Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 215/МА2023/00009

 

 

“ХБ” ХХК-ийн ГА салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2023/00085 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ............ сумын ........... багийн ............-ын гудамж, ... - ... тоотод оршин байрлах, “ХБ” ХХК-ийн ГА салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн .............. сумын .......... багт оршин байрлах, ГАА дахь ШШГГ-т холбогдох

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Д.Н (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Д.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............... дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ............... сумын ............ баг, ............ баруун тал, ..............  давхарт байршилтай, ............ хамт .... өрөө, 70.29 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө”,

 

“Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............... дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ............. сумын ............. баг, .............  баруун талд байршилтай, ... өрөө, 120 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө”,

“Говь-Алтай аймгийн ................ сумын ............ багийн .... дугаар байрны ... - ... тоот хаягт байрлах, нэгж талбарын ............... дугаартай, ............... дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй, 140.1 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай газар” зэрэг эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ГАА ШШГГ нь төлбөр авагч ХБХХК болон төлбөр төлөгч Ц.Т, С.С нарт холбоотой Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаартай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа билээ.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өр төлбөрийг барагдуулахаар А Б ХХК-иар үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгож, дүгнэлт гаргуулсан байна.

 

Говь-Алтай аймаг дахь ШШГГ-аас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн “Үнэлгээ танилцуулах тухай” албан бичигт “Говь-Алтай аймгийн ............ сумын .......... баг ............. баруун тал .............. давхарт байрлах, Ү-............... тоот улсын бүртгэлийн дугаартай, 70.29 мкв талбайтай, ..........  хамт ... өрөө, орон сууц, Говь-Алтай аймгийн ............. сумын ........ баг ............... баруун талд байрлах, Ү- .......... тоот улсын бүртгэлийн дугаартай, 120 мкв талбайтай, ... өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Говь-Алтай аймгийн ........... сумын ............. баг ... дугаар байрны ... - ... тоот хаягт байрлах, нэгж талбарын ............... дугаартай, 140 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг 314,339,875 төгрөгөөр үнэлэгдсэн” гэснийг ХБХХК хүлээн зөвшөөрөх бодит боломжгүй.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд нь хуулийн этгээд бус, тусгай зөвшөөрөл бүхий хувь хүн байхаар заасан.

Энэ ч агуулгаараа үнэлгээчин хувь хүн өөрийн гаргасан үнэлгээндээ ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагыг хүлээхээр холбогдох хууль тогтоомжид зохицуулсан байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг тус тус баримтлах учиртай.

 

Гэвч төлбөрт хураагдсан, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор ажилласан шинжээчийн дүгнэлт агуулгын хувьд дээрх хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д үнэлгээчин үнэлгээ хийх бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж магадлан шинжилсэн байх үүрэгтэй гэж, 9 дүгээр зүйлийн 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагатай талаар тус тус заасан байна.

 

Олон Улсын Үнэлгээний Стандартад 10.1-д Үнэлгээний үндсэн хандлагууд нь а/ Зах зээлийн хандлага, б/ Орлогын хандлага, в/ Өртгийн хандлага байх бөгөөд Үнэлгээчин үнэлгээний хамааралтай ба тохиромжтой хандлагуудад анхаарал хандуулах ёстой.

 

Уг эд хөрөнгөд шинжээч үнэлгээ гаргахдаа ямар аргыг хэрэглэсэн нь тодорхойгүй байгаа нь шинжээчийн үнэлгээ нь бодит үнээс хамаагүй өндөр, бодит байдалд нийцээгүй гарсан гэж үзэхээр болжээ.

 

Бодит байдалд нийцээгүй үнэ тогтоосны улмаас газар дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй болж, улмаар төлбөр авагчид илтэд хохиролтой үнэлгээ хийгдсэн гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

 

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаар шүүхийн шийдвэрээр Ц.Т-аас 98.417.148,69 төгрөгийг гаргуулж, “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбарт олгосон.

 

Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ц.Т, С.С нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тус аймгийн ........... сумын .......... баг ............. баруун .............. давхарт байрлах Ү-............... улсын бүртгэлийн дугаартай 70,29 мкв гал тогооны хамт ... өрөө орон сууц, ...............  сумын ............ баг ... дугаар байрны ... тоот хаягт байрлах Г-............... гэрчилгээний дугаартай 140,1 мкв эзэмших эрхтэй газар, ............ сумын ............. баг ............... баруун талд байрлах Ү-............... улсын бүртгэлийн дугаартай 120 мкв ... өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураах ажиллагааг явуулсан.

 

Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч Ц.Т, С.С нар нь дээрх үл хөдлөх хөрөнгийг нийт 520,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг саналыг төлбөр авагчид танилцуулахад талууд харилцан тохиролцож, хөрөнгийн үнийг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/01 дүгээр “Шинжээч томилох тухай тогтоол”-оор А Б ХХК-ийн шинжээч Ч.Ж томилж, эрх, үүргийг тайлбарлан өгч, үнэлгээг тогтоолгоход 314,339,875 төгрөгөөр хөрөнгийн үнийг тогтоосон.

Дээрх үнэлгээ, тайланг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч Ц.Тт 2022 оны 11 дүгээр 07-ний өдрийн 1/850 тоот албан бичгээр, өмчлөгч С.С-д 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/852 тоот албан бичгээр, төлбөр авагч тал “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбарт 2022 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 1/851 тоот албан бичгээр тус тус хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гаргах, тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах эрхтэй болохыг мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

 

6. Гуравдагч этгээдийн татгалзлын үндэслэл: Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйлдэл буюу процессын зөрчилтэй холбоотой асуудлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гэх мэт дарааллаар гомдлоо гаргах эрх нь төлбөр авагчид байсан. Энэ ажиллагаа хийгдсэн үү гэхээр огт гомдол гаргаагүй учраас хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

 

Тусгай зөвшөөрөл бүхий хувь хүн хийх ёстой байтал хуулийн этгээд хийсэн гэж байна. Тухайн үнэлгээг А Б ХХК-ийн Ч.Ж гэх Сангийн яамнаас зөвшөөрөл авсан эрх бүхий хүн хийсэн байгаа. Хэргийн материалд энэ талаарх баримтыг хавсаргаж өгсөн.

 

Үнэлгээг гаргахдаа ямар хандлага, аргаар гаргаж байгаа нь тодорхойгүй байна гэж дурдсан. Үнэлгээг “Олон улсын үнэлгээний стандарт”-ын 3 хандлагын аль боломжтойгоор гаргасан. Заавал харьцуулсан дүгнэлт гаргах гэсэн стандарт байхгүй. Харьцуулж гаргах боломжтой. Гэхдээ А Б ХХК үнэлгээг өртгийн хандлагаар хийсэн гэдгээ тодорхой бичсэн. Зах зээлийн үнээс өндөр гэж нэхэмжлэлд дурдсан байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс үнийн санал авсан байгаа. Төлбөр авагчийн зүгээс 2018 онд анх зээлийн гэрээ байгуулах үеийн ханшаар буюу нийт хөрөнгийг 101,000,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах саналыг оруулсан. Харин төлбөр төлөгчийн хувьд 2022 оны зах зээлийн ханшаар буюу 520,000,000  төгрөгөөр үнэлгээний санал гаргасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т шинжээчээр ямар тохиолдолд үнэлгээ гаргуулах талаар заасан. Талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй бол хөндлөнгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулна гэсэн хуульд заасан журмын дагуу үнэлгээг гаргуулсан.

 

Тэгэхээр үнэлгээг хэт өндөр үнэлсэн гэж байгаа боловч энэ талаар “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбараас ямар ч нотлох баримт гарган өгөөгүй. Өөр шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ ийм байхад А Б ХХК ингэж үнэлсэн байна гэж нотлох баримт гарган өгөх боломжтой байсан.

 

Ажиллагааны тухайд анх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэнээс хойш шийдвэр гүйцэтгэгчийн процессын ажиллагаатай холбоотой гомдол, мэдээллийг шүүхийн шийдэх асуудал биш. Үнэлгээ бодит гарсан эсэх, зах зээлийн үнэлгээ мөн үү биш үү гэдэг асуудлын хүрээнд шийдэх байх гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн ГА салбарын хариуцагч ГАА дахь ШШГГ холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,

 

“Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............... дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ........... сумын ........... баг, ......... баруун тал, ............ давхарт байршилтай, гал тогооны хамт ... өрөө, 70.29 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө”,

“Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............... дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ............ сумын ............. баг ............. байршилтай, ... өрөө, 120 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө”,

“Говь-Алтай аймгийн .......... сумын ........... багийн ..... дугаар байрны ... - ... тоот хаягт байрлах, нэгж талбарын ............... дугаартай, ............... дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй, 140.1 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай газар” зэрэг эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбарт олгож ..... шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Д.А нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2023/00085 дугаар шийдвэртэй танилцаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаартай шүүхийн шийдвэрээр Ц.Таас 98.417.148,69 төгрөгийг гаргуулж “ХБ”-ны Говь-Алтай салбарт олгохоор шийдвэрлэсэн.

 

Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Т, С.С нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тус аймгийн ..... сумын ......... баг .............. давхарт байрлах Ү-............... улсын бүртгэлийн дугаартай 70.29 мкв .......... хамт ...... өрөө орон сууц, ...... сумын ........ баг .... дугаар байрны ... тоот хаягт байрлах Г-............... гэрчилгээний дугаартай 140,1 мкв эзэмших эрхтэй газар, ........... сумын ........... баг ....... байрлах Ү-............... улсын бүртгэлийн дугаартай 120 мкв ... өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Ц.Т, С.С нараас үнийн саналыг 2022 оны 10 дугаар сарын 17-ний өдөр авахад дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 520.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч тал болох “ХБ”-ны Говь-Алтай салбарт танилцуулахад төлбөр авагч талаас шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээний 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/01 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор А Б ХХК-ний шинжээч Ч.Ж-ыг томилж эрх үүргийг тайлбарлан өгч үнэлгээг тогтоолгоход 314,339,875 төгрөгөөр тогтоосон.

 

Дээрх үнэлгээг төлбөр төлөгч Ц.Т-т 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/850 тоот албан бичгээр, өмчлөгч С.С-д 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/852 тоот албан бичгээр төлбөр авагч тал болох “ХБ”-ны Говь-Алтай аймаг дахь салбарт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/851 тоот албан бичгээр хүргүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан.

 

1. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ үндэслэх хэсгийн 5-д хариуцагчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эрх үүргийг төлбөр төлөгч С.Сд танилцуулж, төлбөр авагч Хаан банкинд танилцуулаагүй гэх дүгнэлт өгчээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй/ зааснаас үзвэл шийдвэр гүйцэтгэгч төлбөрийг гаргуулахаар хүн, хуулийн этгээдийн хөрөнгө орлогод албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, эрх үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, зэрэг үүргийг хэрэгжүүлэхийг ойлгохоос шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад буюу төлбөр авагчид заавал мэдэгдэх үүрэг хүлээхгүй.

 

Хуулийн дээрх зүйл заалтад тухайн хүн, хуулийн этгээд гэж тодотгож өгсөн нь талуудын буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан эрх үүргээс ангид хэрэглэгдэх бөгөөд тус 33 дугаар зүйлд зааснаар талууд гүйцэтгэх баримт бичигтэй танилцах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байлцах, хуулбарлан авах зэрэг эрх үүргүүд нь талуудад нээлттэй байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй, мөн төлбөр төлөгчид эрх үүргийг танилцуулаагүй гэх боловч шүүхийн шатанд төлбөр төлөгч С.Сд эрх үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан болох нь тогтоогдсон байна.

 

Хариуцагчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасанд маргаагүй бөгөөд гагцхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй/ заасан байхад төлбөр авагчид буюу дээрх хуулийн зүйлд хамаарахгүй этгээдэд эрх үүрэг танилцуулаагүй гэх үндэслэлээр хөрөнгөнд үнэлгээ тогтоолгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2023/00085 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2023/00085 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул тус шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч “ХБ”-ны Говь-Алтай салбарын зүгээс иргэн Ц.Т, С.С нарын өмчлөлийн хөрөнгүүдийг 314.339.875 төгрөгөөр үнэлсэн А Б ХХК-ны эд хөрөнгийн үнэлгээг “...Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжийг зөрчсөн, ямар аргаар үнэлгээг хийсэн эсэх нь тодорхойгүй, бодит үнээс хамаагүй өндөр...” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан.

 

Анхан шатны шүүх тус эд хөрөнгийн үнэлгээг хууль тогтоомж зөрчсөн, ноцтой, илэрхий алдаатай, зах зээлээс хэт өндөр үнэлэгдсэн гэсэн үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзсэн атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг буюу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй...” гэсэн хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох маргааны хувьд тус хөрөнгийн үнэлгээ (тайлан) нь бодит байдалд нийцсэн эсэх, хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлыг хүрээнд хэргийг хянах атал, нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлыг хянаж, улмаар төлбөр авагчид эрх, үүрэг тайлбарлаагүй гэх шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа хууль бус болсон гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2023/00085 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбар нь хариуцагч ГАА дахь ШШГГ холбогдуулан

а. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............... дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ......... сумын ........... баг, ............. тал, ................ давхарт байршилтай, .......... хамт ... өрөө, 70.29 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө”,

б. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............... дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ............... сумын ............ баг, .......... талд байршилтай, ... өрөө, 120 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө”,

в. “Говь-Алтай аймгийн ........... сумын ............. багийн ... дугаар байрны ... -... тоот хаягт байрлах, нэгж талбарын ............... дугаартай, ............... дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй, 140.1 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай газар” зэрэг эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаартай шүүхийн шийдвэрээр Ц.Т-аас 98.417.148,69 төгрөгийг гаргуулж “ХБ”-ны Говь-Алтай салбарт олгохоор шийдвэрлэсэн байна./1хх-196/

2.б. 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 001/ХТ2021/01290 дугаартай Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаартай шүүхийн шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 215/МА2020/00007 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ./1-хх-38-43,202/

2.в Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 133/Ш32022/00100 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, мөн өдөр 133/ГХ2022/00004 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /1хх 35-36/

Ийнхүү гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 22050153 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22050153/10 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2205013/11 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэжээ./1хх69,64,31/

2.г. Хариуцагчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 22050153/01 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22050153/06 дугаар мэдэгдлүүдийг төлбөр төлөгчид хүргүүлж байсан нь тогтоогдож байна./1хх57,45/

2.д. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож, тогтоосон үнийн тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан.

Үүний дагуу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11784 тоот албан бичиг, С.С, Ц.Т нарт мэдэгдэх хуудсуудаар үнийн санал өгөх тухай мэдэгдлүүдийг хүргүүлж байжээ. /хх-74,75,76/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т  шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэж заасан.

Энэхүү хуулийн заалт нь төлбөр төлөгчид хамааралтай байх ба төлбөр авагч талд заавал мэдэгдэх үүрэг хүлээхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүргээ биелүүлсэн болох нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт /1хх44/, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай /1хх56/ баримтуудаар нотлогдож байна.  

Үнийн санал авах мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч Ц.Т, С.С нараас үнийн саналыг 2022 оны 10 дугаар сарын 17-ний өдөр авахад дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 520.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч тал болох “ХБ”-ны Говь-Алтай салбарт танилцуулахад төлбөр авагч талаас шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талуудыг эрхээ хэрэгжүүлэх тэгш боломжоор хангасан, “ХБ” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрхээ мэдэж, хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

2.е. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт үнэлгээг талууд, өмчлөгч  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу  2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/01 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор А Б ХХК-ний шинжээч Ч.Ж-ыг томилж, эрх үүргийг тайлбарлан өгч үнэлгээг тогтоолгоход 314,339,875 төгрөгөөр тогтоосон байна.

Шинжээч Ч.Ж-д 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эрх, үүрэг танилцуулж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13,14 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйлийг танилцуулж, дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг танилцуулахаар дурьдаж, танилцсан хэсэгт шинжээч гарын үсэг зуржээ. Мөн үнэлгээний тайланд үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хавсаргагдсан байна. /1хх81-107/

2.ё Дээрх үнэлгээг төлбөр төлөгч Ц.Тт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/850 тоот албан бичгээр, өмчлөгч С.Сд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/852 тоот албан бичгээр төлбөр авагч тал болох “ХБ”-ны Говь-Алтай аймаг дахь салбарт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/851 тоот албан бичгээр хүргүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан.

2.ж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай зохицуулсан бөгөөд А Б ХХК-ийн үнэлгээчин Ч.Ж-аар үнэлгээ гаргуулах ажиллагаа нь уг зүйлд заасан урьдчилсан нөхцлийг хангасан байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах журмаар гомдол гаргасан гомдол гаргагчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

3. Анхан шатны шүүхээс эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох маргааныг хөрөнгийн үнэлгээ (тайлан) нь бодит байдалд нийцсэн эсэх, хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэх байтал, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудалд дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах журмаар гомдол гаргасан гомдол гаргагчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2023/00085 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн ГА салбарын

“Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............... дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ............ сумын ......... баг, ................ давхарт байршилтай, .......... хамт ... өрөө, 70.29 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө”,

“Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............... дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ............... сумын .........., ................ байршилтай, ... өрөө, 120 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө”,

“Говь-Алтай аймгийн ................ сумын ...... багийн .... дугаар байрны ... - ... тоот хаягт байрлах, нэгж талбарын ............... дугаартай, ............... дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй, 140.1 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай газар” зэрэг эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Говь-Алтай аймаг дахь ШШГГ-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ

           ШҮҮГЧИД                            Ч.ЭНХТӨР

                                                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ