Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1444

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч Ю.Батсүх,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б овогт Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт, У овогт Б.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0000 00003 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Г.Б, 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймагт төрсөн,  35 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаанхуарангийн 4-120 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД:......................./,

Шүүгдэгч Монгол улсын иргэн У овогт Б.П, 1978 оны 1 сарын 26- ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн  тодорхой ажилгүй, ам бүл 2 ахын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16-р хороолол 13-18 тоотод оршин суух , урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД:.................../,

Шүүгдэгч Г.Б нь Д.Э-тэй бүлэглэн  2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороо Улаанхуарангийн 10-258 тоот иргэн Д.Нэргүйн байшингаас шалны хулдаас, 2 ширхэг хивсэнцэр/дрож/ хулгайлан нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 9-27 тоотод байрлах иргэн Л.Мөнхбаярын байшингийн цонхыг хагалан орж 42 инчийн Самсунг маркийн зурагт, усны тэрэг хулгайлан 590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-шүүгдэгч Г.Б нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 хороо Улаанхуарангийн 9-216 тоотод оршин суух иргэн Г.Туулын байшингаас морин хуур, жаазтай эвтэй 4 амьтан , хөлдөөгч зэрэг эд зүйл хулгайлан 196.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 3-56 тоотод оршин суух иргэн Б.Сайнбилэгийн гэрээс 42 инчийн ТСЛ загварын зурагт хулгайлан 404.340 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-шүүгдэгч Г.Б нь Б.Птэй бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Амгалан” хотхоны 521 дүгээр байрны 114 тоотод оршин суух иргэн Ц.Оюунцэцэгийн гэрээс 43 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлан 611.340 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 26-36 тоотод оршин суух иргэн Д.Сарангэрэлийн байшингийн салхивчаар нэвтрэн орж 42 инчийн “Сони” маркийн Лед телевизор  хулгайлж 931.140 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны  орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 5-164 тоотод оршин суух  иргэн Х.Батбаатарын гэрээс 32 инчийн  ТСЛ  маркийн зурагт, “Акира”  маркийн будаа агшаагч хулгайлан 260.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-шүүгдэгч Г.Б нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн  5-195 тоотод оршин суух иргэн С.Байгалмаагийн гэрээс компьютерийн дэлгэц, савхин куртик, шаланк зэрэг эд зүйлийг хулгайлан авч 377.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОО-ын 6-33 тоотод оршин суух иргэн Д.Шинэбаатарын гэрээс 40 инчийн “Фунай”  маркийн зурагт хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

-шүүгдэгч Б.П нь яллагдагч Г.Баярсайхантай бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Амгалан” хотхоны 521 дүгээр байрны 114 тоотод оршин суух иргэн Ц.Оюунцэцэгийн гэрээс 43 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлан 611.340 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

            Хохирогч Б.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 7 сарын 06-ны өдөр 09 цагт гэрээсээ гараад 12 цаг болж байхад буцаад гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой дотогш яваад ортол амбаарны хаалга онгорхой  дотроос 2 ширхэг хивс /хивсэнцэр/ 1 боодол хулдаас алдсан тул цагдаад дуудлага өгсөн. Хулгайд алдсан зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг. /1-р хавтас 26-28/,

 

Гэрч Булган мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 7 сарын 06-ны өдөр 14-15 цагийн орчим намайг гэртээ байхад Улаанхуарангийн  хүүхэд Баярсайхан гэж залуу танихгүй залуутай манай хашааны хаалга нүдсэн. Яваад очиход Баярсайхан манай эгчийн складанд байсан  миний гэрийн юм байгаан дүү нь архи уух гээд зарах гэсэн юм. Та намайг боломжийн айлын хүүхэд гэдгийг мэднэ биздээ гэж хэлээд шалны хулдаас,дрож,хивс барьсан явсан. Түүнээс хулгайн юм биш биздээ гэхэд Г.Б хулгайн юм бишээ эгчээ миний юм байгаа юм гэж хэлсэн. Тэгээд түүнээс 20.000 төгрөгөөр хулдаасыг нь авахаар болж 10.000 төгрөг бэлэн өгч хулдаасыг нь худалдаж авсан” гэх мэдүүлэг. /1-р хавтас 38/,

Гэрч М.Цэрэннадмид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг болсон он, сар өдрийг нь санахгүй байна. 2017 оны 7 сарын эхээр байх манайх 3 давхарт учир  цонхоор харж байтал манай хойд талын 2 давхар мансарттай айл руу өдөр 11 цагийн орчимд хашаанд нь 2 залуу  орж харагдсан” гэх мэдүүлэг. /1-р хавтас 42-43/,

Гэрч Энхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Баярсайхан 2017 оны 7 сарын 06 ны өдөр цагаан юманд ороосон хивс авч ирээд хоол зардаг Булгаа эгчид 10.000 төгрөгөөр зараад мөнгөөр архи ууж байгаад цагдаа нарт баригдсан” гэх мэдүүлэг. /1-р хавтас 36-37/,

Хохирогч Л.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Бид нар гэр бүлээрээ өнөөдөр өглөө 09 цаг 30 минутын үед гарч   явсан. Хашаанд хүн үлдээгүй тэгээд орой 22 цагийн орчим гэртээ орж ирэхэд хашааны хаалга зүгээр байсан тэгээд байшин руу орж иртэл том өрөөний зүүн талын модон цонхны том шил нь хагарсан  байсан.Том өрөөнд байсан 42 инчийн Самсунг зурагт мөн байшингийн гадна байсан усны тэрэг алга болсон байсан. Миний орны хүрэн эрээн өнгийн бүтээлэг хулгайд алдагдсан. Орны бүтээлэг хуучин учраас үнэлж нэхэмжлэхгүй. Цагдаа нар шалгасан чинь манай хажуу айлын Булган гэх залуугийн гэрт манай бүтээлэг байсаныг авсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 30-34/,

Хохирогч Г.Туул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай гэр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн  9-216 тоотод байдаг ба 2017 оны 5 сард зусланд гарсан байсан  юм. Манай хашаа байшинг Лхагварагчаа ах харж байсан. Тэгтэл 2017 оны 6 сарын 25-ны  орой 00 цаг өнгөрч байхад  Лхагварагчаа  ах утасдаж “танай  байшинд хулгай орж хөлдөөгч, морин хуур, эвтэй 4 амьтан алга болсон байна “ гэж хэлэхэд мэдсэн” гэх мэдүүлэг. /1-р хавтас 235/,

Гэрч Лхагварагчаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 06 сарын 25-ны өдөр буюу сонгуулийн урд  өдөр  байсан. Дүүгийндээ очих гээд гэрээсээ 10 цагт гараад буцаад 22 цагийн орчимд гэртээ ирсэн. Орой ирэхэд Туулын байшингийн гадна хаалга онгорхой байхаар нь  орж үзэхэд  тэдний байшингийн гал тогооны өрөөний зүүн урд буланд нь байсан цагаан өнгийн хөлдөөгч, морин хуур , эвтэй 4 амьтаны жаазтай оёсон зүйл алга болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Туулын гэрт хүн байгаагүй тэднийх зусланд гарсан байсан” гэх мэдүүлэг. /1-р хавтас 236/,

Гэрч  О.Нармандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “Намайг тэр өдөр Улаанхуарангийн гудамжинд явж байхад Баярсайхан Тулгаа,Пүрэвээ гэх хүмүүсийн нэгэнтэй нь хамт цагаан өнгийн хөлдөөгч машины хойно арын суудалд  ачсан такси барьсан явж таарсан. Намайг суучих гэхээр нь суугаад юу авч яваа юм гэхэд Г.Б ахынхаа  амбаарнаас авсан юм, хэрэглэдэггүй болохоор авчихлаа гэж хэлсэн. Тэр хөлдөөгчийг нь цайз 16 хавьцаа аваачиж Г.Б  авч буусан” гэх мэдүүлэг. / 1-р хавтас, хх-240/,

Хохирогч Б.Сайнбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Бид нар өнөөдөр /2017-07-13/ гэр бүлээрээ 11 цагийн орчим гараад явсан.Тэгээд 22 цаг 43 минутын үед гэртээ ирээд хашаагаар ороход хашааны хаалга зүгээр байсан. Байшиндаа орох гэтэл хаалганы цоож алга болсон байсан, гэрт орж ирээд  үзтэл зурагт алга болсон байсан. Манай зурагт 42 инчийн TCL маркийн хар өнгийн зурагт байсан” гэх мэдүүлэг. /2-р хавтас, хх-27/,

Хохирогч Ц.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 6 сарын 25-ний өдөр 13-14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Шинэ амгалан” хороолол 521 тоот гэрээсээ гарч охиных руугаа явсан. Үдээс хойш 17 цаг болж байхад гэртээ ирж түлхүүрээрээ онгойлгоод гэртээ ороход том өрөөний гол хананд өлгөөтэй байсан 43 инчийн Самсунг нэртэй ЛСД зурагт байхгүй байсан.Тэгээд зурагтаа сураглаад хүүхдүүдээсээ асуухад Отгонбаатар,Нармандах нар мэдэхгүй гэсэн. Хэн авсаныг  тухайн үед эрж сурсан. Тэгэхэд Баярсайхан гэж манай Нармандах, Отгонбаатар нартай найз гээд яваад байдаг Баярсайхантай уулзахад манай зурагтыг авчирч өгсөн ба дэлгэц хагарсан болохоор буцаагаад өгсөн “...Отгонбаатар нь тухайн үед Улаанхуарангийн эцсийн буудал дээр ухаангүй согтуу унтаж байхад нь орой 19 цагийн  орчим очиж сэрээсэн. Тэгэхэд зурагтын талаар юу ч мэдэхгүй байсан. Отгонбаатараас гэрийн түлхүүр асуухад байгаагүй хаана хаяснаа мэдэхгүй байсан” гэх мэдүүлэг. /2-р хавтас, хх76-77/,  

“...Хохирлоо барагдуулаагүй байж тэр хүмүүст хууртаж гарын үсэг зурж өгсөн. Тэтгэвэрийнхээ зээлээр 1 сая гаран төгрөгөөр зурагт авсан байгаа. Ядаж тэтгэвэрийнхээ зээлийн талыг ч төлмөөр байна” гэх мэдүүлэг./2-р хавтас 111-112/,

Гэрч Ж.Буянзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “2017 оны 6 сарын 25 –ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо найз Намсрайгийн  ажилдаг ус түгээх худаг дээр сууж байхад Г.Б ах согтуу зурагт бариад ирсэн. Би ямар учиртай зурагт юм гэхэд ,худалдаж авах уу  гэж асуусан агаад зарах гээд байгаан гэсэн чинь ах нь шартаж үхэх гээд охиноосоо булаагаад аваад ирсэн.Наад зурагтаа хэзээ авсан юм бэ гэхэд аль солонгост ажиллаж байхдаа авсан юм гэсэн.  Удирдлага залгуурыг нь аваад ир гэхэд ах гэртээ орж болохгүй байна,маргааш өгье эсвэл орой авч өгье гэхээр итгэсэн. Та орой залгуур удирдлагын өгөөрэй гэсэн чинь ах нь Улаанхуарангаас хаачвал гэж хэлсэн. Би 180.000 төгрөгөөр худалдаж авий гэсэн чинь ав ав гэхээр нь асаагаад шалгаж үзчихээд ,АТМ орж  мөнгийг нь  авч өгөөд буцаад ирсэн чинь зурагт нь асахгүй байсан. Тэгээд Баярсайханыг хайгаад олоогүй орой Улаанхуарангийн эцэс дээр  шал согтуу  явж  байхаар нь  уулзах гэхэд 2 согтуу хүмүүстэй яваад уулзаж чадаагүй” гэх мэдүүлэг. /2-р хавтас, хх79-80/,

Гэрч Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “2017 оны 6 сарын 25-ны өдөр Улаанхуарангийн эцсийн  буудал орчимд Баярсайхан, өөр баахан архи уудаг хүмүүстэй архи авч уусан . Тэгээд ууж байгаад согтоод тасраад гудамжинд унтсан байсан. Тэгэхэд миний  өмдний халааснаас гэрийн түлхүүр байхгүй болсон байсан. Дараа нь Г.Б манай зурагтыг авсныг мэдсэн” гэх мэдүүлэг. /2-р хавтас, хх82-83/,

Гэрч О.Нармандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би гэрээсээ 11 цаг өнгөрч байхад гарсан гэрт нь Отгонбаатар үлдсэн. Орой 18 цагт гэртээ ирэхэд зурагт алдагдсан байсан учир гэрийнхээ хавиар хайсан чинь худаг дээр  Г.Б  зурагт барьж зарна гээд явж байна гэж  сонссон. Тэгтэл Баярсайхан намайг зурагтаа хайгаад явж  байна гэж сонсоод, ээж Оюунцэцэгийг гэрт байхад хэд хоногийн дараа Баярсайхан нь манай гэрийн зурагтыг орны ногоон эрээн бүтээлгэнд ороож оруулж өгсөн байдаг. Тэгтэл зурагтыг унагаагаад дэлгэцийг  шатаасан байсан. Манай дүү Ариунаа тэр үед лифтний бичлэг шалгахад, Баярсайхан нь манай  зурагтыг аваад лифтэд суусан бичлэг байсан гэсэн.Тэр үед хажууд нь танихгүй саравчтай малгайтай хүн явсан гэсэн” гэх мэдүүлэг. /2-р хавтас,хх-84/,

 

Гэрч Ариунаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “зурагт алдсаны  дараа лифтний камерын бичлэгийг харахад Отгонбаатартай хөмт архи ууса мэнгэт Баяраа нь нэг хүнтэй хамт манай ээжийн гэр лүү ороод 10 орчим минут болоод гарч ирэхдээ зурагт тэврээд гарч ирсэн бичлэг  байсан. Манай гэрт орж гарсан хүний хувцасыг ах нартаа  хэлэхэд,Пүрэвээ хамт явж байсан гэж таньж байсан” гэх мэдүүлэг. /2-р хавтас, хх-85/,

Хохирогч Д.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 7 сарын 19-ний өдрийн орой Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 26-36 тоот  манай гэрт хулгай орсон талаар мэдсэн. Манай хүү Мөнхгэрэл 21 цагийн орчим гэртээ очиход байшингийн хаалга  онгорхой, гэрт ороход зурагт байхгүй байна  гэхээр нь цагдаад хандсан. Манай нөхөр Мөнхнасан эмнэлэгээс гараад Улаанхуарангаар явж хүмүүстэй уулзахад Г.Б  гэх хүн Болдоо гэх орцны Г.Б 1 ширхэг 42 инчийн Сони маркийн зурагт авч ирээд асаж байгаа эсэхийг шалгасан гэж хэлсэн, 16 дугар хорооллын автобусны буудлын ард талын огоо зардаг контейнерт нэрийг нь мэдэхгүй ногоо зардаг хүнд 250.000 төгрөгөөр зарсан гэж хүмүүс хэлсэн. Би энэ талаар хүүхдүүдээсээ дам сонссон” гэх мэдүүлэг. /2-р хавтас, хх134-136/,

Гэрч Баяржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “2017 оны 7 сарын сүүлчэр байх 22 цагийн орчим 16 дугаар хороонд байх ногоо зардаг газраа байхад манайх хуучин Улаанхуаранд байхад таньдаг байсан мэнгэт Баяраа хочтой Баярсайхан нэг том зурагт барьж ирээд манай эхнэр хүүхэд эмнэлэгт байгаа, надад мөнгөний хэрэг гарчихлаа та 200.000 төгрөгөөр авчих гэхээр нь  би ногооны эргэлтийг хийнэ авч чадахгүй гэхэд тэгвэл 150.000 төгрөгөөр авчих би 3 хоногийн дараа ирж авна гэхээр нь за ирж авахгүй бол би зараад ногооныхоо эргэлтийн мөнгийг гаргаж авна шүү гэж тохироод авсан. 3 хоногийн дараа ирж зурагтаа авахгүй болохоор нь манай хүүхэд Ариун Дөлгөөн авч яваад Нарантуул захын гадаа хөдөө явдаг хөдөөний машины жолоочид зарсан гэсэн...42 инчийн Сони  гэсэн бичигтэй хар өнгийн нимгэн зурагт байсан” гэх мэдүүлэг. /2-р хавтас, хх140-142 / ,

Гэрч Р.Цэдэвдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Энэ хэрэг болсон өдөр эгч Сарангэрэл надад хэлэхэд мэдсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа манай эгчийн Сони маркийн 42 инчийн зурагтыг Цайз 16 автобусны буудлын замын урд талын ногоон өнгийн контейнерт ногоо зардаг Баяржаргал  гэдэг хүнд эгчийн зурагт зарсан болохыг мэдсэн. Тухайн үед Баяржаргалтай уулзахад манай эгчийн зурагтыг 150.000 төгрөгөөр Баярсайхан гэдэг хүнээс худалдаж авсан. Цааш нть хүнд 300.000 төгрөгөөр худалдсан байсан. Манай дүү Мөнхгэрэл зурагтаа хайгаад сураглаад явсан чинь Баярсайхан зурагт зарна гээд тэврээд явж байсан гэж хүн хэлээд Баяржхргалд зарсаныг мэдсэн гэсэн” гэх мэдүүлэг. /2-р хавтас 147/,

Хохирогчоор Х.Батбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 7 сарын 05-ны өдөр 15 цагийн үед  ажил руугаа явсан. Араас манай эхнэр 2 хүүхдээ аваад эгчийндээ очиж хоносон. 2017 оны 7 сарын 06-ны өдөр 11 цаг өнгөрч байхад хашааны хаалга онгорой дотогш яваад ортол гэрийн хаалганы цоожийг эвдэж гэрт байсан 32  инчийн ТСЛ маркийн ЛСД зурагт, мөн будаа агшаагч хулгайд алдсан тул цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг. /2-р хавтас, хх178-179/,

Гэрч Мөнгөнцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 7 сарын 05-ны өдөр манай нөхөр Батбаатар ажилтай байсан учир би хүүхдүүдийн хамтаар хадам эгчийндээ ояиж хонохоор 18-19 цагийн орчим гэрэсээ гарсан. Маргааш нь 10 цагийн орчим гэртээ ирэхэд байшингийн хаалга эвдсэн том өрөөнд байсан зурагт гал тогооны өрөөнд байсан будаа агшааагч алга болсон байсан  учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай ойролцоо хөрш байдаг Наранбат нь урд орой нь гэрийн хажуугаар явахад мэнгэ Баяраа зурагт тэврээд манай хашаанаас гараад явж байсан гэж  хэлсэн” гэх мэдүүлэг. /2-р хавтас, хх-188/,

Гэрч Г.Наранбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 7 сарын 05-ны орой 22 цаг орчимд дэлгүүр хаахаас өмнө гараад юм авах гээд гарсан. Дэлгүүр орчихоод юмаа аваад буцаад гэрлүүгээ алхаж байтал манай найз Батбаатарын хашааны ойролцоо доголоос мэнгэ Баяраа гэдэг архи уугаад яваад байдаг залуу хойноо үүргэвчтэй зүйл үүрсэн,урдаа зурагт тэвэрсэн явахад хажуугаар нь  зөрөөд өнгөрсөн. Түүнтэй зөрөх агшинд Батбаатарын зурагт биш биз гэж бодоод Батбаатарлуу залгаап асуухад тэрээр манай гэрт хүн байхгүй би ажил ихтэй байна гэж хэлэхээр нь буцаж мэнгэ  Баярааг тэр хавиар хайгаад олоогүй. Маргааш нь Батбаатар эхнэртэйгээ гэртээ рээд зурагт алга болсон талаар хэлсэн” гэх мэдүүлэг. /2-р хавтас, хх189/,

Эд зүйлд гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хавтас, хх175-176/, 

Хохирогч С.Байгальмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 6 сарын 24-ний өглөө 8 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад 15 цагийн орчим гэртээ  ороход гэрт хулгайч орж манай хүүхдийн савхин куртик,Самсунг маркийн компьютерийн дэлгэц,15м урт орчим шланк зэрэг эд зүйл алдагдсан байсан. Г.Б нь  манайхаас хулгай  хийсэн гэдгээ өөрөө надад хэлсэн” гэх мэдүүлэг. /2-р хавтас,хх218/,

“...Баярсайхантай уулзахад тэр өөрөө хулгайлсан гэдгээ хэлсэн. Мөн манай хажуу айлын хамар хашааны 6 дугаар ангийн хүүхэд Г.Б авч байгааг харсан байсан” гэх мэдүүлэг /2-р хавтас, хх219/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх14-23, 57-58/, эд зүйлийн үнэлгээ /хх44-45/, шинжээчийн ¹1598 дугаартай дүгнэлт /хх53-54/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх65,75,82/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх66, 76, 83/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд./1-р хавтас 243-245/, Эд зүйлд хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан/ 1-р хавтас 248/, Эд зүйлд үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний тйлан /2-р хавтас, хх-129/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, хохирол төлбөр төлсөн баримтуудыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Прокуророос шүүгдэгч Г.Бы үйлдсэн хэрэг тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй,

Мөн шүүгдэгч Б.Пд 2015 оны Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017.06.25-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон тус тус өөрчлөх нь шүүгдэгч нарт ашигтай гэж үзэж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь Д.Энхтөртэй бүлэглэн  2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороо Улаанхуарангийн 10-258 тоот иргэн Д.Нэргүйн байшингаас шалны хулдаас, 2 ширхэг хивсэнцэр/дрож/ хулгайлан нийт 320.000 төгрөгийн хохирол болох нь,

-шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 9-27 тоотод байрлах иргэн Л.Мөнхбаярын байшингийн цонхыг хагалан орж 42 инчийн Самсунг маркийн зурагт, усны тэрэг хулгайлан 590.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-шүүгдэгч Г.Б нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 хороо Улаанхуарангийн 9-216 тоотод оршин суух иргэн Г.Туулын байшингаас морин хуур, жаазтай эвтэй 4 амьтан , хөлдөөгч зэрэг эд зүйл хулгайлан 196.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 3-56 тоотод оршин суух иргэн Б.Сайнбилэгийн гэрээс 42 инчийн ТСЛ загварын зурагт хулгайлан 404.340 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-шүүгдэгч Г.Б нь Б.Птэй бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Амгалан” хотхоны 521 дүгээр байрны 114 тоотод оршин суух иргэн Ц.Оюунцэцэгийн гэрээс 43 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлан 611.340 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 26-36 тоотод оршин суух иргэн Д.Сарангэрэлийн байшингийн салхивчаар нэвтрэн орж 42 инчийн “Сони” маркийн Лед телевизор  хулгайлж 931.140 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны  орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 5-164 тоотод оршин суух  иргэн Х.Батбаатарын гэрээс 32 инчийн  ТСЛ  маркийн зурагт, “Акира”  маркийн будаа агшаагч хулгайлан 260.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-шүүгдэгч Г.Б нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн  5-195 тоотод оршин суух иргэн С.Байгалмаагийн гэрээс компьютерийн дэлгэц, савхин куртик, шаланк зэрэг эд зүйлийг хулгайлан авч 377.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОО-ын 6-33 тоотод оршин суух иргэн Д.Шинэбаатарын гэрээс 40 инчийн “Фунай”  маркийн зурагт хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

-шүүгдэгч Б.П нь яллагдагч Баярсайхантай бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Амгалан” хотхоны 521 дүгээр байрны 114 тоотод оршин суух иргэн Ц.Оюунцэцэгийн гэрээс 43 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлан 611.340 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Боржигон овогт Гуулиагийн Баярсайханыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг,

Урианхай овогт Балжиннямын Пүрэвээг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б, Б.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг өөрсдийн сайн дураар нөхөн төлсөн, хохирогч нар нь гэм буруутай этгээдүүдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.

Шүүгдэгч Г.Б, Б.П нар нь учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Пд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тус бүр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэлээ.  

Мөн шүүгдэгч Г.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос Г.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Прокуророос Б.Пд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

3. Б овогт Г.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг,

У овогт Б.П-г бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Г.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

-2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Пгээс эд хөрөнгө хураагүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

  1. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт Б.Пд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б нь урьд нийт 451 /дөрвөн зуун тавин нэг/ хоног цагдан хоригдсон тул хорих ялыг биечлэн эдэлсэнд тооцсугай.

 7. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б, Б.П нар нь бусдад төлөх төлбөргүй, Б.Пүрэвээ нь нийт 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл нарт Г.Б, Б.П нарт тус тус хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР