Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 208/МА2022/00049

 

                                *******ийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 709 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******, 

 

Хариуцагч ******* ******* ******* , Б.Ренчинбямба нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* *******ын хуучин ажилчдын байр буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын 49 дүгээр километрт ******* *******т байрлах Төмөр *******ын ажилчдын ******* мкв бүхий орон сууцны өмчлөгч тогтоолгох тухай

 

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан /цахим/, хариуцагч Б.Ренчинбямба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж ******* ******* *******ын хуучин ажилчдын байр буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын 49 дүгээр километрт байрлах ******* *******т байгаа Төмөр *******ын ажилчдын ******* мкв бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох

2. ... Миний бие 2009 оны 09 дүгээр сард ******* Төмөр *******ын хуучин ажилчдын байр буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын 49 дүгээр километрт байрлах ******* *******т байгаа Төмөр *******ын ажилчдын орон сууц болон орон сууцанд хамаарах 1800 м.кв талбайтай газрыг актлах тухай шийдвэрийн дагуу тухайн үеийн ******* *******ын орон нутгийн удирдлага 3 дугаар хэсгийн *******ын мастер Б.Ренчинбямба гэх хүнд 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг тушааж уг орон сууцыг газрын хамт худалдан авахаар тохиролцсон.

Ингээд ******* *******ын удирдлагын зүгээс тухайн орон сууцтай холбоотой бичиг баримт, газрын бичиг, экскиз зургийг надад бүрэн шилжүүлэн өгч би өнөөдрийг хүртэл энэ орон сууцыг засаж, сайжруулан амьдарч байгаа билээ.

...Гэтэл ******* ******* *******ын 1 дүгээр ангийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 73/218 дугаартай албан бичгээр нэгэнт худалдан авсан орон сууцыг чөлөөлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж өмчлөгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна ...гэжээ.

 

Хариуцагч Б.Ренчинбямба хариу тайлбартаа:

 

Миний бие 2009 оны 09 дүгээр сарын 23-нд ******* *******т байрлах орон сууцанд Замын 1 дүгээр ангийн санхүүд 500,000 төгрөгийг нь тушааж баримтыг нь өгсөн. Иргэн Оюунчимэгт орон сууцны бичиг, эксиз зураг, мөнгө тушаасан баримт зэргийг өгсөн. *******ийн хувийн өмч мөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна  гэжээ.

 

Хариуцагч ******* ******* ******* ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэсүх, Д.Мөнхжаргал нар нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

Нэг: Иргэн Б.Ренчинбямба нь 49 дүгээр км-т байрлах ******* *******т байгаа Замын 1 дүгээр ангийн актлагдсан чулуун байшинг /1950 онд баригдсан/ 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр актлагдсан ҮХ 164,000 төгрөгөөр. Мөн 336,000 төгрөгөөр тоосго худалдаж авсан ба худалдан авсан кассын орлогын баримтад газар гэсэн үг үсэг байхгүй байна. Иргэн Б.Ренчинбямбаас худалдан авсан гэх боловч худалдах-худалдан авах гэрээ байхгүй байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх нь нотлогдохгүй байна.

Хоёр: Нэхэмжлэлд худалдан авсан хөрөнгөө засч сайжруулан одоог хүртэл амьдарч байгаа гэдэг нь үндэслэлгүй юм. Одоо уг барилга эвдэрсэн балгас мэт байдалтай л газар дээрээ байна. /Гэрэл зургийг хавсаргав/ Уг актлагдсан хөрөнгө нь цаашид амьдран суух зориулалтын бус зөвхөн мод, тоосго зэргийг авч ашиглах боломж бүхий үл хөдлөх хөрөнгө байх чадвараа алдсан эд зүйл юм.

Гурав: Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсад газар ... гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж заасан байдаг бөгөөд Газрын тухай хуулийн 5.1-т Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэсэн байдаг. УБТЗ ХНН нь 1949 оны Хэлэлцээрийн дагуу ******* *******ын дагуух газрыг ашиглах эрхтэйгээр эзэмшдэг. УБТЗ ХНН-т газар худалдах эрх байхгүй. Иймд өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, газрыг зарах хууль зүйн үндэслэлгүй.

Дөрөв: Актлагдсан эд зүйлсийг 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр худалдан авсан байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. Дээрх худалдан авсан цаг хугацаанаас тооцвол хэргийн хөөн хэлэлцэх хуулийн хугацаа нь дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 709 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* *******ын хуучин ажилчдын байр буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын 49 дүгээр километрт ******* *******т байрлах Төмөр *******ын ажилчдын ******* мкв бүхий орон сууцны өмчлөгч нь ******* болохыг тогтоож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэсүх давж заалдах гомдолдоо:

 

1. Шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү

2. ...Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Үүнд:

1.Монгол Зөвлөлтийн “******* ******* *******”-ын Ерөнхий хорооны 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хурлын протоколоор 15 асуудлыг хэлэлцэхээр баталжээ. Уг жагсаалтын 10-т Замын нэгдүгээр ангийн баланснаас 6,135,974 төгрөгийн анхны өртөгтэй, олон жилийн ашиглалтаас үүдэн цаашид ашиглах боломжгүй болсон 6,135,974 төгрөгийн бүрэн элэгдэлтэй үндсэн хөрөнгийг бүртгэлээс хасах, худалдан борлуулалтаас үүсч болзошгүй 1,245,000 төгрөгийн орлогыг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албанд шилжүүлэх, хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэжээ.

УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны тогтоолын 1-т Замын нэгдүгээр ангийн баланснаас 6,135,974 төгрөгийн анхны өртөгтэй олон жилийн ашиглалтаас үүдэн цаашид ашиглах боломжгүй болсон 6,135,974 төгрөгийн бүрэн элэгдэлтэй 31 нэр төрлийн үндсэн хөрөнгийг бүртгэлээс хасахыг Замын дарга /В.Отгондэмбэрэл/-д зөвшөөрч шийдвэрлэсэн байна. Дээрх баланснаас хасагдах үндсэн хөрөнгийн жагсаалтыг 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гаргахдаа, 1-д худалдан борлуулах эд хөрөнгүүдийн жагсаалтын 9-т маргаан бүхий чулуун орон сууц эрэмблэгдсэн байна гэж нотлох баримтыг үнэлэн дүгнэжээ.

Нотлох баримтыг үнэлэхдээ олон жилийн ашиглалтаас үүдэн цаашид ашиглах боломжгүй болсон гэдэг үгийн утгыг анхаарсангүй. Угтаа “актлах” гэдэг үгийн шууд утга нь Я.Цэвэлийн “Тайлбар толь бичиг”-т: Хэрэглээний шаардлага хангахгүй болсон эд юмыг тусгай баримт үйлдэн, данс бүртгэлээс хасах гэж тайлбарласан байдаг. Гэтэл уг хөрөнгө нь “орон сууцны” зориулалтаар ашиглах боломжгүйн улмаас зориулалт, шинж чанараа алдсан эд хөрөнгө буюу хаягдал барилгын материал болно. Хэрэв УБТЗ ХНН нь үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн бол зохих хууль журмын дагуу худалдах-худалдан авах гэрээ хэлцэл байгуулж, шилжүүлэх байсан. Гэтэл актлагдсан эд хөрөнгийг зарж борлуулсан санхүүгийн баримтаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх шууд дүгнэж байгаа нь тухайн орон сууц нь хүн амьдран суух зориулалт бүхий шинж чанараа алдсан хөрөнгө болохыг анхаарсангүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.гэх мөн Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх: Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ заалтуудыг хэрэглэхгүйгээр шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна.

2.Шүүхээс Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчид уг эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн талаар дүгнэхдээ Сэлэнгэ аймгийн ******* сум 49 дүгээр км *******хаан *******т байрлах ******* мкв орон сууцны зориулалтай барилгын өмчлөгч нь ******* болохыг тогтоосон нь хууль хэрэглээний д алдаатай шийдвэр болжээ.

3.Шүүхээс ... орон сууцны зориулалтай барилгыг Б.Ренчинбямба нь 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр /актлагдсан ҮХ худалдаж авсан/ 164,000 төгрөгөөр худалдан авч, улмаар *******т 500,000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэжээ.Гэтэл 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 336,000 төгрөгөөр ТООСГО худалдан авсан байдаг ба нийт 500,000 төгрөгөөр худалдсан гэх баримт нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь ******* *******т байрлах ******* *******ын ажилчдын ******* метр квадрат орон сууцны өмчлөгч мөн гэж анхан шатны шүүх тогтоосон. Орон сууц гэдэг нь хүн амьдран суухад зориулагдсан байгууламжийг хэлдэг. Гэтэл маргаан бүхий газар дээр байгаа барилга нь манай байгууллагаас актлагдсан эд хөрөнгийг орон сууцны зориулалтаар нэг ч удаа ашиглагдаагүй. Тухайн актлагдсан эд хөрөнгийг Замын даргын тушаалын дагуу худалдаж борлуулах эд хөрөнгө гэж шийдвэр гаргаж, техникийн паспортын бичиг баримтаар хүлээлгэж өгсөн. Орон сууцны зориулалтаар гэж шүүхийн шийдвэр гарч байгаа нь угтаа үр дагавар ихтэй. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа орон сууц нь газартай заавал холбогдолтой үл хөдлөх эд хөрөнгө гэсэн зохицуулалт байдаг. Гэтэл актлагдсан эд хөрөнгийн эзэмшигч, ашиглагч гэдэгт маргахгүй. Харин орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож байгаа шүүхийн шийдвэрт хууль бус байна гэж үзэж байна... гэв.

 

Хариуцагч Б.Ренчинбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдсан гэх 500.000 төгрөгийн 164.000 төгрөгөөр цонх, 336.000 төгрөгөөр тоосго гэж актлагдсан гэв.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед 500.000 төгрөгийг бэлэн өгч, энэ байшинг худалдаж авсан. Намайг худалдаж авахад байшин байсан. Надад байшингийн бичиг баримт гэж бичиг баримтууд өгсөн. Төмөр *******ын ажилчид ирээд байшинг буулгасан баримт байгаа. Түүнийгээ балгас гэж одоо яриад байна. Би барилгын материалд байгалийн чулууг худалдаж авахгүй. Чулуугаар хийсэн байшин байсан. Анхнаасаа би чулуугаар хийснийг нь мэдэж байсан. Түүнийг цааш нь засаж янзлаад, амьдрахад боломжтой байшин юм. Одоо ******* ******* дагасан байшингуудтай ижил байшин юм. Анх худалдаж авахдаа засаж янзлаад байшингаар нь ашиглана л гэж авсан болохоос биш, чулуу тоосго гэж аваагүй... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Тодруулж хэлбэл шүүх үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийсэн. ...Хариуцагчийн д эд хөрөнгийг акталж байгаа үйл баримт нь тогтоогдоод байгаа. Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх үндэслэл бүхий дүгнэсэн.

Тодруулбал 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Төмөр *******ын хурлын тогтоол болон тэмдэглэл байдаг. Уг тогтоол, тэмдэглэлд “...дээрх актлагдаад байгаа эд хөрөнгийг худалдан борлуулж, байгууллагын эд хөрөнгийн бүртгэлээс хасъя...” гэсэн шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу актлагдсан эд хөрөнгийг худалдан борлуулаад, олсон орлогоо өөрийн дансандаа байршуулсан нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. Тогтоолын хавсралтыг тодорхой үзэх юм бол чулуу байгалийн гаралтай мод гэсэн байдлаар члаагүй. Тогтоолын хавсралтын 9 дүгээр талд “...чулуун орон сууцны барилга актална...” гэж тодорхой бичсэн. Энэ дагуу актлагдаад мөнгийг нь өөрийн дансандаа авч тохиролцоод явсан. Ингээд хожим нь 13 жилийн дараа байшинг буулга гэсэн шийдвэрийг өөрсдөө гаргасан. Худалдсан, өөрсдийнх нь бүртгэлд байхгүй эд хөрөнгийг захиран зарцуулахаар оролдсон. Нэг ёсондоо өөрсдөө анх худалдахаар шийдвэр гаргасан. Худалдсаныхаа дараа буулгах шийдвэр гаргасан. Энэ бол байж болохгүй хуульд нийцэхгүй зүйл юм. ...Нэхэмжлэгч хууль ёсны дагуу өөрийнхөө эд зүйлийг эзэмшиж ашиглаж байгаа. Хууль ёсны дагуу хийгдсэн ажил юм гэв. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг *******хаан тосгоны Замчдын гудамж тоотод оршин суух Б.Ренчинбямбад холбогдуулан ******* сумын 3 дугаар баг ******* *******т байрлах Төмөр *******ын ажилчдын орон сууц болон 1800 мкв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* хот Баянгол дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ******* ******* *******ын ийг хариуцагчаар татан оролцуулж дээрх маргаан бүхий ******* мкв бүхий орон сууцны өмчлөгчөөр *******ийг тогтоож шийдвэрлэснийг ******* ******* *******ын ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэсүх эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэсүхээс “...Уг маргаан бүхий орон сууц нь орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй болсон тул актласан хөрөнгө бөгөөд уг барилгын материалыг хаягдал материал болгож буулгаж авч явах боломжтой. Манай байгууллага хэрвээ үл хөдлөх хөрөнгө худалдсан бол газрын хамт хууль ёсны дагуу худалдах худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн өгөх байсан бөгөөд ийм хэлцэл гэрээ хийгдээгүй. Мөн 2009 онд санхүүгийн баримтаас хасч актлах үед Б.Ренчинбямба балансын үнэ 164.000 төгрөг болон тоосгоны үнийг төлж авсан байдаг бөгөөд манай байгууллага *******тэй ямар нэгэн харилцаа үүсээгүй. Мөн Иргэний хуулинд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байдаг бөгөөд уг хугацаа дууссан зэргийг харгалзан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах  гомдлоор хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

 

1.Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг *******хаан тосгоны нутаг дэвсгэр ******* *******ын 49 дүгээр километрт байрлах ******* *******ын ажилчдын ******* мкв талбайтай 1950 онд баригдсан чулуун байшинг ******* ******* *******ын ийн ерөнхий хороо хуралдаж тогтоол гарган 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр акталж үндсэн хөрөнгийг 164.000 төгрөгөөр, барилгын тоосгыг 336.000 төгрөгөөр худалдаж, нийт 500.000 төгрөгийг Б.Ренчинбямба кассын орлогод тушааж авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.

Маргаан бүхий объектыг акталж, хөрөнгийн жагсаалтаас хассан талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан боловч уг барилгыг акталж эзэмшилдээ авсан гэх Б.Ренчинбямба нь тухайн үедээ өөрийн удирдлагад ажиллаж байсан *******т уг барилгыг авахыг санал болгож түүний өмнөөс мөнгийг байгууллагынхаа касст тушаасан талаар маргаангүй байна.

2.Нэхэмжлэгч ******* нь 2009 оноос хойш эд хөрөнгийг эзэмшилдээ авсан боловч уг барилгыг үл хөдлөх хөрөнгө өмчлөлдөө авсан гэж ташаа ойлгосон байх ба хэрвээ үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нөхцөлд уг хөрөнгийн өмчлөгч этгээдтэй худалдах худалдан авах гэрээ байгуулж хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авах хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх боломж бий болох ёстой.

Өөрөөр хэлбэл Иргэний хууль болон Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оноос 2018 он/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 оноос/ дагуу өөрийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгө ирсэн талаарх баримтаа бүрдүүлж эд хөрөнгийн улсын бүртгэлээ хийлгэн өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ баримтаа авах хуулийн зохицуулалттай бөгөөд энэ талаар нэхэмжлэгч ******* хуулийг ойлгоогүй буюу төөрөгдсөн байна.  

3.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан ба үл хөдлөх хөрөнгө болон газрыг хуульд зааснаас өөр аргаар эзэмшилдээ авах, өмчлөгчөөр тогтоогдох боломжгүй болохыг дурьдав.  

Маргаан бүхий орон сууцны газар нь ******* ******* *******ын ийн эзэмшлийн хөрөнгө болох нь хавтаст хэрэгт авагдсан тоот гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтаар нотлогдсон ба газрын эзэмшлийг шилжүүлж авахгүйгээр орон сууцны өмчлөгч болох боломжгүй бөгөөд газар, үл хөдлөх хөрөнгө буюу байшин барилга нь нэг нь нөгөөгүйгээр нөхцөлдөж оршин байх боломжгүй бүрдэл хэсэг болно.

Энэ талаар Иргэний хуулийн 84 дугаар зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч *******ийн эзэмшилдээ авсан акталсан хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Дээрхи баримтаар үл хөдлөх хөрөнгө нь хэргийн нэхэмжлэгч *******ийн өмчлөлд албан ёсоор шилжиж ирээгүй байх тул тэрээр тухайн хөрөнгийн өмчлөгч болохоор гаргасан түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

4.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж тус тус заасныг тухайн маргаанд хэрэглэж эд хөрөнгийг өмчилж авах давуу эрх үүссэн гэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан “шударга эзэмшигч” гэдэг нь тухайн хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын  дагуу олж аван  өмчлөгч болж бүхий л бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан этгээд байх ба уг хөрөнгө нь хууль бусаар өмнөх өмчлөгч этгээдийн эзэмшилд ирсэн гэдгийг мэдээгүй авсан этгээд байдаг.

Харин мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан заалтыг хуульд өөрөөр зохицуулаагүй нөхцөлд өөрөөр хэлбэл энэ тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн өмчлөл хэрхэн дуусгавар болж дараагийн өмчлөгчид шилжих талаар мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заагдсан байхад хэрэглэх боломжгүй, хуулийн агуулга нь хууль гэрээнд өөрөөр заагдаагүй тохиолдолд хэрэглэх бөгөөд хэний эзэмшил, өмчлөлийн болох нь тодорхойгүй хөрөнгийг илээр 10 буюу түүнээс дээш жил эзэмшилдээ авч харж хандаж, хэрэглэж байсан этгээдэд хамааралтай бөгөөд ямар нэгэн эзэмшигч этгээд гарч ирээгүй нөхцөлд уг хөрөнгөө тэргүүн ээлжинд өмчилж авах эрхийн талаар заасан байгааг анхаарвал зохино.

5.Шүүхэд мэдүүлэх эрх нь хуульд заасан хэлбэр журмын дагуу гаргасан иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэл, хүсэлт байдаг ба нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч тогтоолгох маргааны хариуцагч Б.Ренчинбямба биш байна.  

6.Харин нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлээр тухайн хөрөнгийн шууд өмчлөгчөөр тогтоох хуулийн үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7.Түүнчлэн талуудын хооронд 2009 онд акталсан хөрөнгийг худалдах худалдан авах ажиллагаа явагдсан ба үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх хуулийн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч уг хөрөнгийн эрхийг шилжүүлж авах талаар мэдээгүй байх боломжгүйн дээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж, 75 дугаар зүйлийн 75.2.2-д “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байхаар тус тус зохицуулсан тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь зөрчигдсөн талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.

8.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй“ гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн хөрөнгийн эрхийг олж авах талаар сонирхож мэдээгүй 13 жил өнгөрсөн нь түүнийг зөвтгөх үндэслэл болохгүйн дээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй.

9.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар давж заалдах гомдлын шаардлага хангагдаж байгаа тул хариуцагчийн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 709 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* , Б.Ренчинбямба нарт холбогдох ******* ******* *******ын хуучин ажилчдын байр буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын 49 дүгээр километр ******* *******т байрлах ******* *******ын ажилчдын ******* мкв бүхий орон сууцны өмчлөгч тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.             

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                   Д.БУЯНЖАРГАЛ 

 

                             ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                         

     Б.ЭРДЭНЭХИШИГ