Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Туяа |
Хэргийн индекс | 130/2015/00338/И |
Дугаар | 79 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 79
Х.*******ы нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа, нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 178 дугаар шийдвэртэй, Баян-******* аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух ******* ******* овогт *******ийн *******ы нэхэмжлэлтэй, Баян-******* аймгийн Засаг дарга, тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Монголын ахмадын чөлөөт холбооны Баян-******* аймгийн салбарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албан хаагчид учруулсан цалин хөлсний хохиролд 4947688 төгрөг гаргуулах” тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Тус аймгийн ******* хороо нь татан буугдаагүй, 201******* оны 4 дүгээр сарын 19-ныг хүртэл хууль ёсоор хэвийн үйл ажиллагаа явуулж байсан ба тухайн байгууллагаас үл хамаарах шалтгаанаар үйл ажиллагаа нь зогссон юм. Төрийн бус байгууллагын тухай хууль болон аймгийн ******* хорооны дүрэм ёсоор хуулийн хүчинтэй үйлчилж байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид төрийн өмчийг Иргэний хуульд зааснаар аймгийн ахмадын хорооны үйл ажиллагааг тасалдуулсан болно. Аймгийн ******* хорооны удирдлага, ажилтан нар 201******* оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 201******* оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл өөрийн эзэмшлийн байранд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор хууль ёсоор аймгийн ******* хорооны даргаар сонгогдсон Х.******* би цалин хөлсгүй хохирсон юм. Х.******* би 201******* оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 201******* оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж байгаа учир нь 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Монгол Улсын Засгийн газраас Монголын Чөлөөт ******* хороотой гэрээ байгуулсан, Баян-******* аймгийн Засаг даргаас аймгийн Чөлөөт ******* хороотой гэрээ байгуулсан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр "******* ордон" нь Монголын Чөлөөт ******* холбооны Баян-******* аймаг дахь салбарт шилжсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзсан юм. Энэхүү нэхэмжлэл нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-д заасан зарчимтай нийцнэ. Иймд Баян-******* аймгийн Засаг даргын нөөц сангаас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-д тус тус зааснаар хуульд тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас аймгийн ******* хорооны дарга X.******* надад төрийн албан хаагчийн учруулсан цалин хөлсөөр учирсан хохирол болох 4947688 төгрөгийг гаргуулан Х.******* надад олгож өгөх тухай шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Баян-******* аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын хариу тайлбарын агуулга: “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.*******, 20.1.4-т заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 201******* оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 58 дугаар тогтоолоор аймгийн ахмадын хорооны чуулганыг хууль, дүрмийн дагуу, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод зарлаж, бүх сумдын төлөөллийг бүрэн оролцуулж албан ёсоор хуралдуулахыг зөвлөсүгэй гэсэн шийдвэр гарсан. Ийнхүү Тэргүүлэгчдийн хуралдаанаас ******* Хорооны хуралдааныг дахин хийхийг зөвлөсөн болохоос биш хуралдааныг зохион байгуулаагүй юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь ******* Хорооны даргад цалин олгодог, санхүүжүүлдэг байгууллага биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Хариуцагч Засаг даргын тайлбарын агуулга: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 201******* оны төсөв хэлэлцэж батлахад аймгийн ******* хороонд орон нутгийн төсвөөс 49.8 мянган төгрөгийн хөрөнгийн санхүүжилт олгохоор хуваарилсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 201******* оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 201******* оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилжээ. Засаг дарга би төрийн бус байгууллагын ажилд удирдлагыг чөлөөлсөн, томилсон шийдвэр гаргаагүй бөгөөд төрийн бус байгууллагын удирдлагыг хэрхэн сонгох асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдсэн юм. Харин аймгийн Засаг даргын зүгээс ******* хорооны удирдлагын томилгооны асуудал маргаантай байсан учир санхүүжилтэд хяналт тавьж ажилласан болно. Ахмадуудын төрийн бус байгууллагуудын хоорондох маргаантай асуудлаас болоод нэг төрийн бус байгууллагын тэргүүний авч чадаагүй цалинг аймгийн Засаг дарга хариуцахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэжээ.
Хариуцагч ******* Чөлөөт холбооны Баян-******* аймгийн салбарын тайлбарын агуулга: “******* хороо гэх байгууллага нь бидний ойлгож байгаагаар хуучин Монголын ******* Холбоо гэх байгууллагын аймгийн салбар гэж үзэж байна. Монголын ******* Холбоотой Засгийн Газар гэрээгээ цуцалсан. Цаашид хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Төрөөс авч буй санхүүжилтийг зогсоосон байгаа. Иймд ******* Хорооны дарга гэх Х.*******д манай Чөлөөт Холбооны зүгээс болон төрөөс санхүүжүүлэх үүрэг хүлээгээгүй тул тус нэхэмжилж буй 4947688 төгрөгийг хариуцахгүй.” гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 178 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д заасныг баримтлан Баян-******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас 4947688 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, хариуцагч аймгийн Засаг дарга, Монголын чөлөөт ахмадын холбооны Баян-******* аймаг дахь салбарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94112 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас 94112 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь зөвхөн нэг талыг барьсан, бодит байдалд нийцээгүй өнгөцхөн дүгнэлт болсон ба Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байхад анхан шатны шүүх аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 201******* оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 58 дугаар тогтоол хууль зөрчиж гарсан, төрийн бус байгууллагын өөрөө удирдах ёсны зарчмыг хүндэтгэж ажиллаагүй, тэдгээрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож чуулганыг дахин хуралдуулах шийдвэр гаргасан нь хууль бус болох нь тогтоогдож байна хэмээн шүүхээр өмнө нь тогтоогдсон асуудлыг дахин нотолж дүгнэлт хийсэн нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.*******-д нутаг дэвсгэртээ сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, мөн хуулийн 20.1.4-д иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх гэж заасны дагуу дээр дурдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 201******* оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 58 дугаар тогтоолоор аймгийн ахмадын Хорооны чуулганыг зохих хууль, дүрмийн дагуу, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ил тод зарлаж бүх сумдын төлөөллийг бүрэн оролцуулж албан ёсоор худалдуулахыг зөвшөөрсүгэй гэсэн шийдвэр гаргасан юм. Ийнхүү Тэргүүлэгчдийн хуралдаанаас ******* хорооны хуралдааныг зохион байгуулаагүй юм. Шүүх хэрэг маргааныг бүх талаас нь бүрэн гүйцэт, бүхэлд нь хянаж үзэх үүрэгтэй байтал анхан шатны шүүхээс иргэн Х.*******ы нэхэмжлэлд дурдсан хохирол учирсан эсэх, хохирол нь яг ямар бодит байдалтай нйицэж байгаа, хохирол учирсан гэж үзэх үндэслэл байгаа эсэх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэртэй хохирол нь ямар шалтгаант холбоотой байгаад хууль ёсны үнэлэлт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд Ховд аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул хянаж хууль ёсны шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь 201******* оны 04 дүгээр сарын 19-нээс 201******* оны 12 дугаар сарын 18-ныг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 4.947.688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “Баян-******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, тус аймгийн Засаг дарга, Монголын ахмадын чөлөөт холбооны Баян-******* аймаг дахь салбарт холбогдуулан гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Хэрэгт авагдсан баримтаар 201******* оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баян-******* аймгийн ахмадын хорооны “Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож батлах тухай” 8 дугаар чуулганд оролцсон гишүүдийн 90.7 хувийн саналаар Х.*******ыг Аймгийн ахмадын хорооны даргаар сонгож, 8 дугаар чуулганы 01 дүгээр тогтоолоор баталсан байна. /хх-ийн 19-22 дугаар тал/
Ахмад настны нийгмийн халамжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төв байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр заасан боловч 201*******-2014 ондуудад Баян-******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын зүгээс ******* хороонд ямар нэгэн санхүүжилт хийгдээгүй байна.Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Баян-******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид, аймгийн Засаг дарга, Монголын Чөлөөт ******* Холбооны Баян-******* аймгийн салбараас 201******* оны 4 дүгээр сарын 19-наас 201******* оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар дээрх байгууллагууд болон Х.******* нарын дунд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдоогүй байна. Дээрх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд Х.*******ыг хэзээ ямар ажил албан тушаалаас ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн эсхүл бусад эрхийн акт гаргасны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөөр яаж хохирсон нь тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч Х.******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар Баян-******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид, аймгийн Засаг дарга, Монголын Чөлөөт ******* Холбооны Баян-******* аймгийн салбар зэрэг байгууллагуудаас ажилгүй байсан хугацааны нөхөх олговрын хохиролд 4947688 төгрөг шаардах эрх үүсээгүй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн Баян-******* аймгийн Засаг дарга, Монголын чөлөөт ахмадын холбооны Баян-******* аймаг дахь салбар хороонд холбогдуулан гаргасан шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ. Харин Х.*******ы тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролтой холбоотой шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т нийцээгүй байна гэж шүүх дүгнэв.
Учир нь хариуцагч Баян-******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан үүргээ зөрчсөн, гэм буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Х.*******д гэм хор учирсан талаарх үйл баримтыг нэхэмжлэгч нотлоогүй байна. Иймд “Баян-******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, тус аймгийн Засаг дарга, Монголын ахмадын чөлөөт холбооны Баян-******* аймаг дахь салбарт болон ******* Хорооны дарга Х.*******ы хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 15*******/ШШ2016/00178 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.*******ы хариуцагч Баян-******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, тус аймгийн Засаг дарга болон Монголын ахмадын чөлөөт холбооны Баян-******* аймаг дахь салбарт холбогдуулан гаргасан 4947688 төгрөгийн хохирол, цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.*******ы анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94112,76 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-т зааснаар хариуцагч Баян-******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД С.ӨМИРБЕК
Н.ТУЯА