Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 782

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Ш.Ш, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балсан хаалгач овогт Н.А, Боржигон овогт Э.Б нарт холбогдох эрүүгийн 201726020822 дугаартай 106/2017/0371/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч: М.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Б.Мөнхзул,

Шүүгдэгч Ш.Ш /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, гэр бүлийн байдал 5, эцэг, эх, дүү нарын оршин суудаг, урьд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Шарнууд овогт Ш.Ш

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, гэр бүлийн байдал 2, эхийн хамт оршин суудаг, урьд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Балсан хаалгач овогт Н.А

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, гэр бүлийн байдал 4, эцэг, эх, ахын хамт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Э.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Андуудын автобусны буудлын хойд талын далан дээр Ц.Батболдын Iphone-6 маркийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн,       

мөн шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Эндо” зочид буудалд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн,

шүүгдэгч Ш.Ш нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн нуур” ХХК-ийн дэн буудалд В.Солонгоос Huawei honor-8 маркийн гар утсыг нь “ярьчихаад өгье” гэж хуурч авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                              

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

  Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

           

            Шүүгдэгч Ш.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нь бид гурав уулзаж PC тоглоомын газар орсон. Н.А бид хоёр мөнгөгүй өлсөөд хохирогчийн утсыг авъя гэж ярьсан. Энэ талаараа эхлээд Э.Бт хэлээгүй байж байгаад дараа нь хэлэхдээ чи зүгээр далан руу хохирогчийг аваад яв, бид хоёр утсыг нь дээрэмдэнэ гэж хүчилсээр байгаад Э.Бийн дагуулж явсан. Араас нь Н.А бид хоёр очиж утсыг нь авсан.  2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өглөө бие даалт өгөх байсан учир Б найзаасаа очиж компюьтер болон принтерийг авсан. Уг зүйлүүдээ буудал руу аваачиж тавьсан. Маргааш өглөө нь Б бид хоёр хичээлдээ явж ирээд Б унтсан.  Тэр хооронд Н.А бид хоёр сонирхоод мөнгийг Бийн нөүтбүүк дээр хэвлэж үзсэн. Уг мөнгийг хийж гүйлгээнд оруулах санаа зорилго байгаагүй. Н.А бид хоёр муудалцаад гараад явах үед тийм зүйл болсон байсан. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр утсыг нь маргааш нь өгөх ёстой байсан боловч Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд орж ял авсан. Тухайн үед Солонго намайг танихгүй хүн биш таньдаг байсан. Миний утас холбогдохгүй болохоор аргагүй эрхэнд цагдаад өгсөн байсан гэв.                                                                               

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхэд миний санаа зорилго байгаагүй. Хоёр найзтайгаа бие даалт хийхээр компюьтерийг авчирсан байна юм гэв.                   

Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Э.Б, Ш.Ш бид гурав уулзаж, тоглоомын төв орсон. Тоглоомын төвд байхад Ш.Ш миний хаягаар уг зарыг тавьсан байсан. Гэтэл Ш, Б бид хоёрыг цуг гарчихаад ирье гээд гарсан. Гадаа гарахад Ш.Ш хүмүүстэй муудалцаад байсан. Уг хэрэгт миний мэдсэн зүйл, оролцоо байхгүй. Харин буудалд орж мөнгө хэвлэсэн үйлдэл дээр Ш.Ш бид хоёр мөнгөгүй өлсөөд тухайн дэн буудалд байхдаа мөнгөн дэвсгэртийг авч гараад 3.000 төгрөгөөр шорлог авч идсэн гэв.     

Иргэний нэхэмжлэгч Т.Нарангэрэл мөрдөн байцаалтын шатанд: ...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байх Си баарны гадна талд гар дээрээс шорлог худалдан борлуулж байхад нэг залуу хүү хүрч ирээд нэг шорлог авъя гээд 10.000 төгрөг өгөхөөр нь би уг мөнгийг нь аваад 3.500 төгрөг хариулж өгөхөд уг залуу шорлогоо идэж дуусаад явсных нь дараа эргүүлийн цагдаа нар хүрч ирээд торгоно гэхээр нь би нөгөө хүүхдийн өгсөн 10.000 төгрөгийг торгуулуулах гээд өгөхөд цагдаагийн алба хаагч “таны өгсөн мөнгө хуурамч байна” гэж хэлэхээр нь би “сая надаас нэг залуу шорлог авахдаа өгсөн мөнгө шүү дээ” гэж хэлээд байж байхад надад хуурамч мөнгө өгсөн залуу Си бааранд хуурамч 10.000 төгрөгөөр гүйлгээ хийж байгаад баарны ажилтанд баригдсан байсан ба баарны ажилчид цагдаад дуудлага өгсөн байсан. Нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /1хх-27-28/,

            Иргэний нэхэмжлэгч Х.Азбилэг мөрдөн байцаалтын шатанд: ...Си бааранд зохион байгуулагчаар ажиллаж байсан. Тэгтэл шөнө манайхаар хар өнгийн хувцастай 18-22 орчим насны залуу хуурамч 10.000 төгрөгөөр гүйлгээ хийгээд тоник худалдаж авчихаад гараад явсан байхаар нь би уг залууг баарны үүд орчмоор хайж байгаад барьж авсан тул шууд цагдаад дуудлага өгөөд цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг /1хх-29-30/,

           

              Иргэний нэхэмжлэгч Э.Хүслэнзаяа мөрдөн байцаалтын шатанд: ...багын найз Б надаас нөүтбүүк авахдаа бие даалтаа хийнэ гэж хэлээд авч байсан. Нөүтбүүкээ буцааж авмаар байна... гэх мэдүүлэг /1хх-32/,

              Иргэний нэхэмжлэгч Ө.Дашдэмбэрэл мөрдөн байцаалтын шатанд: …Эндо зочид буудлыг түрээслэн ажиллуулдаг ба тухайн гурван хүүхэд манайхаар үйлчлүүлж хоёр хоносон. Надад зочид буудлын төлбөрт 30.000 төгрөг өгсөн байсан ба цагдаагийн алба хаагч нар манай зочид буудалд ирээд “танайд энэ гурван хүүхэд буудлын төлбөрөө төлсөн үү” гэхээр нь би төлсөн гэж хэлээд тухайн хүүхдүүдийн өгсөн мөнгийг үзүүлэхэд нэг ширхэг 10.000 төгрөг нь хуурамч байна гэж хэлээд хураагаад авсан... гэх мэдүүлэг /1хх-34/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Энхманлай мөрдөн байцаалтын шатанд: ...Б надаас өнгөт принтер авсан. Юм хийчихээд өгье гэж хэлээд авсан. Өнгөт принтерээ авмаар байна... гэх мэдүүлэг /1хх-36/,

 

Гэрч Ц.Энхманлай мөрдөн байцаалтын шатанд: ...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б нь өнгөт принтер байна уу гэж асуусан. Би байгаа гэхэд түр хэрэглүүлээч гэсэн. Надад яг юу хийх гэж байгаа талаараа хэлээгүй, танихгүй хоёр эрэгтэй хүүхэдтэй ирсэн... гэх мэдүүлэг /1хх-32/,

 

Гэрч Э.Хүслэнзаяа мөрдөн байцаалын шатанд: ...2017 оны 04 сарын 10-ны өдөр Б хүрч ирээд нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, бие даалтаа хийх гэсэн юм гэсэн. Тэгээд би нөүтбүүкээ өгч явуулсан... гэх мэдүүлэг /1хх-38/,     

 

            Хохирогч С.Батболд мөрдөн байцаалтын шатанд: …найз Галцогийн хамт манай гэрт байх үедээ Галцогийн фэйсбүүк хаягаар гар утсаа зарна гээд бичсэн. Тэгтэл “Төөгий нь” гэсэн хаягаар утсыг чинь авъя гэж бичсэн ба миний утсыг 580.000 төгрөгөөр өгч авалцахаар болсон. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн үед Төөгий нь над руу одоо уулзаж утсыг чинь авъя гэж бичсэн. ...уг хаягнаас би эмэгтэй хүн шүү дээ, чи Андуудын буудал дээр хүрээд ир, би улаан пальтотой зогсож байна гэсэн. Би өөрийн найз Галцогтой хамт Андуудын автобусны буудал хүртэл алхаж очоод хартал улаан пальтотой эмэгтэй хүн байхаар нь очоод та утас авах хүн мөн үү гэхэд тиймээ, мөн байна гэсэн. Тэгээд миний утсыг үзэж байгаад “намайг дагаад яваарай, би гэр лүүгээ орж wifi-аар шалгаж ээждээ үзүүлж байгаад авна гээд араасаа дагуулаад явсан. Тэгээд далангийн гүүрээр дөнгөж гараад алхаад явж байтал хоёр залуу өөдөөс гарч ирээд өндөр эрэгтэй нь манай найз Галцогийг түлхээд та нар хэн бэ, юун хүмүүс юм бэ гэхээр нь би дээрэмдэх гэж байна гэж бодоод зугтаагаад зай аваад зогсоход намхан ах нь намайг барьж аваад чи наад байрандаа хөдлөхгүй зогсож бай гэж хэлэхээр нь би за гэж хэлээд зогсож байсан. Манай найз бид хоёр утсаа авъя гэхэд нөгөө эгч араас дагаад хүрээд ир гэхээр нь Галцог бид хоёр жаахан зайтай араас нь явж байтал ...улаан пальтотой эгч чинь утсыг чинь аваад гүйгээд явчихлаа гэсэн. Бид хоёр нөгөө эгчийн араас шууд гүйж чадаагүй, яагаад гэвэл нөгөө хоёр ахаас айгаад алхаж байгаад булангаар эргээд гүйсэн боловч олдохгүй байсан… гэх мэдүүлэг /1хх-193-197, 3хх-112-115/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд: ...2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байх өөрийн ажил болох Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Кинг” барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байхад гаднаас нэг эмэгтэй, хоёр залуугийн хамт орж ирээд Iphone-6 маркийн гар утсыг 10 хоногийн хугацаатай тавих гэсэн юм гэж хэлсэн. Би утсыг үзэж байгаад 10 хоногийн 8%-ийн хүүтэй 230.000 төгрөгөөр бодож авсан юм. Тухайн үед Б гэх хүн өөрийнхөө бичиг баримтаар тавьсан... гэх мэдүүлэг /1хх-200/,

 

            Насанд хүрээгүй гэрч Б.Галцог мөрдөн байцаалтын шатанд: ...найз Батболд гар утсаа зарна гэж байсан. Тэгээд миний хаягаар утсаа зарна гэж бичсэн. Тэгтэл “Төөгий нь” гэх хаягтай хүн утсыг авъя гэсэн. ...андуудын автобусны буудал дээр очоод улаан пальтотой эмэгтэй утас авах хүн мөн байна гээд үзэж байгаад гэр рүүгээ орж шалгаж үзээд, ээждээ үзүүлж байгаад авна гэхээр нь бид хоёр дагаад явсан. Далангийн гүүр хүрэх гээд алхаж байхад хоёр залуу өөдөөс гарч ирээд зөрөх үедээ өндөр эрэгтэй нь түлхэж унагаагаад, дээрээс дараад та нар хэн юм бэ гээд над руу дайраад байсан. ...нөгөө эгч намхан ахтай цаашаа алхаад явж байхаар нь эгчээ утсаа авъя гэхэд нөгөө эгч гэнэт гүйгээд алга болсон. Хамт явсан хоёр ах хараад байхаар нь бид хоёр айсандаа гүйж чадаагүй юм… гэх мэдүүлэг /1хх-203-204/,

            Эд зүйлийн үнэлгээ: Iphone-6 маркийн гар утас 600.000 төгрөг /2хх-1/,

           

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Топаз буудлын камерын бичлэгийг үзэхэд гаднаас гар утсаар ярьсан, үсээ зүүн тийш болгосон, дотуураа цагаан цамцтай, захгүй хар өнгийн цамцтай, гадуураа богино хүрэм өмссөн эрэгтэй хүн орж ирж байгаа дүрс бичигдсэн байна… гэх тэмдэглэл /2хх-233-234/,

 

Хохирогч В.Солонго мөрдөн байцаалтын шатанд:  ...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэг залуу танилцаж дугаар авсан. Маргааш нь тэр залуу залгаад уулзъя гэсэн. Би Топаз буудалд байж байхад тэр залуу залгаад би очьё гэсээр байгаад 15 цаг өнгөрч байхад ирсэн. ...тэр залуутай дэн буудал гэсэн хаягтай газар ороод пиво ууж байтал 21 цаг өнгөрч байхад тэр залуу утсаар чинь найзтайгаа яриад өгье гээд миний утсыг аваад 00-ийн өрөө ороод таг болсон. Би хэсэг хугацааны дараа орж ирэхгүй болохоор нь буудлын хүнээс асуухад тэр залууг 00 орчихоод гараад явсан гэсэн. Ингээд би цагдаа дуудсан. ...анх надтай танилцахдаа өөрийгөө Баярбат гэдэг гэсэн. 88187702 гэсэн утастай байсан… гэх мэдүүлэг /2хх-246-250, 3хх-1-2, 168-169/,

Гэрч Г.Сэлэнгэ мөрдөн байцаалтын шатанд: ...88187702 гэсэн дугаарыг би худалдан авсан. Анх худалдаж аваад би хэд хоног барьж байгаад манай том хүү Ш нь дата багцтай гээд энэ дугаарыг барих болсон...гэх мэдүүлэг /3хх-4/,

 

           Гэрч Д.Шаравжамц мөрдөн байцаалтын шатанд: ...2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүү Шд холбогдох шүүх хурал болж хурал дуусаад шүүгч нь Шгийн биед байгаа зүйлсийг ав гэсэн. Тэгээд би Шгийн биед нь байсан Huawei honor-8 загварын хүрэн өнгийн гар утсыг нь авсан. Манай хүү ямар нэг юм хэлээгүй, би хүүгийн гар утас гэж бодсон. Би уг утсанд сим хийгээд ашиглаж байгаад машин дотроосоо алдсан. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн цагдаагаас ярьж танай хүүхэд хүний Huawei honor-8 загварын гар утас авсан байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /3хх-8-9/,

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан Huawei honor-8 загварын гар утсыг 776.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх-11-12/,    

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №01/326 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.
  2. Н.А MN0052100102228 MN0006100201618 MN005210009603 дугааруудаар 3 удаа, Ш.Ш MN000720001502 дугааруудаар 2 удаа тус тус орж байсан байна. Харин Э.Бийн гарын дардас урьд нь орж байгаагүй байна.
  3. Дээрх 3 хүний дардастай тохирох эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөр байхгүй байна.

БГД-н криминалистикийн шинжилгээний тасгийн ахлах шинжээч, Цагдаагийн ахмад Г.Гантулга гэсэн дүгнэлт /1хх-50-59/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №2354 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй АА1913526 сери дугаартай хуурамч Монгол улсын 10.000-тын мөнгөн тэмдэгт гэх зүйлс нь ердийн зориулалттай цаасан дээр хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч мөнгөн тэмдэгт байна.

Шинжээч, Цагдаагийн ахлах дэслэгч О.Гүнбилэг гэсэн дүгнэлт /1хх-60-62/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2546 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. “АА1913526” серийн дугаартай хуурамч 10.000 төгрөгийн зурган файл нь шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютер болон зөөврийн флаш дискэнд тус тус хадгалагдаж байна. Хадгалагдаж байгаа файлуудыг CD дискэнд хуулбарлан хүргүүлэв.
  2. “АА1913526” серийн дугаартай хуурамч 10.000 төгрөгийн зурган файлыг засварласан байх боломжтой.
  3. “АА1913526” серийн дугаартай хуурамч 10.000 төгрөгийн зурган файлыг интернет орчноос татаж авах боломжтой.
  4. Зөөврийн флаш дискэнд “АА1913526” серийн дугаартай хуурамч 10.000 төгрөгийн зурган файл хадгалагдаж байна.

            Шинжээч, Цагдаагийн дэслэгч Д.Мөнхбаатар гэсэн дүгнэлт /1хх-64-66/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №2545 тоот шинжээчийн дүгнэлтэд.

  1. “АА1913526” серийн дугаартай хуурамч 10.000 төгрөгийг “Eрsоn” брэндийн “L210” загварын /*S2DK0264338*/ бар кодтой өнгөт принтэрээр хэвлэсэн байж болно.

Шинжээч, Цагдаагийн ахлах дэслэгч О.Гүнбилэг гэсэн дүгнэлт /1хх-68-71/,

      

Шүүх сэтгэц эмгэг судлалын №486 тоот дүгнэлтэд

  1. Э.Б нь сэтгэцийн өвчингүй байна.
  2. Э.Б нь сэтгэцийн өвчингүй байна.
  3. Э.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Э.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

Комиссийн дарга Д.Дэжидмаа, Гишүүн Л.Баттулга, Илтгэгч Б.Ерөөлт /1хх-129-130/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №486 тоот дүгнэлтэд

  1. Ш.Ш нь сэтгэцийн өвчингүй байна.
  2. Ш.Ш нь сэтгэцийн өвчингүй байна.
  3. Ш.Ш нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Ш.Ш нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

Комиссийн дарга Д.Дэжидмаа, Гишүүн Л.Баттулга, Илтгэгч Б.Ерөөлт /1хх-136-137/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №486 тоот дүгнэлтэд

  1. Н.А нь сэтгэцийн өвчингүй байна.
  2. Н.А нь сэтгэцийн өвчингүй байна.
  3. Н.А нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, хэрэг үйлдэх үед сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

Комиссийн дарга Д.Дэжидмаа, Гишүүн Л.Баттулга, Илтгэгч Б.Ерөөлт /1хх-172-173/,

 

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-11/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-12, 73 /, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх-17-19/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-189-190/, хохирлын мөнгөтүр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-191, 192/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-230-232/, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-131-133/,      

 

Шүүгдэгч Э.Бийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-114/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-117/, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-118/, МУИС-н Шинжлэх ухааны сургуулийн тодорхойлолт /1хх-119/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /1хх-120-127/,

Шүүгдэгч Ш.Шгийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-131/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-134/,  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 779 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-140-141/, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-142-148/, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх-250/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /2хх-2, 3хх-5354/, МУИС-н Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн тодорхойлолт, дүнгийн мэдээлэл /2хх-35, 36/, сургалтын төлөвлөгөөний хуулбар /3хх-55-56/, оюутны үнэмлэхний хуулбар /3хх-57/,

 

Шүүгдэгч Н.Аийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний хуулбар /1хх-149/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-152/, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-157-167/, Н.А-д хийсэн нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлт /1хх-169-170/, Хөөрхөн зүрхнүүд Аян ТББ-н тодорхойлолт /1хх-174/, тодорхойлолт  /2хх-5/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шарнууд овогт Ш.Шд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан нэмж нэгтгэн нийт 5 жилийн хорих ял, Балсан хаалгач овогт Н.Аид Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Боржигон овогт Э.Бт Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, дээр ялуудыг эрүүгийн хуулийн ерөнхийн 5.6 дугаар зүйлийн 4 дүгээр хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ш.Ш, Н.А нарыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа уг хэргийг үйлдсэн, уг ялыг нэмж нэгтгэх боломжтой боловч уг хэргийг 2002 оны эрүүгийн хууль хэрэгжиж байх үед үйлдэгдэж байсан учир шүүх энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.   

Шүүгдэгч Н.Аийн өмгөөлөгч И.Чимэдбадам дүгнэлтэндээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт учруулсан хохирол төлбөрийг миний үйлчлүүлэгч төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт учруулсан хохирол төлбөр байхгүй. Иймд шүүгдэгч Н.Аид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 хэсэгт зааснаар ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар эдлэх ялыг 2 дахин багасгана гэсэн байх тул уг хүсэлтийг мөн гаргаж байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн дүйцүүлнэ. Шинэ хуулиар уг гэмт хэрэг 2-8 жилийн хорих ялтай. 2002 оны Эрүүгийн хуулиар 2-5 жилийн хорих ялтай байгаа учир уг ялыг дүйцүүлж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд заасныг журамлан өсвөр насны хүнд ял оногдуудахыг хойшлуулж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан дүгнэлтэндээ: Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмэгтэй хүн зэргийг харгалзан үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрснөөс гадна хохирол төлбөрийг төлсөн байдлыг харгалзан уг зүйл ангийг миний үйлчлүүлэгчид хэрэглэх боломжтой гэж үзэж байна гэв.                   

 

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Б.Мөнхзул дүгнэлтэндээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар миний үйлчлэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч өгнө үү гэв.      

 

Шүүгдэгч Ш.Ш өөрийгөө өмгөөлсөн дүгнэлтэндээ: Би насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул надад оногдуулах ялыг 2 дахин багасгаж 50 хувиар хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

Шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Андуудын автобусны буудлын хойд талын далан дээр Ц.Батболдын Iphone-6 маркийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Эндо” зочид буудалд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийгмэдсээр байж ашигласан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн,  шүүгдэгч Ш.Ш нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн нуур” ХХК-ийн дэн буудалд В.Солонгоос Huawei honor-8 маркийн гар утсыг нь “ярьчихаад өгье” гэж хуурч авсан  болох нь иргэний нэхэмжлэгч Т.Нарангэрэлийн: ...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байх “Си” баарны гадна талд гар дээрээс шорлог худалдан борлуулж байхад нэг залуу хүү хүрч ирээд нэг шорлог авъя гээд 10.000 төгрөг өгөхөөр нь би уг мөнгийг нь аваад 3.500 төгрөг хариулж өгөхөд уг залуу шорлогоо идэж дуусаад явсных нь дараа эргүүлийн цагдаа нар хүрч ирээд торгоно гэхээр нь би нөгөө хүүхдийн өгсөн 10.000 төгрөгийг торгуулуулах гээд өгөхөд цагдаагийн алба хаагч “таны өгсөн мөнгө хуурамч байна” гэж хэлэхээр нь би “сая надаас нэг залуу шорлог авахдаа өгсөн мөнгө шүү дээ” гэж хэлээд байж байхад надад хуурамч мөнгө өгсөн залуу Си бааранд хуурамч 10.000 төгрөгөөр гүйлгээ хийж байгаад баарны ажилтанд баригдсан байсан ба баарны ажилчид цагдаад дуудлага өгсөн байсан... гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Х.Азбилэгийн: ...”Си” бааранд зохион байгуулагчаар ажиллаж байсан. Тэгтэл шөнө манайхаар хар өнгийн хувцастай 18-22 орчим насны залуу хуурамч 10.000 төгрөгөөр гүйлгээ хийгээд тоник худалдаж авчихаад гараад явсан байхаар нь би уг залууг баарны үүд орчмоор хайж байгаад барьж авсан тул шууд цагдаад дуудлага өгөөд цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Хүслэнзаяагйин: ...багын найз Б надаас нөүтбүүк авахдаа бие даалтаа хийнэ гэж хэлээд авч байсан. Нөүтбүүкээ буцааж авмаар байна... гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ө.Дашдэмбэрэлийн: …Эндо зочид буудлыг түрээслэн ажиллуулдаг ба тухайн гурван хүүхэд манайхаар үйлчлүүлж хоёр хоносон. Надад зочид буудлын төлбөрт 30.000 төгрөг өгсөн байсан ба цагдаагийн алба хаагч нар манай зочид буудалд ирээд “танайд энэ гурван хүүхэд буудлын төлбөрөө төлсөн үү” гэхээр нь би төлсөн гэж хэлээд тухайн хүүхдүүдийн өгсөн мөнгийг үзүүлэхэд нэг ширхэг 10.000 төгрөг нь хуурамч байна гэж хэлээд хураагаад авсан... гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Энхманлайгйин:  ...Б надаас өнгөт принтер авсан. Юм хийчихээд өгье гэж хэлээд авсан. Өнгөт принтерээ авмаар байна... гэх мэдүүлэг, гэрч Ц.Энхманлайгийн: ...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б нь өнгөт принтер байна уу гэж асуусан. Би байгаа гэхэд түр хэрэглүүлээч гэсэн. Надад яг юу хийх гэж байгаа талаараа хэлээгүй, танихгүй хоёр эрэгтэй хүүхэдтэй ирсэн... гэх мэдүүлэг, гэрч Э.Хүслэнзаяагийн: ...2017 оны 04 сарын 10-ны өдөр Б хүрч ирээд нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, бие даалтаа хийх гэсэн юм гэсэн. Тэгээд би нөүтбүүкээ өгч явуулсан... гэх мэдүүлэг, хохирогч С.Батболдын: …найз Галцогийн хамт манай гэрт байх үедээ Галцогийн фэйсбүүк хаягаар гар утсаа зарна гээд бичсэн. Тэгтэл “Төөгий нь” гэсэн хаягаар утсыг чинь авъя гэж бичсэн ба миний утсыг 580.000 төгрөгөөр өгч авалцахаар болсон. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн үед Төөгий нь над руу одоо уулзаж утсыг чинь авъя гэж бичсэн. ...уг хаягнаас би эмэгтэй хүн шүү дээ, чи Андуудын буудал дээр хүрээд ир, би улаан пальтотой зогсож байна гэсэн. Би өөрийн найз Галцогтой хамт Андуудын автобусны буудал хүртэл алхаж очоод хартал улаан пальтотой эмэгтэй хүн байхаар нь очоод та утас авах хүн мөн үү гэхэд тиймээ, мөн байна гэсэн. Тэгээд миний утсыг үзэж байгаад “намайг дагаад яваарай, би гэр лүүгээ орж wifi-аар шалгаж ээждээ үзүүлж байгаад авна гээд араасаа дагуулаад явсан. Тэгээд далангийн гүүрээр дөнгөж гараад алхаад явж байтал хоёр залуу өөдөөс гарч ирээд өндөр эрэгтэй нь манай найз Галцогийг түлхээд та нар хэн бэ, юун хүмүүс юм бэ гэхээр нь би дээрэмдэх гэж байна гэж бодоод зугтаагаад зай аваад зогсоход намхан ах нь намайг барьж аваад чи наад байрандаа хөдлөхгүй зогсож бай гэж хэлэхээр нь би за гэж хэлээд зогсож байсан. Манай найз бид хоёр утсаа авъя гэхэд нөгөө эгч араас дагаад хүрээд ир гэхээр нь Галцог бид хоёр жаахан зайтай араас нь явж байтал ...улаан пальтотой эгч чинь утсыг чинь аваад гүйгээд явчихлаа гэсэн. Бид хоёр нөгөө эгчийн араас шууд гүйж чадаагүй, яагаад гэвэл нөгөө хоёр ахаас айгаад алхаж байгаад булангаар эргээд гүйсэн боловч олдохгүй байсан… гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэнгийн: ...2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байх өөрийн ажил болох Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Кинг” барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байхад гаднаас нэг эмэгтэй, хоёр залуугийн хамт орж ирээд Iphone-6 маркийн гар утсыг 10 хоногийн хугацаатай тавих гэсэн юм гэж хэлсэн. Би утсыг үзэж байгаад 10 хоногийн 8%-ийн хүүтэй 230.000 төгрөгөөр бодож авсан юм. Тухайн үед Б гэх хүн өөрийнхөө бичиг баримтаар тавьсан... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Галцогийн: ...найз Батболд гар утсаа зарна гэж байсан. Тэгээд миний хаягаар утсаа зарна гэж бичсэн. Тэгтэл “Төөгий нь” гэх хаягтай хүн утсыг авъя гэсэн. ...андуудын автобусны буудал дээр очоод улаан пальтотой эмэгтэй утас авах хүн мөн байна гээд үзэж байгаад гэр рүүгээ орж шалгаж үзээд, ээждээ үзүүлж байгаад авна гэхээр нь бид хоёр дагаад явсан. Далангийн гүүр хүрэх гээд алхаж байхад хоёр залуу өөдөөс гарч ирээд зөрөх үедээ өндөр эрэгтэй нь түлхэж унагаагаад, дээрээс дараад та нар хэн юм бэ гээд над руу дайраад байсан. ...нөгөө эгч намхан ахтай цаашаа алхаад явж байхаар нь эгчээ утсаа авъя гэхэд нөгөө эгч гэнэт гүйгээд алга болсон. Хамт явсан хоёр ах хараад байхаар нь бид хоёр айсандаа гүйж чадаагүй юм… гэх мэдүүлэг, хохирогч В.Солонгын: ...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэг залуу танилцаж дугаар авсан. Маргааш нь тэр залуу залгаад уулзъя гэсэн. Би Топаз буудалд байж байхад тэр залуу залгаад би очьё гэсээр байгаад 15 цаг өнгөрч байхад ирсэн. ...тэр залуутай дэн буудал гэсэн хаягтай газар ороод пиво ууж байтал 21 цаг өнгөрч байхад тэр залуу утсаар чинь найзтайгаа яриад өгье гээд миний утсыг аваад 00-ийн өрөө ороод таг болсон. Би хэсэг хугацааны дараа орж ирэхгүй болохоор нь буудлын хүнээс асуухад тэр залууг 00 орчихоод гараад явсан гэсэн. Ингээд би цагдаа дуудсан. ...анх надтай танилцахдаа өөрийгөө Баярбат гэдэг гэсэн. 88187702 гэсэн утастай байсан… гэх мэдүүлэг, гэрч Г.Сэлэнгийн: ...88187702 гэсэн дугаарыг би худалдан авсан. Анх худалдаж аваад би хэд хоног барьж байгаад манай том хүү Ш нь дата багцтай гээд энэ дугаарыг барих болсон...гэх мэдүүлэг, гэрч Д.Шаравжамцын: ...2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүү Шд холбогдох шүүх хурал болж хурал дуусаад шүүгч нь Шгийн биед байгаа зүйлсийг ав гэсэн. Тэгээд би Шгийн биед нь байсан Huawei honor-8 загварын хүрэн өнгийн гар утсыг нь авсан. Манай хүү ямар нэг юм хэлээгүй, би хүүгийн гар утас гэж бодсон. Би уг утсанд сим хийгээд ашиглаж байгаад машин дотроосоо алдсан. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн цагдаагаас ярьж танай хүүхэд хүний Huawei honor-8 загварын гар утас авсан байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, камерийн бичлэгийн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2354, №2546, №2545 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Андуудын автобусны буудлын хойд талын далан дээр Ц.Батболдын Iphone-6 маркийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Эндо” зочид буудалд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийгмэдсээр байж ашигласан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн,  шүүгдэгч Ш.Ш нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн нуур” ХХК-ийн дэн буудалд В.Солонгоос Huawei honor-8 маркийн гар утсыг нь “ярьчихаад өгье” гэж хуурч авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.      

 

Шүүгдэгч Ш.Ш, шүүгдэгч Н.А, шүүгдэгч Э.Б нар нь бусдын эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийгмэдсээр байж ашигласан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэж хохирол учруулсан, шүүгдэгч Ш.Ш бусдын эд зүйлийг хуурч залилсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж тус тус дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шарнууд овогт Ш.Шд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2-т заасан “Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн” мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан “бусдын эд зүйлийг хуурч залилсан” гэмт хэргийг,

Балсан хаалгач овогт Н.А, Боржигон овогт Э.Б нарт Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн” гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

                                                                 

Шүүгдэгч Ш.Ш, шүүгдэгч Н.А нар нь урьд ял шийтгэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-134, 152/ шийтгэх тогтоолуудын хуулбар /1хх-140-141, 142-148, 157-167/ зэргээр, шүүгдэгч Э.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-117/ тус тус тогтоогдож байна.          

 

Шүүгдэгч Ш.Ш, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч И.Чидэмбадам, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхзул, Ж.Жаргалсайхан нар гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүх эрүүгийн 201726020822 дугаар хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.         

 

Шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн,

Шүүгдэгч Ш.Шд эрхзүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж,

Өмнөх Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэхдээ шинэ хуулиар оногдуулсан ялын хэмжээ багассан байх тул шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасч аргачлалд оруулан 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял болгон тогтоож нэмж нэгтгэн нийт 6 /зургаа / жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

 

Шүүгдэгч Н.Аид эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэн Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар,  мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

Өмнөх Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дугаар зүйлийн 261.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг ялыг нэмж нэгтгэн нийт 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан 2 жилийн хорих ял нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ялын хэмжээ багасаагүй байх тул ял хассагдахгүй байна.

Шүүгдэгч Э.Бт  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар,  мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, нийт  4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

Уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Хохирогч С.Батболдод гар утсыг хүлээлгэн өгсөн, хохирогч В.Солонгод учирсан 776.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан  эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-189-190/, хохирогчийн мэдүүлэг /3хх-1-2/ зэргээр тогтоогдов.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичгийн цаас, бор өнгийн хавтастай цаас 2 ширхэг, 15 см-ийн урттай ягаан өнгийн хөмсөг засагч 1 ширхэг, саарал өнгийн флаш 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгаж, АА1913526 дугаартай хуурамч 10.000 төгрөг 48 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Банкинд шилжүүлж, Epson брэндийн өнгөт принтер, холбогч, принтерийн залгуур тус бүр 1 ширхэг, принтерийн хор 4 ширхэг зэргийг  иргэний нэхэмжлэгч Ц.Энхманлайд, Acer брэндийн нөүтбүүк, цэнэглэгч тус бүр 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Э.Хүслэнзаяад буцаан олгож, шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн цагаан өнгийн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.                    

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Ш 215 хоног, шүүгдэгч Н.А 215 хоног, шүүгдэгч Э.Б 119 хоног тус тус цагдан хоригдсон байна.              

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.                 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ш.Ш өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.