Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 831

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч А.Д/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

   Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэд овгийн Арсланбаатарын Дашпүрэвт холбогдох эрүүгийн 1711011940880 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овгийн А.Д, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 13 дугаар гудамж 25 тоотод  оршин суудаг гэх,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 271 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, регистрийн дугаар .................

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч А.Д нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Тэнгис кино театрт хохирогч Б.Гэрэлцэцэгт гар утсаар чинь яриад өгье хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 450.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси Жи-7 загварын гар утсыг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ. 

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн. Тухайн үед мөнгөөр нь шоудсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирлын мөнгийг төлж барагдуулна. …” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

   Хохирогч Б.Гэрэлцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А.Дашпүрэвтэй модны хоёрт уулзаад найзындаа очиж А.Дашпүрэвтэй цуг хоноод өдөржингөө хамт байж байгаад А.Дхоёулаа манайх руу очъё, манайх Тэнгис кино театрын тэнд хамаатныхаа байранд орчихсон байгаа гэж хэлсэн. Тэгээд бид 2018 оны 10 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Тэнгис кино театр дээр ирсэн. Энэ үед А.Дутсаа өгч бай гээд миний утсыг барьчихсан байж байсан юм. Тэгээд тэнгисийн гадаа ирээд эгч Тэнгис кино театрт ажил хийдэг юм, би эгчээсээ мөнгө аваад ирье чи хүлээж байгаараа гэж хэлээд миний утсыг барьсан чигтээ Тэнгис кино театр руу яваад орчихсон ба би үүднийх нь өрөөнд сандал дээр сууж байсан юм. Тэгээд хүлээгээд огт гарч ирээгүй...” гэжээ /хх-25-27/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-54-57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч А.Днь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Тэнгис кино театрт хохирогч Б.Гэрэлцэцэгт гар утсаар чинь яриад өгье хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 450.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси Жи-7 загварын гар утсыг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн  шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, хохирогч Б.Гэрэлцэцэгийн “...2018 оны 10 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Тэнгис кино театр дээр ирсэн. Энэ үед А.Дутсаа өгч бай гээд миний утсыг барьчихсан байж байсан юм. Тэгээд тэнгисийн гадаа ирээд эгч Тэнгис кино театрт ажил хийдэг юм, би эгчээсээ мөнгө аваад ирье чи хүлээж байгаараа гэж хэлээд миний утсыг барьсан чигтээ Тэнгис кино театр руу яваад орчихсон ба би үүднийх нь өрөөнд сандал дээр сууж байсан юм. Тэгээд хүлээгээд огт гарч ирээгүй...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Дашпүрэвийг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх, шүүгдэгч А.Дашпүрэвт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дашпүрэвт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.  

Шүүгдэгч А.Д-ээс хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол болох 450.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Гэрэлцэцэгт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Д-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 55 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овгийн А.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд зүйлийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч А.Д-т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ийн цагдан хоригдсон нийт 55 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Дашпүрэвээс нийт 450.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Гэрэлцэцэг /РД: МУ89091760/-т олгосугай.

6. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дашпүрэвт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН