Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 209/МА2023/00021

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/0*******85 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн Ү-2003021862  дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол 10б байрны ******* тоот орон сууцыг өмчилж авсан.

******* миний бие дээрх орон сууцны барилгыг барьж, гүйцэтгэсэн барилгын компани болох “Ласти интернэшнл” ХХК-нд хөрөнгө оруулж, тус компанитай “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж хамтран ажилласан боловч тус
компани нь уг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчсөөр байсан тул миний бие шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон.
 Гэтэл ******* гэх хүн миний өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж, уг орон сууцанд амьдран сууж байгаагийн улмаас миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг хуульд заасан эрхийнхээ хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болж, хохироод байна.

******* нь миний өмчлөлийн дээрх орон сууцны улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулахаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021862 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж, *******гийн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд *******г миний хууль ёсны өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* миний бие нь “*******” ХХК-тай 20******* оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 90 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдаж буй “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны барилгаас Б блокын буюу 106 байрны 1 дүгээр орцны 4-р давхрын ******* тоот 62.7м.кв бүхий 2 өрөө орон сууцыг нийт 78,375,000 төгрөгөөр худалдан авсан.

Тус компанитай 78,375,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хувааж төлөхөөр тохиролцож, 20******* оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 24,453,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 25,000,000 төгрөгийг буюу нийт 49,453,000 төгрөгийг төлсөн бөгөөд 20******* оноос хойш уг орон сууцандаа амьдарч байна.

Иргэн ******* миний худалдан авсан, хууль ёсоор эзэмшиж буй орон сууцыг яагаад ******* гэх хүний өмч болсон талаар судлан үзэхэд “Ласти-Интернешнл” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 11 сарын 28-ны өдөр Д18/52 тоот “Хүсэлт гаргах нь” албан тоотыг хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08942 тоот захирамжийн дагуу төлөх төлбөрт компанийн өмчлөлийн Ү-2003018*******0 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 144-н айлын орон сууцнаас *******д шилжүүлэхээр болсон тухай дурдсан байдаг. Уг хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “Эрхийг шилжүүлэх тухай” албан бичиг хүргэгдэж, улмаар иргэн *******гийн өмчлөлд хариуцагч миний орон сууц шилжсэн байна. Захиргааны хэргийн шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрийн дагуу бүртгэл хийгдсэн байх тул бүртгэсэн үйлдлийг буруутгах үндэслэлгүй бөгөөд тус захиргааны хэргийн нэхэмжлэгч ******* болон бусад нэхэмжлэгч нарыг иргэний журмаар өөрийн эрх, хууль ёсны нэхэмжлэх эрх нээлттэй тухай дурдсан байдаг.

Хариуцагч ******* миний бие нэхэмжлэгч *******, “Ласти-Интернешнл” ХХК нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд орон сууцны хууль ёсны эзэмшигч ******* миний хууль ёсны эрх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б байрны ******* тоот орон сууцыг хариуцагч ******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Анхан шатны шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны явцад байнга өмгөөлөгч авах хүсэлтэйгээ илэрхийлсэн боловч хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан  мэтгэлцэх зарчмаар хангагдаагүй.

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШЗ2022/06830 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 107.1-д зааснаар захирамж гаргасан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэх боловч шүүх хуралдааны явцад хариуцагчид гомдол гаргах эрхтэй болохыг шүүгч тайлбарлаагүй. Тухайн үед мэдсэн бол гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх байсан бөгөөд хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

4.2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгчид олгосон эрхийг анхан шатны шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж шийдвэрлэсэн. Гэр бүлийн гишүүд гэж хэн болох, хэнийг хамааруулан шийдвэрлэсэн нь тодорхойгүй бөгөөд энэхүү шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй этгээдүүдийн эрх ашгийг хөндөж гаргасан хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Нотлох баримтыг тал бүрээс нь судалж үзээгүй. Шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд нийтлэгдсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явж байгаа гэж үзэж хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, гомдлыг хянан шийдвэрлэх боломж нээлттэй байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Анхан шатны шүүх хариуцагчийн эрх үүргийг тайлбарлан танилцуулж гарын үсэг зуруулсан, өмгөөлөгч авах хангалттай хугацааг шүүх олгосон.

Хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг танилцуулахдаа хариуцагчид гомдол гаргах эрхтэй захирамж болохыг тайлбарлаагүй гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласан бол гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх байсан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхтэй захирамж биш юм. 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий байранд бүртгэгдсэн, түүнд амьдарч буй иргэн *******гийн хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан бөгөөд анхан шатны шүүх ******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гэж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон.

Хариуцагч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02996 дугаар шийдвэрийг үгүйсгэж “шүүхийн шийдвэрийг зөвхөн цахим хуудсанд нийтлэгдсэн, шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа хүчин төгөлдөр гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нээлттэй байсан юм” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 5-д энэ тухай маш тодорхой, ойлгомжтой дүгнэлтээ оруулсан байгаа бөгөөд шүүхийн тус шийдвэр хүчин төгөлдөр болсон, давж заалдах гомдол гаргаагүй болохыг шүүхийн шийдвэрийн цахим сангаас үзэж болно.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

         2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг  үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт заасан  үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            Хэргээс  судлан үзвэл:

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13-р хорооллын “Ласти таун хотхон” 10б байрны *******  тоот 2  өрөө орон сууцыг хариуцагч ******* нь  хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас өөрийн өмчлөлийн орон сууцыг хуульд заасан эрхийнхээ хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах  боломжгүй болж, хохирч  байна. Иймд *******г уг орон сууцнаас   албадан гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч ******* нь ...миний бие  тус байрыг 20******* оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “*******” ХХК –тай орон сууц захиалгаар бариулах 90 тоот гэрээ байгуулан 78,375,000 төгрөгөөр худалдан авахаар болж, 78,375,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хувааж төлөхөөр тохиролцож, 20******* оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 24,453,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 25,000,000 төгрөгийг буюу нийт 49,453,000 төгрөгийг төлсөн бөгөөд 20******* оноос хойш уг орон сууцандаа амьдарч байна.

Нэхэмжлэгч *******, “Ласти-Интернешнл” ХХК нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд орон сууцны хууль ёсны эзэмшигч ******* миний хууль ёсны эрх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг  гаргаж маргажээ. 

4. Анхан шатны шүүх нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”, 183 дугаар зүйлийн 183.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заасан учир хуульд заасны дагуу нэхэмжлэгч *******г Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б байрны ******* тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн гэж үзнэ гэх дүгнэлт хийж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10б байрны  ******* тоот орон сууцыг  хариуцагч ******* болон түүний гэр бүлийн гишүүдийн  хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Хариуцагч ******* нь давж заалдах гомдолдоо “...өмгөөлөгч авах хүсэлтэйгээ илэрхийлсэн боловч хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан  мэтгэлцэх зарчмаар хангагдаагүй.

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШЗ2022/06830 дугаар захирамж нь ...гаргасан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэх боловч шүүх хуралдааны явцад хариуцагчид гомдол гаргах эрхтэй болохыг шүүгч тайлбарлаагүй. ...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

...анхан шатны шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж шийдвэрлэсэн. Гэр бүлийн гишүүд гэж хэн болох, хэнийг хамааруулан шийдвэрлэсэн нь тодорхойгүй бөгөөд энэхүү шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй этгээдүүдийн эрх ашгийг хөндөж гаргасан хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Нотлох баримтыг тал бүрээс нь судалж үзээгүй. Шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд нийтлэгдсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явж байгаа гэж үзэж хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, гомдлыг хянан шийдвэрлэх боломж нээлттэй байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн байх боловч хэргийн үйл баримт болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд зэргээс хариуцагч *******гийн  ...шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлд  иргэний хэрэг үүсгэсний дараа 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч *******д нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн өдрөө  зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт эрх, үүргийг танилцуулсан байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасантай нийцэж  байна. /хавтаст хэргийн 45, 47/

Мөн хариуцагч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өмгөөлөгч авах хүсэлтээ бичгээр гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6461 тоот шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулж байсан байх тул “...өмгөөлөгч авах хүсэлтэйгээ илэрхийлсэн боловч хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй. /хавтаст хэргийн 70, 73/

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШЗ2022/06830 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасны дагуу гарсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 107.1-д заасан гомдол гаргах эрхтэй захирамж биш учир “...гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх байсан, хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “...хариуцагч ******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж заасныг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй этгээдүүдийн эрх ашгийг хөндсөн, шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж шийдвэрлэсэн” гэж үзэхгүй.

Баянгол дүүргийн шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2996 дугаар шийдвэрээр “Ласти интернэшнл” ХХК-иас 49,453,000 төгрөг гаргуулж, *******д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргасан нь *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй тул “...хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, гомдлыг хянан шийдвэрлэх боломж нээлттэй байсан” гэх хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

7. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч ******* нь  2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өмгөөлөгчөөр *******ийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.11-т заасны дагуу өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаа, нөхцөлөөр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн өмгөөлөгч *******ийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд цахимаар оролцохоо илэрхийлж, цахим оролцогчийн баталгаа гаргасан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд оролцохдоо техникийн нөхцөл бололцоог бүрэн хангаагүй.

Цахимаар шүүх хуралдаанд оролцогч нь техникийн нөхцөл бололцоог хангаагүй, саатал гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй учир хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/0*******85 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.4-т зааснаар хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Л.АМАРСАНАА                                  

                                                ШҮҮГЧИД                                          Г.МЯГМАРСҮРЭН                                                                                   

                                                                                                          Я.ТУУЛ