Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 775

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Б.Мөнгөншагай,                                                                                  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..., түүний өмгөөлөгч Ц.Амар,

шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Э.Шинэцэцэг,

шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас .........т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

............т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ....... дугаартай, 2 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 12- ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                                                                                                                     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч ... нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачууртын Баяндөхөмийн 24-р гудамжны 103 тоот хашааны урд замд Даевоо тоска маркийн 34-42 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зорчигч ...гийн амь нас хохирогч, ...гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Мөн ...тэй бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүүн Ард Аюуш”-н 1-1 тоот хашааны орчим иргэн ...ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч ... нь ...той бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүүн Ард Аюуш”-ын 1-1 тоот хашааны орчим иргэн ...ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...мэдүүлэхдээ:

“...Би гомдолтой байна. Тэр өдөр миний охин найзтайгаа ажил дээр ирээд явсан. Би осол гарсан талаар орой мэдээд ажлаасаа гүйж гараад шүүх эмнэлэг дээр очоод охиноо харсан. ... надад 9.229.000 төгрөг өгөөгүй. Оршуулгын зардал 6.900.000 төгрөг болоод Баянзүрх дүүргийн шүүх хуралд бүх тооцоог бодоод гаргаж өгсөн. 7.900.000 төгрөгний 4.400.000 төгрөг өгөөд тэрнээс хойш надад мөнгө өгөөгүй. Дараа нь над руу яриад “та над руу дансаа өгчих” гээд 500.000 төгрөг шилжүүлсэн. Надад мөнгө байхгүй зулын тосны мөнгө ч байхгүй гэсэн мөртлөө шүүх хурал дээр хоёр өмгөөлөгч авсан байна. Чи өнөөдөр миний охиныг алчихаад яаж худал ярьж чаддаг байна...” гэв.  

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...ийн өгсөн:

“...2017 оны 7 дугаар сарын 03-ны өглөө Зурагтад байж байгаад 12 цаг өнгөрч байхад Гачууртад хүүхдийнхээ хамт очсон. Тэгээд голын зах дээр хүүхдээ салхилуулж байгаад нэг найзтайгаа таараад 2 ширхэг “Нийслэл” нэртэй 2 литр 500 граммын пиво хувааж уучихаад гол дээрээс салаад гэртээ очоод хэсэг унтаж байгаад эргээд өөрийнхөө эзэмшлийн Тоска маркын 34-42 УНЛ дугаартай авто машинаа асаагаад хашаанаасаа гартал манай хашааны урд талд ..., ... хоёр зогсож байснаа намайг хараад та ус аваад өг гэсэн. Тэгэхээр нь би хамт пиво уусан ... гэдэг найзаа асуучихаад цаашаа хэсэг явж найзыгаа гудамжаар хайж байгаад эргээд нөгөө газраа эргээд иртэл талийгаач, ... хоёр зогсож байхаар нь суучих гээд машиндаа суулгаад ...гийн гэрт нь очиж усны сав аваад худгаас ус аваад эргээд гэрт буулгаж өгсөн. Тэгээд би тэр үед ах нь машиндаа газ хийх хэрэгтэй байна гэтэл хамт явчихаад эргээд бид хоёрыг гол хүргээд өгчихөөч гэхээр нь би тэр хоёрыг аваад газ хийхээр Улиастайн эцэс рүү явж газаа авчихаад эргээд Гачуурт руу явсан.

Энэ үед би жолоо бариад миний хажууд талийгаач ... хойд суудал дээр ... суугаад явж байсан ба намайг явж байхад араас ... ах жаахан зөөлөн яваачээ би айгаад байна гэсэн. Тэгтэл ... руу харчихаад эргээд урагшаа хартал талийгаач ...гийн гар жолоон дээр ороод ирсэн байсан. Тэгээд би сандраад зүүн гар тийш нь жолоогоо дартал машин онхолдсон. Нэг сэртэл ... талийгаач болчихсон байдалтай, ... блокон хашааны доор хэвтэж байсан. Би тухайн үед Баяндолгор гээд замаар явж байсан хүний хажууд машинаасаа гараад уначихсан байсан.

2017 оны 9 дүгээр сарны 02-ны өдөр 16:00 цагийн үед Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн ард аюушийн 1-1 тоотод буюу хадмындаа эхнэрийн ажлынх нь найз ..., манай эхнэр ..., бид гурав 2 литрийн Нийслэл том пиво гурвуулаа хувааж уусан юм. Тэгээд ууж байгаад 20:00 цагийн үед эхнэрийн ажлын залуу гээд бас нэг ... гэх хүн ирээд бид хэдтэй ууж сууж юм ярьж байгаад бид хэд 0.75 литрийн хараа архи худалдаж аваад ууж суутал ...гийн найз ... гэх залуу 02:00 цагийн үед Баяраа гэх залуутай хамт согтуу ирээд ...г авч явах гээд байсан. Тэгээд ... нь ... наад архичидтайгаа үлдэх юм уу эсхүл надтай хамт явах юм уу гээд хэлтэл манай эхнэр хажуугаар ... бид яахаараа архичид байдаг юм чи юу яриад байгаа юм бэ гэж хэлтэл бүдүүн янхан минь, гичий минь зайл гэхээр нь манай эхнэр явж очиход ... гэх залуу манай эхнэрийг алгадаад унагаачихсан юм. Тэрийг би харчихаад явж очоод ...ын толгой тус газар нилээн хэд цохиод больсон юм. Тэгээд би чи манай эхнэрийг яахаараа цохидог юм гээд хэлтэл миний буруу гээд хоорондоо эвлэрээд салсан. Маргааш өглөө нь үүрээр цагдаа ирээд намайг шалгасан. Миний буруу, би нуруу руу нь хоёр гурав удаа л цохисон. Би ...ыг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч өөрийн гэм бурууг ойлгож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 155-157, 2-р хх-н 46-47, 85-86/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...ийн өгсөн:

“...Би 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 13:00 цагийн үед ажлаа эрт тараад үйлдвэрийн даргынд очиж өөрийн машинаа аваад харих гээд явж байтал 17:00 цагийн үед ... надруу залгаад чи хүрээд ирээч ... их согтуу байна гэрт нь хүргээд өгчих гээд намайг дуудуулсан юм. Тэгээд би гэрт нь 20:00 цагийн үед очиход ..., ..., ... гурав архи ууж байхаар нь ... би ер нь эндээ хоночихъё бүгдээрээ энд ганц шөнө уугаад маргааш өглөө хамтдаа ажилдаа явъя гэсэн юм. Тэгээд нилээн орой хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй ...ын найз гээд хоёр залуу ирчихсэн байхаар нь ...ийн эхнэр ... гарч уулзаад яах гэж байгаа юм гэтэл ...ыг машинтай нь авч явна гэхэд ... зөвшөөрөөгүй юм. Тэгээд ...той тэр ...ын найз гэх залуу маргалдсан юм шиг байна лээ бид хэд гэр дотор байсан болохоор мэдэхгүй байна. Тэгээд би хоёр давхарт унтахаар хэвтэх гэж байтал ...гийн дүү нь гаднаас орж ирээд ахаа гадаа зодоон болоод байна гэхээр нь би гарч очиход ...ын найз гэх залуу цаана хашааны буланд ...той барилцан зодолдож байх шиг байсан юм. Тэгээд би ... дээр очиж салгах гэсэн чинь намайг тэр залуу цохихоор нь би ...ийг салган түлхэж унагаагаад нөгөөх залууг тэвэрч аваад унагаасан юм. Тэгээд ... босож ирээд нөгөө унагаасан залууг газар дэвсэхэд би ...ийг болио гээд цаашаа авч явахад газар уначихсан байсан залуу миний хөлийг татахад нь би хөлөө авах гэж байгаад хөлөөрөө жийгээд өшиглөн цохиж хөлөө буцаан авсан юм. Би тэгэхэд санаандгүй нүүр хэсэгт нь хөлөөрөө цохисон байна лээ. Тухайн үед би хөл нүцгэн байсан болохоор газар сайн явж чадахгүй доороос чулуу хатгаад явж чадахгүй байсан. Тэгээд бүгдийг нь салгаад л хоорондоо эвлэрэн гар барьж эвлэрээд л салцгаасан юм. Тэгээд дараа нь цагдаагийн байгууллага дээр намайг дуудсан. Би хийсэн хэрэгтээ гэмшин ухаарч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 48-49, 91-92/, 

 

Мөрдөн байцаалтад амь хохирогч ...гийн хууль ёсны төлөөлөгч ...ийн өгсөн:

“...2017 оны 7 дугаар сарын 03-ны орой 21 цаг өнгөрч байхад над дээр нэг хүүхэд үсээ засуулаад байж байсан ба нөгөө хүүхэд ажлын хажууханд аваар гарсан тухай яриад нэг скит унаад явдаг нэг эмэгтэй хүүхэд нас барчихсан байна гэсэн. Тэгэхээр нь манай хүүхэд биш байгаа даа гэж бодоод ажлаасаа гараад явж байхад өмнөөс цагдаа нар ирээд осол хэрэг гарсан тухай хэлсэн. Тэгээд л охиноо аваарт орсныг мэдсэн. Талийгаач маань 1999 онд Улаанбаатар хотод төрөөд бага насаа над дээр өнгөрөөгөөд нэгдүгээр ангид орох үедээ аав Ц.Сүхбаатар нь Баруун хараад амьдардаг ба тэндээ 9 дүгээр анги төгстлөө хамт байсан. 10 дугаар ангиа Улаанбаатар хотын Хамаг Монгол нэртэй сургуульд сурч байгаад одоо 12-р ангид орж суралцах гэж байсан. Нөхөр бид хоёр 2001 онд салсан учраас түүнээс хойш надтай амьдарч байгаад Баруун хараа явсан юм. Би осол хэрэг гарснаас хойш өөрөөсөө буюу ажил явдал өнгөрснөөс хойш гарсан зардлынхаа баримтыг гаргаж өгсөн байгаа. Нийт 6.271.280 төгрөг гарсан. Оршуулгын зардлын багц гээд 7.900.000 төгрөг гараад түүнийг ...ийн талаас гаргана гэж байсан боловч хэл ам хийж байж 4.400.000 төгрөг гаргаж өгсөн ба манай талаас үлдсэн 2.500.000 төгрөгийг нь гаргасан. Түүнээс хойш би хүүхэд хооллох гээд гэртээ байсан мөнгөн аяга болон бусад эдлэлээ ломбарданд тавиад 400.000 төгрөг авч буяны ажил хийсэн. Одоогоор өөрөө ажлаа ч хийж чадахгүй үнэхээр их хэцүү байна. Би Гачууртад нэг үсчиний газар түрээсэлж амьдралаа залгуулдаг байсан. Харин одоо ямар нэг ажил төрөл хийгээгүй үнэхээр их хүнд байна. ...ийн талаас одоогоор осол хэрэг гарснаас хойш нэхүүлэн байж 4.400.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг өгөөд байгаа. Өөр ямар нэг мөнгө төгрөг гаргаж өгөөгүй. Мөн би эрх зүйн мэдлэг муутай учраас өмгөөлөгч хөлсөлж авсан байгаа. ...оос би сэтгэл санаа болон учирсан хохирлоо бүрэн гаргуулж авах хүсэлтэй байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 25-29/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч ...гийн хууль ёсны төлөөлөгч ...гийн өгсөн:

“...Би ...гийн төрүүлсэн ээж нь байгаа юм. Би охин ...г 2000 оны 10 дугаар сарын 31-нд төрүүлсэн. Би осол хэрэг гарсан талаар 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажлаа тараад гэртээ очоод л мэдсэн. Би осол хэрэг гарсны дараа эмнэлэг дээр очиход миний охины баруун чих нь сэтэрчихсэн ухаан байхгүй байж байгаад тархины хагалгаанд орсны дараа буюу 7 дугаар сарын 15-ны өдөр л ухаан орсон. Түүнээс өмнө бол ямарч ухаан байхгүй эмнэлэгт 21 хоносон. Одоогоор нөгөө талаас нэг сая орчим төгрөг гаргаж өгөөд байгаа. Бид нараас одоогоор 200.000 орчим төгрөг гаргаж өгөөд байгаа. Эмчилгээний мөнгө цаашид нилээдгүй гарахаар байгаа. Эмчилгээний зардлаа гаргуулаад авбал өөр санал хүсэлт алга...” гэх мэдүүлэг /1-р хх-н 53-54/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч ...гийн өгсөн:

“...2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр би найз ...гийн хамт 12 цаг өнгөрч байхад уулзаад ээж нь дуудаад ажил дээр нь очоод тэгээд тэндээсээ 18 цагийн орчим гараад гэрлүү нь очих гэсэн чинь ... нэг саарал өнгийн машинтай ахыг усанд яваад өгөөч гэсэн чинь нөгөө ах нь үгүй гэж хэлснээ хамт явахаар болоод усаа аваад гэрт нь хүргэж өгчихөөд явах гэсэн чинь ... хамт автобусны буудал орох гээд эргээд нөгөө машиндаа суусан. Тэгэнгүүтээ Улиастайн Шар дэлгүүрийн хажуу талын буудал дээрээс очиж газ авсан. Тэгээд эргээд Гачуурт руу явж байхдаа маш их хурдан яваад байхаар нь би удаан яваачээ гээд хэлэхэд нөгөө ах би удаан явж байна шүү дээ гэж байсан. Тэгээд нэг сэрсэн чинь эмнэлэгт байж байсан. Би жолоочийн хойд талд сууж явсан. Талийгаач жолоочийн хажуу талд суугаад явж байсан. Машинд бид гурав л явж байсан. Миний биед дунд чөмөг хугарсан толгойдоо гэмтэл авсан. Чих сэтрээд унжсан байсан. Эмчилгээнд одоогоор нэг сая орчим төгрөг гаргаад байгаа. Нөгөө жолооч талаас нэг сая орчим төгрөг гаргаж өгөөд байгаа. Манай талаас 200.000 орчим мянган төгрөг гаргаад байгаа. Хохирлоо гаргуулж авмаар байна. Эмчилгээний зардлыг бүрэн төлчихвөл гомдол гээд байх зүйл алга..” гэх мэдүүлэг /1-р хх-н 59-60/,  

Мөрдөн байцаалтад хохирогч ...ын өгсөн:

“...2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би 18 цаг өнгөрч байхад би гэрлүүгээ явж байхад хойноос нэг их дуу чимээ гарахаар нь эргээд хартал нэг машин хөндлөнгөөрөө орж ирээд хашаа эхэлж мөргөөд дараа нь миний баруун ташаа хэсэг рүү мөргөөд би мөргүүлсэн эрчиндээ шидэгдээд унасан ба жолооч нь миний хажууд машинаасаа сугараад шидэгдээд унасан. Тэгээд машин хажуу талаараа нэг хэсэг тогтож байгаад дээшээ хараад унасан ба харахад доор нь нэг хүн дарагдчихсан байсныг харсан. Одоогоор эмчилгээнд нэг сая гаран төгрөг гаргаад байгаа ба баримтыг нь алга болгочихсон байна лээ. Одоо байгаа баримт нь КТГ-н зураг авахуулсан 150.000 төгрөгийн баримт байна. Энэ мөнгөний 100.000 төгрөгийг нь жолооч талаас гаргаж өгөөд, дараа нь 07 сард 150.000 төгрөг бэлнээр гаргаж өгөөд байгаа. Би осол хэрэг гарснаас хойш 2 cap ажлаа хийж чадаагүй. Сард 551.251 төгрөгийн цалин хөлс авч байсан. Энэ мөнгөө гаргуулаад авбал санал хүсэлт алга...” гэх мэдүүлэг /хх-н 88-89/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б....ын өгсөн:

“...Би ...ХХК гэх өөрийн хувиараа ажиллуулдаг барилгын компанитай юм. 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр барилгачдын баяр гээд 20:00 цагийн үед ажлаа тараад ажлынхаа 20 орчим хүнтэй хамт Баянзүрх дүүргийн 13-р хорооны КФС хоолны газрын хоолны газрын хажуу талын Солонгос хоолны газарт ажлынхаа хамт олонтой хоол идэж суусан юм. Тэндээ би хоёр шил пиво ууж хоол унд идчихээд 01:00 цагийн үед ажлынхаа хүмүүсийг тарааж явуулчихаад тэндээсээ Баянгол дүүргийн 10-р хороолол руу өөрийн танил ... гэх залуутай хамт яваад нэг хүнтэй уулзчихаад нэг их удаагүй юм. Тэгээд уулзчихаад өөрийн ... гэх найзтайгаа холбогдоод Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” бензин шатахуун түгээх станцаас хойшоо шилмэл буйдангийн хажуу талын нэг хорооллын айлд ирээд найз ... луу залгахад гар утсыг нь ... гэх залуу авахаар нь би гар утасны эзэнтэй нь яръя гэхэд өөдөөс чи хэн бэ гээд таслаад хаячихсан юм. Тэгээд би дахиад залгахад ... найз гар утсаа аваад гараад очъё гээд хүлээж байтал нэг айлаас гурвуулаа болчихсон гарч байхаар нь очоод ... гэх залууд нь чи хүний гар утсыг авахаа болиочээ гэж хэлтэл эхнэр ... гэх хүүхэн өөдөөс хэрэлдээд байсан юм. Тэгээд би найз ...ыг аваад явах гэсэн чинь тэр ... гэх хүүхэн явуулахгүй гээд байсан юм. Тэгээд би ... гэх хүүхэнтэй хэрэлдээд байж байтал намайг ... гэх хүүхэн алгадаад авсан. Тэгэхэд нь би зүгээр цаашаа яв гээд түлхээд холдуулахад хажуугаас нь ... гэх залуу орж ирээд намайг чи боль гэж хэлтэл хашаанаас ... гэх залуу гарч ирснээ ..., ... тэр гурав надруу, намайг зодох гэж дайрсан юм. Би тэгээд биеэ хамгаалаад ...ийн бүсэлхийнээс барьж автал ... гэх залуу миний гэдэс рүү хөлөөрөө хажуунаас цохихоор нь би газарлуу унаад өгсөн. Тэгээд ..., ..., ... гурав надруу дайрч эхэлсэн. Тэгээд миний дээр гараад намайг гурвуулаа зодож байтал манай найз ... нэгийг нь татаж болиултал нөгөө хоёр нь намайг зодож байсан. Тэгээд зодоон болж байтал ... гэх хүүхэн одоо боль гээд миний толгой дээр хэвтээд хамгаалаад байхаар нь ...гийн нөхөр ... гэх залуу эхнэрээ авч шидээд намайг зодоод байсан. Тэгээд хэсэг намжтал ... ...ийг хашаа руу аваад ортол араас нь ... дагаж орсон юм. Тэгээд удалгүй ... гарч ирэхэд би хашааны гадаа газар хэвтэж байтал ... хажуугаар гарахдаа хөлөөрөө миний нүүрэн тус газарт дэвстэл би гараараа дараад хамгаалахад хоёр удаа толгой руу өшиглөчихөөд хашаа руу яваад орсон. Тэгээд удаагүй манай найз ... хашаанаас гарч ирээд намайг таксинд суулгая гэхээр нь би ч босож гар утсаа гаргаад дүүгээ дуудах гэсэн боловч ...ын араас нь ... гэх хүүхэн гарч ирээд миний гар утсыг булааж аваад өглөө аваа гээд намайг хашааруугаа дагуулж ортол надтай хамт явж байсан ... гэх залуу нүүр гараа угаагаад сууж байсан. Тэгээд би хашаанд орчихоод ...д хэлж байгаад өөрийн гар утсаа арай хийж авчихаад ...ыг дагуулаад явлаа гээд гараад явтал ... араас явуулахгүй араас зууртал цаанаас эргүүлийн машин гудам уруудаад бууж ирээд машин дотроосоо юу болоод байгаа юм гэхээр нь би зүгээр зүгээр гээд цагдаа нарыг явуулчихсан юм. Тэгтэл ... ч цаашаа гэрлүүгээ яваад өгөхөөр нь ... надад такси барьж өгөөд би таксинд суугаад гэртээ харьсан. Тэгээд би гэртээ харьчихаад хадамтайгаа гэмтлийн эмнэлэг орж өөрийн нүүрэн тус газраа буюу хөмсөгний доод тал нь цохиулж сэтэрч цус гарсан хэсгийг оёулж боолгож эмчлүүлсэн. Тэгээд тэндээсээ би цагдаа орж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм...” гэх мэдүүлэг /2-р хх-н 38-39, 57-58/, 

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч ...ын өгсөн:

“...2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр би ажил дээрээ байж байхад манай хүү залгаад манай хашааг машин мөргөөд нураачихлаа гэсэн. Тэгэхээр нь би яваад очтол түргэний машин ирчихсэн хашаа нурчихсан нэг хүн нас барчихсан машин онхолдчихсон маш их сонин байдалтай байсан. Манайх Улаанбаатар хотод нэг гэр маань зуслан маягаар БЗД-н 20-р хороо, Баяндөхөмийн 24-103 тоот хашаанд зусдаг юм. Уг хашаа манай эхнэр П.Тунгалагийн нэр дээр байдаг. Манай хашаа блокоор хийсэн байсан ба ойролцоогоор 8-9 метр орчим газар нурсан ба эргээд босгоход 1.500.000 орчим төгрөг гаргасан. Шүүх хуралд суухгүй. Хэргийн материалтай танилцахгүй. Хохирлоо гаргуулаад авбал боллоо гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх-н 96-97/,

 

Мөрдөн байцаалтад гэрч ...гийн өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үдээс хойш 16-17 цагийн орчимд миний хамт ажилладаг хүн ...гийн нөхөр ...ийн гэрт зочлох зорилгоор очсон. Тэгэхэд тэдний гэрт ..., ...гийн нөхөр ..., ...гийн дүү гээд нэг охин байсан. Тэгээд тэдний гэрт байхад надтай хамт ажилладаг ...ийг ... дуудаж ирүүлсэн. ..., ... бид гурав архи хувааж уугаад сууж байхад 02 цагийн орчимд ... над руу утсаар залгаад хаана байгаа юм бэ гээд ...ийн гэрт ирсэн. Тэгээд тухайн үед ... намайг хамт явъя гэхэд ... намайг явуулахгүй гээд ...той маргалдаад ... ...ыг алгадах үед ... ...г түлхээд газар унагаасан. Тэр үед ... эхнэр ...г өмөөрч ... руу дайрч эхэлсэн. ... ... хоёр хоорондоо зууралдаж эхэлсэн. Би ...ийг татаад ...оос холдуулах үед цаанаас нь ... хүрч ирээд ...ыг өшиглөөд цохиод байсан. Тэгээд би ...ийг тавиад ...ийг ...оос холдуулах гэхэд ... ... дээр очиж цохиод байсан. Тэр үед ... газар унасан байсан. Тухайн үед ...ын гутал сугарсан байсан бөгөөд ..., ... хоёр ээлжлээд ...ын нүүр лүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. Тухайн зодоон 10 орчим минут ...ийн гэрийн хашааны гадаа болсон. Тухайн үед ... нөхөр ...ийг боль гээд хориглоод ... бид хоёр ...ийг аваад цаашаа явсан. Харин ... ...ыг газар хэвтэж байхад нь өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 59-60/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б....гийн өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр би ажлаа тараад гэртээ ирсэн байсан. Тэгэхэд надтай хамт ажилладаг ...гийн гэр нь манай гэрийн ойролцоо байдаг учраас манай гэрт ирж надтай уулзахаар болсон. Тэгээд гаднаас ... манай гэрт орж ирээд байж байхад нөхөр ... орж ирсэн. ... манай нөхөр ...той хамт пиво ууя гээд дэлгүүрээс пиво авч уугаад сууж байсан. Тэгтэл ... над руу залгаж таарсан бөгөөд би манай гэрт ... манай нөхөртэй хамт пиво ууж байна гэхэд ... манай гэрт ирэхээр болсон. Удалгүй ... манай гэрт ирээд тэр гурав пиво уугаад нилээн согтсон байсан бөгөөд орой 00 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна. ...гийн найз гээд ... гэдэг залуу ...г авахаар манай гэрийн гадаа ирсэн байсан. Тэгээд би эхэлж гэрээс гараад хашааны хаалган дээр очиж ...той уулзаж байхад ..., ..., ... нар ар араасаа цуваад гараад ирсэн. ... ...той гар бариад мэндэлсэн бөгөөд ... нь ...г хашаанаас машинаа гаргаад ир явъя гэхээр нь би ...од хандаж ...г согтуу байгаа учраас явуулахгүй гээд ...той маргалдсан. Тэр үед намайг ... алгадсан. Тэгтэл ... намайг өмөөрөөд ...ын нүүр лүү нь гараараа нэг цохиод араас нь өшиглөсөн. Тэгээд би ...ын араас нь гүйж очиход ... газар унасан байсан бөгөөд би ...ын дээрээс дараад ...ийг боль гээд аваад гэрлүүгээ дагуулж орсон. Тэгтэл бид хоёрын хажуугаар ... зөрөөд ... дээр очсон бөгөөд ... ...ыг чи манай найзыг зоддог хэн юм бэ гээд нүүрэн дээр нь хэд хэдэн удаа дэвсэж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 87-88/,  

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн . тоот:

1. ...гийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед, хүчтэй цохилт, доргилт, дарагдалтын улмаас үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. ... нь цээж, хэвлий дарагдсаны улмаас механик амьсгал бүтэлтэд орж нас баржээ.

4. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байгаа.

5. Талийгаач ... нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.

6. Талийгаач ... нь АВО системээр Ва (III) бүлгийн цустай байжээ гэх дүгнэлт /1-р хх-н 123-124/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн .. тоот:

1. ...-н биед баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, тархи дарагдал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун дунд чөмөгний сэлтэрхий үүсгэсэн далд хугарал, баруун чихний дэлбээнд шарх, баруун чамархай, зулайн ар хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх-н 131/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот:

1. ...-н биед тархи доргилт, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх-н 132/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ...тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн “... 25/эр” гэж хаягласан цусанд 1,9 промилли спиртийн агууламж илэрч байна.

2. Цусанд илэрсэн 1,9 промилли согтолтын дунд зэрэгт хамаарна.

Шинжилгээнд ирүүлсэн “... 25/эр” гэж хаягласан /СО1146467/ гэсэн дугаартай хуруу шилтэй цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис тодорхойлох техникийн боломжгүй байна гэх дүгнэлт /1-р хх-н 134/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дугаар сарын 06-ны өдрийн ..... тоот:

1. ...ын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, баруун чамархайн зүүн хацар, цохны зулгаралт, зүүн хацрын зулгаралт, баруун чамархайн хуйх, зүүн чамархайн ар хэсгийн хуйх, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /2-р хх-н 44/,

 

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 8-13/,

- жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /1-р хх-н 20/,

- нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-н 30/,

- хохирлын баримтууд /1-р хх-н 34-48, 61-62, 200-208, 2-р хх-н 124, 228-229/,

- хохирогч ...гийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-н 70-79/,

- хохирогч ...д хийсэн мэс заслын тэмдэглэл /1-р хх-н 80-85/,  

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд

- иргэний үнэмлэхий лавлагаа /1-р хх-н 161, 2-р хх-н 53, 76/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 164, 177, 93, 94, 224, 225/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 166, 95/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч ... нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачууртын Баяндөхөмийн 24-р гудамжны 103 тоот хашааны урд замд Даевоо тоска маркийн 34-42 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зорчигч ...гийн амь нас хохирч, ...гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

мөн ...тэй бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүүн Ард Аюуш”-н 1-1 тоот хашааны орчим иргэн ...ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч ...ийн “...2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ... өөрийнхөө эзэмшлийн Тоска маркын 34-42 УНЛ дугаартай авто машинаа асаагаад хашаанаасаа гартал манай хашааны урд талд ..., ... хоёр зогсож байснаа намайг хараад та ус аваад өг гэсэн...суучих гээд машиндаа суулгаад ...гийн гэрт нь очиж усны сав аваад худгаас ус аваад эргээд гэрт нь буулгаж өгсөн. Тэгээд би тэр үед ах нь машиндаа газ хийх хэрэгтэй байна гэтэл хамт явчихаад эргээд бид хоёрыг гол хүргээд өгчихөөч гэхээр нь би тэр хоёрыг аваад газ хийхээр Улиастайн эцэс рүү явж газаа авчихаад эргээд Гачуурт руу явсан.

Энэ үед би жолоо бариад миний хажууд талийгаач ... хойд суудал дээр ... суугаад явж байсан ба намайг явж байхад араас ... ах жаахан зөөлөн яваачээ би айгаад байна гэсэн...... руу харчихаад эргээд урагшаа хартал талийгаач ...гийн гар жолоон дээр ороод ирсэн байсан. Тэгээд би сандраад зүүн гар тийш нь жолоогоо дартал машин онхолдсон. Нэг сэртэл ... талийгаач болчихсон байдалтай, ... блокон хашааны доор хэвтэж байсан. Би тухайн үед Баяндолгор гээд замаар явж байсан хүний хажууд машинаасаа гараад уначихсан байсан.

2017 оны 9 дүгээр сарны 02-ны өдөр 16:00 цагийн үед Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн ард аюушийн 1-1 тоотод буюу өөрийн хадмындаа эхнэрийн ажлынх нь найз ..., манай эхнэр ..., бид гурав 2 литрийн Нийслэл нэртэй том пиво гурвуулаа хувааж уусан юм. Тэгээд ууж байгаад 20:00 цагийн үед эхнэрийн ажлын залуу гээд бас нэг ... гэх хүн ирээд бид хэдтэй ууж юм ярьж сууж байгаад бид хэд 0.75 литрийн Хараа архи худалдаж аваад ууж суутал ...гийн найз ... гэх залуу 02:00 цагийн үед Баяраа гэх залуутай хамт согтуу ирээд ...г авч явах гээд байсан. Тэгээд ... нь Амгалаан наад архичидтайгаа үлдэх юм уу эсхүл надтай хамт явах юм уу гээд хэлтэл манай эхнэр хажуугаар ... бид яахаараа архичид байдаг юм чи юу яриад байгаа юм бэ гэж хэлтэл бүдүүн янхан минь, гичий минь зайл гэхээр нь манай эхнэр явж очиход ... гэх залуу манай эхнэрийг алгадаад унагаачихсан юм. Тэрийг би харчихаад явж очоод ...ыг толгой тус газар нь нилээн хэд цохиод больсон юм...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч ...ийн “...би ... дээр очиж салгах гэсэн чинь намайг тэр залуу цохихоор нь би ...ийг салган түлхэж унагаагаад нөгөөх залууг тэвэрч аваад унагаасан юм. Тэгээд ... босож ирээд нөгөө унагаасан залууг газар дэвссэн...” гэх мэдүүлэг,

 

амь хохирогч ...гийн хууль ёсны төлөөлөгч ...ийн “...2017 оны 7 дугаар сарын 03-ны орой 21 цаг өнгөрч байхад над дээр нэг хүүхэд үсээ засуулаад байж байсан ба нөгөө хүүхэд ажлын хажууханд аваар гарсан тухай яриад нэг скит унаад явдаг нэг эмэгтэй хүүхэд нас барчихсан байна гэсэн. Тэгэхээр нь манай хүүхэд биш байгаа даа гэж бодоод ажлаасаа гараад явж байхад өмнөөс цагдаа нар ирээд осол хэрэг гарсан тухай хэлсэн. Тэгээд л охиноо аваарт орсныг мэдсэн...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогч ...гийн хууль ёсны төлөөлөгч ...гийн “...2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажлаа тараад гэртээ очоод л мэдсэн. Би осол хэрэг гарсны дараа эмнэлэг дээр очиход миний охины баруун чих нь сэтэрчихсэн ухаан байхгүй байж байгаад тархины хагалгаанд орсны дараа л буюу 7 дугаар сарын 15-ны өдөр л ухаан орсон. Түүнээс өмнө бол ямар ухаан байхгүй эмнэлэгт 21 хоносон...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогч ...гийн “...2017 оны 7 дугаар сарын 03-ний өдөр би найз ...гийн хамт 12 цаг өнгөрч байхад уулзаад ээж нь дуудаад ажил дээр нь очоод тэгээд тэндээсээ 18 цагийн орчим гараад гэрлүү нь очих гэсэн чинь ... нэг саарал өнгийн машинтай ахыг усанд яваад өгөөч гэсэн чинь нөгөө ах нь үгүй гэж хэлснээ хамт явахаар болоод усаа аваад гэрт нь хүргэж өгчихөөд явах гэсэн чинь ... хамт автобусны буудал орох гээд эргээд нөгөө машиндаа суусан. Тэгэнгүүтээ Улиастайн Шар дэлгүүрийн хажуу талын буудал дээрээс очиж газ авсан. Тэгээд эргээд Гачуурт руу явж байхдаа маш их хурдан яваад байхаар нь би удаан яваачээ гээд хэлэхэд нөгөө ах би удаан явж байна шүү дээ гэж байсан. Тэгээд нэг сэрсэн чинь эмнэлэгт байж байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч ...ын “...2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би 18 цаг өнгөрч байхад би гэрлүүгээ явж байхад хойноос нэг их дуу чимээ гарахаар нь эргээд хартал нэг машин хөндлөнгөөрөө орж ирээд хашаа эхэлж мөргөөд дараа нь миний баруун ташаа хэсэг рүү мөргөөд би мөргүүлсэн эрчиндээ шидэгдээд унасан ба жолооч нь миний хажууд машинаасаа сугараад шидэгдээд унасан. Тэгээд машин хажуу талаараа нэг хэсэг тогтож байгаад дээшээ хараад унасан ба харахад дор нь нэг хүн дарагдчихсан байсныг харсан...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Б....ын “...2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр барилгачдын баяр гээд...би хоёр шил пиво ууж хоол унд идчихээд 01:00 цаг минутын үед ажлынхаа хүмүүсийг тарааж явуулчихаад тэндээсээ Баянгол дүүргийн 10-р хороолол руу өөрийн танил ... гэх залуутай хамт яваад нэг хүнтэй уулзчихаад нэг их удаагүй юм...... гэх найзтайгаа холбогдоод Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцаас хойшоо шилмэл буйдангийн хажуу талын нэг хорооллын айлд ирээд найз ... луу залгахад гар утсыг нь ... гэх залуу авахаар нь би гар утасны эзэнтэй нь яръя гэхэд өөдөөс чи хэн бэ гээд таслаад хаячихсан юм. Тэгээд би дахиад залгахад ... найз гар утсаа аваад гараад очьё гээд хүлээж байтал нэг айлаас гурвуулаа болчихсон гарч байхаар нь очоод ... гэх залууд нь чи хүний гар утсыг авахаа болиочээ гэж хэлтэл эхнэр ... гэх хүүхэн хажуунаас өөдөөс хэрэлдээд байсан юм. Тэгээд би найз ...ыг аваад явах гэсэн чинь тэр ... гэх хүүхэн явуулахгүй гээд байсан юм. Тэгээд би ... гэх хүүхэнтэй хэрэлдээд байж байтал намайг ... гэх хүүхэн алгадаад авсан...Би тэгээд биеэ хамгаалаад ...ийн бүсэлхийнээс барьж автал ... гэх залуу миний гэдэс рүү хөлөөрөө хажуунаас цохихоор нь би газарлуу унаад өгсөн. Тэгээд ..., ..., ... гурав надруу дайрч эхэлсэн. Тэгээд миний дээр гараад намайг гурвуулаа зодож байтал манай найз ... нэгийг нь татаж болиултал нөгөө хоёр нь намайг зодож байсан. Тэгээд зодоон болж байтал ... гэх хүүхэн одоо боль гээд миний толгой дээр хэвтээд хамгаалаад байхаар нь ...гийн нөхөр ... гэх залуу эхнэрээ авч шидээд намайг зодоод байсан...Тэгээд хэсэг намжтал ... ...ийг хашаа руу аваад ортол араас нь ... дагаж орсон юм. Тэгээд удалгүй ... гарч ирэхэд би хашааны гадаа газар хэвтэж байтал ... хажуугаар гарахдаа хөлөөрөө миний нүүрэн тус газарт дэвстэл би гараараа дараад хамгаалахад хоёр удаа толгой руу өшиглөчихөөд хашаа руу яваад орсон юм...” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч ...ын өгсөн:

“...2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр би ажил дээрээ байж байхад манай хүү залгаад манай хашааг машин мөргөөд нураачихлаа гэсэн. Тэгэхээр нь би яваад очтол түргэний машин ирчихсэн хашаа нурчихсан нэг хүн нас барчихсан машин онхолдчихсон маш их сонин байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч ...гийн “...2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үдээс хойш 16-17 цагийн орчимд миний хамт ажилладаг хүн ...гийн нөхөр ...ийн гэрт зочлох зорилгоор очсон......, ... бид гурав архи хувааж уугаад сууж байхад 02 цагийн орчимд ... над руу утсаар залгаад хаана байгаа юм бэ гээд ...ийн гэрт ирсэн. Тэгээд тухайн үед ... намайг хамт явъя гэхэд ... намайг явуулахгүй гээд ...той маргалдаад ... ...ыг алгадах үед ... ...г түлхээд газар унагаасан. Тэр үед ... эхнэр ...г өмөөрч ... руу дайрч эхэлсэн. ... ... хоёр хоорондоо зууралдаж эхэлсэн. Би ...ийг татаад ...оос холдуулах үед цаанаас нь ... хүрч ирээд ...ыг өшиглөөд цохиод байсан. Тэгээд би ...ийг тавиад ...ийг ...оос холдуулах гэхэд ... ... дээр очиж цохиод байсан. Тухайн үед ...ын гутал сугарсан байсан бөгөөд ..., ... хоёр ээлжлээд ...ын нүүр лүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. ... ...ыг газар хэвтэж байхад нь өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Б....гийн “...... алгадсан. Тэгтэл ... намайг өмөөрөөд ...ын нүүр лүү нь гараараа нэг цохиод араас нь өшиглөсөн. Тэгээд би ...ын араас нь гүйж очиход ... газар унасан байсан бөгөөд би ...ын дээрээс дараад ...ийг боль гээд аваад гэрлүүгээ дагуулж орсон. Тэгтэл бид хоёрын хажуугаар ... зөрөөд ... дээр очсон бөгөөд ... ...ыг чи манай найзыг зоддог хэн юм бэ гээд нүүрэн дээр нь хэд хэдэн удаа дэвсэж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ... тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 9....1 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн .... тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дугаар сарын 06-ны өдрийн ........ тоот дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа, нас барсны гэрчилгээний хуулбар, хохирогч ...гийн өвчний түүхийн хуулбар, хохирогч ...д хийсэн мэс заслын тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас ...т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ...ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ... нь ...той бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүүн Ард Аюуш”-ын 1-1 тоот хашааны орчим иргэн ...ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б....ын “...2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр барилгачдын баяр гээд...би хоёр шил пиво ууж хоол унд идчихээд 01:00 цаг минутын үед ажлынхаа хүмүүсийг тарааж явуулчихаад тэндээсээ Баянгол дүүргийн 10-р хороолол руу өөрийн танил ... гэх залуутай хамт яваад нэг хүнтэй уулзчихаад нэг их удаагүй юм...... гэх найзтайгаа холбогдоод Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцаас хойшоо шилмэл буйдангийн хажуу талын нэг хорооллын айлд ирээд найз ... луу залгахад гар утсыг нь ... гэх залуу авахаар нь би гар утасны эзэнтэй нь яръя гэхэд өөдөөс чи хэн бэ гээд таслаад хаячихсан юм. Тэгээд би дахиад залгахад ... найз гар утсаа аваад гараад очьё гээд хүлээж байтал нэг айлаас гурвуулаа болчихсон гарч байхаар нь очоод ... гэх залууд нь чи хүний гар утсыг авахаа болиочээ гэж хэлтэл эхнэр ... гэх хүүхэн хажуунаас өөдөөс хэрэлдээд байсан юм. Тэгээд би найз ...ыг аваад явах гэсэн чинь тэр ... гэх хүүхэн явуулахгүй гээд байсан юм. Тэгээд би ... гэх хүүхэнтэй хэрэлдээд байж байтал намайг ... гэх хүүхэн алгадаад авсан...Би тэгээд биеэ хамгаалаад ...ийн бүсэлхийнээс барьж автал ... гэх залуу миний гэдэс рүү хөлөөрөө хажуунаас цохихоор нь би газарлуу унаад өгсөн. Тэгээд ..., ..., ... гурав надруу дайрч эхэлсэн. Тэгээд миний дээр гараад намайг гурвуулаа зодож байтал манай найз ... нэгийг нь татаж болиултал нөгөө хоёр нь намайг зодож байсан. Тэгээд зодоон болж байтал ... гэх хүүхэн одоо боль гээд миний толгой дээр хэвтээд хамгаалаад байхаар нь ...гийн нөхөр ... гэх залуу эхнэрээ авч шидээд намайг зодоод байсан...Тэгээд хэсэг намжтал ... ...ийг хашаа руу аваад ортол араас нь ... дагаж орсон юм. Тэгээд удалгүй ... гарч ирэхэд би хашааны гадаа газар хэвтэж байтал ... хажуугаар гарахдаа хөлөөрөө миний нүүрэн тус газарт дэвстэл би гараараа дараад хамгаалахад хоёр удаа толгой руу өшиглөчихөөд хашаа руу яваад орсон юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч ...гийн “...Би ...ийг татаад ...оос холдуулах үед цаанаас нь ... хүрч ирээд ...ыг өшиглөөд цохиод байсан. Тэгээд би ...ийг тавиад ...ийг ...оос холдуулах гэхэд ... ... дээр очиж цохиод байсан. Тухайн үед ...ын гутал сугарсан байсан бөгөөд ..., ... хоёр ээлжлээд ...ын нүүр лүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. ... ...ыг газар хэвтэж байхад нь өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, 

 

гэрч Б....гийн “......ийг боль гээд аваад гэрлүүгээ дагуулж орсон. Тэгтэл бид хоёрын хажуугаар ... зөрөөд ... дээр очсон бөгөөд ... ...ыг чи манай найзыг зоддог хэн юм бэ гээд нүүрэн дээр нь хэд хэдэн удаа дэвсэж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дугаар сарын 06-ны өдрийн 11332 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас ...т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ...ийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч ... нь 414,500 төгрөг, шүүгдэгч ... нь 220,000 төгрөг хохирогч ...од төлсөн. Хохирогч ...ын өмгөөлөгчид төлсөн төлбөртэй холбоотой нэхэмжлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд “өмгөөлөгчид төлөх зардал” гэдэгт хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, санхүүгийн тамга тэмдэг бүхий 120,000 төгрөгийн баримт 2-хх-99х, 240,000 төгрөг зэрэг нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд хохирол бүрэн нөхөн төлөгдсөн гэж үзлээ.

Шүүгдэгч ... нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ...т 1,252,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ...т 1,537,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...д 2,000,000 төгрөг тус тус  төлсөн.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...нь хохиролд 6,472,122 төгрөг нэхэмжилсэн боловч 2,249,000 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримт авагдаагүй /1хх-49х/ тул гэмт хэргийн улмаас учирсан зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...ийн нотлох баримтын шаардлага хангасан 4,223,122 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгч ...ийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд заасны дагуу “хохирлыг нөхөн төлөх ” талаар хүсэлт гарган завсарлага авч бүрэн төлж барагдуулсан болно.

 

  Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ...т 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх, шүүгдэгч ...т Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор тэнссэн 1 жилийг 1 жилийн хугацаагаар хорих санал, шүүгдэгч ...ийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү гэсэн саналуудыг тус тус гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэргийн хохирол бүрэн арилаагүй “хүний амьд явах” эрхэд халдаж хүний амь нас хохироосон зэргийг харгалзан шүүгдэгч ...ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэж шүүгдэгч ...т 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч ...ийн хувьд өмнө шийтгэлтэй байсан буюу тэнсэнтэй хугацаанд гэмт хэрэг үйлдсэн боловч 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал гэх хууль зүйн ойлголт хуульчлагдаагүй түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “догшин авирлан” танхайрсан гэх гэмт хэрэг нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд хуульчлагдаагүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ...ийг 1 жилийн хугацаагаар хорих үндэслэлгүй,

Шүүгдэгч ..., ... нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө үйлдэгдсэн бөгөөд “гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ..., ... нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ...ийн цагдан хоригдсон 116 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайх уулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, 01609449 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ..... ..., Боржигон овогт Энхболдын ... нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ...... ...ийг авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ..., ... нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч ...ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч ... цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...нь гэмт хэргийн улмаас учирсан зардлаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч ...оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайх уулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, 01609449 дугаартай тээврийн хэрэгслийг гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

7. Шүүгдэгч ...ийн цагдан хоригдсон 116 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин ... болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин ... болтол ...т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, ...т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ