Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 205/МА2023/00010

 

 С.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 140/ШШ2023/00034 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******гийн *******ын нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын ******* баг аж ахуйн тоот хаягт оршин суух ай овгийн ын аад холбогдох 8.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Б.аагийн давж заалдах гомдлоор 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., С. /цахимаар/, хариуцагч Б.аа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь Би 2022 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр ******* сумын гэдэг айлд хүүхдийн даахинд сууж байтал хариуцагч 100 төлөг хөгшиндөө зарчихаач гэсэн... Тэгээд 400 толгой мал авъя гэхээр нь тэг тэг мөнгө чинь бэлэн юм уу гэхэд мөнгө бэлэн мөнгөнөөс айлтгүй гэсэн...тэгээд 176 эр төлөг 224 толгойд нь эм хонь ялгаад нийт 400 толгой мал ялгаж өгөөд мөнгөө авъя гэхэд яарч яваад утсаа машиндаа орхичихсон байна гэсэн...Тэгээд манай эхнэрийг дуудаад 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн байсан... тухайн үеийн манай орон нутгийн ханшаар 176 төлгийг 80.000 төгрөгөөр тооцоод 14.080.000 төгрөг, 224 эм хонийг 90.000 төгрөгөөр тооцоод 20.160.000 төгрөг, нийт 33.000.000 төгрөг үлдсэн. Үүнээс 25.000.000 төгрөгийг өгсөн. Одоо 8000.000 төгрөгийг Б.аагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.аа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ... тухайн жил зудтай байсан, тээврийн хөлс өндөр гарсан, тухайн үед би оод тээврийн хөлс ийм гарна, малаа ийм өндөр ханшаар авсан гэхэд оо бодолцоно гэж хэлсэн. Би хонийг нь тоо ёсоор аваачаад тушаасан 100 төгрөгийн ашиг гараагүй... гэж тайлбарлажээ.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 140/ШШ2023/00034 дугаар шийдвэрэрээр,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч ай овгийн ын аагаас 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* овгийн *******гийн *******од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аагаас 142.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******од олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.аа нь давж заалдах гомдолдоо: ...Би С.*******оос 176 төлөг авсан бөгөөд нэг төлгийг 70.000 төгрөгөөр, 224 эм хонь авсан бөгөөд нэг эм хонийг 80.000 төгрөгөөр тооцож авсан. Ингээд бодохоор нийт 30.240.000 төгрөг болсон байна. энэ талаар би малаа тушаасан даруйд С.*******од хандаж би маш их алдагд орчихлоо 30.000.000 төгрөгөөр тооцоогоор хийж дуусгая гэхэд С.******* зөвшөөрөөд тэгье гэсэн. Ингээд тухайн үед 28.000.000 төгрөгийг гүйцээж өгсөн. ...Шүүх хурал дээр С.******* хэлэхдээ 5.000.000 төгрөгнөөс буулгахгүйгээр авчихмаар байна гэж хүртэл хэлсэн. Гэтэл шүүх 8.000.000 төгрөгөөр буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Б.аагаас 5.000.000 төгрөг авахаар тохиролцоход татгалзах зүйлгүй гэв. Харин 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр авмаар байна гэжээ.

Хариуцагч Б.аа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч С.*******од 2023 оны 04 дүгээр сарын 14-нд 5.000.000 төгрөг өгөх боломжтой, тохиролцоход бэлэн байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.аад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч Б.аа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б.аа нар нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 176 төлөг, 224 эм хонь нийт 400 толгой мал худалдах худалдан авахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Эвлэрлийн гэрээнд, хариуцагч Б.аа нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор 5.000.000 төгрөгийг С.*******ын тоот дансанд шилжүүлж, талууд 5.000.000 төгрөг өгч авалцахаар эвлэрэн хэлэлцэхээр тохирчээ.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 140/ШШ2023/00034 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар С.*******ын нэхэмжлэлтэй Б.аад холбогдох 8.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг өгч авалцахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.аагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.304 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ