Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 179

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчЛ.Алтандаргалж,

Шүүххуралдаанынарийнбичгийндарга: Г.Алтанлхам,

Улсыняллагч: УвсаймгийнПрокурорынгазрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай,

Хохирогчийн өмгөөлөгч: Д.Д,

Шүүгдэгчийнөмгөөлөгч:Ө.Нарантуяа, 

Шүүгдэгч: Ц.Бнарыгоролцуулантусшүүхийн шүүх хуралдаанытанхимднээлттэй хийсэншүүх хуралдаанаарУвсаймгийнПрокурорынгазрынхяналтын прокурор П.Удвал2015 оны Эрүүгийнхуулийнтусгайангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Т ургийн овогтой Цийн Бд холбогдох 201620000087 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

МонголУлсыниргэн, 1983 оны 03 дугаар сарын 05-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 35 настай, боловсролгүй /монгол бичиг мэдэхгүй/, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт УвсаймгийнТэс сумын6-р багт оршин суудаг,регистрийн  дугаар ..............., төрөөс авсангавьяашагналгүй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 48А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2, 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсгүүдэд зааснаар 100.000 төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ял шийтгүүлэн ял эдэлж байгаад Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 7 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,Т ургийн овогтой Цийн Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэн Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Тарвагатайн хөдөө” гэх газраас хохирогч З.Сын 9 тооны адуу хулгайлсан, бусадтай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө Монгол улсын хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,  хохирогч З.Сын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ

.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Шүүгдэгч Ц.Быг бусдын эд хөрөнгө хулгайлах, улсын хилээр барааг хуульбусаар нэвтрүүлэх, бүлэглэж Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Тарвагатайн хөдөө” гэх газраас 2016 оны 4дүгээр сарын 10-ны өдрийн үед хохирогч З.Сын 9 тооны адуу алдагдсан, уг  адуунаас 7 тооны адууг 2016 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдрийн үед Монгол улсын хилийн 176/2 дугаар тэмдэгтээр ОХУ-ын тал руухууль бусаар нэвтрүүлсэн болох нь :

хохирогч З.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 2 дугаар сард, цагаан сар болохын  өмнө манай адуунаас 9 тооны  адуу тасарч алдагдсан юм.Тухайн үед манай адуу “Бөөргийн бөгс” гэх газар бэлчиж байсан бөгөөд 2 морь, 4 гүү, 3 даага, нийт  9 тооны адуу алга болсон байсан, тухайн үед хүйтэн, цас ихтэй, зудтай байсан тул адуугаа хайж яваагүй, хүмүүсээс сураглаж байсан. Миний 9 адууг нас, зүсээр нь ялгавал: 22 настай жороо саарал морь, 12 настай хул морь, хул зүсмийн гунжин /3 настай / гүү, 14 настай саарал гүү, 7 настай хонгор гүү, 9 настай хулагч гүү,  даага 3 /хүрэн, хонгор, хул зүсмийн / байсан. Би өөрийнхөө адууг хайгаад 04 дүгээр сарын 20-ны үед Зүүнговь сумын нутаг буюу “Тарвагатайн хөдөө” гэдэг газар явж байхад миний хонгор гүү, хул гүү 2 үхсэн байсан. Би сэг дээр нь очиж үзэхэд 10-аад хоногийн өмнө үхсэн болов уу гэмээр, нэг их муудаагүй байсан. Миний  2 гүү хээлтэй гүү байсан, хөөгдөж яваад үхсэн болов уу гэлтэй цувраад үхсэн байсан. Би өөрийнхөө гүүг хараад шууд таньсан. Бусад адуу нь сураггүй байж байтал 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Тэс сумын хилийн заставаас над руу утсаар ярьж, ОХУ-ын талаас хилийн хамтарсан уулзалт зохион байгуулахаар боллоо, уулзалтаар таны адууг хүлээлгэж өгөх тул та ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би маргааш нь явж очсон ба уулзалтаар миний 1 саарал гүүг хүлээлгэж өгсөн. Оросын талын хүмүүс надад “таны 6 адуу ОХУ-д нядлагдсан байсныг олж илрүүлсэн, махыг нь устгасан, 2 тува хүн баригдсан” гэж хэлсэн. ОХУ-д нядлагдсан 6 тооны адууны арьс болон нядлагдах үеийн зурагтай танилцсан, бүгд миний мал мөн байсан” гэх  мэдүүлэг /1-р хх–ийн 41-42, 194-195 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Х.Ж/ Хилийн цэргийн 0311-р ангийн хилийн албаны дарга /-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ОХУ-ын талд  7 тооны монгол адуу саатуулагдсан, Монголын талаас Б гэгч хил давуулж худалдсан гэж ОХУ-аас мэдэгдсэн тул би хилийн тагнуулын ажилтан болон орчуулагчаар д/а Энхтулгыг оролцуулан 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ОХУ-ын талтай уулзалт хийсэн юм. Уулзалтанд бид уг 7 адууг хил давуулсан байж болзошгүй гэж сэжиглэн Тэс сумын иргэн Б, мөн түүний хамт явсан байж болзошгүй 3 хүнийг авч очсон юм. Оросууд хил давсан 7 адууны нэг нь амьд хураагдсан, зургаа нь нядлагдсан, арьс нь байгаа гэж мэдэгдээд өөрсдийн авсан тайлбар, зургуудаа өгсөн. Мөн Баас адуу авсан гэх 2 тува хүнээр таниулах ажиллагаа хийж авсан юм. Машин дотроос гадна зогссон хүмүүс дотроос таниулахад О гэдэг тува хүн шууд Быг зааж энэ хүн надад адуу өгсөн хүн мөн, хамт явсан хүнийг танихгүй байна гэж хэлсэн. Харин нэг залуухан тува нь итгэл муутай “энэ хүн төстэй юм, холоос харсан” гэж Быг хэлсэн. Нэр нь А гэдэг тува залуу байсан. Таниулах ажиллагааны зургийг би авсан. Хэрэгт хавсаргаж өгье. МанА таниулах ажилд тэмдэглэл бичээгүй, Оросууд бичээд гарын үсэг зуралцаад байсан. Оросуудын хэлсэн чиглэл болох 176.1-ээс 176.2-р тэмдэгтийн хооронд тор дагуу адууны мөр байгаа эсэхийг шалгахад 176.2-р тэмдэгт буюу торны төгсгөлд торгүй хэсгээр хил давсан 3-4 орчим адууны бүдэг мөр илрүүлсэн. Торноос дотогш 1-2 м зайд хатуу газар ОХУ руу чиглэсэн бүдэг мөр олдсон ба хилийн шугам дээр мөр илрээгүй тул мөр ул хүлээлцээгүй юм” /1-р хх-ийн 53-54 тал/ гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.Пийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би хилийн 0274 дүгээр салбарын захирагч хийдэг. Манай салбар Монгол улсын хилийн  187-207 дугаар тэмдэгтэд үүрэг гүйцэтгэдэг. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн уулзалтыг ОХУ-ын талаас санаачилсан. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр болсон хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн уулзалтаар ОХУ-ын талын хилийн албаны хүмүүс ирж Монгол Улсын талаас 2016 оны 4 дүгээр сарын 10-12-ны үед ОХУ-ын иргэн Я, өөр бас нэг хүн хоёрт 7 тооны адууг хууль бусаар хил нэвтрүүлэн зарсан байж болзошгүй Увс аймгийн Тэс сумын иргэн Ц овогтой Быг ОХУ-ын 2 иргэнээр таниулах ажиллагаа явуулсан. ОХУ-ын хилийн албаныхүмүүс таних гэж байгаа 2 хүнийг машин дотор суулгаж байгаад Монгол Улсын иргэн Ц.Бтай хамт хоёр хүн зогсоосон байсан. ОХУ-ын иргэн Я гэдэг хүн  нь Монгол Улсын иргэн Ц.Быг хараад “энэ надад 7 тооны адуу авч ирж өгсөн Монгол хүн мөн байна. Өөрийгөө Б гэж танилцуулж байсан” гэж хэлсэн. Харин нөгөө орос хүн “би нэг харсан болохоор шууд танихад бэрх байна, орой болж байсан юм. Их л төстэй байна” гээд байсан. Бид нар таниулах ажиллагааны тэмдэглэл хөтлөөгүй. Оросын хилийн албаны хүмүүс өөрсдөө юм бичээд гарын үсэг зуруулаад байсан. Бид нар зураг авсан, Баянзул хошуучид байгаа. Түүнийг хэрэгт хавсаргуулах хүсэлттэй байна. Оросын холбооны улсын иргэнийг Я-О, нөгөө хүний нэрийг сайн санахгүй байна. Анх ОХУ-ын талаас зөрчил гарсан талаар мэдэгдсэн. Хилийн 0311 дүгээр ангийн 1 дүгээр застав хариуцсан хэсгээр гарсан зөрчил юм. Тодруулбал 176.2 дугаар тэмдэгт. ОХУ-ын 2 иргэн өөрсдөө зааж өгсөн” /1-р хх-ийн 216-219 тал/ гэх мэдүүлэг,

 

гэрч Х.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би хилийн 0311-р ангийн 320 дугаар салбарт сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчийн алба хашиж байна. Манай салбар Монгол Улсын 169-177 дугаар тэмдэгтэд үүрэг гүйцэтгэдэг. Би 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 200 дугаар тэмдэгт дээр болсон уулзалтад оролцсон. Тухайн үед ОХУ-аас уулзалт зохион байгуулах санал тавьсан. Тэд хэлэхдээ:ОХУ-ын Тува улсын Ошина тосгоны Атосгонд 6 тооны адуу нядлаж байгаад баригдсан. Уг адууг нядалж байсан хүмүүсээс тайлбар авахад Монгол Улсын иргэн Б гэгч хүн авч ирж өгсөн гэж хэлсэн учир танай тал Б гэх хүнийг шалгаж хариу мэдэгдэнэ үү гэсэн.Үүний дагуу бид Тэс сумын иргэн Баас тайлбар авахад юм хэлээгүй. Үүний дараа ОХУ-ын талаас хилийн 200 дугаар тэмдэгт дээр уулзалт хийхээр товлосон. Уг уулзалт дээр 6 тооны монгол адууг нядалсан гэх 2 Тува иргэн болон хилийн албаны хүмүүс ирсэн. ОХУ-ын хилийн албаны хүмүүс уулзалтанд Монгол Улсын иргэн Тэс сумын харьяат Ц.Б-тай хамт 2-3 хүн зэрэгцүүлж зогсоогоод машин дотроос ОХУ-ын иргэн Я болон бас нэг хүнийг хамт суулгаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр адуу өгсөн гэх хүн энэ хүмүүс дотор байна уу? гэж асуухад Тува улсын иргэн Я гэж хүн “надад адуу өгсөн хүн байна гээд Тэс сумын иргэн Ц.Б-ыг шууд зааж, би энэ хүнийг таньж байна” гэж хэлж байсан. Харин нөгөө тува хүн “би нэг удаа, шөнө харсан болохоор сайн анзаараагүй, их л төстэй царай байна” гэж хэлсэн. Бид нар тэмдэглэл үйлдээгүй, Оросын талын хүмүүс тэмдэглэл үйлдээд гарын үсэг зуруулаад байсан” /1-р хх-ийн 220-224 тал/ гэх мэдүүлэг,

гэрч К К В мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 11-нд дугаарын сайн санахгүй байна, нэг дугаараас Я над уруу залгаж яриад “ таньд мөнгө байна уу,  би нэг хүнээс адуу худалдаж авах гэсэн юм”  гэж хэлэхээр нь би “мөнгө байна” гэж хариулсан. Тэгтэл О намайг “манай гэрт шууд хүрээд ир” гэж хэлсэн. Би өөрийнхөө УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа түүний гэр лүү явж очсон. Яг тэр өдөр нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 11-ний оройн 19:00 цагийн үед машинаараа О бид 2 Тес-Хемск хошууны О-Шынаагаас баруун зүгт 10 км-т байрлах А суурин руу 30 минут явж, 19:30 цагийн үед очсон. Замдаа О надад “ таньдаг Монгол иргэн нь гар утсаар яриад 6 адууг ярьж тохироод  бүгдийг нь 10000 /арван мянга/-д ав гэсэн” гэж ярьсан. Гэхдээ надад нэрийг нь хэлээгүй. Би От өөртөө байсан 1000-ын 10 ширхэг дэвсгэрт өгсөн. Ингээд бид зуны цагт мал хашиж барьдаг задгай талбайтай газарт машинаа зогсоож, О танилтайгаа уулзахаар явсан. Тэгээд би машиныхаа бүхээгнээс 100метрийн зайд, О 6 адууг тууж ирсэн танилтайгаа уулзаж байгааг харж суусан. Тэр морьтой эр 6 адууг 10000 рублээр өгсөн. Дараа нь Отай уулзсан хүн Монголын тал руу явсан. Харин О нэг моринд нь мордоод үлдсэн 5 адууг  нь туугаад О-Шынаа руу явсан. Би өөрийн машинаараа О-Шынаа суурин руу явсан. О-Шынаа сууринд ирээд О 2 адууг нь гэр лүүгээ авч явсан. Үлдсэн 4-ыг нь Мир гудамжин дахь манай гэр лүү авч ирээд манай гражид оруулсан. Дараагийн өдөр нь буюу 4 сарын 12-нд Отай хамт Монгол хүнээс авсан 6 адуугаа нядалсан . Яг тэр өдрийн 15 цагийн алдад манайд хилийн хуарангийн хилчид ирсэн. Биднийг Фермер УАЗ-390945 С 890 АТ РУС улсын дугаартай машиндаа нядалсан махаа ачиж байхад хилчид ирээд саатуулсан. Би Оийн танил монгол хүний бидэнд зарсан морьд монголын нутгаас хулгайлагдсаныг мэдээгүй. Хилийнхэн 6 малын махыг хурааж авсан ба О-Шынаагаас баруун тийш 10 км газарт байх Ак-Кежик суурингаас 1 морийг нь олж монголоос ирсэн эзэнд нь өгсөн. Оийн морьд авсан Монгол хүнийг би ойроос хараагүй болохоор таньж чадахгүй” /1-р хх-ийн 178-182, 237-238тал / гэх мэдүүлэг,

гэрч Яо О В-ийн мөрдөнбайцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 11-нд миний гар утас уруу Монголын иргэн залгаад өөрийгөө Б гэж танилцуулаад надад 6 морийг худалдаж авахыг санал болгосон. Ингэхдээ Тувагаар ярьж байсан. Тийм сайн ярьдаггүй ч Тува хэлтэй байсан. Гэхдээ ярьж байгаа нь сайн ойлгогдохгүй байсан хэдий ч 6 морь худалдаж авахыг санал болгоод 2016 оны 04 сарын 19-нд А тууж ирж өгье гэж хэлсэн. Би зөвшөөрсөн. Би гар утаснаасаа К К залгаад мөнгө байна уу, хүнээс морь худалдаж авах гэсэн юмаа” гэхэд тэр “мөнгө байна” гэж хариулсан. Тэгэхээр нь би түүнийг машинтайгаа шууд манайд хүрээд ир гэж хэлсэн. К К УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа манайд ирсэн. Яг  тэр өдөр нь 2016 оны 04 сарын 11-ний оройн 19:00 цагийн үед машинтай Кыргыз Кбид 2 Тес-хемск хошууны О-Шынаагаас баруун зүгт 10 км-т байрлах Ак-Кежик суурин руу 30 мин яваад 19:30 үед очсон. Замдаа би түүнд “ таньдаг Монгол хүн 6 адууг ярьж тохироод ав гэж утсаар ярьсан, тэгээд бүгдийн 10000 /арван мянга/-д ав гэсэн” гэж хэлсэн. Гэхдээ би түүнд нэрийг нь хэлээгүй. Кыргыз Көөртөө байсан 1000-ын 10 ширхэг дэвсгэртийг надад өгсөн. Ингээд бид зуны цагт мал хашиж барьдаг задгай талбайтай газар машинаа зогсоож Кыргыз Кмашиндаа үлдээд би монгол танилтайгаа уулзахаар бүхээгээс буусан. Тэгээд би машинаас 100метрийн зайд 6 адуу тууж ирсэн танилтайгаа уулзлаа. Тэр морьтой эр надад 6 адууг 10000 рублээр өгсөн. Дараа нь Б монголын тал руу явсан. Харин би нэг моринд нь мордоод үлдсэн 5-г нь туугаад О-Шынаа руу явсан. Кыргыз Көөрийнхөө УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа О-Шынаа суурин руу явсан. О-шынаа сууринд ирээд би 2 адууг нь гэрлүүгээ авч явсан. Өөрийн талбай руугаа аваачсан. Үлдсэн 4-ыг нь Кыргыз Кежик-Оолын  гэрт авч ирж гражид хийсэн. Дараагийн өдөр нь 04 сарын 12-нд Кыргыз Кежик-Оолтой хамт өөрийгөө Б гэж танилцуулсан монгол хүнээс авсан 6 морио махалсан. Яг тэр өдрийн 15 цагийн алдад КК-ынд хилийн хуарангийн хилчид ирсэн. Фермер УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинд махалсан махаа ачиж байхад тэд ирээд биднийг саатуулсан. Би Б гэгч монгол хүний бидэнд зарсан морьд монголын нутгаас хулгайлагдсаныг мэдээгүй. Хилийнхэн 6 малын махыг хурааж, О-Шынаагаас баруун тийш 10км байх А суурингаас 1 морийг нь олж монголоос ирсэн эзэнд нь өгсөн. Надад өөрийгөө Б гэж танилцуулсан монгол хүнийг би ганц удаа харанхуйд харсан болохоор таньж чадахгүй” /1-р хх-ийн183-187, 239-241 тал/ гэх мэдүүлэг,

ОХУ-ын талаас 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Монголын хилийн албаныхантай хийсэн Хилийн Бүрэн Эрхт төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалтаар хохирогч З.Сын хулгайд алдсан саарал зүсмийн, буруу гуяндаа аагт олом тамгатай, 14 настай гүүг хүлээн авч, хохирогч З.Ст хүлээлгэн өгсөн тухаймал, амьтдыг шилжүүлэн хүлээлцсэн акт, нотломж 1-р хх-ийн 38, 39-р х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Монгол улсын хилийн 176/2 тэмдэгтийн чиглэлээр 2016 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдрийн үед Монгол иргэд 7 тооны адуу нэвтрүүлсэнталаар ОХУ-ын Кызылийн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгчөөс Монгол улсын Баруунтурууны хэсгийн хилийн Бүрэн Эрхт Төлөөлөгч хурандаа Г.Гд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дүгээр “ Хилийн дэглэмийн зөрчлийн тухай” албан бичиг ирүүлсэн байх ба уг албан бичигт: “ Хилийн 175-178 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол улсын иргэд ОХУ-ын тал уруу адуу хил давуулж  болзошгүй талаар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 61 тоот албан бичгээр танайд мэдээлсэн, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр О-шына тосгонд ОХУ-ын 3 иргэнийг саатуулсан, уг иргэд 6 адуу нядалсан, 1 адуу амьд байсан. Мөрдөлтийн явцад: саатуулагдсан иргэний хэлж  буйгаар дараах зүйлсийг тогтоосон. 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ОХУ-ын иргэн Я О руу Монгол улсын иргэн Ц Б гэж дуудах, 1985 онд төрсөн/ утсаар ярьж, хулгайлсан 7 тооны адуугаа худалдаж авахыг санал болгосон. 2016 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Монгол улсын талаас ОХУ-ын тал руу Монгол улсын иргэн Ц.Б хил зөрчсөн, барагцаагаар хилийн 177-178 дугаар тэмдэгтийн чиглэлээр 7 тооны адууг хууль бусаар ОХУ-ын талд оруулан цаашаа 2 км газар явж адуугаа ОХУ-ын иргэнд өгч 30.000 рубль авсан байна” гэж бичсэн,

түүнчлэн хэрэгт авагдсан Оросын Холбооны улсын Кизылийн хэсгийн бүрэнэрхт төлөөлөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Мэдээлэл хүргүүлэх тухай 45 тоот албан бичиг/1-р хх-ийн 233-234-р тал/-т : “2016 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр ОХУ-ын иргэдийг байлцуулан хийсэн Монгол улсын иргэн Ц.Быг таниулах ажиллагааны үр дүнг манай туслагч нар баримтжуулаагүй ба энэ талаар танай талд 2017 оны 1дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн болно. Уулзалт хамтран явуулахад :

1. ..Оросын Холбооны улсын иргэн Ч А-Х-О-г байлцуулан Монгол улсын 3 иргэнийг харуулахад 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр монгол адууг оросын талд авчирсан хүний биеийн ерөнхий төрх, биеийн өндөр, бие бялдар, нүүр царайны байдлаараа дунд нь зогсож байгаа хүн илүү төстэй байна гэж хэлсэн. Ч А-Х-О-ын таньсан монгол улсын иргэн нь Ц Б мөн байсан. Энэ ажиллагаанд танай туслагч нар байлцсан.

 2.Мөн Оросын Холбооны улсын иргэн Яо О.В-г таниулах ажиллагаанд оролцуулж 3хүний зургийг үзүүлэхэд зураг №2 буюу Монгол Улсын иргэн Цийн Бын зургийг заасан. Мөн Монгол улсын 3 иргэнийг түүнд харуулахад Цийн Быг зааж, 2016 оны 4 дүгээр сарын 11-нд монгол адууг А авчирж  өгсөн гэж хэлсэн. Орос улсын иргэнээс тайлбар авахад танай туслагч нар байлцсан” гэж бичсэн байгаа болон 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн хилийн уулзалтын гэрэл зураг / 1-р хх-ийн 225-228-р талд авагдсан / зэргээс дүгнэхэд 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн Оросын Холбооны улсын Кизылийн хэсгийн бүрэнэрхт төлөөлөгчийн болон Монгол улсын Баруунтурууны хэсгийн хилийн Бүрэн Эрхт Төлөөлөгчийн туслагчийн хамтарсан уулзалтаар 6 тооны монгол адууг нядалж, ачиж байгаад баригдсан гэх ОХУ-ын Тува улсын иргэн Ч, Я О В нарыг байлцуулан Ц.Быг таниулах ажиллагаа явуулсан, уг ажиллагаанд Монгол улсын Баруунтурууны хэсгийн хилийн албаны ажилтнууд болох Х.Ж, Б.П, Х.Д нар байлцсан нь тогтоогдож байна.

           Уг таниулах ажиллагааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй байх боловч тухайн таниулах ажиллагаа явагдсан үйл явцын талаар мэдүүлсэн гэрч Х.Ж, Б.П, Х.Д нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үнэлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Оросын Холбооны улсын Кизылийн хэсгийн болон Монгол улсын Баруунтурууны хэсгийн хилийн төлөөлөгч нараас 2016 оны 4 дүгээр сарын 11-12-ны шөнө Монгол улсын хилийн 176/2 тэмдэгтийн чиглэлээр Монгол улсын талаас ОХУ-ын тал руу хууль бусаар 7 тооны адуу нэвтрүүлсэн этгээдүүдийг олж илрүүлэх зорилгоор Монгол улс, Оросын Холбооны улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх, Иргэний ба Эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээний дагуу харилцан мэдээлэл солилцож, хамтран ажилласан талаархи баримт бичгүүд болон Монгол улсын Тагнуулын болон Прокурорын Газраас явуулсан албан бичиг, мөрдөн байцаагчийн даалгаврын дагуу ОХУ-ын талд хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл зэрэг орос хэл дээр бичигдсэн баримтууд нь Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасны дагуу томилогдсон орчуулагчаар орчуулга хийгдсэн, хуульд заасан шаардлага хангасан,

мөн хэрэгт авагдсан Оросын Холбооны Тува улсын иргэн К КВ,  Я О В нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл нь Увс аймаг дахь Тагнуулын газрын мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа хүсэх тухай”даалгаврын дагуу Оросын Холбооны улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл, журмаар авагдсан байх тул тус тус нотолгооны ач холбогдолтой гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрхи үйл баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Б нь бусадтай бүлэглэн хохирогч З.Сын 9 тооны адууг 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн үед хулгайлсан, 2016 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Монгол улсын хилийг нэвтэрч 7 тооны адууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэв.

Тодруулбал: хэрэгт авагдсан гэрч Х.Ж, Б.П, Х.Д, Яо О В,К КВ нарын мэдүүлэг, Оросын Холбооны улсын талаас хохирогч З.Сын 1 тооны адууг хүлээлцсэн тухай акт, нотломж, хохирогч З.Сын мэдүүлэг, Оросын Холбооны улсын Кизылийн хэсгийн бүрэнэрхт төлөөлөгчийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “ Хилийн дэглэмийн зөрчлийн тухай” 64 дүгээр албан бичиг,  2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 45 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь хохирогч З.Сын 9 тооны адууг хулгайлсан, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэж, Монгол улсын хилийн 176/2 тэмдэгтийн чиглэлээр улсын хилийг хууль бусаар нэвтэрч, хохирогч З.Сын 7 тооны адууг Оросын Холбооны улсын тал руу нэвтрүүлэн Тува улсын иргэн Я, К нарт 10,000 рублээр худалдсанүйл баримт тогтоогдож байна. 

Хохирогч З.Сын хулгайлагдсан гэх адууны тамга, зүс нь Оросын талд хилийн зөрчил илрүүлэн шалгах явцад хураан хамгаалалтад авч, хохирогч З.Ст хүлээлгэн өгсөн1 тооны адууны зүс, тамгатай тохирч байх ба хохирогчийн 22 настай жороо саарал морийг 3000.000 төгрөгөөр, 12 настай хул морийг 750.000 төгрөгөөр, 3 настай хул гунжин гүүг 400.000 төгрөгөөр, 14 настай саарал гүү, 9 настай хулагч гүү, 7 настай хонгор гүүг тус бүр 650.000 төгрөгөөр, хүрэн даага, хонгор даага, хул даага тус бүрийг 250.000 төгрөгөөр, нийт 6.850.000 төгрөгөөр үнэлсэн нь эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Увс Финанс Аудит ХХК-ийн 2016 оны 6 сарын 17-ны өдрийн 267, 2017 оны 5 сарын 18-ны өдрийн 209 дүгээр үнэлгээний тайлангуудаар нотлогдсон, 6.850.000 төгрөгийн хохирол нь гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1дэх хэсэгт заасан бага бус хэмжээний хохиролд хамаарч байна.

 Шүүгдэгч Ц.Б нь бусадтай бүлэглэж хохирогчийн 9 тооны адууг зарж борлуулах, ашиг олох шунахай зорилгоор, нууц далд аргаар  авсан үйлдэл нь  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бүлэглэж,  тооны мал хулгайлсан ” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв. Учир нь гэмт хэрэг үйлдэгдэх үед  дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулинд заасан “олон тооны мал” гэх ойлголтод  8 бод, эсхүл 25 бог, түүнээс дээш тооны малыг хамааруулах бөгөөд шүүгдэгч 9 тооны адуу хулгайлсан нь дээрх зүйл хэсэгт заасан “олон тооны мал”гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Ц.Б  нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Монгол улсын хилийн 176/2 тэмдэгтийн чиглэлээр хилийн боомт бус газраар Монгол улсын хилийг нэвтэрсэн үйлдэл нь тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан “ Монгол улсын хилийг хууль бусаар  нэвтрэх” гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч З.Сын 7 тооны адууг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн зарж борлуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба таван хошуу малын нэг болох адуу нь Монгол улсын Засгийн Газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалт”-д багтсан буюу улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлд хамаарна.

Хохирогч З.Сын 7 тооны адууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх үед  дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “ хориглосон, хязгаарлалт тогтоосон эд зүйлийг бага бус хэмжээгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болЭд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг”-т тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Ц.Бын Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл буюу 7 тооны адууг нэвтрүүлсэн үйлдэл нь  дээрхигэмт хэрэгт тооцогдоно.

           Түүнчлэн шүүгдэгч Д.Б нь бусадтай бүлэглэн Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, 7 тооны адууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлүүд нь тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэг, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт тус тус заасан “энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

            Дээрх гэмт  хэргүүд нь 2016 оны 4 дүгээр сард үйлдэгдсэн ба тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан бүлэглэж Монгол улсын хилийг хууль бусаар зөрчсөн, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан бүлэглэж эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бүлэглэж, олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт тус тус хамаарч байх боловч Монгол улс 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байгаа тул шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэргүүдэд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг дараах байдлаар дүгнэсэн болно.

            2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “  үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн  2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон,  оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан  хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэргийг хуульчилсан байсан ба бусдын эд хөрөнгө гэх ойлголтод бага бус хэмжээнд хамаарах  эд юмс, мал хамаарч, харин “олон тооны мал” хулгайлсан, үлэмж, их, онц их хэмжээний  хохирол учруулсан бол хүндрүүлэх шинжид тооцож хуульчилсан байсанбол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгө хулгайлах, мөн хуулийн 17.12 дугаар зүйлд “Мал хулгайлах” гэмт хэргийг тус тусад нь зүйлчилсэн байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар мал хулгайлах үйлдлийг бусдын эд хөрөнгө хулгайлах үйлдлээс салгаж, шинээр гэмт хэрэгт тооцож хуульчилсан тул шүүгдэгч Ц.Бын бусдын олон тооны мал хулгайлсан үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх зарчмыг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин шүүгдэгч Ц.Б бүлэглэж, бусдын 9 тооны адуу хулгайлсан үйлдэл нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, энэ зүйл хэсгээр оногдуулах ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах ялаас хөнгөрсөн байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

           Мөн түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 175 дугаар зүйлийн  175.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус хамаарч,  энэ зүйл хэсгүүдээр оногдуулах ял нь өмнөх Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгүүдэд заасан ялаас тус тус хөнгөрсөн байна.

 Иймд шүүгдэгч Ц.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгө хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1,  19.14 дүгээр зүйлийн 2.1,  18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж ялласан нь тус тус үндэслэлтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн яллаж байгаа зүйл хэсгүүдийг зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул маргах, мэтгэлцэх зүйлгүй, оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан боловч шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “бусдын 7 тооны адуу  хулгайлж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлснээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгож гэмшиж байна, харин энэ гэмт хэргүүдийг ганцаараа үйлдсэн, надтай хамт өөр хүн яваагүй” гэж мэдүүлсэн нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа, чин санаанаасаа гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл биш, өөрөөр хэлбэл хэзээ, хэнтэй, хаанаас, яаж, хичнээн тооны мал хулгайлсан, хулгайлсан малаа хэзээ, хаагуур, хэний хамт улсын хилээр нэвтрүүлсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ямар уналга, эсхүл тээврийн хэрэгсэл, эд зүйл ашигласан эсэх талаар тодорхой мэдүүлэхгүй байгаа нь яллаж байгаа гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй болно.

Прокуророос шүүгдэгч Ц.Быг бусадтай бүлэглэн хохирогч З.Сын 9 тооны адууг хулгайлсан, бүлэглэн Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, бүлэглэн эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргүүдийг үйлдсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргээс бусад этгээдэд холбогдох үйлдлийг тусгаарлан шалгаж байгаа нь Увс аймгийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн  “Эрүүгийн хэрэг тусгаарлах тухай” 201720000178 дугаар Прокурорын тогтоолоор нотлогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

2. Шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө үйлдсэн нь тогтоогдсон, энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хоёр жил зургаан сарын хугацаа өнгөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж зааснаар шүүгдэгч Ц.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт  “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бд холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин шүүгдэгч Ц.Бын үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Тэс сумын Тооромт багт эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, эрхэлсэн ажилгүй, хувьдаа 123 тооны малтай, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 48А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаасхохирогчидучирсан хохирол 6.850.000 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд үүнээс 650.000 төгрөгөөр үнэлсэн, саарал зүсмийн буруу гуяндаа аагт олом тамгатай 14 настай 1 тооны гүүгхохирогч З.Ст мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээлгэж өгсөн болох нь нотлогдсон.

Шүүгдэгч Ц.Б бусадтай бүлэглэн дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн тул гэмт хэргийн улмаас учирсан нийт 6.850.000 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 6.200.000 төгрөгийн хохирлоос өөрт ногдох хэсгийг хариуцан төлөх үндэслэлтэй боловч тэрээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч З.Ст нийт 6.500.000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “шүүгдэгч Ц.Баас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 30.000 рубль  буюу 905100 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ОХУ-ын иргэдэд 7 тооны адууг зарж борлуулан 10000 рубль авсан үйл баримт тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 10000 рубль буюу 301700 /Монгол банкны 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зарласан ханшаар ОХУ-ын рубль 30.17 төгрөг байсан, 1-р хх-ийн 250-р тал/ төгрөгийг хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсныг улсын төсөвд шилжүүлэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6.500.000 төгрөг төлсөн байна.

Иймд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогоо хохирол нөхөн төлөхөд зарцуулсанд тооцож,  шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах хөрөнгө, орлого байхгүй гэж дүгнэв.

            Энэ талаар гаргасан улсын яллагчийн “гэмт хэрэг үйлдэж олсон 30.000 рубль буюу 905100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвд шилжүүлнэ үү” гэх дүгнэлтийг дээрхи үндэслэлээр хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.   

Шүүгдэгч Ц.Бт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учирсан хохирлыг төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал болоншүүгдэгчгэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил хорих тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан оногдуулсан хорих ялуудыг нэмж, нийт эдлэх хорих ялыг нэг жил зургаан сараар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй тул түүний өмчлөлийн хүрэн гунан үхэр, 5 настай цоохор эм үхэр битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Ц.Б дээрхи гэмт хэргүүдийг үйлдэхдээ уналга, эсхүл тээврийн хэрэгсэл ашигласан эсэх талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй ба улсын яллагч энэ талаар ямар нэг санал гаргаагүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

ШүүгдэгчЦ.Бэнэхэрэгтцагданхоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэйбайна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Бтхорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Т ургийн овгийн Цийн Быг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхгэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 3. Шүүгдэгч Т ургийн овогтой Цийн Бд2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарзургаан сар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаарнэг жил хорих ял тус тус  шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийнхуулийнерөнхийангийн 6.8дүгээрзүйлийн1, 1.4 дэххэсгүүдэд заасныгбаримтланшүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх  ялыг нэг жил зургаан сар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсаннэгжил зургаан сархорихялыгнээлттэйхорихбайгууллагадэдлүүлэхээртогтоосугай.

 

6. ШүүгдэгчЦ.Бэнэхэрэгтцагданхоригдоогүй, гаргуулаххохиролгүй, байцааншийтгэхажиллагаанызардалгүй, эдмөрийнбаримтаархураагдсанзүйлгүйболохыгтустусдурдсугай.

7. Шүүгдэгч Ц.Бын өмчлөлийн хүрэн гунан үхэр, 5 настай цоохор эм үхрийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийнхэрэгхянаншийдвэрлэхтухайхуулийн 36.12 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчЦ.Бт өмнөавсанхувийнбаталгаагаргахтаслансэргийлэхаргахэмжээгөөрчилж, энэөдрөөсэхлэнцагданхорихтаслансэргийлэхаргахэмжээавсугай.

            9. Эрүүгийнхэрэгхянаншийдвэрлэхтухайхуулийн 38.1, 38.2 дугаарзүйлдзааснааршүүгдэгч, хохирогч, тэдгээрийнтөлөөлөгч, өмгөөлөгчшийтгэхтогтоолыгэсзөвшөөрвөлгарданавснаасхойш, эсхүлхүргүүлснээсхойш 14 хоногийндоторУвсаймгийнЭрүү, Иргэнийхэргийндавжзаалдахшатнышүүхэддавжзаалдахгомдолгаргах, улсыняллагч, дээдшатныпрокурорэсэргүүцэлбичихэрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.АЛТАН