууль, Компанийн тухай хуульд ерөнхий захирал гэсэн ойлголт байхгүй. Түүнчлэн тухайн үед компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Н.Ц нь компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрхийг Д.Фд итгэмжлэлээр олгосон нь маргаангүй тодорхой болсон асуудал. Гэвч шүүхээс төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлсэн гэж тайлбарлан, улмаар Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг иш татах байдлаар зөвтгөжээ. Гэрээ байгуулах үед нотариатад гаргаж өгч, гэрээнд хавсаргасан итгэмжлэл нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригоо илэрхийлж үйлдсэн итгэмжлэл биш болох нь итгэмжлэл дээрх гарын үсэг нь төлөөлүүлэгчийн гарын үсгийн загвартай тохирохгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болохыг анхан шатны шүүх дүгнэсэн хэрнээ шинжээчийн дүгнэлтийг огт үнэлээгүй. Маргаан бүхий, хуурамч итгэмжлэлийг үйлдсэн цаг хугацаанд төлөөлүүлэгч Н.Ц нь Монгол Улсад байгаагүй нь баримтаар тогтоогдсон.

5.2 Хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдсан мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар хэрэв тухайн компани нь 2011 оны 07 дугаар сарын 01-ны өдөр гүйцэтгэх захирлаа өөрчилсөн бол ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлсэн байх учиртай. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас гаргаж өгсөн баримт, аливаа тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн хэрнээ нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн баримт, тайлбарыг, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй.

5.3 Нотариатч баримт бичгийг гэрчлэхдээ баримт бичгүүдэд улсын бүртгэлд бүртгэгдсэн компанийг төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурсан эсэхийг боломжит байдлаар харьцуулан шалгах үүргийг төрийн нэрийн өмнөөс хүлээдэг. Түүнчлэн маргаан бүхий худалдах-худалдан гэрээг байгуулахад Э ХХК-ийг итгэмжлэлийн үндсэн дээр Д.Ф төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан талаар нотариатч болон зохигч нар нотлон тайлбарлаж, тухайн үйл баримт дээр маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ёстой.

5.4 Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн 5 дахь хэсэгт заасан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн болохыг тодорхой дурдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглаагүй гэдгийг юу гэж ойлгож, тайлбарлан хэрэглэж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа бол түүнийг шүүх нотлох баримтаар шинжлэн судлахгүй байх үүрэгтэй. Гэтэл шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үе шатанд ямар нэг маргаангүйгээр шинжлэн судалсан атлаа иргэний шүүх үүнийг бүрдүүлээгүй учир үнэлэхгүй гэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролЦчийн нотлох баримт цуглуулах, цуглуулах талаар хүсэлт гаргах эрх, үүргийг ноцтойгоор зөрчсөн хэлбэр гэж үзэж байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т шүүхээр гэм буруутай нь хуулийн дагуу нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй. Залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдогч Н.э нь тухайн эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрсөн бол Нийслэлийн прокурорын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 000 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах талаар ямар нэгэн гомдол гарах байсан бөгөөд тухайн тогтоолтой холбоотой гомдол гаргаагүй, тухайн тогтоол хүчин төгөлдөр байгаа болохыг шүүх анхаарч үзээгүй. Түүнчлэн эрүүгийн хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь хууль сануулсан, худал мэдүүлбэл зохих хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхэжсэн нотлох баримт бөгөөд үүнийг хариуцагч нь баримтаар үгүйсгэж чадаагүй.

5.5 Талуудын хооронд авлага, өглөгийн тооцоо байсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадна иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан Д.Фийн 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр а и-мэйлээр илгээсэн захидал, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Л.Цийн ярилцлагад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад баримтууд авагдсан байх бөгөөд уг баримтуудад тухайн байр нь 500,000 ам.доллароос илүү ханштай байсан нь тогтоогдоно. Хариуцагч Д.Фийн 2013 оны 09 сарын 12-ны өдөр а и-мэйлээр илгээсэн захидалд буруу дүгнэлт өгсөн. Тухайн захидалд цагаан байшин гэж дурдагдсан нь ямар байшин болохыг шүүх тодруулах ёстой, боломжтой байсан. Уг захидалд дурдагдсан цагаан байшин нь өөр байшин юм бол талуудын хооронд өөр цагаан байшинтай холбоотой асуудал үүссэн байх учиртай. Гэтэл хариуцагч энэ талаар үндэслэл бүхий баримтаар нотлоогүй.

5.6 Нотариатын тухай хуулиар нотариатч нь орчуулагч оролцуулах үүрэгтэй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг шууд зөрчсөн хууль зүйн дүгнэлт болсон бөгөөд хуульд зааснаар орчуулагч оролцуулаагүй нь харин эсрэгээрээ нотариатчийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

5.7 2022 оны 08 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчээс татгалзсан байхад түүнийг тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр шийдвэрлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь бүхэлдээ хэт нэг талыг барьсан, шийдвэрийн үндэслэх хэсэг нь тодорхойлох хэсэг мэт ялгагдахгүй, үг үсгийн хувьд давтагдсан, агуулгын хувьд зөрчилтэй бичигдсэн зэргээс харахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Э ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

6.1 Худалдах-худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хангалттай тусгасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд тухайн үедээ бүрэн хэрэгжиж дууссан. Нэхэмжлэгчийн зүгээс тус худалдах-худалдан авах гэрээнд ХХК (хуучин нэрээр Э ХХК)-г төлөөлөн гарын үсэг зурсан Д.Ф нь манай компанийн гүйцэтгэх захирлаар 2011 оны 6 сараас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд тухайн үед компанийн эрх бүхий этгээд болох цор ганц хувьцаа эзэмшигч Н.Цгаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гэрээг байгуулсан. Төлбөр тооцоо хийгдэж, өмчлөх эрх шилжүүлж авах ажиллагаа ч тус итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус итгэмжлэлийг олгож байсан Н.Ц нь итгэмжлэлд өөрөө гарын үсэг зурсан гэдгээ илэрхийлж, олгосон итгэмжлэлийн агуулгыг дэмжин зөвшөөрсөн баримтыг ч хэрэгт гарган өгсөн. Төлөөлөл хүчин төгөлдөр байх эсэхийг тодорхойлоход төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг илүүтэй харгалзаж үзэх ба төлөөлүүлэгч болох Э ХХК-ийн хүсэл зориг, түүний илэрхийлэл болсон тайлбар, баримтыг үнэлэх замаар түүний хүчин төгөлдөр байдлыг тогтоосон нь хуульд нийцсэн.

6.2 Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу хийгдсэн бизнесийн хэлцэл бөгөөд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлүүд бүрэн тусгагдсан, агуулгын болоод хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасан гэрээ. Талууд ч хэлцлийн үр дагаврыг ухамсарлаж байсан нь тухайн үеийн гэрээг хэрэгжүүлсэн процессоос тодорхой харагддаг. Нэхэмжлэгч талаас 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Жын эт холбогдуулан явуулж байсан хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад авагдсан мэдүүлгүүдийг харвал 1-т хууран мэхэлсэн гэх агуулга байхгүй, 2-т эдгээр нь зөвхөн нэг талын буюу нэхэмжлэгч компанийн захирал, хувьцаа эзэмшигчдийн мэдүүлэг, тайлбар байдаг, 3-т эрүүгийн хэрэг нь хэрэг бүртгэлтийн шатанд хаагдсан.

6.3 Гэрээний үнийн дүнг 1,500,000 ам.доллароор тохирсон баримт байхгүй. Харин худалдагч талын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч А.гээс тус үл хөдлөх хөрөнгийг бусдад 500,000 ам.доллароор зарахыг зөвшөөрсөн шийдвэр бий. Тэгэхээр анхнаасаа худалдагч талын хүсэл зориг тус үл хөдлөх хөрөнгийг 500,000 ам.доллароор зарах байсан гэдгийг харж болно. Түүнчлэн худалдагч тал өмнө нь тус үл хөдлөх хөрөнгийг Хүрээ Импекс ХХК-аас 300,000,000 төгрөгөөр худалдан авч байсан нь хэрэгт авагдсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэр гаргадаг. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Ө.мгийн хариу тайлбарын агуулга:

7.1 Нотариатч Ө.м нь гэрээнүүдийг гэрчилсэн үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 30 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд холбогдох хууль тогтоомж, Нотариатын үйлдэл хийх зааврыг баримталсан. Тэрээр талуудын боловсруулж ирсэн гэрээнүүд нь хуульд нийцсэн эсэх, талуудын хүсэл зориг нэгдсэн эсэхийг тогтоож, үйлчлүүлэгчдийн эрх зүйн байдлыг тодруулахын тулд шаардлагатай бүхий л баримт бичгүүдийг авч үзэн тулгаж, тэмдэглэл үйлдсэний үндсэн дээр гэрээнүүдийг гэрчилсэн. Тэр дундаа талуудыг төлөөлөн гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл нь компанийн дүрэм, гэрчилгээнд заасан итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс олгогдсон эсэхийг нягталсан. Харин итгэмжлэл дээрх гарын үсгийг хэн зурсанд эргэлзэж, шинжилгээ хийх нь нотариатын чиг үүрэг биш төдийгүй хийж чадах зүйл биш.

7.2 Түүнчлэн нотариатын үйлдэл хийхдээ орчуулагч оролцуулаагүй нь дээр дурдсанаар нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй. Нотариатын үйлдэл хийх бүрт заавал орчуулагч оролцуулах хуулийн шаардлага байхгүй. Нэхэмжлэгч талыг төлөөлөн гэрээнүүдэд гарын үсэг зурсан В. нь гадаад улсын иргэн байсан тул орчуулагч оролцуулах эсэхийг тодруулахад хамт явж буй хүн орчуулчихна, тусгайлан орчуулагч оролцуулах шаардлагагүй гэж өөрийн хүсэлтээр татгалзсан. Улмаар нотариатч нь үйлчлүүлэгчийн хүсэлтийг үндэслэн нотариатын дэвтэртээ энэ талаар тэмдэглэл үйлдсэнээр гэрээнүүдийг гэрчилсэн Талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчээс В.т олгосон итгэмжлэл нь түүний мэдэх англи хэл дээр үйлдэгдсэн, итгэмжлэлд гэрээний гол нөхцөлийн талаар тодорхой бичигдсэн төдийгүй В. нь 2004 онд С ХХК тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед компанийг төлөөлж монгол хэл дээрх гэрээнд гарын үсэг зурж, өмчлөх эрх шилжүүлэн авах ажиллагаанд орчуулагчгүй оролцож байсан зэрэг үйл баримт тогтоогдсон. Иймд орчуулагч оролцуулаагүй нь үйлчлүүлэгч гэрээний үр дагаврыг ойлгохгүй байхад хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Э ХХК, Д.Ф, Ө.м нарт холбогдуулан 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, гудамжинд байрлах 0 дугаар байшинг хариуцагч Э ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хэлцлээр шилжсэн газар эзэмших эрхээ сэргээлгэх, худалдах- худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр тус компаниудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хийсэн нөхцөл байдал, хэлцлээр ямар асуудлыг тохиролцсон зэрэг асуудлуудыг нотлох зорилгоор Н.Удвал, Л.Ц нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргажээ.

3.1. Шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2019/15142 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтийг ө ХХК, Э ХХК-ийн хооронд 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээнд нийтлэг заалт, худалдагчийн үүрэг, худалдан авагчийн үүрэг, тооцоо хийх журам, хөрөнгө шилжих, талуудын хариуцлага, давагдашгүй хүчин зүйл, нэмэлт нөхцөл, маргааныг шийдвэрлэх, гэрээний үйлчлэх хугацаа зэргийг тусгасан, мөн өдөр дээрх гэрээний талуудын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэх боловч энэ талаарх баримт байхгүй тул энэ талаар нэр бүхий иргэдээс гэрчийн мэдүүлэг авах боломжгүй үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх.20-24/

Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс Н.Цг гэрчээр асуулгах хүсэлт /4хх 142-143/ гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2021/20890 дугаар захирамжаар гэрчээр юуг гэрчлүүлэх, түүний мэдүүлэг тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй, тухайн гэрчийн мэдүүлэг авахуулах иргэн нь одоогоор Монгол Улсад байхгүй болохыг хүсэлт гаргасан тал тайлбарласан гэсэн үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /4хх 161-166/

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролЦч нь гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүх хэргийн оролЦчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авахаас гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.

3.3. Гэтэл анхан шатны шүүх талуудын гэрч асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролЦчийн нотлох баримт цуглуулах, шүүхээр нотлох баримт бүрдүүлэх болон талуудын мэтгэлцэх буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох эрхийг зөрчсөн гэж үзэхээр байхаас гадна гэрчийн мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

4. Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагыг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэж тодорхойлсон нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагын үр дагаврыг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай. Энэ талаар талууд хангалттай мэтгэлцээгүй байна.

5. Мөн хэргийн 2 дугаар хавтасны 34-30 дугаар талд авагдсан Д.Фээс 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр а и-мэйлээр илгээсэн захидал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй байхад анхан шатны шүүх уг баримтыг үнэлсэн нь буруу болжээ.

Учир нь, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газрын архивд хадгалагдаж буй хэргийн материалаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжид заасан нотлох баримт болох Д.Фээс и-мэйлээр ирсэн баримт нь хуулбар хувь байх бөгөөд уг хуулбарт Нийслэлийн Прокурорын газар Нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хэргийн салбар цохив гэсэн тэмдэг дарсан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь өөрт хамаарах баримтад архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарсан тохиолдолд тухайн баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой. Д.Фээс 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр а и-мэйлээр илгээсэн захидал гэх баримт нь Нийслэлийн Прокурорын газрын өөрийн үйлдсэн баримт биш юм.

6. Дээрх байдлаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй, хэргийн оролЦчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх, уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/05160 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,326,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.э

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН