Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2022/00050

 

202******* 0******* *******2

******* ******* банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны *******0 дугаар сарын *******2-ны өдрийн 746 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ******* ******* банк,

 

Хариуцагч *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөрт 4*******.239.923 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай

 

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны ************** дүгээр сарын *******8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золбаяр /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

*******. ... Зээлдэгч нь Зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2020 оны 02-р сарын 20-ноос эхлэн зөрчсөн бөгөөд нийт 8 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 4,565,675.79 төгрөг, зээлийн хүүнд 3,652,624.*******3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******,859.95 төгрөг, нийт 8,220,*******60 төгрөгийг төлсөн бөгөөд, 2020 оны 02-р сарын 20-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна.

Тус банк нь дээр дурдсан зээлийн өр төлбөрийг төлөхийг зээлдэгчтэй 20 гаруй удаа мэдэгдэж, шаардсан боловч мэдэгдэл хүргүүлэх бүрт тодорхой арга хэмжээ авч төлбөрийн хуваарийн дагуу төлөх тухай хариу хэлдэг ч бодиттой төлөлт огт хийгдээгүй юм.

Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 25,434,324 төгрөг, зээлийн хүүнд *******3,063,895 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******,558,560 төгрөг, нийт 40,056,779 төгрөгийг тус банканд төлөх үүргээ гүйцэтгэхгүй хохироож байх тул Иргэний хуулийн 45*******-р зүйлийн 45*******.*******, 453-р зүйлийн 453.******* дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 24, 26- р зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4*******-р зүйлийн 4*******.*******-ийг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Талуудын хооронд байгуулсан 20*******9 оны 06-р сарын 07-ны өдрийн ЗГ/*******06 тоот Зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт үндсэн зээлд 25,434,324 төгрөг, зээлийн хүүнд *******3,063,895 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******,558,560 төгрөг, нийт 40,056,779 төгрөгийг гаргуулж,

Талуудын хооронд байгуулсан 20*******9 оны 06-р сарын 07-ны өдрийн БГ/*******06 тоот Барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гээд

 

******* ******* банк нь 2022 оны *******0 сарын 05-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

... Нэхэмжлэл гаргасан зээл, хүүний тооцоолол 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2022 оны *******0 дугаар сарын 04-ны өдөр хүртэл зээлийн хүү 986,969.*******3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******96,*******74.87 төгрөг нийт *******,*******83,*******44.00 төгрөг нэмж бодогдсон байна. 2022 оны *******0 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25,434,324.00 төгрөг, зээлийн хүү *******4,050,864.*******3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,754,734.87 төгрөг нийт 4*******.239.923.0 төгрөг болж *******,*******83,*******44.00 төгрөгөөр нэмэгдсэн байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

*******. Талуудын хооронд байгуулсан 20*******9 оны 06-р сарын 07-ны өдрийн ЗГ/*******06 тоот дугаартай зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага *******,*******83,*******44.00 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагчаас нийт 4*******,239,923.00 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа:

Нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээл 25,230,324 төгрөгийг зөвшөөрч байна. Хүүг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний хугацаа дуусаад жил болсон гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны *******0 дугаар сарын *******2-ны өдрийн 746 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******,452.2.*******, 453 дугаар зүйлийн 453.*******-д заасныг баримтлан *******аас 4*******,239,923 төгрөг гаргуулан ******* ******* банкнд олгож, *******,754,734,87 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн *******75 дугаар зүйлийн *******75.*******-д зааснаар Сэлэнгэ аймаг, ******* сум *******-р баг *******-р хэсгийн ******* тоотод байрлах ******* мкв талбай бүхий ******* дугаартай орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалган,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 358,234 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкнд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

*******.Шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

2.Тус шийдвэрээр *******аас 4*******.239.923 төгрөгийг гаргуулан ******* ******* банкинд олгохоор шийдвэрлэсэн байна. Гэтэл шийдвэрийн 2 дахь заалтаар дээрхи мөнгийг миний өмчлөлийн Сэлэнгэ аймаг, ******* сумын *******-р баг,*******-р хэсэг ******* тоотод байрлах орон сууцнаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний бие нь энэ хэрэгт өөрийн төрсөн ахыг итгэмжлэлээр төлөөлж оролцож байгаа ба миний үл хөдлөх хөрөнгөд халдаж байгаа тохиолдолд гуравдагч этгээдээр оролцох байсан гэж үзэж байна. Учир нь тухайн үл хөдлөх хөрөнгөнд халдснаар миний хууль ёсоор хамгаалагдсан эд хөрөнгийн эрх зөрчигдөж байгаа тул энэ талаар тайлбар, баримтаа шүүхэд гаргах ёстой байсан.

Гэтэл энэ талаар надад шүүхийн зүгээс тайлбарлаагүй учраас зөвхөн зээлсэн мөнгөний шийдэгдэж байгаа гэж ойлгосон. Мөн дээрхи хөрөнгийг хэдэн төгрөгөөр үнэлээд хэдэн төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа нь тодорхойгүй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны *******0 дугаар сарын *******2-ны өдрийн 746 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлж байгаа. Манай зүгээс нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөөд, үндсэн төлбөр дээр нь тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулъя гэж хариуцагчид санал болгож байсан. Энэ зээлийн үндсэн хариуцагч нь ах нь буюу ******* юм. Дүү нь манай байгууллагаас зээл авч байгаад зээл нь дууссан. Ахынхаа нэр дээр энэ зээлийг давхар авсан. Тэгэхээр зээлийн барьцаа хөрөнгийн талаар зээл авалтын талаар маш сайн мэдэж байгаа. Хэний хөрөнгийг тавих уу, хэний нэр дээр зээл авахаа маш сайн мэдэж байсан. өөрийнхөө хөрөнгийг барьцаалбар болгоод, ахынхаа нэр дээр зээл авсан ч өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон учраас гуравдагч этгээдээр татах үндэслэлгүй. Гуравдагч этгээдээр татаагүй шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******66 дугаар зүйлийн *******66.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхээс эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, тооцооллын алдаа гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан-Уул аймаг дахь 0******* тоот салбар хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25.434.324 төгрөг, зээлийн хүү *******3.063.895 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******.558.560 төгрөг, нийт 40.056.779 төгрөгийг зээлдэгч *******тай байгуулсан 20*******9 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/*******06 тоот барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл, 2022 оны *******0 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүүнд 986.969*******3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******96.*******7487 төгрөг нийт *******.*******83.*******44 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 4*******.239.923 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...үндсэн зээлийн 25.230.324 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, харин цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа зогссон, Засгийн газрын тогтоол, Монгол банкны тушаал гарч зээлийн хүүг хойшлуулах, зогсоох арга хэмжээ авахаар заасан байхад нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан.

******* ******* банкны Дархан-Уул аймаг дахь 0******* тоот салбар болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, мөн хуульд заасан шаардлагуудыг хангасан, тус тус хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Зээлдүүлэгч ******* ******* банкны Дархан-Уул аймаг дахь 0******* тоот салбар нь зээлийн гэрээний дагуу 30.000.000 төгрөгийг зээлдэгч *******д олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Зээлдэгч нь 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 30 сарын хугацаатай байгуулсан байх ба 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй зээлдэгч үүргээ зөрчсөн, зээлдүүлэгч нь үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, төлбөрөө 2 жил гаруй хугацаагаар хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан байх ба нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу 30.000.000 төгрөг зээлсэн гэрээний үүрэгт 25.434.324 төгрөг, зээлийн хүү *******4.050.864.*******3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******.754.734.87 төгрөг, нийт 4*******.239.923 төгрөгийн төлбөртэй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдсон тул нийт 4*******.239.923 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй байна.

 

Давж заалдах гомдлын талаар:

Зохигчид зээлийн гэрээний үндсэн зээл болон сард төлөх зээлийн хүүгийн хэмжээний талаар маргаагүй харин өөрөөс үл шалтгаалах байдлын буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээний үүрэг зөрчсөн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.*******-д заасан заалтыг баримтлан хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ хэтрүүлсэн хугацааны /2 жил гаруй/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн нэмэгдүүлсэн хүү *******.754.734.87 төгрөг төлөхөөс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Хариуцагч нь гэрээний үүргээ 2 жил гаруй хугацаанд хэтрүүлсэн, гэрээний зөрчлийг арилгах талаар зээлдүүлэгчээс удаа дараа сануулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул зээлдэгчээс Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******-д зааснаар зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

Хэдийгээр зээлдэгч нь өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас зээл төлж чадаагүй хугацаа хэтрүүлсэн, цар тахалтай холбогдуулан Засгийн газар болон Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар зээлийн гэрээний хүүг чөлөөлөх талаар зохицуулалт байхад банк үндэслэлгүйгээр хүү нэхэмжилсэн гэж маргаж байгаа боловч Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны 04 сарын *******3-ны өдрийн А-*******22, 2020 оны 08 сарын 07-ны өдрийн А-320, 2020 оны ************** сарын 23-ны өдрийн А-423 тоот тушаалуудаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2020 оны 02 дугаар сараас эхлэн эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хувьд үлдэгдэл хугацааг *******2 сар хүртэлх хугацаагаар, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, нэг удаа сунгахыг банкуудад зөвшөөрсөн.

Тус тушаалаар зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар заасан байх ба харин зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгах, чөлөөлөх талаар зохицуулаагүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.*******-д заасан заалтыг үндэслэн анхан шатны шүүхээс хариуцагчийг зээлийн гэрээний үүрэг болох зээлийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч маргаагүй тул шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлийн нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх талаар дүгнэж бичсэн, мөн тогтоох хэсгийн ******* дэх заалтанд нэмэгдүүлсэн хүү *******.754.734.87 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж заасан боловч нийт нэхэмжилсэн 4*******.239.923 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож буй үнийн дүнг хасалгүй хангаж шийдвэрлэсэн хэсэгтээ бичиж техникийн шинжтэй алдаа гарсныг засч 39.485.*******89 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******.754.734.87 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрийн ******* дэх заалтанд өөрчлөлт оруулахаар, шийдвэрийн 3 дахь заалтанд нэхэмжлэлийн шаардлага зарим хэсэг нь хангаж шийдвэрлэгдсэн тул тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжинд өөрчлөлт оруулахаар тус тус тогтов.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оос гаргасан Ахынхаа зээлийн асуудлыг шийдвэрлүүлсэн гэж ойлгож явтал миний орон сууцыг зарж зээлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнийг надад сайн тайлбарлаж ойлгуулаагүй, би гуравдагч этгээдээр оролцох байсан. Шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Учир нь: Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.*******-д Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэж, 62.3-д Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ аймаг, ******* сум *******-р баг *******-р хэсгийн ******* тоотод байрлах ******* мкв талбай бүхий ******* дугаартай орон сууцны өмчлөгч нь уг орон сууцаа зээлийн барьцаанд тавих, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг эрхийг зээлдэгч *******д олгож 20*******9 оны 06 дугаар сарын 07-ны өдөр итгэмжлэл олгож дээрх итгэмжлэл нотариатаар баталгаажин хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Түүнчлэн Иргэний хуулийн *******54 дүгээр зүйлийн *******54.3-д Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаанд тавих, улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэлцэл хийх эрхийг ах *******д олгосон, итгэмжлэл хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд энэхүү хэрэгт түүнийг бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.*******.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны *******0 дугаар сарын *******2-ны өдрийн 746 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 

******* дэх заалтыг:

*******.Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.******* дэх хэсэгт тус тус зааснаар *******гаас 39.485.*******89 төгрөг гаргуулан ******* ******* банкны Дархан-Уул аймгийн 0******* тоот салбарт олгож, *******.754.73487 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

3 дахь заалтыг:

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 355.376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан-Уул аймгийн 0******* тоот салбарт олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ************** сарын *******5-ны өдрийн 2644 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.5, *******72 дугаар зүйлийн *******72.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ