Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/0216/з |
Дугаар | 221/МА2019/0177 |
Огноо | 2019-03-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2019/0177
.... дүүргийн .... дугаар хорооны иргэдийн Нийтийн
Хурлуудын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0086 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч ... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Ц.У нарын давж заалдах гомдлоор, дугаар хороодын иргэдийн Нийтийн Хурлуудын нэхэмжлэлтэй, ... дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид, ... дүүргийн ... дугаар хороодын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлуудад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0086 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 23 дугаар зүйлийн 23.4, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.6 дахь заалтыг тус тус баримтлан ... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын тус дүүргийн ... дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох хэсгүүдийг, тус дүүргийн 2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 3 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 4 дүгээр “Хурлын тэргүүлэгчдийг батлах тухай”, 5 дугаар “Засаг даргыг сонгох тухай”, 9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай” тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн ... дүүргийн 2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр, 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр, 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 2 дугаар, “Тооллогын комиссыг татан буулгах тухай” 6 дугаар, 9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр, 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... дүүргийн ... дугаар хорооны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын “Тооллогын комиссын санал хураасан дүнгийн тухай” тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Ц.У нар давж заалдах гомдолдоо: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжид гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх хэлэлцэж, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/ШТ2018/0344 дүгээр тогтоолд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.7-д “хүсэлт шийдвэрлэх хугацааг хэргийн оролцогчдыг татан оролцуулснаас хойш тооцно” гэж заасан, шүүх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэргийн оролцогчдыг татан оролцуулснаас хойш тооцохоор хуульчлагдсан дагуу тус тогтоолуудын улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах асуудлыг шийдвэрлэх талаар дурдсан.
2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Б бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргахад С.Б-гийн субъектив эрхийг хөндөөгүй, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр М.Н бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргахад субъектив эрхийг хөндөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд хэмээн үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм. Тус хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамжид гомдол гарган Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг гомдлыг хянан хэлэлцээд М.Н нь ... дүүргийн 9-р хорооны Засаг даргаар томилуулахаар өргөн мэдүүлэх этгээдээр сонгогдсоныхоо хувьд тус дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн анхдугаар хуралдаан хуульд нийцсэн эсэх талаар нэхэмжлэл гарган маргах эрхтэй этгээд гэж үзэхээр байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэлгүй эрх ашиг нь хөндөгдөж буй хэргийн оролцогчдын оролцоог хангалгүй хэргийг шийдвэрлэсэн юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар сонгогдсон иргэдийн Нийтийн Хурлын дарга нар гэж тодорхойлсон байсан хариуцагчаа иргэдийн Нийтийн Хурал болгон өөрчлөх хүсэлт гаргасан ба шүүгч хүсэлтийг ханган шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжийн дагуу тус хороодын иргэдийн Нийтийн Хурлыг хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд төлөөлөх этгээд томилуулахаар болсон. 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлаас шүүхэд төлөөлөх этгээд томилогдоогүй, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч төлөөлөх этгээдийг томилуулж, шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шиидвэрлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан боловч шүүгч 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын төлөөллийг хэрэгжүүлэлгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. Мөн хариуцагчийг солих шүүгчийн захирамж гарсан боловч захирамжийн дагуу томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх үүргийг тайлбарлаж өгөх ажиллагаа хийгдээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөхөд хүрч байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно,..” гэж заасан. Энэ нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлсон заасан зохицуулалт юм.
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.4 дэх хэсэгт "Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу уг маргаан нь шүүхэд хамаарах асуудал биш юм. Тухайн иргэдийн Нийтийн Хуралд маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгох эрх нь байсаар байтал өөрсдөө энэ эрхээ хэрэгжүүлээгуй байдаг. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор тус дүүргийн бүх хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг баталж, тогтоосон хугацаанд зохион байгуулж, хуралдуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгаж шийдвэрлэсний дагуу ... дүүргийн ... дугаар хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдаж, Хурлын дарга, Тэргүүлэгчид, хорооны Засаг даргаа шинээр сонгож шийдвэрлэсэн бүх тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж зааснаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулах эрхтэй байхад хариуцагч ... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь хороодын иргэдийн нийтийн анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар тогтоол гарган, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болох талаарх Үндсэн хуульд заасан зарчмыг зөрчиж, ... дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд үндэслэлгүйгээр халдсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн илт хууль бус тогтоолын дагуу хуралдсан дээрх хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, гарсан бүх тогтоолууд нь эрх зүйн үйлчлэлгүй юм.
Мөн шүүх ... дугаар хорооны иргэдийн Нийтийн хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай”, “Тооллогын комисс татан буулгах тухай” тогтоолууд нь захиргааны актын үндсэн шинжүүдийг агуулаагүй гэж үзэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэхүү тогтоол нь дотогш чиглэсэн, зохион байгуулалтын шинжтэй акт болох талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын ... дугаар хороодын анхдугаар “хуралдаан” илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, “хуралдаан” нь захиргааны актын шинжийг агуулахгүй бөгөөд энэ нь зөвхөн “шийдвэр гаргах ажиллагааны процесс” нь юм. Тодруулбал, хуралдаан нь дангаараа нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин түүнээс гарсан тогтоол нь эрх зүйн үр дагавартай захиргааны акт болно. Иймд нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй байна.
Мөн анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалт болох Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг баримтлаагүй орхигдуулсан, маргааныг шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийг хэрэглэсэн нь буруу байх тул зохих өөрчлөлтийг оруулахаар тогтов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “...анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэлгүй эрх ашиг нь хөндөгдөж буй хэргийн оролцогчдын оролцоог хангалгүй хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлын тухайд,
1. С.Б, Э.Б нараас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан захирамжид хүсэлт гаргагч нараас гомдол гаргаагүй, энэхүү захирамж хүчин төгөлдөр болсон байна.
2. М.Н-аас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг захирамжид хүсэлт гаргагчаас гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүхээс “...хүсэлтийн үндэслэл тодорхойгүй байхад татгалзаж шийдвэрлэсэн нь буруу” гэх үндэслэлээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн тогтоолд зааснаар анхан шатны шүүх М.Н-ын бие даасан шаардлагад бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосноор хүсэлт гаргагч М.Н бүрдүүлбэр хангуулж ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд энэхүү захирамжид М.Н гомдол гаргаагүй, мөн хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Ийнхүү бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон, хүсэлт гаргасан этгээдүүд үүнд холбогдуулан маргаагүй байх тул анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “...9 дүгээр хорооны иргэний Нийтийн Хурлаас шүүхэд төлөөлөх этгээд томилогдоогүй, төлөөллийг хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хороодын иргэдийн Нийтийн Хурлуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх үүрэг тайлбарлаж өгөх ажиллагаа хийгдээгүй” гэх гомдлын тухайд,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд хурлын даргын нийтлэг бүрэн эрхийн талаар заасан бөгөөд 22.1.3, 22.1.7, 22.1.14-т заасны дагуу Хурлын дарга нь тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бүрэн эрхтэй.
Дээрхээс үзвэл, иргэдийн Нийтийн хурлын дарга нь хурлын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах бүрэн эрхийн хүрээнд шүүхэд хурлыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх учраас 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэж үзэхгүй.
Мөн анхан шатны шүүхээс хариуцагч ... дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлуудын дарга нарт тус тус нэхэмжлэлийн хувь гардуулж, эрх үүрэг тайлбарласан байхад тус хорооны иргэдийн Нийтийн Хурлаас итгэмжлэл авсаны дараа дахин нэхэмжлэлийн хувь гардуулж, эрх үүрэг тайлбарлаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхээргүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0086 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримтлан ... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын тус дүүргийн ... дугаар хороодын иргэдийн Нийтийн Хурлуудад холбогдох хэсэг,
тус дүүргийн ... дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”,
... дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”,
... дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан 3 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 4 дүгээр “Хурлын тэргүүлэгчдийг батлах тухай”, 5 дугаар “Засаг даргыг сонгох тухай”,
...дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”,
... дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай” тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай” гэж,
2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн
“... дүүргийн ... дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр,
... дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр,
.... дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 2 дугаар, “Тооллогын комиссыг татан буулгах тухай” 6 дугаар,
.... дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр,
.... дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Ц.У нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН