Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00398

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00398

 

 

Ш ХХК, А.Х-ын нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/04085 дугаар шийдвэртэй Ш ХХК, А.Х-ын нарын нэхэмжлэлтэй, О ХХК,С.Т нарт холбогдох гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах, анзын төлбөрт 109,044,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг зохигч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч О ХХК-тай бетон нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний нөхцөл нь Сүхбаатар дүүрэг, 00, 00дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа үерийн далангийн барилгын ажилд нийт М250 /В20/ марктай 1200 мк куб бетон зуурмагийг нийлүүлэх бөгөөд 1 м куб бетоны үнэ 172,000 төгрөгөөр, нийт 206,400,000 төгрөгөөр тооцсон. Ш ХХК нь гэрээний үнийн дүнд А.Х-ны өмчлөлийн 4 өрөө орон сууцны 1 м.кв талбайг 2,500,000 төгрөгөөр тооцож, нийт 300,000,000 төгрөгийг хариуцагч О ХХК-ийн хүсэлтийн дагуу хариуцагч С.Т-эй арилжааны болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан. Гэрээний дагуу бетон зуурмагийн үнийг бүрэн төлж, өмчлөлд нь шилжүүлсэн. Төлбөрийн зөрүү болох 93,600,000 төгрөгөөс манай компаниас авлагатай компани болох З ХХК-д 91,000,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө борлуулсны татварт 2,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Тухайн үед гүйцэтгэж байсан үерийн далангийн ажил маш шахуу хийгдэж байсан бөгөөд гэрээнд заасны дагуу бетон зуурмагийг 1-3 хоногийн өмнө шаардагдах бетон хүлээн авах график, захиалгыг өгдөг боловч тогтсон цагт нийлүүлдэггүй, хугацаа хоцроодог. Гэрээний дагуу нийт 1200 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээс007,841,000 төгрөгийн буюу 683 м куб бетоныг нийлүүлсэн. Мөн З ХХК-д 91,600,000 төгрөгийг бартер хэлбэрээр төлөх үүргээ биелүүлээгүй. Гэрээний төлбөрт өгсөн үл хөдлөх хөрөнгө нь А.Х-ны өмчлөлийн хөрөнгө. Нийт 88,559,000 төгрөгийн бетон нийлүүлэгдээгүй. З ХХК-д төлөх 91,600,000 төгрөг төлөгдөөгүй байгаа талаар удаа дараа шаардаж тооцоо нийлж, баталгаажуулсан. О ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүй байдлаас шалтгаалан З ХХК-иас манай компанитай холбогдуулан төлбөр, алданги нэхэмжилсэн. Хариуцагч компани нь бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 3.1, 3.4-т заасан үүргээ биелүүлээгүй. Мөн А.Х-ны өмчлөлийн 4 өрөө орон сууцыг бетон зуурмаг нийлүүлэх гэрээний төлбөрт 300,000,000 төгрөгөөр тооцож С.Т-т шилжүүлэхдээ татвараас зайлсхийж, татвар бага төлөх зорилгоор халхавчилсан, дүр үзүүлсэн хэлцэл хийж хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн тул бетон зуурмаг нийлүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт өгсөн С.Т-ийн өмчлөлд байгаа 4 өрөө орон сууцыг биет байдлаар нь А.Х-ны өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү. Арилжааны гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн буруутай байдал, хугацаа хоцроосон зэрэг нь бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт болон байнга захиалга өгдөг гар утасны чат мессеж, захиалга өгсөн барилын инженерийн тайлбар зэрэг нотлогдож байгаа тул бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 5.2-т Нийлүүлэгч тал бетон зуурмагийн захиалгыг тохиролцсон хугацаанаас 3 цагаас дээш хугацаагаар хүлээлгэх /саатуулах/ тохиолдолд тухайн өдөрт захиалсан бетоны хэмжээгээр хүлээлгэсэн 1 цаг тутамд 1 м куб 18,000 төгрөгийн төлбөр төлнө, мөн гэрээний 6.6-д Нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж тус тус заасны дагуу хариуцагчаас шаардах эрх үүссэн. Хариуцагч компаниас ирүүлсэн бетон зуурмагийг манай компанийн талбайн инженер А.С, Г.Ү нар хүлээн авч, цаг ,минутыг тэмдэглэж гарын үсэг зурж баталгаажуулдаг. Иймд бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 5.2-т заасны дагуу тооцсон анз болох 109,044,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч О ХХК нь нэхэмжлэгч Ш ХХК-тай байгуулсан 2021 оы 06 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний дагуу бетон зуурмагийг 2021 оны 06 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл буюу тухайн жилийн цутгалтын ажил дуустал хэвийн горимоор нийлүүлж, 683 м3 буюу007,841,000 төгрөгийн бетон зуурмаг өгсөн. Энэ нь нийт гэрээний 60 орчим хувьд дүйцэхүйц бетон зуурмагийг нийлүүлсэн гэсэн үг. Тухайн жилийн цутгалтын ажил дуусаж, талууд тооцоо нийлж баталгаажуулахад захиалагч компанийн зүгээс энэ жилийн ажил дууссан, ирэх жилийн хавраас үргэлжлүүлэн бетон зуурмагаа авна гээд явсан. Ингээд 2022 оны хавар болоход бетон зуурмагаа хэзээнээс хэрхэн авах талаар манай компанийн захирал Х.Н удаа дараа холбогдож асуухад захиалагч компани бетон зуурмаг авах талбайгүй, талбайгаа чөлөөлж чадахгүй байгаа, газар эзэмшигч иргэдтэй газар чөлөөлүүлэх талаар шүүхийн маргаантай учир бетон авах боломжгүй байна гэхэд нь та нар өөрсдийн боломжтой цагтаа бетоноо ав, З ХХК-д танай компанийн өглөгийг зохицуулаад өгнө гэдгээ илэрхийлэхэд за тэгнэ гэж ярилцаад өнөөдрийг хүртэл хүлээсэн ч бетон зуурмагаа аваагүй. Харин манай компани З ХХК-тай 91,600,000 төгрөгийн өглөгийг нь бартер хэлбэрээр төлөх талаар аман хэлбэрээр тохиролцсон ч харилцан юу өгөлцөж авалцах тал дээр шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлд AUDI A8 автомашиныг З ХХК-д өгөх 91,600,000 төгрөгийн авлагат өгөх тухай санал тавьж Zaisan square-н гадаа аваачиж үзүүлсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс татгалзсан. Хариуцагч компани бетон зуурмагийн төлбөрт ирсэн орон сууцыг 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр В ХХК-аас авсан автомашины өглөгт Ц.Э-д шилжүүлэн өгсөн ба арилжааны гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах боломжгүй. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан бетон зуурмагийг өөрсдийн буруугаас болж өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаад манай компани буруутай мэтээр ойлгуулж, үүргээ биелүүлэхгүй болох нь тодорхой харагдаж байна, үр дүн гарахааргүй болсон гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул гэрээнээс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хариуцагч С.Т нь бетон зуурмаг нийлүүлэх гэрээний төлбөр тооцоог хүлээн авч буцаан компанийн хүсэлтээр Ц.Э-д шилжүүлэн өгснөөс биш хоёр компанийн өглөг авлагын асуудалд хамааралгүй этгээд. Бид бетон зуурмаг нийлүүлэх гэрээнд тухайн орон сууцны үнийг бодит үнэлгээ болох 300,000,000 төгрөгт тооцож авсан, мөн нийлүүлсэн бетон зуурмагтаа нэмэгдсэн өртгийн албан татварыг нэхэмжлэгч компани руу шивж татвараа төлсөн. Бид бетон зуурмагийг орон сууцаар арилжаалсан учир арилжааны гэрээ байгуулах нь хуульд нийцэх ба энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй гэж үзэж А.Х-ны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлага, тайлбарын агуулга: В ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч О ХХК-тай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулан биет байдлын болон эрхийн доголдолгүй миксер төрлийн тусгай зориулалттай Zoomlion маркийн ZJL5257 загварын 6 ширхэг тус бүр нь 90,000,000 төгрөг, нийт 540,000,000 төгрөгийн тээврийн хэрэгслүүдийг худалдаж, төлбөрийг 100 хувь бартераар төлөхөөр тохирч гэрээг байгуулсан. Түүний дагуу О ХХК-д ажилладаг С.Т гэх хүний нэр дээр дээрх Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 00 байр, 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206038364 дугаартай 120 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг төлбөрт тооцон 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч С.Т-эй арилжааны гэрээ байгуулан авсан. Тодорхой шалтгааны улмаас орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлээгүй өнөөдрийг хүртэл явсан ч гэрээ байгуулж авснаасаа хойш өөрсдөө гэр бүлийн хамт тухайн орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн. Арилжааны гэрээгээр авсан учраас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газар очиход битүүмж тавигдсан болохыг мэдсэн. О ХХК-ийн захирал Х.Н-той уулзаж тодруулахад Ш ХХК гэх компанитай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, төлбөрт нь А.Х-ны өмчлөлийн орон сууцыг авсан байсан. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд өөрийн тээврийн хэрэгслүүдийг худалдан борлуулсны төлбөрт С.Т-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хууль журам, гэрээний дагуу авсан. Өөрийн мөнгөөр авсан, үл хөдлөх хөрөнгөө өөрийн өмчлөлд шилжүүлж амжаагүй байхад шүүхэд маргаан үүсэж, миний хууль ёсны өмчлөх эрхэд сөргөөр нөлөөлж байгаа тул В ХХК, болон Ц.Э намайг уг орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгоно гэжээ.

 

4. Гуравдагч этгээдүүдийн шаардлагад гаргасан нэхэмжлэгч нарын тайлбарын агуулга: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Тухайн орон сууц нь бетон зуурмаг нийлүүлэх тухай гэрээний зүйл болоод нэмэлтээр арилжааны гэрээ байгуулагдсан. Орон сууц нь бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 300,000,000 төгрөгөөр үнэлэгдэж, шилжих байсан. Гэтэл С.Т-т шилжүүлэхдээ, улсын бүртгэлд оруулахдаа давхар арилжааны гэрээ байгуулсан. Арилжааны гэрээ нь бетон зуурмаг нийлүүлэх гэрээнээс ялгаатай. Бетон зуурмагт тооцогдож, төлбөр мөнгийг шилжүүлсэн. Гэтэл үүнийг халхавчилж, арилжааны гэрээ давхар байгуулсан нь татвараас зугтаасан нэг хэлбэр. Ингэснээр бетон зуурмаг нийлүүлэх гэрээг халхавчилж байгаа гэж үзэж байна гэжээ.

 

5. Гуравдагч этгээдүүдийн шаардлагад гаргасан хариуцагч нарын тайлбарын агуулга: Бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Илүү төлсөн мөнгийг нэхэмжлэх үндэслэлтэй. Түүнээс гэрээнээс татгалзаж, арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах ямар ч боломжгүй. Арилжааны гэрээний талаар талууд маргадаггүй. Бетон зуурмагийг нийлүүлж байгаа тул татвараа төлж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвараа шивж байгаа. Нэхэмжлэгчээс манай компанид өгч байгаа орон сууцыг худалдан борлуулсан татвараа төлөх ёстой байсан. Нэхэмжлэгч талын асуудлыг хөнгөвчилж арилжааны гэрээг байгуулсан гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг,00 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038364 дугаартай 120 м.кв талбайтай, 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ш ХХК, А.Х нарт шилжүүлэхийг хариуцагч С.Т-т даалгаж, хариуцагч О ХХК-иас 109,044,000 төгрөг гаргуулах Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Хан-Уул дүүрэг,00 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038364 дугаартай 120 м.кв талбайтай, 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг С.Т О ХХК нараас шаардсан ВХХК, Ц.Э нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,207,020 төгрөгөөс 1,657,950 төгрөгийг, гуравдагч этгээд В ХХК, Ц.Э нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд В ХХК, Ц.Э нараас дутуу төлсөн 1,087,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, улсын төсвийн орлогоос 1,845,900 төгрөгийг, мөн хариуцагч О ХХК,С.Т нараас 1,657,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК, А.Х-н нарт олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах, анз 109,044,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анз 109,044,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хоёр талын аль нэг нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол шаардах эрх үүсэхээс биш анз шаардах эрх үүсэхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан тохиолдолд үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог. Анз гаргуулах тухай асуудал нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд яригдах ёстой асуудал юм. Харин нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээнээс татгалзсаны дараа анз шаардаж байна уу аль эсвэл шүүхэд гэрээнээс татгалзах шаардлага гаргаж, анз шаардсан уу гэдэг асуудалд анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө татгалзсан бол тухайн өдрөөр, харин шүүхэд татгалзах шаардлага гаргасан бол гэрээнээс татгалзах хүртэл хугацаанд гэрээний үүрэг буюу анз гаргуулах зүйтэй байсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйл нь гэрээнээс татгалзсаны дараах харилцааг зохицуулсан харилцаа тул хүчин төгөлдөр байгаа гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг зохицуулах зүйл биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээнээс татгалзаад дараа нь дахиад анз, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

9. Хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн мөн З ХХК-д 91,000,000 төгрөгийг өгөх гэрээний үүрэг хүлээснийг дүгнэсэн атлаа нэхэмжлэгч компанитай хийсэн хэлцлийн гүйцэтгэлийг тооцолгүйгээр орон сууцыг буцаан шилжүүлэхээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Учир нь Ш ХХК-тай байгуулсан бетон зуурмагийн гэрээний дагуу нийт 1200 м3 бетон зуурмаг нийлүүлэх ёстойгоос 683 м3 бетон зуурмаг буюу гэрээний нийт үүргийн 60 хувийг биелүүлсэн байхад гэрээнээс татгалзах боломжгүй юм. Бетон зуурмагийн үйлдвэр нь улирлын чанартай бөгөөд өвөл огт ажилладаггүй ба захиалагчийн ажлаа зогсоох хүртэл нийлүүлсэн талаар талууд маргадаггүй. Харин үргэлжлүүлэн авахаар тохирсон гэрээнийхээ дагуу зуурмагаа аваагүй. Ш ХХК нь гэрээгээ цуцалж зөрүү төлбөр нэхэмжлэх ёстой байтал бүхэлд нь гэрээнээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцыг шилжүүлэх шийдвэр гаргахдаа манай компанийн нийлүүлсэн бетон зуурмагийн талаар шийдвэртээ тусгаагүй. Хэрэв татгалзаж байгаа бол харилцан өгсөн авсанаа буцаах зохицуулалттай тул Ш ХХК нь манай компанид бетон зуурмагийг биет байдлаар хүлээлгэн өгөх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

10. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Гэрээнээс татгалзаж байгаа үндсэн шалтгаан нь В ХХК-ийн бетон зуурмагийн төлбөрт төлөх 91,000,000 төгрөгийг төлөх үүргийг О ХХК хүлээлгэсэн. Энэ талаар талууд маргаагүй. Гэтэл уг үүргээ огт биелүүлээгүй. В ХХК-иас гэрчийн мэдүүлэг авсан, тухайн үед төлбөр төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Талуудын хооронд байгуулагдсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 60 хувийг биелүүлсэн гэж үздэг боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзах үндэслэл болно. Уг гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлийг хамааруулан зөвхөн бетон зуурмагийг бэлтгэсэн хэсгийг аваагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Нэгэнт өгсөн авснаа буцаан авахаар шүүхээс шийдвэрлэснээр буцаах хэсгийг шүүхийн шийдвэрт тусгаагүй. Манай талаас нэхэмжлэлдээ өгсөн авснаа буцаах талаар тодорхой бичсэн, хүлээж авсан нийт бетон зуурмагийг буцаах тохиолдлуудыг нэхэмжлэлдээ дурдаж хүлээн зөвшөөрсөн байгаа гэжээ.

11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрт В ХХК нь хариуцагч О ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр арилжааны гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээгээр В ХХК нь 00-00 ААА улсын дугаартай Zoomlion ZLJ маркийн тусгай зориулалтын автомашин, 00-00 ААА улсын дугаартай Zoomlion ZLJ5257GJB1 маркийн тусгай зориулалтын автомашин өмчлөх эрхийг хариуцагч О ХХК-д шилжүүлэх үүрэг хүлээсэн, маргааны зүйл болох орон сууцыг өмчлөх эрхийг В ХХК-д шилжүүлэх үүрэг хүлээсэн, улсын бүртгэлийн гэдгээр өмчлөх эрх шилжээгүй гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иргэний хуулийн000 дугаар зүйлийн 000.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэсэн заалтыг буруу хэрэглэсэн байна. В ХХК нь тээврийн хэрэгсэл худалдан худалдан авах гэрээний дагуу 6 тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн. Арилжааны гэрээгээр авсан учраас надад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь надад эх хувиараа байдаг, би нэрээ солиулах гээд бүртгэлийн газарт очиход битүүмж тавигдсан болохыг мэдсэн. Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан байхад хүлээн авсан, гэтэл шүүхийн шийдвэрт арилжааны гэрээий үнийн дүнгээр тэмдэгтийн хураамж төлөх ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. О ХХК-тай байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, С.Т-эй байгуулсан арилжааны гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага хангагдаж хийгдсэн гэрээнүүд бөгөөд уг гэрээний дагуу хийгдсэн, түүний дагуу орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өнөөдрийг хүртэл амьдарсаар байна. Шүүх хэргийг үнэлж дүгнэхдээ гуравдагч этгээдээс гаргаж өгсөн нотлох баримт болох гэрээнүүдийг үнэлээгүй, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу 6 тээврийн хэрэгслийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч компани өөрийн нэр дээрээ шилжүүлсэн эсэх, одоо ашиглаж байгаа зэргийг огт үнэлээгүй зэргээс харвал шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

12. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Иргэний хуулийн000 дугаар зүйлийн000.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн үр дүнд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллагат бүртгүүлсэн байх ёстой. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй. Улсын бүртгэлийн байгууллага бүртгэхгүй байх талаар ямар нэг баримт, тасалбар байх ёстой. Хөл хориотой байсан учраас бүртгүүлээгүй гэж тайлбарладаг боловч улсын бүртгэлд бүртгэхгүй байсан талаар гуравдагч этгээд нотлоогүй, үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, бүртгэхгүй байсан шалтгааны талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ.

00. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Учир нь В ХХК болон О ХХК-ийн хооронд автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж арилжааны гэрээний дагуу автомашиныг шилжүүлсэн. Орон сууцны үнэ өсөж өндөр үнийн дүнтэй болсон нэхэмжлэгч тал хохиролгүй байгаа. Гэтэл бетон зуурмагийн үнэ тухайн үеийн үнийн дүнгээс хоёр дахин өссөн үнээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Гуравдагч этгээдийн гаргасан гомдлын дагуу автомашины үнэ буурсан. Иймээс гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөж, их хэмжээний хохирол учирсан тул шүүх энэ талаар анхаарч үзнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй байна.

 

2. Нэхэмжлэгч Ш ХХК болон А.Х-н нар нь хариуцагч О ХХК болонС.Т нарт холбогдуулан бетон зуурмаг нийлүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах болон арилжааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн анз 109,044,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч болон гуравдагч этгээд нар эс зөвшөөрч, гуравдагч этгээд В ХХК болон Ц.Э нар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор бие даасан шаардлага гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч Ш ХХК болон хариуцагч О ХХК-ийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нийлүүлэгч О ХХК нь Сүхбаатар дүүргийн 00, 00дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах үерийн далангийн барилгын талбайд нийт М250 маркаар 1,200 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, захиалагч Ш ХХК нь нийлүүлэгч талд нийт 206,400,000 төгрөгийн үнийн дүнд Хан-Уул дүүрэг,00 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 00 байрны 00 тоотод байрлалтай 120 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2,500,000 төгрөгөөр тооцож, нийт 300,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэх, төлбөрийн зөрүү болох 93,600,000 төгрөгөөс үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварт 2,000,000 төгрөг, З ХХК-д 91,600,000 төгрөгийг нийлүүлэгч тал бартераар төлөхөөр тохиролцон хариуцагч нь нэхэмжлэгчид 007,841,000 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлж, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

4. Шүүх талуудын хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч хэргийг шийдвэрлэхдээ гэрээ дуусгавар болсноос үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Гэрээ дуусгавар болох нь нэг удаагийн үйлдлээр гүйцэтгэж дуусгавар болгох шинжтэй үүрэг үүсгэх гэрээний хувьд гэрээнээс татгалзах гэсэн агуулгаар, урт хугацаанд үргэлжлэх гэрээний хувьд гэрээг цуцлах гэсэн агуулгаар тус тус илэрхийлэгддэг.

Талуудын хооронд байгуулагдсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний хувьд хариуцагч О ХХК бетон зуурмаг нийлүүлэх үүргийг хэсэгчлэн гүйцэтгэхээр тохиролцсон байх ба нийт 1200 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээс 683 м.куб бетон зуурмагийг нийлүүлжээ. Гэрээ цаашид үргэлжлэхгүй болоход хариуцагчийн өмнө гүйцэтгэсэн үүрэг ач холбогдлоо алдахгүй тул гэрээг цуцлах гэсэн агуулгаар гэрээний харилцаа дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, гэрээг цуцлах нь үүргийн харилцааг цаашид дуусгавар болгоход чиглэдэг тул талууд гэрээгээр авсан зүйлээ аливаа хэлбэрээр харилцан буцаан өгдөггүй.

Иймд нэхэмжлэгч Ш ХХК нь гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй ба харин хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 180,159,000 төгрөгийг шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гүйцэтгээгүй үүрэг 180,159,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй гэж үзэв.

 

5. Дээрх бетон зуурмаг нийлүүлэх гэрээг үндэслэн А.Х-н,С.Т нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2021 оны 06 дугаар сарын00-ний өдөр арилжааны гэрээ тус тус байгуулагджээ.

О ХХК нь бетон зуурмагийн төлбөрт авах орон сууцны өмчлөх эрх шилжүүлэн авах бүрэн эрхийг С.Т-т олгосон байх тул А.Х-н С.Т-т орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх А.Хн нь Ш ХХК-ийн О ХХК-тай байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг С.Т-т шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргаж буй нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.Хн нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, хариуцагчС.Тнь мөн орон сууцны өмчлөх эрхийг хүлээн авах хүсэл зоригтой байсан, Ш ХХК болон О ХХК-ийн хооронд байгуулагдсан харилцан үүрэг үүсгэх хэлцлийг үндэслэн хийж буй хүчин төгөлдөр өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл гэж дүгнэн нэхэмжлэгч А.Х-ны гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

 

6. Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч О ХХК бетон зуурмагийг хугацаа хэтрүүлж нийлүүлсэн гэх үндэслэлээр анз 109,044,000 төгрөг нэхэмжилжээ.

Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 5.2-т нийлүүлэгч тал бетон зуурмагийн захиалгыг тохиролцсон хугацаанаас 3 цагаас дээш хугацаагаар хүлээлгэх /саатуулах/ тохиолдолд тухайн өдөрт захиалсан бетоны хэмжээгээр хүлээлгэсэн 1 цаг тутамд 1 м.куб бүрт 18,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон байх ба 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 353 м.куб бетон зуурмагийг хугацаа хэтрүүлж нийлүүлсэн нь бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт /1хх 005-188/, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 196-197/, гэрч А.С ийн мэдүүлэг /1хх 209-210/ зэргээр тогтоогджээ.

Талууд гэрээгээр 1 м.куб бетон зуурмагийн үнийг 172,000 төгрөгөөр тохиролцсон байх тул хугацаа хэтрүүлж нийлүүлсэн 353 м.куб бетон зуурмагийн үнэ 60,716,000 төгрөг болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 60,716,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх торгууль 30,358,000 төгрөгийг хариуцагч О ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгох нь зүйтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсэг үндэслэлтэй.

 

7. Гуравдагч этгээд ВХХК болон Ц.Э нар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохооор бие даасан шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ О ХХК-тай байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцыг шилжүүлэн авсан гэж тайлбарлажээ.

Хэрэгт ВХХК болон О ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, С.Т Ц.Э нарын хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн арилжааны гэрээ тус тус авагдсан байх ба эдгээр гэрээгээр худалдагч В ХХК нь миксер төрлийн тусгай зориулалтын Zoomlion маркийн ZLJ5257 загварын 6 ширхэг тээврийн хэрэгслийг худалдахаар, худалдан авагч О ХХК нь тээврийн хэрэгслүүдийн төлбөрт маргаан бүхий орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь зохигчдын хооронд байгуулагдсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, орон сууц худалдах-худалдах авах гэрээ, арилжааны гэрээ байх ба эдгээр гэрээний хүрээнд талууд мэтгэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ. Харин гуравдагч этгээд, хариуцагч нарын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, арилжааны гэрээний талаар зохигчид мэтгэлцээгүй, энэ нь тусдаа маргаан байх тул гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг энэ нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

Эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргээс /1хх 39-94/ үзэхэд маргаан бүхий орон сууц хариуцагч С.Т-ийн өмчлөлд бүртгэлтэй байх ба гуравдагч этгээдүүд дээрх гэрээнүүдийн үндсэн дээр хариуцагч С.Т-т холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/04085 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч О ХХК-аас 210,517,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 626 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2021 оны 06 дугаар сарын00-ний өдрийн 673 дугаарттай арилжааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 00-р хороо, Зайсан хотхон, Тэнгэр рашаан гудамж, 00 байр, 00 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийгг буцаан гаргуулах, тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч О ХХК болон А.Х нарт холбогдох Нийслэлийн Хан-Уул дүүргийн 00-р хороо, Зайсан хотхон, Тэнгэр рашаан гудамж, 00 байр, 00 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтооолгох тухай гуравдагч этгээд В ХХК, Ц.Э нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 4,207,020 төгрөг, гуравдагч этгээдүүдийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,210,535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,861 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 703,170 төгрөгийг шүүгчийн захирмжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 00хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн009 дүгээр зүйлийн009.4,009.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 00хоног өнгөрснөөс хойш 00хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БЯМБАСҮРЭН