Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00357

 

Д. , Л. нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02552 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д. ,

Нэхэмжлэгч: Л.

Хариуцагч: Д. т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 404,538,800 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

6 нэр төрлийн 50,000,000 төгрөгийн тавилгыг харилцан тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д. , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхгэрэл, нэхэмжлэгч Л. гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оросоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д. гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Д. нь манай В.Only дэлгүүрээс 2012 оноос эхэлж өөртөө болон хүүхэд, гэр бүл, ажил хэргийн холбоотой хүмүүстээ нийт 154,994,100 төгрөгийн хувцас, эд зүйлсийг зээлээр худалдан авсан боловч уг төлбөрийг төлөөгүй. Иймд 154,994,100 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2 Мөн Д. , Д. нар нь харилцан тохиролцож, дүүрэг, 0 дугаар хороо, 00 хороолол, өргөн чөлөө гудамж, тоот хаягт байршилтай, 342 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч нь хөрөнгө оруулахаар 2012 оны 00 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчид 90,000 ам.доллар өгсөн.

Гэтэл Д. нь хамтран ажиллахаар ярилцаж байсан объектыг бусдад зарсан. Иймд хариуцагчид өгсөн 90,000 ам.доллар буюу 99,544,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Л. гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

2.1 Л. нь дүүрэг, 0 дугаар хороо, 00 хороолол, өргөн чөлөө гудамж, тоот хаягт байршилтай, 342 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчаас худалдан авах зорилгоор өөрийн өмчлөлийн Lexus Lx 570 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгт тооцон хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн.

Гэвч Д. нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдсан тул түүнд шилжүүлсэн Lexus Lx 570 маркийн автомашины үнэ 150,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Д. гийн дэлгүүрээс эд зүйл худалдан авч, тухай бүрд нь тооцоог хийж байсан тул нэхэмжлэгч Д. гийн 154,994,100 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй.

3.2 дүүргийн 6 дугаар хороонд байрлах миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2012 оны 00 дугаар сарын 30-ны өдөр Л. , Д. нар нь худалдан авахаар тохиролцож үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Урьдчилгаанд Lexus Lx 570 маркийн автомашиныг 140,000,000 төгрөгт тооцож өгөх, үлдэх 99,544,700 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохирсон.

2015 онд Д. нь тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаа болисон тул би өөр этгээдэд худалдсан.

Л. , Д. нарын өгсөн 249,544,700 төгрөгийг эргүүлж төлөхдөө өөрийн өмчлөлийн шинэ Mercedes-Benz S550 маркийн автомашины үнэд нэхэмжлэгч Л. гийн өгсөн Lexus Lx 570 маркийн автомашинтай харилцан тооцож, Mercedes-Benz S550 маркийн автомашиныг түүнд шилжүүлсэн.

Үлдэх 99,544,700 төгрөгөөс Б.Таас орон сууц худалдан авахад дутсан 75,000,000 төгрөгийг миний бие түүний өмнөөс Б.Тт төлсөн. Мөн ХХК-аас түүний авсан зээлийн төлбөрт миний бие 27,000,000 төгрөгийг суутган тооцсоноор бидний тооцоо дууссан.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1 Миний бие нэхэмжлэгч нарын орон сууцандаа оруулахдаа 6 нэр төрлийн 50,000,000 төгрөгийн тавилгыг үлдээсэн. Иймд уг 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс надад өгсөн цаг, шуба, перс хивсний үнийн дүнд харилцан тооцож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1 6 ширхэг сандалтай ширээ, хуучин яагаан хивс, модон стенк, хөргөгчийг миний талийгаач ах Д. тай гэр бүл болохдоо 1993 оны үед худалдан авч эдэлж, хэрэглэж байсан зүйлс. Харин хүүхдийн ор, авдар 2-ыг хүүхэдтэй боллоо гэж 2014 онд бэлэглэж байсан. Бэлэг гэж өгч байсан ор, авдарыг хэрэглээгүй. Манай контейнэрт хураасан байгаа тул буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 205.1, 240 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 260 дугаар зүйлийн 263.4, 279 дүгээр зүйлийн 279.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д. аас 195,666,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д. д, 70,140,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л. д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 138,732,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Л. Д. нараас хүүхдийн цагаан ор, Хятад авдар зэргийг гаргуулан Д. т олгож, сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,210,357,25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д. аас 508,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л. д, 1,136,280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д. д, Л. , Д. нараас 110,950 төгрөг гаргуулан Д. т олгож шийдвэрлэсэн байна.

7. Нэхэмжлэгч Д. , нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 Нэхэмжлэгч нь Д. ын худалдан авсан эд зүйлсийг он, сар, өдрөөр шүүхэд гаргаж өгсөн. 2012 оны 06 дугаар 14-ний өдөр Д. өөрийн гараар бичиж өгсөн тооцооны баримт болон хэрэгт авагдсан Д. ын тооцоог бичсэн дэвтэртэй таарч байгаа.

Мөн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодруулж бичсэн нөхөр н. , хүү н. , өмгөөлөгч н , н. гэсэн тооцоонуудыг Д. хариуцах үндэслэлгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, бүх барааг хариуцагч нь өөрөө Д. гийн дэлгүүр дээр ирж худалдан авсан бөгөөд худалдан авалт хийхдээ хүү н. доо, нөхөр н. доо гэж хэлж авч байснаас н. , н. нь өөрсдөө ирж худалдан авалт хийж байгаагүй. Хүү н. , нөхөр н. гэх худалдан авалт Д. ын худалдан авалт юм. Эрэгтэй хувцас, хэрэглэл байсан учраас нэр заан хэлж авч байсныг дэлгүүрийн дансны дэвтэрт тэмдэглэгдсэн байдлаар нь тодруулж шүүхэд ярьсныг шүүх шууд тэдгээр хүмүүстэй холбож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийж чадаагүй.

Өмгөөлөгч н нь манай дэлгүүрээс 5,000,000 төгрөгийн хувцас авснаас үлдэгдэл 904,000 төгрөг, н. нь 1,500,000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Энэ нь Д. дараа нь төлнө гэж эдгээр хүмүүст хувцас өгсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Д. гийн нэхэмжлэлийн шаардлагаас хангахгүй орхисон 58,872,800 төгрөгийг Д. аас гаргуулж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгч Л. гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1 Манай эхнэр Д. нь Д. тай 2012 оны 00 дугаар сард харилцан тохирч дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр, 00 хороолол, өргөн чөлөө гудамж, тоот хаягт байршилтай, 342 м.кв худалдаа үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт оруулахаар болж түүнд бэлнээр 90,000 ам.доллар бэлнээр өгч, би өөрийн өмчлөлийн Lexus Lx 570 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгт тооцон 249,544,700 төгрөг өгч баримт үйлдсэн.

2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Д. шүүхэд ХХК-ийн Кассын орлогын ордер нэртэй 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 30,000,000 төгрөгийн баримт, 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 25,000,000 төгрөгийн баримт, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 24,860,000 төгрөгийн баримт гэх гурван баримтаар надад 79,860,000 төгрөг өгсөн гэх хуурамч баримтыг шүүхэд шинээр гарган өгч шүүхээс тухайн хуурамч баримтуудыг үндэслэн 150,000,000 төгрөгөөс 79,860,000 төгрөгийг хасч шийдвэрлэсэн.

Дээрх гурван баримтууд дээрх гарын үсэг нь минийх биш бөгөөд энэхүү асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Машин хүлээлцсэн баримт гэх нэртэй баримт, уг баримт бодит байдал дээр үйлдэгдээгүй бөгөөд түүн дээрх гарын үсэг нь миний гарын үсэг биш, түүнчлэн тухайн баримт дээр жолооч гэж бичсэн н. ын гарын үсэг биш байтал хуурамчаар үйлдэн түүнийгээ шүүхэд гарган өгсөн. ХХК-д 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр түүнд өөр машины төлбөрт 5,000 ам.доллар өгсөн баримтад өөрөө хэмээн нэмж бичиж шүүхэд гарган өгсөн байдаг.

8.2 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасны дараа Д. ын зүгээс гаргасан тайлбарт Өөрийн өмчлөлийн шинэ, Mercedes-Benz S550 маркийн автомашины үнэнд нэхэмжлэгч нарыг өгсөн Lexus Lx 570 маркийн автомашинтай харилцан тооцсон гэж тайлбар гаргасан бөгөөд энэ нь бодит үйл баримтад нийцэхгүй. Учир нь 2012 оны 00 дугаар сард харилцан тохирч дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр, 00 хороолол, өргөн чөлөө гудамж тоот хаягт байршилтай 342 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт оруулахаар болж, түүнд бэлнээр 90,000 ам.доллар өгч, өөрийн өмчлөлийн Lexus Lx 570 маркийн автомашиныг 150,000,000 сая төгрөгт тооцон 249,544,700 төгрөг өгч баримт үйлдсэнийг 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б. аас Ц. ад худалдах эрхийг итгэмжлэл олгосон үйл баримттай цаг хугацааны хувьд ч холбох боломжгүй.

Харин гэрч Ц. ын мэдүүлсэн Д. нь Ш. тэй Mercedes-Benz S550 маркийн автомашиныг 50,000 ам.доллароор харилцан тохирч өгсөн гэх иргэн Ш. ийн дүүргийн Цагдаагийн хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ш. Д. нар харилцан тохирч машинаа өгч авсныг нотолж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 150,000,000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

9.1 Нэхэмжлэгчийн тайлбарласнаар 2011, 2012 оны тооцоо нийлсэн баримт нь дутсан, бусад хүмүүст өгсөн үндэслэлгүй гээд байгааг анхан шатны шүүхээс зөв шийдвэрлэсэн. Н.Түвшинбаярын гэрчийн мэдүүлэгт та энэ гутлыг яаж авсан вэ гэхэд нэг хүн эрхийн бичиг өгснөөр очиж авсан, хэн гэдэг хүн өгснийг санахгүй байна гэж мэдүүлсэн байгаа. Ямар хүнээс н. аварга авсан гэрч нотолж чадаагүй. Д. аас авсан гэхээр мэдэхгүй гэж хариулсан. Энэ дэлгүүр хэнд ч эрхийн бичиг өгч болох учраас үндэслэлгүй. 2011 оны хувцсанд 2012 онд тооцоо нийлсэн гэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ хугацаанд гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Сүүлд нэхэмжлэл гаргахад 2011 оны хувцастай холбоотой гомдлын шаардлага гаргаж барагдуулах талаар ярьж байгаагүй. Харин ч харилцан тохиолцоод эд зүйл буцаагаад дууссан тул анхан шатны шийдвэр үндэслэлтэй байна. Lexus Lx 570 маркийн автомашинд Mercedes-Benz S550 маркийн автомашиныг өгсөн. Гэтэл машин аваагүй, байр авах нь мөнгө гаргаж өгснийг би өөрөө төлсөн гэж маргадаг. Энэ байдлыг анхан шатны шүүх харгалзан үзээгүй. Мөнгө буцаан өгсөн баримтыг хариуцагч Д. ын мөнгө өгсөн баримтад Л. гийн гарын үсэг байгаа. Үүнийг үгүйсгээгүй. Хэрвээ миний гарын үсэг биш гэвэл хуурамч байж болно. Нэгэнт өгсөн авсан баримттай нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үндэслээд анхан шатны шүүх шийдвэр гаргасан үндэслэлтэй байна гэжээ.

10. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

10.1 Д. нь нэхэмжлэгч Д. гийн дэлгүүрээс бараа, эд зүйл худалдаж авахдаа тухай бүр тооцоог нь хийж ирсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч Д. нь та манай зээлийн хүүд тооцож манай В.Оnlу дэлгүүрээс хувцас, эд зүйлс бартераар авчих гэж хэлж ярьдаг байсан боловч энэ нь хэрэгжээгүй, бодит байдал дээр нэхэмжлэгч нь Д. надад хувцас, эд зүйл хүлээлгэж өгөөгүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид 154,994,100 төгрөгийн бараа, эд зүйлийг шилжүүлж, хүлээлгэж өгөөгүй. Гэтэл нэхэмжлэгч Д. нь хариуцагчаас хувцас, эд зүйлсийн тооцоо нэхээд Д. луу мессеж бичээд байсан тул Д. нь хэрвээ тооцоо байгаа юм бол тооцоогоо хийгээд аваад ирээ л гэж бичсэнээс биш ийм хэмжээний хувцас, эд зүйлсийг нэхэмжлэгчээс аваагүй. Шүүх Д. нь нэхэмжлэгчээс хувцас эд зүйл худалдан авахдаа тухайн барааны үнийг зөвшөөрч байсан болох нь тэдний хооронд бичиж байсан мессежээр тогтоогдож байна гэж хэт нэг талыг баримтлан хариуцагчийг нэхэмжлэгчийн дэлгүүрээс 160 гаруй сая төгрөгийн хувцас, эд зүйлсийг зээлээр авсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

10.2 Мөн шүүх шийдвэртээ нийт 7 ширхэг хар дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, эдгээр хар дэвтэрт жагсааж бичсэн хувцас, эд зүйлсийг хариуцагч нь хүлээж авсан гарын үсэг байхгүй, зөвхөн нэхэмжлэгч нь өөрөө жагсаан бичиж уг дэвтрээ шүүхэд өгч, шүүх уг тэмдэглэлд үзлэг хийсэн. Үүнийг эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт гэж үзэх боломжгүй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 3.1.3, 13.1, 13.6, 14.4.1, 14.4.5, 14.4.6, мөн Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 347 тоот Маягт, заавар батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар-ын 3.1, 3.5, 3.8, 6.3, 6.5-д заасан шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 263.3, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 347 тоот Маягт, заавар батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар-т бараа, материал хүлээн авалтын баримт, агуулахын бүртгэл, эд хөрөнгийн тооллогын бүртгэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөрийн баримт зэргийг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд нийтлэг хэрэглэнэ гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч Д. нь маргаан бүхий 143 нэр төрлийн хувцас, эд зүйлийг европоос оруулж ирсэн гэдэг боловч энэ тухайгаа санхүүгийн анхан шатны баримтаар нотолж чаддаггүй, уг 160,936,750 төгрөгийн үнэтэй, 143 нэр төрлийн хувцас, эд зүйлийг 2011-2015 онд европын аль улсын, ямар дэлгүүрээс худалдан авсан болохыг нотлох зарлагын падаан, мөн эдгээр барааг худалдан авахаар захиалга хийсэн бол захиалга хийсэн болохыг нотлох баримт, эдгээр хувцас, эд зүйлийг худалдан авахад төлсөн төлбөрийн баримт, барааг худалдан авахдаа Монгол улсаас мөнгө шилжүүлсэн бол ямар валютаар гүйлгээ хийсэн болохыг нотлох мөнгөн гуйвуулга, шилжүүлгийн баримт, эдгээр 143 нэрийн барааг европын дэлгүүрээс худалдан авсан болохыг нотлох хэлцэл, гэрээ, захиалга хийсэн захиалгын хуудас, ялангуяа өндөр үнэтэй, алдартай брэнд бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг, тухайн брэндийн бүтээгдэхүүн гэдгийг нотлох бар код бүхий гэрчилгээ, ажил гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг төлбөр төлсөн төлбөрийн баримт, холбогдох бусад санхүүгийн баримтууд, Монгол улсад ирээд каргогоор бараагаа хүлээн авсан, каргоны төлбөр төлсөн баримт, ВOnlу дэлгүүрт 2011-2015 онд эдгээр 143 нэр төрлийн хувцас, эд зүйлсийг бүртгэж авсан, бүртгэлтэй эсэх, худалдаалагдаж байсан эсэх, эдгээр 143 нэр төрлийн хувцас, эд зүйлийг уг дэлгүүрт хүлээн авч бүртгэж авсан баримт, барааг хүлээн авсан агуулахын бүртгэл, барааны орлого, зарлагын падаан, дэлгүүрийн мөнгөн орлогын бүртгэл, тооцооны баталгаа зэрэг тухайн үеийн баримт, бүртгэл зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд нэхэмжлэгч талд байдаггүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 96,121,300 төгрөгийг хангаж, хариуцагч Д. аас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

10.3 Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудаас илт зөрүүтэй дүгнэлт хийж уг Mercedes-Benz S550 маркийн автомашинтай холбоотой үйл баримт, нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадсангүй. Л. , Д. нар үл хөдлөх эд хөрөнгөө авахаа больж гэрээгээ цуцлахаар болсон тул хариуцагч Д. нэхэмжлэгч нараас үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаанд авсан Lexus Lx 570 маркийн автомашинаа буцааж өгөх шаардлага гарсан. Д. нь 150,000,000 төгрөгийн үнэ бүхий Lexus Lx 570 маркийн автомашины төлбөрт 79,860,000 төгрөг нэхэмжлэгчид буцааж төлж, үлдэгдэл 70,140,000 төгрөг үлдсэн. Lexus Lx 570 маркийн автомашины үлдэгдэл 70,140,000 төгрөгт Д. нь өөрийн Mercedes-Benz S550 маркийн автомашиныг нэхэмжлэгч Л. д өгч, уг 150,000,000 төгрөгийн машины асуудал дууссан. Д. аас Л. д Lexus Lx 570 маркийн автомашины төлбөрт төлсөн 79,860,000 төгрөгийн мөнгөний баримт хэрэгт авагдсан.

Тухайн үед машинаа зарахаар болсон тул машины үлдэгдэл төлбөр 40,000 ам.долларыг Д. Б. ад төлж, уг машины өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авалгүйгээр машины анхны өмчлөгч Б. ын нэр дээрээс шууд Л. , Ц. а нарт машиныг хүлээлгэж өгсөн байдаг. Уг машины өмчлөх эрхийг Д. нь Б. аас өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан хэдий ч машины төлбөр 80,000 ам.долларыг Б. ад бүрэн төлсөн тул хууль зүйн хувьд уг автомашин нь Д. ын эзэмшил, өмчлөлийн автомашин болсон гэж үзэх үндэслэлтэй.

Мөнгийг бүрэн төлсөн болохыг нотлох 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн бэлнээр мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт, уг машинаа Б. аас аваад Л. д хүлээлгэж өгсөн болохыг нотлох 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус автомашиныг Л. д шилжүүлэх үед түүний жолооч Ц. ад Mercedes-Benz S550 маркийн автомашиныг бусдад худалдах, тээврийн газарт төлөөлөх бичиг баримтад гарын үсэг зурах итгэмжлэл, Л. болон түүний жолооч ийн гарын үсэгтэй машин хүлээлцсэн баримт зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан. Мөн энэ үйл баримтыг нотлох Mercedes-Benz S550 маркийн автомашины анхны өмчлөгч гэрч Б. ын шүүхэд өгсөн мэдүүлэг, мөн гэрч Д. ын мэдүүлгүүд байдаг.

Шүүх хэрэгт шууд хамааралтай, ач холбогдолтой, хариуцагч талын татгалзлыг нотолсон нотлох баримт болох Д. аас Mercedes-Benz S550 маркийн автомашины анхны өмлөгч Б. ад 80,000 ам.доллар төлсөн баримт, Б. ын гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч Л. гээс Д. т маргаан бүхий Mercedes-Benz S550 маркийн автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 5000 ам.долларын баримт зэрэг нотлох баримтыг баримтаар үнэлээгүй.

10.4 ХХК-ийн нэхэмжлэлтэй Л. д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 117,352,800 төгрөгийг гаргуулах тухай хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагч нь 99,544,700 төгрөгийн 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарын зээлийн хүүд төлж, 75,000,000 төгрөгийг нь нэхэмжлэгч нарын бусдаас худалдан авсан байранд нэхэмжлэгч нарын өмнөөс төлж уг 99,544,700 төгрөгийн тооцоо дууссан. Л. нь хариуцагчийн ХХК-аас 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 87,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 3,4 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр зээлийн гэрээ байгуулан, мөнгийг бэлнээр өгсөн. Зээлдэгч нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр үндсэн зээлээс 27,000,000 төгрөг, зээлийн хүүгийн хамт төлснөөс хойш эргэн төлөлт хийхгүй байсан тул арга буюу байгууллагыг хохиролгүй болгох үүднээс хариуцагч Д. нь өөрийн хувийн зүгээс мөнгө гаргаж, Л. гийн өмнөөс түүний зээлд 27,000,000 төгрөгийг төлсөн. Үүнийг нотлох нэхэмжлэгч Л. гийн өөрийнх нь гарын үсэгтэй 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Д. аас д дундын тооцоо 27,000,000 төгрөг гэсэн мөнгөний баримт байгаа.

Иймд Л. гээс авах ёстой уг 27,000,000 төгрөгөө хариуцагч Д. нь нэхэмжлэгч нарт төлөх ёстой мөнгөндөө харилцан тооцуулж, суутгуулсан болно. Ингээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох 99,544,700 төгрөгөөс 27,000,000 төгрөгийг нь дээрх үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгч нарт төлсөн бөгөөд уг 27,000,000 төгрөг хасагдаж тооцогдож байгаа болно.

10.5 Нэхэмжлэгч нар нь н.Таас Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот, 3 өрөө байрыг худалдаж авах үед уг байрны 116,000,000 төгрөгийг Д. нь нэхэмжлэгч нарын өмнөөс байрны эзэн Б.Тт төлсөн. Д. ын нэхэмжлэлтэй Л. , Б.Т нарт холбогдох Орон сууц бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг орон сууцны мчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шийдвэрлэж дуустал Д. , Л. нарын нэхэмжлэлтэй Д. т холбогдох энэ хэргийг түдгэлзүүлэх хүсэлт шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй хэргийг шийдсэн нь үндэслэлгүй болсон бөгөөд шүүх уг хэргийн шийдвэр гарсны дараа шийдвэрлэх ёстой байсан. Хан-Уул дүүргийн шүүх дээр үүссэн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл энэ хэргийг түдгэлзүүлэх ёстой байсан.

10.6 Д. 2018 онд зах зээлийн үнээр 10,000,000 төгрөгийн үнэтэй, 6 ширхэг сандалтай Топ мебель ширээ, зах зээлийн үнээр 1,500,000 төгрөгийн үнэтэй хүүхдийн цагаан ор, 4,500,000 сая төгрөгийн үнэтэй Хятад ягаан хивс, 21,000,000 төгрөгийн үнэтэй Герман цэвэр модон стенк, 8,000,000 төгрөгийн үнэтэй Авдар, 5,000,000 төгрөгийн үнэтэй 2 хаалгатай хөргөгч зэргийг Л. , Д. нарт өгсөн.

Би иргэн Д. гаас зөвхөн цаг, шуба гэсэн хувцас, эд зүйлийг зээлээр худалдаж авсан, үүнийгээ би зөвшөөрдөг. Миний авсан гэж зөвшөөрч байгаа эдгээр хувцас, эд зүйлсийн төлбөрт Д. , Л. нар нь надаас ширээ, сандал, ор гэх мэт тавилга, эд зүйлсийг харилцан тооцож авчхаад одоо болохоор мөнгийг нь нэхэмжилж байгаа бол Д. би зарим нэг шуба, цагны төлбөрт Д. , Л. нарт тооцож өгсөн дээрх тавилга эд зүйлийнхээ үнийг нэхэмжлэх эрхтэй юм. Тухайн үед би 2018 онд дээр дурдсан тавилгуудыг зах зээлийн үнээр нийт 50,000,000 төгрөгөөр авч байсан бөгөөд эдгээр тавилгаа бүгдийг нь Д. , Л. нарт харилцан тооцож өгсөн, Д. , Л. нар нь эдгээр тавилгыг авч явсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй. Д. миний хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дэмжиж, тухайн үеийнхээ үнэлгээгээр тавилгуудынхаа үнийг нэхэмжилсэн, Д. , Л. нар энэ үнийн дүнтэй маргаагүй, тавилга эд зүйлийн талаар маргаагүй юм. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлд дурдсан 6 нэр төрлийн эд зүйлээс хүүхдийн цагаан ор, хятад авдар зэргийг Д. надад гаргуулж бусад 4 эд зүйлийн үнийг гаргуулах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

11. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч Д. гийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

11.1 2011 оноос 2015 он хүртэл тасралтгүй дэлгүүрээр үйлчлүүлж барааг авч байсан. Гэтэл нэг л өдөр очоод бүх барааг аваад явсан гэх тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх бүрэлдэхүүнээс хавтаст хэрэгт авагдсан талуудын хооронд хэлцэл хийгээд баталгаажсан нотлох баримтууд болон ХХК-тай холбоотой баримтыг хэрэг шийдвэрлэхдээ анхаарахыг хүсье. Энэ баримтад тооцоотой, эгчдээ тооцоогоо хийгээд өгөөрэй гэсэн яригддаг. 2011 оны тооцоогоо авсан тухай өөрийн гараар бичсэн бичвэр нь байгаа. Мөн эдгээр баримт болон татвараа төлж байсан баримтууд байгаа. Түүнээс албан ёсны брэндийн дистрибьютер дэлгүүр биш, хувийн журмаар Европоос бараа бүтэгдэхүүн татаж зарж байгаа талаар тайлбар хэлсэн.Энэ нь өөрийн хувьдаа авсан хувцас эд зүйлүүдийг гэрээс нь очоод гуйгаад бүх албан ёсны сертификат, паспорт зэргийг аваад явсан байдаг. Гэтэл 2013 онд авсан эд зүйлийг 2023 онд маргаад байгаа. Хивсний тухайд ноорсон 10, 20 жил ашигласан хивсийг буцааж ав гэдэг нь үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй, өмнө зөндөө яригдсан шүүхээс дүгнэлт хийсэн, 7 дэвтэрт бусад мессеж, өөрийнхийн гар бичмэл, гэрч, н.Ундармаагийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Тиймээс хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаасан гомдол үндэслэлгүй байна гэжээ.

12. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч Л. гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

12.1 Тухайн үед уг 3 баримтыг авч Л. дагуулж очоод гарын үсэг мөн эсэхийг тодруулахад, миний гарын үсэг биш гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа Сүхбаатар дүүргийн хэлтэст хандсан хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхлэн шалгагдаад явж байгаа. Ажиллагаанд байгаа иргэний хэрэгт холбоотой эх хувь нь хэрэгт авагдсан учраас энэ хэрэг хянан шийдвэрлэсний дараа тухайн эрүүгийн хэргийн гарын үсгийг шинжилгээнд өгөх боломжтой. Хэрэг шийдэгдэхээс өмнө дүүргийн Иргэний хэргийг шүүхэд Mercedes-Benz S550 маркийн автомашиныг Ц. аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ хэрэг шийдэгдсэний дараа хамтран хариуцагчаар Л. г оролцуулсан. Хэрэгт машины төлбөрт 5000 ам.доллар төлсөн баримт байгаа. Иймд Mercedes-Benz S550 маркийн автомашинтай холбоотой хариуцагчийн тайлбар бодит байдалд нийцэхгүй, хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Хариуцагч Д. т холбогдох, 154,994,100 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д. гийн нэхэмжлэлийн тухайд:

2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2011 оноос 2015 оны хооронд хариуцагч нь 143 нэр төрлийн хувцас, эд зүйлсийг өөртөө болон хүүхэд, нөхөр, бусдад зээлээр худалдан авсан үнэ гэж тодорхойлсон. Хариуцагч нь уг шаардлагыг ...худалдан авсан хувцас, эд үйлсийн үнийг тухай бүр нь төлж байсан гэж үгүйсгэн маргасан.

Хариуцагч нь 2011 оноос 2015 оны хооронд нэхэмжлэгч Д. гаас бэлэн хувцас болон эд зүйлс худалдан авч байсан үйл баримтын талаар зохигч маргаагүй. Харин хариуцагч тухайн эд зүйлсийн үнийг нэхэмжлэгчид төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

2.1.1 Талуудын шүүхэд гаргасан тайлбараар тэдний хооронд бэлэн хувцас, эд зүйлс худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх заалтад нийцээгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 260 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ. Талуудын хооронд хувцас, эд зүйлс худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулсан, мөн зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан нөхцөл баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний хооронд мөн хуулийн 240 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

2.1.2 Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар худалдагч буюу нэхэмжлэгч Д. нь 143 нэр төрлийн 154,994,100 төгрөгийн үнэтэй хувцас, эд зүйлсийг хариуцагчид шилжүүлэн өгснөө баримтаар нотлох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д. нь 143 нэр төрлийн хувцас, эд зүйлсийг хариуцагчид шилжүүлэн өгснөө нотолж чадахгүй байх боловч хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан баримтад дурдагдсан 6,937,600 төгрөгийг төлөөгүй гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хувцас, эд зүйлсийн үнэ 6,937,600 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, 1 дүгээр хавтаст хэргийн 7, 11 дүгээр талд авагдсан баримт нь нэхэмжлэгчээс хариуцагчид 143 нэр төрлийн, 154,994,100 төгрөгийн үнэтэй хувцас, эд зүйлсийг шилжүүлэн өгсөнийг бүрэн нотолж чадахгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх хүү н. , нөхөр н. , өмгөөлөгч н , аварга н. гэсэн тооцоонуудыг хариуцагч Д. төлөх үүрэггүй гэж дүгнэж 58,872,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 6,937,600 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д. д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

3. Хариуцагч Д. т холбогдох, 90,000 ам.доллар буюу 99,544,700 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д. болон Lexus Lx 570 маркийн автомашины үнэ 150,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Л. гийн нэхэмжлэлийн тухайд:

3.1 Нэхэмжлэгч нар нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад нэхэмжлэгч Д. нь урьдчилгаа 90,000 ам.доллар буюу 99,544,700 төгрөгийг, нэхэмжлэгч Л. нь Lexus Lx 570 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн боловч хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдсан тул урьдчилгаанд шилжүүлсэн дээрх мөнгийг гаргуулах гэж тодорхойлсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг Lexus Lx 570 маркийн автомашины үнэд Mercedes-Benz S550 маркийн автомашиныг шилжүүлсэн, ...99,544,700 төгрөгөөс 75,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар Б.Таас орон сууц худалдан авахад төлсөн, ...27,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХХК-аас авсан зээлэнд суутган тооцсон гэж үгүйсгэн маргасан.

3.1.1 Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас дүүрэг, 0 дугаар хороо, 10 дугаар хороолол, өргөн чөлөө, тоотод байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 800 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2012 оны 00 дугаар сарын 30-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч Д. нь 90,000 ам.доллар, нэхэмжлэгч Л. нь өөрийн өмчлөлийн Lexus Lx 570 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгт тооцон хариуцагчид тус тус шилжүүлсэн, хариуцагч нь тухай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдсан үйл баримт тогтоогдсон байхаас гадна зохигч энэ талаар маргаагүй. /1хх 65/ Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

3.1.2 Хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бусдад худалдсанаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон байх тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д. нь 90,000 ам.доллар буюу 99,544,700 төгрөгөөс 75,000,000 төгрөгийг ...нэхэмжлэгч нар Б.Таас орон сууц худалдан авахад төлсөн, ...27,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХХК-аас авсан зээлэнд суутган тооцсон гэж үгүсгэн маргасан боловч уг татгалзлаа нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00136 дугаартай захирамжаар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л. д холбогдох, 117,352,800 төгрөг гаргуулах иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д. гийн гэрээний урьдчилгаанд төлсөн 90,000 ам.доллар буюу 99,544,700 төгрөгөөс дээрх шүүхийн шийдвэрт тусгасан 27,000,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлгүй гэж үзсэн нь зөв байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгч Л. , Б.Т нарт холбогдуулан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийвэрлэх ажиллагаа явагдаж байна. Тухайн маргаанд нэхэмжлэгч Д. нь зохигчоор оролцоогүй байх тул хариуцагчийн ...нэхэмжлэгч орон сууцыг Б.Таас худалдан авахад түүний өмнөөс 75,000,000 төгрөгийг төлсөн тул уг мөнгийг 90,000 ам.доллар буюу 99,544,700 төгрөгөөс суутгана тооцоно гэх татгалзал үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 99,544,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д. д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

3.1.3 Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л. гээс хариуцагчид шилжүүлсэн 150,000,000 төгрөгийн үнэ бүхий Lexus Lx 570 маркийн автомашины үнэд хариуцагч нь Mercedes-Benz S550 маркийн автомашиныг нэхэмжлэгч Л. д шилжүүлсэн үндэслэл баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлтэй бүхий болсон байх боловч уг үнийн дүнгээс 79,860,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн үндэслэлээр хасаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

0 дугаар хавтаст хэргийн 31-30 дугаар талд авагдсан машины төлбөрт гэх агууллагатай, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 24,860,000 төгрөгийн, 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 30,000,000 төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 25,000,000 төгрөгийн Кассын орлогын ордер баримтуудыг 150,000,000 төгрөгийн үнэ бүхий Lexus Lx 570 маркийн автомашины үнэд хариуцагчаас нэхэмжлэгч Л. д буцаан төлсөн төлбөр гэж үзэх боломжгүй байна. Учир нь, тухайн баримт нь ХХК-ийн Кассын орлогын ордер гэх байх тул уг баримтыг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс талууд татгалзсантай холбоотой хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан төлсөн төлбөр гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 150,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л. д олгосон өөрчлөлт оруулна.

4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

6 нэр төрлийн 50,000,000 төгрөгийн тавилгыг харилцан тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл нь сөрөг нэхэмжлэлийн шинжийг агуулаагүй, татгалзалын үндэслэл болсон байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэл гэж үзэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож, хүлээн авахаас татгалзаж, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,000 төгрөгийг улсын орлогоос гаргуулах өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Л. гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Д. болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдыг хангахгүй орхиж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02552 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 205.1, 240 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д. аас 106,482,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д. д, 150,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л. д тус тус олгож, нэхэмжлэгч Д. гийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 148,056,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлаж,

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л. , Д. нарт холбогдох, 6 нэр төрлийн 50,000,000 төгрөгийн тавилгыг харилцан тооцуулах тухай хариуцагч Д. ын сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай гэж нэмж,

3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,210,357,25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д. аас 690,361 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д. д, 907,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л. д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Д. т олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д. гаас төлсөн 452,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л. гээс төлсөн 557,250 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 1,737,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН