Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00625

 

**********ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/00313 дугаар шийдвэртэй,

**********ын нэхэмжлэлтэй, ***************т холбогдох,

2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/34, 1/35, 1/36 дугаартай, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, түүний өмгөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01408 дугаар захирамжаар **********аас 1,676,360,756 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох **********ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын Жамьян гүний гудамж, 22 дугаар барилгын 301, 302, 303 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2203036333, Ү-2203036331, Ү-2203036356 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг тус тус битүүмжилж, хураан авсан байдаг. Нэхэмжлэгч **********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл 2022 оны 05 дугаар сарын 03 болон 10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож дахин явуулах, хоёр дахь дуудлага худалдааг явуулах тухай тогтоол, мэдэгдлүүдийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

Гэтэл гомдлын хариуг өгөхгүй удаад байсан тул Б.Цэнгэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол, мэдэгдлүүдийг хүчингүй болгох, албан тушаалтанд арга хэмжээ авах агуулгатай гомдол гаргасан.

Тус гомдлын хариу 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдөр тогтоол хэлбэрээр гарсан бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хариугаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 136 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч А.Гэрэлээс аваарай гэсэн. Ингээд А.Гэрэлтэй холбогдож гомдлын хариуг асуухад хариу гарсан гэхдээ би завгүй ажилтай гадуур явна гэж 3, 4 хоног явуулсан бөгөөд Б.Цэнгэл ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржтой уулзаж байж гомдлын хариутай 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр танилцуулсан.

Тэр үед 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн огноотой хариу мэдэгдэх хуудсыг хамт өгч, үүнийгээ Б.Цэнгэлийн 2022 оны 05 дугаар сарын 03, 10-ны өдөр гаргасан гомдлын хариу гэсэн. Гэхдээ Б.Цэнгэлийн гаргасан гомдолд тоймтой хариу өгөөгүй юм.

2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын тогтоох нь хэсэгт:

1.Бүртгэлийн 20390634 дугаартай, гүйцэтгэх баримт бичигт хураагдсан хөрөнгийг албадан худалдан борлуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Даваадоржийн үйлдсэн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/01, 5/02, 5/03 дугаар тогтоол, мөн тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5/41 дүгээр тогтоол, уг тогтоолуудыг үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүйд тооцсон.

1.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн гүйцэтгэх, талуудыг эрхээр ханган ажиллахыг 136 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч А.Гэрэлд албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай шийдвэрийг хуульд нийцүүлэн үйлдэх, холбогдох ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Даваадоржид тус тус үүрэг болгож, тогтоолыг талуудад даруй мэдэгдэхийг 136 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж, энэхүү тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан хугацаанд талууд гомдол гаргах эрхтэйг дурдсан хариуг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Учир нь Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол, мэдэгдлүүдийг хүчингүй болгох, холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авах гэсэн 3 агуулгатай гомдол гаргасан. Гэтэл гомдлын хариу нь зөвхөн хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол, мэдэгдлүүдийг хүчингүй болгох талаарх гомдолд бичгээр хариу өгч, холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авах гэсэн гомдолд амаар хариу өгсөн.

Харин анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдолд хариу өгөөгүй.

Өмнө явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг шүүхээс хүчингүй болгохдоо 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/21-23 дугаартай тогтоолуудаар хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар товлосон боловч Улсын онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 23-ны өдрийн 6 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тул уг ажиллагааг хойшлуулах талаар нийтэд мэдээлж, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явуулахаар товлосон.

Дээрх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/21, 2/22, 2/23 дугаартай тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2252-2254 дугаартай мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр авагч Ариг банк ХХК-ийн хаягаар хүргүүлсэн байх боловч хэзээ шууданд хийсэн болох нь Монгол шуудан ХК-ийн дардсаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, уг дардасны огноо нь гаргацгүйгээс мэдэгдлүүдийг хэзээ шууданд хийсэн болох нь тодорхойгүй. *************** нь хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явуулахаар товлосон, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/21, 2/22, 2/23 дугаартай тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2252-2254 дугаартай мэдэгдлийг боломжит хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2-т зааснаар төлбөр авагч Ариг банк ХХК-ийн хаягаар эрх бүхий этгээдэд нь мэдэгдсэн, хүргүүлсэн болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Гэтэл материалд мөн анхны албадан дуудлага худалдааг Ариг банк ХХК-д мэдэгдээгүй байна. Тиймээс анхны албадан дуудлага худалдааг мөн адил хүчингүй болгох шаардлагатай байна гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/34, 1/35, 1/36 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ гэж заасан байдаг. Энэ шаардлагыг биелүүлээгүй учир мэдэгдэх хуудсыг гардуулсан гэж тооцох үндэслэл байхгүй.

Бичгийн хэргийн ажилтан, архивын ажилтанд мэдэгдлийг гардуулах ёстой. Гэтэл мэдэгдэх хуудсыг өөр этгээдүүдэд гардуулж өгсөн байдаг. Уг этгээдүүд Ариг банк ХХК-ийн ажилтнууд биш, Монгол банк ХХК-ийн ажилтнууд юм. Мэдэгдэх хуудсыг гардан авах эрхтэй этгээдүүд биш учир гардан авсанд тооцохгүй.

Албадан дуудлага худалдааг тодорхой хугацааны дотор явуулах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасан байдаг. Үнэлгээг нэлээн олон жилийн өмнө гаргасан гэтэл 2022 оны 05 дугаар сард 2 дахь албадан дуудлага худалдааг дахиж явуулахаар тогтоол гаргаад байгаа. Хуульд заасан хугацааг зөрчиж үйл ажиллагаа явуулаад байна.

Шүүхийн шийдвэрээр 2 дахь албадан дуудлага худалдаа хүчингүй болсон. 2 дахь албадан дуудлага худалдааг зарлан явуулж байгаа тохиолдолд өмнө нь явуулсан дуудлага худалдааг хүчингүй болгоод 2 дахь албадан дуудлага худалдааг явуулах ёстой. Гэтэл 2 дахь албадан дуудлага худалдааг зарлан явуулчхаад одоог хүртэл анхны албадан дуудлага худалдаа хүчин төгөлдөр байгаад байгаа.

Анхны албадан дуудлага худалдааг явуулах тогтоолыг хүчингүй болгох нөхцөл байдал аль хэдийн бүрдсэн. 2 дахь албадан дуудлага худалдааг үнэлгээний 50 хувиас эхэлж дуудна, анхны албадан дуудлага худалдааг 70 хувиас эхэлж дуудна. Гэтэл бид нарын эд хөрөнгийг маш олон жилийн дараа 50 хувиас эхэлж дуудах гэж байна. Шүүхийн шийдвэрээр хүчингүй болгуулсан бол хуулийн дагуу 70 хувиас эхэлж дуудаж, бид нарын эрх ашиг хөндөгдөж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ/2020/01408 дугаар захирамжаар **********аас 1,676,360,756.96 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч **********ын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын/14240/ Жамьян гүний гудамж, 22 дугаар барилгын 301, 302, 303 тоотод хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036333, Ү-203036356, Ү-2203036331 дугаарт бүртгэлтэй, 132.62, 89.39, 110.8 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 20390634/02 дугаар 'тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө хураан авах тухай 20390634/03 дугаар тогтоолоор хураан авсан.

 

Битүүмжилж хураасан хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч **********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 9/489, 9/490, 9/491 дүгээр тогтоолоор шинжээч томилсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын/14240/ Жамьян гүний гудамж 22 дугаар барилгын 301 тоот хаягт байрлах 132.62 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК нь 1,379,248,133 төгрөгөөр үнэлсэн.

Мөн хаягт байршилтай 302 тоотод байрлах 89,39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК 929,900,000 төгрөгөөр үнэлсэн.

Мөн хаягт байршилтай 303 тоотод байрлах 110.8 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Виннер Вэй ХХК 1,152,610,000 төгрөгөөр тус тус үнэлсэн болно.

Үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт оруулах тухай 12/40, 12/41, 12/42 тоот тогтоолууд болон мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Ариг банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэгтэд биечлэн гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн.

Мөн дээрх мэдэгдэл тогтоолыг төлбөр төлөгч ********** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн болно.

Дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зарлагдсан байсан анхны албадан дуудлага худалдаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Бүх нийтийн бэлэн байдал буурсантай холбогдуулан Анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 10 цагт явуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/34, 1/35, 1/36 дугаартай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4-136/170, 4-136/171, 4-136/172 дугаартай мэдэгдлүүдийг мөн тухайн өдөртөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар Ариг банк ХХК-д хүргүүлсэн.

Мөн төлбөр төлөгч ********** нь үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгох, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргаж байсан.

Дээрх нэхэмжлэлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэргийг хянан хэлэлцээд үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэсэн болон анхны албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, мөн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/21, 2/22, 2/23 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч **********ын нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2021/003319 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбогдсон гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан хугацаанд гомдлоо гаргаагүй.

Төлбөр авагч Ариг банк ХХК-д анхны албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлүүдийг мэдэгдээгүй гэх шаардлага нь төлбөр төлөгч **********ын эрх ашиг хөндөгдөөгүй, хамааралгүй, хугацаа хожих зорилгоор үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Төлбөр төлөгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөрөөс нэг ч төлбөр төлөөгүй, удаа дараа итгэмжлэгдсэн төлөөлөгчөө сольж, гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж төлбөр авагчийн эрх ашиг хохирсоор байгаа.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Төлөөлөгчийн гаргасан гомдлыг шүүх хянан шийдвэрлэсэн бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд тухайн асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан байдаг.

Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэлийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр болон 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдолтой танилцаж гомдлыг үндэслэлтэй гэж үзээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.6-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/18, 5/19, 5/20 дугаар тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4/136-9799, 4/136-9180, 4/136-9181, 4/136-9182, 4/136-9183, 4/136-9186 мэдэгдлүүдийг ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5/38 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгосон.

Мөн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албанд хууль бус тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдолтой шийдвэр гүйцэтгэх албаны дарга ерөнхий шийдвэр гүйцэтгэгч танилцаж бүртгэлийн 20390634 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг хянаад үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/01, 5/02/ 05/03 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5/41 дүгээр тогтоол, уг тогтоолуудыг үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгож тооцсон.

Ковидын нөхцөл байдал байсан, биечлэн гардуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар баталгаат шуудангаар Ариг банк ХХК-д хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаа удаа дараа тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт явуулах тухай анхны албадан дуудлага худалдааны тогтоолын мэдэгдлээр баталгаат шуудангаар Ариг банк ХХК-д хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахад нэг ч санал ирээгүй гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад **********аас ***************т холбогдуулж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа болон 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2021/03319 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Харин банкны зүгээс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр газраас зохион байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/00023 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.

Ингээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу *************** 2 дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 05 дугаар сард болон 06 дугаар сард товлосон хэдий ч төлбөр төлөгчийн хууль зүйн үндэслэлгүй, цаг хожсон хүсэлт, гомдол, нэхэмжлэлийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаа дараа түдгэлзэж байгаа болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлийг дурдсан байна. Зүй нь төлбөр төлөгч ********** нь анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг эс зөвшөөрч өмнө нь шүүхэд хандаж байсан бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т тус тус заасны дагуу, түүнчлэн 13 дугаартай тогтоолын хүрээнд шүүхэд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***************т холбогдох Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/34, 1/35, 1/36 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч **********ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1 Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шүүхээс шийдвэрлэсэн тул хариуцагч *************** нь анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох ёстой.

Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 6/15, 6/16, 6/17 дугаартайгаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргасан нь буруу.

Анхан шатны шүүх Нэхэмжлэгч талын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 22- ны өдөр болсон анхны албадан дуудлага худалдаагаар маргаан бүхий хөрөнгүүдийг худалдан авах санал гаргаагүй, борлогдоогүй үндэслэлээр хоёр дахь дуудлага худалдааг дахин явуулахдаа уг дуудлага худалдааны доод үнийг 70 хувиар тооцох үндэслэлгүй мөн тогтоогдоогүй. "гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

5.2. Гуравдагч этгээд "Ариг банк" ХХК-аас "Анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлөөлөх эрхгүй этгээд гардан авсан. "Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай" тогтоол, мэдэгдлийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гуравдагч этгээд "Ариг банк" ХХК-г төлөөлөн Н.Эрдэнэ-Очир гэх хүн хүлээн авч гарын үсэг зурсан байгаагаар "Монгол шуудан" ХК-иас ирсэн баримтаас харагддаг.

Гэтэл Н.Эрдэнэ-Очир гэх хүн мэдэгдлийг хүлээн авах эрх бүхий этгээд биш юм. Учир нь, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А-300 тоот Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар Ариг банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр Баясгалангийн Оргилсайханыг томилсугай гэж тусгасан байна. Н.Эрдэнэ-Очир шуудангаас ирсэн мэдэгдлийг гардан авч Ариг банк ХХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Б.Оргилсайханд хүргүүлсэн гэдэг. Гэтэл 281 дугаартай тус тушаалд Б.Оргилсайханаас Н.Эрдэнэ-очирт албан бичгийг гардан авах эрх олгосон заалт байхгүй.

5.3 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Тус захирамжид "Ариг банк" ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 12, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд албан бичиг хүргүүлсэн эсэх, хүргүүлсэн бол албан бичгийн бүртгэлтэй холбоотой бүртгэлийн цахим систем болон цаасан бүртгэлтэй холбоотой баримтууд, хүргэлтийн дэвтрийн хуулбар болон албан бичгийн бүртгэлийн дугаар /бар код/-ын тайллын талаарх мэдээллийн хамт" шүүхэд ирүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн албан бичгийн бүртгэлтэй холбоотой бүртгэлийн цахим систем болон цаасан бүртгэлтэй холбоотой баримтууд шүүхэд ирээгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6: Давж заалдах шатны шүүхэд хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас анхны дуудлага худалдаа явагдсан талаар мэдээгүй гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхан болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн Ариг банк ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдэж, магадлал нь хүчин төгөлдөр болсон. Уг шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан гэж тайлбарладаг. Тус өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Даваадоржид гаргасан гомдолд 01 дүгээр сард зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай огт дурдаагүй.

Ариг банк ХХК-аас төлөөлөх эрхгүй этгээдэд анхны дуудлага худалдааны мэдэгдлийг гардаж авсан гэж тайлбарладаг. Энэ талаар Ариг банк ХХК-ийн зүгээс маргаагүй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монгол шуудангаас хүлээж авч гарын үсгээр баталгаажуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дардас, Монгол шуудангийн тэмдэг дарагдсанаар нотлогдоно. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан гомдлын шаардлага үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс 2 дахь албадан дуудлага худалдааны талаар нэхэмжлэгч болон Ариг банк ХХК-аас гомдол гаргаагүй, талууд энэ тухай мэдсэн, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлалаар тогтогдож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаар гаргуулах үндэслэл байхгүй гэж дүгнэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.х үндэслэлтэй гэж үзлээ.

 

1. Нэхэмжлэгч ********** нь хариуцагч ***************т холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/34, 1/35, 1/36 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч *************** нь ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж, гуравдагч этгээд Ариг банк ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ./хх/

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01408 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1,676,360,756 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох **********ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын/14240/ Жамьян гүний гудамж, 22 дугаар барилгын 301, 302, 303 тоотод хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036333, Ү-203036356, Ү-2203036331 дугаарт бүртгэлтэй, 132,62, 89,39, 110,8 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээс хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ********** хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2020/07309 дугаартай шүүгчийн захирамж гарч, мөн өдөр 00754 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба уг гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч **********аас 1,676,360,756.96 төгрөгийг гаргуулан төлбөр авагч Ариг банк ХХК-д олгох, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

*************** нь дээрх гүйцэтгэх баримт бичгийг хүлээн аваад 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 20390634 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасантай нийцсэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

2.б. *************** төлбөр төлөгч төлбөр төлөөгүй тул дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг

2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 20390634/02 дугаар тогтоолоор битүүмжилж,

2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө хураан авах тухай 20390634/03 дугаар тогтоолоор хураан авчээ.

Талууд үнийн санал гаргаагүй тул төлбөр төлөгч **********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэлийн хүсэлтээр 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 9/489, 9/490, 9/491 дүгээр тогтоолуудаар шинжээч томилон маргаан бүхий 301 тоот хаягт байрлах 132,62 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК нь 1,379,248,133 төгрөгөөр, 302 тоотод байрлах 89,39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Файн-Эстимэйт ХХК нь 929,900,000 төгрөгөөр, 303 тоотод байрлах 110,8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Виннер Вэй ХХК 1,152,610,000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар талууд маргаагүй байна.

2.в. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт оруулах тухай 12/40, 12/41, 12/42 тоот тогтоолууд болон мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ариг банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэгтэд биечлэн гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн.

Уг мэдэгдэл тогтоолыг төлбөр төлөгч ********** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зарлагдсан байсан анхны албадан дуудлага худалдаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

2.г. Бүх нийтийн бэлэн байдал буурч,анхны албадан дуудлага худалдааг

2021 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 10 цагт явуулах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын

2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/34, 1/35, 1/36 дугаартай тогтоол,

2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон 4-136/170, 4-136/171, 4-136/172 дугаартай мэдэгдлүүдийг мөн тухайн өдөртөө баталгаат шуудангаар Ариг банк ХХК-д хүргүүлсэн гэх үйл баримтын талаархувьд талууд маргасан байна.

Төлбөр төлөгч ********** нь ***************т холбогдуулан үнэлгээг болон анхны дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2021/03319 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Мөн төлбөр төлөгч ********** нь ***************т холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/00023 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 462 дугаартай магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулан 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон ба магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

3. Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд үндэслэн анхны албадан дуудлага явуулсан тогтоолыг хүргүүлээгүй үндэслэлээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

Тус 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 20390634 тоот тогтоолоор явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцыг дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр дүгнэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

3.а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.

Иймд нэхэмжлэгч нь Анхан шатны шүүхээс гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж шүүх дүгнэснүзсэнийг буруутгах үндэслэлгүй.

*************** нь нэхэмжлэгч **********ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, төлбөр төлөгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтоохоор заасан. *************** нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн, үл хөдлөх хөрөнгүүдийг үнэгүйдүүлсэн гэх гомдол үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч нь хөрөнгөө худалдан борлуулаагүй тул *************** нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/34, 1/35, 1/36 дугаартай тогтоолуудаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

4.б. *************** анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт явуулах тухай 6 дугаартай тогтоолуудыг, зар буюу мэдэгдлүүдийн хамт баталгаат шуудангаар Ариг банк ХХК-д хүргүүлсэн гэжээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ариг банк ХХК нь тус банкны эрх бүхий ажилтан н.Эрдэнэ-Очир, н.Оргилсайхан нар нь анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг баталгаат шуудангаар дамжуулан гардаж авсан талаар маргахгүй байна. Б.Оргилсайхан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/34, 1/35, 1/36 дугаартай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон 4-136/170, 4-136/171, 4-136/172 дугаартай мэдэгдлүүдийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч гарын үсэг зурж, удирдлагын заалт/цохолт/ хийсэн байна./хх74-77/

 

4.в. Нэхэмжлэгчийн Нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа захирамжийн биелэлтийг бүрэн хангаагүй гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, мөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой үйл баримтыг зөв дүгнэсэн тул захирамжийн биелэлт хэрэгт ач холбогдолтой байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/00313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД