Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 120

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа би, “*******” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын ******* давхарт байрлах жижүүрийн өрөөг “ё” ХХК-д, тус байрны 17 давхарт байрлах лифтний хажуугийн техникийн өрөөг Л.Ц*******д өмчлүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах, эдгээр жижүүрийн болон техникийн өрөөг 22а байрны орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 68 дугаар тогтоолоор шилжүүлсэнийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбооны захирал Х.Нямбадраа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “ “*******” Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс тус сууц өмчлөгчдийн холбооны өмнөх захирал байсан Н.Эрдэнэбаатарын гаргасан нэхэмжлэлийг дэмжиж ажиллахгүй байгаа бөгөөд нэхэмжлэлд дурьдагдсан асуудлыг “Юү Эс Би” ХХК-ийн захирал Ц.Б*******, Л.Ц******* нартай өөрсдөө тохиролцоод учраа олно гэдэгт итгэлтэй байна.

“*******” Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан эрх, үүргийг ойлгож байгаа болно.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбооны захирал Х.Нямбадраа нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбооны захирал Х.Нямбадраад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын ******* давхарт байрлах жижүүрийн өрөөг “Юү Эс Би” ХХК-д, тус байрны 17 давхарт байрлах лифтний хажуугийн техникийн өрөөг Л.Ц*******д өмчлүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах, эдгээр жижүүрийн болон техникийн өрөөг 22а байрны орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох” шаардлагаа бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбооны захирал Х.Нямбадраа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны  дагуу  нэхэмжлэгчийн  улсын  тэмдэгтийн  хураамжид  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээч нарын ажлын хөлс 195.000 төгрөгийг гуравдагч этгээд “Юү Эс Би” ХХК-иас төлсөн болохыг дурьдсугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                       М.ЦЭЦЭГМАА