Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 205/МА2023/00007

 

С.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 141/ШШ2022/00249 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дүгээр хороо ******* ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох ******* аймгийн ******* сумын засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 тоот сахилгын шийтгэл оногдж, албан тушаал бурах тухай захирамжийг хүчингүй болгах, урьд эрхэлж байсан ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зох санд нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч С.******* түүний өмгөөлөгч , хариуцагч байглагын төлөөлөгч О. /******* сумаас Zoom/-р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдан ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 тоот сахилгын шийтгэл оногдж, албан тушаал бурах тухай захирамжийг хүчингүй болгах, урьд эрхэлж байсан ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургийн захирлын ажилдлаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зох санд нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг дарга нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хөдөлмөрийн тухай хийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал буурах гэдэг үндэслэлээр С.*******ыг тус сумын сургийн захирлын албан тушаалаас бурах сахилгын шийтгэл оногдсан. С.******* нь сумын Засаг даргатай байгсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4-т Хөдөлмөрийн гэрээний салшгүй нэг хэсэг болох ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэж, мөн зүйлийн 5.1.17-т ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд удаа дараа гүйцэтгэхгүй, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан нь байглагын хэвийн үйл ажиллагаа, ашигт ажиллагаанд муугаар нөлөөлсөн гэж тус тус заасныг зөрчсөн. ... Эдгээр үндэслэлээр ажилдаа удаа дараа хайхрамжгүй хандсан гэж үзэж албан тушаал буурах, сахилгын шийтгэл оногдсан болно. Одоогоор сургийн захирлын үүрэг гүйцэтгэгч нь С.*******ыг албан бус боловсролын багшаар томилон ажиллж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 141/ШШ2022/00249 дугаар шийдвэрээр

Хөдөлмөрийн тухай хийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ыг ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч ******* аймгийн ******* сумын засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нийт 5,173,938 төгрөгийг гаргж нэхэмжлэгч С.*******д олгож, Хөдөлмөрийн тухай хийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан олговор 5,173,938 төгрөгөөс зох шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч  С.*******ын  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч ******* аймгийн ******* сумын засаг даргад даалгаж,. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* аймгийн ******* сумын засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 97,733 төгрөгийг гарган улсын орлогод орахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* сумын Засаг дарга О.гийн давж заалдах гомдлын агга:

Сургийн захирал асан С.*******ыг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай Сахилгын шийтгэл ногдж албан тушаал буурах тухай захирамжийг гаргасны дагуу С.******* нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүх хурал 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шуудангаар дамжин шүүхийн шийдвэр ирсэн.

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 141/ШШ2022/00249 дугаартай шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч С.*******ыг Ерөнхий боловсролын сургийн захирлын ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх шийдвэр гарсантай миний бие санал нийцэхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Иймд өөрийн гаргасан шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэн дараагийн шатны шүүхэд нэхэмжлэл гарган давж заалдах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч С.******* болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агга... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг зөвтгөж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.*******аас хариуцагч ******* аймгийн - сумын Засаг даргад холбогдан 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 тоот сахилгын шийтгэл оногдж, албан тушаал буурах тухай захирамжийг хүчингүй болгах, урьд эрхэлж байсан ******* аймгийн сумын ерөнхий боловсролын сургийн захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зох санд нөхөн төлүүлэх тухай шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлээ, сурагч Н нь гадаа ОО-д төрсөн, сурагч Б нь жирэмсэн болсон нөхцөл байдалд сургийн захирал С.******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх, хөдөлмөрийн хь тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй гэсэн үндэслэл зааж нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, гээд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар ажил олгогч тус сумын сургийн захирал С.*******ыг 2021 оны 12 дугаар сарны 15-ны өдөр 13 нас, 6 сартай сурагч Н нь гадаа нойлд төрсөн, 2022 оны 08 дугаар сард 17 настай сурагч Б нь жирэмсэн болсон явдал гарч сургийн орчинд хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн үйлдэл удаа дараа гаргаж, ажилдаа хайхрамжгүй хандсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4 , 5.1.7-т заасныг зөрчсөн гэж үзэж, түүнийг сургийн захирлын албан тушаалаас буурах сахилгын шийтгэл оногдж, С.*******ыг ажлын байраар хангаж ажиллахыг ерөнхий боловсролын сургийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.эд үүрэг болгожээ.

Үүний дагуу С.******* нь 2022 оны 09 сараас тус сургийн насан туршийн боловсролын багшаар ажиллаж цалин хөлс авч байсан нөхцөл байдал нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Талууд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 03 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгсан байх ба хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4-т ...ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 2 ба түүнээс удаа хангалтгүй биелүүлсэн бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах үндэслэл болно. гэж,

Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.17-т ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд удаа дараа гүйцэтгэхгүй, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан нь байглагын хэвийн үйл ажиллагаа, ашигт ажиллагаанд муугаар нөлөөлсөн бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах үндэслэл болно гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Ажил олгогч нь ажилтны ажлын байрны тодорхойлолтыг баталж, ажилтанд танилцаагүй ба С.******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүргээ цаг хугацаанд нь удаа дараа гүйцэтгэхгүй, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан нь сургийн хэвийн ажиллагаанд хэрхэн яаж нөлөөлсөн нь ойлгомжгүй байна.

Хариуцагч ...2021 оны 12 дугаар сарны 15-ны өдөр 13 нас, 6 сартай сурагч Н нь гадаа нойлд төрсөн, 2022 оны 08 дугаар сард 17 настай сурагч Б нь жирэмсэн болсон явдал гарч сургийн орчинд хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн үйлдэл удаа дараа гаргаж, ажилдаа хайхрамжгүй хандсан... гэсэн үндэслэл заасан боловч энэ үйл явдалд сургийн захирал С.******* нь хөдөлмөрийн хь тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар заалтыг зөрчсөн буруутай эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хийн 80 дугаар зүйлд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь түүний гаргасан тушаал, шийдвэр, хэрэгт авагдсан баримтуудаас тодорхойгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, С.*******ыг сургийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хийг зөв хэрэглэсэн байна.

Харин хэрэгт авагдсан авагдсан баримтууд, маргааны үйл баримтаас харахад ажил олгогч нь С.*******ыг албан тушаал буурж, өөр ажилд буруу шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхдээ С.*******ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж, түүнд Хөдөлмөрийн тухай хийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан олговор олгосон буруу байна.

Хөдөлмөрийн тухай хийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгохоор заажээ.

Нэхэмжлэгч С.******* нь насан туршийн боловсролын багшаар ажиллаж байсан нь тогтоогдсон бөгөөд тэрээр цалин хөлсний зөрүү нэхэмжлээгүй тул шүүх энэ талаар шийдвэрлэх боломжгүй байжээ.

Иймд нэхэмжлэгч С.*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 141/ШШ2022/000249 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР