Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00365

 

 

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00365

 

Д.Бвын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/03695 дугаар шийдвэртэй

Д.Бвын нэхэмжлэлтэй

Тр, Црт тус тус холбогдох

Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах явцад хураан авсан эд зүйлийн үнэ 82,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Бв, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэ, хариуцагч Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тд, хариуцагч Црын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нр, Э.Бэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч 1963 оноос Улаанбаатар хот орчмын байгалийн ногоон бүсийн ой мод, горхи, булаг, шанд, рашаан, усыг хамгаалах хүсэлт өргөдлийг Засаг дарга нарт өгч, ихээхэн тэмцэл хийж байсан. Д.Бвыг 1974 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр баривчилж, 24 хоногийн турш байцааж, 8 сарын хугацаанд цагдан хорьж байгаад сулласан. Мөн 1982 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин баривчилж, цагдан хорьсон. Тухайн үед гэрээс нь гэрийн эд хогшил, тэмдэглэлийн дэвтэр, сэтгүүл, ном, бурхан, буу, шижир алтан бөгж, Манжийн хааны үеийн цэргийн сэлэм, гадаадын дуучдын пянзнууд, Мао Це Дуны 6 ширхэг сери тэмдэг, торгон савхи, термометр зэрэг 34 нэр төрлийн эд зүйлсийг гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа хураан авсан.

Мөрдөн байцаалтын явцад 1963 оны Эрүүгийн хуулийн 46, /Тагнуул үйлдэх/, 54, /Улсын нууц задруулах/, 128 /Дамын худалдаа хийх/ дугаар зүйлүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаад хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлд зааснаар танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж тэнсэх ял оноож шийдвэрлэсэн ба хураан авсан 34 нэр зүйлийн эд хөрөнгөөс 28 нэр төрлийн эд зүйлийг буцаан өгч тодорхой төрлийн эд зүйлсийг буцааж өгөөгүй. Үүнд: 8 цэн 7 фунгийн шижир алтан бөгж, мөнгөн тоноглолтой цахиур буу, Манжийн үеийн 30 литрийн ваар 1 ширхэг, Өндөр гэгээний урлалын Цагаан дарь эх, Ногоон дарь эх бурхан, тэмдэглэлийн дэвтэр зэрэг эд хөрөнгө бөгөөд эдгээрийн нийт үнэ 82,000,000 төгрөгийг Тр, цраас нэхэмжилсэн.

Зарим эд зүйл дутуу, зарим нь эвдэрснийг хэлэхэд, ...хуцаад бай, чиний юмыг санаатай эвдээгүй, машинаар ачиж явахад ан цав суугаа биз, буцаагаад шоронд хийнэ гэх зэргээр сүрдүүлэн, хэргийг шалгах хугацаа дуусаагүй гээд эд зүйлийг буцаан авсан гэх баримтад гарын үсэг зурахгүй бол буцааж шоронд хийнэ гэж сүрдүүлж байсан. Шалгаж дуусаагүй гэсэн учир хэсэг хугацаанд чимээгүй орхисон. Нэхэмжлэгчийн холбогдох хэргийг Прокурорын байгууллага хянаж үзээд 2006 онд цагаатгаж хэрэгсэхгүй болгосон бөгөөд эд зүйлээ олж авах гэж олон жил хөөцөлдсөн.

Иймд хариуцагч Тр, цраас цахиур буу /товгор бичигтэй/-1 ширхэг, манжийн үеийн дарь эх бурхан тус бүр 1 ширхэг, манжийн үеийн 30 литрийн багтаамжтай бие бие рүүгээ харсан хүний зурагтай ваар 1 ширхэг, 1982 онд хурааж авсан бурхдын үнэд нийт 82,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч трын хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Бв нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны Улсын цагдан сэргийлэх газар /хуучин нэрээр УЦСЕГ/-т 1982 оны 02 дугаар сард эхнэрээ зодож, танхайрсан хэргээр баривчлагдан мөрдөгдөж байгаад суллагдсан тухай баримт тусгай архивт байх ба энэхүү хэрэгт у газар /одоогоор т/-ын зүгээс түүнд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, эд хөрөнгийг хурааж аваагүй байна.

Тус газрын тусгай архивын санд тухайн иргэнтэй холбоотой баримт материалыг шүүн үзэхэд Д.Бв нь 1990 оноос эхлэн хилс хэрэгт холбогдож хэлмэгдсэн тухай гомдлыг удаа дараа гаргаж байсан, УЕроос ирүүлсэн албан даалгаврын дагуу траас 2001-2003 онд мөрдөн байцаалтын хэрэг нээн, шалгалт явуулж байжээ. Тус хэргийн материалд 1985 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы шүүхийн Иргэний шүүх, Улаанбаатар хотын шүүхийн шүүх коллегийн давж заалдах шатны Иргэний шүүх, БНМАУ-ын Дээд шүүхэд Улсын цагдан сэргийлэх газарт холбогдуулан эд хөрөнгө гаргуулж, хохирол барагдуулах тухай нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохоор байна.

Тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яам нь бүтцийн хувьду газар, Улсын цагдан сэргийлэх газар, Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтэс, Хамгаалах тусгай батальон, Хилийн байцаан өнгөрүүлэх нэгжтэй байсан бөгөөд гагцхүү Тр гэж ойлгох нь буруу, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч црын хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа зарим баримтууд хуулийн болоод нотолгооны шаардпага хангахгүй байна. Эд зүйлийг зургаар үнэлсэн, зураг дахь эд зүйл нэхэмжлэгчийнх мөн эсэх нь тодорхойгүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар тухайн маргааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Түүнийг хэлмэгдсэн гэж 2006 онд цагаатгасан, тэр үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хариуцагч талууд нэхэмжлэгчид нэхэмжилж байгаа эд зүйлийг нь гаргаж өгөх нь зүйтэй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Тр болон цраас 82,000,000 төгрөг нэхэмжилсэн Д.Бвын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 567,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Д.Бв улс төрийн хэлмэгдүүлэлт өртөж, хууль бусаар ял шийтгүүлснийг траас 2001 онд шалган тогтоогдсон тул цагаатгалын Ц8385 дугаартай хэргийг хаасан. Тус Ц8385 дугаартай хэрэгт 1982 онд Д.Бвыг мөрдөн шалгаж байсан албан тушаалтнуудыг гэрчээр асуусан тэмдэглэлүүд бий. Нэхэмжлэгч талаас 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд 1982 онд Д.Бвын гэрт үзлэг хийсэн хүмүүсийн ажил албан тушаалын талаархи мэдээллэ, Тт байх Д.Бвын хэрэгт үзлэг хийлгэх, дээрх баримт, хэргийг татуулах, нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон.

Шүүхээс Д.Агийн мэдүүлгийг буруу үнэлсэн ба тухайн эд зүйлсийн шинжийг нарийн мэдэхгүй, танихгүй байсан, буцаан өгсөн эсэх талаар мэдэхгүй гэснийг үнэлж тухайн хураагдсан эд зүйлсээр нь музей болгон үзүүлэн гаргаж байсан гэсэн мэдүүлгийг нь үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Харин гэрч Д.Ан мэдүүлгээр Д.Бвыг хууль бусаар хорьж, саатуулж байсан, түүний эд хөрөнгийг хурааж байсан гэсэн мэдүүлгийг үнэлээгүй.

Шүүхийн тусгай архиваас ирсэн 1/3352 дугаар албан бичигт 1985 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаар шийдвэртэй Д.Бвын нэхэмжлэлтэй иргэний хэрэг устгалд орсон талаар баримт ирсэн боловч Д.Бвт холбогдуулан шалгаж байсан эрүүгийн хэргүүдийн талаар дурдагдаагүй байна. Д.Бвт холбогдуулан 1976, 1978, 1982 онуудад шалгаж байсан эрүүгийн хэргүүд нь Эрүүгийн хэргийн төв архив, Үндэсний төв архив, Тагнуулын еренхий газрын тусгай архивуудал байхгүй гэдэг лавлагаануудыг өгдөг боловч эдгээр хэргүүд нь хаана хадгалагдаж байгаад ямар үндэслэлээр алга болсон, устгалд орсон эсэх талаар огт тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч талаас дээрх эрүүгийн журмаар шалгаж байсан хэргүүдийг санаатайгаар нуун дарагдуулж, гаргаж өгөхгүй байна гэж үзэж байна. Учир нь Трт хадгалагдаж байгаа 18385 дугаартай хэрэгт гэрчээр асуугдсан этгээдүүд нь Н-ны сайд Ж тусгай даалгавараар Д.Бвыг цагдан хорьж, мөрдөн шалгаж байсан тухай болон Япон, Англи, Францын элчин сайд, НҮБ-ын төлөөлөгч В холбоотойгоор Т үйлдэх, Улсын нууц задруулах, Дамын худалдаа хийх зэрэг хэргүүдэд шалгаж байсан талаар мэдүүлсэн. Үүнээс үзэхэд Д.Бвд холбогдуулан шалгаж байсан эрүүгийн хэрэг нь нууцад хамаарах хэрэг байх боломжтой.

Энэхүү Ц8385 дугаартай хэрэгт үзлэг хийлгэх болон эдгээр этгээдүүдийг тухайн үед ажиллаж байсан албан тушаалын байдлыг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэргийг шалгаж байсан В, Ен, Ц Л зэрэг хүмүүс нь одоо нас барсан тул 2001 оноос 2006 оны хооронд траас хэрэг үүсгэн шалгаж байсан Ц8385 дугаар хэргээс тэдний мэдүүлгийг үзэж, нотлох баримтыг бүрдүүлэх боломжтой байсан.

Анхан шатны шүүхээс Д.Бвт холбогдуулан шалгаж байсан эрүүгийн хэргүүдийг өөрөө олж авах боломжгүй бөгөөд дээрх нөхцөл байдлыг тайлбарласаар байтал нотолгооны ач холбогдол бүхий баримтыг бүрдүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

2006 онд УЕрын цагаатгах тогтоол гарч нэхэмжлэгч Д.Бвыг цагаатгасан. Ийнхүү цагаатгагдсанаас хойш болон цагаатгагдахаас өмнөх бүхий л хугацаанд Н-нд хураагдсан эд хөрөнгөө буцаан гаргуулахаар Хүний эрхийн үндэсний комисс, У , Е нар, Трт удаа дараа хандаж ирсэн ч тодорхой шийдвэрт хүрч чадаагүй өдийг хүрсэн. Шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зөвхөн шүүхэд нэхэмжлэл гаргахаар хязгаарлаж, өмнө нь түүний бусад байгууллагуудад хандаж байсныг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй гэж үзсэн нь хууль хэрэглээний алдаа болжээ.

Дээрх байдлаас дугнэвэл: 1. Анхан шатны шүүх Д.Бвыг тагнуулын болон цагдаагийн байгууллагын шийдвэртэй ерөнхий иргэний журмаар хууль бус ажиллагааны улмаас улс төрийн хэрэгт хэлмэгдэн хохирсон тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан.

2. Д.Бвын хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр хураан авсан нь тогтоогдсон, хөрөнгийг хураан авсан тэмдэглэлээ нуун дарагдуулж, шүүхэд өгөхгүй байгааг мэдсээр байж хөрөнгө хураасан тэмдэглэлийг нотлох баримтаар авах ажиллагаа хийхгүй, хийлгэх тухай хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн.

3. трын архив, музейд байгаа зүйлс, үзмэрүүдэд үзлэг, таниулах ажиллагаа хийх хүсэлтийг хүлээн аваагүй.

4. Д.Бв нь тухайн үеийн Н-ны даалгавараар тусгай үүрэг гүйцэтгэж, өгсөн үүргийг сайн биелүүлсэн нь тогтоогдсон байна. Д.Бвын амыг нь хаахын тулд удаа дараа янз бүрийн хэрэгт шалгах нэрээр удаан хугацаагаар цагдан хорьж, дарамтлан, гэрт нь байсан түүх соёлын үнэт зүйлсийг хуулийн үндэслэлгүй хураан авсан тэмдэглэлээ нуусан тагнуулын болон цагдаагийн байгууллагын санаа, үйлдэлд дүгнэлт хийгээгүй, хөрөнгө хураасан буцаан огсон гэх тэмдэглэл тохирч байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч траас гаргасан хариу тайлбарын агуулга: Д.Бв нь 1982 онд тухайн үеийн эрүүгийн хуульд заасан тагнуулын ажиллагаа явуулах улсын нууцыг задруулах, дамын наймаа хийх гэмт хэрэгт холбогдож, шалгасан гэж нэхэмжлэлдээ дурдсан. Мөн 34 нэр төрлийн эд хөрөнгийг хурааж авч, 28 нэр төрлийг нь эргүүлэн өгч, үлдсэн хэсгийг нь буцааж өгөөгүй гэх нэхэмжлэлийг гаргасан. Уг асуудалтай холбоотойгоор траас тусгай архивт үзлэг хийх явцдаа 1990 оноос хойш тухайн хүнээс хууль хяналтын байгууллага болон УЕроос ирүүлсэн тусгай даалгаврын дагуу Д.Бвыг хилс хэрэгт холбогдож байсныг шалгасан. Шалгасан материалд 1985 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт холбогдуулан эд хөрөнгө нэхэмжилсэн нь 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байсан. Улсын цагдан сэргийлэх газарт тагнуул үйлдэх, улсаас урвах гэмт хэрэгт бус танхайн хэргээр баривчлагдаж байсан. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу холбогдох бүх ажиллагааг хийж, үндэсний төв архив, эрүүгийн хэргийн төв архив, трын тусгай архив, црын архивуудад Д.Бвтай холбоотой баримт, материал, эд хөрөнгийг хураасан болон хэрэгт холбогдуулж, шалгаж байсан гэх баримтуудыг гаргуулахаар ажиллагаа хийсэн ч нотлох баримт гараагүй тул тас Д.Бвыг хорьж байгаагүйг нотолж байна. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эд хөрөнгийн хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн хэргийн хөөн хэлэлцэх 10 жилийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч цраас нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Анхан шатны шүүх нотлох баримтад дүгнэлт хийснийг ямар нэгэн баримтаар үгүйсгэсэн болон дутуу үнэлсэн талаар нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй. Нэхэмжлэгчийн нийгмийн аюулаас хамгаалах яамны гүйцэтгэх ажилтан байсан гэх боловч анхан шатны шүүхээс ажиллагаа явуулсан ч тухайн баримт байгаагүй. Архивын газруудаас шаардлагатай лавлагааг авч, Цр тухайн хэргийг хянан хэлэлцэгдсэний дараа хамтран хариуцагчаар татагдсан. Холбогдох шүүхээс лавлагаа авахад Д.Бвтай холбоотой баримт байгаагүй. Анхан шатны шүүх хуульд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан 81,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг нэг байгууллагаас гаргаж өгсөн дүгнэлтэд үндэслэж гаргасан. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан зураг, ваар, зоосон зургууд нь нэхэмжлэгчийн өмчлөлд байсан ваар нь биш бөгөөд ижил төстэй зургуудыг хийсэн гэж яригддаг. Тухайн үед алга болсон зүйлийг ямар зарчмаар үнэлсэн болох нь тодорхойгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Тухайн заалтын агуулга нь хэн нэгэн буруутай этгээд байх ёстой боловч хэрэгт авагдсан баримтуудад хохирсон талаарх эрх зүйн баримт бичиг байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Бв нь Тр болон Црт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах явцад хураан авсан эд зүйлийн үнэ 82,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хуучнаар Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас 1976-1978, 1982 онуудад тухайн үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 46, 54, 128, 168, 169 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, шалгах явцдаа Ө гэгээн Г.Зн мутрын хийцийн бурхан, Ө гэгээн Г.Зн сургууль хийцийн бурхан, мөнгөн тоногтой цахиур буу, 30 литрийн багтаамжтай товгор зурагтай шаазан ваарны үнэ нийт 82,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг буцааж өгөөгүй гэж тайлбар гарган маргажээ.

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэргийн баримтаар 1982 онд Д.Бвын эд хөрөнгийг хураасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

3.2 Харин Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 203 дугаар таслан шийтгэх тогтоолоор Д.Бвыг БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар танхайрах гэмт хэрэгт 2 жил хорих ял шийтгэж, БНМАУ-ын АИХТ-чдийн 1981 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 198 дугаар зарилгийн 1-д зааснаар үйлдсэн хэрэгт нь өршөөл үзүүлж, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ. /хх54-57/

3.3. УЕрын газрын хяналтын прокурорын 2006 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/14 дугаар тогтоолоор Д.Бв нь 1982 онд улстөрийн хэрэгт баривчлагдан мөрдөгдөж байгаад суллагдсан үндэслэл тогтоогдсон байх тул ЭБШ хуулийн 24.1.1, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхцөл олговор олгох тухай хулуийн 8 дугаар зүйлийн 3, 6-ыг баримтлан улс төрийн эсэргүү гэмт хэрэгт холбогдсон Д.Бвт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэлмэгдсэнд тооцжээ. /хх7/

3.4. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1126 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Төрийн сангаас 1,000,000 төгрөг гаргуулж, Д.Бвт олгож шийдвэрлэсэн байна. /хх6/

 

3.5. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь түүнийг 1982 онд улстөрийн хэрэгт холбогдуулан баривчилж, мөрдөх ажиллагааны явцад эд хөрөнгийг нь хууль бусаар хураан авч зарим эд хөрөнгийг буцаан олгоогүйтэй холбоотой хохирлоо цагаатгагдсан үеэс эхлэн дээрх хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх учиртай байжээ. Анхан шатны шүүх шаардах эрхээ хэрэгжүүлэх эцсийн хугацааг зөв тогтоож, хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг 2006 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож цагаатгасан хугацаанаас тооцоход түүний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 онд дууссан байна. Түүнчлэн нэхэмжлэгчид хэрэг үүсгэн шалган явцдаа хураасан эд зүйлийг буцаан өгнө, учрыг олно, эд хөрөнгийг олно гэсэн хүлээн зөвшөөрсөн баталгаа гаргасан үйл баримт тогтоогдоогүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь хөрөнгө хураасан тэмдэглэлийг нотлох баримтаар авах ажиллагаа хийхгүй, архив, музейд байгаа зүйлс, үзмэрүүдэд үзлэг, таниулах ажиллагаа хийх хүсэлтийг хүлээн аваагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч нь трын музейд хадгалагдаж байгаа буунуудад таньж олуулах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 182/ШЗ2022/15446 дугаар захирамжаар таньж олуулах үйл ажиллагаа нь уртд олдсон үйл баримт, баримттай одоогийн зүйлийг харьцуулах, урьд шатанд илрүүлсэн бүх тохироо ялгаанд задлан шинжилгээ хийх маягаар хийгддэг ажиллагаа бөгөөд тийм тогтоогдсон үйл баримт, алга гэх үндэслэлээр /хх170-171/

Сүхбаатар дүүргийн Районы шүүхийн 1985 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаар шийдвэртэй иргэний хэргийн материалууд, 1976, 1978 онуудад Д.Бвт холбогдуулан шалгаж байсан Ц8385 дугаар цагаатгалын хэрэг, эрүүгийн хэргүүдийг, мөн нэхэмжлэгч Эрүүгийн хуулийн 46, 54 дүгээр зүйлд заасан улс төрийн хэрэгт шалгагдсан бөгөөд уг хэргийн материалыг үзүүлээгүй тул эд хөрөнгө хураасныг буцаан олгосон баримтууд байх ёстой бөгөөд уг баримтуудыг тус тус гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 182/ШТ2022/00299 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн, УЕрын газрын Эрүүгийн хэргийн тусгай архиваас 3401 тоот албан бичгээр Д.Бвт холбогдох мэдээлэл байхгүй гэж, трын 08/01/660 тоот албан бичгээр Д.Бвт холбогдох цагаатгалын хэрэгт эд хөрөнгө хураасан баримт байхгүй гэж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүхийн тусгай архивын 1/3352 тоот албан бичгээр Д.Бвын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хадгалах хугацаа дууссан, эрдэм шинжилгээний ач холбогдолгүй болсон хэрэг, баримтыг устгалд оруулсан гэж тус тус хариу ирүүлсэн,

1976, 1978 онуудад Д.Бвт холбогдуулан шалгаж байсан эрүүгийн хавтаст хэргүүдийг Үндэсний төв архиваас гаргуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 182/ШЗ2022/15994 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн, Үндэсний төв архиваас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 02/1293 тоот албан бичгээр 1976, 1978 оны эрүүгийн хэргийн дансыг тус тус шүүж үзэхэд Д.Бвт холбогдох баримт байхгүй гэсэн хариу ирүүлсэн /хх173-174, 176/ нөхцөл байдлыг дүгнэвэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг бүрэн хангаж, мөн хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж дүгнэлээ.

 

5. Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэсэн боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/03695 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ