Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 02

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Баянжаргалан сумын Монгол Ардын Намын хорооны дарга *******

Хариуцагч: Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны дарга *******д хариуцагдах, 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 05 тоот тогтоолын хавсралтын *******, *******, *******, *******, *******, *******, , , , Э.Д нарыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч , хариуцагч *******, түүний өмгөөлөгч , гуравдагч этгээд , Э.Д, тэдгээрийн өмгөөлөгч , гэрч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус сумын ИТХ-ын сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч *******, *******, *******, *******, *******, *******, , , , Э.Д, , , , нар нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “Нам эвслээс нэр дэвшигч нь тухайн нам эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно” гэж заасныг зөрчиж “Бидний мөрийн хөтөлбөр” боловсруулан “1.Сайн багшийн сайн шавь” хөтөлбөрийг үргэлжлүүлж амжилт бүтээл гаргасан багш сурагчдыг бодитой урамшуулна, 2.Баянжаргалан сумын 9 гайхамшгийг тодруулж Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталгаажуулна, 3.Байгалийн баялаг уул уурхайг түшиглэн орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлнэ, 4.Гудамж хорооллыг гэрэлтүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана” гэж Аудитын байгууллагын дүгнэлтгүйгээр дээрх заалтуудыг нэмж оруулсан байна. Энэ тухай асуудлыг миний бие сумын сонгуулийн хорооны бүрэн бүрэлдэхүүнд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр амаар гомдол гарган мэдүүлсэн бөгөөд энэ тухай баримт сумын сонгуулийн хороонд байгаа болно. Мөн энэ асуудлаар аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 10 дугаар сарын сарын 24-ний өдөр бичгээр гомдол гаргасан. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.13-д “Сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараахыг хориглоно” гэж заасныг АН-ын дэд дарга Б.Эрдэнэбаатар ноцтой зөрчин нэхэмжлэлийн хавсралт ¹7-д байгаа Дундговь аймгийн Баянжаргалан сумын АН-ын 2016 оны сумын ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны материал 4 хуудас сэтгүүлийн 2 дахь хуудасны ар талын нүүрэнд хэлэхдээ МАН-ын хорооны дарга ******* болон бусад нэр дэвшигчдийг “… өөрийнхөө хэлснийг үг дуугүй дагадаг зөвхөн гар өргөдөг тийм л хүмүүсийг дарга дэвшүүлэх юм даа” гэж хэлсэн, нэр дэвшигч мөн тухайн сурталчилгааны материалын 4 дэхь хуудасны арын нүүрэнд “…иргэд сонгогчдынхоо төлөө дуу нь гарч үг нь сонсогдоогүй намын даргын утсан хүүхэлдэйнүүд…” гэж доромжилсон байна.

Иймээс АН-ын нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 67.5, 70 дугаар зүйлийн 70.5.13 дугаар заалтуудыг тус тус зөрчсөн байх тул мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч түр үнэмлэхээ авсан бол түр үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэсэн заалтын дагуу Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоол дахь *******, *******, *******, *******, *******, *******, , , , Э.Д, , , , нарын 14 хүнд холбогдох хэсгийг, 2016 оны 10 сарын 20-ны өдрийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 05 тогтоол дахь *******, *******, *******, *******, , Э.Д, , *******, , ******* нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “… Баянжаргалан сумын орон нутгийн сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан нам гэсэн 2 нам оролцсон. Энэ сонгуульд Ардчилсан намыг Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 67.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн. Ингээд миний бие нэгд ардчилсан нам өмнөх сонгууль дээр санал хураалтын байранд камер ашиглаж хэн хэнд сонгууль өгч байгааг харж байсан асуудлаар хоёрт мөрийн хөтөлбөртэй нь холбогдуулж 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сумын сонгуулийн хороонд амаар гомдол гаргасан.

Дундговь аймгийн Ардчилсан намын аудитын байгууллагаар дүгнэгдсэн мөрийн хөтөлбөрт Сайн багшийн сайн шавь, Есөн гайхамшгийг тодруулж Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталгаажуулна гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй байхад 4 асуудлыг Баянжаргалан сум хөтөлбөртөө тусгасан байсан. Тухайлбал гэрэлтүүлнэ гэдэгт ганц Сайнцагаан сумын нэр байсан. Бүх сумд гэсэн бол Баянжаргалан сум хамаарах байсан байх. Уг нь аймгийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудлууд нь сумын мөрийн хөтөлбөрт үг үсгээрээ тусгагдсан байх ёстой.

Энэ гомдлын дагуу сумын сонгуулийн хороо хуралдаж намуудад хуулиа хэрэгжүүлж ажиллахыг албан ёсоор мэдэгдсэн. Гуравдагч этгээд шийдвэр гаргаагүй гэж байна. Энэ бол шийдвэр юм. Мөн тус сумын Ардчилсан намын дэд дарга Эрдэнэбаатар энэ 4 асуудлыг нь штриктээд тараачих уу гэж хэлж байсан тухай  бичлэгийг нь 2 нүдээрээ харсан. Миний хувьд сонгуульд ялагдсаны дараа энэ асуудлыг тавиагүй. Сонгуульд хуулиа мөрдөж ажиллаасай, дараа дараагийн залуучууд маань хууль дүрэм зөрчиж болдоггүй юм байна гэдгийг ойлгоосой гэсэн утгаар энэ асуудлыг гаргаж ирсэн. Энэ материал 16, 17-ны өдрүүдэд тараагдсан. Сонгуулийн сурталчилгааны материалын талаар эрүүгийн шүүхэд хандсан. Эрүүгийн шүүх зөрчил гаргасан болохыг нь тогтоосон. Хариуцагчийн тухайд Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9-т зааснаар дарга г хариуцагчаар татсан.

… Иймээс Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот тогтоолын хавсралтын 5.*******, 6.*******, 7.*******, 9.*******, 10., 11., 12., 13.*******, 14., 15.******* нарыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгосугай гэснийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “… Баянжаргалан сумын Ардчилсан нам нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 67.5, 70 дугаар зүйлийн 70.5.4-д заасан заалтуудыг зөрчиж сонгуульд оролцоод байхад сумын Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 159 дүгээр зүйлийн 159.2-т заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй. Мөн энэ хууль зөрчсөн үйлдлийнх нь талаар гомдол гаргаад байхад ард түмний сонголтыг хүндэтгэж байна гээд хүчээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгох тухай шийдвэрийг гаргасан. Хариуцагч нь эвлэрэх саналыг тавиагүй, харин хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэж байна. Сонгуулийн сурталчилгааны материалын талаар эрүүгийн шүүх та нарын буруутай үйлдлийг тогтоочихсон.

1-т Сайн багшийн сайн шавь хөтөлбөрийг үргэлжлүүлж амжилт бүтээл гаргасан багш сурагчдыг бодитой урамшуулна гэж хөтөлбөрт байна. Урамшуулахын тулд мөнгө хэрэгтэй. Баянжаргалан сум хаанаас гаргах юм бэ. Энэ бол худлаа заалт. 2-т Баянжаргалан сумын есөн гайхамшгийг тодруулж Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталгаажуулна гэж байна. Үүнийг баталгаажуулж болох юм. Гэвч аймгийн Ардчилсан намаас аудитын байгууллагад хүргүүлсэн албан бичигт сумдууд аймгийн мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцоно гэж мэдэгдсэн байдаг. 3-т Байгалийн баялаг уул уурхайг түшиглэн орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлнэ. Энэ ажлыг хийхийн тулд олон ажил хийгдэж зардал гарна. 4.Гудамж хорооллыг гэрэлтүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана. Өнөөдөр 800 сая төгрөгөөр гэрэлтүүлнэ гэж авсан мөнгө байхгүй л байна.  Тэгэхээр яаж Баянжаргалан сумыг гэрэлтүүлэх юм бэ. Эдгээр нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.4-д заасан заалтыг зөрчиж худлаа юм амлаад байна.

…. Иймд миний үйлчлүүлэгч *******гийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот тогтоолын хавсралтын *******, *******, *******, *******, *******, *******, , , , Э.Д нарыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгосугай гэснийг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Эдгээр нэр дэвшигчид нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 67.5, 70 дугаар зүйлийн 70.5.4 дэх хэсгүүдэд заасныг зөрчиж сонгуульд оролцсон нь тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл юм” гэв. 

Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газрын дарга ******* миний бие 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр сонгуулийн хорооны даргаар томилогдон 2016 оны орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийг тус суманд Сонгуулийн хууль тогтоомжийн дагуу явуулсан.

Ингээд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот тогтоолоор “Санал хураалтын дүнгийн тухай” тогтоолыг Сонгуулийн хороогоор хэлэлцүүлэн санал хураалтын дүнг 1 дүгээр тойргийн 669, 2 дугаар тойргийн 670, 3 дугаар тойргийн 671 дүгээр хэсгүүдэд нэр дэвшигч бүрийн авсан саналуудаас мандатын тоотой тэнцэх хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн нэрсийг гаргахад 669 дүгээр тойрогт МАН 4, 670 дугаар тойрогт МАН 1, АН 4, 671 дүгээр хэсэгт АН 6 нийт 15 нэр дэвшигч сонгогдсоныг баталгаажуулж дээрх 05 тоот тогтоолоор сонгогдсонд тооцож МАН-аас нэр дэвшиж хамгийн олон санал авсан Ц.Батбилэг, М.Мөнгөнхуяг, С.Үржинханд, Ё.Эрдэнэцэцэг, О.Ууганбаатар, АН-аас нэр дэвшиж хамгийн олон санал авсан *******, *******, *******, *******, , Э.Д, , *******, , ******* нарт 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр түр үнэмлэх олгосон.

Гэтэл Баянжаргалан сумын МАН-ын дарга ******* нь Сонгуулийн хорооноос гаргасан 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 05 тоот тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тус сумын МАН-ын дарга *******гийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах тайлбар гаргаж байна. Үүнд:

1.МАН дарга ******* нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5 асуудлаар гомдол гаргасан. Үүнийг сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хуралдаан хийж шийдвэрлэн намуудад албан тоот, аудитаар батлагдсан мөрийн хөтөлбөрийг хувилж хүргүүлсэн. Мөн аймгийн Сонгуулийн хороонд мэдэгдсэн тухай шийдвэр гаргаж тэмдэглэл хөтлөн баримтжуулсан. Аймгийн Сонгуулийн хорооны дарга ад хандахад энэ өргөдлийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай юм байна гэсэн хариу өгсний дагуу аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгөх нь зүйтэй гэсэн хариуг МАН-ын дарга *******д уламжилсан.

2.Нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга нь: Сонгуулийн тухай хуулийн 67.3-т “Нам эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно”, 67.5-д “Дараах этгээд сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна”, мөн хуулийн 70.5.13-т “Сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээлэлийг төрөл бүрийн хэлбэрээр тараах” гэсэн заалтуудыг зөрчсөн нь мөн хуулийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 7.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 159.3 “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж заасны дагуу сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот тогтоол дах *******, *******, *******, *******, , , , *******, , ******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

МАН-ын дарга *******гийн амаар гаргасан өргөдөлтэй холбогдуулан Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг сумын Сонгуулийн хороо судалж үзээд зөрүүтэй заалт зорилт арга хэмжээ байсан учир Ардчилсан намын “Жаргалан шинэчлэл” фасебүүк хуудсанд хуулиа мөрдөж аудитаар батлагдсан мөрийн хөтөлбөрөө сурталчилж ажиллахыг мэдэгдсэн. Сонгуулийн хорооноос Ардчилсан нам бидний мөрийн хөтөлбөртөө “1.Сайн багшийн сайн шавь хөтөлбөрийг үргэлжлүүлж амжилт бүтээл гаргасан багш сурагчдыг бодитой урамшуулна, 2.Үндэсний бөх, 3.Баянжаргалан сумын “Есөн гайхамшиг”-ийг тодруулж ИТХ-аар баталгаажуулна, 4.Байгалийн баялаг уул уурхайг түшиглэн орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлнэ, 5.Гудамж хорооллыг гэрэлтүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана” гэсэн заалтууд нэмсэн байсан. Мөн МАН, АН-ын аудитын дүгнэлтийг оруулсан. Намуудад сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 албан тоот хүргүүлж сумын Ардчилсан намын дарга т Сонгуулийн хуулийг мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Ардчилсан намын дэд дарга Б.Эрдэнэбаатарт Ардчилсан намын “Бидний мөрийн хөтөлбөр”, аймгийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болон сонгуулийн хуулийг тайлбарласан. /бичлэгийг хавсаргав/

Сонгуулийн тухай хуулийн 67.3-т “Нам эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно”, 67.5-д “Дараах этгээд сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухайд хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна” гэсэн заалтуудыг зөрчигдсөн болохыг мэдсэн боловч иргэд сонгогчдынхоо саналыг хүндэтгэн дээрх 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот тогтоолыг шийдвэрлэн хэлэлцэж, сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд өргөн мэдүүлсэн. Ардчилсан нам Сонгуулийн хуулийн 67.3, 67.5 дах заалтуудыг зөрчсөн нь тогтоогдож байна.

Иймд *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй болно” гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “… Миний бие сумын Сонгуулийн хороог төлөөлөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа хариу тайлбартаа дэлгэрэнгүй бичиж өгсөн. Сумын МАН-ын хорооноос 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ардчилсан нам Сонгуулийн тухай холбогдох заалтыг зөрчиж байгаа тухай гомдлыг амаар гаргасан. Энэ үед сурталчилгааны материал тараагдаагүй байсан. Энэ гомдлыг хүлээн аваад тухайн өдрөө сумын Сонгуулийн хороо хуралдаж Сонгуулийн тухай хуулийг мөрдөж ажиллахыг намуудад анхааруулж албан бичгээр өгсөн. Мөн Ардчилсан намын дэд дарга Эрдэнэбаатарыг дуудаж Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлаж өгсөн. Энэ тухай бичлэг нь бий. Энэ асуудлыг өнөөдөр хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш. Өмнө нь хууль бус гэдгийг нь мэдээд тодорхой арга хэмжээг авч байсан. Тухайн үед  дэд дарга Эрдэнэбаатар нь холбогдох 4 заалтыг штрикдээд тарааж болох уу гэсэн асуудлыг тавьж байсан. Ер нь бол өрсөлдөж байгаа намууд тус бүрээрээ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг гаргаж Аудитаар дүгнэлт гаргуулсан байсан. Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө тэр үед тараагаагүй байсан. Ардчилсан намд мөрийн хөтөлбөрөө засаж залруулах нь зөв байх гэсэн зөвлөмж өгсөн, залруулах хугацаа байсан. Бид энэ талаар аймгийн Сонгуулийн хороонд хандахад холбогдох хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгсөн.  

Нэхэмжлэгч талаас сумын Сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуулийн 159.2 дахь заалтыг биелүүлээгүй гэж үзсэн. Үүнд тайлбар өгөхөд: Нэгд Ардчилсан намыг сурталчилгааны материалаа засаж залруулах байх гэж бодсон. Хоёрт иргэд, сонгогчдын нэр дэвшигчдийг сонгох сонгогдох эрхийг нь хүндлээд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т зааснаар нэрийг нь татаагүй. Хэрвээ шүүхийн шийдвэрээр Ардчилсан намыг Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзвэл сумын Сонгуулийн хороо 05 тоот тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй.

Шүүхээс сумын Сонгуулийн хорооны 05 тоот тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болговол Ардчилсан намын бие даасан шаардлага болох тогтоол хууль ёсны болохыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн сумын Сонгуулийн хороо ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “… Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны даргаар ******* нь албан ёсоор томилогдсон болохоор хуульд заасны дагуу байгууллагаа төлөөлж оролцсон. Иймээс төлөөлөх эрхгүй гэдэг тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9-д зааснаар сонгуулийн хороог төлөөлөх эрхтэй.

Баянжаргалан сумын Ардчилсан нам нь сонгуулийн тухай хуулийг зөрчөөд байгаа талаар сумын сонгуулийн хороонд гомдол ирсэн. Энэ дагуу сонгуулийн хороо хуралдаж намуудад хуулиа хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Тэмдэглэлд аймгийн сонгуулийн хороонд мэдэгдье гэж хүртэл тэмдэглэгдсэн байгаа. Үүнийг сумын сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-т заасан заалтыг хэрэгжүүлж ажилласан гэж үзэж байна. 

…Аймгийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй асуудлууд Баянжаргалан сумын сонгуулийн мөрийн хөтөлбөрт яалт ч үгүй тусгагдсан байсан. Тухайн үед нь сонгуулийн хороо арга хэмжээ авч хөтөлбөрийг засч залруулах боломж олгон хуулийг тайлбарлаж өгч байсан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн юм. Сонгуулийн хороо хууль зөрчсөн гэдгийг тогтоогоогүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд *******, *******, *******, *******, , *******, *******, , , нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “… Нэхэмжлэгч нь Баянжаргалан сумын АН-г Сонгуулийн тухай хуулийн 67-р зүйлийн 67.3 дахь хэсэг “Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно” гэж заасныг зөрчиж “Бидний мөрийн хөтөлбөр” боловсруулан 1.”Сайн багшийн сайн шавь хөтөлбөрийг үргэлжлүүлж амжилт бүтээл гаргасан багш, сурагчдыг бодитой урамшуулна, 2.Баянжаргалан сумын Есөн гайхамшгийг тодруулж ИТХ-аар баталгаажуулна, 3.Байгалийн баялаг Уул уурхайг түшиглэн орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлнэ, 4.Гудамж хорооллыг гэрэлтүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана гэж аудитын байгууллагын дүгнэлтгүйгээр дээрх заалтуудыг нэмж оруулсан гэж үндэслэжээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Баянжаргалан сумын Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан бидний хууль ёсны эрхийг маш ноцтойгооор зөрчих тул бид дараах тайлбарыг гаргаж байна.

Дундговь аймгийн Ардчилсан намын 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн албан бичгээр Сайнцагаанаас бусад 14 сумд аймгийн мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцохоо албан ёсоор мэдэгдсэн тул сум тус бүрээр сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудитын дүгнэлт хийх шаардлагагүй тухай Дундговь аймгийн адуитын газраас 2016 оны 08-р сарын 25-ны өдрийн албан тоотоор Сонгуулийн хороонд албан бичиг хүргүүлсэн.

Бид аймгийн мөрийн хөтөлбөрийн заалтуудаас Баянжаргалан сумандаа хэрэгжих боломжтой заалтуудыг нэгтгэн сонгогчдод мөрийн хөтөлбөрөө ойлгомжтой хүргэх зорилгоор Сонгуулийн сурталчилгааны хэвлэлийн материалын 2-р нүүрэнд Бидний мөрийн хөтөлбөр  гэсэн гарчигтайгаар хэвлэн тараасан бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал сонгуулийн тухай хуулийн 67.3 заалтыг дурьдахдаа “бие даасан” гэсэн үгийг нь орхигдуулж “Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно” гэж хуулийн утга агуулгыг хэт гуйвуулж, нэр дэвшигч тус бүр намаасаа гадна Бидний мөрийн хөтөлбөр гэж боловсруулсан мэтээр ташаа тайлбарласан байна. Сонгуулийн тухай хуулийн 67.3 заалтыг бид ойлгохдоо тухайн нэр дэвшсэн нам эвслээс гадна нэр дэвшигч тус бүр өөр өөр хөтөлбөр боловсруулахыг хориглосон заалт гэж ойлгож байгаа. Иймд Бидний мөрийн хөтөлбөрт аймгийн мөрийн хөтөлбөрийн агуулга зорилтоос гажсан ямар нэгэн заалт байхгүй болохыг илүүдсэн гэж үзээд байгаа заалт бүр дээр тайлбар хийж байна.

1.Сайн багшийн сайн шавь хөтөлбөрийг үргэлжлүүлж амжилт бүтээл гаргасан багш сурагчийг бодитой урамшуулна гэсэн нь ардчилсан намын мөрийн хөтөлбөрөөс тэс ангид мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн гэж үзжээ. Дундговь аймгийн Ардчилсан намаас 2016 оны АИТХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 2 дахь хэсэгт “Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, ялангуяа боловсрол соёл, эрүүл мэндийн салбарын хүрэх түвшинг тодорхойлж иргэн бүр эрүүл чийрэг, эрдэм боловсролтой байх нөхцөлийг бүрдүүлэх” гэж бие даасан заалтыг томъёолсон.

Мөн хөтөлбөрт “Иргэд нь эрдэм боловсролтой Дундговьчууд” зорилтын хүрээнд 2-1 дэх хэсэгт Боловсролын салбарыг хөгжүүлэх 3-4 тодорхой чиглэлийг тусгайлан заасан. Энэ нь орон нутагт чадварлаг боловсон хүчнийг тогтвортой  ажиллуулах талаар заасан. Мөн аймгийн мөрийн хөтөлбөрт “Боловсролын шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэх тухай заасан бөгөөд Боловсролын шинэчлэлийн бодлогод /2012-2016 МУЗГ/ Сайн багшийн сайн шавь зорилтот үйл ажиллагаа багтсан болно.

2.”Баянжаргалан сумын Есөн гайхамшиг”-ийг тодруулж ИТХ-аар баталгаажуулна гэсэн зорилтыг сумын Ардчилсан намын мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэхүү зорилт нь ямар нэгэн санхүүгийн эх үүсвэрийг шаардахгүй бөгөөд зөвхөн сумын нутаг дэвсгэрт буй түүхэн дурсгалт биет болон биет бус соёлын өвийг хамгаалах, Баянжаргалан сумыг алдаршуулах, ирээдүй хойчдоо нутаг орон, өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой хийгдэх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэр юм. Аймгийн намын мөрийн хөтөлбөрийн 2-3 дахь хэсэгт “соёлын биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах”, “түүх соёлын хосгүй дурсгалт эдийн болон оюуны үнэт дурсгалууд бүхий газар нутгийг цогцолборт газрын ангиллаар хамгаалалтад авах” гэсэн зорилтын хүрээнд тусгасан нь хуулийг зөрчөөгүй болно.

3.Байгалийн баялаг уул уурхайг түшиглэн орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлнэ гэсэн зорилт нь мөн Аймгийн намын хөтөлбөрийн 3-т “иргэд нь ажилтай, орлоготой, амьжиргаатай Дундговьчууд” хөтөлбөрийн 3-1 дэх хэсэгтэй агуулга, зорилгын хувьд яв цав нийцнэ.

4.Гудамж хорооллыг гэрэлтүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана зорилтыг мөн Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн мэтээр өөрт ашигтайгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Аймгийн намын мөрийн хөтөлбөрийн “Их үйлсийн эхлэл-Бүтээн байгуулалт Дундговь аймагт“ хөтөлбөрийн 1 дэх хэсэгт  “гэрэлтүүлгээр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэсэн тов тодорхой заалт байгаа болно.

Нэгтгэн дүгнэхэд Баянжаргалан сумын Ардчилсан намаас нэр дэвшигчид бид Баянжаргалан сумын намын мөрийн хөтөлбөрийг танилцуулж өрсөлдсөн бөгөөд Сонгуулийн тухай хуулиар АН-аас нэр дэвшигчид тус намаас нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан мөрийн хөтөлбөртэй байж болохгүй тул Сонгуулийн тухай хуулийн 67.3 заалтыг зөрчөөгүй болно.

Мөн нэхэмжлэгч нь Сонгуулийн тухай хуулийн 67.5 дах заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь энэ удаагийн сумын ИТХ-ын сонгуульд манай намын мөрийн хөтөлбөр, Аймгийн Ардчилсан намын аудитын байгууллагаар  хянуулсан 2016 оны АИТХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зорилт үйл ажиллагааны хүрээнд гаргасан.

Нэхэмжлэгч нь Сонгуулийн тухай хуулийн 70.5.13 “Сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараахыг хориглоно” гэж заасныг Ардчилсан намын дэд дарга Б.Эрдэнэбаатар, нэр дэвшигч нар ноцтой зөрчсөн гэжээ.

Ардчилсан намын сонгуулийн штабаас эрхлэн гаргасан сурталчилгааны хэвлэмэл материалын арын нүүрний доод хэсэгт Цензурьгүй яриа нэртэйгээр нэр дэвшигч “Хүнийхээ хөгжлийг тэргүүн эгнээнд тавьж ажиллана” гэсэн үзэл баримтлалаар сум орон нутгийнхаа залуу сэхээтэн хүний хувьд өөрийн санаа зовж явдаг бодол үе үеийн ИТХ-д үг нь гарч дуу нь сонсогдоогүй сум орон нутгийнхаа эрх ашгийн төлөө бус зөвхөн намын бодлогод хайрцаглагдан намын эрх ашгийг хамгаалсан зөв ч бай, буруу ч бай өөрийн бие даасан шийдвэр гаргаж чадахгүй хүмүүс байсан. Цаашид өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг төр түмнээ төлөөлж чадахуйц тийм хүмүүсийг сонгож байх нь зөв юм гэсэн санааг өөрийн бодолгүй хүнийг утсан хүүхэлдэйтэй зүйрлүүлж Монгол хэлний багшийн хувьд зүйрлэл хэлсэн. Иймд нэхэмжлэгчийн ташаа ойлгосноор ******* болон манай нэр дэвшигчдийг утсан хүүхэлдэй гэж доромжилсон гэдэг нь утгын хувьд бидний эсрэг Сонгуулийн хуулийн 70.5.13 заалтыг гуйвуулан мушгиж байгаад харамсалтай байна. Энэ тухайгаа цагдаагийн байгууллагын мэдүүлэгт нэр дэвшигч хариуцлагатайгаар өөрийн үг үйлдлийг тайлбарласан болно.

Мөн нэхэмжлэгч МАН-ын хорооны дарга ******* нь наад захын харьцааны соёлгүй өөрийн нь тулган шаардсан зүйлээс зөрүүтэй эсрэг санал өгсөнийх нь төлөө сумын ИТХ-ын төлөөлөгч нараа загнаж дарамтлах, мөн сумын олон нийт иргэдийн хурлын үеэр саналаа хэлсэн иргэнийг дарамталж загнах олон нийтийн өмнө нэр төрийг нь удаа дараа гутаах зэрэг байж боломгүй үйлдлүүдийг гаргаж ирсэнийг гэрчлэх хүмүүс бэлэн бөгөөд МАН-ын хорооны даргын “Ил захидал”-ыг бичин сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэн тараасан. Уг захидалдаа: Манай сумын түрүүчийн удирдлагууд хурал хийлгүй зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн нууц шийдвэр тогтоол гаргадаг, тамга тэмдэг хулгайлдаг зэрэг хууль бус олон үйлдлийг гаргаж, иргэдээ хуурч мэхэлдэг байсныг иргэд тэр бүр мэддэггүй байх аа. Эдгээр хүмүүс нь нам бүлэг болон дахин орон нутгийн удирдлагад санаархаж МАН-ын дотоод ажлыг шүүмжлэн, Сумын ИТХ гэдэг нь ашиг сонирхлоороо нэгдэн хуйвалдаан зохион байгуулдаг, хор найруулж албан тушаал хууль бусаар авахыг оролддог нам дамжсан хүмүүсийн цуглуулга биш…” гэж дурьдахын зэрэгцээ сонгогч олныг төөрөгдүүлэх гэсэн сурталчилгааны хууль бус зураг хэвлэн тараасан. Энэ тал дээр манай хүлээцтэй хандсан. /Ил захидлыг хавсаргав/

Мөн сумын Сонгуулийн хорооны дарга ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа Сонгууль хууль тогтоомжийн дагуу явагдаж өнгөрсөн бөгөөд саналын хувь болон дүнг 05-р тогтоолоороо ард түмнийхээ саналыг хүндэтгэж хуулийн дагуу гаргасан гэсэн атал МАН-ын хорооны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 67.3, 67.5-р заалтыг зөрчсөн гэж үзэж байна гээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Сонгуулийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгоход бэлэн гэсэн нь сонгогч олны итгэлийг хүлээн авч хуулийн дагуу сонгуульд оролцож ялалт байгуулсан бидний 10 хүний эрх ашгийг ноцтой зөрчихөөр тайлбар хийжээ. Сонгуулийн хорооны дарга ******* болон бусад гишүүд сонгуулийн үйл ажиллагааны хүрээнд хэтэрхий нэг талыг барьж ажилласан гэдгийг нотлох баримтаар бид гаргаж тавих нь зүйтэй гэж үзлээ.

Сонгуулийн хорооны дарга ******* нь сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ хэтэрхий нэг талыг барьж манай намаас нэр дэвшигчдийн хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирж амжаагүйг олон нийтийн өмнө шүүмжлэн “Юм эхлэхээсээ харагддаг гэсэн” утгатай зүйлийг ярьсан, сонгуулийн хорооны нөөцийн ажилтнуудын дунд манай намын мөрийн хөтөлбөрийг шүүмжилж МАН-ын мөрийн хөтөлбөрийг магтаж ярьсан гээд сонгуулийн хорооны ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчиж байсныг бид өөрт нь сануулж байсан. Мөн сонгуулийн хорооны гишүүд нь МАН-аас нэр дэвшигчдийн сурталчилгааны цахим хуудаст байрласан зүйлсийг Share /бусадтай хуваалцах/ хийх зэрэг ёс зүйн дүрмийн хэм хэмжээгээ мөрдөж ажиллаагүй гэж бид үзэж байна” гэжээ. 

Гуравдагч этгээд *******, *******, *******, *******, , *******, *******, , , нар бие даасан шаардлагыг бичгээр гаргасан ба энэхүү шаардлагадаа: “ Дээрх нэхэмжлэлтэй холбогдуулж гарах аливаа шийдвэр нь Баянжаргалан сумын АН-ын эрх ашгийг хамгийн ихээр хөндөж байгаа тул бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр гаргаж байна. Нэхэмжлэгч нь АН-ыг Сонгуулийн тухай хуулийн 67-р зүйлийн 67.3 дахь хэсэг “Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзсэн. Дээрх үндэслэлээ “Бидний мөрийн хөтөлбөр” нэртэйгээр *******, *******, *******, *******, . , , *******, , ******* нар нь тус бүртээ мөрийн хөтөлбөр гаргасан мэтээр бодит байдлыг илэрхий гуйвуулж, Баянжаргалан сумын иргэдийн сонголтыг хүчээр өөрсдийн эрх ашигт нийцүүлэхээр оролдож байна. Хуульд улс төрийн нам, эвслээс нэр дэвшигч нь “өөрөө нам, эвслээс баталсан мөрийн хөтөлбөрөөс тусдаа агуулга, хэрэгжүүлэх арга зам бүхий өөр мөрийн хөтөлбөрийг” сонгогчдод санал болгохгүй байхыг зохицуулсан. АН-аас нэр дэвшиж сонгогдсон дээрх нэр бүхий 10 нэр дэвшигчид Баянжаргалан сумын Ардчилсан намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс тусдаа ямар нэгэн мөрийн хөтөлбөр, бие даасан өөр баримт бичиг боловсруулж сонгогч нарт түгээгүй болно. Баянжаргалан сумын АН нь орон нутгийн сонгуульд Ардчилсан намын Монгол хүн-2020 урт хугацааны хөтөлбөрт нийцүүлсэн “Бидний хөтөлбөр” гэсэн нэршилтэй мөрийн хөтөлбөрийг нэгдсэн журмаар нийт гишүүдээр хэлэлцүүлэн баталж сонгуульд оролцсон бөгөөд нийт нэр дэвшсэн 14 нэр дэвшигчид маань энэ мөрийн хөтөлбөрийн хүрээнд сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хүрээнд явуулсан.

Ардчилсан нам нь “Улс төрийн намын тухай” хуулийн дагуу үйл ажиллагаагаа Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлдэг томоохон улс төрийн хүчин бөгөөд Намын тогтолцоо нь “хэвтээ” буюу орон нутгийн намын үйл ажиллагаа нь төв намаас шууд хараат биш харьцангуй бие даасан удирдлага, үйл ажиллагааны хэв шинжтэй тул намын урт хугацааны бодлогын бичиг, баримтын агуулга, чиглэлийн хүрээнд улс төрийн үйл ажиллагааг явуулах, мөрийн хөтөлбөрөө батлах хуулийн болоод Намын үндсэн дүрмийн боломжтой юм. Сонгуулийн тухай хуулийн 67-р зүйлийн 67.3 дахь хэсэг нь дээд шатны намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нэг бүрчлэн хуулж дараагийн шатны нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө болгохыг зохицуулсан мэтээр Баянжаргалан сумын МАН хуулийг илтэд буруу тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын буюу үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бодлогыг Баянжаргалан суманд хэрэгжүүлэх эдийн засаг, хүний нөөц, бусад боломж байхгүй бөгөөд Дундговь аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх АН-ын хөгжлийн бодлогыг Баянжаргалан суманд хэрэгжүүлэх мэтээр тус сумын АН мөрийн хөтөлбөртөө шууд бүхэлд нь хуулж тусгах бололцоогүй юм.

Сонгуулийн тухай хуулинд намын хөтөлбөрийг нэг бүрчлэн хуулж шат, шатны сонгуульд ашиглахыг үүрэг болгоогүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авахыг хүсье.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 1.Сайн багшийн сайн шавь” хөтөлбөрийг үргэлжлүүлж амжилт бүтээл гаргасан багш, сурагчдыг урамшуулна гэсэн нь Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тэс ангид мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн гэж үзжээ. Дундговь аймгийн Ардчилсан намаас 2016 оны АИТХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 2 дахь хэсэгт “Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, ялангуяа боловсрол соёл, эрүүл мэндийн салбарын хүрэх түвшинг тодорхойлж иргэн бүр эрүүл, чийрэг эрдэм боловсролтой байх нөхцөлийг бүрдүүлэх” гэж бие даасан заалтыг томъёолсон.

Мөн хөтөлбөрт “Иргэд нь эрдэм боловсролтой Дундговьчууд” зорилтын хүрээнд 2-1 дэх хэсэгт Боловсролын салбарыг хөгжүүлэх 3-4 тодорхой чиглэлийг тусгайлан заасан. Энэ нь орон нутагт чадварлаг боловсон хүчнийг тогтвортой  ажиллуулах, улмаар чанартай сургалтын орчныг бүрдүүлж, боловсролтой хойч үеийн төлөөх АН-ын Монгол хүн-2020 бодлогын шууд үргэлжлэл мөн. Аль ч улс төрийн хүчний цөм нь хүний хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал байдаг бөгөөд Баянжаргалан сумын АН-ын бодлого өнөөдөр ч, ирээдүйд ч эдгээр асуудлуудыг мөрийн хөтөлбөрийнхөө гол асуудал болгон дэвшүүлэх болно. Энэ мөрийн хөтөлбөрийн агуулга нь Сонгуулийн тухай хуулийн 67-р зүйлийг зөрчөөгүй болно.

2. ”Баянжаргалан сумын 9 гайхамшгийг тодруулж ИТХ-аар баталгаажуулах гэсэн зорилтыг сумын Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгаж, нэр дэвшигчид энэ зорилтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Энэ зорилт нь ямар нэгэн санхүүгийн эх үүсвэрийг шаардахгүй бөгөөд зөвхөн сумын нутаг дэвсгэрт буй түүхэн дурсгалт биет соёлын өвийг хамгаалах, Баянжаргалан сумыг алдаршуулах, ирээдүй хойчдоо нутаг орноо хайрлан хамгаалах, сэтгэл хандлагыг суулгах, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэр юм. Аймгийн намын мөрийн хөтөлбөрийн 2-3 дахь хэсэгт “Соёлын биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах”, “түүх соёлын хосгүй дурсгалт эдийн болон оюуны үнэт дурсгалууд бүхий газар нутгийг цогцолборт газрын ангиллаар хамгаалалтад авах” гэсэн зорилт, үйл ажиллагааг тусгасан. Сумын мөрийн хөтөлбөр нь тухайн суманд нийцэх боломж, нөхцлийг харгалзан 9 гайхамшгийг ИТХ-р баталгаажуулахаар тусгасан нь хуулийг огт зөрчөөгүй болно. 

3.Байгалийн баялаг уул уурхайг түшиглэн орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэсэн зорилт нь мөн аймгийн намын хөтөлбөрийн 3-т “иргэд нь ажилтай, орлоготой, амьжиргаатай Дундговьчууд” хөтөлбөрийн 3-1 дэх хэсэгтэй агуулга, зорилгын хувьд яв цав нийцнэ. Нөгөө талаасаа Баянжаргалан сумын АН нь бие даасан хуулийн этгээдийн хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гаргах бүрэн эрхтэй. Манай нам нь АН-ын суурь бодлого, мөрийн хөтөлбөрүүдээс ангид ямарваа нэгэн мөрийн хөтөлбөрийг гаргаагүй болохоо мэдэгдэж байна.

4.Гудамж хорооллыг гэрэлтүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана”, зорилтыг мөн Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн мэтээр өөрт ашигтайгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Аймгийн намын мөрийн хөтөлбөрийн “Их үйлсийн эхлэл-Бүтээн байгуулалт Дундговь аймагт“ хөтөлбөрийн 1 дэх хэсэгт  ” гэрэлтүүлгээр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэсэн тов тодорхой заалт байгаа болно.

Нэгтгэн дүгнэхэд Баянжаргалан сумын АН нь сонгуульд намаараа оролцсон тул тус суманд нэр дэвшсэн өрсөлдөгчид Баянжаргалан сумын намын мөрийн хөтөлбөрийг танилцуулж өрсөлдсөн бөгөөд Сонгуулийн тухай хуулиар АН-аас нэр дэвшигчид тус намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс өөр мөрийн хөтөлбөртэй байж болохгүй тул Сонгуулийн тухай хуулийн 67.3 зөрчөөгүй болно. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа сонгуулийн тухай хуулийн 67.5 дахь заалтыг зөрчсөн гэж дурджээ. Сонгуулийн тухай хуулийн 67.5 /Дараах этгээд сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтворотой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаархи тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан/ байна гэж заасан тул Баянжаргалан сумын Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт заагдсан зорилт арга хэмжээнүүд нь ямар нэгэн санхүү, төсөв мөнгөтэй холбоогүй юм. Иймд 67.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа сонгуулийн хуультай холбоотой захиргааны зөрчлийг дурьджээ. Тухайлбал Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-ийг АН-ын дэд дарга Б.Эрдэнэбаатар, Д,Түвшинбаяр нар доромжилсон хэмээн шаардлагадаа тодорхойлжээ.

Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.5.13 дахь хэсгийг захиргааны зөрчил гэж үзэж Сонгуулийн тухай хуулийн дагуу Цагдаагийн байгууллага шалгаж тухайн нутаг дэвсгэрийн Эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг буюу Захиргааны хэргийн анхан шатны харъяаллын асуудал биш тул нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлгүй бөгөөд шүүх хүлээн авч шийдвэрлэвэл шүүхийн харъяалал зөрчихөөр байна.

Нэхэмжлэгчийн сонгосон сонгуулийн хорооны дарга ******* нь дангаараа захиргааны хэргийн хариуцагч биш бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаа Сонгуулийн хороо биш түүний дарга иргэн *******г хариуцагчаар татсан тул мөн л энэ хэрэг нь харъяаллыг зөрчөөд байна. Мөн буруутгаад байгаа 4 зорилтууд нь зөвхөн ИТХ-ын шийдвэр гаргуулахад л хангалттай бөгөөд санхүүгийн ямар нэгэн эх үүсвэр сумын төвөөс шаардагдах ажлууд бишээ.

Иймд Баянжаргалан сумын МАН-аас тус сумын Сонгуулийн хороонд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сонгуулийн хороонд гаргасан ¹01, ¹05 тоот тогтоол нь хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэж бие даасан шаардлага гаргаж байна” гэжээ.

Гуравдагч этгээд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “… Нэхэмжлэгч тал биднийг Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 67.5, 70 дугаар зүйлийн 70.5.13-т заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Үүн дээр тайлбар хийе. Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “өөр бие даасан мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно” гэж заасан байтал бие даасан гэдэг үгийг нь зориуд орхигдуулж “өөр мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно” гэж нэхэмжлэлдээ бичсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

“Бидний мөрийн хөтөлбөр” гэж нэрлэдгийн учир нь иргэдэд ойлгомжтой байлгах үүднээс аймгийн мөрийн хөтөлбөрийн 149 заалтаас сонгуулийн штаб ярилцаад сумандаа хэрэгжих боломжтой 27 заалтыг түүж авсан. Гэтэл үүнийг хэн нэгэн нэр дэвшигч өөрөө бие даан мөрийн хөтөлбөр гаргаж ирсэн мэтээр тайлбарлаж байгааг эсэргүүцэж байна. Мөн нэхэмжлэгч Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-т зааснаар аудитын байгууллагаар хянуулаагүй гэж яриад байна. Энэ тухай аймгийн Ардчилсан намаас аймгийн Аудитын газарт албан бичиг хүргүүлсэн байдаг ба уг бичигт сумдууд мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулах шаардлагагүй, сумдууд нь аймгийн мөрийн хөтөлбөрөөр явна гэж бий.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “… Нэхэмжлэгч нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-д заасан асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн юм байна. Энэ тухай баримт нь байна. Иймээс өнөөдөр энэ тухай яригдахгүй зөвхөн Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь заалтын талаар яръя. Баянжаргалан сумын Сонгуулийн хороог төлөөлөх эрх гэдэг хүнд байхгүй. Сонгуулийн хороо бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Гэтэл гэдэг хүн сонгуулийн хороог төлөөлөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэж байгааг хүлээн авах боломжгүй. Учир нь энэ тогтоолыг хүчингүй болгох талаар сонгуулийн хорооны хамтын шийдвэр байхгүй байна. Энэ хүнд эвлэрэх эрхийг ч олгоогүй. Яагаад эвлэрэх гээд байгаа юм бэ. Үүнийг гайхаж байна. Нэхэмжлэл гаргаснаар эвлэрэх гээд байгаа юм уу эсхүл сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэдгийг нь тогтоочихоод эвлэрэх гээд байгаа юмуу. Мөн 10 хүн тус тусдаа бие даасан мөрийн хөтөлбөртэй байсан гэж үзэж байгаа юмуу. Үүнийгээ нотолж 10 ширхэг мөрийн хөтөлбөр гаргаж ирэх байх. Энэ асуудал нь зөвхөн , , Дашдамба, Түвшинбаяр гэсэн 4 хүний харилцаа юм шиг асуудлыг шийдэж болохгүй. Төрийн хариуцлагатай албыг хашдаг хүн ийм зүйлийг яриад байж болохгүй байх. энэ тухай тунгаан бодож байгаа байх. … Шүүх хариуцагчгүй хэрэг шийдэх гээд байна. Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-т “сонгууль зохион байгуулах талаар эрх хэмжээнийхээ дотор гаргасан сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэрийг холбогдох этгээд биелүүлэх үүрэгтэй“ гэж заасан байдаг. Энэ хуульд заасны дагуу хариуцагчид тухайн үед энэ асуудлаар шийдвэр гаргах эрх нь байсан. Гэвч ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй байж өнөөдөр би тухайн үед тэгж бодож байсан, ийм зөвлөмжийг амаараа өгсөн гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Төрийн албаны харилцааны дагуу бүгдийг бичгээр албажуулсан байх ёстой. Хариуцагч нэг албан тоотыг өгсөн гэдэг боловч энэ албан тоотод Ардчилсан намд гэсэн нэг ч үг байдаггүй юм. Хариуцагчийн хийгээгүй эс үйлдлийн төлөө эсхүл хийх гэж бодож байсан үйлдлийнх нь төлөө 500-600 хүний эрх ашгийг хохироож болохгүй. Дундговь аймгийн Ардчилсан намын хөтөлбөрт Сайнцагаан сумыг гэрэлтүүлнэ гэж дэвшүүлсэн учраас Баянжаргалан сумаа гэрэлтүүлнэ гэж оруулсан.

Баянжаргалан сумын Есөн гайхамшгийг тодруулахад зардал гарахгүй. Энэ нь аймгийн мөрийн хөтөлбөрт түүх соёлын өвийг сэргээн засварлаж, алдаршуулна гэж агуулгын хувьд тусгагдсан. Сайн багшийн сайн шавь хөтөлбөрийг хэрэгжүүлж болохгүй гэж байна. Ардчилсан нам сайн оюутан, сайн хашаа, сайн малчин гэх мэт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан. Мөн Боловсрол шинжлэх ухааны яамнаас сайн багш хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Тиймээс энэ нь ангид зүйл биш юм. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч их зардал гарна гээд байх юм. Үүнтэй санал нийлэхгүй. 2000 төгрөгөөр алтан медаль аваад өгчихөж болно шүү дээ. Урамшуулал нь баярлалаа гэдэг үгээр ч тайлбарлагдана. Заавал мөнгөтэй холбож болохгүй.

Байгалийн баялаг, уул уурхайг түшиглэн орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж бий. Баянжаргалан суманд уул уурхайн асуудал хөндөгддөг бөгөөд Ардчилсан нам хэрэв сонгуульд ялвал хүний нөөцийн бодлогыг уул уурхай ашигт малтмал ашиглахад чиглүүлж ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж дэвшүүлсэн. Энэ нь Ардчилсан намын УИХ болон аймгийн мөрийн хөтөлбөрт ч байдаг.

Аймгийн Ардчилсан намын 100 гаруй заалттай мөрийн хөтөлбөрийн төсвийг Баянжаргалан сумын төсөв даах уу. Үүнийг Засаг дарга сайн мэднэ. Бид аймгийн Ардчилсан намаас 2016 оны орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөөс тодорхой хэсгийг авч оруулсан. Баянжаргалан сумын Ардчилсан нам нь Сонгуулийн тухай хуулийн 67.3-ыг зөрчөөгүй. Хурал дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч талыг давхар өмгөөлөөд байх юм. Болохгүй юм байхгүй л дээ. Мөн дарга хариуцагчийн үйлдлийг нэг бүрчлэн нарийн тайлбарлаж байна. Эндээс харахад хуульд зааснаар хамаарал бүхий байдал харагдаж байна. Судлуулсан бичлэгийг сонгуулийн хороо далд аргаар хийсэн байна. Хууль бусаар олж авсан баримт нь нотолгооны чадвараа алддаг. Энэ баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дах заалтыг зөрчсөн тул энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасан үндэслэл үүсч байна гэсэн үг. Шүүх үүнийг анхаараарай. Мөн аймгийн аудитын газраас сонгуулийн хороонд хүргүүлсэн баримтыг сайн үзээрэй.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн гуравдагч этгээд нар нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагаа дэмжиж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Баянжаргалан сумын Монгол Ардын Намын хорооны дарга ******* нь Баянжаргалан сумын сонгуулийн хороонд холбогдуулан  Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 05 тоот тогтоолын хавсралтын *******, *******, *******, *******, *******, *******, , , , нарыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгосугай гэснийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, мөн тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбаруудыг судалж үзээд гуравдагч этгээд нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1/ Дундговь аймгийн Ардчилсан нам нь 2016 оны орон нутгийн сонгуульд оролцох нэгдсэн мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “Дараах этгээд сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна” гэж заасны дагуу аймгийн Аудитын газраар хянуулж, тус байгууллага нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 163 тоот албан бичигтээ /2-р хх-ийн 13,14-р хуудас/ “Дундговь аймгийн Ардчилсан намын Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-д нийцсэн болно” гэж дүгнэжээ.  

2/ Баянжаргалан сумын Ардчилсан намаас 2016 оны сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд зориулан сурталчилгааны материалын 2 дугаар нүүрэнд “Бидний мөрийн хөтөлбөр” нэртэй хөтөлбөрийг хэвлүүлсэн байна. Уг хөтөлбөрт тусгагдсан “1.Сайн багшийн сайн шавь хөтөлбөрийг үргэлжлүүлж, амжилт бүтээл гаргасан багш сурагчдыг бодитой урамшуулна, 2.Баянжаргалан сумын есөн гайхамшгийг тодруулж Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталгаажуулна, 3.Байгалийн баялаг уул уурхайг түшиглэн орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлнэ, 4.Гудамж хорооллыг гэрэлтүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана” гэсэн ажлууд нь /1-хх-н 27, 63-р хуудас/ Дундговь аймгийн Ардчилсан намаас 2016 оны орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрт /1-р хх-н 50-61-р хуудас/ тусгагдсан ажлуудаас өөрсдийнхөө сум, багийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх боломжтой ажлуудыг түүвэрлэн авч дэлгэрүүлэн тайлбарласан гэж үзэхээр байна. 

Иймээс Баянжаргалан сумын Ардчилсан намаас нэр дэвшсэн *******, *******, *******, *******, *******, *******, , , , нарыг Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “Нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно” гэж заасныг зөрчиж бие даасан мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцсон гэж үзэх нь үндэслэлгүй юм.    

3/ Мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.4-д “сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах” гэж заасныг зөрчиж намын хөтөлбөрт тусгагдаагүй ажлууд болон амлалт авсан гэж үзэх боломжгүй байна.  

4/ Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “… Сонгуулийн сурталчилгааны материалын талаар эрүүгийн шүүхэд хандсан. Эрүүгийн шүүх зөрчил гаргасан болохыг нь тогтоосон. Энэ тухай баримтыг хэрэгт өгсөн байгаа…” гэх тайлбарыг гаргадаг ба Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2 тоот шүүгчийн захирамжаас үзэхэд энэхүү захиргааны зөрчилд холбогдогч нарт гуравдагч этгээд *******, *******, *******, *******, *******, *******, , , , нар холбогдоогүй байх тул энэ нь маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлд хамааралгүй байна. 

5/ Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “… Баянжаргалан сумын Сонгуулийн хороог төлөөлөх эрх гэдэг хүнд байхгүй. … Шүүх хариуцагчгүй хэрэг шийдэх гэж байна…, ”… шүүх энэ хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаанд шийдвэрлэх ёстой байсан…” гэж маргах хэдий ч Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9-т зааснаар Баянжаргалан сумын сонгуулийн хороог  төлөөлүүлж *******г хариуцагчаар татсан нь хуулийг зөрчөөгүй байна.  Мөн энэхүү нэхэмжлэлийг шүүх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хэрэг үүсгэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-т заасан хугацаанд шүүх хуралдааныг товлон зарласан боловч хэргийн оролцогчдын хүсэлтээр нийт 3 удаа хуралдаан хойшилсон байна. Энэ хойшилсон үндэслэл нь шүүхээс шалтгаалаагүй учир хуулийн хугацаанд хэргийг хянан шийдвэрлэж байгаа болно. 

6/ Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаан дээр: “… *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй…” гэсэн тайлбарыг гаргадаг ч хүлээн зөвшөөрсөн тухайгаа нотолж сумын сонгуулийн хорооны тогтоол, хуралдааны тэмдэглэлийг ирүүлээгүй байна.  Мөн энэхүү тогтоолд гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарын хүрээнд шийдвэрлэлээ.

7/ Гуравдагч этгээд *******, *******, *******, *******, *******, *******, , , , нар нь “… ¹05 тоот тогтоол нь хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэсэн бие даасан шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр гуравдагч этгээд нарын нэхэмжлэлийн шаардлага хангагдсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 161 дүгээр зүйлийн 161.1, 161.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд *******, *******, *******, *******, *******, *******, , , , нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Баянжаргалан сумын МАН-ын хорооны дарга *******гийн  Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 05 тоот тогтоолын хавсралтын *******, *******, *******, *******, *******, *******, , , , нарыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгосугай гэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч , хариуцагч *******, түүний өмгөөлөгч , гуравдагч этгээд  *******, *******, *******, *******, *******, *******, , , , , тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

                    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           В.Ц